Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02722

 

 

 

 

 

 

 

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг   “ Х Х Б” ХХК  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг   өөрийн байр “М  к” ХХК  

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг   дугаар давхарт З Б Д С

 

976,649,386.95 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, Г.Н

                               хариуцагчийн төлөөлөгч М.Д, Б.З

                                 хариуцагчийн өмгөөлөгч Н.М

                               нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ Х Х Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М  К” ХХК нь тус банктай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр № ЗГ-СС15003-Н тоот “Зээлийн гэрээ”-г, №ЗБ-СС15003-1, 2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №ЗБГ-СС 15003-1, 2, 3-н тоот “Баталгааны гэрээ”, №БДГ-СС15003-1 тоот “Батлан даалтын гэрээ”, мөн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗБ-СС 15003-2-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”, №ЗБ-СС16012-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №ЗБ-СС 16012-1- 1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-нүүдийг тус тус байгуулан 1,556,000,000.00 төгрөгийн зээлийг Хөгжлийн банкны зээлийн хувьд жилийн 9.0-н хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай,  Х Х Бны эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 20.4-н хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч “М  к” ХХК нь № ЗГ-СС15003-Н тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн С.Батсүх, Б.Б, Х.Мөнгөнтулга, М.Анар, М.Хан-Очир нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, М.Гандийн гудамжны 19 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай 103.68 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц, “М  к” ХХК-ийн эзэмших эрхийн 000323916 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400129-18640311629616 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 393.0 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, мөн иргэн Б.Бгийн эзэмших эрхийн 000736233 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400479- 18640311638617 дугаартай, Баянгол дүүрэг, дүгээр хороонд байрлах 856.0 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, “М  к” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь № ЗГ-СС1500Э-Н тоот “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүйгээс гэрээний хугацаа дууссан байна. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 726,000,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 188,791,155.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,680,857.57 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал            67,000.00 төгрөг, зээлдэгч “М  к” ХХК-тай байгуулсан № ЗГ-СС15003-Н тоот “Зээлийн гэрээ”-ний үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 943,539,013.24 төгрөгийг зээлдэгч “М  к” ХХК-иас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох иргэн С.Батсүх, Б.Б, Х.Мөнгөнтулга, М.Анар, М.Хан-Очир нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, М.Гандийн гудамжны 19 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай 103.68 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц, “М  к” ХХК-ийн эзэмших эрхийн 000323916 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400129- 18640311629616 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 393.0 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, мөн иргэн Б.Бгийн эзэмших эрхийн 000736233 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400479-18640311638617 дугаартай, Баянгол дүүрэг, дүгээр хороонд байрлах 856.0 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, “М  к” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Улсын тэмдэггийн хураамжид төлсөн 4,945,845.00 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү.

Нэхэмжлэгч “ Х Х Б” ХХК ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “М  к” ХХК нь тус банктай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №ЗГ-СС15003 тоот “Зээлийн гэрээ”-г №ЗБ-СС15003-1, 2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” №ЗБГ-СС15003-1, 2, 3 тоот “Барьцааны гэрээ”, №БДГ-СС15003-1 тоот “Батлан даалтын гэрээ”, мөн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗБ-СС15003-2-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”, №ЗБ-СС16012-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны нэмэлт гэрээ”, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №ЗБ-СС16012-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-нүүдийг тус тус байгуулан 1,556,000,000 төгрөгийн зээлийг  Х Х Бны зээлийн хувьд жилийн 9 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай,  Х Х Бны эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч “М  к” ХХК нь №ЗГ-СС15003 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн  хугацаанд үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлж барагдуулалгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 943,539,013.24 төгрөгийг гаргуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй байна. Иймд манай банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Зээлийн үндсэн хүү 27,591,978.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,518,395.62 төгрөг, нийт 33,110,373.71 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 976,649,386.95 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’М  К’’ ХХК нь тус банктай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр № ЗГ-СС15003  тоот Зээлийн гэрээг, №ЗБ-СС15003-1, 2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБГ-СС 15003-1, 2, 3-н тоот Баталгааны гэрээ, №БДГ-СС15003-1 тоот Батлан даалтын гэрээ, мөн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗБ-СС 15003-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, №ЗБ-СС16012-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №ЗБ-СС 16012-1- 1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-нүүдийг тус тус байгуулан 1,556,000,000.00 төгрөгийн зээлийг Хөгжлийн банкны зээлийн хувьд жилийн 9.0-н хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай,  Х Х Бны эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 20.4-н хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч М  к ХХК нь № ЗГ-СС15003-Н тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн С.Батсүх, Б.Б, Х.Мөнгөнтулга, М.Анар, М.Хан-Очир нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, М.Гандийн гудамжны 19 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай 103.68 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц, М  к ХХК-ийн эзэмших эрхийн 000300916 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400129-18640311629616 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 393.0 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, мөн иргэн Б.Бгийн эзэмших эрхийн 000736233 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400479- 18640311638617 дугаартай, Баянгол дүүрэг 14 дүгээр хороонд байрлах 856 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, “М  к” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь № ЗГ-СС1500Э-Н тоот Зээлийн гэрээ-ний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүйгээс гэрээний хугацаа дууссан байна. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 726,000,000.00 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 188,791,155.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,680,857.57 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 67,000.00 төгрөг, мөн манай банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Зээлийн үндсэн хүү 27,591,978.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,518,395.62 төгрөг, нийт 33,110,373.71 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 976,649,386.95 төгрөгийг нэхэмжлэгч  Х Х Банд олгох, хоёрдугаарт. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох иргэн С.Батсүх, Б.Б, Х.Мөнгөнтулга, М.Анар, М.Хан-Очир нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, М.Гандийн гудамжны 19 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай 103.68 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц, “М  к” ХХК-ийн эзэмших эрхийн 000323916 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400129- 18640311629616 дугаартай, Баянгол дүүрэг 14 дүгээр хороонд байрлах 393.0 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, мөн иргэн Б.Бгийн эзэмших эрхийн 000736233 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400479-18640311638617 дугаартай, Баянгол дүүрэг, дүгээр хороонд байрлах 856.0 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, “М  к” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх хүсэлттэй байна. Зээлийн батлан даалтын сангаас зээлийн үндсэн төлбөрийн 32.13 хувь болох 233,263,800 төгрөг шаардсан шаардлагаа өөрчилж зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь “М  к” ХХК-иас гаргуулж, гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.13 хувиар Зээлийн батлан даалтын санд төлөхийг даалгах гэж өөрчилж байна. 

 

Хариуцагч “М  к” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:  Х Х Б нь тус компанид холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №ЗГ-СС15003 тоот зээлийн гэрээний дагуу гэж үндэслэлээ тодорхойлон зээлийн үлдэгдэл төлбөрт 726,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 188,791,155.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,680,857.57 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хүлээн зөвшөөрч, дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Дээр дурьдсан зээлийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулахдаа гэрээний хугацааг 42 сар буюу 3,5 жил байхаар талууд харилцан тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дууссан болно. Тус компани нь эдийн засгийн хямралаар үүссэн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн төлөлтөд хүндрэл учирсан бөгөөд энэ талаараар нэхэмжлэгч талтай уулзалт хийж мэдэгдэж байсан.  Х Х Бнаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №5/461 тоот албан бичгээр үүргээ гүйцэтгэхийг шаардсан бөгөөд энэхүү албан тоотод хугацаанд нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаагаа мэдэгдсэн. Бид энэхүү албан тоотод заасан зээлийн гэрээний төлбөрийг төлж чадаагүй учир гэрээг цуцлах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 16 тоот албан тоотоор мэдэгдсэн. “М  к” ХХК-ийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нөгөө талаар зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дараах хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Үүнд, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 726,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Зээлийн үндсэн хүүнээс 49,368,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Бидний зүгээс энэхүү тооцооллыг 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар буюу гэрээг цуцалсан, гэрээний хугацаа дууссан өдрөөр тооцсон. Нэгэнт гэрээг цуцалсан, гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд гэрээнд харилцан тохиролцсоны дагуу хүүг жилийн 9 хувиар тооцсон болно. Нэмэгдүүлсэн хүүний төлөрөөс 3,314,895 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гаргасан зардал гэх 67,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтаа өөрөө бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжтой, холбогдох бүхий л баримтууд  Х Х Бинд эх хувиараа хадгалагдаж байгааг энд дурьдах нь зүйтэй. Манай компанийн зүгээс дээрх хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн дүнгийн талаарх тооцооллыг хавсралтаар хүргүүлж байгаа болно. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлдээ дурьдсан байна. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ЗБ-СС15003-1 тоот барьцааны гэрээ байгуулж 3 өрөө орон сууц, мөн ЗБ-СС15003-2 тоот барьцааны гэрээ байгуулж, 923.14 м.кв үйлчилгээний зориулалттай талбай болон 1249 м.кв газрыг тус тус барьцаалсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 923.14 м.кв үйлчилгээний талбайгаас 574 м.кв талбайг газрын хамт Б.Бд банкны зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулж, улмаар 1249 м.кв газраас 856 м.кв газрыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, Б.Бд шилжүүлсэн.  Х Х Бнаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээрх гэрээтэй холбоотой шийдвэр гарган 574 м.кв үйлчилгээний талбайг барьцаанаас чөлөөлж, Б.Бгийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч, албан тоотоо бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗБ-СС16012-1 тоот барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 349.14 м.кв үйлчилгээний талбай, 1249 м.кв газрыг барьцаалсан. Мөн Нийслэлийн газрын албанд 1249 м.кв газрыг 393 м.кв болон 856 м.кв болгон 2 хэсэгт хуван салгаж өгөх тухай хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд харилцан тохиролцсоны дагуу өөрчлөлт орсоор байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 133.14 м.кв үйлчилгээний талбайг 393 м.кв газраас үйлчилгээний талбайд ногдох хэмжээний хамтад нь иргэн Б.Оид худалдсан болно. Энэхүү гэрээтэй холбоотой зөвшөөрлөө  Х Х Б ман өгсөн болно. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар дараахь эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан байгаа болно. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ЗБ-СС15003-1 тоот барьцааны гэрээ байгуулж 3 өрөө орон сууц, Ү-2205064529 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол Энэбишийн өргөн чөлөө гудамж 9/1 А тоот 216 м.кв үйлчилгээний зориулалттай талбай. Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгөөс өөр эд хөрөнгийг өнөөдрийн байдлаар барьцаалаагүй бөгөөд газар эзэмших эрхүүд нь барьцаанаас чөлөөлөгдөж өөр этгээдийн нэр дээр шилжсэн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн дүнгийн “М  к” ХХК-ийн хүлээн зөвшөөрч буй хэмжээ болох 778,682,895 төгрөгийг хэмжээнд шийдвэрлэж үлдэх 164,856,118.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’М  к’’ ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-СС15003 дугаар зээлийн гэрээгээр жилийн 9 хувийн хүүтэй 1,556,000,000 төгрөгийг  Х Х Бнаас зээлсэн. Уг зээлийнхээ үүргийн гүйцэтгэлд нийт 1,158,355,336 төгрөгийг  Х Х Банд төлсөн. Үүний 830,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас үндсэн зээлд тооцож, үлдэгдэл 726,000,000 төгрөг, хүү 250,649,386 төгрөг, нийт 976,649,385 төгрөгийг нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа юм байна. Үүнээс хариуцагч тал 672,126,725 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 304,522,755 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь нэгдүгээрт.  Х Х Бтай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар үндсэн зээлээсээ сар бүр хэсэгчлэн төлөх буюу үндсэн зээлээсээ хасах байдлаар тохиролцсон. Харин зээлийн хүүг сар, жил алинаар нь бодох вэ гэдэг давтамжаа талууд тохироогүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээл болон түүний хүү түүний тооцоолол дээр хүснэгтийг хэрэгт хавсаргасан. Үүнээс харахад зээлийн хүүг сард 2,3,4 хувь гэх мэт байгаа. Зээлийн хүүг тооцсон тооцоолол маш тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс 1,158,355,336 төгрөгийг бэлэн мөнгөөр болон барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах зэргээр худалдан борлуулсан орлуулснаас олсон орлогыг  Х Х Банд төлсөн. Иймд зээлийн хүүг хэрхэн тооцох талаар талууд тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхний ээлжид үндсэн мөнгийг, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан тул үндсэн зээлийн үлдэгдэл 3,97,644,660 төгрөг, зээлийн гэрээн дээр талууд зээлийн хүүг 9 хувийн хүүтэй төлнө гэж тогтоосон. Монгол банкнаас гаргасан зээлийн хүүг бодох аргачлалаар сар бүр тогтмол төлбөр хийх нөхцөлөөр зээлийн гэрээг бодохдоо зээлийн үлдэгдэл хэсэгт хүү тооцно гэж хэлсэн. 2016 онд гэхэд 512,580,840 төгрөгийг төлсөн. Тиймээс уг мөнгийг хасаж 1,043,499,169 төгрөгөөс хүү тооцох байдлаар, 2017 онд 178,000,000 төгрөгийг төлсөн. 2018 онд 467,000,000 төгрөгийг төлсөн. Иймд төлсөн төлбөрөө хасаж үлдэх төлбөрт жилийн 9 хувийн хүү тооцох байдлаар тооцоход 274,482,061 төгрөг, үндсэн мөнгөтэй хамт нэмж хариу тайлбараа гаргасан байгаа. Зээлийн гэрээний үндсэн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан.  Х Х Б ХХК нь 4 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд дараах 3 үл хөдлөх эд хөрөнгөөс эхний хоёр хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулсан орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан, үлдэх эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар өөр зээлийн хэрэгт шийдвэр гаргуулсан хэрнээ уул хөрөнгүүдээр дахин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнд: 1. М  к ХХК-ийн эзэмшлийн БГД, 14-р хороо, 393м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газар /Газрын гэрчилгээний дугаар:000323916 / 2. Иргэн Б.Бгийн эзэмшлийн БГД,14-р хороо, 856м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газар- /газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар: 000736233/. 3. М  к ХХК-ийн өмчлөлд Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн БГД, 14-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө/16066/, 9/1А тоот хаягт байрлах 216м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Дээрх 2 газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тухайд: М  к ХХК нь  Х Х Бнаас 2 тусдаа зээлийн гэрээгээр дараах үнийн дүн бүхий зээл авсан болно. Үүнд: 1. 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ-СС14005-1 дугаар Зээлийн гэрээгээр 2.700.000 ам.долларын зээл, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-СС14012 дугаар Зээлийн гэрээгээр 3.836.400.000 төгрөгийн зээл, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-СС1500Э дугаар Зээлийн гэрээгээр 1,556,000,000 төгрөгийн зээл авсан.  Улмаар дээрх 3 зээлийн гэрээний 2,3 дугаар хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хариуцагч ''Зээлийн батлан даалтын сангийн'' итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав:-СС14011 тоот /3 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал/, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хариуцагч ''Зээлийн батлан даалтын сангийн'' итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав:-СС15003-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр /1-р хавтаст хэргийн 63 дугаар тал/ дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг  Х Х Б дахь давхар барьцаалсан байсан болно. Үүнд: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4-р хороолол 16066 Л.Энэбишийн өргөн чөлөө 9/1 хаягт оршин байрлалтай 923,14м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  дээрх үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 1249м2 газар, үүний дагуу барьцаа хөрөнгө болох дээрх 923м2 үл хөдлөх эд хөрөнгийг 574м2, 216м2, 133.14м2 гэж 3 хувааж, 1249 газрыг 855м2, 394м2 гэж барьцаанаас чөлөөлөлгүйгээр 2 хувааж тус бүрд нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд 133,14м2, 216м2 үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа 394м2 газрыг дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн сууриар хувааж кадастрын зураг хийлгэсэн болно. Ингээд, 574м2 үл хөдлөх эд хөрөнгийг тус хөрөнгө оршин байгаа 855м2 газрын хамт М  к ХХК нь иргэн Б.Бд 1,200,000,000 төгрөгөөр худалдах, 133.14м2 үл хөдлөх эд хөрөнгийг тус хөрөнгө байрлаж байгаа газрын хамт 1,800,0,  000 төгрөгөөр иргэн Б.Оид худалдахаар тохиролцсон болно. Худалдан авагч Б.Б, Б.О нар нь  Х Х Бнаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 1,000,0000,000 төгрөг, 1,620,000,000 төгрөгийг тус тус зээлж авч, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхөөр тохиролцсон болно. Б.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зориулалтаар 1 тэрбум төгрөгийг  Х Х Бнаас 2016 оны 12 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээгээр зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаа тохиолдолд банк зээлийг худалдагч талын дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу ХХБ нь М  к ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Батсүхийн ХХБ дах 452536760 дугаар төгрөгийн данс руу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Б Батсүх-д зээл олгов” гэх гүйлгээний утгаар 1,000,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгө ХХБ дахь С.Батсүхийн 45253670 тоот данс руу шилжин орсны дараа ХХБ нь 427,946,498 төгрөгийг М  к ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1,556,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473014983 тоот зээлийн данс руу татан авсан. (3-р х.х-ийн 70-72-р тал/ Мөн 265,911,530 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,836,400,000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473011734 тоот зээлийн данс руу татан авсан. 102,591,114 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 2,700,000 ам.долларын зээлийн төлбөрт буюу 4730102312 тоот зээлийн данс руу татан авсан.Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар зориулалтаар  Х Х Бнаас авсан 1 тэрбум төгрөгийн зээлээ Хаан банк руу шилжүүлж,  Х Х Бнаас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан бөгөөд  Х Х Б нь 856м2 газар, уг газар дээрх 574м2 үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн. ХХБ-ны зээл хаалгасны дараа Б.Б нь дээрх 574м2 үл хөдлөх эд хөрөнгө болон 856м2 газрыг Хаан банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу Хаан банкны зээлийн барьцаанд бариулсан байдаг. Б.О нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор  Х Х Бнаас2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээгээр 1,620,000,000 төгрөгийг зээлэн авсан. Зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд “зээлийг ...үл хөллөх эд хөрөнгө худалдаж байгаа талын банкин дах 47302038 тоот дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу ХХБ нь Б.Оийн зээл 1,620,000,000 төгрөгийг “М  к” ХХК-ийн ХХБ дах 473020538 тоот данс руу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн.          Улмаар ХХБ нь 1,620,000,000 төгрөгийг М  к ХХК-ийн данс руу шилжүүлмэгцээ 383,748,213 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,836,400,000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473011734 тоот зээлийн данс руу татан авсан. 467,397,605 төгрөгийг М  к ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1,556,000, 000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473014983 тоот зээлийн данс руу татан авсан. 795,528,601 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 2,700,000 ам.долларын зээлийн төлбөрт буюу 4730102312 тоот зээлийн данс руу татан авсан. Б.О нь 2019 оны 3 сарын 21-ний өдөр ХХБ-иас авсан 1,620,000,000 төгрөгийн дээрх зээлээ бүрэн төлж дуусгасан байдаг.  Дүгнэхэд, анх “М  к” ХХК нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4-р хороолол 16066/ Л.Энэбишийн өргөн чөлөө 9/1 хаягт байршилтай 923.14м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг үл хөдлөх эд хөрөнгө байршиж байсан 1249 м2 газар, газар эзэмших эрхийг ХХБ-ны зээлийн барьцаанд барьцаалуулсан байсан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хамтад нь иргэн Б.Б, Б.О нарт худалдан борлуулж, олсон орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 923м2 үл хөдлөх эд хөрөнгийг 574м2, 216м2, 133.14м2 гэж 3 хувааж, 1249 газрыг 855м2, 394м2 гэж 2 хувааж тус бүрд нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Одоогоор 923м2 үл хөдлөх эд хөрөнгө, 1249м2 газрын 574м2 үл хөдлөх эд хөрөнгө, 855м2 газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь Б.Б, /Хаан банкны барьцаанд/ 133,14м2 үл хөдлөх эд хөрөнгө, уг хөрөнгө оршин байгаа 188м2 газрын өмчлөгч, эзэмшигч нь Б.О, үлдэх 216м2 үл хөдлөх, уг хөрөнгө оршин байгаа суурийн газрын өмчлөгч, эзэмшигч нь М  к ХХК байна.  Х Х Б, М  к ХХК-ын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,836,400,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1,556,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дээр дурдсан 923.14м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг үл хөдлөх эд хөрөнгө байршиж байсан 1249 м2 газар, газар эзэмших эрхийг иргэн Б.Б, Б.О нарт 2 хуваан худалдан борлуулснаас олсон орлого 2,620,000,000 төгрөгөөр дээрх 2 зээл болон 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 2,700,000 ам.долларын зээл ийн үндсэн зээл, хүүгийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл 2.620.000.000 төгрөг нь дан ганц үл хөдлөх эд хөрөнгийн үнэ биш бөгөөд уг үнэд газрын үнэ мөн багтсан байгаа нь Худалдах худалдах авах гэрээнээс тодорхой харагдана. Дээрх 923м2 үл хөдлөх эд хөрөнгө, 1249м2 газар эзэмших эрхийг хамтад нь барьцаалагч ХХБ нь 1,579,400,000 төгрөгөөр үнэлж, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг 1,579,400,000 төгрөг байна гэж Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээнд тус тус тусгасан байдаг нь 1-р хавтаст хэргийн 63-р талд авагдсан гэрээгээр нотлогдоно. Нэгэнт ХХБ нь дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж олсон 2.262.000.000 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан буюу Барьцааны гэрээнд заасан барьцаагаар хангагдах шаардлага 1,579,400,000 төгрөгөөс илүү хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн “Барьцаалагчийн болон гуравдагч этгээдийн эрх дуусгавар болох” гэх 51-р зүйлийн 51.1-д Барьцаалуулагч энэ хуулийн 45.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, эсхүл тухайн барьцааны зүйлийг шүүхийн журмаар болон шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдсан, энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан бүртгэл хийснээр барьцааны гэрээ, барьцааны зүйлийн тухайд барьцаалагчийн эдлэх бүх эрх, барьцааны гэрээ байгуулснаас хойш барьцааны зүйлийн тухайд үүсэж бүртгүүлсэн гуравдагч этгээдийн бүх эрх дуусгавар болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, барьцаалуулагч М  к ХХК нь иргэн Б.О, Б.Б нартай барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнээс олсон орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч-барьцаалагч ХХБ-д зээлийн төлбөртөө тооцон шилжүүлсэн байх тул дээрх 2 худалдан авагчид худалдсан үл хөдлөх эд хөрөнгө, газрын тухайд барьцаалагчийн эдлэх бүх эрх дуусгавар болсон үр дагавар үүссэн байна. М  к ХХК нь Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн БГД, 14-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө/16066/, 9/1А тоот хаягт байрлах 216м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  Х Х Банд давхар барьцаалсан байсан:  2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,836,400,0төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЗБ-СС14011 тоот Барьцааны гэрээ, 2. 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1,556,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож мөн өдрийн ЗБ-СС15003-2 тоот гэрээ, улмаар 3-р х.х-ийн 73,77-р талд байх шийдвэр, магадлалаас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх 216м2 үл хөдлөх эд хөрөнгөөр 2014 оны 10 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.2-т “энэ хуулийн 33.1-д заасан  тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана” гэж заасны дагуу нэгэнт барьцаалагч  Х Х Б нь барьцааны эрхээ хэрэгжүүлж уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх тул дахин уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардах эрхгүй байна. Иймд худалдан авагч Б.Бгийн худалдаж авсан 856м2 газар, Б.Оийн худалдан авсан 133м2 газрын суурь газар, “М  к” ХХК-ийн 216м2 үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Дв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Зээлийн батлан даалтын сангаас нийт 233,000,000 төгрөгийн шаардлага гаргасан. Энэ шаардлагаасаа татгалзаж байгаа юм байна. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “ Х Х Б” ХХК, Зээлийн батлан даалтын сан, “М  к” ХХК гэсэн 3 талуудын хооронд зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үндсэн зээлийн 32,13 хувийг Зээлийн батлан даалтын сангаар зээлийг төлүүлнэ гэж гэрээнд заасан. З Б Д Снь уг гэрээгээр ямар үүрэг гүйцэтгэх, ямар эрхтэй, ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэх талаар тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.7 дахь хэсэгт тодорхой заасан. Эдгээр зүйл, заалтуудад Зээлийн батлан даалтын сангаас зээлийг төлүүлэх нэхэмжлэх гаргахаас өмнө зээлийг төлүүлэх талаар бүхий л арга хэмжээг авна, зээл чанаргүй болсон буюу зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан байх ёстой, эрсдэлийн сан байгуулсан байх ёстой, зээлийн гэрээний хугацаа дууссан эсхүл гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээг цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх ёстой, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсан байх ёстой, бусад үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч, батлагаа гаргагч нараар үүргийг гүйцэтгүүлсэн зэрэг зүйлийг хийсэн байх ёстой гэж заасан. Эдгээр арга хэмжээг авсны дараа энэ талаар баримтаа хавсаргаад манайд нэхэмжлэх ирүүлнэ гэсэн агуулгатай гэрээ байгуулсан. Үүнээс харахад Зээлийн батлан даалтын санг хамтран хариуцагчаар татах шаардлага бий болоогүй нөхцөл бүрдээгүй байна. Харин барьцаа хөрөнгийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа зээлийн төлбөрийг төлж чадахгүй бол “ Х Х Б” ХХК-иас манай байгууллага руу албан бичиг явуулах ёстой. Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т “Батлан даагчийн зөвшөөрөлгүйгээр зээлдэгчийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй” гэж заасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч буюу банк 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын үүргээ биелүүлэхээс татгалзана” гэж заасан. “ Х Х Б” ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч ''М  к'' ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбарлаж хэлсэнчлэн, зээлд барьцаалсан байсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. Ингэхдээ 2,700,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээнээс 467,000,000 төгрөгийг хассан гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “ Х Х Б” ХХК нь хариуцагч “М  к” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 743,385,586.95 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас гэрээний үндсэн үүргийн 32.13% болох 233,263,800 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тус бүрээс шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч “М  к” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу 976,649,386.95 төгрөг гаргуулж, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үүнээс гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.13%-ийг хариуцагч Зээлийн батлан даалтын санд төлөхийг даалгах” гэж өөрчилжээ.

 

Хариуцагч “М  к” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-СС15003 зээлийн гэрээгээр 1,556,000,000 төгрөгийг 42 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй /Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэртэй үед/, харин Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрийг банк төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ 2 сарын хугацаанд “М  к” ХХК биелүүлээгүй тохиолдолд төлөөгүй дүнгээс жилийн 20.4 хувийн хүүтэй, зээлийн хүүг 360 хоногоор тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “М  к” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол 9/1-д байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003352 дугаарт бүртгэлтэй 923.14м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “М  к” ХХК-ийн эзэмших эрхтэй Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 1249м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, 4 хүний өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Стадион оргил, М.Гандийн гудамж 19 дүгээр байр 12 тоотод байршилтай 106.68м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохирч 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Уг гэрээнүүдийг байгуулсан асуудлаар талууд маргаагүй, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд “ Х Х Б” ХХК, “М  к” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь эхний 4 сард ашигласан хоногоор зөвхөн хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 5 дахь сараас хүүгийн хамт сар бүр төлөхөөр тохиролцжээ. Энэхүү тохиролцооны дагуу зээлдэгч нь зээлээ төлөөгүй зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр шаардлага гаргасан ба энэхүү шаардлагыг хариуцагч “М  комплеск” ХХК эс зөвшөөрч “зээлийн хүүг хэрхэн, ямар хэмжээгээр төлөх талаар тохиролцоогүй тул зээлийн төлбөрт төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцно, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн үндэслэлээр 20.4%-ийн хүүгийн зөрүү тооцох үндэслэлгүй, барьцаа хөрөнгө болох 707.14м2 /574м2, 133.14м2/ талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 1249м2 талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангасан, 216м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр өөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан тул энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй” гэж маргаж байна.

 

Энэхүү зээлийн гэрээний санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ Х Х Б” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр “М  к” ХХК-д зээл олгож дамжуулан зээлдүүлэгчийн хувиар “М  к” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний нэг тал болжээ. Зээлдүүлэгч нь Монгол Улсын Хөгжлийн банкинд эх үүсвэрийг төлөх үед зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийн хугацаа хэтрэлттэй үед зээлийг банкны эх үүсвэртэй зээлд шилжүүлэх, уг үүргийг 2 сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд банкны эх үүсвэрт шилжсэн үеэс зээлийн хүүг 20.4 хувиар тооцохыг зээлдэгч зөвшөөрсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй“ гэж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцнэ. Иймд хариуцагч “М  к” ХХК-ийн “зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн үндэслэлээр 20.4 хувиар хүүг тооцож хүүгийн зөрүү бодох үндэслэлгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд хүүг үндсэн гэрээгээр /төслийн зээлийн хүү/ тохирсон хувь хэмжээгээр болон зээл банкны эх үүсвэрт шилжсэн үеэс банктай тохирсон хүүгийн зөрүү тооцсон нь зөв байна. Өөрөөр хэлбэл банк эх үүсвэрийг төлөх үед зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, уг төлбөрийг 2 сарын хугацаанд төлөөгүй бол банкны эх үүсвэрт шилжсэн гэж үзэн эх үүсвэр төлөгдсөн үеэс зээлдэгчийн төлөөгүй дүнгээс зээлийн хүүгийн төлбөрийг тооцохдоо төслийн хүү дээр банкны хүүгийн зөрүү нэмэгдэнэ.     

 

Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон, уг хуваарийн дагуу хугацаа хэтэрсэн боловч 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлсөн байх тул зээлийн хүүг сар бүр төлөхөөр тохиролцоогүй, хүүд хэдий хэмжээний төлбөр төлөх нь тодорхойгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд зээлдэгчийг сар бүрийн тогтсон өдөр зээлийн төлбөр болон хүү төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу зээлдэгчийн төлсөн төлбөрийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй гэж үзэв.  

 

Иймд зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүгийн тооцоолол, эх үүсвэр төлсөн баримтуудаас харвал хуваарийн дагуу зээлдэгчийн төлсөн төлбөрийн үлдэгдлээс ашигласан хоногт 9 хувийн хүү, банк эх үүсвэрийг төлөх үед зээлдэгчийн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс эх үүсвэр төлөгдсөн өдрөөс тооцож банкны эх үүсвэрийн хүү 20.4% болон Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрийн хүү 9%-ийн хүүгийн зөрүүг гэрээнд заасны дагуу тооцсон байх бөгөөд 0 хоногт хүү тооцоогүй байна. Тухайлбал, зээлдэгч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас өмнөх саруудад төлсөн дүнгээс илүү гарсан 13,341.33 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй байх бөгөөд үүн дээр нэмж 9,986,658.67 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Харин банк 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эх үүсвэрт 30,000,000 төгрөг төлсөн байх ба зээлдэгч нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд буюу 2 сарын хугацаанд үндсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс /эх үүсвэр төлөгдсөн өдөр/ 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 49 хоногт төлөөгүй үндсэн зээл болох 9,986,658.67 төгрөгөөс /20.4% : 365 хоног х 49 хоног х 9,986,658.67 төгрөг : 100% =273,497.64 төгрөг, 9% : 360 хоног х 49 хоног х 9,986,658.67 төгрөг : 100%=122,336.56 төгрөг үүний зөрүү 151,161.08 төгрөг/ зөрүү хүүд 151,161.08 төгрөг болж байна. Иймд зээлдүүлэгчийг гэрээнд заагаагүй хүү тооцсон гэж үзэх үндэслэлгүй.  

 

Зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ тодорхой хугацаанд биелүүлээгүйгээс талууд тохиролцож барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 14 дүгээр хороо   газар эзэмших эрхийг 393м2, 856м2 талбайгаар тус бүр 2 хувааж тус бүрт нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байна.

 

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “М  к” ХХК, Б.Б нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МК/2016-12-15 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “М  к” ХХК-ийн өмчлөлийн 574м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай хөрөнгийг /856м2 эзэмших эрхтэй газрын хамт/ Б.Б 1,200,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, 856м2 талбай бүхий газар эзэмших эрхийг Б.Бд шилжүүлсэн байх ба уг гэрээг үндэслэн “ Х Х Б” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Б.Бд 1,000,000,000 төгрөгийн зээл олгожээ. Уг зээлийг “М  к” ХХК-д шилжүүлснээр 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-СС15003 тоот зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 300,000,000 төгрөг, хүүд 69,326,498.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 127,500 төгрөг нийт 369,453,998.03 төгрөг, үлдсэнийг талуудын байгуулсан өөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд суутгаж, маргаан бүхий зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1,196,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.  

 

Үүнээс хойш зээлдэгч зээлээ тохирсон хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүйгээс талууд дахин тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 349.14м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 216м2, 133.14м2 талбайгаар 2 хувааж, тус бүрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “М  к” ХХК, Б.О нар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “М  к” ХХК-ийн өмчлөлийн 133.14м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай хөрөнгийг ногдох газрын хамт Б.О 1,800,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Оид шилжүүлсэн байх ба уг гэрээг үндэслэн “ Х Х Б” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Б.Оид 1,620,000,000 төгрөгийн зээл олгосон байна. Уг зээлийг “М  к” ХХК-д шилжүүлж 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ-СС15003 тоот зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөрт 369,986,658.67 төгрөг, хүүд 94,307,568.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,103,378.59 төгрөг нийт 467,397,605.68 төгрөг, үлдсэнийг талуудын байгуулсан өөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд суутгаж, маргаан бүхий зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 726,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талууд 574м2, 133.14м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон уг хөрөнгүүдэд ногдох газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд 1249м2 газрыг эзэмших эрх бүхэлдээ маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгт бүртгэлтэй байгаа үндэслэлээр тухайн эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргасан байна. Газар эзэмших нэг эрх дээр хэдэн ч үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж болох бөгөөд талууд 349.14м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 216м2, 133.14м2 талбайгаар 2 хуваахдаа тус бүрийн доорх газрын хэмжээг тодорхойлоогүйгээс Б.Оид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын хэмжээ тодорхойгүй, одоо хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, 856м2 газар эзэмших эрх нь Б.Бгийн “Хаан банк” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгт 2020 оны 1 дүгээр сарын 22-ны бүртгэгдсэн байх тул 856м2, 393м2 /1249м2/ газар эзэмших эрхээр “ Х Х Б” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй бөгөөд 216м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын хэмжээг шүүх тодорхойлох боломжгүй. Иймд Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 856м2, 393м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг   үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч “М  к” ХХК-иас зээлийн үндсэн төлбөрт 726,000,000 төгрөг, хүүд 216,383,133.75  төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34,199,253.19 төгрөг, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчээс гарсан зардалд 67,000 төгрөг нийт 976,649,386.95 төгрөг гаргуулж, уг үүргийг 216м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 106.68м2 талбай бүхий 4 хүний өмчлөлийн орон сууцаар хангуулах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас зээлийн үндсэн төлбөр 726,000,000 төгрөгийн 32.13 хувь болох 233,263,800 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад өөрчилж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцагч “М  к” ХХК-иас шаардаж, уг үүргийг “М  к” ХХК биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын гэрээнд заасан 32.13 %-иар үүргийг гүйцэтгэхийг Зээлийн батлан даалтын санд даалгах гэжээ. 

 

“ Х Х Б” ХХК, “М  к” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ гүйцэтгэхгүй бол З Б Д Схариуцах үүрэг хүлээж Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа “ Х Х Б” ХХК, Зээлийн батлан даалтын сангийн хооронд үүссэн байна. Дээрх гэрээ байгуулсан асуудлаар болон хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч З Б Д С“гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдаагүй буюу эрсдлийн сан байгуулах, зээлийг барьцаа хөрөнгө, бусад батлан даагч, баталгаагаар хангуулсан байх шаардлага бүрдээгүй, гэрээний 3.2.4-т батлан даагчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй байх үүргээ зээлдүүлэгч зөрчсөн” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзав.

 

Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь гэрээний 2.4-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд зээлдэгчийн төлөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийн 32.13 хувьд үүрэг хүлээхээр, мөн гэрээний 3.2-т заасан үүргийг зээлдүүлэгч биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд батлан даагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тохиролцсон байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний 2.4.3-т “Зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарч болзошгүй эрсдэлийн санг 25 ба түүнээс дээш хувьтайгаар байгуулсан байх” гэж заасан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд харин гэрээний 3.2.4-т “Батлан даагчийн зөвшөөрөлгүйгээр батлан даалт авсан зээлдэгчийн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй” гэж заасан үүргийг зээлдүүлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ тохирсон хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүйгээс талууд харилцан тохиролцож барьцааны зарим хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж зарим хөрөнгөд холбогдох барьцааны эрхийг дуусгавар болгосон байна. Иймд батлан даагч нь барьцаа хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр чөлөөлсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлгүй.

 

Батлан даагч нь өөрийн гүйцэтгэх үүргийг тодорхой байх, үүрэг нэмэгдэхээс сэргийлж Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана” гэж заасны дагуу төлөөгүй үлдсэн үндсэн зээлийн 32.13%-д хариуцлага хүлээхийг зөвшөөрчээ. Иймд үүнээс илүү хариуцлагыг батлан даагч хүлээх үүрэггүй гэж ойлгоно.   

 

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “шүүхийн шийдвэр гарсны дараа зээлдэгчийн төлөөгүй үлдсэн үүргийн /үндсэн зээл, хүү, хугацаа хэтэрсэний хүү, нэмэгдүүлсэн хүү/ 32.13%-ийг батлан даагчид хариуцуулахаар” тодорхойлсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Батлан даалт нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга мөн боловч үүрэг гүйцэтгэгчийн үүргийг шилжүүлж авдаггүй түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бие даасан үүрэг болно. Иймд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн төлөөгүй үлдсэн үүргийг батлан даагч нь шилжүүлэн авч хариуцлага хүлээхгүй тул “М  к” ХХК-ийн гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.14 хувийг төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М  к” ХХК-иас 976,649,386.95 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ Х Х Б” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Болормаагийн эзэмших эрхтэй Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын   үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М  к” ХХК-ийн гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.14 хувийг хариуцагч Зээлийн батлан даалтын санд төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,269,346.87 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М  к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,111,397 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ Х Х Б” ХХК-д олгосугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА