Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01117

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ншшгг-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02830 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2147 дугаартай магадлалаар А.Б надаас 415.222.950 төгрөгийг гаргуулан Ч.Дд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах явцдаа эрхийн улсын Ү-2206020470 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Олимпийн гудамж, 51а, 51б байрны зоорийн давхрын 91 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий зогсоолыг битүүмжлэн, хураан авчээ. Уг авто зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заагаагүй. Эрхийн улсын Ү-2206020470 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Олимпийн гудамж, 51а, 51б байрны зоорийн давхрын 91 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий зогсоолыг Алтай констракшн ХХК-тай байгуулсан орон сууц, авто зогсоол захиалан бариулах гэрээний дагуу худалдан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн авто зогсоол дээр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ямар нэгэн мэдэгдэл, тогтоол хүргүүлээгүй, намайг огт дуудаагүй. Гэтэл 2021 оны 10 сарын 07-ны өдөр 4-187/19023 дугаартай Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, уг тогтоолоор миний өмчлөлийн авто зогсоолыг 22,300,000 төгрөгөөр төгрөгөөр үнэлэгдсэн, дуудлага худалдаанд оруулна гэж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуудаж хэлэхэд мэдсэн.

Миний орон сууцны зах зээлийн ханш 45,000,000 төгрөг бөгөөд орон сууцны хотхон дотор авто зогсоолын хүрэлцээ муу, улирлын чанартай үнэ өгсөж байдаг ба 22,300,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг танилцсанаас хойш 7 хоногын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байхад надад мэдэгдэлгүй энэ хугацааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэтрүүлсэнд гомдолтой байгаа бөгөөд энэ хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргах болно. Нөхцөл байдлыг судалж үзвэл миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн төлбөр төлөгч надад хамааралтай байхад мэдэгдэхгүйгээр ямар компаниар үнэлгээний тайлан гаргуулсан нь тодорхойгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудад би хамаарч байгаа тул үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлоо гаргаж байна.

Миний бие үнэлгээний тайлантай танилцаагүй учир хэрхэн ямар аргаар яаж үнэлсэн талаар мэдэх боломжгүй байгаа тул тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулах хүсэлтэй, мөн уг газраас төлбөр төлөгч надад шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс хэзээ, хэрхэн мэдэгдэл өгч байсан талаархи баримтуудыг гаргуулах хүсэлтэй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахыг хориглосон байхад надад мэдэхгүйгээр хөрөнгийн үнэлгээ хийж, үнийн санал аваагүй өмчлөх эрхэд шууд халдаж байгаад гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилон үнэлүүлсэн гэх гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байна.” гэв.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2147 дугаар магадлалаар А.Боос 415.222.950 төгрөгийг гаргуулж Ч.Дд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч А.Бийн нэр дээр илэрсэн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020470 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж 51 а,516 байрны зоорийн давхрын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолыг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20380327/12 тоот битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20380327/14 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/252 тоот шинжээч томилох тогтоолоор “Файн-эстимэйт” ХХКомпаниар үнэлгээ тогтоолгоход 22.300.000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг А.Бт 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-187/19023 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 4-14, 26 дугаар талд авагдсан баримтуудыг, хариуцагчаас 33-104 дүгээр талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-187/19023 дугаартай “Үнэлгээний мэдэгдэл”-ийг А.Бт шуудангаар хүргүүлсэн талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагч талаас Монгол шуудан ХК-ийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 09/124 тоот албан бичиг, хавсралтын хамт ирүүслэн байна. /хх-137-138/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 101/ШШ2019/02830 дугаар шийдвэрээр хариуцагч А.Боос зээлийн гэрээний үүрэгт 513,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-2830/

Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 101/ШШ2019/02830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8”, “513,000,000” гэснийг “413,000,000” гэж, 2 дахь заалтын “2,722,950” гэснийг “2,222,950” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-77/

Дээрх шийдвэрийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 19ий өдрийн 101/ШЗ2020/05389 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2020/00385 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигджээ./хх-42, 74/

5. Шүүхийн шийдвэр, магадлал, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380327 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03-р сарын 31-ний өдрөөс эхлэн гүйцэтгэхийг 187-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчид зөвшөөрсөн байна. /хх-43/

Төлбөр төлөгч А.Бт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг гаргуулан, улсын бүртгэлийн байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх зэргийг тодруулж, лавлагаа авах зэрэг ажиллагааг хийж, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар уулзалт хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх зэрэг ажиллагааг удаа дараа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4, 46 дугаар зүйлд нийцсэн.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020470 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Олимпийн гудамж 51А, 51Б дугаар байрны зоорийн давхрын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн байна. /хх-64-70/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг өмчлөгч буюу төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд өмчлөгч, төлбөр төлөгч болох А.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн ба уг саналыг зах зээлийн үнэлгээг хэт өндөр байна гэсэн үндэслэлээр төлбөр авагч зөвшөөрөхгүй, шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргажээ. /хх-72-73, 80/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/252 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Файн-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулах ажиллагаа хийж, шинжээчид эрх үүргийг тайлбарласан баримт хэрэгт авагджээ. /81-83/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэв.

 

Файн эстимэйт” ХХК нь үнэлгээ хийсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 08ы өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлснийг өмчлөгч, төлбөр төлөгч А.Бт мэдэгдэхэд утас нь холбогдохгүй байсан тул мессеж үлдээн, мөн өдөр түүний Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23-12 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснийг эхнэр н.Туяа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13:25 цагт гардан авсан болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-187/19023 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/124 албан бичиг, хүргэлтийн дэвтрийн хуулбар баримтаар тогтоогдож байна. /хх-103-104, 137-138/

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцсэн гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч, өмчлөгч А.Б нь энэхүү хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, түүний хаягаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авсан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 20 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тул нэхэмжлэгчийг эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлээ автозогсоолын үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэсэн боловч үүнийгээ нотлоогүй, шинжээч нь автозогсоолын үнэлгээг зах зээлийн хандлагаар үнэ цэнийг 22,300,000 төгрөгөөр тогтоож үнэлгээ хийж гүйцэтгэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Уг үнэлгээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 88 дугаар байрны 2 тоотод байршилтай, 91 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг уг хөрөнгийн орчны шинжилгээн дээр тулгуурлан одоогийн иргэд хоорондын худалдах худалдан авах үнэ, зах зээлийн мэдээлэл дээр судалгаа хийж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13-р хороолол орчимд байрлах чанар стандарт хийц бүтэцийн хувьд ижил төстэй объекттой харьцуулалт хийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол орчимд байрлах барилга обьектийн худалдаж худалдан авч байгаа үнэтэй харьцуулан зах зээлийн жиших аргаар үнэлсэн үнэлж 149,429,027 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шинжээч томилох тогтоолдоо шинжилгээ хийх байгууллагыг зааж, шинжээчийн эрхлэх ажил, тухайн дүгнэлт гаргахад эзэмшсэн мэдлэг, шинжээчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа байдал, татгалзан гарах шалтгаан байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх зэргийг шинжээчээр ажиллах этгээдээс тодруулж, эрх, үүрэг тайлбарласан баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.гэсэнтэй нийцэж байна.   

Дээр дурьдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Файн эстимэйт ХХК-ийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Бийн Б.Баярмаагийнгаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Файн эстимэйт ХХК-ийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах А.Бийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70  дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/20416 дугаартай “хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.