Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/02207

 

2019 оны 10 сарын 16 өдөр                 Дугаар 183/ШШ2019/02207                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0000000000000ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0000000000000-д холбогдох

 

 Гэрээний үүрэгт 212 918 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мнар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор тэмдэглэл хөтлөв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЭПХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            ЭПП ХХКнь анх 2014 онд Талын харгуй ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2018 оны 7 сарын 30-ны өдөр оноосон нэрийг ЭПП ХХКболгон өөрчилсөн. Ийнхүү оноосон нэр өөрчлөгдөхөөс өмнө буюу 2018 оны 7 сарын 10-ны өдөр ГМХХК-тай ХО2018/13 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан.  УБ2018/13-01 дугаартай гэрээний 3.2-т “...Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор Хас банкан дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу Худалдагчид бэлнээр төлнө” гэж заасан. ЭПП ХХКнь гэрээний дагуу 2018 оны 7 сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл нийт 703 154 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэрээний дагуу хариуцагч нь энэхүү бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 05-ны дотор төлөх үүргээ үл биелүүлж хугацаа хэтрүүлж байсан. Улмаар өнөөдрийн байдлаар 50 799 756 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.  Бидний хооронд байгуулсан УБ2018/13-01 тоот гэрээний 3.3-т “Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-иар алдангийг Худалдагчид төлнө” гэж заасан. Үүний дагуу өнөөдрийг хүртэл нийт 21 488 297 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсээд байна.

 

            Мөн гэрээний 10.1-т зааснаар худалдан авагчийн гэрээний төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүйгээс дээрх гэрээг цуцалж, гэрээний нийт үнийн дүн буюу 703 154 000 төгрөгийн 20% буюу 140 630 800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.  №2018/15 тоот гэрээний 3.2 дахь хэсэгт “... худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 5-ны дотор Хас банкин дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу Худалдагчид бэлнээр төлнө” хэмээн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заасан. Мөн гэрээний 3.8 дахь хэсэгт зааснаар талууд “Төлбөр гүйцэтгэх дараалал” тогтоосон. Үүнд: Худалдан авагч нь төлбөрийг гүйцэтгэхдээ гэрээний дагуух алданги, торгууль, үндсэн төлбөр гэсэн дарааллаар гүйцэтгэнэ гэж тохиролцсон. Гэтэл хариуцагч нь сар бүр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлж, үүргээ зөрчиж байсан. Тухайлбал:

 

Хариуцагч ГМХХК нь 2018 ны 08 сарын 05-ны өдөр 7-р сарын төлбөр 140 400 000 төгрөг төлөх ёстой байснаас 2018 оны 08 сарын 08-ны өдөр 140 400 000 төгрөг төлсөн бөгөөд хугацаа хэтрүүлсэн 3 хоногийн алданги 1 263 600 төгрөг болон үндсэн төлбөрөөс 139 136 400 төгрөг хасагдсан үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 263 600 төгрөг үлдсэн. 2018 оны 08 сарын төлбөр болох 359 156 000 төгрөг дээр өмнөх сарын үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 1 263 600 төгрөг, нийт 360 419 600 төгрөгийг 2019 оны 09 сарын 05-ны өдөр төлөх ёстойгоос 9 сарын 14-ний өдөр 100 000 000 төгрөг, 2018 оны 9 сарын 21-ний өдөр 190 000 000 төгрөг, 2018 оны 10 сарын 02-ны өдөр 69 156 000 төгрөг буюу нийт 359 156 000 төгрөг төлсөн бөгөөд хэтрүүлсэн хугацааны алдангийг хасч 19 612 242 төгрөгийн үндсэн төлбөр үлдсэн. 2018 оны 9 сарын төлбөр болох 181 598 000 төгрөгийг 2018 оны 10 сарын 05-ны өдөр төлж барагдуулах шаардлагатай бөгөөд өмнөх сарын үлдэгдэл болох 19 612 242 төгрөг, нийт 201 210 242 төгрөгийн үлдэгдэлтэй атал энэ сард огт төлөлт хийгдээгүй тул гэрээнд заасан журмын дагуу 18 889 063 төгрөгийн алданги тооцогдсон. 2018 оны 10 сарын төлбөр болох 22 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 05-нд төлөх ёстой байсан. Хариуцагч нь 2018 оны 11 сарын  06-нд 100 000 000 төгрөг, 11 сарын 20-нд 23 598 000 төгрөг, 12 сарын 05-нд 80 000 000 төгрөг төлж барагдуулсан байдаг. Энэ мэтчилэн хариуцагч нь хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн байдаг хэдий ч хэтрүүлсэн хугацааны алдангийг бус огтхон ч төлөх үүрэггүй хэмээн маргаж байгаа нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай зөрчиж байна.

 

Иймд нэхэмжлэгч Эн Пи петролиум ХХК-г Гэрээний 3.8 дахь хэсэгт заасан төлбөр гүйцэтгэх дарааллын дагуу төлбөрийг шаардаж байгаа нь эрх зүйн үндэслэлтэй байна.

 

1.    Алдангийн тухайд,

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-иар тооцсон алдангийг Худалдагчид төлнө” гэж тохиролцсон. Үүний дагуу гэрээний 3.2-т заасан хугацаанаас хожимдсон хоног тутамд 0.3%-ийн алданги тооцож хэргийн материалд хавсаргасан алдангийн тооцоололд оруулсан. Үүнээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 21 183 498 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байгаа болно.

 

2.    Торгуулийн тухайд,

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1 дэх хэсэгт заасан байгаа. Мөн гэрээний 5.1.3 дахь хэсэгт зааснаар худалдагч нь “Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй бол гэрээг дангаар шууд цуцлах” эрхтэй... худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох түлшний төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөр төлөх нь худалдан авагчийн үндсэн үүрэг. Иймд худалдагч нь гэрээг дангаар шууд цуцлах эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд Гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар 20%-ийн торгууль 140 630 800 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд ЭПП ХХК болон ГМХХК-ийн хооронд 2018 оны 7 сарын 10-ны өдөр байгуулагдсан ХО2018/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үндсэн төлбөрт 50 799 756 төгрөг, алдангид 21 488 297 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 140 630 800 төгрөг, нийт 212 918 852 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

            Хариуцагч ГМ ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа :  

 

Манай ГМХХК  нь ЭПП ХХК-тай2018 оны 7 сарын 10-ны өдөр ХО2018/15 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан хамтран ажилласан. Бид хамтран ажиллах хугацаандаа нийт 703 154 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан бөгөөд дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээний 10.1-т “Гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачлагаар цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний торгууль төлнө” гэж заасан хэдий ч ИХ-ийн 204.1-т гэрээг  аль нэг талын санаачлагаар цуцлахаар бол урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл манай компани болон ЭПП ХХКаль аль нь өнөөдрийг хүртэл гэрээ цуцлах талаар санал гаргаагүй. Мөн ЭПП-ийннягтлан бодогч Г.Бманай компанийн нягтлан бодогч Н.Мнар утсаар ярин тооцоо нийлсэн бөгөөд 2018 оны 11 сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 103 598 000 төгрөг байсан. Манай компани тооцоо нийлсэнээс хойш 2018 оны 11 сарын 19-нд 23 598 000 төгрөг,  2018 оны 12 сарын 04-нд 80 000 000 төгрөгийг төлж барагдуулсан.

 

          Иймд ЭПП ХХК-иасирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 10.1-т “Гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачлагаар цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний торгууль төлнө” гэж заасан хэдий ч ИХ-ийн 204.1-т гэрээг  аль нэг талын санаачлагаар цуцлахаар бол урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл манай компани болон ЭПП ХХКаль аль нь өнөөдрийг хүртэл гэрээ цуцлах талаар санал гаргаагүй. Мөн ЭПП ХХК-ийн нягтлан бодогч Г.Бманай компанийн нягтлан бодогч Н.Мнар утсаар ярин тооцоо нийлсэн бөгөөд 2018 оны 11 сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 103 598 000 төгрөг байсан. Манай компани тооцоо нийлсэнээс хойш 2018 оны 11 сарын 19-нд 23 598 000 төлсөн. Мөн манай компани 2018 оны 11 сарын 20-ны өдөр албан бичиг хүргүүлсэн ба ЭПП ХХКалбан бичгийн хариуг 2018 оны 11 сарын 23-ны өдөр 00000gmail.com хаягаар манай компанид ирүүлэхдээ үлдэгдэл 80 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулах талаар мэдэгдсэн.

 

ЭПП-ийн2018 оны 11 сарын 23-ны өдрийн 2018/365 тоот албан бичгийн хариуг хүлээн авч манай компани 2018 оны 12 сарын 04-нд 80 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд ЭПП ХХК-иасирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

              Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

               Нэхэмжлэгч ЭПП ХХКнь хариуцагч ГМ ХХК-дхолбогдуулан 212 918 852 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

               Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ЭПП ХХК болон ГМ ХХК-ийнхооронд 2018 оны 7 сарын 10-ны өдөр байгуулагдсан ХО2018/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн төлбөрт 50 799 756 төгрөг, алдангид 21 488 297 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 140 630 800 төгрөг, нийт 212 918 852 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байна.

 

            Хариуцагч ГМХХК нь “... ЭПП-ийннягтлан бодогч Г.Бманай компанийн нягтлан бодогч Н.Мнар утсаар ярин тооцоо нийлсэн бөгөөд 2018 оны 11 сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 103 598 000 төгрөг байсан. Манай компани тооцоо нийлсэнээс хойш 2018 оны 11 сарын 19-нд 23 598 000 төгрөг,  2018 оны 12 сарын 04-нд 80 000 000 төгрөг, нийт 703 154 000 төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд төлбөр болох  703 154 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулах үед Талын харгуй ХХК гэх оноосон нэртэй байсан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр оноосон нэрээ ЭПП ХХКболгон өөрчилсөн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 тал/

 

              Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Хавтаст хэргийн 6-15 дүгээр талд “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах- худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, гэрээ нотлох баримтын шаардлага хангасан байх тул худалдах-худалдан авах гэрээний дагуу ЭПП ХХКнь  шаардах эрхтэй байна.

 

           Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т  “...Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор Хас банкан дахь 5001167083 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу Худалдагчид бэлнээр төлнө” гэж заажээ.

 

           Хариуцагч нь 2018.07.01 өдрөөс 2018.07.31-ний өдөр хүртэл  140 400 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсан, гэрээний дагуу 2018.08.05-ны өдөр төлбөр төлөөгүй, 2018.08.08-нд  140 400 000 төгрөгийг төлсөн, гэрээний дагуу 1 263 000 төгрөгийн алданги тооцож, үндсэн төлбөрөөс 1 263 000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018.08.01 өдрөөс 2018.08.31-ний өдөр хүртэл 359 156 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсан, гэрээний дагуу 2018.09.05-ны өдөр төлбөр төлөөгүй,  2018.09.14-ны өдөр 100 000 000 төгрөг, 2018.09.21-ний өдөр 190 000 000 төгрөг, 2018.10.02-ны өдөр 69 156 000 төгрөг тус тус төлсөн,  гэрээний дагуу 18 419 009 төгрөгийн алданги тооцож, үндсэн төлбөрөөс  19 612 242 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018.09.01-ний өдрөөс 2018.09.30-ны өдөр хүртэл 181 598 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсан, гэрээний дагуу 2018.10.05-ны өдөр төлбөр төлөөгүй, үндсэн төлбөрийн үлдэгдэгдэл 201 210 242 төгрөг, 2018.10.01-ний өдрөөс 2018.10.31-ний өдөр хүртэл 22 000 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсан, гэрээний дагуу 2018.11.05-ны өдөр төлбөр төлөөгүй, 2018.11.06-ны өдөр 100 000 000 төгрөг, 2018.11.20-ны өдөр 23 598 000 төгрөг, 2018.12.05-ны өдөр 80 000 000 төгрөг тус тус төлсөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 50 799 756 төгрөг байна.

 

       Талуудын  хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн  гэрээний 3.8 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэх дараалал: Худалдан авагч нь төлбөрийг гүйцэтгэхдээ гэрээний дагуух алданги, торгууль, үндсэн төлбөр гэсэн дарааллаар гүйцэтгэнэ”  гэж харилцан  тохиролцсон байх тул төлсөн төлбөрөөс алданги тооцож, үндсэн төлбөрийн үлдэгдэл тооцоотой тухай бүр гарсанг шүүх буруутгах үндэслэлгүй байна. Учир нь талууд  төлбөр гүйцэтгэх дарааллыг гэрээгээрээ тохиролцсон байх тул шударгаар гэрээгээр тохиролцсоны дагуу үүргээ биелүүлнэ. Гэрээгээр тохиролцоогүй бол шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс талуудын гэрээгээр тохиролцсон, зохицуулсан харилцааг шууд дураараа шийдвэрлэх нь  гэрээний эрх чөлөөний зарчимд нийцэхгүй юм.

 

        Иргэний хуулийн дагуу гэрээнд заасан тохиолдолд худалдагч нь алданги авах эрхтэй, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-д  алданги авахаар талууд харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 21 488 297 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь хуульд нийцжээ. Иймээс хариуцагч нь үндсэн төлбөр 50 799 756  төгрөг, алданги 21 488 297 төгрөг нийт 72 288 053 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

           Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1 дэх хэсэгт “Гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачлагаар цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ” гэж заасны дагуу торгуульд 140 630 800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй байна.

         Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  0,3 хувиар тооцож алданги нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиас хэтэрч болохгүй тул торгууль дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

 

         Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь  үүргээ биелүүлээгүйн улмаас  гүйцэтгээгүй үүргээс хоног тутам алданги тооцож шаардсан атал, үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж гэрээг цуцалж, гэрээний нийт үнийн дүнд торгууль  ногдуулж нэхэмжилсэн нь нэг зүйлд хоёр хариуцлага давхардуулан оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

 

           Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 72 288 053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140 630 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

           Мөн хариуцагч тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг албан ёсоор 2 тал тооцоо нийлж, тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэхдээ тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг нягтлан бодогчийн мэйлээр явуулсан тул тооцоо нийлсэн гэж шүүхээр үзлэг хийлгэх хүсэлт гаргасанг шүүх хангаагүй. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 171/111 дүгээр тушаалын дагуу батлагдсан НХ Маягт ТМ-1 маягт нь албан ёсоор талууд баталгаажуулаагүй гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь  маргаагүй тул хуульд нийцэж баталгаажаагүй баримтад үзлэг хийж нотлох баримтаар үнэлэх нь хуульд нийцэхгүй юм. Хуулийн этгээдийн санхүүгийн баримт нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох дүрэм журамтай нийцсэн байх ёстой бөгөөд нэгэнт хоёр тал тооцоо нийлж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад үзлэг хийх ажиллагаа явуулж, шүүх өөрийн үзэмжээр өргөн агуулгаар тооцоо нийлсэн акт гэж үзэж, үнэлэх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй тул үзлэг хийх үндэслэлгүй юм.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ГМХХК-иас  худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 72 288 053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140 630 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1 222 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 519 390  төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ