Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01890

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр                           Дугаар 183/ШШ2021/01890                     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, Д.Мөнгөнтуул, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 000000000000000000байрлах, 0000 ХХК /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 00000000000тоотод оршин суух, 000000000000 холбогдох,

 

Гэм хорын хохиролд 53,255,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тнар оролцож,  нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Снь манай “0000” ХХК-д 2017 оны 3 сарын 25-ны өдрийн 41 тоот гэрээгээр жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 6 сарын 21-ны өдөр өөрийн хариуцлагагүй байдлын улмаас автобусны буудлаас хөдлөхдөө хаалгаа бүрэн хаалгүй хөдөлсний улмаас зорчигч Г.Цгэх ахмад настанд хүндэвтэр гэмтэл учруулсан. Тус өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэлд Х.С-ынжолоодож явсан Аэро сити-540 маркийн 25-81 УБД улсын дугаартай автобусыг хэвийн ажиллагаатай, хохирогчид гэмтэл учруулсан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас бус жолоочийн гэм буруутай үйлдлээс үүдсэн гэж үзсэн байдаг. Хохирогчоос авсан 2017 оны 7 сарын 30-ны өдрийн мэдүүлэгт хохирогч нь “зүүн хөлөөрөө эхэлж буугаад баруун хөлөө авах гэтэл хаалгаа хаалгүй хөдөлж би зам дээр унасан” гэсэн байдаг. Замын цагдаагийн албаны 2017 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн 13-7/1966 тоот албан бичгээр 0000 ХХК-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6.1-т зааснаар иргэний хариуцагчаар татан оролцуулах болсон. Гэрчээс авсан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Х.С-ынэхнэр О.Снь өгсөн мэдүүлэгтээ “Хохирогчийн эмчилгээнд гарсан мөнгийг төлж өгнө” гэж хохирогчийн хохирлыг Х.Схариуцна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Замын Цагдаагийн албаны 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 289 тоот шинжээчийн дүгнэлтээр Х.Снь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 “Жолооч тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Х.Снь Тээврийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1703000010032 тоот прокурорын тогтоолоор яллагдагчаар татагдсан. Яллагдагч Х.С-аасавсан 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэлд “Би өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлаж ойлгож байна” гэсэн ба хойд хаалгаа хаасан байсан эсэхийг асуухад Х.Снь “Би хаалга гүйцэт хаагдаагүй байхад хөдөлсөн” гэсэн мэдүүлэг тус тус түүнийг гэм буруутай болохыг хангалттай харуулж байна. Х.Стхолбогдох 170300010032 тоот дугаартай эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1211 тоот захирамжаар манай байгууллага иргэний хариуцагчаар татагдсан. Байгууллагаас хохирогчид зориулж Х.Сүхбаатараар дамжуулан байгууллагаас 800,000 төгрөг, ажилчид 500,000 төгрөг хандивласан байдаг ба үүний 800,000 төгрөгийг Х.Снь хохирогчид бодитоор төлсөн боловч 500,000 төгрөгийг хэрхсэн эсэх нь мөн л тодорхойгүй.

Тус хэргийг Эрүүгийн журмаар хянан шийдвэрлээд 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 208 тоот тогтоолоор иргэний хариуцагч 0000 ХХК-иас 53,255,204 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба Тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлийн “Г”-д Иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй” гэсэн байдаг. Иргэний хуулийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байна. 0000 ХХК нь Монгол улсад үйлчилдэг, хот дотор зорчигч тээвэрлэдэг байгууллага. Байгууллагын зүгээс авто тээврийн дүрэм журмыг баримтлан, өглөө орой жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг ба тогтоосон дүрэм журам, хууль тогтоомжийг баримталж, тээврийн оношилгоонд тухай бүрд шалгуулдаг, өөрсдөөс хамаарах бүхий л аюулгүй байдлын арга хэмжээг авч ажилладаг. Х.Снь хайхрамжгүй, болгоомжгүй, өгсөн үүрэг даалгавар, зааврыг биелүүлэлгүйгээр хүний биед хүндэвтэр хохирол учруулаад, хамт олноос өгсөн мөнгөн тусламжийн 500,000 төгрөгийг өөртөө авч үлдсэн увайгүй, хүн чанаргүй зан гаргаж хийсэн гэмт хэргээ өөрөө хариуцахаас зугтсан. Хохирол учруулсан хүнийхээ хохирлыг барагдуулахгүй, хариуцлага хүлээлгүй холбоо тасарч хохирогч болон манай байгууллагад хохирол учруулж байна. Иймд Х.С-аасгэм буруутай үйлдлийг хариуцан гаргасан төлбөр болох 53,255,204 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

 

Хариуцагч Х.Сшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Энэхүү нэхэмжлэл нь бодит байдал болон хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэжээ.

 

          Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэлээ.

 

           Хариуцагч  Х.Стхолбогдуулан  гэм хорын хохиролд 53,255,204 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч 0000 ХХК нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч 0000 ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хариуцагч Х.Снь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 0000 ХХК-ийн эзэмшлийн 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолоор Х.Сыггэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж, манай байгууллагыг уг хэрэгт иргэний хариуцагчаар татсан болно. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цэвэлсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, нэхэмжлэгчээс хохиролд 53,255,204 төгрөг нэхэмжилснийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар тогтоолоор 0000 ХХК-иас гаргуулж, хохирогч Г.Цдолгохоор шийдвэрлэсэн. Хохирлыг нэхэмжлэгч Г.Цдиргэний хариуцагч болох манай байгууллага барагдуулсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар тогтоолд иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу гэм буруутай Х.С-аас53,255,204 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай байгууллага жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахаар даатгалын байгууллагад хандсан боловч даатгалын гэрээ байгуулахаас татгалздаг. Тиймээс хохирлыг хариуцагчаас бүрэн гаргуулж өгнө үү..” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Ажил олгогч буюу 0000 ХХК нь жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн. Учир нь ажил олгогч хөдөлгөөнд оролцуулж байгаа тээврийн хэрэгслийг заавал даатгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр, замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан. Мөн хохирлын төлбөрийг хэнд төлөөд байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... ” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Х.С2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн     гүүрний  урд талын автобусны замд 0000 ХХК-ийн эзэмшлийн Hyundai Aero City -540 маркийн 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 дахь хэсэгт заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, 71 настай эмэгтэй Г.Цгунагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болох нь, мөн иргэний хариуцагчаар 0000 ХХК-ийг татаж, хохиролд 53,255,204 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цдолгож шийдвэрлэсэн болох нь,  0000 ХХК-ийн эзэмшлийн Hyundai Aero City -540 маркийн 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 0000 ХХК-ийн өмч болох нь, Х.Снь 0000 ХХК-д жолооч албан тушаалтай  болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар тогтоол, дансны хуулбараар тус тус тогтоогдож байна.  /х.х-14-15, 19-24, 55-58/

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий дээрх үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч 0000 ХХК нь гэм буруутай этгээд Г.Саасөөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

            Жолоочийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх”, 5 дугаар зүйлийн 5.1.-д “Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна”, 5.2. дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч 0000 ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар даатгалын компаниуд эрсдэл ихтэй гээд нийтийн тээврийн хэрэгслийн компаниудыг жолоочийн даатгалд хамруулахаас татгалздаг тул даатгалд хамрагдаж чадаагүй гэж тайлбарлаж байна.

 

Тэгвэл Жолоочийн даатгалын тухай хуулийн дээрх заалтад Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь жолоочийн даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Hyundai Aero City -540 маркийн 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч 0000 ХХК нь уг тээврийн хэрэгслийг ашиглуулан хариуцагч Г.Сүхбаатарыг замын хөдөлгөөнд оролцуулсан нь хуулиар хүлээсэн үүргээ тээврийн хэрэгсэл өмчлөгч зөрчсөн байх тул хариуцагчаас нэхэмжилсэн хохирлыг 50 хувь бууруулж, хариуцагч Г.Саас26,627,602 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагч Г.Снь бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулж, гэм буруутайд тооцогдон, торгох ялаар шийтгүүлсэн боловч өөрийн буруутай үйлдлээс бусдад учруулсан хохирлын 50 хувийг хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

             Мөн хариуцагч Г.Снь төлбөр барагдуулсан гэх баримт нь Ц.Ганцэцэг гэх хүний дансанд хохирлын төлбөрийг нэхэмжлэгч 0000 ХХК төлсөн, хохирогчид төлбөр төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь гүйлгээ хийсэн гүйлгээний утга дээр “ 0000 ХХК-иас МУДШ-ийн 208 тоот тогтоолын дагуу” гэсэн утгатай Хаан банкны дансны хуулга авагдсан бөгөөд  Улсын дээд шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаар тогтоолоор нэхэмжлэгч 0000 ХХК нь  хохирогч Г.Цд 53,255,204 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн тул уг 208 тоот тогтоолын дагуу гүйлгээ хийсэн байх тул хохирлыг хохирогч Г.Цдбарагдуулсан гэж үзнэ. /х.х-ийн 19-24, 76-77 хуудас/

 

            Иймд хариуцагч Г.Саас26,627,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч 0000 ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,627,602 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн хураамжийг нэхэмжилсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шүүх хуваарилдаг тул нэхэмжлэлийн шаардлагад багтдаггүй болохыг тайлбарлавал зохино.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

        1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.С-аас26,627,602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч 0000 ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,627,602 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

            

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч 0000 ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,226 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аасулсын тэмдэгтийн хураамжид 212,113 төгрөг гаргуулж нэхэмжлэгч 0000 ХХК-нд олгосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

         4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ

 

                                                        ШҮҮГЧ                                 Д.МӨНГӨНТУУЛ

 

                                                                                                     Б.МӨНХБАЯР