Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/03203

 

                         

 

 

 

 

 

 

 

   2020          12            16                                              183/ШШ2020/03203

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: 0000000000000000000000000000000 тоот хаягт байрлах ЦКББСБ ХХК /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 00000000 тоотод оршин суух, С.Б /РД:ЧЛ76052104/,

 

Хариуцагч: 00000000 тоотод оршин суух, Хархад овогт Энхсайханы Цэлмүүн /РД:00000000000/ нарт холбогдох,

 

          Зээлийн гэрээний үүрэгт 443,184,024 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.Н, хариуцагч Э.Ц өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Оийнтөлөөлөгч Г.Хнар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.        

                                                                                                       

 ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч ЦКББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Зээлдэгч С.О, хамтран зээлдэгч Э.Цнар нь 2018.06.29-ний өдөр ЗГ-1802076 дугаартай зээлийн гэрээ, 2018.09.19-ний өдөр БГ-1802076 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 433,600,000 төгрөгийг сарын 0.4%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай, орон сууц худалдан авахаар зээлсэн. Зээлийн гэрээний 4 зүйлийн 4.3-т Зээлдэгч нь “Үндсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх” мөн 4.7-д “Зээлийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн төлбөрт бодогдох нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэгтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч С.О, Э.Цнар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлэн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлдэгч С.О, Э.Цнар нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нъ биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тул мөн гэрээний 7.2.4-т “Зээлдэгч энэхүү гэрээний үүргээ ноцтой зөрчсөн” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг дангаар цуцалж, 2020.07.07-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн үүрэг 433,600,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 8,972,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611,376 төгрөг нийт 443,184,024 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна...” гэв.

 

Хариуцагч Э.Цболон С.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...С.О бид ЦКББСБ-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 1-1802076 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж нэхэмжлэгчээс нийт 433,600,000 төрөгийг “Орон сууц худалдан авах” зориулалтаар зээлэн авч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамжны 126 байрны 160 тоот 184 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авсан. Бидний хувьд зээлийн хүүг төлсөөр ирсэн бөгөөд дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахал болон бусад хувийн шалтгааны улмаас зээлийг төлж барагдуулах хугацаа тохирох тухай хүсэлтийг нэхэмжлэгчид удаа дараа бичгээр тавьж уулзаж байсан боловч шийдэж өгөөгүй. Уг хүсэлтүүдийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаагүй байна. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ хавсаргасан “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”-үүдийг мэдэгдэлд заасан төлбөр төлөх хугацаанаас 1,2-хон хоногийн өмнө өгч гарын үсэг зуруулж. төлбөр төлөх боломжийг бидэнд огт олгоогүй. Миний хувьд амьдран сууж байгаа орон байртай минь холбоотой асуудал учраас үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан зээлийг төлөх хугацаа тохирох тухай хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад ЦКББСБ-ын зүгээс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэв. /х.х-34,35 хуудас/

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          

         Нэхэмжлэгч ЦКББСБ ХХК-иас хариуцагч С.О, Э.Цнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 443,184,024 төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэний үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас  хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ЦКББСБ ХХК болон хариуцагч С.О, Э.Цнар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 433,600,000.00 төгрөгийг 60 сар буюу 5 жилийн хугацаатай, жилийн 4,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Оийнөмчлөлийн, улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000дугаартай,  00000000000000 тоот 184 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 9-14 хуудас/

           

        Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

         Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбарыг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ЦКББСБ ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д  зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 8 хуудас/.

 

       Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.

 

        Талуудын шүүхэд гаргасан тайлбар, зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нар тус гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.

 

       Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч С.ОийнЧингис хаан банкны 3401002121 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 433,600,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч С.Оийнзүгээс энэ тухай маргаагүй юм. /х.х-ийн 6 хуудас/.

 

         Энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг этгээдийн зөвшөөрлөөр нөгөө этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

          Тодруулбал, хариуцагч нар энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.

 

          Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нарт 433,600,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

         Тус зээлийн гэрээний дагуу хариуцагч С.О, Э.Цнар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлснөөр хугацааны эцэст буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 482,954,520 төгрөг төлж дуусгахаар тохирчээ /х.х-ийн 11 хуудас/.

 

        Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

       Хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 41-ны өдөр хүртэл зээлийн хүүд 20,536,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /х.х 18, 19 хуудас/.

 

       Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 433,600,000 төгрөг, зээлийн хүү 8,972,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611,376 төгрөг, нийт 443,184,024 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

       Учир нь, талуудын байгуулсан зээлийн гэрээний зориулалт, түүнийг эргэн төлөх хугацаа зэргээс тус тус үзвэл тухайн гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул зохигчид гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.3.-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж заасныг тус тус зайлшгүй харгалзах шаардлагатай юм.

 

          Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, аль эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлаж болох ба харин уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д зааснаар үүрэг ялимгүй зөрчигдсөн байх тохиолдолд гэрээг цуцалж болохгүй.

 

          Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д заасан үүргийг ялимгүй зөрчих гэдэг нь хоёр талын гэрээнд нөгөө талын эрх ашгийг илт хохироосон байж болохгүйгээс гадна зөрчигдсөн үүргийг хожим биелүүлж, цаашид зохих ёсоор хэвийн үргэлжлэх боломжтой байх учиртай. Тодруулбал, хэрэв хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд зөрчсөн ч тэр нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй байж болно.

 

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 482,954,520 төгрөгийг гэрээний хугацаанд төлөхөөр байх ба 2020 оны 1 сард зээлийн гэрээний үндсэн үүрэгт 152,904,000 төгрөг / 173,440,000-20,536,000/-ийг төлөөгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил нийт гэрээний үнийн дүнгийн  25 хүртэлх  үүргийн зөрчлийг хариуцагч нар гаргасан байна.

 

        Хариуцагч нарын зөрчил нийт гэрээний үүргийн 25 хувь буюу дөрөвний нэгд тооцогдохоор үүргийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зээлдэгчийн эрх ашигт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй боловч үүнээс улбаалан нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, гэрээг ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалснаар зөрчилтэй хэдий ч биелэгдэж буй гэрээний зорилго дуусгавар болж, улмаар хариуцагч нар нь орон сууцгүй болох сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна.

 

        Мөн хариуцагч нар 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй байгаа нь Монголбанкнаас баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд зааснаар чанаргүй зээлийн ангилалд хамаарах ч урт хугацаатай гэрээг ялимгүй зөрчлийг үндэслэл болгон цуцлах нь хуульд нийцэхгүй байна.

 

        Тодруулбал, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1.-т “зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол” зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай уг зохицуулалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1.-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэвэл энэ тохиолдолд зээлдэгчид илт хохиролтой байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар 2020 оны 1 сараас хойш зээлийн гэрээний үүргийг зөрчих, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл нь үүрэг гүйцэтгэгч нарын гэм буруугаас болоогүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний зөрчил үүссэн, 2020 оны 1 сар хүртэлх хугацааны гэрээний зөрчлийн хэмжээ ялимгүй байх байна гэж шүүх дүгнэлээ.

 

        Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 

        Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагч Э.Ц өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан байна.

 

        Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. 

 

           Мөн хуулийн 105.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт байхгүй, түүнийг өмнө гаргаж өгөх бололцоогүй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

          Шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагч Э.Ц өмгөөлөгч Б.Б татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан.

     

          Ийнхүү шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулснаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд нотлох баримт гаргуулах; бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гарсан тул хариуцагчийн өмгөөлөгч “татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол" гэх үндэслэлд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг хамааруулж байна.

 

          Иймээс хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх талаарх хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэдэг ба хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн хууль ёсны ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр өмгөөлөгчөөс шүүгчээс татгалзсан үндэслэлийг тодруулахад, үндэслэл тайлбарлаагүй, нэхэмжлэгчээс уг татгалзлын үндэслэлийг тодруулж асуулт асуухад хариулахгүй гэж тайлбарласан болно.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, эсхүл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, эсхүл хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үед  бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлтэй байна.

 

         Харин хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй байдлыг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий  байдал эргэлзээ гэж үзэж болохгүй юм.  Учир нь  тухайн үйл ажиллагаа нь шүүгчийн хууль ёсны үйл ажиллагаа бөгөөд  “үндэслэл бүхий эргэлзээ”-г бий болгосон гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин “хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д зохицуулсныг шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үөдээ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж ойлгох нь учир дутагдалтай. Шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад хамааралтай болно.

 

         Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно. Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн ажиллагааг шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулах эсэхийг шийдвэрлэх, шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах шүүгчийн ажиллагаанаас зааглах хэрэгтэй. Иймд дэгийн дагуу шүүгчээс татгалзах татгалзан гаргах үе шат дуусаж хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчийг татгалзан гарсан хүсэлтийг шүүх дэгийн дагуу хүлээн авалгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ЦКББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.О, Э.Цнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 443,184,024 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 2,373,870.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ