Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/00177

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 21 өдөр                 Дугаар 183/ШШ2020/00177                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот хаягт оршин суух, Б.Г-ынын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: 00000000000000000000000тоотод оршин суух, У.Б/-од холбогдох

 

 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,353,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Горолцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бнь ДИХХК, түүний ерөнхий захирал У.Бынхүсэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 ам.доллар 3 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээг орон зайн хамаарлаас болоод цахимаар харилцан гарын үсэг солилцоод, и-мэйл бичилцэж байгуулсан. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр урьдын авсан нөхцөлөөрөө 20 000 ам.доллар дахин зээлээч гэсэн хүсэлт У.Бтавьсан, үүнийг талууд гэрээ байгуулалгүй, өмнөх гэрээн дээрээ нэмэлтээр оруулж өгөх байдлаар амаар тохиролцож 20 000 долларыг шилжүүлсэн. Ингэж анх талуудын хооронд харилцаа үүссэн. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ хариуцагчийг биелүүлэхийг шаардаж 40 000 доллар, түүний хүү, хугацаа хэтэрсний алдангийг нэхэмжилж, анхны гэрээний маргаан гарвал Арбитрын журмаар шийдвэрлүүлнэ гэсэн нөхцөлийн дагуу Монголын Олон улсын ба Үндэсний арбитрт хандаж шийдвэрлүүлсэн. Гэтэл хариуцагч бол тухайн арбитрын шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаад, Давж заалдах шатны шүүх тухайн шийдвэрийг уг маргаан нь хоёр төрлийн хэлцэл байна, нэг нь арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна, хоёр дахь удаагаа 20 000 доллар зээлүүлэхдээ маргаан гарвал хэрхэн шийдүүлэхээ тохиролцоогүй байна, тиймээс шүүхийн харьяалал зөрчсөн байна гээд хүчингүй болгож арбитрт буцаасан.Арбитр дахин хэлэлцээд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг арбитр шийдвэрлэнэ, хоёр дахь маргааныг харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гарга гээд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний маргааныг шийдвэрлэж, уг шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх баталгаажуулж, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Одоо Хан-Уул дүүргийн шүүхэд хариуцагч У.Бын2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан 20 000 доллартай холбоотой нэхэмжлэл гаргасан. Гэхдээ нэхэмжлэл гаргахдаа техникийн алдаа гаргаад 20 000 доллар биш 2 000 доллар гэж бичээд нэхэмжилсэн байна Уг 20 000 долларыг тухайн нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцоод нэхэмжлэлээ гаргаж байна. Нэхэмжлэгч тал 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 000 доллар хэлцлийг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги нэхэмжлэхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээг ямар ч байдлаар байгуулж болохоор заасан байдаг. Харин анз тооцох бол бичгээр байгуулахаар зохицуулсан байдаг. Тиймээс манай тал хариуцагчаас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 000 долларыг үүрэг үүсэх өдрийн ханшаар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч У.Боос53,323,800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Хариуцагч У.Б-дхолбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлүүлсэн 20,000 ам,доллор /1 ам.доллар 2,667.69/ буюу 53,353,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ч.Бшүүхэд гаргажээ. /х.х-ийн 6/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гам.долларын төгрөгтэй харьцах үнэ нэлээн өссөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж үлдэх 43,353,800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

 

 

 

Хариуцагч Б.Голдод 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулсан боловч хариу тайлбар татгалзлаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 11.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг мэдсэн, тов мэдэгдэх №9 дугаартай баримтад гарын үсэг зурсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4 шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг тус тус зөрчсөн төдийгүй мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 зохигч хэргийн үйл баримтын, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

 

 

Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу хариуцагч У.Болдыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүнийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г... Номунгранд ХХК-иас нэхэмжлэгч Ч.Б авлага үүсгэн, хариуцагч У.Б-д2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20,000 ам.долларыг шилжүүлсэн.Зээлийн гэрээг амаар утсаар ярьж олгосон. Хариуцагч У.Б20,000 ам.доллар авсан талаараа маргадаггүй, гагцхүү бидний хооронд тооцоо байгаа, нэхэмжлэгчтэй уулзана гэж хурлыг хэд хэдэн удаа хойшлуулдаг боловч энэ талаар баримтаа ирүүлээгүй, хасах тооцоо байгаа гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт байхгүй тул долларын ханшийн өсөлттэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 43,353,800 төгрөг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.

 

 

 

Нэхэмжлэгч Ч.Б-аас2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б.Гтолгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гтнэхэмжлэлийн шаардлагын хэмээг багасгах эрхийг олгожээ. /х.х-ийн 4/

 

 

 

Номунгранд ХХК-иас авлага үүсгэв Ч.Б гэх төлбөрийн утгаар У.БынХудалдаа хөгжлийн банкны 499164761 дугаарын дансанд 20,000 ам.долларыг нэхэмжлэгч Ч.Бхариуцагч У.Б-д2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн болох нь Капитал банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5 /

 

 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэж байна.

 

 

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 20,000 ам.доллартай холбоотой нэхэмжлэлийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын болон Олон Улсын Үндэсний арбитрт гаргасан байна. Иймээс 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 20,000 ам.доллар нэхэмжлэх гэрээний шаардах эрхийн хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ. /х.х-ийн 8-14/

 

 

 

Иймд хариуцагч У.Боосзээлийн гэрээний үүрэгт 43,353,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Боосзээлийн гэрээний үүрэгт 43,353,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бдолгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 121,094 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 398,042 төгрөг нийт 519,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Боос374,719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бдолгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ