Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/2022/01079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ...ийн өмчлөлийн ...аймаг, ... сум, 1 дүгээр баг, ... 1/1 хаягт байрлах ... м.кв үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, ...6 м.кв агуулах, ... м.кв газрын ... оны ...дугаар сарын 2...-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай захирамжаар ...ээс ...61,4......,2...0 төгрөг гаргуулж ...-д олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шүүхийн шийдвэрийн дагуу ...наас ... оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх ... дугаар тогтоол, мөн өдрийн Эд хөрөнгө хураах тухай ... дугаар тогтоол, ... оны 2 дугаар сарын ...-ний өдрийн 6... дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг үйлдэн ...-ийг шинжээчээр томилж, ... оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2.../Ш дугаар шинжээчийн дүгнэлт ирүүлснийг 3 дугаар сарын 14-ний өдөр ... мэдэгдсэний дагуу 3 дугаар сарын 1...-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцаж, шүүхэд уг хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ... ... оны 1 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаа зарлаж, уг анхны албадан дуудлага худалдааны 73 дугаар ...ийн өмчлөлийн ...аймгийн ... сумын 1 дүгээр баг ... 1 тоотод байрлах ... м.кв талбайтай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өргөтгөлийн ...6 м.кв талбайтай үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө, ... м.кв талбайтай газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар зарлаж, энэ анхны албадан дуудлага худалдааг ...д мэдэгдэлгүй явуулж, мөн үнэлгээний талаар 460,1...0,000 төгрөгөөр үнэлсэн байхад энэ үнэлгээг бууруулсан нь ойлгомжгүй болсон тухай гомдлыг ... оны 2 дугаар сарын 10-ны өдөр ...т гаргасан байхад төлбөр төлөгчид мэдэгдэлгүй ... оны 2 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсныг 2 дугаар сарын 2...-ны өдөр мэдээд шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасныг зөрчиж, анхны албадан дуудлага худалдаа ... оны 1 дүгээр сарын 22-ны өдөр явуулснаас хойш ...сарын дараа буюу ... оны ...дугаар сарын 2...-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан байна. Уг тохиолдолд хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг явуулснаас хойш 30 хоног өнгөрсөн тул ... оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин анхны албадан дуудлага худалдаа явуулах ёстой байсан. Гэтэл ...сарын дараа 2 дахь дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн хүчингүй болгуулахыг хүсэж байна.

... оны 7 дугаар сарын 12-нд анхны үнэлгээ хийгдсэн. ... оны 4 дүгээр сарын ...-ны өдөр шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. 2020 оны ...дугаар сарын 06-нд төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх хүсэлт өгсөн байхад ... сэргээсэн тогтоол гаргаагүй. 2020 оны ...дугаар сарын 2...-ний өдөр хүртэл 23 хоног хугацаа тооцогдоно. Энэ хугацаанд албадан дуудлага худалдаа явагдаагүй. ... оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дахин буюу 8... хоногийн дараа анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан. Энэ албадан дуудлага худалдаа явагдаж зарагдаагүй учир 2 дугаар сарын 24-нд 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Шүүхээс үүнийг хүчингүй болгосон. 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг 8 дугаар сарын 18-нд давж заалдах шатны шүүхээс магадлал гардаж аваад, гомдол гаргах хугацаа ... дүгээр сарын ...-нд дууссанаар энэ үеэс албадан дуудлага худалдаа явуулах хугацаа тогтоогдсон. Төлбөр төлөгчөөс энэ хугацааг хойшлуулах хүсэлт төлбөр төлөгчөөс гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн тухай тогтоол шийдвэр гараагүй 30 хоног өнгөрсөн. Харин ... дүгээр сарын ...-нд төлбөр авагчаас хүсэлт гаргаснаар 2 дахь албадан дуудлага худалдааг нийт 136 хоног хэтрүүлж зарлан явуулсан нь Иргэний хуулийн 177.3-т заасныг зөрчсөн байна. Төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулах хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасан ажиллагаа хийгдээгүй, төлбөр төлөгч хүсэлтийг нь хүлээж авсан эсэхийг мэдээгүй. ... дүгээр сарын ...-ний өдрөөс ...дугаар сарын 2... хүртэл ...... хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тиймээс энэ 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү...гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... оны 1 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч ...ийн үл хөдлөх хөрөнгүүдийг оруулахад худалдан борлогдоогүй тул ... оны 2 дугаар сарын 0...-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулснаар 236,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч ...ийн зүгээс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ.../... дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус газраас зохион байгуулсан ... оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрт хариуцагчийн гаргасан гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр магадлалаар гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Бид уг магадлалд гомдол гаргалгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө, газрыг бусдад худалдан борлуулах боломж олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан бөгөөд төлбөр авагчийн зүгээс төлбөр төлөгчид боломжит хугацааг олгож, албадан дуудлага худалдааг ... оны ...дугаар сарын ...-нийг хүртэл хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Төлбөр төлөгч дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, барьцааны үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан борлуулаагүй тул уг хөрөнгийг тус газраас ... оны ...дугаар сарын 2...-ний өдөр зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар ...дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг ...дугаар сарын 12-ны өдөр ... тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж, тус хуулийн 14.4-т заасны дагуу утсаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, газрыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад ... төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд төлбөр төлөгчид ... оны ... дүгээр сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. ... тухайн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлж барагдуулахаас зайлсхийх зорилгоор удаа дараа төрийн байгууллага албан тушаалтан болон шүүхэд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67.1-д заасан зохицуулалт зөвхөн төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын хооронд харилцааг зохицуулдаг. Төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 176.2-т зааснаар 6 сар хүртэл хойшлуулах хүсэлтээ өгөөгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гараагүй байсан учир шийдвэр гүйцэтгэгчээс ямар нэг тогтоол гаргахгүй. ... дүгээр сарын ...-нд төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг Иргэний хуулийн 72.7-д зааснаар хугацаа сунгасан гэж үзээд ...дугаар сарын ...-ний өдрөөс хугацаа төөлөх тул хуулийн хугацаанд албадан дуудлага худалдааг явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ...аймгийн Улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, тусгай тэмдэглэл хийгдсэн байгаа. Анхны албадан дуудлага худалдаа хүчин төгөлдөр болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч ямар нэг ажиллагааг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл хөтөлдөг. Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гараагүй байсан учир албадан дуудлага хуудалдааг хойшлуулахаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 177.3-т заасан хугацаанд хоёр дахь дуудлага худалдааг ...сарын дараа явуулсан гэж тайлбарлажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдааг ... оны 2 дугаар сарын 24-ний өдөр явуулсан боловч тус шүүхийн ... оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хариуцагч ... эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу ... оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ магадлалд зохигчдоос эс зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болсон байна. Улмаар ... нь ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгөө 300,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой байсан гэсэн хүсэлтийг гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу төлбөр авагчаас ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай албан тоотоор ...ийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн ...ийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хугацааг ... оны ...дугаар сарын ...-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Манай хүсэлтийн дагуу албадан дуудлага худалдааг хойшлуулсан боловч ... нь энэ хугацаанд өөрийн хөрөнгөө худалдан борлуулаагүй байсан учир ...-ийн зүгээс ...дугаар сарын ...-ний өдрийн .... дугаар албан тоотоор албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу ...ийн ...аймагт байрлах хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа шийдвэр гүйцэтгэх газраас ...дугаар сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ... дугаартай тогтоол гарган, бидэнд мэдэгдсэн ба ...ийн хөрөнгө 23...,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан. Иймд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасан хугацаандаа зохион байгуулагдсан гэж үзэж байна. ...-ийн бизнесийн ашиг орлого олох ёстой байсан орлогыг хааж, компанид их хэмжээний буюу ...61,4......,2...0 төгрөгийн хохирол учруулж, төлөхгүй байгаа үйлдэл нь төлбөр авагчийн эрхийг урт хугацаанд хохироож, хуульд заасан төлбөр авагчийн эрхийг зөрчиж, сөргөөр нөлөөлж байна...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ... дүгээр сарын 16-нэы өдрийн ... тоот мэдэгдэл /хх-4/, ... оноы ... дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /хх-.../, ... оны ...дугаар сарын ...-ний өдрийн ...ээс ахлах шийдвэр гүйцэтгэгч ...т гаргасан гомдол /хх-6/, уг гомдлыг шийдвэрлэсэн ... оны ... дүгээр сарын 22-ны өдрийн ... тоот тогтоол /хх-7/, ... оны ... дүгээр сарын 17-ны өдрийн ...ээс Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ...д гаргасан гомдол, уг гомдолд ... оны 12 дугаар сарын ...-ний өдөр өгсөн ... тоот хариу /хх-8,.../, ... болон ... нарын эвлэрлийг баталгаажуулах тухай тус шүүхийн... оны ... дгуаар сарын ...-ны өдрийн 102/ШЗ2...8/... дугаар захирамж /хх-14/, Үнэлгээ хүчингүй болгуулах тухай ...ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 102/ШШ.../0... дугаар шийдвэр /хх-10-13/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 122 тоот магадлал /хх-1...-18/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны ... дүгээр сарын 22-ны өдрийн 0.../ХТ2020/00... тоот тогтоол /хх-1...-20/, ...ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-22/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогчдод гардуулсан тухай баримт /хх-138/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор:... оны ... дугаар сарын 2...-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-...1/, мөн өдрийн 102/ШЗ2...8/0... тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-...2-...3/,... оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-...6/, Эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ №14...02 /хх-...7/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ .../хх-...8/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-......-60/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... тоот албан бичиг /хх-61/, мөн өдрийн ...аймгийн газрын албанд хүргүүлсэн .. тоот албан бичиг /хх-62/, Эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-63-66/, Албадан дуудлага худалдаа зохион байгуулахыг хүссэн төлбөр авагчийн ... оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт /хх-67/, ... оны 2 дугаар сарын ...-ний өдрийн Шинжээч томилох тухай ... тоот тогтоол /хх-68/, Хөрөнгийн үнэлгээ хийсэн туай шинжээч ...-ийн ... оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ..../ш тоот тайлан /хх-6.../, шинжээчийн дүгнэлт мэдэгдсэн ... оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4/6738 тоот мэдэгдэл /хх-70/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 102/ШШ.../0... тоот шийдвэр /хх-71-76/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол /хх-77/, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ... тоот магадлал /хх-78-8.../, Хяналтын шатны шүүхийн 2020 оны ... дүгээр сарын 22-ны өдрийн 0.../ХТ2020/00... тоот тогтоол /хх-86-8.../, ...-ийн .. оны ...дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай .. тоот хүсэлт /хх-...0-...1/, 2020 оны ...дугаар сарын 12-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай /хх-...2/, мөн өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай .../...8 тоот тогтоол /хх-...3/ .. оны ...дугаар сарын 2...-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-...4-...6/, ... оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/73 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-...7/, анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан хэвлэлийн нийтлэл /хх-...8/, ... оны 1 дүгээр сарын ...-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ...д хүргүүлсэн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-......-100/, ... оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-1...-103/, ... оны 2 дугаар сарын 0...-ны өдрийн 2/46 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-104/, 2 дугаар сарын 24-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-10...-107/, ... оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар хөрөнгө нь худалдагдсан тухай ...д хүргүүлсэн мэдэгдэл /хх-1.../, Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай ...ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ.../... дугаар шийдвэр /хх-10...-...2/, Давж заалдах шатны шүүхийн ... оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар магадлал /хх-...3-...6/, ...ийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр бичгээр гаргасан хүсэлт /хх-...7/, мөн өдрийн Дуудлага худалдааг хойшлуулах тухай ...-ийн ... тоот хүсэлт /хх-...8/, ...-ийн ... оны ...дугаар сарын ...-ний өдрийн .../432 тоот Дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт /хх-....../, Албадан дуудлага худалдаа зарлагдсан тухай Өнөөдөр сонины нийтлэл /хх-120/, ...д анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдсэн ... оны ...дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл /хх-1.../, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ... оны ...дугаар сарын 12-ны өдрийн ... тоот тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-122/, ... оны ...дугаар сарын 2...-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-124-127/, ...д мэдэгдэл хүргэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ... дүгээр сарын 02-ны өдрийн албан тоот /хх-128/, ... оны ... дүгээр сарын 03-ны өдрийн №1 тоот Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-12.../, ... оны ... дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай №... дугаар тогтоол /хх-130/, ... оны ... дүгээр сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-131/, ... ...аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, ...аймгийн улсын бүртгэлийн хэлтэст Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ... оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/73 тоот тогтоолыг хүргүүлэх тухай ... оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн .... дугаар албан бичгүүд /хх-14...-1...1/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

....Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны ...дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар ...-д хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл /хх-37/, ...дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, ...-ийн ... оны ...дугаар сарын ...-ний өдрийн ... тоот Дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай албан бичиг /хх-3.../, ... дүгээр сарын ...-ний өдрийн ... тоот Дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт бүхий албан бичиг /хх-40/ зэргийг баримтаар гаргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.... нь ...т холбогдуулан, ... оны ...дугаар сарын ..-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт анхны албадан дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулна гэж заасныг зөрчиж явуулсан гэж тайлбарлажээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийг хүссэний дагуу төлбөр авагчаас ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт нийцүүлэн ... оны ...дугаар сарын ...-нд төлбөр авагчийн хүссэнээр албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, ... оны ...дугаар сарын 2...-ний өдөр явуулсан нь Иргэний хуулийн 177.3-т заасныг зөрчөөгүй гэж тодорхойлсон байна.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу явагдсан,... онд шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш төлбөр төлөгч ... огт төлбөр төлөөгүй ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өнөөдрийг хүртэл шүүхэд гомдол гаргаснаар төлбөр авагчийн эрхийг хохироож байна гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ.../... дугаар шийдвэр /хх-10...-...2/, Давж заалдах шатны шүүхийн ... оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар магадлал /хх-...3-...6/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогчдод гардуулсан тухай баримт /хх-138/ зэргийг дүгнэвэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 102/ШШ2...8/... дугаар захирамжаар ... нь ...-д ...61,4......,2...0 төгрөг төлөхөөр эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, төлбөр төлөгч ... энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын... оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

3.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ...ийн өмчлөлийн ...аймгийн ... сумын 1 дүгээр баг, ... 1 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай ... м.кв талбайтай барилга, ...6 м.кв талбайтай агуулах, ... м.кв талбайтай газар зэргийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээч ...-иас эдгээр хөрөнгүүдийг 460,1...0,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг төлбөр төлөгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 102/ШШ.../0... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 122 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны ... дүгээр сарын 22-ны өдрийн 0.../ХТ2020/00... тоот тогтоол зэргээр ...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3.3.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ... оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/73 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан ...ийн өмчлөлийн дээрх хөрөнгүүдийг ... оны 1 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн боловч үнийн санал ирээгүйн улмаас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ... оны 2 дугаар сарын 0...-ны өдрийн ... дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг ... оны 2 дугаар сарын ..-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, уг албадан дуудлага худалдаагаар ...ийн хөрөнгүүдийг худалдан борлуулсан байна.

3.4.Төлбөр төлөгч ... ... оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, мөн ... оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зэргийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. дугаар сарын ..-ны өдрийн 102/ШШ.../... дугаар шийдвэрээр түүний нэхэмжлэлээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин ... оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны .. дугаар сарын..-ний өдрийн ... дугаар магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээжээ.

Зохигчид магадлалыг ... оны .. дугаар сарын ..-ны өдөр гардан авч, хяналтын журмаар гомдол гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд тэдний тайлбарласны дагуу ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

3.....Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ... ... оны .. дүгээр сарын ...ны өдөр хийгдсэн анхны албадан дуудлага худалдаа хүчинтэй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх уг ажиллагаатай холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй.

4.Талуудын маргааны зүйл нь ... хоёр дахь албадан дуудлага худалдааг ... оны ...дугаар сарын 2...-ний өдөр явуулахдаа хуульд заасан хугацаа хэтрүүлсэн эсэх, нэхэмжлэгчээс албадан дуудлага худалдаа явуулах хугацаа сунгах хүсэлт гаргасан эсэх зэрэг асуудлаар өөр өөрийн үндэслэл заан маргасан. Харин анхны албадан дуудлага худалдаа хуульд заасан журам зөрчөөгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, мөн ... оны ....дугаар сарын ...-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон, уг шийдвэр ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр хүчин төгөлдөр болсон талаар зохигчид маргаагүй болно.

....Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ гэж заажээ.

... нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ...т хандан хураагдсан эд хөрөнгүүдээ бусдад 300,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон тул худалдан авч байгаа хүний нэр дээр хөрөнгийг шилжүүлэн өгөх ажиллагаа хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орсон мөнгийг төлбөр авагчийн төлбөрт тооцож өгнө үү гэх хүсэлт гаргасныг хариуцагч тал нотлох баримтаар өгсөн нь хавтаст хэргийн ...7 дугаар талд авагдсан байна.

Харин төлбөр авагч ...-иас төлбөр төлөгчийн хүсэлт гаргасан мөн өдөр ...т хандан Дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ: ...төлбөр төлөгчийг албадан дуудлага худалдаа болохоос өмнө үл хөдлөх эд хөрөнгөө 300,000,000 төгрөгөөр худалдахаар хүсэлт гаргасан байгаа гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар ...ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хугацааг ...дугаар сарын ...-ний өдөр хүртэл 1 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн ...8 дугаар талд нотлох баримтаар авагдсан.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах, төлбөр авагч хүсэлтээ буцаах асуудлыг нарийвчлан зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 67.1 дэх хэсэгт төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэж, 67.2 дахь хэсэгт 67.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй гэж, 67.3 дахь хэсэгт ...67.2-т заасан тохиолдолд дуудлага худалдаа явуулах тухай тэмдэглэлийг хасуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж тус тус хуульчилжээ.

7.Нэхэмжлэгч тал хариуцагчийг ...ийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй бөгөөд тогтоол шийдвэр гаргаагүй, мөн түүнд эрх үүргийг нь тайлбарлаагүй гэж тайлбарласан.

Харин хариуцагч талын зүгээс ...ийн уг хүсэлтийг гаргах үед Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэрлээгүй байсан, мөн ... уг хүсэлтээр өөрийн хөрөнгийг бусдад худалдан борлуулах талаар илэрхийлсэн байсан учир түүний хүсэлтийг шийдвэрлэх тогтоол шийдвэр гарахгүй, шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг явуулахдаа тэмдэглэл үйлдэж, бусад тохиолдолд тэмдэглэл үйлдэх шаардлагагүй ба ...ийн гаргасан хүсэлт нь хуульд заасан арга хэмжээнд хамаарахгүй учир тэмдэглэл үйлдэхийг шаардахгүй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгчийн хооронд хамаарна гэх зэргээр тус тус тайлбарлан маргаж байна.

8.Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын шийдвэр гүйцэтгэгчид гаргасан хүсэлтүүдийг нэгтгэн дүгнэвэл ...ийн хүсэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд зааснаар тогтоосон хэмжээнээс илүү үнээр буюу 300,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулахаар тохирсон тухай шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн мэдээлэл гэж үзэхээр байх тул үүнийг албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт гэж дүгнэх үндэслэлгүй байна.

....Түүнчлэн, төлбөр авагч ...-ийн ... дүгээр сарын ...-ний өдөр гаргасан Дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан гэж хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлах боловч тухайн үед Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараагүй байхад шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс албадан дуудлага худалдааг хойшлуулах талаар аливаа шийдвэр гаргах, тийнхүү хойшлуулах талаар шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан зохицуулалт нь албадан дуудлага худалдаа явуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гаргасан үед хийгдэх ажиллагаанд хамаарах тул маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, тогтоол гараагүй байхад 1 сарын хугацаагаар буюу ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс ...дугаар сарын ...-ний өдрийг хүртэл ямар нэг шийдвэргүйгээр хойшлуулсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж, Хоёр дахь албадан дуудлага худалдааг ... оны ...дугаар сарын 2...-ний өдөр явуулснаар ...... хоногийн хугацаа хэтрүүлэн зохион байгуулсан гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр ...ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

....Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...... дугаар зүйлийн .......2.1, ...6, ...8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг баримтлан ... ...ийн өмчлөлийн ...аймаг, ... сум, 1 дүгээр баг, ... 1 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай ... м.кв талбайтай барилга, ...6 м.кв талбайтай агуулах, ... м.кв талбайтай газар зэргийг албадан худалдсан ... оны ...дугаар сарын 2...-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...... дүгээр зүйлийн .......2, .......7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА