Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00907

 

 

 

 


 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг,  дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Г банк" ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дүгээр хороо,  дугаар байр,  тоотод оршин суух,Б овогт С-гийн Н /РД:ЧН00000000/-д холбогдох,

 

00,000,000 төгрөг мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

0. Нэхэмжлэгч Г банк" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Н, Г.С нар нь 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г банктай ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 00,000,000 /Дөчин сая долоон зуун мянган төгрөг/ төгрөгийг жилийн 02% /Арван хоёр/ хувийн хүүтэйгээр 020 /нэг зуун хорин/ сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗБ000000000 дугаарт Ипотекийн гэрээгээр С дүүргийн 00-р хороо, 0-р хороолол 00-р байрны 0 тоот 08 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч С.Н, Г.С нар нь ЗГ000000000 дугаарт зээлийн гэрээний хавсралт 0 -ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 0553 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 20,686,500.06 төгрөг, зээлийн хүү 00,693,623.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 905,300.07 төгрөг нийт 00,000,0000 төгрөг төлөөгүй. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.0-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 058 дугаар зүйлийн 058.0-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж ,070 дүгээр зүйлийн 070.0-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.0, 058 дугаар зүйлийн 058.0, 070 дүгээр зүйлийн 070.0, Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн хариуцагч  С.Н гээс 00,000,000 төгрөг 57 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Г банк" ХХК нь С.Нд 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 00,000,000 төгрөгийг жилийн 02 хувийн хүүтэй 020 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Одоо зээлийн үлдэгдэл 20,686,500 төгрөг, зээлийн хүү 00,693,623 мөнгө 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 905,300 төгрөг 07 мөнгө, нийт 00,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагад 00 жилийн хугацаанд ямар хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн талаар дэлгэрэнгүй бичээгүй байна. Зээлийг Г.С авсан ба С.Нг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл зээл авах ямар ч хүсэл сонирхолгүй этгээдээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Хэлцлийг талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэхгүй. Энэ нь зээлийг эргэн төлж байсан баримт зээлийг шилжүүлсэн баримтуудаар нотлогдоно. Хэдийгээр уг хэлцэл С.Нгийн хүсэл зоригийн илэрхийллээс гадуур хийгдсэн. С.Нд холбогдох хэсгийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч С.Н зээлийн шаардлагын буюу нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хүлээн зөвшөөрч байх учир 00,000,000 төгрөгийн 06,002,730 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс -улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-0/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 00-ний өдрийн 730 дугаар эрх олгох тухай тушаал /хх-6/, Г банк ХХК-аас А.Ад олгосон итгэмжлэл /хх-7/, 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/000000000 дугаар орон сууцны зээлийн гэрээ /хх-8-00/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-00/, Г банк ХХК- аас С.Н, Г.С нарт 2008 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн мэдэгдэл /хх-05/, уулзалтын тэмдэглэл /хх-06-07/, хүү тооцооллын хүснэгт /хх-08-20/, зээлийн дансны хуулга /хх-20-20/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-25-26/, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-27-28/, С дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн албан бичиг /хх-29/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

            0. Хариуцагч талаас - С.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-30/, С.Нгээс Н.Батбаярт олгосон итгэмжлэл /хх-35/ зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк" ХХК нь хариуцагч С.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөг мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

0.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ ...хариуцагч С.Н, Г.С нар нь нэхэмжлэгч талтай 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 00,000,000 төгрөгийг жилийн 02 хувийн хүүтэйгээр, 020 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗБ000000000 дугаарт Ипотекийн гэрээг байгуулж, С дүүргийн 00-р хороо, 0-р хороолол 00-р байрны 0 тоот 08 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 20,686,500 төгрөг 06 мөнгө, зээлийн хүү 00,693,623 төгрөг 00 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 905,300 төгрөг 07 мөнгө, нийт 00,000,000 төгрөг 57 мөнгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна ...гэж тайлбарлаж байна.

 

2.Хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...00 жилийн хугацаанд төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар дэлгэрэнгүй бичээгүй байна. Зээлийг Г.С авсан ба С.Нг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл зээл авах ямар ч хүсэл сонирхолгүй этгээдээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хэдийгээр уг хэлцэл С.Нгийн хүсэл зоригийн илэрхийллээс гадуур хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч С.Н нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Г банк" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч нарт хүргүүлж байсан мэдэгдэл, талуудын уулзалтын тэмдэглэл, барьцааны зүйлийн  үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

 

3.0 Нэхэмжлэгч Г банк" ХХК нь 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр С.Н, Г.С нартай ЗГ000000000 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 00,000,000 төгрөгийг сарын 02 хувийн хүүтэйгээр, 020 сарын хугацаатайгаар зээлүүлж, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор С.Нтэй ЗБ000000000 дугаартай барьцааны гэрээг байгуулж,  түүний өмчлөлийн  С дүүргийн 00-р хороо, 0-р хороолол 00-р байрны 0 тоот 08 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

3.2 Хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүйгээс гадна гэрээний дагуу хариуцагч С.Н нь нэхэмжлэгчээс 00,000,000 төгрөгийг зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.

 

3.3 Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг 2009 онд С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч С.Нгийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба улмаар Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 002/ШШ/2009/00025 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулж, хариуцагчийн хаягийг олж тогтоожээ. 

 

0. Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

 

0.0 Нэхэмжлэгч Г банк" ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байх бөгөөд хариуцагч С.Н, Г.С нартай  2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ000000000 дугаартай зээлийн гэрээг байгуулсан нь  Иргэний хуулийн 089 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 050 дүгээр зүйлийн 050.0 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

0.2 Хариуцагч тал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа гэрээнд гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн ба  өөрийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан хэдий ч энэхүү тайлбараа нотолсон ямар нэгэн баримтыг хэрэгт өгөөгүй, энэ талаар ямар нэгэн сөрөг шаардлагыг гаргаагүй байна. 

Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.0 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй байна гэж үзнэ.

 

5. Иргэний хуулийн 050 дүгээр зүйлийн 050.0 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зүгээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгчид нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.0 дэх хэсэгт зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол  хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

 

            Зээлдүүлэгч Г банк" ХХК нь дээрх зээлийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2000 оны 06 дугаар сарын 09-ны өдөр зээлдэгч нарын дансанд 00,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлдэгч С.Н, Г.С нар нь зээлийн гэрээний дагуу авсан зээлээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна. 

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.0-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэжээ.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид нь С.Н, Г.С нар байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар С.Нг сонгон, түүнээс зээлийн гэрээний болон барьцааны гэрээний үүрэг шаардсан нь дээрх хуульд нийцэж байна.

 

Хариуцагч С.Н нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаагүй. 

 

            Иймд хариуцагч  С.Нгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,686,500 төгрөг 06 мөнгө, зээлийн хүү 00,693,623 төгрөг 00 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 905,300 төгрөг 07 мөнгө,  нийт 00,000,000 төгрөг, 57 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

           

            6. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч С.Нтэй  ЗБ000000000 дугаартай барьцааны гэрээг байгуулж, хариуцагчийн өмчлөлийн С дүүргийн 00-р хороо, 0-р хороолол 00-р байрны 0 тоот 08 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 056 дугаар зүйлд заасантай нийцэж байна

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 075 дугаар зүйлийн 075.0 дэх заасны дагуу хариуцагч С.Н нь зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөг 57 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн С дүүргийн 00-р хороо, 0-р хороолол 00-р байрны 0 тоот 08 м.кв, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн 005.2.0, 006, 008 дугаар зүйлүүдийг удирдлага болгон: 

 

                      ТОГТООХ нь:

 

0. Иргэний хуулийн 050 дүгээр зүйлийн 050.0, 052 дугаар зүйлийн 052.0, 453 дугаар зүйлийн 453.0 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Нгээс зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөг 57 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Г банк" ХХК-д олгосугай.

  

2. Иргэний хуулийн 075 дугаар зүйлийн 075.0 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох С.Нгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, С дүүргийн 00-р хороо, 0-р хороолол 00-р байрны 0 тоот 08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.0.0, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.0 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк" ХХК-д олгосугай.

 

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 009.7, 020 дугаар зүйлийн 020.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 00 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭНХЗАЯА