Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/00721

 


2022 оны 03 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2022/00721 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..., ... муж, ... хот, ... гудамж, ... байр, ... тоотод оршин суух, ... овогтой ... ...ын /РД:.../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байр, ... тоотод оршин суух, ...овогтой ... ...д /РД:.../ холбогдох,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гуравдагч этгээд ..., нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.... нь И.... төрсөн охин бөгөөд ээж И....г ... дүүрэг, 20 хороо, ... гудамж, ... байр, ... тоот байрыг худалдан авахад 10,835,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Уг мөнгийг И.... ... ХХК-д өөрийн худалдан авч буй байрны төлбөрт төлсөн болох нь ... ХХК-ийн кассын баримтаар нотлогддог. Хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулхаар барьцаалбар болгон бүртгүүлээд барьцаалагч нь үүргээ зохих ееоор гүйцэтгээгүйн улмаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... өдрийн ... тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуудлага худалдаа явагдах гэж байгаа талаар 2020 оны сүүлээр мэдсэн. Үүнээс хойш би өөрийнхөө эд хөрөнгийн эрх зөрчигдөж байгаа талаар хариуцагчид удаа дараа хэлж, өөрийн оруулсан хөрөнгийг гаргуулах талаар санал тавьсан боловч шийдэлд хүрэхгүй өнөөдрийг хүрсэн тул эд хөрөнгийн эрхээ зөрчигдөж байна гэж үзэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд А....ыг ... дүүрэг, 20 хороо, ... гудамж, ... байр, ... тоот орон сууцны хамтран өмчөлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн байрны төлбөрийг төлөхөд хариуцагч нь оролцож байгаагүй бөгөөд И.... нь бүх төлбөрийг өөрөө төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд намайг барьцаанд авч байхад ... гэж нэг хүний өмчлөлд байсан. Өмнө нь нэг охин нь маргаад намайг 6 жил хохироож байна. Одоо дахиад нэг охин нь ингээд нэхэмжлэл гаргасан байна. Анх үл хөдлөх дээр ... гэж хүний өмчлөлд байсан, өөрөө зөвшөөрч барьцаанд тавиад, бүх юм хуулийн дагуу явагдсан. Өмчлөгчөөр тогтоолгох байсан бол анхнаасаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр нэрээ бичүүлээд орох боломж байсан гэж бодож байна гэв.

 

Нэхэмжлэгчээс Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ... ХХК-ийн кассын орлогын ордер, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хариуцагчаас Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ...-ын мэдэгдэл, гуравдагч этгээдээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...-ний өдрийн ... дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, ...-ын мэдэгдлүүд, дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, тус шүүхийн ...-ны өдрийн ... дугаар захирамж зэрэг баримт ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

А.... нь И....д холбогдуулан, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнх нь хүсэлтээр М.Ганчимэгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ орон сууцыг худалдан авахад 10,835,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж, хариуцагч нь орон сууцны төлбөрийг өөрөө төлсөн гэж маргалаа.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээдийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр 2 буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэжээ.

 

И.... нь шинээр баригдсан ... дүүрэг, 20 хороо, Өнөр хотхон, ... байр, ... тоот орон сууцны өмчлөгчөөр ...ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, дээрх орон сууцыг М.Ганчимэг нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байнна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...-ний өдрийн 101/ШШ2016/0... дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг ... сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг И.... өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан ... ХХК-ийн кассын орлогын ордер баримт дээр И.... нь 10,835,000 төгрөгийг бэлнээр төлж гарын үсэг зурсан, нэхэмжлэгч нь хариуцагчид болон орон сууцын төлбөрт хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр хийснээ нотолж чадахгүй байна.

 

Иргэний хуулийн ... дугаар зүйлийн ....2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөх эрхээ ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ... дүүрэг, 20 хороо, Өнөр хотхон, ... байр, ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 188,310 төгрөгийг орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, ... дугаар зүйлийн ....2 дахь хэсэгт заасныг баримтлан, И....д холбогдох, ... дүүрэг, ... дугаар хороо, ... хотхон, ... дугаар байрны ... тоот дахь 56,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай ... овогтой ... ...ын /РД:.../ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 188,310 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ