Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00836

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр                     Дугаар 102/ШШ2022/00836                            Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., М... овогт Т....ийн Г...,

Хариуцагч:.... байранд байрлах, ....газар,

Нэхэмжлэлийн шаардлага:Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шинжээч С.М.., гэрч Б.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н... нь хэргийг эзгүйд шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч   Т.Г... нь ....газарт  холбогдуулан ... тоотод байршилтай, ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134 764 552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дүгээр тогтоолоор Г...ХХК, Т.Г..., Х.Т... нараас 460 502 416 төгрөгөөр гаргуулж М...-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг ....газарт албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно.Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох .... тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.... газраас 134.764.552 төгрөгөөр үнэлсэн болохыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3-т зааснаар “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.Мөн хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж, болно” гэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тус байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж байна.Иймд төлбөр төлөгч миний төлбөрт хураагдсан ... тоот ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 134 764 552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дүгээр тогтоолоор Г...ХХК, Т.Г..., Х.Т... нараас 46 502 416 төгрөгөөр гаргуулж М...-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Т.Г...ийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байрлах, ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 1 дугаар ирын 22-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч Т.Г...оос үнийн санал авахад 250 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагчаас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар  зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу Б... ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 134 764 552 төгрөгөөр тогтоосон.Төлбөр төлөгч Т.Г... болон төлбөр авагчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ..., ... тоотоор тус тус мэдэгдсэн байгаа.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:Б.Н....д олгосон итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ...дугаар гүйцэтгэх хуудас, Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Г...т хүргүүлсэн мэдэгдэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан, ... тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас:Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/... дугаар тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоол, Т.Г...т хүргүүлсэн мэдэгдэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, хариуцагчийн иргэний үнэмлэх, М...ХХК-иас ....газарт гаргасан хүсэлт, шинжээч томилох тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Т.Г...ийн өмчлөлийн ... тоот ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М... ХХК болон Т.Г... нарт хүргүүлсэн мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, албадан дуудлага худалдааны баримтыг шүүхэд өгсөн.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ... тоот ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн Б... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Төлбөрт хураагдсан ... тоот ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлөгч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ..0... дугаар тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоол, Т.Г...т хүргүүлсэн мэдэгдэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, М.. ХХК-иас ....газарт гаргасан хүсэлт, шинжээч томилох тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Т.Г...ийн өмчлөлийн ... тоот ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Н.....газраас М...с ХХК болон Т.Г... нарт  хүргүүлсэн мэдэгдэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

        М... ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.. ХХК, Т.Г..., Х.Т... нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... тогтоолоор хариуцагч Г... ХХК-иас 458 054 195, 86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М... ХХК-д олгож, .... тоотод байршилтай, /А блок/ нийт ... талбай бүхий оффисын зориулалттай, ... дугаар бүхий улсын бүртгэлтэй, ...тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, Х.Т...ын өмчлөлийн ... дүүрэг, 15 дугаар хороо, ... тоотод байршилтай, ... м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, ... тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, Т.Г...ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ...3 тоотод байршилтай, ... м.кв талбай бүхий, Y-... дугаар улсын бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ....газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Г... ХХК нь дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ...дугаартай гүйцэтгэх хуудас хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.  

 Барьцааны зүйл болох Т.Г...ийн өмчлөлийн ... тоотод байршилтай, ... м.кв талбай бүхий, Y... дугаар улсын бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцыг Н... газрын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдийн ... дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн ... дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журамд нийцэж байна. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй тул ....газар нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/315 дугаар тогтоолоор Б...ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна. 

 Шинжээч нь ... тоотод байршилтай, ... м.кв талбай бүхий, ... дугаар улсын бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцыг 134 764 552 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг ....газарт хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар мэдэгдлээр Т.Г... болон М... ХХК-д мэдэгдсэн байна.  

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Б... ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын тооцоолол хийж, үнэлэгдэж байгаа хөрөнгийн өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг харьцуулан судалж, уг орон сууцыг 134 764 552 төгрөгөөр үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан байна. 

 Шинжээч нь барьцаа хөрөнгө болох ... тоотод байршилтай, ... м.кв талбай бүхий, ... дугаар улсын бүртгэлтэй, ... тоот гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцыг 134 764 552 төгрөгөөр үнэлсэн байгааг зах зээлийн үнээс хямд байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

  Иймд хариуцагч ....газарт холбогдох ... тоот хаягт байрлах, ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Б... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Г...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Т.Г...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байрлах, ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Б... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Г...ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН