Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00521

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Д  гудамж, 00-00 төв, 00 тоотод байрлах, “Э-И ББСБ” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 00дугаар хороо,  дүгээр хороолол,  гудамж, дугаар байр,  тоотод оршин суух, Д овогт С-ийн Б /РД:00000000/,

 

Хариуцагч: Б дүүрэг, 00 дүгээр хороо, А  хотхон 00 дугаар байр, 000 тоотод оршин суух, Т нар овогт О Т/РД:00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 00,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

хариуцагч С.Б, О.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов. 

                                                                                                                                                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Э-И ББСБ” ХХК нь хариуцагч С.Б, О.Т нарт холбогдуулан гаргасан 00,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Хариуцагч С Б, О.Т нар нь 0000оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад 00,000,000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд тухайн өдрөө 000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийг олгосон байдаг. Ийнхүү тэд нийт 00,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд өөрсдийн өмчлөлийн Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот 00 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан билээ.

1.2 Зээлдэгч С.Б, О.Т нар нь зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд үндсэн зээл болон хүүгийн ямар нэгэн төлбөр төлөөгүй байдаг. С.Б, О.Т нар дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаагүй бөгөөд үндсэн зээлийн төлбөр 00,000,000 төгрөг, зээлийн хүү 00,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,000,000 төгрөг, нийт 00,000,000 төгрөгийг төлж барагдуулалгүй манай компанид ихээхэн хохирол учруулаад байна.

1.3 Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 00,000,000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү болох 0,000,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд С.Б, О.Т нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 00,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан өгч манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч О.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1 Миний  бие 0000 оны 12 сарын 20-ны өдөр иргэн С.Б гийн байранд  хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, барьцаанд тавиад “Э-И ББСБ” ХХК-аас 00,000,000 төгрөг зээлж, 10,000,000 төгрөгийг зээл чөлөөлсөн хүнд өгсөн. С.Бд 5,000,000 төгрөг өгч 20,000,000 төгрөгийг өөрөө авч наймаанд оруулсан боловч бүтэлгүй болж төлж чадалгүй энэ цаг үед хүрсэн болно.

2.2 Хариуцагч О.Т миний бие “Э-И ББСБ” ХХК-ийн 00,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин үндсэн зээл 00,000,000 төгрөг, хүү 00,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,000,000 төгрөг, нийт 00,000,000төгрөгийг зөвшөөрч төлөхөд татгалзах зүйлгүй. Учир нь 2019 оны 11 сараас ковид өвчин гарч, хил хязгаар тогтоож, наймаа муудаж 2020 оны 1 дүгээр сараас тэг зогссон болно. Миний хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаан нь худалдаа наймаа эрхлэх бүх боломжийг Монгол улс даяар ковид өвчин гарч мөн улс даяар онцгой байдал зарлаж бүх үйл ажиллагааг таслан зогсоосон тул энэ хугацааг улсаас иргэдээ харж хандан хөнгөлөлт тусламж үзүүлсэн удаа дараагийн захирамж гарган тусалж байсан шиг Банк, банк бус санхүүгийн байгууллага нэг удаа харж үзэн туслах асуудал баймаар байх юм. Энэ хүсэлтийг минь харгалзан үзэж тусална уу.

2.3 Анх зээл авахдаа наймаа бүтнэ гэж бодож байсан. Зээлэнд байсан орон сууцыг чөлөөлж өгөөд зээлийг авсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллага орлого нотлохгүйгээр өгнө гэсэн учраас нэхэмжлэгч байгууллагад хандсан. Одоо бол мөнгийг төлнө, гэхдээ анх шүүхэд нэхэмжлэл гаргахад хүү зогсдог гэж сонсогдсон учраас түүний дагуу шийдэхэд болж байна гэсэн үг гэв.

3. Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3.1 0000онд би найз н.Бын мах оруулж ирнэ, 600,000,000 төгрөг орж ирэх гэж байгаа, хөрөнгө оруулалт орж ирнэ баталгаатай, миний орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө гэсний дагуу О.Ттэй танилцаж, түүнийг өөрийн орон сууцандаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд уг орон сууцаа барьцаалж зээл авч өгсөн.

3.2 Түүнээс хойш асуухад О.Т ах  утсаа сольж, байсан газар нь өөрчлөгдөж олж чадахаа больж, эхнэрийнх нь ажил дээр очиж загнуулсан бөгөөд 3 жил цагдаагаас асууж сураглаж байж олж авсан.

3.3 О.Т зээл авахдаа н.Мөнх-Эрдэнэ гэх хүүтэйгээ над дээр ирж зээл авч байсан. Өнөөдөр би хүний өмнөөс 70,000,000-80,000,0000 төгрөгийн өрөнд орчихоод унтаж чадахгүй, хэцүү байна. Ямар ч байсан байртай минь үлдээж өгөөрэй гэж О.Т ахаас гуйж байна. Ажлаа хийгээд эжийгээ сахиж явж байгаа надад хүнд байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй, О.Т ахыг мэддэгийн хувьд 49,000,000 төгрөгийг төлье гэж байгаад санал нэгтэй байгаа бусдаар алданги хүүг төлөх боломжгүй гэв.

4. Нэхэмжлэгч тал нь хэрэгт нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, компанийн дүрэм /хх-6-12/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-13-15/, итгэмжлэл /хх-16/, зээлийн гэрээ /хх-00-19/, барьцааны гэрээ /хх-20-21/, хариуцагч О.Тийг эрэн сурвалжлуулж байсан шүүхийн шийдвэр /хх-22/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-23-24/, хариуцагч О.Тийн нэхэмжлэгч талд гаргаж байсан өргөдөл /хх-25/, хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

5. Хариуцагч нар шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э-И ББСБ” ХХК нь хариуцагч С.Б, О.Т нарт холбогдуулан 00,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 0,000,000 төгрөгөөр багасгаж байна.

 

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ ...хариуцагч О.Т нь нэхэмжлэгч талтай 0000оны 12 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 00,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд хариуцагч нар өөрийн өмчлөлийн Б дүүргийн 00дугаар хороо, 4 дүгээр хорооллын 45 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000  дугаарт бүртгэлтэй, 00 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 00,000,000 төгрөг, зээлийн хүү 00,000,000 төгрөг, нийт 00,000,000 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна ...гэж тайлбарлаж байна.

 

2.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ... Ковид 19 өвчний улмаас улс оронд хөл хорио тогтоосны улмаас бизнес хийх боломжгүй болсон, мөн нэхэмжлэгч тал анх 2019 онд шүүхэд хандан энэхүү зээлийн гэрээний үүрэгт 00,000,000төгрөг нэхэмжилж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү зогсдог гэж сонссон учраас нэхэмжлэлийн шаардлагаас 00,000,000төгрөг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч “Э-И ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хариуцагч О.Тийг эрэн сурвалжлуулж байсан шүүхийн шийдвэр, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч О.Тийн нэхэмжлэгч талд гаргаж байсан өргөдөл, хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн 2019 онд шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч “Э-И ББСБ” ХХК-д Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос 2014 онд банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна.

 

3.2 Нэхэмжлэгч нь 0000оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч О.Ттэй 000000000000 дугаартай зээлийн гэрээг, мөн өдөр хариуцагч С.Б, О.Т нартай БГ000000000000 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж,  хариуцагч нарын өмчлөлийн  Б дүүргийн 00дугаар хороо, 4 дүгээр хорооллын 45 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000  дугаарт бүртгэлтэй, 00 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалан хариуцагч О.Төд 00,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар зээлж авахаар харилцан тохиролцжээ.

 

3.3 Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна гэрээний дагуу хариуцагч О.Т нь нэхэмжлэгчээс 00,000,000 төгрөгийг зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.

 

3.4 Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан дээрх гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг 2019 онд шүүхэд гаргасан боловч хариуцагч О.Тийг хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авч, түүнийг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ/2020/00007 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулж байжээ.

 

4. Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

 

4.1 Нэхэмжлэгч “Э-И ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байх бөгөөд хариуцагч О.Ттэй  0000оны 12 дугаар сарын 24-ний өдөр 000000000000 дугаартай зээлийн гэрээг байгуулсан нь  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зүгээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгчид нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

            Иймд хариуцагч О.Т нь зээлийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.

 

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд хүүг тооцсон тооцооллын талаар талууд маргаагүй.

 

            Иймд хариуцагч нарын “нэхэмжлэгч талаас 2019 онд шүүхэд хандсан тул тэр үеэс эхлэн зээлийн хүү зогсох ёстой” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү шаардсан нь дээрх хуульд нийцэж байна.

 

            Мөн ковид 19 цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх тайлбарыг хариуцагч тал гаргаж байх боловч хариуцагч нарын эрхэлдэг ямар бизнес хэрхэн зогссон талаарх баримтыг хэрэгт авагдаагүй байна. 

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Төөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 00,000,000 төгрөг, зээлийн хүү 00,000,000 төгрөг, нийт 00,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

           

            4.2 Нэхэмжлэгч нь хариуцагч О.Ттэй байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч О.Т болон С.Б нартай БГ000000000000 дугаартай барьцааны гэрээг байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн Б дүүргийн 00дугаар хороо, 4 дүгээр хорооллын 45 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000  дугаарт бүртгэлтэй, 00 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 005 дугаар зүйлийн 005.1-д заасантай нийцэж байна.

 

Иймд хариуцагч О.Т нь зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн Б дүүргийн 00дугаар хороо, 4 дүгээр хорооллын 45 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000  дугаарт бүртгэлтэй, 00 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 100дугаар зүйлүүдийг удирдлага болгон: 

 

                      ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Төөс 77,575,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э-И ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 005 дугаар зүйлийн 005.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл  хариуцагч О.Т, С.Б нарын  өмчлөлийн Б дүүргийн 00дугаар хороо, 4 дүгээр хорооллын 45 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000  дугаарт бүртгэлтэй, 00 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 000,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э-И ББСБ” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА