Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:....

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт ...гаас ... /хорин таван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай ...-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... /ШТҮД: ....,

Хариуцагч ...,

Хариуцагчийн өмгөөлөгч ... /ШТҮД: ..../,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

... нь ...-ны өдөр ... төгрөгийн зээл авахыг хүсэж, барьцаа хөрөнгөд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ..., хороо Үйлдвэрийн төвийн бүс, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тавьж зээл авсан. Манай компани ...тай ...-ны өдөр 2 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл олгосон бөгөөд зээлдэгч нь ...-ны өдөр зээлийн хүү ...0 төгрөг төлснөөс хойш хүү болон зээлийн үндсэн төлбөрийг төлөлгүй элдэв шалтаг тоочиж өнөөдрийг хүргээд байна. Тэрээр ... төгрөгийн зээл, зээлийн 12 сарын хүү болох ... төгрөг, алданги... төгрөг, нийт ... төгрөгийг төлөх үүрэгтэй учир энэ хэмжээгээр ...гаас гаргуулах, зээлийн гэрээний төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан.

... нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн ба ямар зээлийн гэрээ, хэлцэл дээр гарын үсэг зурж байгаагаа бүрэн ойлгож, ухамсарлаж байгаа гэж ойлгож байгаа. Талуудын гаргасан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр ярьсан зүйлүүдээс харахад ...д мөнгөний хэрэгцээ шаардлага байсан байна. ... зээлэх боломжтой байсан байна гэдэг нь харагдаж байна. Итгэмжлэлийг тухайн үед ...д харуулалгүй Зээлийн гэрээ байгуулсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Хүчин төгөлдөр бус байх хэлцэлтэй холбогдуулан ямар нэгэн байдлаар шүүхэд маргаан үүсгээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа учраас энэ Зээлийн гэрээг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болохоор байна. ...-ны өдөр ...-тай ... нь Зээлийн гэрээ байгуулснаас хойш сарын дараа ... төгрөгийн хүү төлснөө хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс харахад ... нь ...-иас ... төгрөгийг зээлсэн, Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөх юм байна гэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Энэ нь хүчин төгөлдөр гэрээ байгаа юм. ... нь ... оны 1... дугаар сарын ..-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Хувьцаа эзэмшигчээр нь ..., ... нар буюу нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр байгаа. ...д ... нь итгэмжлэл олгосон эсэхийг ... мэдэж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.

2.Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

.. оны .. дугаар сард нөхрийн дүү ...д байраа банкинд барьцаалж зээл авах гэж байгаа талаар хэлэхэд ...байраа банкинд барьцаанд тавиад хэрэггүй, манайхаас зээл авчих гэж хэлээд 12 дугаар сарын 04-ний өдөр ... өөрийн Хаан банк дахь ...5 дугаарын данснаас ... төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ...аас ... төгрөгийг зээлж авах үед түүнтэй зээлийн хүү алданги болон байрыг барьцаанд тавих талаар яриагүй бөгөөд тэр өөрийнхөө данснаас л миний данс руу шууд мөнгө шилжүүлсэн. Сүүлд нь сарын дараа ...-ны өдөр ... нөхөр бид хоёрыг дуудаж гэрээг нөхөж хийхдээ зээлийн хүүг 1,5 хувиар, барьцаанд нь байраа тавихаар тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Харин алдангийн талаар ярилцаж тохиролцоогүй, өмнө нь мөнгийг нь авчихсан болохоор алданги тооцно гэж ойлгоогүй, гэрээний нэг хувийг ч надад өгөөгүй. Ийм учраас алданги... төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн ...4 дүгээр зүйлийн ...4.1-т төлөөлүүлэгч буюу ... нь төлөөлөгч ... болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээд ...д төлөөлүүлэх тухай төлөөлүүлэгчийн бүрэн эрхийн талаар амаар, бичгээр мэдэгдсэнээр бүрэн эрх олгогдож болно гэж заасан. Гэтэл энэ талаар ...-иас ...д ... гэх хүн Зээлийн гэрээ байгуулна гэж мэдэгдсэн бичгийн нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн ...5 дугаар зүйлийн ...5.2-т төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгааг мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж заасан. Гэтэл төлөөлж байгаа этгээдийг гуравдагч этгээд мэдээгүй. Тиймээс төлөөлүүлэгч ... нь энэ гэрээтэй холбоотой хэлцлийн үр дагавар шаардах эрх үүсэхгүй. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээ, хэлцэл хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа тул ... авсан ... төгрөгөө өгөх хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас алданги, хүүг хасаад ... төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор ...-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 5-8/, ...-ны өдрийн №2 тоот Зээлийн гэрээний эх хувь /хх-9/, ...-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын .. оны .. дугаар сарын ..-ний өдрийн ....тоот ...-ийн үйл ажиллагааны чиглэл нэмэх, хөрөнгө зарцуулах тухай тогтоолын эх хувь /хх-44/, ..., ... болон ... нарын .. оны . .дугаар сарын...-ний өдөр байгуулсан Орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалан авах гэрээний хуулбар /хх-48/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч шүүхэд гаргасан.

4.Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор өөрийн Хаан банк дахь харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулгын эх хувийг /хх-18/ нотолох баримтаар гаргасан байна.

5.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2021/1...8.. тоот захирамжаар ...-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-22, 23/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн __ оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2022/0__ тоот захирамжаар нэхэмжлэгч талаас ...-ийн хувьцаа эзэмшигч ...д компанийг төлөөлөн ...тай зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл /хх-43/, ...ын банк дахь харилцах дансны хуулга /хх-45/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч ...-ийн нэхэмжлэлээс... төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, ... төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталгаажуулан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл ... төгрөг, зээлийн хүү ... төгрөг, алданги... төгрөг, нийт ... төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10... дугаар зүйлийн 10....5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу хариуцагч зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй учир зээл, зээлийн хүү болон гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүйн алданги зэргийг шаардана, зээлийн гэрээг байгуулсан ... нь нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч, хариуцагчтай садан төрлийн холбоотой учир ...-ийг төлөөлөн зээл олгох эрх олгогдсоныг хариуцагч мэдэж байсан гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл ... төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, алдангийг эс зөвшөөрөн ...зээлийн гэрээг байгуулсан ... нь ...-ийг төлөөлөн гэрээ байгуулах итгэмжлэл олгогдсон талаар зээлдэгчид мэдэгдээгүй тул зээлдүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр бус болох тул зээлийн хүү, алдангийг төлөх үүрэг хүлээхгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

4.Талуудын маргааны зүйл нь зээлдүүлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд зээлийн гэрээг байгуулсан эсэх, нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан бол зээлийн гэрээний дагуу ... төгрөгийг хариуцагч хүлээн авсан, мөн хариуцагчаас зээлдүүлэгчид зээлийн хүүгийн төлбөрт тооцон ... төгрөг буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, ...гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар талуудын хооронд ...-ны өдөр ... тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ...-иас зээлдэгч ...д ... төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаанд, сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх, энэ үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгин .. хувиар тооцон зээлдүүлэгчид алданги төлөх, зээлийн гэрээний барьцаа болгон Баянгол дүүргийн ..., ... байрны ... м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авах зэргээр тохиролцож, гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлөн ..., зээлдэгчийг төлөөлөн ... гарын үсэг зурж, ...-ийн тамга дарж баталгаажуулсан байна.

....Гэрээний зүйл болох ... төгрөгийг ..оны .. дугаар сарын ..-ний өдөр ...-ийг төлөөлөн гэрээ байгуулсан ...аас хариуцагчийн Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлэн, улмаар ...-ны өдөр бичгээр гэрээг хийж баталгаажуулсан болох нь ...гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон.

7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд ...-иас зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө уг гэрээг төлөөлөн байгуулсан ...аас зээлдэгч ...д ... төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохын зэрэгцээ зохигчид энэ үйл баримтын талаар маргадаггүй. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгийг ... хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

8.Хариуцагчийн зүгээс зээлийн мөнгийг зээлдүүлэгчээс хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрөх боловч бичгээр байгуулсан гэрээг зээлдүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн учир хүчин төгөлдөр бус гэж үзэн, зээлийн хүү, алданги төлөхөөс татгалзсан.

9.... нь ..., ... гэх хоёр гишүүнтэй, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, автомашины худалдаа, зуучлал, барилгын засвар хийх, барьцаалан зээлдүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна. Компанийн хувьцаа эзэмшигч ..., ... нар эхнэр нөхөр бөгөөд хариуцагч ...тай төрөл садангийн холбоотой талаар зохигчид тайлбарлаж байна.

10.Иргэний хуулийн 2... дугаар зүйлийн 2....4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу гэрээ, хэлцлийг ...-ийн гүйцэтгэх захирал ... байгуулах эрхтэй.

11.Хэрэв компанийн гүйцэтгэх захирал гэрээ хэлцлийг байгуулах боломжгүй бол Иргэний хуулийн ...2 дугаар зүйлийн ...2.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба ...гээс компанийн хувьцаа эзэмшигч ...д ...-ийг төлөөлөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас зээл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, ...зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгосон нь .. оны ..дугаар сарын ...-ний өдрийн итгэмжлэлээр тогтоогдож байна.

12.Түүнчлэн Иргэний хуулийн ...4 дүгээр зүйлийн ...4.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.

13.Зохигчид хоорондоо садан төрлийн холбоотой болох нь тэдний тайлбараар тогтоогдсон, ...-ийн хоёр хувьцаа эзэмшигчид эхнэр нөхөр гэдэгт зохигчид маргаагүй. Тиймээс ...-ийг ... төлөөлөн хэлцэл хийх эрхтэй байсныг ... мэдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуульд зааснаар бичгээр байгуулсан гэрээнд итгэмжлэлийг хавсаргах шаардлага тавигдаагүй, ...-ийн гүйцэтгэх захирал ...гээс компанийн хувьцаа эзэмшигч ...д компанийг төлөөлөх эрх олгосон талаар хүлээн зөвшөөрсөн зэрэг үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

14.Зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгүүдэд заасан хэлбэрийн шаардлага хангасан ба зээлдэгч ... нь гэрээний дагуу 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэхэд үндсэн зээл ... төгрөг, 12 сарын зээлийн хүү ... төгрөг, нийт ...төгрөгийг ...-д буцаан төлөх үүрэг хүлээжээ.

15.Хариуцагч гэрээгээр хүлээсэн дээрх үүргээс ...-ны өдөр эхний сарын зээлийн хүүгийн төлбөрт ... төгрөг төлж, үүнээс хойш зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул ... нь ...гаас үндсэн зээлийн төлбөр ... төгрөг, зээлийн хүү .. /1 сарын хүү ... төгрөг*11 сар/ төгрөгийг тус тус шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн хүүд төлсөн ... төгрөгийг хасч тооцоогүй байх тул нэхэмжлэлээс илүү шаардсан ... төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

1....... зээл, зээлийн хүүгийн төлбөрт .. төгрөгийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232...., Зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй.

Хууль болон гэрээнд зааснаар алданги тооцвол алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй үүрэг ..төгрөгөөс хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцоход..төгрөг болох боловч нэхэмжлэгч алдангид... төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас алданги... төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

17.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ...гаас үндсэн зээл ... төгрөг, зээлийн хүү 2,475,000 төгрөг, алданги... төгрөг, нийт... төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөрт илүү нэхэмжилсэн ... төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... дугаар зүйлийн 5....2, ...0 дугаар зүйлийн ...0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн .. төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж ... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 10... дугаар зүйлийн 10....5, 11..., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...гаас... /х..н/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ... /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10... дугаар зүйлийн 10....5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... дугаар зүйлийн 5....2, ...0 дугаар зүйлийн ...0.1, 10... дугаар зүйлийн 10....... дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн.. төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас .. төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад заасан нэхэмжлэгчийн татгалзсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА