Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1375

 

 

                  

 

 

 

  2020            10             29                                        2020/ДШМ/1375                               

Н.Б, Б.Н, Н.С,

 И.С, Ш.Т, Д.Д, Б.Х,

Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд, Г.Билгүүжин,  

хохирогч Д.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч В.Ганболд, Х.Сэргэлэнбат, Х.Отгончимэг,

хохирогч Н.Уянга,

шүүгдэгч Н.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Ш.Уранчимэг,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Цагаан, 

шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, З.Цэнгэнбаяр,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Даваа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,   

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/685 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Оюунгэрэл, Д.Ганчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хохирогч Н.Уянга, А.Болортуул, шүүгдэгч Н.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Цагаан, шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Батцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Даваа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.Б, Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Б.Х, Д.Б нарт холбогдох 1805021621072 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржгон овгийн Н.Б, 1976 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 10 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 11 дүгээр байрны 276 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТБ76101176/;

2. Боржигон овгийн Б.Н, 1992 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ТА92120306/;

3. Баянцагаан овгийн Н.С, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд  төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, Эмт, гэндэн гудамжны 14в тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооолол, Роял кэстл хотхоны 103-601 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙЮ86101305/;

4. Одонт овгийн И.С, 1961 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав 104 дүгээр байрны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧГ61040103/;

5. Алаг адуу овгийн Ш.Т, 1967 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард-Аюуш гудамжны 11 дүгээр байрны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧЕ67050607/;

6. Шарайд овгийн Д.Д, 1962 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЗ62052914/;

7. Алаг мандал овгийн Б.Х, 1996 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 106 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УШ96061959/;

8. Боржигон овгийн Д.Б, 1969 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан сум, 3 дугаар баг, Аргатай дөшийн 5 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн КТМС-ийн хороо, 6-42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗБ69051117/;

1. Н.Б нь Б.Н, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Д.Орломсүрэнгээс 12.431.416 төгрөг, П.Батболдоос 18.389.280 төгрөг, Л.Насанжаргалаас 7.440.000 төгрөг, Ц.Баттөмөрөөс 48.193.569 төгрөг, Ж.Түмэнжаргалаас 2.472.000 төгрөг, Н.Мөнгөн-Эрдэнээс 4.000.000 төгрөг, Ч.Норовсамбуугаас 19.427.683 төгрөг, П.Түмэнжаргалаас 24.744.000 төгрөг, Т.Мөнхцэцэгээс 24.312.000 төгрөг, Г.Алтангэрэлээс 750.000 төгрөг, С.Сарангэрэлээс 38.184.000 төгрөг, Б.Алтангэрэлээс 13.500.000 төгрөг, Б.Шатараас 29.529.240 төгрөг, Д.Оюунгэрэлээс 15.063.300 төгрөг, Л.Чимэддоржоос 4.782.000 төгрөг, Л.Адьяасүрэнгээс 11.436.840 төгрөг, Г.Ариунбайгалиас 1.042.476 төгрөг, Д.Эрдэнэчулуунаас 2.391.000 төгрөг, Р.Отгонбаатараас 24.220.830 төгрөг, Б.Гантулгаас 4.902.450 төгрөг, Н.Хоролмаагаас 2.634.500 төгрөг, Я.Дашдэлэгээс 1.320.665 төгрөг, Ж.Энхтуяагаас 26.301.000 төгрөг, Х.Орломоос 7.173.000 төгрөг, Б.Ариунгэрэлээс 24.220.834 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 28.075.900 төгрөг, Ж.Мөнгөнцэцэгээс 40.677.090 төгрөг, А.Батцэцэгээс 14.400.000 төгрөг, Х.Батмөнхөөс 9.790.240 төгрөг, Г.Оюундэлгэрээс 15.952.320 төгрөг, М.Дуламжаваас 4.912.600 төгрөг, Ч.Өнөрзанаас 13.379.000 төгрөг, Д.Нанжидсүрэнгээс 22.000.000 төгрөг, Ж.Эрдэнэчимэгээс 2.414.845 төгрөг, Б.Гантулгаас 1.200.000 төгрөг, А.Баярмаагаас 31.640.800 төгрөг, Н.Уянгаас 31.640.800 төгрөг, Н.Зоригтхүүгээс 8.388.162 төгрөг, Д.Бодьсайханаас 4.790.000 төгрөг, Д.Батбуянгаас 23.950.000 төгрөг, Ц.Ганхүүгээс 11.975.000 төгрөг, А.Алтанзулаас 1.225.000 төгрөг, Н.Батцэцэгээс 24.000.000 төгрөг, Ч.Буяндэлгэрээс 21.600.000 төгрөг, А.Ариунбилэгээс 5.000.000 төгрөг, А.Анх-Эрдэнээс 14.400.000 төгрөг, Т.Аззаяагаас 2.400.000 төгрөг, М.Амарзаяагаас 13.600.000 төгрөг, С.Хоролмаагаас 7.440.000 төгрөг, Б.Мягмарболдоос 8.405.000 төгрөг, А.Болортуулаас 88.498.362 төгрөг, Д.Одонтунгалагаас 8.293.466 төгрөг, Д.Сэржээс 12.000.000 төгрөг, Б.Ганбатаас 8.400.000 төгрөг, Д.Бэхбатаас 49.334.575 төгрөг, Б.Отгонбаяраас 486.000 төгрөг, Л.Нарангэрэлээс 21.000.000 төгрөг, Ч.Оюунгэрэлээс 47.829.000 төгрөг, Д.Ганчимэгээс 24.000.000 төгрөг, Ц.Төрмандахаас 25.000.000 төгрөг, Р.Мөнхжаргалаас 5.580.000 төгрөг, Д.Өлзийбүрэнгээс 26.386.102 төгрөг, Д.Жамьянгаас 24.744.000 төгрөг, Ж.Ганчимэгээс 12.000.000 төгрөг, Б.Нэргүйгээс 16.364.000 төгрөг, Б.Солонгоос 6.000.000 төгрөг, М.Гэрэлмагнайгаас 14.472.000 төгрөг, Т.Болормаагаас 16.719.681 төгрөг, П.Болортунгалагаас 2.436.000 төгрөг, Т.Пүрэвсүрэнгээс 119.750.000 төгрөг, Т.Чимэддавгаас 9.226.000 төгрөг, Ч.Наранцэцэгээс 4.837.924 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 1.275.475.952 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

2. Б.Н нь Н.Б, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Баттөмөрөөс 48.193.569 төгрөг, Ч.Норовсамбуугаас 19.427.683 төгрөг, П.Түмэнжаргалаас 24.744.000 төгрөг, Т.Мөнхцэцэгээс 24.312.000 төгрөг, Г.Алтангэрэлээс 750.000 төгрөг, С.Сарангэрэлээс 38.184.000 төгрөг, Б.Алтангэрэлээс 13.500.000 төгрөг, Б.Шатараас 29.529.240 төгрөг, Д.Оюунгэрэлээс 15.063.300 төгрөг, Л.Чимэддоржоос 4.782.000 төгрөг, Л.Адьяасүрэнгээс 11.436.840 төгрөг, Г.Ариунбайгалиас 1.042.476 төгрөг, Д.Эрдэнэчулуунаас 2.391.000 төгрөг, Р.Отгонбаатараас 24.220.830 төгрөг, Б.Гантулгаас 4.902.450 төгрөг, Н.Хоролмаагаас 2.634.500 төгрөг, Я.Дашдэлэгээс 1.320.665 төгрөг, Ж.Энхтуяагаас 26.301.000 төгрөг, Х.Орломоос 7.173.000 төгрөг, Б.Ариунгэрэлээс 24.220.834 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 28.075.900 төгрөг, Ж.Мөнгөнцэцэгээс 40.677.090 төгрөг, Ж.Эрдэнэчимэгээс 2.414.845 төгрөг, Б.Гантулгаас 1.200.000 төгрөг, Д.Одонтунгалагаас 8.293.466 төгрөг, Р.Мөнхжаргалаас 5.580.000 төгрөг, Д.Өлзийбүрэнгээс 26.386.102 төгрөг, П.Болортунгалагаас 2.436.000 төгрөг, Т.Пүрэвсүрэнгээс 119.750.000 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 532.556.324 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

3. Н.С нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийнн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн  Ч.Норовсамбуугаас 19.427.683 төгрөг, Д.Нанжидсүрэнгээс 22.000.000 төгрөг, С.Хоролмаагаас 7.440.000 төгрөг, Б.Мягмарболдоос 8.405.000 төгрөг, А.Болортуулаас 88.498.362 төгрөг, Д.Бэхбатаас 49.334.575 төгрөг, Б.Отгонбаяраас 486.000 төгрөг,  Д.Жамьянаас 24.744.000 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 220.335.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

4. И.С нь Н.Б, Ш.Т нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн П.Батболдоос 18.389.280 төгрөг, А.Батцэцэгээс 14.400.000 төгрөг, Г.Оюундэлгэрээс 15.952.320 төгрөг, М.Дуламжаваас 4.912.600 төгрөг, Ч.Өнөрзанаас 13.379.000 төгрөг, А.Баярмаагаас 31.640.800 төгрөг, Л.Нарангэрэлээс 21.000.000 төгрөг, Б.Нэргүйгээс 16.364.000 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 136.038.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

5. Ш.Т нь Н.Б, И.С нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн П.Батболдоос 18.389.280 төгрөг, А.Батцэцэгээс 14.400.000 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 32.789.280 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

6. Д.Д нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805048291231, 1805047311233, дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирогч нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагч Д.Д нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Баттөмөрөөс 48.193.569 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 28.075.900 төгрөг, Ж.Мөнгөнцэцэгээс 40.677.090 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 116.946.559 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

7. Б.Х нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805045031112, 1805048651106, 1805050111297 дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирогч нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “яллагдагч Б.Х нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Ариунгэрэлээс 24.220.834 төгрөг, Д.Батбуянгаас 23.950.000 төгрөг, Б.Ганбатаас 8.400.000 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 56.570.834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

8. Д.Б нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805059471302, 1805062821054, 1805043481281 дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирогч нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагч Д.Д нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Н.Зоригтхүүгээс 8.388.162 төгрөг, Р.Мөнхжаргалаас 5.580.000 төгрөг, Д.Өлзийбүрэнгээс 26.386.102 төгрөг тус тус авч, залилах гэмт хэргийг нийт 40.354.264 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Б, Б.Н, Н.С, И.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар,

Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Н.С, И.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Б.Хад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Ариунгэрэлд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Боржгон овогт Намсрайн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Б.Н, Баянцагаан овогт Н.С, Одонт овогт И.С, Алаг адуу овогт Ш.Т, Шарайд овогт Д.Д, Боржигон овогт Д.Б, Алаг мандал овогт Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бд 10 /арван/ жил хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Сд 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Сд 6 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Тт 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дид 6 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Хад 3 /гурван/ жил 7 /долоон/ сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 16 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Бд оногдуулсан хорих  ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.Нын бага насны хүүхдүүд болох Ш.Тэнгэр-Од, Ш.Ухаанбилэг, Ш.Цэцэнбилэг нарыг асран хамгаалах үүргийг иргэн З.Шинэбаярт, шүүгдэгч Н.Сгийн бага насны хүүхдүүд болох С.Ариунсэнгүүн, С.Долгоржав нарыг асран хамгаалах үүргийг иргэн Ц.Оюунд тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Бэс хохирогч Д.Орломсүрэнд 6.770.671 төгрөг, хохирогч П.Батболдод 1.724.893 төгрөг, хохирогч Л.Насанжаргалд 1.831.347 төгрөг, хохирогч Ц.Баттөмөрт 14.230.066 төгрөг, хохирогч Ж.Түмэнжаргалд 2.072.000 төгрөг, хохирогч Н.Мөнгөн-Эрдэнэд 4.000.000 төгрөг, хохирогч Ч.Норовсамбууд 6.475.894 төгрөг, хохирогч П.Түмэнжаргалд 10.122.000 төгрөг, хохирогч Т.Мөнхцэцэгт 9.877.504 төгрөг, хохирогч Г.Алтангэрэлд 375.000 төгрөг, хохирогч С.Сарангэрэлд 12.756.750 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 4.000.000 төгрөг, хохирогч Б.Шатарт 14.764.620 төгрөг, хохирогч Д.Оюунгэрэлд 5.969.791 төгрөг, хохирогч Л.Чимэддоржид 2.391.000 төгрөг, хохирогч Л.Адьяасүрэнд 5.718.420 төгрөг, хохирогч Г.Ариунбайгальд 521.238 төгрөг, хохирогч Д.Эрдэнэчулуунд 1.195.500 төгрөг, хохирогч Р.Отгонбаатарт 12.110.415 төгрөг, хохирогч Б.Гантулгад 2.451.225 төгрөг, хохирогч Н.Хоролмаад 836.678 төгрөг, хохирогч Ж.Энхтуяад 13.150.500 төгрөг, хохирогч Х.Орломоод 3.292.100 төгрөг, хохирогч Б.Ариунгэрэлд 12.110.717 төгрөг, хохирогч Х.Дэлгэрмаад 9.358.633 төгрөг, хохирогч Ж.Мөнгөнцэцэгт 13.414.858 төгрөг, хохирогч А.Батцэцэгт 4.800.000 төгрөг, хохирогч Х.Батмөнхөөд 8.650.700 төгрөг, хохирогч Г.Оюундэлгэрт 7.976.160 төгрөг, хохирогч М.Дуламжавт 1.356.300 төгрөг, хохирогч Ч.Өнөрзанад 6.335.078 төгрөг, хохирогч Д.Нанжидсүрэнд 11.000.000 төгрөг, хохирогч Ж.Эрдэнэчимэгт 608.555 төгрөг, хохирогч Б.Гантулгад 600.000 төгрөг, хохирогч А.Баярмаад 12.600.870 төгрөг, хохирогч Н.Уянгад 12.600.870 төгрөг, хохирогч Н.Зоригтхүүд 4.193.676 төгрөг, хохирогч Д.Бодьсайханд 4.790.000 төгрөг, хохирогч Д.Батбуянд 11.976.000 төгрөг, хохирогч Ц.Ганхүүд 10.645.000 төгрөг, хохирогч А.Алтанзулд 1.225.000 төгрөг, хохирогч Н.Батцэцэгт 23.352.000 төгрөг, хохирогч Ч.Буяндэлгэрт 15.000.000 төгрөг, хохирогч А.Ариунбилэгт 4.000.000 төгрөг, хохирогч А.Анх-Эрдэнэд 7.400.000 төгрөг, хохирогч Т.Аззаяад 2.400.000 төгрөг, хохирогч М.Амарзаяад 12.400.000 төгрөг, хохирогч С.Хоролмаад 3.546.500 төгрөг, хохирогч Б.Мягмарболдод 4.202.500 төгрөг, хохирогч А.Болортуулд 31.710.253 төгрөг, хохирогч Д.Одонтунгалагад 4.146.733 төгрөг, хохирогч Д.Сэржээд 9.824.700 төгрөг, хохирогч Б.Ганбатад 3.030.800 төгрөг, хохирогч Д.Бэхбатад 20.429.787 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 243.000 төгрөг, хохирогч Л.Нарангэрэлд 10.500.000 төгрөг, хохирогч Ч.Оюунгэрэлд 47.829.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 24.000.000 төгрөг, хохирогч Ц.Төрмандахад 18.500.000 төгрөг, хохирогч Р.Мөнхжаргалд 1.193.333 төгрөг, хохирогч Д.Өлзийбүрэнд 8.395.835 төгрөг, хохирогч Д.Жамьянд 12.372.000 төгрөг, хохирогч Ж.Ганчимэгт 4.077.700 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 8.054.660 төгрөг, хохирогч Б.Солонгод 6.000.000 төгрөг, хохирогч М.Гэрэлмагнайд 12.722.000 төгрөг, хохирогч Т.Болормаад 16.719.681 төгрөг, хохирогч П.Болортунгалагт 1.218.000 төгрөг, хохирогч Т.Пүрэвсүрэнд 25.722.300 төгрөг, хохирогч Т.Чимэддавгад 7.255.000 төгрөг, хохирогч Ч.Наранцэцэгэд 4.837.924 төгрөг,

шүүгдэгч Б.Наас хохирогч Ц.Баттөмөрт 14.230.066 төгрөг, хохирогч Ч.Норовсамбууд 6.475.894 төгрөг, хохирогч П.Түмэнжаргалд 10.122.000 төгрөг, хохирогч Т.Мөнхцэцэгт 9.877.504 төгрөг, хохирогч Г.Алтангэрэлд 375.000 төгрөг, хохирогч С.Сарангэрэлд 12.756.750 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 4.000.000 төгрөг, хохирогч Б.Шатарт 14.764.620 төгрөг, хохирогч Д.Оюунгэрэлд 5.589.791 төгрөг, хохирогч Л.Чимэддоржид 2.391.000 төгрөг, хохирогч Л.Адьяасүрэнд 5.718.420 төгрөг, хохирогч Г.Ариунбайгальд 521.238 төгрөг, хохирогч Д.Эрдэнэчулуунд 1.195.500 төгрөг, хохирогч Р.Отгонбаатарт 12.110.415 төгрөг, хохирогч Б.Гантулгад 2.451.225 төгрөг, хохирогч Н.Хоролмаад 836.678 төгрөг, хохирогч Ж.Энхтуяад 13.150.500 төгрөг, хохирогч Х.Орломоод 3.292.100 төгрөг, хохирогч Б.Ариунгэрэлд 12.110.717 төгрөг, хохирогч Х.Дэлгэрмаад 9.358.633 төгрөг, хохирогч Ж.Мөнгөнцэцэгт 13.414.858 төгрөг, хохирогч Ж.Эрдэнэчимэгт 608.555 төгрөг, хохирогч Б.Гантулгад 600.000 төгрөг, хохирогч Д.Одонтунгалагт 4.146.733 төгрөг, хохирогч Р.Мөнхжаргалд 1.193.333 төгрөг, хохирогч Д.Өлзийбүрэнд 8.395.835 төгрөг, хохирогч П.Болортунгалагт 1.218.000 төгрөг, хохирогч Т.Пүрэвсүрэнд 25.722.300 төгрөг,

шүүгдэгч Н.Сгээс хохирогч Ч.Норовсамбууд 6.475.894 төгрөг, хохирогч Д.Нанжидсүрэнд 11.000.000 төгрөг, хохирогч С.Хоролмаад 3.546.500 төгрөг, хохирогч Б.Мягмарболдод 4.202.500 төгрөг, хохирогч А.Болортуулд 31.710.253 төгрөг, хохирогч Д.Бэхбатад 20.429.787 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 243.000 төгрөг,  хохирогч Д.Жамьянд 12.372.000 төгрөг, 

шүүгдэгч И.Сгаас хохирогч А.Батцэцэгт 4.800.000 төгрөг, хохирогч Г.Оюундэлгэрт 7.976.160 төгрөг, хохирогч М.Дуламжавд 678.150 төгрөг, хохирогч Ч.Өнөрзанад 6.335.078 төгрөг, хохирогч А.Баярмаад 12.600.870 төгрөг, хохирогч Л.Нарангэрэлд 10.500.00 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 8.054.660 төгрөг,

шүүгдэгч Ш.Таас хохирогч П.Батболдод 1.724.893 төгрөг, хохирогч А.Батцэцэгт 4.800.000 төгрөг,

шүүгдэгч Д.Доос хохирогч Ц.Баттөмөрт 14.230.066 төгрөг, хохирогч Х.Дэлгэрмаад 9.358.633 төгрөг, хохирогч Ж.Мөнгөнцэцэгт 13.414.858 төгрөг,

шүүгдэгч Д.Баас хохирогч Н.Зоригтхүүд 4.193.676 төгрөг, хохирогч Р.Мөнхжаргалд 1.193.333 төгрөг, хохирогч Д.Өлзийбүрэнд 8.395.835 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Б, Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан "Хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Б, Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Оюунгэрэл, Д.Ганчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Оюунгэрэл 18.000.000 төгрөг, 7000 ам.долларыг өөрийн танил Н.Оюунцэцэг, Б.Хулан, Б.Одонтунгалаг нарт залилуулсан ч хариуцагчаар татахгүй, хавтас хэрэгт нотлох баримтуудыг огт нягталж хянаагүй, шүүх бүрэлдэхүүнд эрүүл мэндийн улмаас бичгээр өгсөн хүсэлтийг хүлээж авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Нийт 18.000.000 төгрөгөөс 11.559.582 төгрөгийг Н.Б, Б.Н нараас гаргуулах үндэслэлгүй, 6.440.418 төгрөгийг огт хариуцах эзэнгүй шийдвэрлэсэн учраас хэргийг буцаах хүсэлтэй байна.

Хохирогч Д.Ганчимэг миний бие нь 2004 онд “Амьд үг” сүмийн итгэгч Н.Оюунцэцэгтэй танил байснаар дүү Б.Одонтунгалаг, Б.Хулан нарт нь 10.000 ам.доллар 24.000.000 төгрөгөөр залилуулсан, бидний ID дугаар, данс, нууц үг бүгдийг Б.Одонтунгалаг удирдан ах дүү төрөл садангаараа хөрөнгө оруулж, пирамид тогтолцоогоороо луйврын сүлжээнд оруулан хохироож 2018 оны 4 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд шууд данснаас татаж авсан пирамид зураг, ээж Наранцэцэг хөрөнгө оруулалтын хүснэгтээс тодорхой харагдаж байгаа баримтуудыг хавсаргав. Б.Хулангийн бэр эгч Б.Одонтунгалаг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, Майхан толгойд 2018 оны 6 дугаар сард 2 давхар хаус авч, шүүх хуралд Шар хадны эмнэлэгт галзуурсан нэрийдлээр оролцоогүй. Б.Одонтунгалаг 5 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сэтгэцийн эмнэлэгт хэвтэснийг шалгуулахад хэвтэн эмчлүүлээгүй, нэр нь байхгүй байсан. Залилах арга зохиож байгаа ээж Н.Наранцэцэг, Н.Оюунцэцэг нарт хариуцлага тооцож, Б.Одонтунгалагийг нарийвчлан шалгаж, мөрдөн байцаалтад буцаана уу.

Гэрч Н.Оюунцэцэг нь юу гэрчлээд байгаа нь тодорхойгүй байхад Б.Нын дэвтэр дээрх тэмдэглэлээс өөр баримт байхгүй /ял нэмүүлсэн/ өөрсдөө хариуцлагаас мултарсан.

Б.Одонтунгалагийн пирамид зурагнаас харахад Н.Оюунцэцэг нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд зөвхөн Д.Оюунгэрэл, Д.Ганчимэг, Должинсүрэн нарын дансыг ухсан. Баянгол дүүргийн мөрдөн байцаах тасгийн дарга дэд хурандаа Баянмөнх, ахлах дэслэгч Доржбат, хошууч Чойжав, Баянгол дүүргийн ерөнхий прокурор Н.Энхтуяа, хяналтын прокурор Н.Энхболд нар хэргийг замхруулсан байдалд оруулсан учраас хэргийг буцаан шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч  Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Уг шийтгэх тогтоолд шүүгдэгч Наранцарал, Бат-Эрдэнэ нараас тус бүрээс нь 15.063.300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй дүгнэлт болсон байна гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Д.Оюунгэрэл нь эдгээр шүүгдэгчийн гарт мөнгө өгөөгүй, Н.Оюунцэцэгт 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Хаан банкны гадаа өөрийн машиндаа өгсөн гэж мэдүүлдэг. Оюунцэцэг миний үйлчлүүлэгчээс мөнгө авах энэ цаг хугацаанд Стенфорт компанийн үйл ажиллагаа зогсчихсон, веб сайт нь хаагдчихсан байхад нь мэдсээр байж авч, өөрийн хамсаатан Хулан, Одонтунгалаг нартай нийлж миний мөнгийг өөрсдийн ашиг болгон хувааж авсан гэдэг. Энэ талаар миний үйлчлүүлэгч удаа дараа дүүргийн прокурор, нийслэлийн прокурор, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ авалгүй мөнгө өгөөгүй хүмүүсээс төлөх шийдвэр гаргасанд гомдолтой байдаг. Иймээс хэргийг тал бүрээс бодитойгоор шийдэх үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн мөнгө өгсөн гэх Х.Оюунцэцэгийг иргэний хариуцагчаар татах, мөнгийг нь өөрсдийн ашиг болгон хувааж авсан гэх Одонтунгалаг, Хулан нарт хууль зүйн хариуцлага тооцох үүднээс хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийн 73 дахь талд “Түүнчлэн яллах дүгнэлтэд хохирогч Н.Уянгад учирсан хохирлыг хэн хариуцах талаар дурдаагүй хэдий ч яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч Н.Б, И.С нар 25.201.741 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүр 12.600.780 төгрөг хариуцахаар дурджээ. Хүү Билгүүтэй 10.000 ам.доллар хийсэн, И.С, Н.Б нар авсан гэх тул хамгийн сүүлд авсан гэх шүүгдэгч И.С, Н.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар яллах дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн хохирлын талаар хийсэн дүгнэлтдээ 31.640.800 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтуудаар тогтоогдож, үүнээс урамшуулал болон шүүгдэгч нарын төлсөн хохирлуудыг хасч 25.201.741 төгрөгийн хохирлын 12.600.870 төгрөгийг шүүгдэгч Н.Бэс гаргуулахаар дурдаж, үлдэгдэл 12.600.870 төгрөгийг бусад шүүгдэгч нараас гаргуулах талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Миний бие “Стэмфорд Трейдинг” ХХК-ийн талаар Д.Б гэдэг хүнээс мэдээлэл авч, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2000 доллар буюу 4.806.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ мөнгийг Ч.Азбилэг гэх ажилтны Хаан банкны 5068004433 тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Бэлгүүтэй 10.000 ам.долларын хөрөнгө оруулалтаар орсон. Хүү Б.Бэлгүүтэй 10.000 ам.доллар, шилжүүлгийн шимтгэл 150 доллар, нийтдээ 10.150 ам.долларыг оффисын ажилтан Б.Н бэлнээр өгч, Б.Н хүү Б.Бэлгүүтэйгийн бүртгэлийг хийсэн. Энэхүү сүлжээнд элсэхдээ миний хүү Б.Бэлгүүтэй болон миний бие Н.Уянга нар 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Грийн Инвестмент” ББСБ-аас зээл авч, элсэн орсон болно. Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөлдөө хүү Б.Бэлгүүтэйгийн 10.000 ам.долларыг бэлнээр, эсвэл бэлэн бусаар хэнд өгсөн талаараа тодорхой дурдаагүй боловч хүү минь хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн баримтыг хавсаргаж өгсөн. Энэ сүлжээнд элсэн орж хохирсон тул асуудлыг шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэж бичсэн. Мөрдөн байцаагч надаас 1 удаа байцаалт авахдаа мөнгөө хэнд өгсөн тухай болон хэнээс нэхэмжилж буй талаар мэдүүлэг аваагүй. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг хохирогчоор тогтоож, хохирлын дүнг 25.201.741 төгрөгөөр тогтоон, шүүгдэгч Н.Б, И.С нараас хувь тэнцүүлэн 12.600.870 төгрөгийг гаргуулахаар дурдсан боловч шийтгэх тогтоолд зөвхөн шүүгдэгч Н.Бэс 12.600.870 төгрөгийг гаргуулах болсон байна. Үлдэгдэл 12.600.870 төгрөгийг хэнээс гаргуулах талаар дурдаагүй байна. Иймд 12.600.870 төгрөгийг шүүгдэгч Н.Бэс, үлдэгдэл 12.600.870 төгрөгийг шүүгдэгч Б.Наас гаргуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 685 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Болортуул давж заалдах гомдолдоо: “...2018 оны 2 дугаар сарын эхээр дээрх компанийн талаарх мэдээллийг анх авч байсан. Тухайн үед захирал Н.Б, менежер Наранцацрал нар мэдээлэл өгсөн ба уг компанийг ямар нэгэн сүлжээ биш, хамгийн багадаа 100 ам.доллароор хөрөнгө оруулалт хийдэг, ямар ч эрсдэлгүй гэж итгүүлсэн. Би Н.С, Н.Б нарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Нийт 88.498.362 төгрөг шилжүүлсэн бөгөөд баримтыг өргөдөлд хавсаргасан. Баримтгүй бэлнээр өгсөн мөнгө 70.000.000 төгрөг байгаа боловч баримтгүй учраас хохироод үлдсэн. Өргөдөл гаргаснаас хойш 1 удаа Баянгол дүүргийн Цагдаагийн газарт хандаж 62.000.000 төгрөг болсон тухайгаа хэлж, гарын үсгээ зурсан.

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нялх биетэй байсан учир оролцоогүй. 80172223 гэх дугаартай Соронзонболд гэх хүн рүү залгаж энэ тухайгаа хэлэхэд энэ шүүх хуралдааны шийдвэрээр надад 31.710.253 төгрөгийн хохирол барагдуулах шийдвэр гарсан тухай хэлсэн бөгөөд би гомдолтой байна. 88.498.362 төгрөгөөс урамшуулал гэж Н.Сгийн данснаас 15.556.895 төгрөг авсан. Үлдэгдэл 67.420.507 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсад 2017 оны 4 дүгээр сард Казакстан улсын иргэн Б.Куатбекийн шууд оролцоотой орж ирсэн Ирланд улсад бүртгэлтэй “Stamford trading technologies” компани нь олон улсад биржийн арилжаа буюу форексийн зах зээл дээр валютын арилжаа автомат програмаар ажиллуулж хөрөнгө өсгөдөг нь олон хүмүүст сонирхлыг нь төрүүлсэн учир Монголчууд олноороо хөрөнгө оруулсан. 2018 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаа нь доголдож улмаар Монгол улсад төдийгүй олон улс дахь бүх л хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэн, гэрээгээ зөрчин залилсан асуудал гарсан. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод байрлах оффист миний бие Б.Куатбекийн тушаалаар мэдээллийн үйл ажиллагаа явуулж байсан. Стэмфордод  хохирсон хүмүүсийн гомдлын улмаас энэхүү хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан Б.Н, Б.Х, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б нартай бүлэглэн зохиомол байдал зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, залилах гэмт хэргийг бүлэглэж олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн хэмээн хүчээр ял тулган хорьсон асуудлыг бодит үнэнийг зөвөөр тогтоолгүй, шударга бус шийдвэр хэмээн үзэж гомдолтой байгаа болно. Учир нь, Стэмфорд компанид аль ч улс орны иргэн цахим линк болон бусдаас мэдээлэл авч, сайн дурын үндсэн дээр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглан хөрөнгө оруулж, гэрээний дагуу 7 хоног бүр ногдол ашиг хүртэж, хэрвээ хүсвэл түнш болж бусдад сурталчлан урамшуулал хүртэх зарчмаар ажиллаж болдог байсан. Миний хувьд бусад Монголчуудын адил энэ зарчмаар ажиллаж, ногдол ашиг, түншийн урамшуулал хүртэж байсан. Монголчуудад цахим бизнесийн мэдлэг дутмаг байдгаас шалтгаалж Б.Куатбек нь өмнө намайг таньдаг, цахим бизнесийн тодорхой мэдлэгтэй, мөн анхны хөрөнгө оруулагчдын нэг тул надад санал тавьж оффист сууж, мэдээлэл болон сургалтын үйл ажиллагаа, бэлэн болон бэлэн бус мөнгө шилжүүлэх гэх мэт зүйлсийг миний бие Б.Куатбекийн шууд удирдлага, тушаал, зааврын дагуу гүйцэтгэж байсан. Б.Куатбек нь Стэмфорд компанийн удирдлагын хүмүүсийг 3 удаа биечлэн дагуулж ирэн 2 удаа томоохон арга хэмжээ зохион байгуулсан. 2018 оны 3 дугаар сард компанийн сайтан дээр Стэмфордын 1 жилийн ойтой холбогдуулж 20 хувь урамшуулал зарлагдсан байсан. Үүнээс шалтгаалж олон хүн их хэмжээгээр хөрөнгө оруулсан. Дууссаны дараа Стэмфорд компани орон орны бүх хөрөнгө оруулагчдаа залилсан, хохироосон асуудал үүссэн. Эцэст нь миний бие болон бүх Монголын хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулагчид бүгд л хохирсон. Миний хувьд Стэмфорд компанид болон Б.Куатбект итгэл үнэмшлийн улмаас хэт их итгэн хэлсэн тушаал шийдвэр бүрийг нь биелүүлж, мэдээлэл өгч, бэлэн болон бэлэн бус мөнгө Б.Куатбекийн заавраар хурааж, тушаасан буруу үйлдлүүд байдаг нь үнэн. Гэхдээ бусдыг залилсан, өөрөө авч шамшигдуулсан, бусадтай бүлэглэсэн, бодит байдлыг нуусан асуудал надад байхгүй. “Stamford trading technologies” компанийн танилцуулга Орос, Англи, Араб, Франц хэл дээр тус тус ролик хийж сайтаа 9 орны хэл дээр орчуулж тавьсан. Гэрээ нь Орос, Англи, Монгол хэл дээр хэвлэж гардаг. Энэ компанийн маркетингийг би зохиох ямар ч үндэслэлгүй. Хүнд тусалсан хүнд эргээд шилжүүлэг хийсэн нь нотлох баримт болсон. Б.Куатбек 5-аас 6 удаа Монгол улсад ирсэн. Менежерүүд Э.Зелински, Г.Питсман 2 удаа ирсэн байдаг. Б.Куатбек “Blue Sky” буудалд Венера Усанова гэж эмэгтэйн нэрээр буусан. Энэ эмэгтэй бэлэн ам.доллар тоолж авч байсан. Мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу хийгдсэн. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст Б.Куатбекийн санхүү бүртгэл, хөрөнгө оруулалттай холбоотой нөүтбүүкийг хураан авсан. Тэдгээр нь нотлох баримтууд бөгөөд одоо байхгүй, Б.Куатбек ч өөрөө сураггүй болсон. Мөрдөгч Б.Доржбатад сайтын үзлэг, мэдүүлэг өгье гэж амаар олон хэлсэн ч хүлээж авдаггүй. Цөөн хэдэн удаа л мэдүүлэг авсан. Нэг талыг барьж хохирогчдын талд үйлчилсэн баримтыг л бүрдүүлсэн. Миний нотлох баримтуудыг сейфэндээ хадгалж байгаад шилжиж явахдаа надад буцаан өгсөн. Анхан шатны шүүх дээр санхүүгийн дэвтэр, мөнгө шилжүүлсэн баримтуудыг өгсөн. Тэр баримтууд 425.000 ам.доллар авсан хүмүүсийн нэрстэй дэвтэр, мөн нотлох баримтаас алдагдсан. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй гэж хэргийг буцаасан ч мөрдөгч Чойжав нэг ч мөрдлөг, мэдүүлэг аваагүй. Мөрдөгч Б.Доржбатын бүрдүүлсэн материал, мэдүүлгийг канондаж тавиад 49 хохирогч нэмж, 250.000.000 төгрөгийн хохирлыг 1 тэрбум 250 сая төгрөг болгон нэмэгдүүлж энэхүү хэрэгт аудитын дүгнэлт гэх хохирлын хэмжээтэй дүгнэлт л шинээр хавтас хэрэгт оруулсан. Миний хувьд 150.000 ам.доллар хөрөнгө оруулсан. Б.Куатбект гомдолтой, энэ хүнийг олж, илрүүлж, мэдүүлэг авч өгнө үү хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэслэгч Оргил дээр хохирогчоор явж байгаа. Улаанбаатар хотод 4-өөс 5 оффис ажиллаж бусдад мэдээлэл өгдөг. Эдгээрт идэвхитэй ажилладаг лидерүүд, бүх түншүүдийг асууж байцаасан мөрдөлт явуулбал энэ олон хүмүүс хэн нь хэнээсээ урамшуулал авсан, хэнээс мэдээлэл аваад мөнгөө хэнд өгсөн, өгсөн мөнгө нь Б.Куатбект бэлэн болон бэлэн бусаар очиж хураагдсан нь тодорхой болох боломжтой. Зөвхөн дансанд орсон мөнгө, бэлнээр авсан баримт дээр л үндэслэн гэм буруутай, бүлэглэн залилсан, амьдралын эх үүсвэр болгосон хэмээн дүгнэлт гаргасан. Шүүхийн шатанд шалгах, мөрдөх явцад ийм хэргийн жинхэнэ эздийг олж илрүүлж, ард иргэдээ дахин ийм луйварт өртөхөөс урьдчилан сэргийлэх нь шүүх, цагдаа, прокурорын байгууллагын туйлын зорилго гэж бодож байна. Энэхүү ээдрээтэй хэргийг үнэн зөвөөр нягтлан үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн компанийн мэдээллийг анх өөрийн спонсор Н.Хишгээгээс сонсож, 2017 оны 4 дүгээр сард Н.Бэс мэдээлэл авсан боловч тухайн үед шийдвэрээ гаргаагүй. 2017 оны 8 дугаар сард Н.Хишгээ ногдол ашиг тогтмол орж байна. Гадаадаас хүмүүс нь ирж албан ёсоор сургалт өгөх гэж байна, та ирж суу гэсэн. Би удаа дараа сургалтад суусан бөгөөд 8 дугаар сард анхны хөрөнгө оруулалтаа 100 доллароор хийсэн. 2017 оны 10 дугаар сард Куатбек гэх Казакстан улсын иргэн өөрийгөө “Монгол улсад төрсөн, эдийн засагч, энэ компани найдвартай, би 5 улсад спонсор хийдэг, дэлхийн зах зээл дээр хиймэл оюун ухаан ашиглаж арилжаа хийдэг, Монгол улсад их ашигтай” гэж хэлж байсан. Дараагийн хүн компанийн эрсдэл хариуцсан менежер Шмилнов, Куатбекийн спонсор Елена нар ирж 2 өдөр сургалт уулзалт хийсэн. Дараа нь Бишрэлт зочид буудал гэх мэт газруудад удаа дараа ирж сургалт явуулдаг байсан. Мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болох Улсын Их хурлын гишүүн асан Мөнхтуяа, Алтансувд хөрөнгө оруулалт хийсэн байхыг хараад маш олон хүмүүс итгэсэн. Би энэ компанийн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдээгүй. Надад хохирогчоор мэдүүлэг өгсөн 3 хүнийг би танихгүй, миний дансаар мөнгө нь ороогүй. Хохирогч Д.Өлзийбүрэнгийн спонсор нь Ё.Сарантуяа, түүний спонсор М.Оюун, Мөнхжаргалангийн спонсор Ё.Сарантуяа, Зоригтхүүгийн спонсор М.Оюун нар байхад надаас хохирлоо нэхэмжилсэн. Мөн шүүх хурал дээр Д.Өлзийбүрэн, Мөнхжаргал огт ирээгүй бөгөөд хохирогч Зоригтхүү ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоогоогүй, хэрхэн яаж бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоогүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан, хохирлыг хэмжээг үнэн зөв тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б, Д.Б нарын өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Захирамжид дурьдагдсан ажиллагаа нэг ч хийгдээгүй бөгөөд хохирогч нэмж, хэрэгт холбогдогч нарт шууд хамааруулан тухайн этгээдийн эрх зүйн байдлыг улам дордуулан шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Хохирогч Оюунгэрэл нь өөрийн мөнгийг Оюунцэцэг гэгчээс авна гэж байнга мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Мөн түүнийг өмгөөлөгч нар ч нэг байр суурьтайгаар Оюунцэцэгээс 6300 ам.доллар нэхдэг. Гэтэл үүнийг хүлээж авалгүй Наранцацрал, Бат-Эрдэнэ нарт хамааруулан төлөх төлбөр гэж тооцоолсон.

Хэргийн материалтай танилцсан хохирогч нар олон хүний нэр дурьдаж тэдгээр хүмүүсээс хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Үүнийг шүүх прокурорын шатанд хангаагүй. Жишээ нь, хохирогч Д.Ганчимэг нь Оюунцэцэгийг, Чимэддорж нь Амарбаясгаланг, Оюунгэрэл нь Одонтунгалагыг, Хулан нь Оюунцэцэгийг гэх мэт олон нэр дурьдагдаад л өнгөрсөн байдаг. Эдгээр хүмүүс нь ял завших, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал үүссэн эсэхийг шалгаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн зүгээс мөнгөө өгсөн Урантуяа гэгчийг “хэрэгт холбогдуулан шалгаж өгнө үү, энэ хүнд мөнгөө шилжүүлсэн” гэхэд улсын яллагч сайн санааны үүднээс мөнгийг чинь дамжуулж өгсөн болохоос энэ хүн хэрэгтэн биш гэж тайлбарласан. Шүүгдэгч нар нь мөн адил өөрийн дансаар авсан мөнгийг Куатбект өгсөн болохоо мэдүүлдэг. Үүнийг нь зарим хохирогч нотолдог. Гэтэл энэ асуудлыг гүйцэт шалгалгүй орхигдуулсан. Гэрчээр Куатбек мэдүүлэг өгөхдөө өөрийн дансанд мөнгө байгаа гээд тоог нь хэлээгүй. Үүнийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгээгүй. Тэр хүнийг хилээр өөр нэрээр гарсан гэсэн тайлбар хэлээд байдаг.

2. Аудитын дүгнэлт нь эцсийн нотолгоо болохгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч нь аудит мөн үү, шинжээчийн эрхтэй аудит уу гэдэг нь тодорхой бус. Аудитын гаргасан дүгнэлтийн төлбөрийн дүн болон хохирогчийн тоо зөрүүтэй. Үүнийг хүлээн зөвшөөрөх бүрэн боломжгүй. Шатар гэгч хохирогч нь өөрөө Баттулга гэдэг спонсортой оруулсан бүх мөнгөө авсан. Харин хүүгийнхээ мөнгийг би өмнөөс нь нэхнэ гэсээр байтал Шатарт олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хэн нь хэнийг хэдэн төгрөгөөр оруулснаа тодорхой мэдүүлдэг. Гэтэл шууд Бат-Эрдэнэд холбогдолтой гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бэхбат нь 6 хүний 49.000.000 төгрөг нэхсэн, үүнийг Бат-Эрдэнэ, Наранцацрал нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэр бүхий 6 хүн нь дахиад нэхэмжлээд ороод ирвэл хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Бэхбатад ямар эрх үүрэг шилжсэнийг тогтоогоогүй, дүгнэлтэд огт дурьдаагүй. Эрүүгийн хуульд хохирогч гэж хэн болохыг тодорхой томъёолсон байдаг.

3. Амартөгс гэгч иргэний өргөдлийг хүлээн авсан атлаа хохирогчоор тогтоогоогүй. Тэр өргөдөлтэй уялдуулж мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй болно.Гадаад дансанд өөрсдөө банк орж гуйвуулга хийсэн хохирогч нарын төлбөрийг Бат-Эрдэнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ дугаар бүхий данснууд үнэхээр байдаг эсэхийг эцэслэн шалгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд холбогдогч Бат-Эрдэнээс шинэчилсэн мэдүүлэг аваагүй. Зөвхөн өмнөх мэдүүлгүүдийг хуулбарлан хийсэн. 12 дугаар хавтаст л гэхэд сэжигтнээр өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8 хуудас, яллагдагчаар өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэг 4 хуудас байна.  29 хохирогчоос нэг янзын асуулт асуун хариулт авсан байдаг.

4. Их хэмжээний хохирол бусдад учруулж амьжиргааны эх үүсвэрээ болгож, олон шатлалт пирамид тогтолцооны луйврын аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Хохирлыг хэрхэн барагдуулж болох талаар мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн байдлаар анхаарал хандуулаагүй. Нэг хүн нөгөө хүнээсээ мэдээлэл аваад гэрээ байгуулан өөрийн мэйл хаяг, данс нээлгээд өөртөө байршуулсныхаа төлөө ногдол ашиг авч байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 болон 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хэсэгтээ “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэм буруугийн хэлбэрийг. ...” тусгана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Н.Бат-Эрдэнийн гэм буруугийн хэлбэр нь хэрхэн тогтоогдож байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Н.Б нь өөрийн хийж буй компанийн үйл ажиллагааг Монгол улсад хариуцаж ажиллаж буй үйлдэл нь хууль бус үйл гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал нь  хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй байх бөгөөд гэм  буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчиж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тогтооход чиглэгдсэн хангалттай ажиллагаа хийгдээгүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар хэргийн нотолбол зохих байдлууд хэрхэн тогтоогдсон гэж үзсэн талаараа үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчжээ. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд “...хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд ногдол ашиг өгөх, мөнгө өсгөх тухай энэхүү танилцуулга нь компанийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт тусгагдсан байх бөгөөд энэхүү мэдээллийг Н.Б нь зохиомлоор бий болгосон гэж үзэх үндэслэлгүй. Шүүхээс Н.Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэн “...бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан” гэж дүгнэсэн атлаа бодит байдал нь юу байсан, түүнийг хохирогч нарт ямар байдлаар хэрхэн төөрөгдүүлсэн талаар огт дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн байдаг.

Залилах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг ба энэ хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс бүгд хохирогч нараас хураасан зарим мөнгийг бэлнээр Куатбек гэх хүнд бэлнээр өгсөн гэж мэдүүлсээр байх бөгөөд хохирогч нар мөн адил өөрийн ID хаягт нь мөнгө нь орж ирдэг талаараа мэдүүлдэг. Иймд Б.Куатбект мөнгө хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхүйц нөхцөл байдал байхад шүүхээс энэхүү нөхцөлийг анхаарч үзээгүй. Н.Б “...2018 оны 1 дүгээр сарын үеэр 100.000 гаруй доллар Наранцацрал, Хашбат хоёртой зочид буудалд Куатбект бэлнээр авч өгсөн. 430.000 долларыг 2018 оны 4 дүгээр сарын эхээр Бишрэлт зочид буудалд байхад нь Куатбект авч өгсөн. ... Мөнгийг Ард кино театрын хажууд мөнгө хадгалдаг сейфенд Б.Хын нэр дээр хадгалж байсан. ...” гэж мэдүүлдэг. Гэрч Н.Алтансувдын “...Би Куатбекийг Туушин, Бишрэлт, Шангрила зочид буудалд байхад нь бэлнээр мөнгө өгч байсан, мөнгө хүлээлгэж өгөөд өөрийнхөө дэвтэр дээр гарын үсэг зуруулж өгсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг, Б.Хын мэдүүлэг зэргээр Куатбект мөнгө өгсөн үйл баримт тогтоогддог. Уг асуудлын хүрээнд Н.Алтансувдын мөнгө хүлээлгэн өгсөн дэвтрийг хэрэгт хавсаргах, Б.Хын нэр дээр тухайн цаг хугацаанд Төрийн банкинд хадгалагдаж байсан эсэх, Куатбект өгсөн гэх өдөр тухайн банкнаас мөнгөө авсан эсэх асуудлыг тогтоох ажиллагаа хийх шаардлагатай. Харин зөвхөн Блю скай зочид буудалд Б.Куатбек байрлаж байгаагүй гэх ганц албан тоотоор бусад нотлох баримтыг няцаах боломжгүй юм. Мөн хохирогч Р.Отгонбаатарын “...Би тэр өдөртөө сургалт тараад Наранцацралтай хамт явж Туушин зочид буудалд очиж Куатбектэй уулзсан. Тухайн үед Куатбек манай компани нь хөрөнгө оруулалтын компани байгаа юм. Ямар нэгэн сүлжээ биш, манай компани урамшуулал зарласан, одоо дуусах гэж байгаа гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр би хамт явж Бишрэлт зочид буудалд очиж сургалтад суусан. Тэр сургалтыг цагаан толгойтой 50-аас 60 насны Орос эрэгтэй удирдаж явуулсан...” гэж мэдүүлснээс үзвэл Н.Б нарын мэдүүлэг үнэн зөв болох нь нотлогдоно. Гэтэл дээрх нөхцөл байдал, гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй нь хэрэгт ач холбогдол бүхий, миний үйлчлүүлэгчийн цагаатгах талын нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байна. Хохирогч гэх иргэд нь өөрийн шилжүүлэн өгсөн мөнгөнөөс урамшуулал авч байсан болох нь тогтоогддог бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Тухайлбал, хохирогч Л.Насанжаргал, П.Батболд, Д.Орломсүрэн нарын мэдүүлэг зэргээр тухайн үйл ажиллагаанд хөрөнгөө оруулсан хүмүүс тодорхой хувиа буцаан авах механизм үйлчилж байсан болох нь харагддаг. Мөн хохирогч нарын мэдүүлдэг 7 хоногийн дотор ашиг өгнө гэж хуурсан гэх нөхцөл байдлыг Н.Б зохиомлоор бий болгосон бус тухайн компанийн веб сайтад буюу нийтэд мэдээлсэн мэдээлэл болох нь хэрэгт авагдсан тухайн компанийн талаарх мэдээллээр тогтоогдох бөгөөд гадаад улсаас ирж сургалт зохион байгуулсан хүмүүсийн сургалтын хүрээнд олж авсан талаар энэ хэргийн гэрч, хохирогч, яллагдагч нар хангалттай тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүйн улмаас Н.Бат-Эрдэнийг дээрх мэдээллийг өөрөө зохиож, хүмүүсийг төөрөгдөлд оруулсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл, Н.Бат-Эрдэнийн бусдад түгээж байсан мэдээлэл нь худал хуурмаг, зохиомол нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд компанийн веб сайт нь хэрэг гарах үед бодитойгоор оршиж, хэрэглэгчийн бүртгэл, ID хаяг, оруулсан хөрөнгө оруулалт, хүртэх ашгийн мэдээлэл зэргийг оруулж бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц тохиргоо бүхий үйлдлийн системтэйгээр ажиллаж, Монгол хэл дээр орчуулагдсан зэрэг нөхцөл байдалтай байсан нь тухайн веб сайтад үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. Н.Бат-Эрдэнийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл тухайн веб сайтыг ашиглалтад оруулах, мэдээлэл оруулах зэрэг нь гэмт хэргийн арга байх ёстой. Гэтэл дээрх нөхцөл байдлыг тодорхой шалгах ажиллагаа явуулаагүйгээс анхан шатны шүүхээс Н.Бат-Эрдэнийн үйлдсэн гэх гэмт хэргийн аргыг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Н.Б нь өөрөө ч тухайн компанийн үйл ажиллагаанд итгэж үнэмшин, хөрөнгө оруулж байсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, бусад баримтаар тодорхой нотлогдоно. Мөн хохирлын тооцоо тодорхой биш байна. Хохирогч нараас Н.Бд мөнгө өгөөгүй хүмүүс байгаа бөгөөд харин тухайн компанийн гишүүнчлэлтэй гэх өөрийн ах дүү, найз нөхөд рүү мөнгөө шилжүүлж, тухайн хүмүүс нь хохирогчийн ID дансанд нь байршуулсан талаараа мэдүүлсэн байхад хохирлыг Н.Бд хариуцуулсан нь буруу байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүхэд надад 5 жил 1 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна.  Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний хэлсэн “Захирал Н.Бат-Эрдэнийн үүрэг болгосны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрийн хооронд хураасан дэвтэр дээр тэмдэглээстэй байгаа 8 хүний мөнгийг Хашбаттай хамт “Blue Sky” зочид буудалд Б.Куатбект авч очиж өгсөн. Тухайн буудалд Б.Куатбек нь өөрийнхөө нэрээр бус Венера Усанова гэх хамт байсан хүнийхээ нэрээр буусан байсан” гэдэг үгсийг “Авч очиж өгөхөд Б.Куатбек нь өөрийнхөө нэрээр биш хамт явж байсан хүнийхээ нэртэй дансанд авсан” гэж буруу бичсэн байсан. Миний хувьд, Б.Куатбект мөнгө авч очиж өгөхдөө гарын үсэг аваагүй алдаа байгаа боловч надад бусдыг хохироож мөнгө авч хувьдаа завшсан зүйл байхгүй. Захирал гэх Н.Б нь надад оффис менежерийн ажлын санал тавин 2018 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл ажиллуулж байсан. Ажиллах хугацаандаа “хөдөлмөрийн гэрээ байгуулъя” гэж хэлэх болгонд тодорхой шалтгаангүйгээр хойшлуулдаг байсан. Энэ хугацаанд надад үүрэг болгосны дагуу 2 удаа бэлэн мөнгө хурааж авсан. Би өөрийн мэдлээр бэлэн мөнгө хурааж авсан зүйл байхгүй. Эхний хураасан мөнгийг 2018 оны 2 дугаар сарын эхээр Н.Б нь Сандагсүрэн болон надтай хамт Шангерилла зочид буудалд очин Б.Куатбект мөнгө өгснийг Сандагсүрэн гэрчилдэг. 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 6-ны өдрийн хооронд хураасан дэвтэр дээр тэмдэглээстэй байгаа 8 хүний мөнгийг Хашбаттай хамт “Blue Sky” зочид буудалд авч очиж өгсөн. Тухайн үед би захирал Н.Бат-Эрдэнийн үүрэг болгосны дагуу авч очиж өгсөн. Ийм байтал намайг Н.Бат-Эрдэнийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжсэн санаатай гэмт үйлдлээрээ бүлэглэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллаж байгаад гомдолтой байна. Шүүхээс намайг 28 хохирогч нарын хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба би дээрх хохирогч нарыг танихгүй. Учир нь, миний тэмдэглэж авснаар дэвтэр дээр Л.Адьяасүрэн, Р.Отгонбаатар, Б.Ариунгэрэл, Х.Дэлгэрмаа, Ж.Мөнгөнцэцэг, Т.Пүрэвсүрэн, Д.Оюунгэрэл, Чимэддорж нарын нэр байдаг. Гэтэл танихгүй 20 хүний мөнгийг надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Миний хувьд 0-оос 6 насны 3 хүүхэдтэй. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүндрэлтэй мэс ажилбараар “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн жирэмсний эрсдэлтэй тасагт хэвтэн эмчлүүлж байгаад төрсөн бөгөөд 2 сартай нялх үрээ, бас 3 настай, 6 настай хүүхдүүдээ орхисондоо сэтгэл санаагаараа болон эрүүл мэндээрээ хямарч одоо болтол хийсвэр хагалгааны дотор оёдол болон саваар өвдөж байгаа билээ. Иймд намайг бусад хохирогч нартай холбогдолгүй, мөн дэвтэр дээр тэмдэглээстэй байгаа 8 хүний мөнгийг аваагүй гэдгийг дахин нягтлан шалгаж прокурорт буцааж өгнө үү. Хэрэв буцааж шалгахгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч Б.Н нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэдэг нь эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдсон гэж үзэхгүй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь тодорхой бус хохирогч мөнгөө өгсөн гэх цаг хугацаа болон хохирлын хэмжээ зэрэг нь хэт ерөнхий, зөрүүтэй байдаг. Мөн гэмт хэргийг хэн үйлдсэн болох, “Стэмфорд Трэйдинг Технологи” компанийг хэн, хэзээ, хаана үүсгэн байгуулсан болох, шүүгдэгчтэй хэрхэн хамааралтай болох, интернэт сүлжээн дэх цахим хуудсыг хэн гэж хэрэглэгч, ямар ай пи /IР/-гаас хэзээ, хаана нээсэн болох, тэр нь шүүгдэгчтэй хэрхэн яаж холбогдож байгаа, залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны /сүлжээний/ луйврын аргаар үйлдсэн гэж үзэж байгаа бол анхдагч буюу зохион байгуулагч буюу дээвэр, малгай этгээд нь хэн болох, түүнтэй хэрхэн хамааралтай болох, ямар зорилгоор санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн болох, уг гэмт хэрэгт ямар үүрэгтэйгээр оролцсон болох гэх мэт нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож байж уг гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ. Хохирогч Ц.Баттөмөрийн “...2018 оны 2 сард Рокмон Бюлдингийн оффист очиж Дашдоржид бэлнээр 100 ам.доллар өгч элссэн. Би өөрийнхөө battumur2014@gmail гэсэн хаягыг өгөөд Стенфорд компанийн сайтад Дашдоржоор ID данс нээлгүүлсэн. Дараа нь 10000 ам.доллар мөн Дашдоржид бэлнээр өгсөн. 2018 оны 3 сарын дундуур би өөрийнхөө доор эхнэр Г.Долгоржавын нэрээр ID данс нээж 10000 доллар Рокмон Бюлдингийн оффист байсан зарим хүмүүст хувааж өгөөд оронд нь ID дансандаа доллар авсан. Би нийт 2300 долларын урамшуулал дансаараа цувуулж авсан. Миний урамшууллыг Дашдоржид өгдөг байсан..” гэх мэдүүлэг /1хх-91-92/, ногдол ашиг аваагүй гэх мэдүүлэг /5хх-242, 19хх-99/, хохирогч Ч.Норовсамбуугийн “..2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Бат-Эрдэнийн данс руу өөрийнхөө доор элсэж орсон Т.Мөнхцэцэгийн 14.321.000 төгрөг, мөн тэр өдөртөө Мөнхцэцэгийн 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дараа нь 3 дугаар сарын 25-ны өдөр Түмэнжаргалын 14.744.000 төгрөг, 10.000.000 төгрөг шилжүүлж өөрийнхөө хувьд 4 дүгээр сарын 4-ний өдөр 6.071.600 төгрөг, 4 дүгээр сарын 5-ны өдөр 7.284.483 төгрөгийг тус тус Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Бат-Эрдэнэ, Түвшинтөр гэдэг хүний Хаан банкны дансыг өгөөд энэ хүн рүү мөнгө шилжүүл гэхээр нь 3 дугаар сарын 25-ны өдөр түүний данс руу өөрийнхөө доор элсэж орсон Алтангэрэлийн 11.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 4-ний өдөр Бат-Эрдэнийн хэлснээр Н.Сгийн Хаан банкны данс руу 4.948.800 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-75-77/, Бат-Эрдэнийн Хаан банкны 5076112406 дансанд 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 24.744.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 24.744.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны хуулга /2хх-66- 67/, хохирогч Ч.Норовсамбуу өөрийн Хаан банкны 5495040475 дугаар данснаас Бат- Эрдэнийн Хаан банкны 5076112406 дансанд 84.432.483 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-н 68-72/, хохирогч П.Түмэнжаргалын “...Төрийн банк, Хас банкнаас болон хүнээс зээлээд нийт 24.744.000 төгрөг Норовоогийн дансанд хийсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-84/, хохирогч Т.Мөнхцэцэгийн “...2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цалингийн зээл аваад Норовсамбуугийн дансанд 23.000.000 төгрөг бэлнээр хийгээд 1.312.000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн гэх...” мэдүүлэг /2хх-87/, хохирогч Г.Алтангэрэл гэгч хэн болох нь тодорхойгүй мэдүүлэг нь ч байхгүй байхад 375.000 төгрөг гаргуулахаар, хохирогч С.Сарангэрэлийн “...Би хадгаламжаа шавхаад 13.344.000 төгрөгийг Норовоо эгчийн дансанд хийсэн. 7 хоног болгон ногдол ашиг Норовоо эгчийн нэрээр орж ирээд байсан болохоор дүүдээ хэлээд дүүгээрээ цалингийн зээл авахуулж өөрөө мөн цалингийн зээл аваад нийт 24.744.000 төгрөг болгоод Түмэнжаргал эгчийн дансанд хийгээд Норовоо эгчийн дансанд хийсэн ба маргааш нь Норовоо эгчийн хэлснээр Амгалан ахын 5495293868 тоот дансанд 5.264.040 төгрөгийг, Норовоогийн Хаан банкны 5495040475 тоот дансанд 2.871.256 төгрөгийг тус тус хийсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-92-93/, хохирогч Б.Алтангэрэлийн “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бат-Эрдэнийн Хаан банкны 5076112406 тоот дансанд 13.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-157-158/, хохирогч Б.Шатарын “...2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Бат-Эрдэнэд бэлнээр 12.345 доллар тоолж өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх-157-158/, хохирогч Д.Оюунгэрэлийн “...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2.621.000 төгрөгийг Хуланд өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 6.300 доллар Оюунцэцэгт бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх-215-216/, хохирогч Л.Чимэддоржийн 2000 доллар хэнд өгсөн нь тодорхойгүй мэдүүлэг /Зхх- 21/, хохирогч Л.Адьяасүрэнгийн мэдүүлэг /Зхх-34/, хохирогч Г.Ариунбайгалийн “...116 доллар бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /Зхх-78-79,/ Наранцацрал нь аваагүй гэдэг нүүрэлдүүлэн байцаалт өгөх талаар удаа дараа мөрдөгчид хэлж байсан боловч авч хэлэлцээгүй. ...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэчулуун нь 1000 доллар өгсөн гэх мэдүүлэг /1хх-82-83/, Наранцацрал нь Эрдэнчулуун өөрөө оффист сууж байгаад тэнд байсан хүмүүст өөрөө тарааж өгсөн гэдэг, хохирогч Р.Отгонбаатарын мэдүүлэг / Зхх-132-133/, 10000 доллар бэлэн өгсөн, хохирогч Б.Гантулгын “...аваагүй, нүүрэлдүүлэн байцаалт өгөх талаар удаа дараа мөрдөгчид хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /Зхх-147-148/, хохирогч Н.Хоролмаагийн “...1100 доллар бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /3хх-162-163,19хх-98/, Наранцацрал нь би Н.Хоролмаагаас аваагүй гэдэг, хохирогч Ж.Энхтуяагийн “...11000 долларыг компьютер дээр сууж байсан эмэгтэйд өгсөн гэх мэдүүлэг /Зхх-209-210, 5хх-244/, хохирогч Х.Орломын “...өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаар ID данс нээлгүүлээд 3000 доллар хийсэн гэх мэдүүлэг /Зхх-223-224/, Наранцацрал нь оффист байсан хүмүүст өөрөө бэлэн тарааж өгсөн. ...” гэдэг, хохирогч Б.Ариунгэрэлийн “...2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж захирал Бат-Эрдэнэтэй уулзахад мөнгөө бэлнээр өгсөн нь дээр гэж хэлсэн. Би 10.100 долларыг захирлын туслах Наранцацралд өгсөн. ...” гэх мэдүүлэг /Зхх-242-243,19хх-117/, хохирогч Х.Дэлгэрмаагийн “...өөрийнхөө Хаан банкны 5034448924 тоот данснаас Д.Дийн Хаан банкны 5034145180 тоот данс руу 13.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /7хх-9-11, 24/, хохирогч Ж.Мөнгөнцэцэгийн “...2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Д.Дийн Хаан банкны 5034145180 тоот данс руу 24.040.000 төгрөг өөрийн Хаан банкны 5059067325 тоот данснаас шилжүүлсэн мөн ХХБ-ны данснаасаа олон улсын Стэнфорд компанийн “эдвокэш” гэсэн 4908402560040005 тоот данс руу 2000 доллар хоёр удаа буюу нийт 4000 доллар шилжүүлсэн. Д.Д ах зааварчилж байсан. ...” гэх /7хх-96-98/ хохирогчдын мэдүүлгүүд нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад Б.Наас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, буруу үнэлж дүгнэлт гаргасан ба хохирлын хэмжээг үнэн бодитоор нарийвчлан шалгаж тогтоогоогүй байхад шүүх нотлох баримтыг үнэлэн үндэслэлгүй шийдвэрлэснээр Б.Нын эрх зүйн байдлыг илт дордуулсан нь шууд харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цагаатгах буюу гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдлыг шалгалгүйгээр зөвхөн Стэнфорд трэйдинг технологи компанийн оффист ажиллаж байсан гэдэг утгаар хамааралтай л байж таараа гэсэн хэт туйлширсан мөрдөгчийн таамгаар түүнийг анхнаас нь буруутгах байдлаар шалгасан. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр юу байв, өөрөөр хэлбэл шунахай сэдэлт байсан эсэх, хохирогчдийн мөнгөн хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго байсан эсэх, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэн болох, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтоосон байх учиртай бөгөөд залилах гэмт хэргийн гол шинж болох хохирогчдийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэх, аль эсхүл бусдын даалгавар, захиасыг гүйцэлдүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцоо /сүлжээ/-ний луйврын аргаар бусдыг залилах гэмт хэргийн тухайд хохирогч гэх этгээд өөрөө уг гэмт хэргийн нэг хэсэг болж маркетинг хийдэг бөгөөд эдгээрээс хэн нь холбогдогч, хэн нь хохирогч болохыг нарийвчлан шалгаагүйгээс зарим этгээд ял завших, зарим хүнийг хэлмэгдүүлэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдэд давуу байдал үүсч, улмаар буруутгагдаж буй этгээд давхар эдийн засгийн хариуцлага хүлээх, нөгөө талдаа хэн нэгэн этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих үр дагаврыг бий болгодог тул уг хэргийн тухайд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд байгаа эсэх талаар нарийвчлан шалгах шаардлагатай байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс прокурорт буцсанаас хойш Б.Наас нэг ч удаа мэдүүлэг аваагүй 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн сэжигтний мэдүүлэг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн яллагдагчийн мэдүүлэгт өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэснийг хуулбарлан 9, 15, 16, 17, 18 дугаар хавтаснуудад хийсэн байхад шүүхээс дээрх нотлох баримтыг анхаараагүй. Б.Нд холбогдуулан 29 хохирогч болгон яллах дүгнэлт үйлдэн ирүүлэхдээ прокуророос өмнөх хуучин яллах дүгнэлтийг хуулбарласан ба нэмэгдсэн хохирогч нарын талаар Б.Наас нэг ч мэдүүлэг аваагүй зэрэг нь нотлох баримт цуглуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шинээр нэмэгдсэн хохирогч нар болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг Б.Нд холбогдуулан албан ёсоор танилцуулаагүй гэж үзэж байна. Шүүхийн 66 дугаартай тогтоолд иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, хохирол нөхөн төлөх хариуцвал зохих этгээдээр хариуцуулах талаар заасан заалтыг прокуророос хэрэгжүүлээгүй. Тухайлбал хохирогч П.Түмэнжаргал, Т.Мөнхцэцэг, С.Сарангэрэл нар нь хохирогч Норовсамбуугийн дансанд мөнгөө шилжүүлсэн ногдол ашгаа Норовсамбуугаас гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа нь хариуцвал зохих этгээдээс гаргуулаагүй шийдвэрлэсэн. Мөн хохирогч Б.Алтангэрэл, Б.Шатар нар нь Бат-Эрдэнэд мөнгөө өгсөн байхад Б.Наас хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Болортунгалаг нь Гэрэлмагнайгийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Хохирогч Ж.Энхтуяа нь мөнгөө Хуланд өгсөн, хохирогч Ж.Эрдэнэчимэг нь Дашдэлэгт мөнгөө өгсөн, хохирогч Алтангэрэл нь манай эхнэр миний нэрийг оруулсан би өөрөө мөнгө өгөөгүй, мэдээгүй гэснээс үзэхэд дээрх хохирогч нарын төлбөрийг Б.Наас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.Хавтас хэрэгт хохирогч Д.Өлзийбүрэнгийн /14хх-19/ мэдүүлэгт Худалдаа Хөгжлийн банкны 11002000293416 данс руу 11015 ам.доллар шилжүүлсэн, 1 дүгээр хавтасны 130 дугаар талд байгаа Худалдаа Хөгжлийн банкны Гадаад шилжүүлгийн даалгавар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 458040696 дансанд 4000 ам.доллар Амармэндийн Нямсүрэнгээс Стейнфорд Оnline services GB89NVMB2305801446413 дугаартай дансаар төлбөрийн зориулалт Стейнфорд Ghana технилогиос /5008036/ метро банк РLС 160-166 Kensin gton11, qh Street8 London W8  7p68 мөн 131 дүгээр хуудсанд байгаа Худалдаа Хөгжлийн банкны Гадаад шилжүүлгийн даалгавраа 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Батцэнгэлээс 5000 ам.доллар шилжүүлсэн, 132 дугаар хуудсанд Голомт банкны Гадаад төлбөрийн даалгавраар Н.БатЭрдэнээс 1000 ам.доллар шилжүүлсэн зэрэг дээрх данснуудыг шалгуулах шаардлагатай байна. Б.Н нь Бат-Эрдэнийн зөвшөөрлөөр бусдаас бэлэн мөнгө хурааж аваад Сандагсүрэн, Хашбат, Бат-Эрдэнэ нартай хамт Куатбект хүлээлгэн өгсөн ба өөртөө бусдыг элсүүлж хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй, зөвхөн 2018 оны 4 дүгээр сард 2 удаа мөнгө хурааж авсан хохирогч нарыг ч танихгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж гэм буруутайд тооцож пирамид олон шатлалт үйлдэлд луйврын аргаар бусдыг залилсан гэснийг зөвшөөрөхгүй. Мөн Казахстаны иргэн Куатбект мөнгө өгсөн гэж удаа дараа мэдүүлсээр байхад Куатбекийг олж тогтоож хохирогч нарын хохирлыг төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Б.Нд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар дутуу шалгасан шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Мөн Б.Н 0-5 насны 3 хүүхэдтэй. Бага хүүхдийг нь 1 сартай байхад цагдан хорьсон, анх удаа шүүхээр шийтгүүлж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өмнөх арга хэмжээ өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн компанийн талаар анх Куатбек, Амгаланбаатар нараас мэдээлэл авсан. Бат-Эрдэнэ нь тухайн үед өөрийгөө энэ компанийн Монгол дахь салбарын захирал гэж танилцуулсан. Надад ямар ч эрсдэлгүй, 2-оос 3 жилдээ асуудалгүй хөрөнгө оруулалтын компани, сүлжээ биш гэж надад итгүүлсэн. Би Бат-Эрдэнэд итгэж анх 100 долларын хөрөнгө оруулалт хийсэн. 7 хоногийн дараа ногдол ашиг гэж орж ирсэн. Би дахин итгэж 1000, 10.000, 12.500 доллар, 10.000.000 төгрөг гэх мэтээр хөрөнгө оруулалт хийсэн боловч би ашгаа огт авч чадаагүй. Эхлээд ногдол ашиг орж ирсний үндсэн дээр би компани ашгаа өгөх байх гэж итгээд гэр бүлийнхэн болон найз нартаа хэлсэн. Мөн компанийн сайтыг өгч тэдгээр Бат-Эрдэнэ, Наранцацрал нараас мэдээлэл авч, өөрсдөө шийдвэрээ гаргаж, хөрөнгө оруулалт хийсэн байсан. Тус компанийн оффист захирал Бат-Эрдэнэ, Наранбаатар, Хашбат, Бүүвэйбаатар, Азбилэг гэх зэрэг хүмүүс ажил үүрэг гүйцэтгэж байсан. Бат-Эрдэнэ надад 7 хоногийн ашгаа яаж гаргах, хөрөнгө оруулалт хэрхэн хийх зэргийг зааж өгсөн. Бат-Эрдэнэ компанийн танилцуулга болон бүх мэдээллийг веб сайтад Монгол хэлээр хичээл болгон тавьсан байсан. Би Бат-Эрдэнийн захиалгаар Куатбект доллар бэлнээр авч өгсөн. Тухайн үед би өөрийнхөө дансыг ашиглуулсан. Надад гомдол гаргасан хүмүүсийн адил би бас хохирогч юм. Эдгээр хүмүүсийн хүсэлтээр би ID код болон нууц үгийг авч, тухайн хүний ID руу нь нэвтрэн орж өөрийнх нь хэлсний дагуу ногдол ашиг болон хөрөнгө оруулалтыг нь өөрийн дансаа ашиглан хийж өгдөг байсан. Тухайн хүмүүс нь ногдол ашгаа гаргах болон хөрөнгө оруулалтаа хийх зэргийг ойлгохгүй, чадахгүй байсны улмаас надтай холбогдож, миний Хаан банкны данс руу оруулж гаргадаг байсан. Би хохирогч гэх хүмүүсийн мөнгийг тухайн өдөрт цаг хугацаа алдалгүй бэлнээр тушаан өгсөн. Хохирогч нарын над руу шилжүүлсэн мөнгөнөөс болон компаниас орж ирсэн хөрөнгө оруулалтын ногдол ашгаас нь би өөрөө захиран зарцуулсан удаагүй. Би зөвхөн өөрийн дансыг ашиглуулдаг байсан бөгөөд миний дансны хуулгаар бүгд харагдана. Намайг Куатбект хэд хэдэн удаа хохирогчдын мөнгийг бэлнээр авч очиж өгч байсныг Баттулга, түүний эхнэр Хулан, Н.Б, Наранцацрал нар гэрчилнэ. Хохирогч Бэхбат нь Н.Б, Наранцацрал нараас мэдээлэл авч энэ хоёрын данс руу хөрөнгө оруулалтын мөнгөө хийсэн байсан. Миний данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн, харин би өөрийнхөө данснаас 22.000.000 төгрөгийн ногдол ашгийн мөнгө шилжүүлсэн. Эгч Цэвэл, найз Банзрагчийн данснаас орж ирсэн мөнгийг би хөрөнгө оруулагч нараас доллар худалдан авч хөрөнгө оруулалтуудыг нь тус тус хийж өгсөн. Гэтэл надаас хохирлын мөнгө болох 20.429.787 төгрөгийг шийтгэх тогтоолд тусгасан. Бэхбат болон түүний эхнэр Даваажав нарын дансыг шалгуулах хүсэлтэй байна. Хохирогч Нанжидсүрэнгийн хувьд түүний охин Алтанцэцэг нь Түмэнжаргал гэх хөрөнгө оруулагчаар дамжуулан холбогдсон. Алтанцэцэг нь өөр дээрээ 100 долларын хөрөнгө оруулалт хийсэн байсан. Түүний дүү Амартөгс 10.000 долларын хөрөнгө оруулалт хийх гэж надтай холбогдсон. Алтанцэцэг нь 9450 доллар буюу 22.632.750 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Алтанцэцэг нь ногдол ашгаа надаар дамжуулан гаргуулсан ба би өөрийн дансаараа 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5260 доллар, 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 1.297.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 659.850 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1.932.050 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 19.827.067 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 17.210 төгрөг нийт 5.894.076 төгрөгийг Алтанцэцэгийн данс руу шилжүүлж өгсөн. Алтанцэцэгийн дансыг шалгаж өгнө үү. Нэхэмжилж байгаа 11.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Мягмарболдын хувьд би огт танихгүй бөгөөд Мягмарболдын эхнэр нь анх Түмэнжаргалаас мэдээлэл авсан байсан. Түмэнжаргал нь миний утсыг Мягмарболдын эхнэрт өгсөн байсан. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 900.000, 414.644, 36.100 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6.486.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би нийт орж ирсэн мөнгийг Куатбект бэлнээр авч очин ID код руу нь хөрөнгө оруулалтыг нь хийлгүүлж өгч тусалсан. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Азбилэг гэсэн 24.000.000 төгрөг орж ирсэн. Би Куатбект бэлнээр авч очин, Азбилэгийн өгсөн ID код руу нь хийлгүүлсэн. Түүнийг шүүх хуралдаанд гэрчээр дуудсан боловч ирээгүй. Би энэ хохирлын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Норовсамбуу нь Бат-Эрдэнийн танил бөгөөд над руу залгаж миний данс руу 4.948.800 төгрөг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болон шүүхийн тогтоолд нийт 19.427.683 төгрөг гэж гаргасан. Хохирлын дүн дээр 6.475.894 төгрөгийг нэхэмжилсэн. Би тухайн мөнгийг хувьдаа захиран зарцуулаагүй. Хохирогч Хоролмаа нь анх Ариунчимэгээс мэдээлэл авч Бат-Эрдэнэтэй холбогдсон байдаг. Тухайн хүн нь өөрөө шийдвэр гарган миний данс руу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7.440.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг Бат-Эрдэнэ захирлын хэлснээр Куатбект бэлнээр өгч тухайн хүний ID код руу хийлгүүлсэн. Хохирогч Болортуулыг мөн л танихгүй. Тэрээр Өлзийтогтох, Бат-Эрдэнэ, Наранцацрал нараас мэдээлэл авч, Бат-Эрдэнэ, Наранцацрал нараар ID код болон хөрөнгө оруулалтаа хийлгүүлсэн байсан. Доороо мөн адил хөрөнгө оруулагч бүртгүүлсэн байсан. Болортуул нь бүртгүүлсэн хүмүүсийнхээ хөрөнгө оруулалтыг хийхийн тулд надтай холбогдсон. “ID үүсгээд өгөөч, манай нөхөр цагдаа болохоор миний цахим хуудас руу ороод байдаг, тийм болохоор би өөр цахим хаягаас бичнэ” гэж хэлж байсан. Тэгээд өөр цахим хаягаас бичиж эхлээд миний данс руу 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 2.400.000 төгрөг, 602.400 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 480.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 20.000.00 төгрөг, 3.409.520 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 24.360.000 төгрөг, нийт 71.251.920 төгрөг орж ирсэн. Тус шилжүүлсэн мөнгийг би Куатбек болон компанийн хөрөнгө оруулагч нараас доллар худалдан авч ID код руу нь хөрөнгө оруулалтыг хийж өгсөн. Өөрийн хүсэлтээр компанийн урамшуулал болон ногдол ашгийг өөрийн дансаа ашиглуулан 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 5.521.500 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 1.559.850 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2.763.930 төгрөг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1.784.440 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3.994.800 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 5.433.865 төгрөг, нийт 21.058.385 төгрөгийг Болортуулын данс руу шилжүүлсэн боловч тэрээр 15.556.895 төгрөг авсан гэж мэдүүлсэн. Болортуулын дансыг шалгуулах хүсэлтэй байна. Хохирогч Отгонбаяр нь хүү Бямбасүрэнгээр дамжуулан холбогдсон. Тэрээр Бат-Эрдэнийн сургалтад хамрагдаж байсан бөгөөд би Отгонбаярын 200 долларыг компанийн сайт дээр хөрөнгө оруулалт болгон хийж өгсөн. Би тухайн хүний мөнгийг захиран зарцуулж хувийн хэрэгцээндээ ашигласан зүйл байхгүй. Тухайн хохирогчдын миний данс руу хийсэн хөрөнгө оруулалтуудыг би захирал Бат-Эрдэнэ, Куатбек нарт өгч бүгдийнх нь ID руу хийлгүүлсэн. Би хохирогч нарын гуйлтаар өөрийн дансаа ашиглуулсан болохоос дээрх хоёр хүнтэй хамтарч бусдыг залилсан асуудал байхгүй. Би тухайн компанид ажил үүргийн хамааралгүй. Энэ компанийг анх оруулж ирсэн Н.Б, Б.Куатбек нарыг нэмэлтээр шалгаж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Г.Цагаан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б нарт холбогдох 21 хавтаст хэрэгтээ 5 хоног танилцахад хэргийн 2-р хавтас 75-77 Ч.Норовсамбуу, хэргийн 11-р хавтас 214-229 С.Хоролмаа , хэргийн 12-р хавтас 17-19 Б.Мягмарболд, хэргийн 15-р хавтас 224-225 Жамъян, хэргийн 12-р хавтас 58-55 А.Болортуул, хэргийн 9-р хавтас 5-8 Д.Нанжидсүрэн, хэргийн 13-р хавтас 86-87 Отгонбаяр, хэргийн 13-р хавтас 54-55 Бэхбат нарын өргөдөл мэдүүлгийн дагуу Н.Сгээс гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг нээгээгүй. Хохирогч Оггонбаярыг нэхэмжлэгчээр тогтоогоогүй. /13хх-86/

Хохирогч Д.Бэхбат бусдын 5 хүний, Д.Нанжидсүрэн бусдын 2 хүний мөнгө нэхэмжилж байхад, холбогдох хүмүүсийг хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоогүй. Сандагсүрэнд ялагдагчаар татсан тогтоолыг танилцуулж мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөрдөн байцаалтын 2 жилийн хугацаанд Сандагсүрэнгээс 8 удаа мэдүүлэг авсан боловч өмгөөлөгч авах боломжоор хангаагүй бөгөөд тэр нь хуулийн шаардлага хангаагүй учир 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 295 тоот яллах дүгнэлтэд тусгаагүй байна.

Н.Сгийн Н.Б, Б.Н нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 8 хохирогчид 220.335.620 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй. Харин Н.С нь Н.Б, Б.Н нарын хэлснээр хүмүүсийн мөнгийг өөрийн дансандаа байршуулж, данснаас гаргаж өөрсдөд нь буюу Куатбект өгч байсан болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс тодорхой байна. Н.С оффист тогтмол сууж, сургалт зохион байгуулах, мэдээлэл сурталчилгаа хийх зэрэг ажилд огт оролцоогүй. Өөрийн дансанд орж ирсэн мөнгийг дээрх хүмүүст болон Куатбект өгч байсан бөгөөд бусдын мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, өөрөө ч ногдол ашиг аваагүй байхад яагаад бусдад их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, сүлжээний луйврын аргаар гэмт үйлдсэн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэв энэ гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвар гэж үзэж байгаа бол хэдэн удаа сургалт зохин байгуулж, сүлжээний ашигтай бизнес, 7 хоног ногдол ашиг өгдөг гэж ятгаж, итгэл төрүүлсэн Куатбек зөвхөн нэг удаа гэрчээр мэдүүлэг өгөөд өөр хүний нэрээр хил гарчээ. Ийм байдлаар жинхэнэ гэм буруутныг шалгахгүй явуулчихаад энэ 8 шүүгдэгчээр хэргийг дуусгаж болохгүй.

Хавтас хэрэгтээ танилцахад ийм ээдрээ төвөгтэй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, нэмэлт мөрдөн байцаалтад дахин буцаах боломж байжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй.

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаар тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаажээ. Энэ тогтоолд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр тодорхой үндэслэлүүдийг зааж өгсөн байна. Мөн Баянгол дүүргийн прокуорын газрын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн яллах дүгнэлт нь хохирол, хор уршигийн талаар тусгагдаагүй байх тул яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан гэж үзэх боломжгүй гэж үзсэн байдаг. Прокурор шүүхийн тогтоолд заасан үүргийг биелүүлээгүй. Харин “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 392, 393 дугаар тогтоолоор Н.С нарын холбогдох хэрэгтээ нэгтгэж Н.Б Б.Н нарт холбогдох материалыг канондан хийж нотлох баримтыг бүрдүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Куатбекийн гэм буруутайг тогтоогоогүй байхад шүүх энэ хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвар гэж дүгнэж, 8 шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлж болох байдлыг орхигдуулж, хэргийн бодит байдалд нийцээгүй, эргэлзээ бүхий үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн. Шүүх хуралдаанд Н.С өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэд Д.Бэхбат 80 гаруй сая төгрөгийн гомдол гаргасан. Бэхбатын эгч нь 22.000.000 төгрөг миний дансанд хийсэн. Дараа нь ам.доллар худалдаж аваад Монгол мөнгө болгож өгсөн. Энэ үед өөрийн дансаа ашиглуулсан. Бэхбат надаас 20 гаруй сая төгрөг буцааж авсан. Д.Нанжидсүрэн охин Алтанцэцэг, хүү Алтантөгс нарыг танихгүй, Алтанцэцэг 100 доллар оруулаад өөрийнхөө дүү Алтантөгсийг оруулсан. Надаас 22.000.000 төгрөг нэхэмжилсэн. Азбилэг, Жамъяан гэх хүний 10.000 ам.долларыг Куатбек өг гэсэн. Миний дансанд орж ирсэн 24.744.000 төгрөгийг Куатбек өгсөн. Хохирогч Норовсамбууг танихгүй 19.470.000 төгрөг нэхсэн. Энэ мөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2000 ам.доллар Кубейтбект өгсөн. Норовсамбуу өөрөө 2000 долларыг тэр хүний ID дээр тавиулж өгсөн үү гэдгийг шалгаагүй. Хохирогч Б.Мягмарболдыг танихгүй, Б.Мягмарболд нь Д.Нанжидсүрэнгийн охин Түмэнжаргалаас мэдээлэл авсан. Хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг тухай бүрт нь Кубейтбекийн байрлаж байсан Туушин зочид буудалд бэлнээр өгч байсан гэж мэдүүлжээ. Шүүх хуралдаанд улсын яллагч Н.Энхболд болон өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн асуултад хариулахдаа улсын яллагч Н.Энхболд Сандагсүрэнгээс “Та Стэмфорд компаниас хэчнээн төгрөгийн урамшуулал авсан бэ” гэхэд “надад урамшуулал өгөөгүй” гэдэг.

Улсын яллагч Г.Билгүүжин “Та өөрийгөө залилуулсан хохирогч гэж үзэж байна уу” гэхэд “Тийм” гэж хариулсан. Өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн асуултад шүүгдэгч Н.С дараах байдлаар хариулсан.

-Ч.Норовсамбуугийн 2000 доллар миний дансанд орсон. 19.000.000 төгрөг ороогүй 2000 долларыг Кубейтбект өгсөн.

-Д.Нанжидсүрэн дансанд 22.000.000 шилжүүлсэн. Тухайн өдрийн ханшаар 9450 доллар. Д.Нанжидсүрэнд ногдол ашиг 5.800.000 төгрөг өгсөн.

-С.Хоролмаа Ариунчимэгээс мэдээлэл авсан. С.Хоролмаа миний дансанд 3000 ам.доллар буюу 7.440.000 төгрөг хийсэн байсан. Тэр мөнгийг орж ирсэн өдөр нь Кубейтбект өгсөн. Хөрөнгө оруулалт хийснээс хойш Н.Бэр дамжин гаргаж байсан.

-Б.Мягмарболд гэдэг хүнийг танихгүй. Түмэнжаргалаас анх мэдээлэл авсан. Намайг Н.Бат-Эрдэнийн дүү гэж ойлгосон байсан. 2 сая гаруй төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Түүнийг Кубейтбект өгсөн.

-А.Болортуул миний дансанд 70 гаруй сая төгрөг хийсэн. Буцаагаад 20 сая төгрөгийг авсан. Би мөнгийг тухайн өдөр дансанд ороход цааш нь өгч байсан. Хүний шилжүүлсэн мөнгийг дансандаа хонуулж байгаагүй.

-Би Ч.Норовсамбуугаас 11.000.000 төгрөг аваагүй. Миний данс руу 2000 ам.доллар буюу 4.838.000 төгрөг шилжсэн.

-Д.Бэхбат нийтдээ 6.900.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Эргэж буцаад өөрийнх данс руу хийсэн нь 22.456.176 төгрөгийн ашиг авсан. Даваажав гэдэг хүн 2018 оны 11 дүгээр сард хөрөнгө оруулалт хийгээд нөхөр Д.Бэхбат 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байх хоёулаа тус бүр 50.000 ам.доллар хөрөнгө оруулалт хийгээд ашигт 22.000.000 төгрөг гаргаж авсан. Банзрагч өөрийнхөө данснаас над руу 24.744.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгийг нь дотоодоор буюу хөрөнгө оруулагч нараас цуглуулаад 50.000   ам.доллар дансаар шилжүүлж өгсөн. Миний дансны хуулга дээр тухайн өдөр ямар, ямар данснаас хэдэн доллар хийсэн нь бүгд байгаа гэжээ.

Н.С нь шүүх хуралдаанд дээрх байдлаар маш тодорхой мэдүүлэг өгч байхад шүүх зөв дүгнэлт хийгээгүй түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхийн тогтоол заагаагүй атлаа 89.979.934 төгрөгийн хохирлыг хохирогч гэх хүмүүст гаргуулан олгохоор шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Прокурорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 295 тоот ялын дүгнэлтэд Н.Сгийн хохирогч гэх 8 хүний хохирлыг бүлэглэсэн гэх хүмүүст хуваагаад тавчихсан. Тухайлбал, хохирогч Ч.Норовсамбуу “Би Н.Бэс 133.920.000 нэхэмжилж байна” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн.

Гэтэл яагаад шүүх Н.Сгээс Ч.Норовсамбууд 6.475.894 төгрөг олгохоор заасан нь ойлгомжгүй байна.

Аудитын дүгнэлт нь “Стэмфорд” компанид санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт хийгээгүй зөвхөн Баянгол дүүргийн Прокурорын тогтоолууд яллагдагчаас авсан мэдүүлгээр, гэрээт аудитын хийсэн дүгнэлт нь нотлох баримтыг шаардлага хангаагүй. Нөгөө талаар 2050 хүн “Стемфорт” компанид элсэн хөрөнгө хийсэн тухай мэдүүлэг хавтас хэрэгт байхад 72 иргэн 1.275.475.952 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, иргэн 220.182.580 төгрөгийн ногдол ашиг авч, 71 хүнд 1.055.293.272 төгрөгийн нийт төгрөгийн хохирол учирсан байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт гаргасан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Н.Бэс 71 хохирогчид 643.344.046 төгрөг, Б.Наас 28 хохирогчид 196.627.665 төгрөг, Н.Сгээс 8 хохирогчид 89.979.934 төгрөг, И.Сгаас 7 хохирогчид 50.944.918 төгрөг, Ш.Таас 2 хохирогчид 6.524.899 төгрөг, Д.Доос 3 хохирогчид 37.003.290 төгрөг, Д.Баас 3 хохирогчид 13.782.844 төгрөг тус тус гаргуулсан нь нийт төгрөг болсон нь аудитын дүгнэлтээс 51 хохирогч нэмэгдэж, хохирлын хэмжээ нэмэгдсэн.

Н.С нь ам бүл 3, 11 сараас 12 насны 2 эмэгтэй хүүхдийн хамт амьдардаг, түүнийг цагдан хорьсоноос хойш 2 хүүхдийг 67 настай өндөр настай ээж Ц.Оюунд асран хамгаалах үүргийг даалгасан билээ. Н.С хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 9 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн болно.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч И.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох 8 хохирогч гэх боловч огт танихгүй, миний дансаар мөнгө нь ороогүй хүмүүсийг хамааруулсан нь хэт их төлбөр гарч үйлдлийн олон алдаатай байгаад гомдолтой байна.

1. Хохирогч гэх А.Батцэцэгийн мөнгө нь миний дансаар ороогүй болохыг нотолж өгнө үү.

2. Хохирогч Г.Оюундэлгэрийг огт танихгүй боловч төлбөр нь миний дансаар ороогүй /утас нь холбогдохгүй байсан/ учир шалган төлбөрөөс хасаж өгнө үү.               

3. П. Батболдын мөнгө миний дансаар ороогүй хэдий ч шүүхийн шийдвэрийг хүндлэн өр барагдуулах 5 хоногтоо багтаан төлбөрийг барагдуулсан.

4. М.Дуламжавтай тохиролцон төлбөрийг барагдуулсаныг гүйцэд тооцож өгнө үү. Дуламжавын мөнгө нь Долгорсүрэнгийн дансаар орсон байна. Андуурсан гэдгээ хэлж байсан.

5. Ч.Өнөрзаяа мөнгөө Урантуяад шилжүүлэн Бат-Эрдэнэтэй харьцдаг байсан тухайгаа мэдүүлэгтээ бичсэн. Би Сарантуяа гэдэг хүнийг огт танихгүй гэдгээ шүүх хурал дээр ч хэлж байсан. Миний дансаар мөнгө нь ороогүй, огт танихгүй хүн байгаа тул шалгуулмаар байна.

6. А.Баярмаагийн мөнгө миний дансаар орсон байдаг. Гэвч зохих газарт нь тушаагдан гишүүнчлэл хийгдсэн. Буцааж ногдол ашиг болгож 7.900.000 төгрөг авсан байгаа. Төлбөрийг барагдуулсан байгааг тооцож өгнө үү.

7. Б.Нэргүй-Ёндонгийн Сарантуяагаас нэхэмжилсэн байгааг шалгуулмаар байна. Нэргүйтэй хэд хэдэн удаа ярихад “Надад буруу байхгүй. Би таныг танихгүй, тэр шүүгч нартаа хэл, би Сарантуяа, Бүүвэйбаатар нараас нэхэмжилсэн” тантай огт хамаагүй гэдэг.  Би Бүүвэйбаатарыг зүс танихаас өөр ямар ч холбоогүй. Миний дансаар ч мөнгө ороогүй, нотолж өгнө үү.

8. Л.Нарангэрэл нь 100.000 ам.доллар ороод 2.000.000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу өрийг нь барагдуулсан байгаа. Нарангэрэл нь өөрөө багаа удирддаг, хүмүүстээ өөрөө мэдээлэл өгч мөнгөө шилжүүлдэг хүн юм. Нарангэрэл Ариунбилэгийн дансанд 3.646.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны салбараас 3 дугаар сарын 19-ний өдөр 1382 евро, 3 дугаар сарын 21-ний өдрийн 1600 евро тус тус шилжүүлсэн тухайгаа мэдүүлсэн байдаг. Гэвч надад ногдуулсан өрийг боломжоороо барагдуулсаныг тооцож өгнө үү. 2.000.000 төгрөг бэлнээр, Хонда Севик суудлын автомашин, Америк барааг тооцож өгөөд нотариатаар батлуулсан. Иймд хэргийг дахин нягтлан шалгаж прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч И.Сгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Батцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И.Сгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэг болсон нөхцөл байдал, үйл баримт, хохирогчийн мэдүүлэг, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгддэг ба хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй.

Анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дараах заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно”, тус хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах үндэслэлээр ноцтой зөрчигдсөн. Үүнд:

1. Мөрдөгч хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотлох баримтад тулгуурлан нотолбол зохих ажиллагааг хөдлөшгүйгээр нотолж тогтоосны үндсэн дээр шүүхээр нэг мөр гэм бурууг нь эцэслэн шийдвэрлүүлэх атал мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт биш дутуу хийгдсэн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, И.Сгийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлуудыг харгалзахгүй, хууль зүйн талаас нь зөв үнэлэлт дүгнэлт өгөхгүй хэт нэг талыг барьж, шүүх яллах дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэсэн.

И.Сг 8 хохирогчид холбогдуулан нийт 136.038.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлтэд дурдсан атлаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Н.Уянга нэртэй хохирогчийг шүүх нэмж “хохирлын 25.201.741 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч И.Сд ногдох 12.600.870 төгрөг гаргуулахаар яллах дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзлээ” хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг  зөрчсөн, мөн тогтоох хэсэгтээ хохирлыг гаргуулан тооцохдоо Н.Уянга нэртэй хохирогчийн хохирлын 12.600.870 төгрөгийн талаар дурьдаагүй /А.Баярмаагийн хохирлын дүнг/ нотлох баримтаар нотлогдохгүй, байхад 12.600.870 төгрөг И.Сгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буруу үнэлэлт дүгнэлт гаргаж И.Сгийн эрх зүйн байдлыг илтэд дордуулан, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэрлээгүй болно.

2. И.Сд холбогдох хохирлын тооцоо, хохирлын хэр хэмжээ, хохирогч нар хэнд холбогдуулан өргөдөл гомдол гаргасан, уг учруулсан хохирлыг хэн хариуцах, хэнд нь хамааралтай болох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, хохирлын талаарх үнэн зөв нарийвчлан бүрэн гүйцэд шалгаагүй, нотолж тогтоогоогүй байхад шүүх нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн боловч үндэслэлээ дүгнэлтдээ заагаагүй. Анхан шатны шүүх И.Сгаас хохирогч А.Батцэцэгт 4.800.000 төгрөг, Г.Оюундэлгэрт 7.976.160 төгрөг, М.Дуламжавт 678.150 төгрөг, Ч.Өнөрзанад 6.335.078 төгрөг, А.Баярмаад 12.600.870 төгрөг, Л.Нарангэрэлд 10.500.000 төгрөг, Б.Нэргүйд 8.054.660 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ч.Өнөрзана тайлбартаа “...2018 оны 1 дүгээр сард 1000 доллар, ...нийт 5500 доллар оруулсан ...Урантуяа гэдэг хүнд мөнгөө шилжүүл гэсэн. Урантуяа хэлэхдээ би Н.Бат-Эрдэнийн ойрын хүн ...Сарантуяа гэдэг хүнийг танихгүй...” гэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээрээ /8хх-127-129/ Урантуяаг шалгуулах талаар дурдаж мөрдөгч Урантуяагаас мэдүүлэг тайлбар авах, харьяаллын бус ажиллагаа хийлгэсэн боловч тухайн ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, хариу ирүүлээгүй мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй нь нотлох баримтаар илт тодорхой, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч хохирогч И.Сд мөнгө өгсөн нотлох баримтгүй байхад анхан шатны шүүх хохирлыг И.Сгаас гаргуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан. Мөн шүүх хуралдааны дараа ч хохирогч Ч.Өнөрзана нь И.Сг танихгүй, хохирол авахгүй тухайгаа мэдэгдсэн. Мөн хохирогч Б.Нэргүй анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа Архангай аймагт оршин суудаг Ёндонгийн Сарантуяад холбогдуулан шалгах ажиллагаа явуулах, гомдол гаргаж Азбилэг, Өлзийбүрэн, Оюумаа нартай холбоотой мэдүүлж, мөрдөгч мөн л Ё.Сарантуяагаас мэдүүлэг тайлбар авах харьяаллын бус ажиллагаа хийлгэсэн ч хариугаа аваагүй ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад И.Сд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн үед дээд талд нь сар, өдөр бичигдээгүй 2019 оны 11 дүгээр сарын 20-ны мэдүүлгийг хуулбарлан он, сар, өдрийг засварлаж, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болгон өөрчилж, үндэслэлгүйгээр тус мэдүүлгээр яллагдагчаар татаж, 2019 оны 11 дүгэр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх дээрх хууль бус нотлох баримтад тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хохирогч Б.Нэргүй мэдүүлэгтээ “2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ё.Сарантуяа эгч Азбилэг гээд охинтой холбож өгсөн. ...Азбилэгийн данс руу 2.430.000 төгрөг, Өлзийбүрэнгийн данс руу 3.000.000 төгрөг, Оюумаагийн данс руу шилжүүлсэн, нийт 16.109.320 төгрөг нэхэмжилж байна” гэсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ганц ч удаа хохирогч Б.Нэргүйтэй холбоотой асуудлаар мэдүүлэг аваагүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад хохирогч И.Сд мөнгө шилжүүлсэн ямар нэгэн баримтгүй, нотлох ямар ч ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчим гажуудаж, тус хуулийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” заасныг ноцтой зөрчиж, И.Сгийн эрх ашгийг нь хөндөж бусдын хийсэн гэмт хэргийг тохож, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Хохирогч Л.Нарангэрэл мөрдөн шалгах шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ариунтуяа, Сайханжаргал, Буяндэлгэр, Одгэрэл нарын хохирол нийлээд 21.000.000 төгрөг нэхэмжилдэг. Л.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “...дээрх 4 хүний хохирлыг нэхэмжилж байна. Миний өөрийн хохирол 1000 ам доллар...” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ариунтуяа, Сайханжаргал, Буяндэлгэр, Одгэрэл нараас гэрчээр мэдүүлэг тайлбар авсан талаар хавтас хэрэгт ямар ч нотлох баримтгүй бусдын өмнөөс хохирлыг нэхэмжлээд байгааг шүүх анхаарахгүй, Л.Нарангэрэлийн хохирлыг гаргахдаа дээрх Ариунтуяа, Сайханжаргал, Буяндэлгэр, Одгэрэл нарын хохирлыг оруулан тооцсоноо дүгнэлтдээ үндэслэлээ заагаагүй И.Сгаас гаргуулан шийдвэрлэсэн.

Хохирогч Г.Оюундэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэгтээ “Тунгалаг нь Стэмфорд компанид ажилладаг, ...нийт 15.952.320 төгрөгийг Тунгалаг гэдэг хүнд залилуулсан. ...2.000.000 төгрөг авсан” мөн Долгорсүрэнд мөнгөө дансаар шилжүүлсэн баримттай ба Долгорсүрэн Алтансувдад өгсөн талаар мэдүүлж, цааш Кубейтбект өгсөн талаар мэдүүлсээр байхад Аптансувдыг тус эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахгүй, удаа дараа гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэхгүй, хамааралгүй мэтээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж хэргийн бодит байдал үнэн зөвөөр нотлогдоогүй болно.

Хохирогч А.Батцэцэг нь өргөдөлдөө Тунгалагийн дансанд шилжүүлж, цааш Алтансувдын охин Ариунбилэгт бэлнээр өгсөн байдаг. Гэрч Ариунбилэг нь мэдүүлэгтээ “...А.Батцэцэгийн мөнгийг ээж Алтансувдад өгсөн” гэх нотлох баримтыг анхан шатны шүүх дутуу үнэлж хэт нэг талыг баримталж үндэслэлгүй дүгнэлт гаргасан болно.

И.Сгийн зүгээс хохирогч А.Баярмаад 12.608.670 төгрөг, М.Дуламжавт 1.356.300 төгрөг, Л.Нарангэрэлд 10.500.000 төгрөг, Б.Батболдод 1.724.893 төгрөг тус тус нийт 26.282.070 төгрөгийг хохирогч нартай тохиролцон төлсөн, гомдол саналгүй талаар хохирогч нар тус тус бичгээр илэрхийлсэн байхад анхан шатны шүүх нийт хохирлоос хасаж тооцохгүй, “хохирлыг төлсөн гэж үзэх боломжгүйг дурьдах нь зүйтэй” хэмээн хэлбэрийн төдий бичиж, хууль зүйн дүгнэлтээ дэлгэрэнгүй тайлбарлаагүйд туйлын гомдолтой байна.

Шүүгдэгч И.Сгийн хувийн байдлын тухайд өндөр настай, олон хүүхдүүдтэй, тэтгэвэрт гарсан, өөрөө хохирсон, анхнаасаа тус сүлжээнд итгэж, их хэмжээний мөнгөө алдсан, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүх хуралдаанаас хуульд заасан хугацаагаар завсарлагаа авч өөрийн боломжит байдлаар хохирлоо төлсөн, хохирогч М.Дуламжав, Б.Батболд, А.Баярмаа, Л.Нарангэрэл нарын нийт 26.282.070 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нар "хохирлыг бүрэн төлсөн тухай тодорхойлолт” гаргасан боловч анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2 дахь “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” мөн хуулийн 1.6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх эрх зүйн үндэслэл, боломжийг үл харгалзан ял оногдуулсан, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ямар байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдохгүй тул зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсны үндсэн дээр хэргийн бодит байдал үнэн зөв шударгаар тогтоож шалгуулах шаардлагатай байна.

Иймд, шүүгдэгч И.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, хуулийг ноцтой зөрчсөн, нотлогдон тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦ/685 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн компанийн талаар 2017 оны 1 дүгээр сарын эхээр И.С эгчээс анхны мэдээллээ авсан. Сарантуяа эгчтэй хэд хоногийн дараа уулзаж сургалтад хамрагдсан бөгөөд захирал Бат-Эрдэнэ, Куатбек нартай танилцсан. Тухайн сургалтаар компанийн мэдээллийг авсан бөгөөд ямар ч эрсдэлгүй компани гэж тайлбарласан тул хөрөнгө оруулалт хийхээр болсон. Мөн Сарантуяа, Энхтогтох, Долгорсүрэн гэх хүмүүсээс мэдээлэл авсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 245.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд ID код нээж мөнгийг байршуулсан. Үүнээс хойш 7 хоног бүр ногдол ашиг өгч байсан бөгөөд би авалгүй хадгалсаар байгаад 2000 доллар болсон. Үүнээс хойш би гэр бүл, найз нөхдөдөө тухайн компанийн талаарх мэдээлэл өгч сургалтад хамрагдахыг санал болгосон. Хүмүүсийн ID код руу нэвтрэх картыг нь эзэмших эрх надад байхгүй. Би Бат-Эрдэнэ захирлын хэлснээр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3400 долларыг 44 долларын шимтгэлтэйгээр тушааж баримтыг авч ирж өгөхөд миний ID код нөхрийн ID код дээр тус тус 3400 доллар байршуулсан. Тухайн компанийн сайт дээр 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 20 хувийн урамшуулал зарлагдсан байсан. Тэр үеэс хойш хөрөнгө оруулагч нар эрчимтэй орж эхэлсэн.

Би энэ компанид ажилчин биш бөгөөд хохирогч нартай адилхан хохирогч юм. ID код нээж хүмүүсийн мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Өөрийн дансаар хөрөнгө оруулагчийг зөвшөөрсөн нөхцөлд л гүйцэтгэж байсан нь миний алдаа. Мөн хавтас хэрэгт Мөнхтуяа гишүүний дурдсан хэд хэдэн хүмүүсийн мэдүүлэг байдаг бөгөөд эдгээр хүмүүсийг шалгаж өгнө үү. Хохирогчдийн мөнгийг бэлэн ба дансаар хүлээн авч хааш нь яаж захиран зарцуулдаг болохыг би мэдэхгүй.

Хохирогч П.Батболдыг өмнө нь таньдаггүй байсан. Түүний эхнэр Жаргал нь Сарантуяа эгчээр дамжуулан миний доор эллсэн хүн. Жаргал нь эхлээд 100 доллароор хөрөнгө оруулалтаа эхэлсэн гээд миний данс руу 245.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдөр нөхөр болон П.Батболд нь ID кодоо Бат-Эрдэнээс нээлгэсэн. Эхнэр Жаргал миний данс руу 2.492.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орж ирсэн Жаргал, Батболд нарын хөрөнгө оруулалтын мөнгийг Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдаж байна. Мөн анхан шатны шүүхээс тогтоосон мөнгөн төлбөрийг Батболд шинэ данс өгсний дагуу миний нөхөр 1.724.893 төгрөгийг төлж барагдуулсан. Батболд Жаргал хоёроос өөр хүний мөнгө миний дансаар ороогүй. Батболдын нэхэмжилж байгаа. 10.100 долларыг би огт мэдэхгүй. Тухайн үед Батболд нь Алтансувдад бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Батцэцэг нь тухайн компанийн талаар мэдээллээ авсан байсан бөгөөд би туслахаар 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дансаараа шилжүүлж аваад тэр өдөр голомт банкны ойролцоо доллар зардаг арилжааны банкнаас 600 доллар 78 долларын шимтгэлийн хамт авсан. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Алтансувдын охин Ариунбилэгтэд мөнгө бэлнээр өгч Батцэцэгийн ID код дээр байршуулсан. Үүнийг Алтансувдын охин Ариунбилэгт нь ээждээ өгсөн гэж мэдүүлгээрээ гэрчилсэн байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкны картаар хүмүүсийн ногдол ашиг нь орж байсан. Удалгүй сайтад асуудал гарсан гээд 7 хоногийн ногдол ашиг гарч ирэхгүй гэж сайтад харагдсан. Компаниас “хүлээж бай” гэсэн мэдэгдэл хүн бүрт ирж байсан. Энэ хооронд миний өвдөж эмнэлэгт хэвтсэн.

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Доржбатад байцаалт өгч байхдаа би хохирогч гэж хэлэхэд үл тоож намайг айлгаж сүрдүүлсэн учраас би өөрийгөө сайн ойлгуулж чадаагүй. Бат-Эрдэнэ, Наранцацрал нарт цагдан хорих арга хэмжээ авна, энэ мэдүүлэгт гарын үсэг зур гээд зуруулсан. Тэр цагаас хойш намайг дахин дуудаагүй болохоор би энэ хэргийг дууссан гэж бодсон. Гэтэл 2020 онд намайг эмнэлэгт хэвтэж байхад Баянгол дүүргийг Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Чойжав гэдэг хүн утсаар ярьж ирж уулз гэсэн. Харин байцаагч Чойжав хавтас хэргийг прокурорт шилжүүлсэн гээд гарын үсэг зур гэхээр нь заавал зурах ёстой юм байх гэж бодоод тоолгүй гарын үсгээ зурсан. Тухайн үед тэр байцаагч сайн хэлж ойлгуулаагүй.

Дээрх зүйлүүдийг үнэн зөвөөр нягталж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ... ” гэв.

Шүүгдэгч Ш.Тийн өмгөөлөгч Ш.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний үйлчлүүлэгч Ш.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр И.С гэдэг хүнтэй уулзан “Стемфорд трейдинг Техноложис” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, итгэж үнэмшсэндээ 100 ам.долларын хөрөнгө оруулалтаар элсэн орж, дараа нь 200 ам.доллар, 10.000.000 төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт оруулсан бөгөөд өөрийн дансанд бусдаас шилжүүлсэн хөрөнгө оруулалтын мөнгийг тус компанийн ажилтан биш тул захиран зарцуулах, ашиг хуваарилах эрх бүхий компанийн салбар хариуцсан ажилтан Н.Б, Н.Алтансувд, н.Ариунбилэг нарт тус тус шилжүүлэн өгсөн байдаг.

2. Хохирогч П.Батболдын эхнэр Жаргал өөрийн 5023221042 дугаартай данснаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр П.Батболдынхоо нэрээр 2.492.000 төгрөг, 100 ам.доллар буюу 245.000.000 төгрөгийг Ш.Тийн 5059400710 тоот дансанд шилжүүлснийг Ш.Т нь тухайн өдрөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон бюлдинг” ХХК-ийн байрны 203 тоот “Стемфорд трейдинг Техноложис” ХХК-ийн салбар хариуцсан Н.Бат-Эрдэнийн 5076112406 дугаартай дансанд 2.740.000.00 төгрөгийг шилжүүлсэн байна. Хохирогч П.Батболд 18.389.280 төгрөгийн хохирол учруулсан гэх бөгөөд Ш.Тийн 5059400710 дугаартай данснаас шилжүүлсэн 2.740.000. төгрөгөөс бусад 15.649.280 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэзээ, хаана, хэн оруулсан нь тодорхойгүй хөрөнгө оруулалтын 7000 ам.долларын ашгийг П.Батболдын эхнэр Жаргал нь Ш.Таар заруулан өөрийн 5023221042 дугаартай данс руугаа 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд 14.821.750 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

3. Хохирогч А.Батцэцэг нь манай ээжийн танил цагдаад ажилладаг Бямбаахүү гэх хүн энэ “Стемфорд трейдинг Техноложис” ХХК-ийн тухай ярьсан. Би төрөөд удаагүй нярай байсан учраас өөрөө шилжүүлээгүй, ээжийгээ шилжүүлчих гэж хэлсэн. ...Ш.Т нь “Бямбаахүү надтай утасаар холбогдоод А.Батцэцэг гэж Эрдэнэтэд байдаг хүн тус компанийн үйл ажиллагаанд орохоор болсон. Чиний данс руу А.Батцэцэг гэдэг хүний 14.400.000 төгрөгийг оруулаад өгье” гэсэн. Би уг мөнгийг данс руугаа аваад тэр өдөртөө 6000 ам.доллар болгоод “Бодь цамхаг”-т байрлах “Стемфорд трейдинг Техноложис” компанийн салбар хариуцсан Н.Алтансувдын хамтран ажилладаг түүний охин н.Ариунбилэгт бэлнээр өгөхдөө А.Батцэцэгийн нэрээр тушаасан. Үүнийг хохирогч А.Батцэцэг компанийн сайт руу ороод харахад миний нэр дээр хамгийн сүүлд 2 дансанд тус бүр 4000 ам.доллар орсон байсан. Тэгээд карт руугаа шилжүүлэх гэхээр уг компанийн ажилтан болохгүй байна гэж байсан. Уг компанийн сайт нь ачааллаа дийлэхгүй доголдоод байна гэж байсан...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ш.Т нь А.Батцэцэгийн 14.400.000 төгрөг буюу 6000 ам.долларыг Ариунбилэгт хүлээлгэн өгсөн нь нотлогдож “Стемфорд трейдинг Техноложис” ХХК-ний сайтад байршуулагдсан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ш.Т нь бусдын эд хөрөнгийг тус компанийн эрх бүхий холбогдох хүмүүст нь дамжуулан шилжүүлэх үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй ба бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах ямар нэгэн санаа зорилго агуулаагүй нь тодорхойлогдож байна.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байгаа тул хохирогч А.Батцэцэгийн хөрөнгө оруулалтын 6000 ам.долларыг Ш.Таас хүлээн авсан н.Ариунбилэг, Н.Алтансувд нарын үйлдлийг хамтатган шалгуулах, А.Батцэцэг “Стемфорд трейдинг Техноложис” ХХК-ийн хэн хэн гэгч ажилтнуудтай ямар шугамаар холбогдсоныг шалгуулах, Н.Б, И.С нартай Ш.Т нь хэрхэн ямар үйлдлийг бүлэглэж үйлдсэнийг, хохирогч П.Батболдын 15.649.280 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэнээр дамжуулан тус компанид оруулсныг тогтоолгох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/685 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

18. Шүүгдэгч Ш.Тийн өмгөөлөгч Г.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих зүйлүүдийг нотолж чадаагүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

            Ш.Т нь “Stamford trading Technologies” нэртэй компанид И.Сгаас мэдээлэл аваад очиж сонсоод өөрөө шийдвэр гаргаад 100 доллароор элсэн орсон байдаг. Тунгалаг нь бусад хохирогч нарын адил л үйл ажиллагаанд оролцоод явж байсан бөгөөд тухайн компанид ямар нэгэн албан тушаал хашиж, цалин хөлс авч байгаагүй. Үүнийг Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “... “Stamford trading Technologies” компанийн “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод оффис хариуцсан захирал миний бие байсан. Харин Наранцацрал, Хашбат нар оффис хариуцсан менежер байсан. Тэдгээрийг 150 ам.доллараар цалинжуулж байсан. Сурталчилгааны талаар ярихад Тунгалаг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр компанид анх хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 25, 26-ны үеэр Оросын Холбооны улсаас Куатбекийн спонсор болох 2 орос хүн ирсэн. Тухайн 2 хүн хурлын зааланд 2 өдөр хуралдсан. Эхний удаа 20 гаруй хүн ирж нөгөө 2 Орос хүнээс мэдээлэл авсан. 2 дахь өдөр нь 10 хүн ирж, цөөхөн хүн хамрагдсан” гэх мэдүүлгээс үзэхэд Тунгалаг бусдад зохион байгуулалттай мэдээлэл өгч байгаагүй гэдгийг гэрчилж байна.

            Үүнээс харахад, Тунгалаг ердийн нэг гишүүн бусдын адил хохирогч болоод явж байгаа бөгөөд энэ талаараа хэлэх гэхэд нь мөрдөгч үл тоон “чи залилагч байна” гээд хүлээж аваагүй. Тунгалагийн дансаар орж ирсэн мөнгийг нь нэг өдөр ч өөр дээрээ байлгаагүй, түүнээс ашиг хонжоо олоогүй. Мөнгө авсан хүн нь авсан гэдгээ хүлээж мөн дансаар тэр даруйд нь шилжүүлсэн байхад бусдад хохирол учруулсан гэж П.Батболд, Н.Батцэцэг нарт бүгд 6.524.893 төгрөгийг Ш.Таас гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн гаргасан тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэхэд эргэлзэж байна.

            “Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар шүүхийн дүгнэлт” гэж тэмдэглэхдээ улсын яллагч ялын санал оруулахдаа Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар 11 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих анги, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд 9 жил 1 сарын хугацаатай хорих ял, И.Сд 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Д.Дийг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх саналыг гаргасан. Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж тус бүрт ял оногдуулж шийдвэрлэсэн гэж дүгнэжээ. 

            Үүнээс үзэхэд, прокуророос шүүхэд 8 хүнд холбогдох хэргийг шилжүүлсэн атлаа Хашбат, Бүүвэйбаатар нарын ялын саналыг хэлээгүй байдлаар тогтоолд тусгаснаас харвал дээрх хоёр хүнийг прокурор яллахаас татгалзсан уу эсхүл ялын санал хэлээгүй нь огт ойлгомжгүйгээс гадна шүүх дээрх хоёр хүнд өөрсдийн саналаар ял оногдуулсан гэж үзэхээр байна.

            Мөн шүүх шүүгдэгч нарын хохирол төлсөн эсэхийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаас өмнө хохирол төлсөн байхад хохирол төлөөгүй мэтээр тогтоолдоо зааж, төлсөн хохирлыг дахин гаргуулахаар заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 73 дугаар талд “Ш.Тийг нэр бүхий хүмүүстэй гэмт хэргийг бүлэглэж, байнга үйлдсэн” гэж дүгнэсэн нь мөн л Ш.Т нарын эрх зүйн байдлыг дордуулсан заалт болжээ.

            Иймд, өмгөөлөгч Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байгаа тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж хэргийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. “Stamford trading Technologies” нэртэй компанийг үүсгэн байгуулагчид буюу олон улсын гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд гадаадын олон улсын гэмт хэргийн бүлэглэлтэй үгсэн хуйвалдаж, санаатайгаар маш нарийн зохион байгуулалттайгаар төлөвлөж “Stamford trading Technologies” нэртэй компанийн нэрийг ашиглан олон улсын хөрөнгийн биржид үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олдог гэх мэтээр бусдыг зориудаар хуурч, төөрөгдөлд оруулж, хөрөнгө оруулалт хийвэл өндөр хүү хүртэнэ гэж олон шатлалт маркетинг ашиглаж, Монгол улсын ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж, энэ гэмт хэргийг луйврын аргаар үйлдсэн нь энэ компанид хөрөнгө оруулсан маш олон хохирогчдын мэдүүлгээр нотлогддог. Энэ хэргийн гол зохион байгуулагч нь Казакстан улсын иргэн Б.Куатбек, Н.Б, Чумаковат Елена, Рожин Шмилков нар юм. 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тус компанийн нэрийг ашиглан олон удаагийн сургалт зохион байгуулан олон хүмүүсийг хамруулж, Монгол улсын ард иргэдээс ихээхэн хэмжээний долларыг бэлнээр мөн Казакстан улсын иргэний нэр дээр шилжүүлэн авч, онц ноцтой гэмт хэргийг эдгээр хүмүүс бүлэглэн үйлдсэн. Цагдаагийн байгууллага Куатбекээс мэдүүлэг авсан боловч бид бүхнийг хуурч авсан ихээхэн хэмжээний долларыг буцаан авах боломжоо алдсан. Бүх хохирогчдын шилжүүлсэн төлбөрийн тооцоонууд банкны хуулгаар нотлогдож байгаа. Би энэ компанийг үүсгэн байгуулаагүй бөгөөд тус компанийн удирдлага зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаанд оролцоогүй, өөр ямар нэгэн зүйл шинээр санаачлаагүй, харин тухайн компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан хохирогчдийн нэг юм.

2. 2017 оны 11 дүгээр сард Гранд зочид буудалд яаралтай ирээч гэж Алтансэрээ олон удаа намайг утсаар дуудсан. Бид хоёр Оросын Холбооны улсад хамт сургууль төгссөн. “Stamford trading Technologies” компанийн үйл ажиллагаа танилцуулах гэж байна гэсэн бөгөөд тус компани нь Ирланд улсад байгуулагдсан, олон улсад хөрөнгийн биржийн плат формыг ашиглаж, хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн технологиор хувьцааны өсөлт бууралтаас алдагдалгүйгээр ихээхэн хэмжээний ашиг олж байгаагаа танилцуулсан. Ирланд улсаас ирсэн 4 хүн өөр өөрийнхөө хариуцдаг ажлаа танилцуулж, өөрийнхөө комьпютероор хувьцааг хэрхэн худалдаж авдаг, арилжааг хэрхэн хийдэг талаар тайлбарлаж үзүүлсэн. Уг сургалтыг Казакстан улсаас ирсэн Куатбек удирдаж, тус компани нилээдгүй олон үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчтай болсноо мэдэгдээд Монгол улсаас Н.Б анхны маркетингийн менежер цол хүртсэн тул батламж гардуулсан. Тус компанийн удирдлагууд 4 жил тогтвортой найдвартай явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь тухайн үед маш их итгэл найдвар төрүүлсэн. Тус компани оффис нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор нээхээ мэдэгдсэн. Арга хэмжээний дараа Алтансэрээ өөрийн урьсан хүмүүсээ ресторанд оруулж, тус компанид хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллахыг санал болгосон. Мөн энэ компанийн тухай бүх мэдээлэл Куатбек, Бат-Эрдэнэ нарын мэдүүлэгт байгаа. Тухайн үед би ийм бизнесийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан бөгөөд надад маш их эргэлзээ төрж байсан.

3. Дээрх сургалтын дараа маш олон хүн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. 2017 оны 11 дүгээр сард 100 доллараар гишүүнээр элссэн. Тухайн үед мөнгө байхгүй байсан учир “Си Жи Эф” ББСБ-аас 5.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мөн тус ББСБ-аас 10.000.000 төгрөгийн зээл авсан. Хаан банкнаас 1.000.000 төгрөг, Голомт банкнаас 200.000 төгрөгийг зээлийн картаар зээлж нийт 16.200.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус компанид хийсэн.

Би энэ бизнест итгэж өөрийн гэр бүлээ оруулсан. Би анхнаасаа энэ бизнест итгэж хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулаагүй. 2018 оны 3 дугаар сард тус компани хаврын баяр гэх урамшуулал зарласан. Худалдаа Хөгжлийн банкнаас 48.000.000 төгрөгийн зээл авч нийт 64.200.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бүх зээлийн гэрээнүүд дансны хуулгуудыг шүүх хуралдааны үеэр өгсөн. 2018 оны 4 дүгээр сард компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Худалдаа Хөгжлийн банкнаас авсан зээл нэхэгдэж эхэлсэн. 48.000.000 төгрөгийн зээлийн хүү, алданги нэмэгдэж 55.000.000 төгрөг болсон. Миний хүү өөрийн нэр дээр Голомт банкнаас 55.000.000 төгрөгийн зээл авч Худалдаа Хөгжлийн банкны минь зээлийг төлсөн. Энэ зээлийн хүү дахин 20.000.000 төгрөг болсон бөгөөд нийт 139.400.000 төгрөг болсон. Энэ нөхцөл байдлаас болж зүрхээр минь хатгаж, заримдаа зүрхний хэм алдагдах өвчтэй болж сэтгэл санааны гүн хямрал үргэлжилсээр байна.

Баянгол дүүргийн цагдаагийн мөрдөгч намайг дуудаж Ц.Баттөмөр, Ж.Мөнхцэцэг, Х.Дэлгэрмаа нарын гомдлын дагуу мэдүүлэг авсан. Хэсэг хугацааны дараа таныг прокурор энэ хэргээс тусгаарлаж байна гэсэн. Би ч гэсэн хохирсон хүн гэдгээ хэлсэн боловч одоог хүртэл миний гомдлыг хүлээн авч шалгаагүйд гомдолтой байна.

4. Ц.Баттөмөр миний найз бөгөөд надтай уулзаж миний бизнесийг өөрөө сонирхож, удаа дараа надтай уулзсан. Бат-Эрдэнэтэй өөрөө биечлэн уулзаж энэ бизнесийн талаар бүх мэдээллийг авч судалсны дараа өөрийнхөө хүсэлтээр шийдвэр гаргаж, гишүүнээр элсэж, долларын данс нээлгэсэн. 10.000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Баттөмөр долларын дансанд тэр өдөр байршуулж, өөрт мэдэгдсэн. Надад баярлалаа гээд зурвас илгээж байсан. Тухайн хөрөнгө оруулалт хийсэн өдрөөс хойш дансанд нь ногдол ашиг хувиарлаж эхэлсэн бөгөөд үүнийг авч байсан. Нийтдээ 2300 орчим долларын урамшуулалыг дансаар цувуулж Дашдорж өгдөг байсан гэж мэдүүлсэн. Эхнэр Долгоржав Отгонбаатарыг өөрөө энэ бизнес рүү оруулсан. Энэ хүмүүсийг би танихгүй.

Ж.Мөнгөнцэцэг надаас энэ бизнесийн талаар мэдээлэл авсан хэдий ч чимээгүй алга болсон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа над руу өөрөө холбогдож уулзмаар байна гэсэн. Хадам ааваас энэ бизнесийн талаар сонссон гэж ярьж байсан. Бат-Эрдэнийн сургалтад сууж ашигтай юм шиг санагдахаар нь хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б.Нд 1000 доллар өгсөн. Миний ID руу худалдаж авсан 1000 доллар оронгуут надад их итгэл төрсөн.

Ж.Мөнгөнцэцэг миний Хаан банкны данс руу 24.040.000 төгрөг буюу 1000 доллар шилжүүлсэн. Үүнийг доллараар солиулж Мөнгөнцэцэгийн долларын дансанд тэр өдөр байршуулсан. Үүний дараа шууд Мөнгөнцэцэгт мэдэгдсэн. Ж.Мөнгөнцэцэгийн 1000 долларыг мөн тухай өдөр өөрийн долларын дансанд байршуулж, өөрт хэлж шалгуулсан. Ж.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ миний хийсэн бүх мөнгө их хэмжээгээр тус компанийн дансанд орсон. Би нийт 180 орчим долларын урамшуулал буюу ногдол ашиг бэлнээр авсан. Ж.Мөнгөнцэцэг өөрийн найз Дэлгэрмаад тус компанийн талаар мэдээлэл өгч улмаар Бат-Эрдэнийн сургалтад 3 удаа сууж уг бизнест хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргасан байдаг. Би энэ хүнийг огт танихгүй бөгөөд миний данс руу Мөнгөнцэцэг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг Дэлгэрмаагийн долларын дансанд тэр өдөрт нь байршуулж Мөнгөнцэцэгт хэлж шалгуулсан. Х.Дэлгэрмаа нь ээж Чулуунцэцэг, эгч Агиймаа нарыг урьж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тус компанид хийсэн байдаг. Харин өөрийнхөө ID данс дээр 6300 долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа.

Ц.Баттөмөр, Ж.Мөнгөнцэцэг, Х.Дэлгэрмаа нар уг компанийн сургалтад хамрагдаж компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Дээрх компанийн долларын дансанд эдгээр хүмүүсийн хөрөнгө оруулалт бүрэн бүтэн орсон, үнийн дүн тохирч байгааг тухайн хүмүүсийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Би ч гэсэн эдгээр хүмүүсийн адил хөрөнгө оруулалт хийгээд их хэмжээгээр хохирч давхар зээлийн өрөнд орсон. Бид өөрсдөө сайн дураараа өндөр хүүгийн урамшуулалд итгэж хууртсан нь хүн бүхэнд ойлгомжтой болсон. Харин бүх хөрөнгө оруулагчид Stanford компанийг удирдсан Куатбек, Н.Б нараас нэхэмжилж, хохирлыг барагдуулахыг хүсч байна.

Одоогийн байдлаар 73 хохирогчид 1.275.475.952 төгрөгийн хохирол учраад байгаа гэх боловч хохирогчдын тоо 2050 хүртэл нэмэгдэх, хохирлын дүн ч нэмэгдэхээр харагдаж байна.  Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд миний ээж, аав хоёр үнэнч шударгыг эрхэмлэж намайг хүмүүжүүлсэн. Би хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулаагүй. Иргэний эрх чөлөө, хүний эрхийг хүндэтгэж, хэргийг шалгахгүйгээр ял тулгаж, хуулийг зөрчиж байгааг өмгөөлөгч нар байнга анхааруулсаар байхад прокурор, шүүгч нар уг шийдвэрийг гаргалаа.  Анхан шатны шүүхийн шийдвэр гомдолтой байгаа бөгөөд надад үүсгээд байгаа энэ хэргийг нарийвчлан шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Stamford trading Technologies” нэртэй компанийг шүүгдэгч Д.Д үүсгэн байгуулаагүй, үүсгэн байгуулахад хөрөнгө оруулалт хийгээгүй, энэ компани нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл байхгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан, компанийг Монгол улсад үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил болох сургалт, мэдээллийг шүүгдэгч Д.Д бие даан явуулаагүй, зөвхөн өөрийн танил дээр уг мэдээллээ бусдад өгч, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэх Н.Бат-Эрдэнийн доор хөрөнгө оруулалт хийж элссэн байдаг.

Шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Дийг бусдын эд хөрөнгийг залилан авсан нь хохирогч Ц.Баттөмөр, Х.Дэлгэрмаа, Ж.Мөнгөнцэцэг, гэрч Н.Шаравжамц, гэрч Куатбект, “ЗЦН-АУДИТ” ХХК-ийн аудитын дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч Д.Дийн мөнгийг нь залилан авсан гэх хохирогч Ц.Баттөмөр, Х.Дэлгэрмаа, Ж.Мөнгөнцэцэг нарын доор ч мөн хүмүүс элсэж хөрөнгө оруулалт хийсэн, Ц.Баттөмөр, Х.Дэлгэрмаа, Ж.Мөнгөнцэцэг нар өөрсдийн доор элссэн хүмүүсийн оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарч ашиг авч байсан байдаг.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан ЗЦН-АУДИТ ХХК-ийн аудитын дүгнэлтийг шинжлэн судлуулсан. Аудитын дүгнэлт нь “Stamford trading Technologies” нэртэй компанид оруулсан нийт хөрөнгө оруулалтын санхүүгийн баримтад бус зөвхөн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон 72 хүний оруулсан хөрөнгийн санхүүгийн баримтад шалгалт хийж дүгнэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. ...”, 2 дахь хэсэгт “...Баримтат мэдээлэл нь шинжээчийн дүгнэлт болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно. ...”, мөн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ. ...”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь хэсэг “...Эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх. ...” , 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Эрүү, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь нөхцөл байдал илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ. ...”, 27.1.3 дахь хэсэг “...Анхны тооцоо бодсон акт, баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас дахин шалгаж тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ гэж тус тус заасан байна.

Гэтэл эрүүгийн хэрэгт эдийн засгийн шинжилгээ хийх хуульд заасан үндэслэл бий болсон байхад мөрдөгч, прокурор тогтоол үйлдэж эдийн засгийн шинжилгээ хийлгээгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй аудитын дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч нарыг ялласан, шүүхээс тухайн аудитын дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч Д.Дийг гэм буруутайд тооцсон.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийлгүй зөвхөн яллах дүгнэлтэд бичигдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Д.Дийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна гэж ял оногдуулсан.

Шийтгэх тогтоолд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал. ...”, 2.2 дахь заалтад “...шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр. ...”, 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт. ...”, 2.4 дэх заалтад “...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт. ...”, 3.1 дэх заалтад “...эрүүгийн хариуцлага оногдуулах хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл. ...”, 3.2 дахь заалтад “...шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Б “...Миний бүтцэд бүртгүүлсэн 2050 хүн байгаа. Нийт 8 үе буюу 8 эгнээнийхээ элсүүлсэн хүмүүсээс урамшуулал авдаг. Би Монгол дахь толгой хүн нь бөгөөд яг миний доор буюу 1 дүгээр эгнээнд одоогийн байдлаар 60 орчим хүн байдаг. Одоогийн байдлаар миний бүтцийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.758.317 ам.доллар байгаа. Энэ нь миний бүтцэд хамаарах 8 үеийн нийт хүмүүсийн хөрөнгө оруулсан мөнгөний хэмжээ юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б “...Нийт 2050 хүний хичнээн доллар хийсэн, ямар ID дугаартай, ямар овог нэрээр бүртгүүлсэн гэх зэрэг бүх мэдээллийг баримт болгоод авч ирсэн байгаа. 2000 гаруй хүн түншийн гэрээ байгуулж ажилласан. Миний бүтцэд бүртгүүлсэн 2050 хүн байгаа гэж мэдүүлсэн байхад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зөвхөн 72 хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байдаг.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид Монгол улсын иргэн нийт хэдэн хүн элссэн, хэн гэдэг хүний доор уг сүлжээнд элссэн, тухайн эгнээнд нь хэдэн хүн элссэн, хүн тус хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, үүнээс хэдэн хувийг бонус буюу ашиг хэлбэрээр буцааж авсан, хэдэн төгрөг буцааж аваагүй, хөрөнгө оруулсан хүмүүсийн хувийн мэдээлэл болох овог, нэр, оршин суудаг хаяг, регистрийн дугаарыг олох, тэдгээр хүмүүсийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах ажиллагааг хангалттай явуулаагүй байна.

Эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид нийт хэдэн хүн элсэж, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг бүрэн шалгаж тогтоогоогүй байдаг.

Анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Н.Бат- Эрдэнэ, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба шүүхийн тогтоолын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, хохирогч нарыг бүрэн тогтоож мэдүүлэг аваагүй, хохирлын тооцоог нарийвчлан тогтоож хохирогчоор тогтоогдвол зохих хүнийг энэ гэмт хэргийн хохирогч эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, иргэний хариуцагчаар татагдвал прокурорт буцаасан боловч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн гүйцэт шалгаагүй байхад прокуророос дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолд “...Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Чимэддорж мөнгөө н.Амарбаясгаланд өгсөн гэж мэдүүлсэн, хохирогч Ж.Энхтуяа 11.000 ам.долларыг Куатбект өгсөн гэж мэдүүлж байхад шүүгдэгч Б.Н, Н.Б нарт хариуцуулсан нь ойлгомжгүй байх тул шүүгдэгч нараас өөр этгээдүүд энэ гэмт хэргийг үйлдэхэд идэвхитэй үйлдэл хийсэн эсэхийг шалгах талаар заасан байна. Гэтэл хохирогч Л.Чимэддорж, Ж.Энхтуяа нараас мөнгө авсан н.Амарбаясгалан, Куатбек гэх хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй, гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн тогтоогоогүй байна.

Шүүхийн тогтоолд заасан ажиллагаа болох хохирогч нар өөр хүмүүст мөнгөө өгсөн талаар мэдүүлсэн байхад Б.Н, Н.Б нар хариуцуулсан нь ойлгомжгүй, шүүгдэгч нараас өөр этгээдүүд энэ гэмт хэргийг үйлдэхэд идэвхитэй үйлдэл хийж хохирогч нарын итгэлийг төрүүлэн улмаар ногдол ашиг хүртсэн байж болзошгүй асуудлыг шалгах талаар заасан байхад энэ байдлыг шалгаагүй, хохирогч нарын хохирлыг хариуцах хүмүүсийг бүрэн шалгаж тогтоогоогүй нь прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хохирогч нарын дараах мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ж.Түмэнжаргал “...Мөнгөө өсгүүлэх гээд Насанжаргалын Хаан банкны данс руу 2018 оны 4 дүгээр сарын эхээр өөрийнхөө Төрийн банкны 102900029392 дугаартай данснаас 2.472.000 төгрөг буюу 1000 ам доллар шилжүүлсэн. ...”,

Хохирогч Н.Мөнгөн-Эрдэнэ “...Би нийт 4.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө аав Л.Насанжаргалын Хаан банкны 5990086926 дугаартай данс руу шилжүүлсэн. ...”,

Хохирогч Ч.Норовсамбуу “...2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 6.071.600 төгрөгийг Түвшинтөр гээд хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...”

Хохирогч П.Түмэнжаргал “...Төрийн банк, Хас банкнаас болон хүнээс зээлээд нийт 24.744.000 төгрөг Норовоогийн дансанд хийсэн. ...”,

Хохирогч Т.Мөнхцэцэг “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цалингийн зээл аваад Норовсамбуугийн дансанд 23.000.000 төгрөг бэлнээр хийсэн. 1.312.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” гэх мэтээр хохирогч С.Сарангэрэл, Д.Оюунгэрэл, Я.Дашдэлэг, Х.Батмөнх, Г.Оюунгэрэл, М.Дуламжав, Ч.Өнөрзаяа, Ж.Эрдэнэчимэг, Б.Гантулга, А.Баярмаа, Н.Уянга, Н.Зоригтхүү, Д.Бодьсайхан, Д.Батбуян, Ц.Ганхүү, н.Батцэцэг, А.Ариунбилэг, М.Амарзаяа, Ч.Буяндэлгэр, Д.Одонтунгалаг, Д.Сэржий, Л.Нарангэрэл, Д.Ганчимэг, Р.Мөнхжаргал, Д.Жамьян, Г.Нэргүй, Б.Нэргүй, Б.Солонго, М.Гэрэлмагнай, П.Болортунгалаг, Т.Чимэддагва, Ч.Наранцэцэг нар шүүгдэгч нараас өөр хүмүүст мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байхад тухайн хүмүүсээс энэ талаар мэдүүлэг аваагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгаагүй, хохирогчид учирсан хохирлыг хариуцах хүнийг тогтоогоогүй байна.

Хэрэгт цугларсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр Казакстан улсын иргэн Куатбек гэгч нь олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдын эд хөрөнгийг залилан авах “Stamford trading Technologies” нэртэй компанийн үйл ажиллагааг танилцуулж сургалт зохион байгуулж, гэмт хэргийг зохион байгуулсан байхад хэрэг бүртгэлтийн шатанд Куатбекийг зөвхөн гэрчээр байцааснаар түүнийг шалгах ажиллагааг хязгаарласан байдаг.

Шүүгдэгч Д.Д нь анх Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Рокмон бюлдинг” ХХК-ийн 203 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа Стэмфорд трейдинг технологи нэртэй компанийн мэдээллийг Алтансэрээ гэх эмэгтэйгээс авч хөрөнгө оруулалт хийхээр банк, банк бус санхүүгийн байгууллагаас нийт 50.000.000 төгрөгийн зээл авч, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 5965 ам.доллар буюу 14.316.552 төгрөгийг Казакстан улсын иргэний данс руу гадаад гүйлгээгээр, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд 10.308 ам.доллар буюу 24.678.000 төгрөгийг 4908402560040005 дугаарын данс руу гадаад гүйлгээгээр, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд 4150 ам.доллар буюу 9.951.700 төгрөгийг яллагдагч Б.Нд бэлнээр өгч энэ хүмүүсийн үйлдлийн улмаас нийт 48.946.252 төгрөгийн хохирол учирч энэ талаар хохирогчоор мэдүүлэг өгөх талаар хэргийг шалгаж байгаа мөрдөгч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт удаа дараа хүсэлт тавьсан боловч хангаагүй, гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдүүлэг аваагүй байна.

Д.Дийн Хаан банкны данснаас 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 103.234.519 төгрөгийг бусад хүмүүсийн данс руу ашиг бонус хэлбэрээр шилжүүлсэн Хаан банкны дансны хуулгыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн.

Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолд заасан ажиллагааг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоолгүй дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Д.Дид холбогдох олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдын эд хөрөнгийг залилан авсан гэх хэргийн нотолбол зохих байдал гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн нотлоогүй, шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Дийг гэм буруутайд тооцсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн дүгнэлт нь түүний холбогдсон хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэгт гэмт хэргийн ямар ч сэдэлгүйгээр, санаандгүй байдлаар холбогдсон. 2017 оны 12 дугаар сард “Stamford trading technologies” LLC гэх гадаадын хөрөнгө оруулалтын компанийн Монгол дахь захирал Н.Б гэх хүн манай гэрт ирж надтай анх танилцаж байсан. Тухайн үед Н.Б миний мэргэжлийг асууж байсан. Би график дизайнерын мэргэжилтэй гэдгээ хэлэхэд Бат-Эрдэнэ надад манай компанид компьютерын чиглэлийн хүн хэрэгтэй байгаа гээд ажилд орох санал тавьсан. Юу хийх талаар асуухад чиний хийх ажил их амархан. Манай компанид элсэн орж бүртгүүлэхэд и-майл хаяг шаардлагатай байдаг. Манайд бүртгэл үүсгэхээр ирсэн хүмүүсийн зарим и-майл хаяггүй байдаг учир и-майл хаяггүй хүмүүст хаяг нээж өгч байхад болно гэж хэлсэн. Тэгээд надад цалин гэж 200 доллар буюу 480.000 төгрөг өгнө гэж хэлсэн ба компанид элсүүлж хөрөнгө оруулалт хийлгээд нэмэлт цалин олоод яв гэж хэлсэн. Тухайн үед би их сургуулиа төгсөөд удаагүй, эрхэлсэн ажилгүй байсан болохоор ажилд орох саналыг танилын хүрээнд хөдөлмөрийн гэрээ хийлгүй итгэлцэл дээр тулгуурлан зөвшөөрсөн.

Түүнээс хойш тушаасан ажлыг хийж гүйцэтгэж ажиллаж 2018 оны 4 дүгээр сарын дундуур компанийн үйл ажиллагаа доголдох хүртэл уг компанид 3 сар орчим л ажилласан. Надад гомдол гаргасан Д.Батбуян, Б.Ганбат гэх хоёр хүн захирал Н.Б зөвлөсний дагуу тал талын шийдвэр гаргаж уг компанид хөрөнгө оруулалт хийсэн. Гомдол гаргасан Д.Батбуян, Б.Ганбат гэх 2 хүний хохирол болох мөнгийг би хувьдаа авж завшсан зүйл огт байхгүй. Гэхдээ би ял авахгүйн тулд бүх хохирлыг бүрэн барагдуулж мөнгө санхүүгийн болон сэтгэл санааны хохиролгүй гэсэн өөрсдийнх нь гар бичмэл болон гарын үсгээр баталгаажуулсан. Миний хувьд тухайн үед залилан хийх шунахай сэдэл огт байгаагүй гэдгийг дахин хэлмээр байна. Манай гэр бүл ч гэсэн үйл ажиллагаа хэвийн компани гэж итгэн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед нөхцөл байдал ийм болно гэж би огт мэдээгүй ба үйл ажиллагаа хэвийн компани гэдэгт итгэсэн. Бүх үйл ажиллагаа Н.Б гэх хүний тушаасны дагуу явагддаг байсан гэдгийг хэлэх зүйтэй. Миний бие уушгины архаг үрэвсэл, уушгины наалданги гэсэн эмнэлгийн оноштой. Ял аван агаар муутай орчинд хоригдож биеийн байдал муудаж, бие махбодиор болон сэтгэл санаагаар хохирч байна. Иймд, уг хэргийг дахин шалгаж, надад ногдуулсан ялыг хөнгөрүүлж цагдан хорихоос өөр ялаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Б.Даваа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотлон тогтоох талаар хуульчилсан. Гэтэл прокурор энэ заалтыг зөрчиж Хашбатын үйлдээгүй хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт, “ЗЦН-Аудит” ХХК-ийн гаргасан дүгнэлтийн 25 дугаар талд Наранцацрал нь Ариунгэрэлийн 24.220.834 төгрөгийг авсан, Наранцацрал, Бат-Эрдэнэ нар хариуцна гэсэн тооцоо, мөн шүүх хуралдаан дээр хохирогч Ариунгэрэлийн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Х нь Б.Ариунгэрэлээс 24.220.834 төгрөгийг авсан гэдэг нь үгүйсгэгдэж, харин Наранцацрал авсан болох нь нотлогдсон юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Хашбатын үйлдээгүй хэргийг үйлдсэн болгож яллах дүгнэлт үйлдсэн учир хэргийг прокурорт буцааж үйлдээгүй үйлдлийг хасуулах, хохирлын тооцоог зөв тогтоолгох санал тавьсан. Шүүх хуралдаан даргалагч тайлбарлахдаа яллах дүгнэлтэд буруу бичигдсэн үйлдэл холбогдлыг буюу алдааг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн тухай хэлж байсан.

Гэвч 685 тоот шийтгэх тогтоолын 73 дугаар талд “шүүгдэгч Б.Хад холбогдох хэргээс Б.Ариунгэрэлд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Б.Ариунгэрэлийн 24.220.834 төгрөгийн Б.Х авсан гэдэг нь хохирогчийн мэдүүлгүүд, Аудитын дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар бус 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан гэж дүгнэж байна. Шүүх гэм буруугийн хурлаар Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Шийтгэх тогтоолын 76 дугаар талд эрүүгийн хариуцлага оногдуулах талаар шүүхийн дүгнэлт гэсэн хэсэгт улсын яллагч, шүүгдэгч Бат-Эрдэнэ, Наранцацрал, Сандагсүрэн, Сарантуяа, Тунгалаг, Дашдорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар ял оногдуулах санал тавьсан тухай бичсэн боловч эдгээр хүмүүсийн нэрсийн дотор Бүүвэйбаатар, Хашбат нарын нэр ороогүй. Хашбатад дээрх зүйл ангиар улсын яллагч ял оногдуулах санал хэлээгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Хашбатад 3 жил 7 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Үүнийг шүүхийн тогтоол үнэн зөв гарсан гэж тайлбарлах уу.

Шийтгэх тогтоолд дурьдагдсан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар гэсэн өгүүлбэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бичигдсэн байх тул Б.Хыг энэ зүйл хэсгээр яллах боломж байсан.

Гэтэл Б.Хыг Бат-Эрдэнэтэй бүлэглэн залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж ял сонсгосон нь үндэслэлгүй юм. Бат-Эрдэнэ, Хашбатын мэдлэг мэргэжлийг ашиглаж тухайн компанид менежерээр ажиллуулж байсан, Бат-Эрдэнийн заавраар бүх ажиллагаа хийгдэж байсан. Хашбатад гэмт хэрэг үйлдэхээр сэдсэн сэдэлд ямар нэгэн зорилго байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Шийтгэх тогтоолын 71 дүгээр талд Хашбат нь ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хувиаргүйгээр Н.Бат-Эрдэнийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжсэн санаатай гэмт үйлдлээрээ бүлэглэсэн гэж дүгнэсэн дүгнэлт нь өрөөсгөл ойлголт бөгөөд энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Н.Б нь Хашбатын эгчтэй суусан, тэдний хүргэн гэдэг утгаар ажилдаа туслалцаа үзүүлэхийг хүссэн гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан.

Иймд Хашбатын холбогдсон хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчлэх нь хүний эрхийг зөрчихгүй байх баталгааг хангах бодит нөхцөл болох тул Б.Х нарт холбогдох хэрэгт тал бүрээс нь бүхэлд нь дүгнэлт өгч, хуульд нийцсэн шийдвэр буюу зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэн шийдвэрлээгүйд гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч В.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэж өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл хохирогч Д.Оюунгэрэлийг хохироосон, итгэл үнэмшлийг нь төрүүлсэн хүмүүс нь Оюунцэцэг, Хулан, Одонтунгалаг нар гэж үзэж байна. Хохирогч Д.Оюунгэрэл анхнаасаа эх сурвалжаа зааж мэдүүлсэн. Хохирогч мэдүүлэхдээ “би Н.Б гэдэг хүнийг танихгүй, Наранцацрал гэдэг хүнд мөнгө өгөөгүй, Оюунцэцэг гэдэг хүнд өгсөн” гэдэг. Иймд хэргийг прокурорт буцааж гэрч Оюунцэцэгийг яллагдагчаар татаж, шалгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч И.Сгийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд шүүгдэгч И.Сгийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Энэ хэрэгт гэмт хэргийг хэн үйлдсэн болох, гэмт хэрэгтнийг шударгаар тогтоож ял оногдуулах зарчим алдагдсан. Мөн хохирлыг нөхөн төлсөн байхад дахин төлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоол гарсан нь хууль зөрчиж байна. И.Сг гэм буруутайд тооцохдоо хохирогч Г.Оюунгэрэл, Ч.Өнөрзаяа гэж өөр хүний нэрийг бичсэн байна. Мөн И.С нь Баярмаа, Дуламжав, Нарангэрэл, Батболд нарт төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байхад Баярмаа, Дуламжав, Нарангэрэл нарт дахин төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн И.С нь Нэргүй, Ч.Өнөрзана, А.Батцэцэг, Оюундэлгэр, Нарангэрэл нарыг залилаагүй. Гэтэл шийтгэх тогтоолд залилсан гэж үзэж гэм буруутайд тооцсон. Түүнчлэн хохирогч Н.Уянгын хохирлыг хэн барагдуулах талаар шийтгэх тогтоолд дурдаагүй. Шийтгэх тогтоолын дүгнэлтийн хавсралт хэсэгт шүүгдэгч И.Сгаас 12.608.070 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ шийтгэх тогтоолдоо мөнгө гаргуулна гэж дурдаагүй байсан. Мөн хохирогч Н.Уянга нь давж заалдах гомдолдоо “И.Сгаас нэхэмжлэхгүй, Н.Б, Б.Н нараас нэхэмжилнэ” гэсэн байсан. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Хэрэв боломжгүй бол дээрх дурдсан 5 үйлдлийг хасаж ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирогч Д.Оюунгэрэл нь давж заалдах гомдолдоо “Оюунцэцэг гэж хүнд мөнгө өгсөн” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Оюунгэрэл нь “Оюунцэцэгийг яллагдагчаар татаж өгнө үү. Алтансувд, Оюунтунгалаг нар нь энэ хэрэгт холбоотой” гэж мэдүүлдэг. Эдгээр нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгахад Оюунцэцэг нь авсан мөнгөө Наранцацралд өгсөн болох нь тогтоогдож, Наранцацрал нь Оюунцэцэгээс мөнгө авсан болохоо шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Иймд Оюунцэцэгийн авсан мөнгийг Алтансувд, Оюунтунгалаг, Хулан нар авсан болох нь тогтоогдоогүй. Стенфорт компанийн сүлжээний бизнес нь Улаанбаатар хотод 4 оффистой. Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэрэг нь зөвхөн Баянгол дүүрэгт байрлах салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Бат-Эрдэнэ, Наранцацрал нарт холбогдох үйлдлүүдийг шалгаж тогтоон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Алтансувд, Оюунтунгалаг нарт холбогдох Стенфорт компанийн үлдсэн 3 оффистой холбоотой үйлдэлд Хан-Уул дүүргийн прокурорын газар хяналт тавьж байгаа. Энэ хэрэгт 2018 оноос эхэлж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад шүүгдэгч нар Куатбек гэж хүний талаар ярьдаггүй байсан мөртлөө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа Куатбекд мөнгөө өгсөн гэж ярьж эхэлсэн. Энэ хэргийг анх шүүхэд шилжүүлэхэд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүгдийг хийгээд хэргийг дахин шүүхэд шилжүүлэхэд шүүхээс “прокурор шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой байна” гэж дүгнэсэн. Өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо дурдаж байгаачлан иргэний хариуцагчаар татах талаар шалгаж үзсэн. Шүүгдэгч нар нь идэвхитэй үйлдэл буюу маркетинг хийсэн. И.С, Ш.Т нар нь “өмнөх Gtime-ийн шархаа нөхнө. Одоогийн байдлаар бид ийм хэмжээний ашиг олж байна” гэж байсан гэж хохирогч нар мэдүүлдэг. Шүүгдэгч Д.Дийн хувьд Баттөмөр, Дэлгэрмаа, Мөнхцэцэг нарыг залилсан. Хохирогч Баттөмөр анхан шатны шүүх хуралдаанд оролцож Д.Д ямар үйлдэл гаргасан талаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хохирогч нараас зүгээр мөнгө аваагүй, идэвхитэй үйлдлээр хохирогч нарыг ухуулж байсан тул иргэний хариуцагчаар тогтоох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд дийлэнх хохирогч нар оролцсон. Хохирогч Д.Бэхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад “би 20.000.000 төгрөг өгсөн” гэдэг. Өөр ямар нэгэн 5-аас 6 хүний нэр хэлдэггүй. Аудитын шалгалтаар Д.Бэхбатын данснаас 20.000.000 төгрөг гарсан байсан. Мөн шүүгдэгч Н.Б, Б.Н нараас бусад 6 шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн, сургалт зохион байгуулсан, танилцуулсан, шүүгдэгч Б.Х нь мэйл хаяг, эрхийг нь нээсэн зэрэг үйлдлүүд хийсэн. Өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас эдийн засгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн нэгэн оролцогч энэ талаар санал хүсэлт гаргаагүй. Аудитын дүгнэлтээр хэн хэний дансанд хэдэн төгрөг орсон, хаашаа шилжсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Н.Б нь Б.Н, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Д.Орломсүрэнгээс 12.431.416 төгрөг, П.Батболдоос 18.389.280 төгрөг, Л.Насанжаргалаас 7.440.000 төгрөг, Ц.Баттөмөрөөс 48.193.569 төгрөг, Ж.Түмэнжаргалаас 2.472.000 төгрөг, Н.Мөнгөн-Эрдэнээс 4.000.000 төгрөг, Ч.Норовсамбуугаас 19.427.683 төгрөг, П.Түмэнжаргалаас 24.744.000 төгрөг, Т.Мөнхцэцэгээс 24.312.000 төгрөг, Г.Алтангэрэлээс 750.000 төгрөг, С.Сарангэрэлээс 38.184.000 төгрөг, Б.Алтангэрэлээс 13.500.000 төгрөг, Б.Шатараас 29.529.240 төгрөг, Д.Оюунгэрэлээс 15.063.300 төгрөг, Л.Чимэддоржоос 4.782.000 төгрөг, Л.Адьяасүрэнгээс 11.436.840 төгрөг, Г.Ариунбайгалиас 1.042.476 төгрөг, Д.Эрдэнэчулуунаас 2.391.000 төгрөг, Р.Отгонбаатараас 24.220.830 төгрөг, Б.Гантулгаас 4.902.450 төгрөг, Н.Хоролмаагаас 2.634.500 төгрөг, Я.Дашдэлэгээс 1.320.665 төгрөг, Ж.Энхтуяагаас 26.301.000 төгрөг, Х.Орломоос 7.173.000 төгрөг, Б.Ариунгэрэлээс 24.220.834 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 28.075.900 төгрөг, Ж.Мөнгөнцэцэгээс 40.677.090 төгрөг, А.Батцэцэгээс 14.400.000 төгрөг, Х.Батмөнхөөс 9.790.240 төгрөг, Г.Оюундэлгэрээс 15.952.320 төгрөг, М.Дуламжаваас 4.912.600 төгрөг, Ч.Өнөрзанаас 13.379.000 төгрөг, Д.Нанжидсүрэнгээс 22.000.000 төгрөг, Ж.Эрдэнэчимэгээс 2.414.845 төгрөг, Б.Гантулгаас 1.200.000 төгрөг, А.Баярмаагаас 31.640.800 төгрөг, Н.Уянгаас 31.640.800 төгрөг, Н.Зоригтхүүгээс 8.388.162 төгрөг, Д.Бодьсайханаас 4.790.000 төгрөг, Д.Батбуянгаас 23.950.000 төгрөг, Ц.Ганхүүгээс 11.975.000 төгрөг, А.Алтанзулаас 1.225.000 төгрөг, Н.Батцэцэгээс 24.000.000 төгрөг, Ч.Буяндэлгэрээс 21.600.000 төгрөг, А.Ариунбилэгээс 5.000.000 төгрөг, А.Анх-Эрдэнээс 14.400.000 төгрөг, Т.Аззаяагаас 2.400.000 төгрөг, М.Амарзаяагаас 13.600.000 төгрөг, С.Хоролмаагаас 7.440.000 төгрөг, Б.Мягмарболдоос 8.405.000 төгрөг, А.Болортуулаас 88.498.362 төгрөг, Д.Одонтунгалагаас 8.293.466 төгрөг, Д.Сэржээс 12.000.000 төгрөг, Б.Ганбатаас 8.400.000 төгрөг, Д.Бэхбатаас 49.334.575 төгрөг, Б.Отгонбаяраас 486.000 төгрөг, Л.Нарангэрэлээс 21.000.000 төгрөг, Ч.Оюунгэрэлээс 47.829.000 төгрөг /72 хохирогч/, Д.Ганчимэгээс 24.000.000 төгрөг, Ц.Төрмандахаас 25.000.000 төгрөг, Р.Мөнхжаргалаас 5.580.000 төгрөг, Д.Өлзийбүрэнгээс 26.386.102 төгрөг, Д.Жамьянаас 24.744.000 төгрөг, Ж.Ганчимэгээс 12.000.000 төгрөг, Б.Нэргүйгээс 16.364.000 төгрөг, Б.Солонгоос 6.000.000 төгрөг, М.Гэрэлмагнайгаас 14.472.000 төгрөг, Т.Болормаагаас 16.719.681 төгрөг, П.Болортунгалагаас 2.436.000 төгрөг, Т.Пүрэвсүрэнгээс 119.750.000 төгрөг, Т.Чимэддавгаас 9.226.000 төгрөг, Ч.Наранцэцэгээс 4.837.924 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 1.275.475.952 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

2. Б.Н нь Н.Б, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Ц.Баттөмөрөөс 48.193.569 төгрөг, Ч.Норовсамбуугаас 19.427.683 төгрөг, П.Түмэнжаргалаас 24.744.000 төгрөг, Т.Мөнхцэцэгээс 24.312.000 төгрөг, Г.Алтангэрэлээс 750.000 төгрөг, С.Сарангэрэлээс 38.184.000 төгрөг, Б.Алтангэрэлээс 13.500.000 төгрөг, Б.Шатараас 29.529.240 төгрөг, Д.Оюунгэрэлээс 15.063.300 төгрөг, Л.Чимэддоржоос 4.782.000 төгрөг, Л.Адьяасүрэнгээс 11.436.840 төгрөг, Г.Ариунбайгалиас 1.042.476 төгрөг, Д.Эрдэнэчулуунаас 2.391.000 төгрөг, Р.Отгонбаатараас 24.220.830 төгрөг, Б.Гантулгаас 4.902.450 төгрөг, Н.Хоролмаагаас 2.634.500 төгрөг, Я.Дашдэлэгээс 1.320.665 төгрөг, Ж.Энхтуяагаас 26.301.000 төгрөг, Х.Орломоос 7.173.000 төгрөг, Б.Ариунгэрэлээс 24.220.834 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 28.075.900 төгрөг, Ж.Мөнгөнцэцэгээс 40.677.090 төгрөг, Ж.Эрдэнэчимэгээс 2.414.845 төгрөг, Б.Гантулгаас 1.200.000 төгрөг, Д.Одонтунгалагаас 8.293.466 төгрөг, Р.Мөнхжаргалаас 5.580.000 төгрөг, Д.Өлзийбүрэнгээс 26.386.102 төгрөг, П.Болортунгалагаас 2.436.000 төгрөг, Т.Пүрэвсүрэнгээс 119.750.000 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 532.556.324 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

3. Н.С нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийнн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд  Ч.Норовсамбуугаас 19.427.683 төгрөг, Д.Нанжидсүрэнгээс 22.000.000 төгрөг, С.Хоролмаагаас 7.440.000 төгрөг, Б.Мягмарболдоос 8.405.000 төгрөг, А.Болортуулаас 88.498.362 төгрөг, Д.Бэхбатаас 49.334.575 төгрөг, Б.Отгонбаяраас 486.000 төгрөг,  Д.Жамьяангаас 24.744.000 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 220.335.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

4. И.С нь Н.Б, Ш.Т нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд П.Батболдоос 18.389.280 төгрөг, А.Батцэцэгээс 14.400.000 төгрөг, Г.Оюундэлгэрээс 15.952.320 төгрөг, М.Дуламжаваас 4.912.600 төгрөг, Ч.Өнөрзанаас 13.379.000 төгрөг, А.Баярмаагаас 31.640.800 төгрөг, Л.Нарангэрэлээс 21.000.000 төгрөг, Б.Нэргүйгээс 16.364.000 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 136.038.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

5. Ш.Т нь Н.Б, И.С нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд П.Батболдоос 18.389.280 төгрөг, А.Батцэцэгээс 14.400.000 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 32.789.280 төгрөгийн буюу хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

6. Д.Д нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805048291231, 1805047311233, дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, хохирол нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагч Д.Д нь Н.Б, Б.Н,  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Ц.Баттөмөрөөс 48.193.569 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 28.075.900 төгрөг, Ж.Мөнгөнцэцэгээс 40.677.090 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 116.946.559 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

7. Б.Х нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805045031112, 1805048651106, 1805050111297 дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, хохирол нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “яллагдагч Б.Х нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Б.Ариунгэрэлээс 24.220.834 төгрөг, Д.Батбуянгаас 23.950.000 төгрөг, Б.Ганбатаас 8.400.000 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 56.570.834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

8. Д.Б нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805059471302, 1805062821054, 1805043481281 дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, хохирол нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагч Д.Д нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Н.Зоригтхүүгээс 8.388.162 төгрөг, Р.Мөнхжаргалаас 5.580.000 төгрөг, Д.Өлзийбүрэнгээс 26.386.102 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 40.354.264 төгрөгийн буюу хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар тус тус үйлдсэн болох нь:

1. хохирогч Д.Орломсүрэнгийн “...Би анх 2017 оны 12 дугаар сарын үеэр Стэмфорд компанийн талаар өөрийн танил Оюунцэцэгээс сонсож байсан юм. Тэгээд захирал гэх Бат-Эрдэнэтэй 99768807 утсаар ярьсан. Тэгээд би ийм компани байгаа юм уу гэж асуутал тийм ээ, хүмүүс одоо маш их орж байгаа, их ашигтай компани шүү гэж хэлсэн. Би 2017 оны 12 дугаар сард Эрдэнэтээс хотод ирчихсэн явж байхдаа Оюунцэцэгийн доор 200 америк доллараар элсэж орсон. Гэхдээ би уг 200 доллараа Бат-Эрдэний Хаан банкны 5076112406 дугаартай данс руу шилжүүлсэн юм. ...Тэгээд үнэхээр мөнгө орж ирээд байхаар нь би 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 800 ам.доллар хийсэн. ...Одоо мөнгө нэмээд хийвэл эрсдэлгүй юу гэж утсаар асуутал Бат-Эрдэнэ асуудалгүй ээ, та өнөөдөр 00:00 цагаас өмнө хийчих тэгвэл хүү нь бодогдоно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 4010 долларыг 2018 оны 2 дугаар сарын 20-ны үеэр төгрөгөөр нь бодоод, мөн Бат-Эрдэний данс руу Эрдэнэт хотоос шилжүүлсэн. Харин би Бат-Эрдэнээс хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө ашиг гэж нийт 5 сая орчим төгрөг буцааж авсан. Одоо би үлдэгдэл 6 сая төгрөгөө нэхэмжилж байна. ...” /1хх77-79/,  

2. хохирогч П.Батболдын “...2017 оны 11 дүгээр сарын үеэр манай эхнэрийн найзууд болох Ш.Т, И.С нар Стэмфорд компанийн талаар ярьсан. Тунгалаг, Сарантуяа нар сүлжээ биш, хөрөнгө оруулалтын компани гэж надад тайлбарлахаар нь ашигтай юм шиг санагдаад би анх 100 ам.долларыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд бэлнээр Тунгалаг, Сарантуяа нарт авч очиж өгсөн. Би цувуулж өгсөөр байгаад 7.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тунгалаг ашиг гэж 7 хоног бүр цувуулж өгсөөр байгаад нийт 5.000 ам.долларыг нь буцааж авсан. Тэгээд Тунгалаг нэмж 10.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийгээрэй, тэгвэл долоо хоног бүр 810 ам.долларын ашиг авна, урамшуулал зарласан байгаа гэж хэлсэн. Тэгээд би 10.100 ам.доллар өгсөн. Би нийт 17.100 ам.доллар өгөөд нийт 5.000 ам.долларын урамшуулал авсан. Одоо би 12.100 ам.доллараа нэхэмжилж байна. ...” /1хх80-83, 19хх-96/

3. хохирогч Л.Насанжаргалын “...Би “Стэмфорд” ХХК-ийн захирал гэх Н.Б гэх хүнтэй Рокмон төв дээр очиж уулзаад сургалтанд нэг өдөр нэг цаг орчим суусан. ...“Стэмфорд” ХХК-ийн захирал гэх Н.Бд бэлнээр 1.000 ам.долларыг өгсөн. Би өөрийн бүртгүүлсэн ID хаяг руугаа орж үзэхэд “Стэмфорд” ХХК-н дансанд миний өгсөн 1.000 ам.доллар орсон байсан. ...Би нийт “Стэмфорд” ХХК-нд 3.100 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Харин буцааж ашигт нь 2.344 ам.долларыг авсан. Одоо аваагүй үлдэгдэл ашиг нь 2.534 ам.доллар. Нийт авлага нь бүгд 5.634 ам.доллар болж байгаа юм. Бат-Эрдэнэд эхлээд бэлнээр 1000 ам.долларыг өгсөн. Сүүлийн 2 удаагийн мөнгийг Стэмфорд ХХК-ийн өөрийнхөө ID данс руу хийсэн. ...” /1хх84-88, 5хх243/,  

4. хохирогч Ц.Баттөмөрийн “...2018 оны 2 дугаар сардаа Рокмон Бюлдингийн оффист очиж Дашдоржид бэлнээр 100 ам.доллар өгч элссэн. Би өөрийнхөө [email protected] гэсэн имэйл хаягийг өгөөд Стэмфорд компанийн сайтад Дашдоржоор ID данс нээлгүүлсэн. Дараа нь 10.000 ам.доллар, мөн Дашдоржид бэлнээр мөн Рокмон Бюлдингийн оффис дээр авч очиж өгсөн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын дундуур би өөрийнхөө доор эхнэр Г.Долгоржавын нэрээр ID данс нээгээд 10.000 ам.долларыг Рокмон Бюлдингийн оффист байсан зарим хүмүүст хувааж өгөөд оронд нь ID дансандаа доллар авсан. Би нийт 2.300 орчим ам.долларын урамшуулал дансаараа цувуулж авсан. Миний урамшууллыг Дашдоржид өгдөг байсан. ... Ногдол ашиг гэж аваагүй. 48.193.569 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /1хх89-92, 19хх99/,

5. хохирогч Ж.Түмэнжаргалын “...2018 оны 4 дүгээр сарын эхээр Насанжаргал өөрийнхөө 99736441 дугаараас миний 96600019 дугаар луу залгаад мөнгө өсгөдөг, Стэмфорд гээд олон улсын компани байна, дэлхийн хөрөнгийн бирж дээрээс ашиг олдог, би өөрөө хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө өсгүүлэх гээд Насанжаргалын Хаан банкны данс руу 2018 оны 4 дүгээр сарын эхээр өөрийнхөө Төрийн банкны 102900029392 дугаартай данснаас 2.472.000 төгрөг буюу 1000 ам.доллар шилжүүлсэн. Би Насанжаргалд мөнгөө өгсөн болохоор Насанжаргалаас 2.472.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээсээ хойш урамшуулал огт аваагүй. Харин Насанжаргалыг хохирлоо өг гэсээр байгаад 400.000 төгрөг авсан. ...” /1хх93-96/,  

6. хохирогч Н.Мөнх-Эрдэнийн “...Би нийт 4.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө аав Л.Насанжаргалын Хаан банкны 5990086926 дугаартай данс руу шилжүүлсэн. Би 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Аав миний бүх юмыг миний өмнөөс хийгээд өгчихдөг байсан. ...” /1хх97-100, 19хх101/,

7. хохирогч Ч.Норовсамбуугийн “...Бат-Эрдэнэд итгээд данс руу нь мөнгө шилжүүлж эхэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Бат-Эрдэнийн данс руу өөрийнхөө дор элсэж орсон Т. Мөнхцэцэгийн 14.321.000 төгрөг, мөн тэр өдөртөө Мөнхцэцэгийн 10.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Дараа нь 3 дугаар сарын 25-ны өдөр Түмэнжаргалын 14.744.000 төгрөг, 10.000.000 төгрөг шилжүүлж, өөрийнхөө хувьд 4 дүгээр сарын 4-ний өдөр 6.071.600 төгрөг, 4 дүгээр сарын 5-ны өдөр 7.284.483 төгрөг тус тус Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Бат-Эрдэнэ Түвшинтөр гээд хүний Хаан банкны дансыг өгөөд энэ хүн рүү мөнгө шилжүүл гэхээр нь 3 дугаар сарын 25-ны өдөр түүний данс руу өөрийнхөө дор элсэж орсон Алтангэрэлийн 11.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 4-ний өдөр Бат-Эрдэнийн хэлснээр Н.Сгийн Хаан банкны данс руу 4.948.800 төгрөг шилжүүлсэн. Миний дор элсэж орсон Загдсүрэн 4 дүгээр сарын 6-ны өдөр 24.744.000 төгрөг, Б.Нын данс руу 24.744.000 төгрөг шилжүүлсэн. Би Бат-Эрдэнээс 133.920.000 төгрөг нэхэмжилж байна. Миний дор элссэн хүмүүс бүгд Завхан аймгийн төвд байдаг ба би өмнөөс өргөдөл өгсөн. ...” /2хх75-76, 77, 19хх102/,  

8. хохирогч П.Түмэнжаргалын “...2018 оны 3 дугаар сарын 20-ны үед манай ажилтан Сарангэрэл надад хэлэхдээ “Би Норовоо эгчийн данс руу 13.000.000 төгрөг хийсэн, тэгсэн миний данс руу ногдол ашиг гээд долоо хоног бүр мөнгө орж ирдэг” гэж хэлээд утсан дээрээ данс руу ногдол ашиг орж ирж байгаа талаарх дансны мэдээллээ харуулсан. Тэгээд Норовоо миний ажлын өрөөнд ирээд бид хоёр уулзсан чинь Норовоо “10.000 ам.доллар өгөх юм бол 12.000 доллар өгсөн юм шиг ногдол ашиг орж ирнэ, одоо урамшуулал зарласан байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сүлжээ биш биз гэж асуухад “Үгүй би 4 сар орчим ногдол ашиг авч байгаа, ямар ч байсан 2 жил баталгаатай ажиллана гэж тайлбарлаж хэлсэн. ...Нийт 24.744.000 төгрөг Норовоогийн дансанд хийсэн, түүнээс 1 хойш нэг долоо хоногийн дараа 1.500.000 төгрөг Норовоогийн данснаас миний дансанд ногдол ашиг гэсэн утгатай мөнгө хийсэн. Мөн 2018 оны 8 дугаар сард зээлээ хийж чадахаа байгаад Норовоо руу ярих үед миний дансанд Норовоо 3.000.000 төгрөг хийсэн. Одоо надад нийт 20.244.000 төгрөгийн хохирол байна. ...” /2хх82-84/,

9. хохирогч Т.Мөнхцэцэгийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 24-ний үед гоо сайхны бүтээгдэхүүн авахаар захаар явж байгаад Норовсамбуугийн дэлгүүр дээр орсон чинь Норовсамбуу хөрөнгө оруулалтын компани байна, би энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн чинь ногдол ашиг өгч байна аа, энэ зээлэнд их нэмэртэй аятайхан юм, долоо хоног бүрийн хагас сайн өдөр болгон мөнгө орж байна гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 23-ны өдөр  цалингийн зээл аваад Норовсамбуугийн дансанд 23.000.000 төгрөг бэлнээр хийгээд 1.312.000 төгрөгийг өөрт нь бэлэн өгсөн. Нийт 24.312.000 төгрөг өгсөн. ...” /2хх85-87/,

10. хохирогч С.Сарангэрэлийн “...Тэгээд би зээл аваад хадгаламжаа шавхаад 13.344.000 төгрөг болсныг Норовоо эгчийн данс руу хийсэн юм. 7 хоног болгон Норовоо эгчийн нэрээр мөнгө орж ирээд байсан. ...Тэгсэн дүү өөрөө мэд гэсэн, тэгээд дүүгээрээ цалингийн зээл авхуулаад өөрөө мөн цалингийн зээл нэмж аваад 24.744.000 төгрөг болгоод дүүгийнхээ нэрээр оруулах гэсэн чинь Норовоо эгч овог нэгтэй хүмүүс болохгүй гээд танай нөхрийн нэрээр бүртгэчихлээ гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө Түмэнжаргал эгчийн дансанд хийгээд Норовоо эгчийн дансанд хийлгэсэн. Тэгээд маргааш нь намайг Норовоо эгч Амгалан ахынд ороод ир гэхээр нь би орсон чинь Норовоо эгч Амгалан ахын дансанд 5.264.040 төгрөг хийчих гэхээр нь 5495293868 дансанд хийсэн. Дараа нь 2.871.256 төгрөгийг Норовоогийн 5495040475 дугаарын дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгийг нь надад үлдээгээд энэ бол чиний 7 хоногийн ногдол ашиг гэж хэлсэн, тэр нь 4.858.680 төгрөг, үлдсэн энэ мөнгийг миний бүртгэлийн ногдол ашиг гэж хэлсэн. ...Нийт 38.184.000 төгрөг шилжүүлснээс 12.670.000 төгрөг авсан, үлдэгдэл 25.513.500 төгрөг аваагүй. ...” /2хх91-94/,

11. хохирогч Б.Алтангэрэлийн “... Би 2018 оны 4 дүгээр сарын дундуур фэйсбүүк ухаж байгаад Стэмфорд компанийн талаар мэдээлэл авсан. Тэгээд Стэмфорд Трэйдинг Техноложис компанийн байрлах оффист очиж захирал гэх Н.Б гэдэг хүнтэй уулзаж мэдээлэл авсан. Бат-Эрдэнийн Хаан банкны 5076112406 тоот данс руу өөрийнхөө Хаан банкны 5084370375 тоот данснаас 13.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Стэмфорд компанийн сайтад Бат-Эрдэнээр ID данс нээлгүүлээд 13.500.000 төгрөгтэй тэнцэх 5.625 доллар байршуулсан. Одоо би Бат-Эрдэнээс үлдэгдэл 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /2хх155-158/,        

12. хохирогч Б.Шатарын “...Би анх 2017 оны 10 дугаар сард 2.500 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба энэ мөнгөө буцаагаад авчихсан болохоор нэхэмжлэхгүй. Бат-Эрдэнэтэй 2017 оны 10 дугаар сард танилцаад холбоотой байдаг байсан. Рокмон Бюлдингийн 203 тоот оффис дээр нь ирж Н.Бд бэлнээр 12.345 ам.доллар тоолж өгсөн. Би уг 12.345 ам.долларыг хүү Т.Нямхүүгийн нэр дээр тушаасан боловч мөнгө нь миний мөнгө байгаа юм. ...” /2хх175-176, 4хх104, 19хх122/,  

13. хохирогч Д.Оюунгэрэлийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Stamford trading Technologies" компанийн оффист очсон. ...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2.621.000 орчим төгрөгийн тэтгэврээ зээлж Чингэлтэй дүүрэгт байрлах Бодь Цамхагт байрлах уг компанийн оффист бэлнээр Хуланд авч очиж өгсөн. Мөн хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө хүүг 7 хоног бүр авдаг гэж хэлсэн. Тэгээд надад ашигтай юм шиг санагдахаар нь би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк 101-50 тоот 1 өрөө байраа 32.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд байр зарсан мөнгөөрөө оёдлын цех авч ажиллуулсан. Үлдсэн 18.000.000 төгрөгөө 7000 ам.доллар болгоод 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 6.300 долларыг нь өөрийн танил Оюунцэцэгт Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Хаан банкны хажууд бэлнээр өгсөн. ...4 дүгээр сарын 11, 12-ны үеэр Оюунцэцэгийн хамаатан Одонтунгалаг гэрт ирээд надаас 200 ам.доллар бэлнээр аваад миний Стэмфорд компанийн данс руу хийж өгсөн. 4 дүгээр сарын дундуур уг компанийн захирал гэх Бат-Эрдэнэтэй уулзаад мөнгөө буцааж авъя гэж хэлтэл 3.800.000 төгрөг буюу 1.500 доллар миний данс руу хийж өгсөн. ...” /2хх213-216, 19хх88-89, 109/,

14. хохирогч Л.Чимэддоржийн “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод өрөөнд авч очоод 2.000 ам.доллар бэлнээр тоолж өгсөн. 2.000 ам.доллараа нэхэмжилж байна. ...” /3хх1-5, 5хх245/,

15. хохирогч Л.Адъяасүрэнгийн “...Би анх 2018 оны 4 дүгээр сарын эхээр манай хуучны танил Хоролмаа /утас:99170911/-гаас “Стэмфорд трейдинг техноложис” компанийн талаар сонссон. Стэмфордын оффист Эрдэнэчимэг, Цэнд-Аюуш нартай уулзаж танилцсан. ...Тэгээд тэр өдөр урамшуулал дуусна гээд байхаар нь өөрийнхөө Хаан банкинд байсан төгрөгөөсөө 2026 ам.доллар аваад Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах оффист очиж Наранцацрал гэдэг менежерт бэлнээр 2026 ам.доллар өгсөн. Тэгээд би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр Очирдоржийн нэр дээр Стэмфорд компанийн сайтад ID данс нээж Наранцацралын өгсөн Хаан банкны 5088075615 дугаартай данс руу 2.101.300 төгрөг, 495040475 дугаартай данс руу 3.929.040 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн бэлнээр 624.500 төгрөг данснаасаа авч нэг танихгүй эмэгтэйд өгсөн. Би уг хэргийг Рокмон Бюлдингийн оффис дээр бэлнээр аваачиж өгсөн. Ингээд би нийт 5.026 долларын хөрөнгө оруулалт Стэмфорд компанид хийж залилуулсан. ...” /3хх31-33, 34, 19хх100/,  

16. хохирогч Г.Ариунбайгалийн “...Тэгэхээр нь Наранцацралын хэлсэн үгэнд итгээд анх 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 320 ам.доллар Наранцацралд Рокмон Бюлдингийн оффис дээр нь бэлнээр авч очиж өгөөд өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаараа ID данс /ID дансны дугаараа мэдэхгүй байна/ нээлгүүлсэн. Тухайн үед Наранцацрал манай компани урамшуулал зарласан гээд байсан. Дараа нь 4 дүгээр сарын дундуур 116 ам.доллар мөн Наранцацралд бэлнээр өгсөн. Ингээд би нийт 436 ам.доллараар хохирсон. 1.042.476 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /3хх76-79, 19хх97/,

 17. хохирогч Д.Эрдэнэчулууны “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж менежер Наранцацралаас уг Стэмфорд компанийн талаар мэдээлэл авсан. Тухайн үед Наранцацрал нь манай компани ямар нэгэн сүлжээ биш, дэлхийн зах зээл дээр арилжаа хийж долларын зөрүүнээс ашиг олдог гэж тайлбарласан. Тэгээд тэр үедээ би хөрөнгө оруулалт хийлгүйгээр явчихаад 2018 оны 4 дүгээр сарын 21, 22-ны үеэр Рокмон Бюлдингийн 203 тоотод ирж Наранцацралд бэлнээр 1000 ам.доллартай тэнцэх монгол төгрөг өгсөн. Наранцацарал миний мөнгийг хурааж аваад Стэмфорд компанийн сайтад миний [email protected] гэсэн имэйл хаягаар ID данс нээж өгсөн. ...” /3хх80-83/,  

18. хохирогч Р.Отгонбаатарын “...Баттөмөр 2018 оны 3 дугаар сарын сүүлээр намайг дагуулаад Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд очиж Наранцацрал гэдэг хүнтэй уулзахад “та сургалтад суу” гэж хэлсэн. Тухайн үед би захирал Бат-Эрдэнэтэй бас уулзахад би саяхан 25.000 доллараар шагнуулсан гээд тэр оффистоо нэг өргөмжлөл өлгөчихсөн надад харуулсан. ...Тэгээд Рокмон Бюлдингийн байранд очиж Наранцацралд бэлнээр 10.130 доллар өгсөн. 130 доллар нь мөнгө шилжүүлэх шимтгэл гэж хэлсэн. ...” /3хх130-133/,

19. хохирогч Б.Гантулгын “...Би Стэмфорд компанийн оффисыг Рокмон Бюлдингийн дээр байдаг гэдгийг сонсоод 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр оффис дээр нь очоод 2000 долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдээд Наранцацаралд 2.030 ам.доллар бэлнээр өгсөн. Би Хаан банкнаас 5.000.000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. ...” /3хх145-148, 19хх111/,

20. хохирогч Н.Хоролмаагийн “...Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 203 тоотод очиж менежер Наранцацралтай уулзаж, 100 ам.доллар бэлнээр өгсөн. Би ID дансаа нэг танихгүй эмэгтэйгээр нээлгүүлсэн. Наранцацралд 100 ам.доллар өгсний дараа миний ID дансанд 100 ам.доллар орсон байсан. Харин дараа нь мөнгө нэмж хийхээр шийдээд сар, өдрийг нь санахгүй байна, 2018 оны 3 дугаар сарын үеэр байхаа Наранцацралд эхлээд 300 ам.доллар, дараа нь 700 ам.доллар бэлнээр өгсөн. Би нийт 1.100 ам.доллар Наранцацралд бэлнээр өгч хохирсон. 2.634.500 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /3хх160-163, 19хх98/,

21. хохирогч Я.Дашдэлэгийн “...Би Бат-Эрдэнийн хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Э.Баттулгаар ID данс нээлгүүлээд 500 ам.доллар бэлнээр өгсөн. Намайг 500 ам.доллар Э.Баттулгад өгөхөд миний ID дансанд 500 ам.доллар байршуулсан байсан. Дараа нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 500 ам.доллар хийсэн ба уг мөнгөө Н.Бд бэлнээр өгсөн. 1 дүгээр сарын 23-ны өдөр 1000 ам.доллар менежер гэх Наранцацралд бэлнээр өгсөн. 1 дүгээр сарын 26-ны өдөр дахиад 1000 ам.доллар, 2 дугаар сарын 12-ны өдөр 1000 ам.доллар, 4 дүгээр сарын 15-ны өдөр 1000 ам.доллар, 7 дугаар сарын 3-ны өдөр 1000 ам.доллар тус тус Наранцацралд бэлнээр өгч хийлгэсэн. Манай нөхөр Ц.Довдонцэрэн бас элсэж орохоор болоод 10 дугаар сарын 23-ны өдөр 400 ам.доллар, 10 дугаар сарын 24-ний өдөр 600 доллар, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 1000 доллар, 1 дүгээр сарын 26-ны өдөр 1000 доллар, 2 дугаар сарын 12-ны өдөр 1000 ам.доллар тус тус Наранцацралд бэлнээр авч очиж өгсөн. Манай нөхөр бид хоёр доллараа менежер Наранцацралд бэлнээр аваачиж өгдөг байсан. Манай нөхөр тэтгэврийн зээл авсан. Ингээд манай нөхөр бид хоёр 10.000 ам.доллараар хохирсон. ...” /3хх174-177, 4хх122, 9хх104/,

22. хохирогч Ж.Энхтуяагийн “...өөрийнхөө байраа зарсан мөнгөнөөс 27.000.000 орчим төгрөг буюу 11.000 долларыг Рокмон бюлдингийн 203 тоотод очиж компьютер дээр сууж байсан нэг эмэгтэйд бэлнээр авч очиж өгсөн. 11.000 ам.доллараа нэхэмжилж байна. ...” /3хх207-210, 5хх244, 19хх87/,

23. хохирогч Х.Орломын “...Наранцацрал манай компани одоогоор 20 хувийн урамшуулал зарласан байгаа гэж хэлсэн. Тэгээд би яагаад ийм их урамшуулал зарлаж байгаа юм гэж асуутал манай компани их мөнгөтэй байгаа, тийм учраас ойрын 2 жилдээ дампуурах эрсдэл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Наранцацралын хэлсэн үгэнд хууртаад уг компанид хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 4 дүгээр сарын 3-ны үеэр 8.000.000 гаруй төгрөгийн тэтгэврээ зээлж аваад доллар болгоод Рокмон Бюлдингийн 203 тоотод менежер Наранцацралд бэлнээр 3000 ам.доллар авч очиж өгсөн. Наранцацрал надаас бэлнээр мөнгө аваад баримт үйлдэж өгөөгүй. Тэгээд би Наранцацралаар өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаар ID данс нээлгүүлээд уг ID дансандаа 3000 ам.доллар хийлгүүлсэн. Би ID дансныхаа дугаарыг мэдэхгүй байна. Би Наранцацралаас 3000 ам.доллараа нэхэмжилж байна. ...” /3хх222-224/,

24. хохирогч Б.Ариунгэрэлийн “...2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж бэлнээр 10.130 долларыг Наранцацрал гэдэг эмэгтэйд бэлнээр өгсөн. Захирал Бат-Эрдэнэтэй нь хүртэл уулзахад мөнгөө бэлнээр өгсөн нь дээр гэж хэлсэн. Банкаар дамжвал уддаг гэж хэлсэн. Мөн намайг мөнгө өгөх үеэс урамшуулал зарласан гэж байсан. Би одоо 24.220.834 төгрөг нэхэмжилж байна. ...” /3хх241-243, 19хх117/,

25. хохирогч Х.Дэлгэрмаагийн “...Би 2018 оны 3 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж зөвлөгөө авсан, мөн 2-оос 3 удаа сургалтад суусан. Сургалтыг нь Н.Б голчилж явуулж байсан. Бат-Эрдэнэ тухайн үед Стэмфорд компани нь найдвартай, дэлхийн зах зээл дээрээс ашиг олдог гэж ярьсан. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бичил хорооллын Хаан банкнаас өөрийнхөө 5034448924 дугаартай данснаас Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын сарын 29-ний өдөр Худалдаа Хөгжлийн банкны 499224480 дугаартай Б.Нын данс руу 2065 ам.доллар шилжүүлсэн. Мөн 4 дүгээр сарын 5-ны өдөр урамшуулал зарлачихсан дуусах гээд байна гэхээр нь Рокмон Бюлдингийн байранд Б.Нд бэлэн 2000 ам.доллар авч очиж өгсөн. Би өөрийн төрсөн эгч Агиймаа, ээж Чулуунцэцэг нарын нэр дээр ID данс нээж, тус бүрт нь 2000 ам.доллар байршуулсан. Харин өөрийнхөө ID данс дээр 6300 америк доллар байршуулж Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийсэн. 10.000 ам.долларын хохирлоо нэхэмжилж байна. ...” /7хх7-10, 11/,

26. хохирогч Ж.Мөнгөнцэцэгийн “...Тэгээд уг компани нь ашигтай юм шиг санагдахаар нь хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод Б.Н гэдэг эмэгтэйд бэлнээр 1000 ам.доллар авч очиж өгсөн. Миний ID данс руу худалдаж авсан 1000 ам.доллар оронгуут нь надад маш их итгэл төрсөн. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5059067325 дугаартай данснаас 24.040.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкны данснаасаа олон улсын Стэмфорд компанийн эдвокэш гэсэн 4908402560040005 дугаартай данс руу 2000 ам.доллараар 2 удаа буюу нийт 4000 ам.доллар шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 1000 ам.долларыг Рокмон Бюлдинг дээр Дашдорж ахад бэлнээр авч очиж өгсөн. Би нийт 180 орчим ам.долларын урамшуулал бэлнээр авсан. Одоо 17.000 ам.долларын хохирлоо нэхэмжилж байна. ...” /7хх94-97, 98/,

27. хохирогч А.Батцэцэгийн “...Манай ээж банкнаас зээл аваад 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Орхон аймагт ирж сургалт орсон Тунгалаг гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 14.400.000 төгрөг явуулсан юм. ...Би өөрийнхөө гар дээр нэг ч төгрөг аваагүй. Тэгээд тухайн компанийн сайт руу ороод харахад миний нэр дээр хамгийн сүүлд харахад 2 дансанд тус бүр 4000 гаран ам.доллар орсон байсан. Тэгээд карт руугаа шилжүүлэх гэхээр уг компанийн ажилчид болохгүй байна гэж байсан. ...Би их гомдолтой байна. ...” /7хх139-144/,

28. хохирогч Х.Батмөнхийн “...2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот Стэмфорд компани оффист очиж Н.Б гээд захирлаас нь уг компанийн талаар илүү тодорхой мэдээлэл авсан. 3 дугаар сарын 7-ны өдөр Голомт банкны нэг данс руу 4.792.000 төгрөг буюу 2.000 ам.доллар шилжүүлсэн. 4-өөс 5 хоногийн дараа Баянзүрх дүүрэгт байрлах Дашдэлэгийн гэрт очиж, Дашдэлэгт 2.000 ам.доллар бэлнээр өгсөн. Ингээд би нийт 4.000 ам.доллараар хохирсон. Би ногдол ашиг гэж 1.139.540 төгрөг авсан, одоо 8.650.700 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. ...” /7хх161-164, 165, 19хх103/,

29. хохирогч Г.Оюундэлгэрийн “...Тунгалаг нь би Стэмфорд компанид ажилладаг юм, би одоо доороо нилээн олон хүн элсүүлсэн байгаа, манай компани нь маш их амжилттай явж байгаа, хөрөнгө оруулалтын зах зээл дээрээс ашиг олдог юм, маш найдвартай, албан ёсны эрхтэй компани байгаа юм гэж хэлж байсан. ...Тэгэхээр нь би Тунгалагийн үгэнд ороод 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны 457007201 дугаартай данснаас Ш.Тийн Хаан банкны 5059400710 дугаартай данс руу 500 америк доллар 35 цент шилжүүлсэн. Тунгалагийн Хаан банкны данс руу 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 457007201 данснаас 90 доллар 41 центийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах одоогийн байгаа гэрээсээ гар утсаа ашиглан шилжүүлсэн, мөн тэр өдөртөө ээж Д.Солонгын 5133150131 дугаартай Хаан банкны данснаас 4.400.000 төгрөг, мөн Тунгалагийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Тунгалагийн данс руу өөрийнхөө Худалдаа Хөгжлийн банкны 470011646 дугаартай данснаас 9.700 төгрөг ажил дээрээ байхдаа шилжүүлсэн. Дараа нь Тунгалаг над руу залгаад 94940360 дугаарыг өгөөд Долгорсүрэн гэдэг хүн байгаа, наад хүнийхээ дансны дугаарыг аваад мөнгөө шилжүүлчих гэхээр нь би Буянт-Ухаа нисэх буудал дээр байж байхдаа Долгорсүрэнгийн Хаан банкны 5026887723 дугаартай данс руу 9.724.800 төгрөг шилжүүлсэн. Мөн 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр найз Өнөрцэцэгийн Хаан банкны данснаас Тунгалагийн данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийт 15.952.320 төгрөгийг Тунгалаг гэдэг хүнд залилуулсан. Би Тунгалагаас 2.000.000 төгрөг цувуулж авсан. ...” /7хх224-227, 228/,

30. хохирогч М.Дуламжавын “...Би Алимаа гэх хүнд 4.912.600 төгрөгийг дансаар өгсөн юм. Алимаа нь И.Сд дамжуулж өгсөн байсан. И.С цааш нь хэнд өгснийг мэдэхгүй байна. Би хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 2.200.000 орчим төгрөгийн урамшуулал И.Сгаас дансаараа шилжүүлж авсан, 2.712.600 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /8хх83-86, 87/,

31. хохирогч Ч.Өнөрзанын “...Би 2017 оны 12 дугаар сарын сүүл үеэр өөрийн төрсөн эгч Ч.Энхтуяагаас Стэмфорд компаний талаар сонссон. Тэгээд уг компани нь ашигтай юм шиг санагдаад 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Урантуяа гэдэг хүнтэй утсаар холбоо барьж байгаад Стэмфорд компанийн сайтад ID данс нээлгүүлсэн. Тэр өдөртөө би 1005 ам.доллар буюу 2.429.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө эгч Энхтуяагийн Хаан банкны 5006158646 дугаартай данс руу шилжүүлсэн. Би уг мөнгөө гэртээ байхдаа мобайлаар шилжүүлсэн. Дараа нь 3 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг Урантуяагийн Хаан банкны 5045275547 дугаартай данс руу мөн гэрээсээ мобайлдаж шилжүүлсэн. Маргааш нь мөн Урантуяагийн данс руу 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Харин 4 дүгээр сарын 5-ны өдөр Энхтуяагийн мөн Хаан банкны данс руу 6.150.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийт 13.379.000 төгрөгөөр хохирсон. ...” /8хх124-129, 130/,

32. хохирогч Д.Нанжидсүрэнгийн “...Манай хүү Т.Амартөгс нь “Стэмфорд гээд нэг ашигтай компани байна, ээжээ энэ компанид хөрөнгө оруулалт хийх үү,  мөнгө өсөхөөр юм байна” гэж хэлсэн. ...Ямар ч байсан хөрөнгө оруулалт  хийсэн бүх мөнгөө Н.Сгийн Хаан банкны данс руу шилжүүлж байсан. ...” /9хх3-6/,

33. хохирогч Ж.Эрдэнэчимэгийн “...Тэгээд би Дашдэлэгийн ярьсанд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд тухайн үедээ 500 ам.долларыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах Дашдэлэгийн гэрт бэлнээр авч очиж өгсөн. Тэгээд би 2018 оны 3 дугаар сарын сүүлээр байх бас сар, өдрийг нь санахгүй байна, нэмж 500 ам.доллар хийхээр болоод Дашдэлэгт бэлнээр 500 ам.доллар өгсөн. Ингээд би нийт 1000 ам.доллар хийсэн. Би Дашдэлэгээс урамшуулал гэж цувуулж бэлнээр авсаар байгаад нийт 500 ам.доллар авсан. Одоо 500 ам.доллараа аваагүй байгаа. Би 1.217.110 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /9хх88-91, 19хх123/,

34. хохирогч Б.Гантулгын “...Эрдэнэчимэг эгчийн Хаан банкны данс руу 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 1.200.000 төгрөг /500 ам доллар/ шилжүүлсэн. Надад Стэмфорд компанийн сайтад хэн ID данс нээж өгснийг санахгүй байна. Миний ID дансны дугаар 1112783. Миний бүртгүүлсэн имэйл [email protected]. Харин нууц үгээ санахгүй байна. Би нэг ч төгрөгийн ногдол ашиг болон урамшуулал аваагүй. Би 1.200.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /9хх92-96/,

35. хохирогч А.Баярмаагийн “...2017 оны 12 дугаар сард И.С нь мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна гэж Рокмон Бюлдингд байрлах салбартаа дуудан уулзаж, түүний үгэнд итгэж 2000 доллар өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3000 ам.долларыг 5026887723 тоот Ц.Долгорсүрэнгийн данс руу Сарантуяа эгчтэй хамт шилжүүлсэн. ...Нийт 31.640.800 төгрөгийн хохирол учруулсан. Би үүнээс ногдол ашиг гэж 7 удаагийн гүйлгээгээр 6.439.059 төгрөг буцааж авсан. Буцааж авсан ногдол ашгаа хасаад 25.201.741 төгрөгийн хохирол учраад байна. ...” /9хх134-137/,

36. хохирогч Н.Уянгын “...2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Бүүвэйбаатарын өгсөн Ч.Азбилэгийн Хаан банкны 5068004433 дугаартай данс руу 4.806.000 төгрөг буюу 2000 ам.долларыг шилжүүлсэн. Харин миний доор хүү Б.Билгүүтэй элсэхээр болоод 10.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Уг 10.000 ам.доллар нь Билгүүтэйгийн өөрийнх нь мөнгө байгаа юм. Би Наранцацралаас 7 хоног бүр урамшуулал авдаг байсан. Ингээд би цувуулж авсаар байгаад нийт 1.090.000 төгрөг авсан. ...” /9хх212-215, 216/,

37. хохирогч Н.Зоригтхүүгийн “...Бүүвэйбаатарын үгэнд итгээд эхнэр бид хоёр хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 3 дугаар сарын эхээр мөнгөө 2500 ам.доллар болгоод Рокмон бюлдинг дээр аваад очтол Бүүвэйбаатар Оюунаа гэдэг хүнд мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бүүвэйбаатарын зааж өгснөөр нь Оюунаа гэдэг хүнд бэлнээр 2500 ам.доллар өгсөн. Манай эхнэр Гранд плазад байдаг Худалдаа хөгжлийн банкнаас гадаад хүний данс руу 813 евро шилжүүлсэн. ...Одоо үлдэгдэл 3150 ам.доллараа нэхэмжилж байна. ...” /10хх6-9, 19хх118/,

38. хохирогч Д.Бодьсайханы “...Тэгээд Болдбаатарын данс руу мөнгөө хийчих гээд эхнэрийнхээ дансыг өгсөн. Уг данс руу 2000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлсэн. 4 дүгээр сарын 5-ны өдөр Уянгын Хаан банкны данс руу 10 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлсэн. ...” /10хх43-46, 47/,         

39. хохирогч Д.Батбуянгийн “...Би “10.600 ам.доллараа хуваагаад 5.000 ам.доллараа эхнэрийн нэр дээр, 5.000 ам.доллараа өөрийн нэр дээр хийе” гэж хэлээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хаш-Эрдэнийн Хаан банкны 5058329099 дугаартай данс руу тухайн үеийн америк долларын үнэ ханшаар буюу 5.000 ам.долларыг монгол төгрөгийн ханшид шилжүүлэхэд 11.975.000 төгрөгийг 1 удаагаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034889594 дугаартай данснаас интернет банкаар мобайлдаж өөрийн өмнөөс гэж хэлээд хийсэн. ...Тухайн өдрийн ам.долларын ханшаар 11.975.000 төгрөгийг Хаш-Эрдэнэ Хаан банкны 5058329099 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034889594 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /10хх84-86, 87/,

40. хохирогч Ц.Ганхүүгийн “...Тэгээд би Баярмаа, Болорчимэг нарын хэлсэн үгэнд итгээд тэр өдөртөө буюу 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд байдаг өөрийнхөө долларын хадгаламжийг цуцлаад 9340 ам.доллар аваад, тэрнээсээ 5000 ам.долларыг маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод Баярмаад бэлнээр авч очиж өгсөн. ...Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 350.000 төгрөгөөр 2 удаа нийт 700.000 төгрөгийн урамшуулал авсан. 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баярмаа 630.000 орчим төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...” /10хх153-156, 157/,

41. хохирогч А.Алтанзулын “...Тухайн үед надад захирал болох Н.Б мэдээлэл өгсөн бөгөөд манай Стэмфорд компани нь цэвэр хөрөнгө оруулалтын компани, олон улсын хөрөнгийн бирж дээр хиймэл оюун ухаанаар арилжаа хийж валютын зөрүүнээс ашиг олдог гэж тайлбарласан. Тэгээд Бат-Эрдэнэ эрсдэл багатай, ойрын 4 жилд төлөвлөгөө гаргасан ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөртөө шийдвэрээ гаргаагүй бөгөөд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн Рокмон Бюлдингийн оффис дээр ирээд Г.Амгаланбаатар гэдэг хүнээс зөвлөгөө авсан. Тэгээд би тэр өдөртөө Гончигсумлаа гэдэг хүнээс бас мэдээлэл аваад уг хүний доор элсэж ороод хөрөнгө оруулалт хийсэн. ...” /11хх1-34, 35-36, 56/,

42. хохирогч Н.Батцэцэгийн “...Миний хувьд Алтанзулын хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн ба 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Алтанзулын Хаан банкны 5093169484 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5035174313 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг Рокмон Бюлдингийн ойролцоо байдаг АТМ-ээс шилжүүлсэн. Харин 14.000.000 төгрөгийг нь Банзрагчийн Хаан банкны 5554036246 дугаартай данс руу шилжүүлж доллар худалдаж авсан. Уг 24.000.000 төгрөг нь миний өөрийн мөнгө байгаа юм. Би Алтанзулаас 648.000 төгрөгийн урамшуулал авсан. ...” /11хх37-40/,

43. хохирогч А.Анх-Эрдэнийн “...2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн эгч Алтанзулын Хаан банкны данс руу 7.200.000 төгрөгийг, дараа нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7.200.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 14.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийтдээ ногдол ашиг гэж 7.000.000 төгрөг авсан. Харин үлдсэн 7.400.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /11хх44, 53/,

44. хохирогч А.Ариунбилэгийн “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Алтанзулын Хаан банкны данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Алтанзул миний шилжүүлсэн мөнгийг Стэмфорд трейдинг техноложис компанийн данс руу хийсэн. Тэгээд ID хаяг нээсэн байгаа, тийм учраас таныг мөнгөний ногдол ашиг миний Хаан банкны данс руу орно гэж тухайн үедээ хэлж байсан. Би ногдол ашиг гэж 1.000.000 төгрөг авсан, одоо үлдсэн 4.000.000 төгрөг аваагүй учраас энэ мөнгийг гаргуулан авах хүсэлттэй байна. ...” /11хх51/,

45. хохирогч Т.Аззаяагийн “...2018 оны 4 дүгээр сарын сүүлээр найз Алтанзулаас Стэмфорд трейдинг техноложис компанийн талаарх мэдээлэл авсан. ...Манай найз Алтанзул өөрөө ажиллаж байсан учраас итгээд Стэмфорд трейдинг техноложис компанид хөрөнгө оруулалт хийсэн. ...2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Алтанзулын Хаан банкны данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш ногдол ашиг аваагүй. ...” /11хх49, 52/,

46. хохирогч Ч.Буяндэлгэрийн “...Тэгэхээр нь үйл ажиллагаа нь таалагдаад 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 7.200.000 төгрөг, дараа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14.400.000 төгрөг, нийт 21.600.000 төгрөгийг Алтанзул гэж хүний дансанд хийсэн. Үүнээс ногдол ашиг гэж 6.600.000 төгрөг авсан. Одоо үлдсэн 15.000.000 төгрөг авахаар байгаа. ...” /11хх46-48/,

47. хохирогч М.Амарзаяагийн “...2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 10.600.000 төгрөгийг Алтанзулын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 13.600.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнөөс ногдол ашиг нэрээр 1.200.000 төгрөгөө буцаан авсан. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 10.600.000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 13.600.000 төгрөгийг Алтанзулын Хаан банкны данс руу шилжүүлсэн. 12.400.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. ...” /11хх54/,

48. хохирогч С.Хоролмаагийн “...Тэгээд би Ариунчимэгээс Н.Б, Н.С нарын утасны дугаарыг аваад Н.Бтэй 99768807, Н.Стэй 95650066 дугаараар холбогдоод компанийн талаар байнга мэдээлэл авдаг байсан. Би Сандагсүрэнгийн Хаан банкны 5540354742 дугаарын данс руу 7.440.000 төгрөгийн Өвөрхангай аймгийн төвд Хаан банкинд өөрийнхөө 5560073814 тоот данснаас шилжүүлсэн. ...Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээс хойш 145 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийн урамшуулалыг Н.Бэс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дансаар авсан. Би одоо үлдэгдэл 7.093.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /11хх221-224/,

49. хохирогч Б.Мягмарболдын “...Тэгээд урамшуулал зарласан байгаа гэхээр нь хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сандагсүрэнгийн Хаан банкны данс руу 1000 ам.доллар буюу 2.214.644 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сандагсүрэнгийн Хаан банкны банкны данс руу 6.186.000 төгрөг шилжүүлсэн. Би 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ID данс нээлгүүлсэн. Би Сандагсүрэнгээс 8.405.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /12хх15-18, 19/,

50. хохирогч А.Болортуулын “...Би Н.Сгээс гадна Намсрайн Бат-Эрдэнийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Нийтдээ 88.498.362 төгрөг шилжүүлсэн. ...Би урамшуулал гэж Н.Сгийн дансаар цувуулж авсаар байгаад нийт 15.556.895 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 67.420.507 төгрөг нэхэмжилнэ. ...” /12хх53-56/,

51. хохирогч Д.Одонтунгалагийн “...Би анх 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр очиж менежер гэх Наранцацралаас мэдээлэл авсан. Би итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд тэр өдөртөө ID дансандаа доллар авах гээд Наранцацралаас яаж доллар авах уу гэж асуутал Ганболд, Ганбат гэдэг хүмүүсийн данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Наранцацралын хэлснээр Баатарын Ганболдын Хаан банкны 5013001492 дугаартай данс руу нөхөр Одхүүгийн Хаан банкны 5007451698 дугаартай данснаас 3.720.216 төгрөг, Ганбатын Хаан банкны 5034602750 дугаартай данс руу 2.181.050 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин үлдэгдэл 2.392.200 төгрөгийг Наранцацрал бэлнээр авч үлдсэн. Ингээд би нийт 8.300.0000 төгрөгөөр хохирсон. Би нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй. ...” /12хх107-110, 111, 19хх121/,

52. хохирогч Д.Сэржий “...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Жаргал багшийн Хаан банкны 5589004699 дугаартай данс руу 12.000.000 төгрөг шилжүүлсэн. Би уг 12.000.000 төгрөгийг Хаан банкны салбараас шилжүүлсэн. Би Жаргалаас ногдол ашиг гэж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 624.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 1.551.300 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. ...” /12хх145-150, 19хх113/,

53. хохирогч Б.Ганбатын “...Тэгээд би Батболд, Хашбат нарын хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулахаар шийдсэн, өдрийг нь санахгүй байна. 3 дугаар сарын үед Рокмон бюлдингийн оффист очоод Хашбатад 600.000 төгрөг өгөөд өөрийн [email protected] хаягаа өгөөд ID дансаа Хашбатаар нээлгүүлсэн, тухайн үед манай эхнэр Мөнхшүр хажууд байсан, харин сарын дараа Хашбатын данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн, гэрээг уншаагүй. Гэхдээ Хашбат гэрээ байна шүү гээд яриад байсан, нарийн тайлбарлаж өгөөгүй. ...Би Хашбатад 8.400.000 төгрөгийг өгсөн. Одоо 6.061.600 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /12хх194-197, 198, 19хх112/,

54. хохирогч Д.Бэхбатын “...Би 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 12.434.575 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12.500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 24.400.000 төгрөг, нийтдээ 49.334.575 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Бат-Эрдэнэ, Наранцацрал нарын дансанд хийсэн юм. Би ногдол ашиг гэж 8.475.000 төгрөг авсан. Харин одоо үлдэгдэл 40.859.575 төгрөг нэхэмжилж байна. ...” /13хх52-55/,

55. хохирогч Б.Отгонбаярын “...Сандагсүрэн өөрийнхөө ID данснаас над руу 200 доллар интернетээр шилжүүлсэн. Тэгээд би өөрөө 200 доллараар элссэнээс хойш хадам ээж Жандалын Энхжаргал /Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 12 дугаар байрны 45 тоотод байдаг/-ыг 2000 ам.доллараар, хадам эгч Жандалын Мөнхжаргал /Орхон аймгийн Баян-Өндөр суманд байдаг/-ыг  1000 ам.доллараар, хадам дүү Бат-Очирын Энхбат/ Дархан-Уул аймгийн Дархан суманд байдаг/-г 2000 ам.доллараар, найз Батнэрэнгийн Одонцэцэг /Улаанбаатар хотод байдаг/-ыг 2000 ам.доллараар тус тус элсүүлсэн. Миний элсүүлсэн эдгээр хүмүүсээс Одонцэцэг Сандагсүрэнтэй Рокмон Бюлдинг дээр уулзаад мөнгөө бэлнээр өгсөн гэсэн. Бусад хүмүүс нь бүгдээрээ Сандагсүрэнгийн Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. ...” /13хх85-87/,

56. хохирогч Л.Нарангэрэлийн “...2017 оны 12 дугаар сарын15-ны үеэр хөрөнгө оруулалт хийхээр шийдээд Сарантуяа эгчээр Стэмфорд компанийн ID дансанд хаяг нээлгүүлээд 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба уг 100 ам.доллараа Сарантуяа эгчид Рокмон Бюлдингийн 203 тоотод бэлнээр өгсөн. ...Ингээд би нийт 21.000.000 орчим төгрөгөөр хохирсон. Би ногдол ашгаа доороо элсүүлсэн хүмүүсээс гаргаж авдаг байсан. ...” /13хх182-187, 19хх114/,

57. хохирогч Ч.Оюунгэрэлийн “...2018 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр сар, өдрийг нь сайн санахгүй байна, Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Н.Бтэй уулзахад надад нэг гадаад хүний данс өгөөд хөрөнгө оруулалт хийх доллараа тушаачихаад ир гээд явсан. Тэгээд би тэр өдөртөө хүүхдийн 100-д байдаг Улаанбаатар хотын банкинд очиж Н.Бат-Эрдэнийн өгсөн данс руу 10.000 ам.доллар шилжүүлсэн. Дараа нь өөрийн нөхөр Ж.Баттулгын нэр дээо ID данс нээж 10.000 ам.долларыг мөн адил дансанд тушаасан. Ингээд би 20.000 ам.доллараар хохирсон. ...” /14хх56-59, 60, 19хх105/,

58. хохирогч Д.Ганчимэгийн “...Тэгээд би Амгаланбаатар, Оюунцэцэг нарын хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн ба хэдэн өдрийн дараа 3 дугаар сарын 22-ны өдөр Максмолын нэг давхрын Голомт банкин дээр очиж Оюунцэцэг эгчийн спонсор Хулан гэдэг хүний зааж өгснөөр гадаад улсын Хермес банк руу 24.000.000 төгрөгөө 8016 евро болгоод LC42HEMM000000000011002000293416 дугаартай данс руу шилжүүлсэн. Надад Хулан ID данс нээж өгсөн. ...” /14хх95-98, 99, 19хх110/,

59. хохирогч Ц.Төрмандахын “...2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж захирал Н.Бтэй уулзсан. Тухайн үед Н.Б нь “хөрөнгө оруулахад алдахгүй ээ, олон улсын компани байгаа юм, 7 хоног бүр хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө 24-27 хувийг ногдол ашиг болгож авдаг” гэж хэлсэн. Н.Бд 10.250 ам.доллар бэлнээр өгсөн бөгөөд миний Стэмфорд компанийн сайт дахь ID дансыг манай найз Эрдэнэбаатар нээж өгсөн. Намайг Н.Бд 10.250 ам.доллар бэлнээр өгөхийг манай найз Эрдэнэбаатар харсан. Би Н.Бд нэг л удаа 10.250 ам.доллар  өгсөн. Төгрөгөөр 25.000.000 төгрөг болсон. ...” /14хх129-130, 133-134, 135/,

60. хохирогч Р.Мөнхжаргалын “...2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Рокмон Бюлдингийн оффист ганцаараа очиж Нүрзэдийн Хишгээгээр ID данс нээлгүүлээд 1000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд би тэр өдөртөө Хишгээд  1.000 ам.доллартай тэнцэх 2.420.000 төгрөг бэлнээр гарт нь өгсөн. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны үеэр Н.Хишгээгийн  Хаан банкны данс руу 1.550.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн үер Рокмон Бюлдингийн оффист менежер Наранцацралд 680 ам.доллартай тэнцэх 1.632.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би 5.580.000 төгрөг өгсөн. Би ногдол ашиг гэж цувуулж авсаар байгаад 2.000.000 гаруй төгрөгийн ашиг авсан. ...” /14хх163-166, 19хх106/,

61. хохирогч Д.Өлзийбүрэнгийн “...2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Рокмон Бюлдингийн оффист очоод 1015 ам.долларыг Бүүвэйбаатарт бэлнээр өгсөн. Тэгтэл манай спонсор Оюунаа “10.000 ам.доллараар элсвэл хамаагүй ашигтай даа” гэж хэлэхээр нь аав Н.Даваахүүгийн нэр дээр ID данс нээгээд 10.000 ам.доллар хийсэн. Ингээд нийт 11.015 ам.доллар хийсэн. ...” /14хх217-220, 221/,

62. хохирогч Д.Жамьяны “...Би Оюунаа гэдэг хүн дээр очиход Стэмфордын сургалтад суулгаад маргаашийн дотор 10.000 доллар хийвэл 2000 доллар нэмэгдэн орж, ашиг тооцож өгнө гэж хэлсэн. Хаан банкинд Сандагсүрэн гэдэг хүний дансанд 24.744.000 төгрөг буюу 10.000 ам доллар тушаалгасан. Би 24.744.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /15хх122-125,126/,

63. хохирогч Б.Нэргүйгийн “...2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сарантуяа эгч намайг Азбилэг гээд охинтой холбож өгсөн. Ч.Азбилэгтэй 99702589 дугаараар холбогддог байсан ба Азбилэг рүү өөрийнхөө иргэний үнэмлэхийн хуулбарыг фэйсбүүкээр явуулж ID данс нээлгүүлсэн. Тэгээд тэр өдөртөө буюу 3 дугаар сарын 9-ний өдөр Азбилэгийн Хаан банкны 5068004433 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5135313232 дугаартай данснаас 1.490.000 төгрөг шилжүүлж хөрөнгө оруулалт хийсэн. Дараа нь 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн төрсөн дүү Б.Түвшинжаргалын нэр дээр ID данс нээлгүүлж 2.430.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө Азбилэгийн 5066004433 дугаартай данс руу шилжүүлсэн. 3 дугаар сарын 24-ний өдөр өөрийн нөхөр Батчулууны нэр дээр ID данс нээлгүүлээд Д.Өлзийбүрэнгийн Хаан банкны 5084018334 дугаартай данс руу эхлээд 3.000.000 төгрөг, дараа нь тэр өдөртөө 1.633.944 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 480.000 төгрөг тус тус шилжүүлсэн, 3 дугаар сарын 25-ны өдөр Оюумаагийн Хаан банкны 5031313013 дугаартай данс руу эхлээд 600.000 төгрөгөөр, дараа нь 3 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 1.692.000 төгрөг, 3 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны 5135283046 дугаартай данс руу 660.960 төгрөг, 5152087432 дугаартай данс руу 264.384 төгрөг, 5022366907 дугаартай данс руу 451.384 төгрөг, 5152087432 дугаартай данс руу 264.384 төгрөг, 5068064584 дугаарын данс руу 31.728 төгрөг, 5152090813 дугаартай данс руу 351.408 төгрөг, 5171040477 дугаартай данс руу 129.163 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 3 дугаар сарын 27-ний өдөр Азбилэгийн данс руу 148.000 төгрөгийг шимтгэл гэж шилжүүлсэн. Би дандаа өөрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн. Би нөхөр, дүүгийнхээ нэр дээр данс нээсэн боловч мөнгө нь минийх байгаа юм. Ингээд би 16.109.320 төгрөг нэхэмжилж байна. ...” /16хх68-71, 19хх116/,

64. хохирогч Б.Солонгын “...2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 200 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хулан надад Намсрайн Бат-Эрдэнийн Хаан банкны дансыг өгөхөөр нь 480.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь дахиад хөрөнгө оруулахаар шийдээд Ариунбилэгийн данс руу 4.387.100 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Ингээд нийт 5.347.100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд залилуулсан. Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээсээ хойш урамшуулал огт аваагүй. ...” /16хх131-134, 135, 19хх120/,

65. хохирогч М.Гэрэлмагнайн “...2018 оны 2 дугаар сард Цэнд-Аюуштай утсаар ярьж байгаад Стэмфорд Трэйдинг техноложис компанид хөрөнгө оруулахаар шийдсэн. 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр урамшуулал зарласан гээд байхаар нь мөн Цэнд-Аюушийн данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Надад Стэмфорд компанийн сайтад ID данс нээж өгсөн. Ямар ч байсан миний ID дансанд 2000 ам.доллар орсон байсан. Дараа өөрийнхөө хүү Тулгын нэр дээр ID данс нээлгүүлээд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4.800.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 4.872.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Нийтдээ 14.472.000 төгрөгөөр хохирсон. ...” /16хх228-231/,

66. хохирогч Т.Болормаагийн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Л.Энхтуул гэх эмэгтэйгээс тухайн компанийн талаар сонссон. ...Тэгээд Бат-Эрдэнийн хэлснээр үнэхээр ашигтай юм шиг санагдаад би тэр өдөртөө 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Би тухайн мөнгийг Бат-Эрдэнэд бэлнээр өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүү О.Анхбаярын нэр дээр 100 ам.доллар, хүү О.Сүхбатын нэр дээр 100 ам.доллар, төрсөн дүү Т.Баттулгын нэр дээр 100 ам.доллар тус тус хийж, мөнгөө Бат-Эрдэнэд бэлнээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр О.Сүхбатын нэр дээр 2000 ам.доллар, Х.Баттулгын нэр дээр 2000 ам.доллар, хүү Баясгалангийн нэр дээр 100 ам.доллар тус тус хийж, мөнгөө бэлнээр Бат-Эрдэнэд өгсөн. 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Анхбаярын нэр дээр 1000 ам.доллар, Б.Мөнхтуяагийн нэр дээр 250 ам.доллар, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр найз Д.Эрдэнэчимэгийн нэр дээр 200 ам.доллар тус тус хийж, мөнгөө Бат-Эрдэнэд бэлнээр өгсөн. ...” /17хх49-52, 53/,

67. хохирогч П.Болортунгалагийн “...Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр урамшуулал нь дуусах гээд байна гэсэн сураг сонсоод би өөрөө малчны зээл аваад М.Гэрэлмагнай эгчийн Хаан банкны 5054003310 дугаартай данс руу 2.436.000 төгрөг шилжүүлсэн. ...Би ногдол ашиг гэж нэг ч төгрөг аваагүй. ...” /17хх84-87/, 

68. хохирогч Т.Пүрэвсүрэнгийн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Стэмфорд компанид 24.220.000 төгрөг төлж элссэн. Мөн компанид 1 дүгээр сарын 29-ний өдөр 50.000 ам.долларыг Наранцацрал гэх хүнд өгч ID хаягаа нээлгэж авсан. Нийт урамшуулал хэлбэрээр 25.520 ам.доллар эргүүлэн авсан. ...50.000 ам.долларыг шилжүүлэх үед шимтгэл 1.816.500 төгрөг гээд Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн, одоо 21.480 ам.доллар, мөн 1.816.500 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /17хх122-125/,

69. хохирогч Т.Чимэддагвын “...2018 оны 2 дугаар сарын үеэр Алтанцэцэг эгч манай гэрт ирэхдээ Стэмфорд гэх хөрөнгө оруулалтын компанийн талаар ярьсан. Алтанцэцэг эгч энэ компанид 2000 долларын хөрөнгө оруулалт хийвэл 400 доллар бэлэглээд 2400 доллар болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод хөрөнгө оруулалт хийхээр шийдээд нэг ёсондоо Алтанцэцэг эгчид итгээд Стэмфорд компанийн сайтан дээр и-мэйл хаягаараа бүртгүүлж элссэн. Тэгээд хөрөнгө оруулалт хийх эхний 1.800.000 төгрөгөө 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах гэртээ Алтанцэцэг эгчид бэлнээр өгсөн. Тухайн үед Алтанцэцэг эгч бид хоёр л байсан. Маргааш нь би Алтанцэцэгийн Хаан банкны 5028595579 дугаартай данс руу 1.000.000 төгрөгөөр 3 удаа нийт 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Капитал банкны 2023008385 дугаартай данснаас шилжүүлсэн. ...Тэгээд би Амарбаясгалангийн данс руу эхлээд 26.000 төгрөг, 2 дахь нь 925.000 төгрөг, 3 дахь нь 75.000 төгрөг, нийт 1.026.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би Алтанцэцэг, Амарбаясгалан нарт 9.226.000 төгрөг өгсөн. Үүнээс би урамшуулал гэж 1.971.000 орчим төгрөг буцааж авсан. Одоо үлдэгдэл 7.255.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /17хх191-193/,

70. хохирогч Ч.Наранцэцэгийн “...Тэр үед Ганчимэг надад Стэмфорд компанийн талаар ярьсан ба энэ сүлжээ биш ээ, дэлхийн хөрөнгийн бирж дээрээс ашиг олдог компани байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хамгийн багадаа 100 ам.доллар хийх ёстой. Гэхдээ их доллар хийвэл бүр их ашигтай байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Энхжаргал, Ганчимэг нарт 2000 доллар өгсөн. Харин 23 долларыг банкинд данс нээж өгнө гэж авсан. Гэхдээ би Стэмфордод хөрөнгө оруулалт хийснээс хойш нэг ч доллар буцааж аваагүй. Би Ганчимэг, Энхжаргал нараас 2023 доллараа нэхэмжилж байна. ...” /18хх30-32, 33/,

гэрч Н.Шаравжамцын “...Би 2018  оны 3 дугаар сарын сүүлээр манай холын хамаатны ах Бямбаахүүг “Stamford Trading Technologies” гэх компанид гишүүнчлэлээр орсон талаар сонссон. Тэгээд би 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сургалтад нь хамрагдсан юм. Сургалтыг нь нэг эмэгтэй /Наранцацрал/ ганцаараа явуулж байсан. Тэр сургалтан дээр Наранцацрал “Stamford trading Technologies” компаниа Форекс платформ дээр дэлхийн аль ч өнцгөөс арилжаа хийж ашиг олдог талаар ярьсан. Жишээ нь ямар хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээсээ шалтгаалахгүйгээр хамгийн гол нь мөнгөө удаан байршуулах хугацаанаасаа хамаараад ашгаа хүртэх талаар ярьсан. Бас багийн бүтцээ яриад аль болох олон хүн элсүүлбэл урамшуулал их авна гэсэн ойлголт өгсөн. Тэгэхээр нь би эрсдэлийг нь яаж хариуцах юм гэж асуутал эрсдэлийг бол орж байгаа хүмүүс өөрсдөө дааж чадах хэмжээгээрээ хариуцна, бид нар эрсдэл хариуцахгүй ээ гэж хэлж байсан. ...Тэр Наранцацрал гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд валютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх12-13/,    

гэрч Б.Хулангийн “...Би 2017 оны 8 дугаар сарын сүүлээр фейсбүүк ухаад сууж байтал “Stamford Trading Technologies” гэсэн хуудас байсан. Тэгээд би тэр хуудас руу ороод сонирхоод үзтэл надад ашигтай юм шиг санагдсан. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон бюлдингийн байранд байрлах оффист нь очиж өөрийнхөө имэйл хаягаар бүртгүүлээд 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Би Амгаланбаатар гэдэг хүний бүтцэд элсэж орсон. Би элсэж орсноосоо хойш өөрийнхөө доор хүн элсүүлбэл урамшуулал их олгогддог учраас доороо хүн элсүүлж эхэлсэн. Одоо миний бүтцийн нэгдүгээр эгнээнд 78 хүн бүртгүүлсэн боловч ердөө 20 хүн л хөрөнгө оруулалт хийсэн. Би өөрийнхөө бүтцэд орсон хүмүүсээс бэлнээр мөнгийг нь аваад “Stamford Trading Technologies” компанийн ID хаяганд нь мөнгийг нь өөрөөсөө шилжүүлж өгдөг. Би “Stamford Trading Technologies” компанид нийт 1000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харин нийт 110 доллар авсан байгаа. Би 1000 доллар болгоод удаагүй байгаа болохоор ашиг бага хүртсэн байгаа. “Stamford Trading Technologies” компанид анх хөрөнгө оруулалт хийхдээ хамгийн багадаа 100 доллар хийдэг. Тэгээд 100 доллараас дээшээ хязгааргүй хөрөнгө оруулалт хийж болдог. ...” /1хх21/,

гэрч Б.Куатбекийн “...2017 оны 3 дугаар сарын үеэр намайг Казакстан улсад байхад интернетээр хөрөнгө оруулалтын ажил хийдэг Чумакова Елена гэдэг танил маань надад “Stamford Trading Technologies” компанийн талаар ярьсан. ...Тэгэхэд ямар ч байсан “Stamford Trading Technologies” компани нь Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй харагдаж байсан. 2017 оны 3 дугаар сарын сүүлээр Казакстан улсад гэртээ байж байхдаа “Stamford-market.com” гэсэн сайт руу орж нэвтрэх хэсэг дээр нь дарж бүртгүүлсэн. ...Тухайн үедээ анх би 200 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн би таньдаг хүмүүс рүүгээ “Stamford Trading Technologies” компанийн линкийг тараасан юм. ...Би Монгол улсад Бат-Эрдэнээс өөр хүн рүү энэ компанийн линкийг явуулсан боловч тэр хүмүүс “Stamford Trading Technologies” компанид бүртгүүлж хөрөнгө оруулалт хийгээгүй ээ. Бат-Эрдэнэ намайг линк явуулснаас хойш нэг их удаагүй 2-оос 3 долоо хоногийн дараа бүртгүүлсэн байсан.  Монгол улсаас Бат-Эрдэнээс өөр хүн бүртгүүлээгүй байсан. Хэрэв миний бүтцэд өөр хүн бүртгүүлсэн бол надад харагдах ёстой байсан. ...Тэгээд Чумакова Елена, Роман Шмилков бид дөрөв сургалтаа дуусгаад Монголоос буцсан. “Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь, бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм. ...” /1хх113-114/,

гэрч Ц.Жаргалсайханы “...Бямбаахүү дараа нь дахиж ирээд “би Орхон аймагт уг компанийн салбарыг нээж байна, одоо их ашигтай болсон, 10.000.000 төгрөгөөс дээш мөнгө хийвэл манай компани эрсдэлийг нь шууд даана” гэхээр нь итгээд өөрийн төрсөн охин Батцэцэгийг гэртээ хүүхдээ харахын хажуугаар уг компанид элсээд мөнгөө авч байг гэж бодоод охиндоо 6000 доллар буюу 14.400.000 төгрөгийг өгөөд элсүүлж оруулсан. Би гомдолтой байна. ...” /7хх128-129/,

гэрч Н.Бямбаахүүгийн “...Тэгэхэд манай танил Жаргалсайхан охин Батцэцэгийн хамт Сарантуяа, Тунгалаг нарын сургалтад дахин сууж 6000 долларын хөрөнгө оруулалт хийсэн байсан. Тухайн мөнгөнүүд нь надаар дамжаагүй. Улаанбаатар хот руу Тунгалагийн дансанд орж байсан. ...” /7хх130-131/,

гэрч Ч.Азбилэгийн “...Бүүвэйбаатар ах ихэнхдээ хүмүүст Стэмфорд компанийн талаар мэдээлэл өгдөг байсан. Тэгээд би тухайн үедээ мобайл банктай байсан болохоор миний Хаан банкны дансыг ашигладаг байсан. Би дундаас нь нэг ч төгрөг аваагүй. ...” /9хх218/,

гэрч Н.Оюунцэцэгийн “...Би Ганчимэгт уг Стэнфорд компани нь найдвартай юм байна, хөрөнгө оруулалт хийгээд долоо хоног бүр ногдол ашиг авдаг юм гэж тайлбарласан. Би тухайн үедээ Ганчимэгийг Хулантай уулзуулсан ба Хулан Ганчимэгт Стэмфорд компанид хийх мөнгөө хэрхэн шилжүүлэхийг нь зааж өгсөн. ...Тэгээд Ганчимэгийн мөнгийг шилжүүлсэн. Би Ганчимэгээс мөнгө авсан асуудал байхгүй. ...” /14хх101/,

гэрч М.Цэнд-Аюушийн “...Би Гэрэлмагнайгаас орж ирсэн мөнгөнүүдийг Стэмфорд компаний ID дансанд доллараар нь байршуулж өгдөг байсан. Өөртөө нэг ч төгрөг аваагүй. Гэрэлмагнай миний өгсөн мэдээллийн дагуу уг компанид хөрөнгө оруулалт хийсэн ба 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 2.400.000 төгрөг буюу 1000 ам.долараар хөрөнгө оруулалт хийн элсэж орсон. М.Гэрэлмагнай нь миний Хаан банкны 5084231150 дугаартай данс руу 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 2.436.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Дээрх шилжүүлсэн мөнгө нь Стемфорд Трэйдинг Техноложис нэртэй сүлжээний компанийн хөрөнгө оруулалтын мөнгө байгаа юм. ...” /16хх232-233, 17хх95-96/,

гэрч Э.Цэцэнбаатарын “...Би анх 2017 оны 8 дугаар сард “Стэмфорд Трейдинг Технологи” компанид элссэн. ...Тэгээд 2018 оны 1 дүгээр сард миний танил Нарангэрэл найз Пүрэвсүрэн гэх хүнд Стэмфорд компанийн талаар мэдээлэл өгөөч гэхээр нь мэдээлэл өгсөн. Удалгүй 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Пүрэвсүрэн эгч элсэхээр боллоо гээд 50.000 ам.долларын хамт Стэмфорд компани дээр ирсэн. Бат-Эрдэнэ захирал завгүй менежерт үлдээчих гэж утсаар яриад, менежер нь аваад үлдсэн. ...” /17хх141-142/,

Н.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би анх 2017 оны 4 дүгээр сард Казакстан улсын иргэн Б.Куатбекээс “Стэмфорд трейдинг” ХХК-ийн мэдээллийг авсан. Энэ бизнес цахим бизнес учраас интернетээр бүртгүүлээд хэсэг хугацааны дараа Б.Куатбек Монголд 2 хүн дагуулж ирсэн. ...Төлбөрийн системтэй нь танилцаж үзээд таалагдсан учраас энэ компанид 100 долларын хөрөнгө оруулалт анх оруулсан. Дараа нь 7 дугаар сард 1000 доллар оруулж байсан. ...Монголчууд ихэвчлэн “агресив” гэдэг хөтөлбөрт нь орж байсан. Тэр нь арай өндөр хүүтэй байдаг бөгөөд 7 хоногт 5 орчим хувийн хүүг өгдөг байсан. ...Б.Куатбек хэлэхдээ “олон жилийн турш амжилттай ажиллаж байсан. Тиймээс та нар хөрөнгө оруулалтаа айлтгүй хий” гэж хэлж байсан. 7 хоног бүр өгч байсан учраас сайт нь хүртэл Монгол хэлээр байсан учраас энэ талаар яаж ажилладаг, энэ төлбөрийн системийн талаар 2 сиди дээр бүгдийг нь бичээд тавьсан байгаа. Ногдол ашгийг 7 дугаар сар хүртэл тогтмол өгч байсан. 8 дугаар сард 10.000 долларын хөтөлбөр гаргасан. Монголоос 20-оос 30 хүн хөрөнгө оруулалт хийсэн байсан. Б.Куатбек хэлэхдээ “Монголд үүнийг дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Чи сургалт зохион байгуулж чадах уу” гэж байсан. 10 дугаар сарын эхээр “Гранд Хилл” зочид буудалд 2 өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан. Энэ арга хэмжээнээс маш олон Монголчууд итгээд маш их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. 11 дүгээр сард 1 дүгээр эгнээнд хөрөнгө оруулалт хийж байсан хүнийг Турк улс явуулна гэсэн. Тэнд 10 орчим орны 100 гаруй хүн байсан. ...Миний баг команданд миний 8 үеийн урамшуулал авч байсан тоо байгаа. ...Энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн хүн сайн дураараа ордог. Өөрөө энэ компанийн нөхцөл байдалтай танилцаад, энэ компани нь ажил төрөл хийхгүйгээр оруулсан мөнгөнийх нь 27 хүртэлх хувийг буцаан өгдөг байсан. ...Монгол банкнаас олон улсын банк руу шилжүүлэх хугацаа нь 7-оос 14 хоног байсан. Дансанд орж ирсэн мөнгөө нэг нэгэн рүүгээ шимтгэлгүй шилжүүлэх ажлыг би зохион байгуулж байсан. Хагас сайн өдөр болгон данс руу нь мөнгийг нь шилжүүлж өгөөд явж байсан. Миний дансаар маш олон зуун сая төгрөг орж, гарч байсан. Тэр мөнгөнөөс би хувьдаа нэг ч төгрөг авч завшаагүй. Өөрийн хөрөнгө оруулсан мөнгө болон түншийн хөтөлбөрөөр 0.2-оос 7.5 хувь хүртэл урамшууллыг өгдөг байсан. Жишээ нь, 1000 доллар өгсөн хүнд 7.5 хувь өгдөг. Хүмүүс элсэхдээ эхлээд үйлчлүүлэгчийн гэрээ байгуулаад тодорхой хэмжээний эрсдэл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээнүүд нь Англи, Орос, Монгол хэл дээр байдаг. 2000 гаруй хүн түншийн гэрээ байгуулж ажилласан. ...Сүүлд нь өр зээл тавьж явсны эцэст 4 дүгээр сарын эхээр энэ компанийн үйл ажиллагаа зогссон. Манай төлбөрийн систем үйл ажиллагаан дээр доголдол гарсан. 4 дүгээр сарын эхээр асуудал болоод гэрчээр байцаагдаж эхэлсэн. Бид нар бас хүлээж байна, түр хүлээнэ үү гээд мэйл хаягаар харьцаад хэлж байсан. Энэ компани хүнд мөнгө өгөхгүй үйл явдал нь 3-аас 4 сар үргэлжилсэн. Тэгээд энэ асуудал зогссон. Сүүлд нь дотоод дансан дахь мөнгө нь дууссан байна гэж хэлсэн. Гэтэл та нар олон улсын гуйвуулга ашигла гэсэн. Тэр нь 5 долларын үнээр захиалаад 14 хоногийн хугацааны дараа ирдэг байсан. Энэ картыг авсан хүн 1000 хүрэхгүй. Энэ картаараа авсан тохиолдолд өөрийнхөө мөнгийг өөрийнхөө дансаар 2-оос 3 хувийн шимтгэл төлөөд 7 хоног болгон авах ёстой. ...Б.Куатбек бол байнга ирж сургалт хийдэг байсан. 2017 оноос 2018 оны 5 дугаар сар хүртэл алга болох хүртлээ Монголд 4 удаа ирсэн. ...Энэ хүний ярьж байсныг гэрчлэх хүн маш олон байгаа. Тухайн үед бид нар энэ компанийг луйврын компани гэдгийг мэдээгүй. 4 дүгээр сарын сүүлээр Куатбекийг саатуулаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр бүх бичиг баримтыг нь хурааж, бэлэн мөнгө тушаасан болон компьютер, нөүтбүүк зэргийг хураан авч байцааж эхэлсэн. Гэтэл Б.Куатбек гэнэт алга болсон. Монголчууд аргаа бараад монгол спонсорууд нь бидний мөнгийг аваад залилсан гэх асуудлаас болж шүүх, цагдаагаар бүтэн 2 жил явж байна. Нэг удаа дуудаж гарын үсэг зуруулаад Б.Н бид хоёрын хамаг юмыг канондоод хүчээр гарын үсэг зуруулсан. Би зурахгүй гэхэд чи зурахгүй бол энэ хэрэг шийдэгдэхгүй. 200 гаруй сая төгрөгийн хохирол нь 1 тэрбум гаран болсон. Урамшуулал авч байсан хүмүүс нь шүүхээр яваад байгааг би ойлгохгүй байна. ...” /1хх14-15, 16, 118-121, 2хх40-42/,

Б.Нын яллагдагчаар өгсөн “...2017 оны 12 дугаар сард анх “Стэмфорд” компанийн талаар Н.Б захирлаас анх мэдээллийг нь авч элсэж орсон. 12 дугаар сарын дундуур Н.Б захирал надад ажлын санал тавьсан. Ажиллаж эхэлснийхээ дараа 4 дүгээр сард Н.Б захирлын тушааснаар 2 удаа хүмүүсээс бэлэн мөнгө хураасан байдаг. Тэгээд бэлэн мөнгийг хураагаад Н.Б, Н.С, Б.Х нартай Б.Куатбекед авч очиж өгсөн. 4 дүгээр сард хураасан мөнгөө Б.Хтай хамт “Blue sky” зочид буудалд авч очиж өгсөн. Б.Куатбек нь өөрийнхөө нэрээр биш хамт явж байсан хүнийхээ нэртэй дансанд авсан. ...Баттөмөр, Норовсамбуу, Түмэнжаргал, Б.Алтангэрэл, Сарангэрэл, Гантулга, Өлзийбүрэн, Пүрэвсүрэн, Эрдэнэчимэг, Гантулга гэх хүмүүс бол надад ямар ч хамааралгүй. Жишээ нь, би энэ Баттөмөр гэдэг хүнээс мөнгө аваагүй. Өөрсдөөс нь мөнгийг нь аваад надад мөнгөө оруулж ирээд дэвтэрт бичүүлсэн хүмүүс бол Ж.Энхтуяа, Б.Ариунгэрэл, Л.Отгонбаатар, Х.Дэлгэрмаа, Л.Адъяасүрэн, Л.Чимэддорж, Б.Оюунгэрэл зэрэг хүмүүсээс мөнгө авсан нь дэвтэрт тэмдэглэгдсэн байгаа. Би сүүлд нэмэгдсэн 29 хүмүүсээс бэлнээр болон дансаар ямар ч хэлбэрээр мөнгө авч байгаагүй. Би энэ хүмүүсийг танихгүй. Энэ хүмүүстэй холбоотойгоор надаас ямар нэгэн байцаалт аваагүй. ...” /1хх18-19, 2хх46-47, 4хх114/,

Н.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би анх 2017 оны 9 дүгээр сард Амгаланбаатар, Эрдэнэбаатар нараас мэдээлэл авч байсан. Анх орохдоо 100 доллараар ороод 7 хоногийн дараа 1000 доллар хийсэн. 1000 доллар хийгээд 7 хоног бүр ногдол ашиг аваад явж байх үед Стемфорд руу явах гэж байгаа. Тэнд урамшуулал зарласан байгаа, 10.000 доллар хийвэл болно гэж хэлсэн. Тухайн үед надад 10.000 доллар байхгүй гэж хэлсэн. Би өөртөө байсан 2500 доллар дээрээ Н.Бэс өөрөөс нь мөнгө зээлээд 10.000 доллар болгоод Стэмфорд руу явуулсан. Стэмфорд руу явж очоод эхний өдөр нь хурал цуглаан хийсэн. ...Тухайн үед компанийн захирлын зөвлөхийг хийдэг гээд нэг эмэгтэй байсан. “Гранд Хилл” зочид буудалд Б.Куатбек гэж хүн 2-оос 3 хүнтэй ирээд сургалт явуулахдаа шууд форексийн арилжаа явуулж байсан. ...Бэхбатын эхнэр өөрөө ирж Н.Бэс мэдээлэл аваад, Бэхбат өөрөө ирээд хөрөнгө оруулалтаа хийгээд явсан. Яллах дүгнэлтэд өөрийнхөө Хаан банкныхаа дансыг мэдүүлэг өгсөн хохирогч нарын данстай тулгаж харахад Бэхбат надаас 80 гаруй сая төгрөгийн гомдол гаргасан байсан. Бэхбатын эгч нь 3 дугаар сард миний дансанд 22.000.0000 төгрөг хийсэн. Тухайн үед 22.000.000 төгрөг хийсний дараа энэ мөнгийг би 3 дугаар сарын 17-оос 18-ны өдөр доллар худалдаж аваад өөрийнхөө Хаан банкны данснаас энэ хүмүүсийн данс руу Монгол мөнгө болгож өгсөн. Би энэ хүний 40 гаруй сая төгрөгийг идэж уугаагүй. ...Бэхбат гэх хүн надаас 20 гаруй сая төгрөг буцаагаад авсан байгаа. Хохирогч Нанжидсүрэн, түүний охин Алтанцэцэг, хүү Амартөгс нарыг би танихгүй. Нанжидсүрэнгийн охин Алтанцэцэг нь өөрөө 100 доллараар хөрөнгө оруулалт хийгээд, өөрийнхөө доор дүү Амартөгсийг оруулсан. Надад нийтдээ 10.000 доллар оруулах байснаас 9450 долларыг надад өгсөн. ...Би Түмэнжаргалтай нэг багт ажиллаж байсан болохоор Түмэнжаргал, Алтанцэцэг нарын гуйлтаар энэ бүгдийг хийж өгсөн. Хохирогч Нанжидсүрэн нь 7 хоног бүр ногдол ашиг аваад явж байсан. Амартөгс, Алтанцэцэг нарын мөнгийг нийтдээ 26 хүнд хийж өгөөд 22.000.000 төгрөгийн 9450 долларыг бүрдүүлж өгсөн байгаа. ...Амартөгс Алтанцэцэгийн данс руу 5.894.076 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн байгаа. Тэгээд 5 гаруй сая төгрөг авсан. Азбилэг над руу утсаар яриад Жамъян гэх хүний 10.000 долларыг Б.Куатбекэд өгчих гэж хэлсэн. ...Миний данс руу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 24.744.000 төгрөг орж ирсэн. Би тэр мөнгийг Б.Куатбекэд бэлнээр авч очиж тушаасан. Би Азбилэгийг гэрчээр хуралд дуудсан шалтгаан нь тухайн өдөр Азбилэг надад мөнгө өгсөн талаар асуух гэж дуудсан. Хохирогч Норовсамбуу гэх хүнийг би танихгүй. Яллах дүгнэлтэд 19.470.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ мөнгө миний 5747 дансанд 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2000 доллар шилжүүлсэн. Энэ мөнгийг би Б.Куатбекэд өгсөн. Болортуул гэх хүн надад 88.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байгаа. Миний данснаас нийт 71.120.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Би буцаагаад 507035 гэсэн гэх данснаас хохирогч Болортуулын 502034 гэсэн данс руу 21.583.085 төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа. Би энэ хүний 80.000.000 төгрөгийг залилаагүй. Мягмарболд нь Нанжидсүрэнгийн охин Түмэнжаргалаас мэдээлэл авсан байсан. ...Хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг би тухай бүрт нь Б.Куатбекийн байрлаж байсан “Туушин” зочид буудал дээр бэлнээр авч очиж өгч байсан. Тухайн үед энэ хүмүүсийн миний дансанд хийж байсан мөнгийг 8 шарга дээр очоод өөрийнхөө данснаас Монгол мөнгөөр аваад доллар болгож Б.Куатбекэд өгч байсан. ...” /13хх105-106, 145-146, 15хх136-137/,

И.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би энэ хэрэгт прокурорын гаргасан яллах дүгнэлтэд дурьдагдсан байгаа 8 хүнтэй холбогдон нийт 136.038.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Чойжав мөрдөн байцаагчтай нэг ч удаа уулзаж байгаагүй. ...Би 100 доллараар гэрээ хийгээд ашгаа авч байсан. Өөрөө шийдвэр гаргаад гэрээ хийсэн учраас хэн нэгэнд гомдлоод мэдүүлээд байх хүн чанар надад байгаагүй. Энэ хүмүүсээс авсан мэдээлэл, сургалтын дагуу хүмүүстээ хэлээд тодорхой хэмжээний гэрээнүүдийг хийдэг байсан. ...Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөлд ажилладаг байсан Улсын Их Хурлын гишүүн Мөнхтуяа гуай оролцоод байж байхыг хараад би итгэсэн. Бас 2-оос 3 том диллерүүд ирж Монголд сургалт хийсэн. Эхлээд хөрөнгө оруулалтын талаар юу ч мэдэхгүй байсан. Өөрийн ээмэг бөгжийг ломбардад тавьж байгаад 2000 доллар болгож нэмсэн. 7 хоног бүр ашиг нь орж ирдэг байсан. Боломж гараад ирэхээр хүнээс хэдэн төгрөг нэмж авч байгаад эргээд ногдол ашиг гараад ирэхээр 1 дүгээр эгнээндээ нэмээрэй гэж хэлж байсан. Надтай холбоотой 8 хүн гомдол гарсан байгаа. Батболд 18.398.280 төгрөг хийсэн, эхлээд эхнэр нь 100 доллараар орж байсан. Батболдыг өөрийнх нь эхнэр оруулаад 2000 доллараар элсүүлсэн байдаг. Тэрийгээ нэмсээр байгаад 7000 доллар болгосон. Буцаагаад 5000-6000 долларын ашиг авч байсан. Тэр мөнгийг Ш.Тийн дансаар шилжүүлэн авч байсныг гэрчилнэ. Эхнэр нь ороод нөхрөө оруулаад 7000, 8000 доллараар авсан байж байгаад дараа дахиж 10.000 доллар нэмсэн байдаг. Тэр 10.000 долларыг Алтансувдад авч очиж өгсөн гэсэн гэдгийг мэдүүлэгтээ дурьдсан байдаг. ...Оюундэлгэр 15.952.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Би хавтас хэрэгт байгаа нотлох баримтуудын хүрээнд мэдүүлгээ өгч байгаа. Хавтас хэрэгт 4000 доллараа Ш.Т Долгорсүрэнгийн данс руу үлдэгдэл мөнгөө хийсэн гэж байсан. Дуламжав гэх эмэгтэй байгаа. 4.912.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Алимаа гэх хүнтэй холбогдоод ирсэн байдаг. Алимаа нь миний доор элсэж орсон хүн байсан. 4.800.000 төгрөгөө Алимаад өгсөн. Алимаа тэр мөнгийг Н.Бат-Эрдэнийн дансанд хийсэн байсан. Н.Б ажлын байрыг нь тавьж өгөөд Дуламжав нь 2.200.000 төгрөгийн урамшуулал авсан байдаг. ...Өнөрзана 13.000.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Төрсөн эгч Энхтуяагаасаа мэдээлэл аваад Урантуяа руу мөнгөө шилжүүлээд түншлэлийн гэрээ хийсэн. Цэвэр хохирол 7.900.000 төгрөг гэж гаргасан байдаг. Энэ хүмүүсийн мөнгө нь тавигдаад өөрсдөө ашгаа аваад Пүрэвсүрэнгийн Хаан банкны данс руу 3000 доллар шилжүүлсэн. Б.Нэргүй гэх хүнд маш их гомдолтой байгаа. Би энэ хүнийг огт танихгүй. 16.000.000 төгрөгийн хохирол нэхэмжлэн эрүүгийн хэрэг үүсгэж намайг яллагдагчаар татсан байгаа. ...” /9хх185-186, 13хх190-191, 14хх145-146, 15хх128-129/,

Ш.Тийн яллагдагчаар өгсөн “...Би Стэмфорд гэдэг компанид 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр И.С гэдэг хүнээс мэдээлэл аваад, очиж сонсоод өөрөө шийдвэрээ гаргаад 100 доллараар элсэж орсон. 7 хоног бүр ашгаа авч байгаад, дараа нь 200 доллар болгосон. 10.000.000 төгрөг болгоод өөртөө болон нөхрийнхөө нэр дээр хийсэн байдаг. Батболд гэх хүн миний багт орсон байдаг. Тэдний эхнэр нь Жаргал ID кодон дээрээ 100 доллараар ороод нөхрийгөө оруулсан байдаг. Надаас 7000 доллар нэхэмжилсэн байна. Жаргал 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 502322 гэх данснаас миний 505940 данс руу 245.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө бас 2.492.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдөр нь 11 дүгээр сарын 20-ны өдөр 507611 гэх Н.Бат-Эрдэнийн данс руу 2.492.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өөрийнхөө данснаас 248.000 төгрөгийг Н.Бат-Эрдэнийн өгсөн код руу шилжүүлсэн байгаа. Тэгээд энэ байршуулсан мөнгө нь 7 хоног болгон орж ирж байгаа мөнгийг Жаргал өөрөө над руу утастаад би ажилтай байна, чи миний долларыг зараад 503322 гэсэн данс руу хийгээд өгөөч гэж гуйсан. Миний өгснөөр 14.821.750 төгрөгийг дансанд нь хийсэн. ...Бямбаахүү над руу нэг өдөр залгаад Батцэцэг гэж хүн орохоор болсон. Чиний данс руу Батцэцэг гэх хүний 14.400.000 төгрөгийг би хийгээд өгье гэсэн. Тэр мөнгийг нь Алтансувдад авч очиж өгсөн. Эдгээр хүмүүстэй бүлэглэж хийсэн үйлдэл байхгүй. ...Би өөрөө гомдолтой байна. ...” /1хх102-103, 2хх54-55, 156-157, 6хх36-37, 184-185, 7хх149-150, 238-239/,

Д.Дийн яллагдагчаар өгсөн “...Арга хэмжээ дууссаны дараа Алтансэрээ өөрийн бүрдүүлсэн 10 гаруй хүнийг сургалтад оруулсан байсан. Тэр хүмүүсээ доош нь ресторанд оруулаад дахиж мэдээлэл өгсөн. ...2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр анхны хөрөнгө оруулалт буюу 100 долларыг хийж элссэн. Тэгээд ID дугаар авсан. Банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 3.000.000 төгрөгийн зээл авсан. ...Нэлээн судалсны эцэст энэ компани найдвартай байна гэж үзсэн. Дараа нь би Хаан банкнаас 1.000.000 төгрөгийн кредит карт авсан. Дараа нь Голомт банкнаас 200.000 төгрөгийн кредит карт авсан. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр банк бусаас 10.000.000 төгрөг авсан. 16.200.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд өөрөө өөртөө хийсэн. ...Баттөмөр өөрөө хүсэлтээ гаргаад энэ бизнест хөрөнгө оруулсан. Тэр мөнгөө миний дансаар шилжүүлсэн. Нийт 24.000.000 төгрөгийг Баттөмөр хийсэн. 24.000.000 төгрөг орж ирэнгүүт нь дотоод гүйлгээгээр сайтад бүртгүүлээд өөрөө данстай болсон. Баттөмөрт 24.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний 10.000 долларыг шилжүүлдэг байсан. Баттөмөр өөрөө надад 24.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг Б.Н руу шилжүүлсэн. ...Мөнгөнцэцэг гэх хүн анх надаас мэдээлэл авсан. Өөрөө ID дугаараа нээгээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 24.000.000 төгрөгийг хийсэн. Мөнгөнцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 475030 гэх дансанд 2045 доллар, мөн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 2062 долларыг буцаагаад Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. Мөнгөнцэцэг өөрөө надаас 755.744 төгрөгийн ногдол ашгийг авсан. Худалдаа хөгжлийн банкнаас нийтдээ 10.613.780 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь өөрийнх нь ID дугаар дээр байршиж байсан. Тэгээд дараа Дэлгэрмаа гэх хүнийг урьсан. 2018 оны 3 дугаар сард 13.000.000 төгрөгийг Мөнгөнцэцэг өөрийнхөө дансаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс нь Дэлгэрмаад Худалдаа хөгжлийн банкны 566105 гэх дансанд 2062 долларыг буцаагаад шилжүүлсэн. Энэ бүгд дансны хуулгаар нотлогдож байгаа. Эдгээр мөнгөнүүдийг цааш нь сайт руу нь шилжүүлсэн. Түүнээс биш би эд нарын мөнгийг хувьдаа авч завшаагүй. ...” /2хх50-51, 6хх186-187, 198-199, 7хх199-200/,

Б.Хын яллагдагчаар өгсөн “...Хохирогч Норовсамбуу 19.470.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Болортуул гэх хүн 88.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байгаа. Миний дансанд нийт 741.025.100 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Би энэ хүний 80.000.000 төгрөгийг залилаагүй. ...Тухайн үед хүмүүсийн дансанд хийж байсан мөнгийг тэр долларуудыг авч очиж өгч байсан. ...2017 онд анх Н.Б шинэ жилийн үеэр манай гэрт эгчийн найз гээд ирж байсан. ...2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ажил дээр нь өөрийнхөө компьютерыг авч очоод ажиллаж эхэлсэн. Gmail хаяггүй хүмүүст хаяг нээх, компанийн жижиг сажиг ажилд туслуулж байсан. Сард 200 доллар буюу 480.000 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Гэхдээ цалинг бэлнээр биш Стэмфордын дотоодын дансаар өгнө гээд код нээж өгөөд, өөрөө доороо хүн элсүүлээд нэмэлт орлого аваад яв гэж хэлж байсан. Манай гэрийнхэн бүгд энэ Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийсэн. Манай ээж бас тэтгэврийн зээл аваад элсэж орсон. Надад гомдол гаргасан 3 хүн байгаа. 2 хүний нэг нь манай том хүргэн ахын багийн найз, нэг нь ажлын газрын хүн нь байсан. Гурав дахь хүнийг би танихгүй. ...” /6хх204-205, 10хх88-89, 139-140, 13хх27-28/,

Д.Бын яллагдагчаар өгсөн “...“...Би Стэмфорд гэх компанийн тухай Н.Бэс сонсож байсан. Тухайн үед би шийдвэр гаргаад нилээн хэдэн удаагийн  сургалтад суусан. Олон сургалтуудад суугаад боломжийн юм байна гэж итгэсэн. Би мөнгө муутай байсан учир 100 долларын хөрөнгө оруулалт хийж анх орсон. Дараа нь аав, ээжийнхээ үнэт эдлэлүүдийг ломбардад тавьж орж ирсэн. Өдөр болгон мөнгө нь орж ирж байсан. ...Гэхдээ чадлаараа хүмүүс олж сургалтад суулгаж байсан. Тэр сургалтад суусан хүмүүс өөрсдөө шийдвэр гаргаад мөнгөө хийсэн байдаг. Тэр мөнгийг хэдэн төгрөг хаана өгдөг гэдгийг мэдэхгүй. ...Чойжав хошууч нэг удаа дуудсан. Б.Куатбекийн сургалтаас эрсдэлгүй бизнес гэж байхгүй, ойрын 2-оос 3 жилдээ найдвартай гэж хэлж байсан. Гомдол өгсөн 3 хүнийг албан ёсоор танихгүй. Дунд нь спонсор, урьсан хүмүүс байгаа. Тэгээд дээшээ дамжаад миний дансаар орсон мөнгөнүүд байгаа. ...” /9хх242-243, 10хх33-34, 14хх167/ гэх мэдүүлгүүд,

Н.Бат-Эрдэнийн Хаан банкны дансны хуулга /2хх66-67/, хохирогч Ч.Норовсамбуугийн Хаан банкны дансны хуулга /2хх68-72/, хохирогч Л.Адъяасүрэнгийн Хаан банкны дансны хуулга /3хх23-25/, хохирогч Х.Дэлгэрмаагаас Хаан банкны дансаар мөнгө шилжүүлсэн баримт /7хх24/, хохирогч Ж.Мөнгөнцэцэгийн дансаар мөнгө шилжүүлсэн баримт /7хх83-86/, хохирогч А.Батцэцэгээс Ш.Тийн нэр дээрх Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн баримт /7хх116/, Б.Наас гаргаж өгсөн хохирогч нараас бэлнээр хурааж авсан мөнгөний баримт /3хх121-125/, Н.Бат-Эрдэнийн эзэмшлийн арилжааны банкин дахь дансны хуулга /1хх204-239/, Төрийн банкин дахь Б.Хын нэрээр хадгаламжийн хайрцаг нээж ашигласан баримт /1хх170-176/, WWW.STAMFORD-MARKET.COM сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх15-102/, “ЗЦН АУДИТ” ХХК-ийн аудитын дүгнэлт /20хх172-182/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогчдыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Б нь Б.Н, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Бюлдинг” ХХК-ийн 203 тоотод “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Б, Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Б.Х, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд, Аудитын дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн баримтууд хавтас хэрэгт авагдаагүй, хохирогч нарт учирсан хохирлыг зөв тооцон гаргуулж шийдвэрлэсэн, шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Б.Даваа нь “...Шийтгэх тогтоолын 76 дугаар талд эрүүгийн хариуцлага оногдуулах талаар шүүхийн дүгнэлтийн Бүүвэйбаатар, Хашбат нарын нэр ороогүй, Хашбатад дээрх зүйлээр улсын яллагч ял оногдуулах санал хэлээгүй. ...” гэх боловч прокурор “...шүүгдэгч Б.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.2 заалтад зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял. ...” гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргасан байна. /22хх87/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бд 10 /арван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Н.Сд 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч И.Сд 6 /зургаан/ жил хорих ял, шүүгдэгч Ш.Тт 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Д.Дид 6 /зургаан/ жил хорих ял, шүүгдэгч Д.Бт 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Хад 3 /гурван/ жил 7 /долоон/ сар хорих ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд нь тус тус тохирсон байна.

Хохирогч Д.Оюунгэрэл, Д.Ганчимэг, хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хохирогч Н.Уянга, А.Болортуул, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Ч.Энхтөвшин, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Цагаан, шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Даваа нарын “...Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэх тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. ...” гэж хуульчилсан байх бөгөөд энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Иймд шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг залилах гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл олон удаагийн үйлдлээр, өөрсдийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосныг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Пирамид тогтолцооны луйврын схемийг нэг хүн, эсхүл хэдэн хүн эхлүүлдэг бөгөөд тэгээр нь дараагийн хүмүүсийг схемдээ элсүүлж, тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийлгэдэг. Энэ хөрөнгө оруулалтаас эхний хүмүүс ашиг хүртэнэ. Хоёрдогч байдлаар орсон хүмүүс өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөж авахын тулд өөрсдийнхөө дор дахиад хүмүүс элсүүлж, шинээр элссэн хүмүүс нь мөн л тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийнэ. Эхний хүмүүс өөрийн дор хэд хэдэн хүмүүс элсүүлж чадлаа гэхэд, тэдний бага зэргийн хөрөнгө оруулалтаас ашиг олж эхлэх байдлаар үргэлжилдэг бөгөөд улс үндэстэн дамнан, нарийн зохион байгуулалттайгаар мөнгө болон бараагаар өнгөлөн далдлагдаж эдийн засгийн хохирол учруулдаг гэмт хэрэг юм.

Сүлжээнд элссэн хоёр дахь үеийн хүмүүс өөрсдөө доороо хүн элсүүлэх байдлаар хүн бүр доороо 10 хүн элсүүлэхэд гурав дахь үе нь 100 хүнтэй болно. Шинээр элсэж байгаа хүн бүр өөрийг нь элсүүлсэн гишүүнд өөрийн “хөрөнгө оруулалтаа” төлөх ёстой. Доороо гишүүн элсүүлсэн хүн доороо байгаа 10 хүний өгсөн мөнгөнөөс өөрийг нь элсүүлсэн хүнд төлсөн мөнгөө хасах хэмжээний буюу 9 хүний “хөрөнгө оруулалтыг” өөртөө ашиг болгон авна. Энэ систем пирамидын төгсгөлд байгаа хүмүүс нь дээд бүтцээ дэмжиж чадахгүй болтлоо буюу бараг л өөр элсэх хүн үлдэхгүй болтол үргэлжилдэг онцлогтой.

Санхүүгийн пирамидын компанийн сурталчилгаа нь мөнгөний урамшууллын системээр хүн элсүүлэх бөгөөд санхүүжилтийнх нь эх үүсвэр нь хүн элсүүлэхээс эхтэй байдаг.

Эдгээрээс дүгнэвэл, шүүгдэгч нар нь олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэд өндөр хүү болон ашиг хүртээхээр амлах, цахим хэрэгсэл ашиглаж, мөнгийг чинь өсгөнө гэж худал хэлэх зэргээр бодит байдлыг нуун дарагдуулах, зохиомол байдлыг бий болгох замаар тэдгээрийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/685 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Оюунгэрэл, Д.Ганчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хохирогч Н.Уянга, А.Болортуул, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Цагаан, шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Батцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Даваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/685 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Оюунгэрэл, Д.Ганчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хохирогч Н.Уянга, А.Болортуул, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Г.Цагаан, шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Батцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Даваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ