Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00209

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..

Хариуцагч: ..

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай 2... дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 312 дугаар захирамжаар ...ийн ...өөс зээлийн төлбөр 97,391,949 төгрөг 91 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж 644,910 төгрөгийг тус тус гаргуулан авахаар болсон. Дээрх захирамжийн дагуу Г.... зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тул шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар албадан гүйцэтгэх захирамж,... дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн ...тай зардлын гэрээ байгуулж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа хэдий ч төлбөр төлөгч Г.... өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй манай компанийг хохироосоор байна. Г...., түүний аав В.... нарын хамтын өмчлөлийн манай зээлийн барьцаанд бүртгэлтэй Баянгол дүүргийн ..дугаар хороо,.. дугаар бичил хороолол, .. дугаар байрны .. тоотод байрлах.. м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжилж хураан, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч 89,739,300 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Г.... .. оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн.. дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .. дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор тус тус Г....гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа ... барьцаа хөрөнгийн үнэлгээний 70 хувиар бодож 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж, байр нь 79,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, төлбөр төлөгч Г.... болон түүний аав В.... нарт байр нь худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.... нь төлбөр төлөгч В....ийн хураагдсан хөрөнгөнд үнэлгээ дахин шинээр тогтоолгох өргөдлийг хүлээн аваад шинжээч томилсон тогтоол, дуудлага худалдааны тогтоолыг тус тус эрх мэдэл, албан тушаалаараа далайлган хүчингүй болгосон. Энэ нь Г....гийн өмнө нь шүүхэд гаргасан үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үгүйсгэж, хууль зөрчсөн байна.

Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгосноос болоод хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцсонтой нэгэн адил юм. Мөн анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгосон үйлдлээс болоод нэгэнт 79,000,000 төгрөгөөр зарагдсан хөрөнгө дуудлага худалдааны ялагчид шилжих, дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчид хуваарилж, төлбөр барагдуулах боломжийг хаасан. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн .. дугаар барьцаа хөрөнгийг хураасан тогтоол хүчингүй болж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд дахин шинээр оруулахын тулд нэгэнт хийчихсэн хөрөнгө хураах ажлыг шинээр явуулах, талуудаас үнийн санал авах, үнийн санал нийлэхгүй бол дахин шинээр хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулах, үүнээс болоод Г.... цаг хожиж сурсан аргаараа хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин гомдол гаргах зэрэг үйлдэл хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Гэтэл Г....гийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр хэрэгсэхгүй болгохдоо ...төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь талуудаас үнийн санал авахад Г.... орон сууцаа 120,000,000 төгрөгөөр үнэлсэн, хамтран өмчлөгч В.... нь үнийн санал өгөөгүйгээс ... ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Иймээс шийдвэр гүйцэтгэгч ... ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2 дахь хэсэгт заасантай нийцжээ... гэж дүгнэсэн.

Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.... гаргасан шийдвэрээрээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдаанд ороод 79,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон барьцаа хөрөнгө бидний хохирлыг барагдуулах нөхцөл арай гэж бүрдээд байсныг үгүй хийж төлбөр авагчийн эрх ашгийг маш ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Энэ шийдвэрээс болж ... ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол хүчингүй болсноор тус шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болсонтой ялгаагүй нөхцөл байдлыг үүсгэлээ. Хөрөнгийн үнийн саналыг В.... нь гадаад улсад байгаа шалтгаанаар өгөөгүй нь Улсын дээд шүүхийн 991 дүгээр тогтоолоор тогтоогдсон ба шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоосон. Б.... гэх хүн хэрэг эцэслэн шийдэгдэх үед гарч ирэн ийм үйлдэл хийсэн нь тухайн хүнийг Г.... болон В.... нартай ямар нэг хамааралтай гэх хардлагыг надад төрүүлсэн. Г.... ... ХХК-иас 55,000,000 төгрөгийг зээлэхдээ өөрийн эх Б... болон Г....ий Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ..удамжны.. дугаар байрны .. тоот.. м квадрат бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тухайн Зээлийн гэрээг хуульд заасны дагуу Г....гийн эх Б..., эцэг В.... нар гарын үсэг зурж, нотариатаар батлуулан, улсын бүртгэлд бүртгүүлэн байгуулсан. Гэтэл өнөөг хүртэл хугацаа аван зээлээ төлөхгүй байх шалтгаан гаргаж байна. Иймд уг хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү...гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр авагч ... ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилох тухай .. дугаар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай .. дугаар тогтоолыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар тогтоолоор тус тус хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгохоор хуульчилсны дагуу шийдвэр гарган, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган эрх бүхий албан тушаалтанд даалгасан тогтоол үйлдэж, албан үүргээ хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. В.... болон Г.... нарыг өмгөөлж хамгаалсан асуудал байхгүй. Гагцхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан эсэх дээр хяналт тавьсан.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч улсын хэмжээнд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг мэргэжлийн баталгааг хангах, хяналт тавих чиг үүрэгтэй албан тушаалтан. Хуульд заасан хүрээ хязгаарт эрхээ хэрэгжүүлсэн. Г.... нь В.... гэх өөрийн эцгийн хамтаар уг орон сууцыг өмчилдөг байсан. Уг орон сууц тэдний дундын өмчлөлийн хөрөнгө учраас аль алинаас нь үнийн санал авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэн, үнийн санал өгөөгүй бол үнэлгээний тайланг танилцуулах ёстой. Ямар ч ийм ажиллагаа хийгдээгүй байсан тул дараа дараагийн үйл ажиллагааг зөвтгөхийн тулд уг тогтоолыг гаргасан. Түүнээс төлбөр авагчийн эрх ашгийг хөндөх зорилгогүй. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь хууль зөрчсөн ажиллагааг зөвтгөх чиглэлтэй байсан. Хамтран өмчлөгчөөс үнийн санал аваагүй, шүүхийн шийдвэрүүдээр үнэлгээтэй холбоотойгоор хүчингүй болгосон. Шинжээчийн үнэлгээний дүгнэлтийг л шүүх дүгнэсэн. Түүнээс В....өөс үнийн санал авсан эсэх дээр маргаагүй. Зөвхөн үнэлгээ дээр маргасан...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх-10/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ..дугаар магадлал /хх 11-15/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .. дугаар Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг /хх-18/, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .. тоот тогтоол /хх-19/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .. тоот мэдэгдэл /хх-20/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/... дүгээр тогтоол /хх 28-31/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-32/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор: 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-41/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 102/.. дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 42-43/, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-44/, Төлбөр авагч ... ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх төлөөлөгчид олгосон 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл../хх-45/, ... ХХК-ийн ...т гаргасан 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт /хх-48/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1..дугаар тогтоол /хх-49/, 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн .. дугаар Г....д хүргэсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-50/, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн.. дугаар Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх 51-52/, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-53/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 191 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-54/, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-55/, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1.. тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-56/, 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж, төлбөр төлөгч Г....г гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-57/, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... тоот Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-58/, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт /хх 59-60/, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 61-63/, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн.... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 64-67/, ..., ахлах шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч Г...., В.... нарт хүргэсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл /хх-68/, төлбөр төлөгч Г....гийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө үнэлэх тухай санал /хх-69/, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 94 тоот хаягт байрлалтай, В...., Г.... нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-70/, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/220 дугаар Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-71/, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний ... тоот тайланг хүлээлцсэн акт, шинжээч ... ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх 72-91/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Г...., В.... болон ... ХХК нарт шинжээчийн үнэлгээг мэдэгдсэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн .... тоот мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-92-94/, Г....гийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэл /хх 96-97/, ..., ахлах шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч Г...., В.... нарт хүргэсэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн... тоот албадан дуудлага худалдааны тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 98-99/, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн.. тоот Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдааны тухай мэдэгдэл /хх-101/, Албадан дуудлага худалдааны хэвлэлд нийтэлсэн зарлал /хх-102/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ...7 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх-103/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1.. дугаар шийдвэр /хх 104-106/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар магадлал /хх 107-111/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн .. дүгээр тогтоол /хх 112-115/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .. тоот Г...., В...., ... ХХК нарт Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг /хх-116, 117/, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ..тоот Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-118/, төлбөр төлөгч Г....гийн ...т 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт /хх№119/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .. тоот хариу мэдэгдэх хуудас /хх-120/, Албадан дуудлага худалдааны жагсаалт, Худалдааны хурлын тэмдэглэл /хх 121-127/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот В...., Г...., ... ХХК нарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 128-130, 132, 133/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 144 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-131/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх алба, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоол /хх 134-135/, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .. тоот В....ийн улсын хилээр орсон бүртгэлийн тухай албан бичиг /хх-136/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-137/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

... ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулсантай холбоотой төлбөр төлөгч Г....гийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч шинжээчийн тогтоосон үнэлгээ, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцсэн талаар дүгнэсэн байхад төлбөр төлөгч Г....гийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах боломж олгож, төлбөр авагч ... ХХК-ийн эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий байдлаар тодорхойлжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ..маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн нэг В....өөс шийдвэр гүйцэтгэгч үнийн санал авалгүй ажиллагаа явуулсан, В.... нь 2019 оны 11 дүгээр сард Монгол улсын хилээр гарч, 2021 оны 6 дугаар сард орж ирсэн болох нь тогтоогдсон, хэрэв худалдан борлуулах ажиллагаа хийгдсэний дараа В.... гомдол гаргавал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахиад хүчингүй болох магадлалтай учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөх шаардлагатай тул тухайн тогтоол хууль зөрчөөгүй гэж тодорхойлсон байна.

Хэрэгт нотлох баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 102/.. тоот Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/.тоот Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн .. тоот Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдлүүд, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1.. дугаар тогтоол, Эд хөрөнгө хураах тухай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1.. дугаар тогтоол, Төлбөр төлөгч Г....гийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал, Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, шинжээч ... ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан, Шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар мэдэгдлүүд зэрэг баримтуудыг хариуцагч тал гаргасан.

Дээрх баримтуудаар тогтоогдсон үйл баримт: Г.... нь ... ХХК-д 97,391,949.91 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагч Г.... шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ... ХХК-ийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

Улмаар төлбөр төлөгч Г.... Баянгол дүүргийн .. дугаар хороо,.. дугаар бичил хороолол, 1.. дугаар байрны .. тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг В....ийн хамт өмчилдөг, тухайн хөрөнгө нь ... ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан бүртгэлтэй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдон, уг хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хураагдаж, шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Г....д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг тодруулахдаа хамтран өмчлөгч В.... хаана амьдардаг, яаж холбогдох талаар болон түүнийг уулзаж үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд Аав ... тэтгэвэрт байдаг. Америк улс руу 2019 оны 11 сард явсан. Сая ирэх гэтэл хөл хориотой /Коронавирус гараад/ байна. Би аавд хэлээд үнийн санал ирүүлж, танд өгье. Цуг аавтайгаа амьдардаг гэсэн тайлбарыг төлбөр төлөгч Г.... шийдвэр гүйцэтгэгчид өгч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн саналыг бичгээр гаргаж, 4 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч 4/220 дугаар тогтоолоор ... ХХК-ийг шинжээчээр томилон, шинжээч 4 дүгээр сарын 30-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайлан гаргаж, хөрөнгийг 89,739,300 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад мэдэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .. дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн .. дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн.... тоот Г...., В...., ... ХХК нарт Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1.. тоот Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, төлбөр төлөгч Г....гийн ...т 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ..тоот хариу мэдэгдэх хуудас, Албадан дуудлага худалдааны жагсаалт зэрэг баримтуудаар төлбөр төлөгч Г.... нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүх хянаад, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...хамтран өмчлөгч В.... санал өгөөгүйгээс ... ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шийдвэр гүйцэтгэгч ... ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч В.... нь үнийн санал ирүүлээгүй ба төлбөр авагч ... ХХК-ийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч ... ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосон ажиллагаа нь хуульд нийцсэн болох нь тогтоогдсон байх тул энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.

Түүнчлэн, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах үед шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Г....д үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд тэрээр: Аав ... тэтгэвэрт байдаг. Америк улс руу 2019 оны 11 сард явсан. Сая ирэх гэтэл хөл хориотой /Коронавирус гараад/ байна. Би аавд хэлээд үнийн санал ирүүлж, танд өгье. Цуг аавтайгаа амьдардаг гэсэн тайлбарыг өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хамтран өмчлөгч В....т энэ тухай мэдэгдэж үнийн санал ирүүлэх талаар Г.... нь шийдвэр гүйцэтгэгчид тайлбарласан, улмаар В....өөс тусдаа санал ирүүлээгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон, уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримтыг дахин дүгнэж, хамтран өмчлөгч В....өөс үнийн санал аваагүй гэх үндэслэлээр Шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгон, мөн адил үндэслэлээр Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн .. тоот тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1 дэх хэсэгт нийцээгүйн улмаас нэхэмжлэгч ... ХХК-ийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасны дагуу дээрх шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2... оны .. дүгээр сарын ..-ний өдрийн .. дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА