Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00895

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух РД:ИЦ00000000, Т овогт Ал-ийн Д

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхон, 0 гудамжны 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух РД:ЕЛ00000000, Б овогт Б-ний С-д холбогдох

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлтэд 30.196.100 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ-Т3” дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад                    

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

   ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч А.Д, хариуцагч Б.Сд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 30.196.100 төгрөг гаргуулах, хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ-Т3” дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

          Нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн харилцаа эхэлсэн ба энэ нь дансны хуулгаар нотлогдож байна.

          Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээл олгохоо зогсоосон. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.С зээлээ төлөхөө зогсоосон.

          2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохигчид “Зээлийн гэрээ” байгуулсан.     

          Уг гэрээгээр хариуцагч Б.С өөрийн хүссэн хэмжээгээрээ зээл авч цааш нь өөрийн сонгосон гуравдагч этгээдэд мөнгө зээлж, өдөр бүр бүх хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байсан.

           Гэрээний харилцааны явцад хариуцагч 357.111.000 төгрөгийн зээл авч, хүү 34.461.000 төгрөг болсон.

           Хүүг тооцоолсон арга нь нийт зээлийн 12.500.000 төгрөгт хүү тооцохгүй, үлдэх дүнд хүү тооцсон.

           Б.С нийт 391.572.100 төгрөг төлөх үүрэгтэй.

           Үүнээс Б.С зээлийн үндсэн төлбөрт 331.196.364 төгрөг, хүүд 31.869.636 төгрөг нийт 363.066.000 төгрөгийг төлсөн байна.

           Үлдэгдэл төлбөр үндсэн зээлийн төлбөрт 25.914.636 төгрөг, хүүд 2.591.464 төгрөг нийт 28.506.100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

           Хариуцагчийн хэлснээр хэн нэгнийг харж байгаагүй байж мөнгө шилжүүлэх боломжгүй ба буцаан төлөлт хийж байсан тул зээлийн харилцаа үүссэн.

           Тэрээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ зээлийн харилцаа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн тул уг хугацаанаас хойш 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл шилжүүлсэн мөнгө, зөрүү, үлдэгдлийг тодорхойлж нэхэмжилсэн.

           Хариуцагч танихгүй хүмүүст мөнгийг дансаар шилжүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч мөнгө шилжүүлж байсан хоёр дансны хамтран эзэмшигч А.Д бөгөөд уг дансны тодорхойлолтыг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

           Бусад мөнгө шилжүүлж байсан дансны үндсэн эзэмшигч А.Д. “Зээлийн гэрээ”-ний онцлог бичгээр байгуулагдаагүй боловч бодит үйлдлээр буюу мөнгө шилжүүлсэн нөхцөлөөр зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжтой.

           Тиймээс хариуцагч өмнө нь хүү төлж байсныг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна.

          Хариуцагчийн хэлж буй тайлбараас харахад өгсөн мөнгө болон авсан мөнгө дээр тооцоо нийлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 28.506.100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Зээлийн харилцаа үүссэнээс хойш Б.С үндсэн зээл болон хүүгийн төлбөрөө төлж байсан.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ийн хэлж буй тайлбарыг дэмжиж байна.

           Үндсэн зээлийн төлбөрт 25.914.636 төгрөг, хүүд 2.591.464 төгрөг нийт 28.506.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           10 дугаар сарын 29-ний өдөр анхны гүйлгээгээр 17.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 10 хувийн хүү буюу 1.700.000 төгрөг бодогдож нийт зээл 18.700.000 төгрөг болсон.

          Үүнийг Б.С 10 дугаар сарын 30-ны өдөр хүү бодож 935.000 төгрөгийг шилжүүлсэн, гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Хариуцагч Б.С, нэхэмжлэгч А.Д нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 358.111.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

           Мөн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Б.С 363.066.000 төгрөгийн буцаан төлөлтийг Г.Ч, Ч.О нарын данс руу төлсөн.

           Энэ хугацаанд зээлийн харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч  ярьж байна.

           2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр А.Д, Б.С нар нэгнийгээ огт таньдаггүй, биеийгээ харж уулзаж байгаагүй, аман хэлцэл хийж байгаагүй. Тэд хоорондоо энэ мөнгийг 10 хувьтай зээлж байна гэж аман хэлцэл болон бичгийн гэрээ хийж байгаагүй.

           2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 удаагийн гүйлгээ, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээ, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр 10 дугаар сард Б.Сгийн данс руу 42.000.000 төгрөгийг А.Д, Ч.У, А.З, Ү.О нарын дансаар шилжүүлж байсан. Б.С  Ч.У, А.З, Ү.О нарын хэнийг ч танихгүй, тэдэнтэй уулзаж зээл өгч авч байна, хүүтэй гэх мэт зүйлс ярьж байгаагүй.

           Тэдний хооронд зээлийн харилцаа үүсэж байгаагүй.

          2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байдаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж нэр бүхий 4 хүний данснаас Б.Сгийн данс руу 184.935.000 төгрөг шилжүүлсэн байдаг.

          2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл дээрх 4 хүний данснаас 62.726.000 төгрөг Б.Сгийн данс шилжүүлсэн байсан. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гэрээ хийх хүртэл хугацаанд нийт 289.661.000 төгрөгийг Б.Сгийн данс руу шилжүүлсэн.

          Энэхүү хугацаанд тэд бие биеийгээ таньдаггүй, уулзаж байгаагүй, гэрээ байгуулаагүй байсан боловч 59 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 289.661.000 төгрөгт А.Д 10 хувийн хүү тооцсон байна.

           2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.С, А.Дтай “УБ товер”-т байрлах оффист уулзаж, гэрээ байгуулсан.

           Гэрээ байгуулснаас хойш 2020 оны 12 дугаар сарын 16, 17, 19, 20, 28-ны өдрүүдэд нийт 48.725.000 төгрөгийг Б.Сгийн данс руу шилжүүлсэн.

           Мөн 2021 оны 01 дүгээр сарын 06, 14, 15, 27-ны өдрүүдэд нийт 19.725.000 төгрөг Б.Сгийн данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулснаас хойш Б.Сгийн дансанд нийт 68.450.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээг үндэслэж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш олгосон зээлийн төлөгдөөгүй хүүг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

           Б.С 358.111.000 төгрөгийг дансаар хүлээн авч, 362.066.000 төгрөгийг буцаан шилжүүлж, 5.515.000 төгрөгийг А.Дд илүү төлж хохиролгүй болгосон.

           Нэхэмжлэгч гүйлгээ тус бүр дээр хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн баримтаас харахад гүйлгээ тус бүр дээр хүү тооцсон  мэт харагдаж байна.

           Хүнсний лангуу ажиллуулдаг хүмүүст өдрийн зээл олгож байсан бөгөөд зээлийн төлбөрийг Б.С өөрийн дансанд төвлөрүүлж, Ч.О, Г.Чн нарын данс руу шилжүүлсэн.

          Энэ нь ганц Б.Сгийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байсан зүйл биш юм.

          Харин хариуцагч 17.000.000 төгрөг шилжүүлээд 10 хувийн хүү төлнө гэх зүйлс яригдаж байгаагүй.

          Тухайн үед Б.С, А.Дыг таньдаггүй байсан.

           Анх П.А гэх хүнээс Б.С зээл авдаг байсан бөгөөд П.А, А.Дтай утсаар холбогдож, “Б.С зээлээ сайн төлдөг” гэж танилцуулж байсан.

           Тэгэхэд А.Д утсаар “чи зах дээр байнга ажилдаг юм чинь би чиний данс руу мөнгө шилжүүлж байя, чи уг мөнгийг зах дээр хүмүүст тараагаад орой нь буцааж шилжүүлж байгаарай” гэж хэлсэн байдаг.

          Нэхэмжлэгч А.Дтай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүү тооцох талаар ямар нэгэн ”Зээлийн гэрээ-г байгуулаагүй тул энэ хугацааны зээлд хүү тооцох үндэслэлгүй.

          Харин гэрээ байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт бүрэн төлж дууссан одоо төлөх төлбөрийн үлдэгдэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          Сөрөг нэхэмжлэлийн шаардлага А.Д, Б.С нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ “Т3” зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай юм.

           Б.С Баянзүрх дүүрэгт байрлах “Баялаг ундраа” хүнсний захад лангуу ажиллуулж бичил бизнес эрхэлдэг. 2020 оны 09 дүгээр сараас П.А-р дамжуулж, А.Дтай утсаар холбогдож түүний өгсөн мөнгийг цаг тухайд нь төлдөг байсан.

           “Зээлийн гэрээ” өөрийн гэсэн тодорхой үнийн дүнтэй байдаг бөгөөд гэрээ “Т3” гэрээг байгуулсан он сар тодорхойгүй. Мөн гэрээнд урамшуулал, хүүгүй зээл олгох хүснэгтийг тусгасан байдаг боловч Б.С эрх зүйн мэдлэг, санхүүгийн мэдлэг дутмаг учир өөрийн дансыг ашиглуулж А.Ды ажилд тусалж байна гэж ойлгодог байсан.

           Уг ажлыг хийгээд байх юм бол сард цалин урамшуулал хийж өөрийн орлого нэмэгдүүлнэ, хөнгөлөлтэй зээл авч болох юм байна гэсэн ойлголтойгоор гэрээнд гарын үсэг зурсан.

           Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулах хугацаа хүртэл Б.С, А.Д болон бусад мөнгө шилжүүлж байсан дансны эзэмшигч нарыг харж байгаагүй.

          Б.С, А.Дтай хамтран ажиллаж байна гэж ойлгодог байсан. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Сд 1.000.000 төгрөгийн цалин орж ирсэн. Б.С, А.Даас орж ирсэн мөнгийг бусдад дамжуулж, орой нийт цугларсан мөнгийг буцаан шилжүүлдэг бөгөөд уг ажлыг албажуулж гэрээ байгуулсан гэж ойлгон гарын үсэг зурсан.

          Гүйлгээ тус бүр дээр 10 хувийн хүү тооцох боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

          Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ №Т3 гэрээг үндэслэж гаргасан. Уг гэрээг зээлийн гэрээ гэж үзэхгүй бөгөөд зээлийн гэрээний шаардлага хангаагүй.

          А.Ды “УБ товер”-т байрлах оффист 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээг байгуулсан.

          Гэрээг байгуулахдаа компани гэж бодсон. А.Д хэлэхдээ “чи найдвартай юм чинь надтай гэрээ байгуулаад ажилла, цалин авна, иймд чи “Баялаг ундраа” зах дээр байрлах өдрийн зээлдэгч нарын мөнгийг орой болгон хурааж өөрийн дансанд төвлөрүүлээд шилжүүл, чамд цалин урамшуулал өгнө. Удахгүй манайх тусгай зөвшөөрөлтэй болох үед манай үндсэн ажилтан болох боломжтой” гэсэн.

          Уг газраас олон хүн зээл авахаар очиж, оффист нь хүмүүс сууж ажиллаж байсан учраас компани, аж ахуй нэгж гэж ойлгосон.

          Хариуцагчид гэрээний нэг хувийг өгөөгүй, гэрээтэй бүрэн танилцаж ойлгоогүй.

          Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед гэрээг нотлох баримтаар өгөхөд гэрээтэй уншиж танилцсан.

          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн ноцтой төөрөгдсөн гэх заалтыг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 

          Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Б.Стай “Зээлийн гэрээ” байгуулсныг компанитай хөдөлмөрийн харилцаанд орж буй мэт ойлгож, төөрөгдөх боломжгүй.

          Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гэрээний зорилго, талуудын хүлээх үүргийг ойлгомжтойгоор тусгасан.

          Хариуцагч өөрийн хүссэн хэмжээгээр зээл авч бусад хүмүүст зээлдэг байсан тул ноцтой төөрөгдөл гэж үзэхгүй.

          Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчийн татгалзалтай агуулгын хувьд зөрж байна.       

          Зээлийн харилцаанд ороогүй гэж тайлбарлаж байгаа боловч одоо гэрээ байгуулахдаа цалин аваад хамтран ажиллана гэж ойлгосон гэж тайлбарлаж байна.

          Иргэний хуульд анх байгуулснаас хойш хүчин төгөлдөр бусд тооцох хэлцэл, шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийг ялгамжтай байдлаар хуульчилсан. Ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа бол хуулийн ямар заалтыг үндэслэж буй нь тодорхойгүй.

         Мөн ноцтой төөрөгдсөн талаар ямар ч баримт байхгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт ноцтой төөрөгдсөн бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан боловч Б.С нөгөө талдаа мэдэгдээгүй. Хариуцагч эрх зүйн чадамжгүй, насанд хүрээгүй хүн биш.

          Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг, 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлийг заасан. Хариуцагчийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох ёстой боловч баримт, тайлбараараа нотолж чадахгүй байна.

         Мөн “гэрээ №Т3”-г хүчин төгөлдөр бус гэрээ гэж хэлж байгаа боловч гэрээний дагуу хариуцагч үүргээ гүйцэтгэсэн учраас үүнээс шалтгаалж ямар эрх ашиг нь зөрчигдсөн байгаа нь ойлгомжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

           Хавтас хэрэгт цугларсан баримтууд:

            Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэгч А.Даас Х.Э-д олгосон “Итгэмжлэл”, “Гэрээ-№Т3”, гэрээний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А.Ды “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ү.О-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А.Ды “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ү.О-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хаан” банкны Шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ч.У-ын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А.Д “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А.Зийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Баталгаа гаргах тухай”, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000/000 дугаартай “Хаан” банкны “Тодорхойлолт”-ууд, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу тайлбар гаргах тухай”, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, Нэгтгэл-Гүйлгээ тооцоо / 1 дүгээр хавтас хэргийн 131-136/, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч А.Д-аас Э.Б-д олгосон “Итгэмжлэл”, Харилцсан данснуудын зарлага, орлогын гүйлгээний нэгтгэл /1 дүгээр хавтас хэргийн 156-174/, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хаан” банкны “Тодорхойлолт”-ууд, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А.З-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 177-193/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А.Д “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 194-209/, 2021 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн Ч.У-ын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 210-223/, 2021 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн Ү.О-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 224-239/,  2021 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн А.Д “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 240-250/,  /2 дугаар хавтас хэргийн 1-7/, 2021 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн Ч.О-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтас хэргийн 8-15/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Г.Ч-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтас хэргийн 16-43/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу тайлбар гаргах тухай”, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Нэмэлт тайлбар хүргүүлэх тухай”

 

            Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Хариу тайлбар гаргах нь”, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагч Б.С-гаас Л.Э-д олгосон “Итгэмжлэл”, Б.Сгийн “Хаан” банкны данснаас шилжүүлсэн нийт шилжүүлгийн дүн /1 дүгээр хавтас хэргийн 33-38/, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б.Сгийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 39-62/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн П.Б-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 63-68/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн П.Б-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б.Сгийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас хэргийн 91-106/, Б.Сгийн “Хаан” банкны данснаас шилжүүлсэн нийт шилжүүлгийн дүн /1 дүгээр хавтас хэргийн 107-117/, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хариуцагч Б.Сгаас Л.Э-д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хариу тайлбар гаргах нь”, Хүлээн авсан нийт мөнгөн гүйлгээ /2 дугаар хавтас хэргийн 48-56/, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т3-11 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Т3-10 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Т3-09 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т3-7 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Т3-5 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т3-10 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т3-6 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Т3-2 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Т3-1 дугаартай “Зээлийн гэрээ”, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний Б.Сгийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтас хэргийн 75-77/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн П.Б-ийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтас хэргийн 78-79/,

 

            Хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0/000 дугаартай “Хаан” банкны “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0/00 дугаартай тоотын хариу.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Э.Б нар нэхэмжлэлийн үндэслэлийн шаардах эрхээ “ талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, хариуцагч үндсэн зээл, хүүг төлж байсан тул үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх эрхтэй” гэж тодорхойлж байна.

            

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Бичгээр гэрээ байгуулаагүй тул 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хүү төлөхгүй. Харин бичгээр гэрээ байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт төлж тооцоо дууссан тул зөвшөөрөхгүй. Мөн урьд нь авсан зээлийг бүрэн төлсөн баримтуудыг хэрэгт өгсөн” гэж үгүйсгэж байна.

            

           Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

 

          1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

      

           Нэхэмжлэгч А.Д, хариуцагч Б.Стай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Гэрээ-ТЗ” нэртэй “Зээлийн гэрээ” байгуулж, “А” тал гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг “Б” талын өмчлөлд тодорхой хугацаагаар шилжүүлэх, “Б” тал “А” талд гэрээгээр тохирсон нөхцөлөөр мөнгийг буцаан шилжүүлж, “Б” тал “А” талаас шилжүүлсэн мөнгийг өөрийн сонгосон гуравдагч этгээдэд хүүтэй зээлдүүлэн, “Б” талыг “А” тал төлөөлөгч гэж үзэхгүй, “Б” тал өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй бие даан гэрээ байгуулж, “А” тал “Б” талаас зөвхөн шилжүүлсэн мөнгөө шаардах, “Б” талын хүсэлт гаргасан мөнгийг “А” тал 20 өдрийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, өдрийн 0.5 хувийн хүүтэй, гэрээг цуцлагдах хүртэл хэдэн ч удаа зээлдүүлэх, “А” талаас “Б” талд мөнгө шилжүүлэх бүрт гэрээнд заасан хүүтэйгээр ижил хугацаагаар шилжүүлж, “Б” талд өдөрт өгөх мөнгө нийт 10.000.000 төгрөг хүртэл үүнээс хэтэрсэн хүсэлтийг “А” тал санхүүгийн боломжтой уялдуулан олгох, олгохгүй шийдвэрийг мэдэгдэх, “Б” тал “А” талаас авсан үндсэн мөнгөн дүнгийн 5 хувьтай тэнцэх дүнг хоногийн 0.5 хувийн хүүгийн хамт өдөр бүр буцаан төлөхөөр гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.

 

          Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Талуудын тайлбар, баримтаас харахад, зээлийн үндсэн мөнгөн хөрөнгөд нэхэмжлэгчийн шилжүүлсэн нийт 358.111.000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй харин эргэн төлөлтийг хүүгийн хамт бүрэн шилжүүлсэн, төлөх төлбөр байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шилжүүлсэн мөнгөнд хүү тооцох үндэслэлгүй, энэ хугацаанд гэрээг бичгээр байгуулаагүй” гэж мэтгэлцэж байна.

 

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1  дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч зээлийн мөнгө олгосон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дансаар 289.661.000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч Б. Сарантуяа нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу нийт 231.648.000 төгрөгийг шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 68.450.000 төгрөг шилжүүлснийг буцааж 142.668.000 төгрөг болгож шилжүүлсэн болох нь бичгийн баримтууд, дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

           Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигчид 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх зээлд хүү төлөх, төлөхгүй талаар маргаж байгаа бөгөөд нотлох баримтаас харахад хариуцагч энэ хугацаанд зээл, хүүг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

           Харин уг мөнгөний үлдэгдэл хүүг нэхэмжлэгч нэхэмжилж, хариуцагч татгалзсан тайлбараа гаргаж байгаа бөгөөд хуульд заасны дагуу зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй болох нь талуудын тайлбар, “Зээлийн гэрээ”-гээр нотлогдож байх тул нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх зээлд хүү шаардах эрхгүй байна.

 

           Ингээд зохигчдын хооронд байгуулсан нийт “Зээлийн гэрээ”-ний тооцооллыг бодоход:

          Нэхэмжлэгч зээлийн хугацаанд 358.111.000 төгрөг шилжүүлснээс хариуцагч 220.396.000 төгрөг + 142.228.000 = 362.626.000 төгрөгийг эргүүлэн төлж үүнээс нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу 231.648.000 төгрөгийг, нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл дансаар 362.626.000 төгрөгийг шилжүүлсэн нь бичгийн баримт, дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

           Иймээс нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн 358.111.000 төгрөг - 362.626.000 төгрөг /хариуцагчийн дансаар шилжүүлсэн мөнгө/ = -4.515.000 төгрөгийн илүү төлөлтийг хариуцагч хийсэн байгаа боловч уг мөнгийг хариуцагч нэхэмжлээгүй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ч.У, нэхэмжлэгч А.Дтай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А.З, Ү.О нар, А.Дтай хамтран эзэмшдэг “Хаан” банкны 00000000, 0000000 дугаартай дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, шаардах эрхийн баталгааг гаргаж өгсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч эдгээр мөнгийг нэхэмжлэх, шаардах эрхтэй байна.

 

           2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

           Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ-Т3” дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ “Хариуцагч эрх зүй, санхүүгийн мэдлэг дутмаг учир өөрийн дансыг ашиглуулж А.Д ажилд тусалж байна гэж ойлгосон. Гэрээний хувийг өгөөгүй, гэрээтэй бүрэн танилцаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед гэрээг нотлох баримтаар өгөхөд уншиж танилцсан” гэж тодорхойлж байна.

               

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Э.Б нар “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн ноцтой төөрөгдсөн гэх заалтыг яаж зөрчсөн талаар тодорхойгүй, баримт, тайлбараар нотлоогүй, ямар эрх ашиг нь зөрчигдсөн байгаа нь ойлгомжгүй байна” гэх үндэслэлээр няцааж байна.

 

           Бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ-Т3” дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, гэрээнд заасны дагуу зохигчид дансаар мөнгө шилжүүлэн өгсөн, авсан талаар маргаагүй түүнчлэн зээлийн эргэн төлөлтөөр хариуцагч үндсэн зээлийг хүүгийн хамт төлсөн нь тогтоогдож байна.

 

           Иймээс дээрх гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанчлан талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

            Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж заасанчлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болсон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй ба харин хариуцагч гэрээнд заасан зээлийн төлөлтийг эргүүлэн төлж үүргээ биелүүлсэн нь “Хаан” банк ХХК-ийн депозит дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.450 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

       

        1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, дэх хэсэгт заасныг баримтлан А.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 28.506.100 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Сгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ-Т3” дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.450 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА