Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00371

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт Д-ийн Ц /РД: .../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 04839 дугаар захирамжаар Д.Цгээс 44,788,041 төгрөгийг гаргуулж ... ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГаас 2019 оны 0... сарын 21-ний өдрийн 6/12 дугаартай Албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцсон тухай мэдэгдлийг надад өгсөн боловч 2021 оын 10 дугаар сарын 29-ний өдөр болсон гэх анхны албадан дуудлага худалдаа надад мэдэгдээгүй, дуудлага явуулахаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийн саналыг надад танилцуулаагүй, мөн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг надад мэдэгдээгүйгээс миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулж миний өмчлөлийн эрхийн Ү-2205005543 дугаарын бүртгэлтэй ... дүүрэг, 12 дугаар хороо, ... хороолол, ... байрны ... тоотод байрлах орон сууцыг 74,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмыг зөрчсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ. гэж заасныг зөрчсөн. Иймд НШШГА-ны 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 10 цагт болсон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт ... Нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд,

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар Д.Цгээс 44,778,041 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 190,945 төгрөгийг тус тус гаргуулж ... ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Дийн Ц /.../-ийн өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205005543 дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах 29 м/кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар сонин болон НШШГГын цахим сайт, фэйсбүүк хуудсаар зар тавьж нийтэд мэдээллэсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-144/1962... албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/51 тоот дуудлага худалдааны тогтоолыг тус тус төлбөр төлөгч Д.Цд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгаар дамжуулан мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 74,000,000 төгрөгөөр гуравдагч этгээд С.Т дуудлага худалдааны ялагч болж худалдан авсан. Төлбөр төлөгч Д.Цд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-144/21254 дугаар албан бичгээр орон сууц 74,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлбөр төлж барагдуулахгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгчид олгосон хугацаа дууссан тул 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-144/22677 дугаар албан бичгээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор орон сууцыг султган чөлөөлөхийг Д.Цтэй биечлэн уулзаж мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Д.Цгийн Дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжпэлд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 102/ШЗ2021/15547 захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн тул худалдан борлогдсон орон сууцыг султган чөлөөлөх ажиллагааг тус иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд зогсоогоод байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө мэдэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө борлогдсон талаар Д.Цд мэдэгдээгүй гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан нь хавтас хэрэгт авагдсан Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь дуудлага худалдаа зарлагдсан талаар мэдэгдсэн баримт, дуудлага худалдаа болох тухай цахимд байршуулсан талаарх тэмдэглэлийн хуулбар, сонинд өгсөн зар гэх баримтуудаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, хугацаа авах гэсэн оролдлого байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч захирамжийг давж заалдах шатны магадлалаар хүчингүй болсон гэж худал тайлбар хэлж байна. Эвлэрлийн баталсан шүүгчийн захирамжийг магадлалаар хүчингүй болгосон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж буй тайлбар нь худал юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс НШШГГын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/134 дугаартай тогтоол, мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-144/21254 тоот мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-144/22677 тоот мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250016/02 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын мэдүүлэг, Ч дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 621 тоот тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 779 дүгээр магадлалыг нотлох баримтаар тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь хариу тайлбарын хамт ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ГХ2018/01218 тоот гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дүгээр захирамж, НШШГГын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19250016 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, ... ББСБ ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлт, мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 290 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, НШШГГын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/19443 дугаар албан бичиг, ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2133 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 144/01, 144/02, 144/03 тоот мэдэгдэл, төлбөр төлөгч Д.Цгээс авсан тайлбар, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 114/02 тоот эд хөрөнгө хураах тогтоол, тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Д.Цгийн хүсэлт, 2019 оны 04 дүгээр сарын 17-ныөдрийн 123 дугаар шинжээч томилуулах тухай тогтоол, ... ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ОС19/13 тоот албан бичиг, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2019/07632 дугаар захирамж, мөн шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 102/ШШ2019/02156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1786 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00550 дугаар тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 21/144 дугаар Төлбөр барагдуулах гэрээ, НШШГГын 2021 оны 4-144/17821, 4/144/19625, 4-144/21254, 4-144/22677 тоот мэдэгдэл, Д.Цгээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Нд олгосон итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/51 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах зар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250016/02 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн санал, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/01 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/2654 тоот албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өнөөдөр сонины 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаарын хуулбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. НШШГГаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болсон гэх анхны албадан дуудлага худалдаа надад мэдэгдээгүй, дуудлага явуулахаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийн саналыг надад танилцуулаагүй, мөн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг надад мэдэгдээгүйгээс миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй. Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-144/1962... албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/51 тоот дуудлага худалдааны тогтоолыг тус тус төлбөр төлөгч Д.Цд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгаар дамжуулан мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Дуудлага худалдааг Өнөөдөр сонин болон байгууллагын албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2016/04839 дүгээр захирамжаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 44,788,041 төгрөгийг хариуцагч Д.Ц 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ГХ2018/01218 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19250016 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/01 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч Д.Цгийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, 6 дугаар бичил хорооллын ... байрны ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн, мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 144/02 тоот тогтоолоор дээрх орон сууцыг хураасан, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаар тогтоолоор ... ХХК-г шинжээчээр томилсон, шинжээч нь орон сууцыг 69,592,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ОС19/13 тоот албан бичгээр мэдэгдсэн. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/51 дүгээр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор төлбөр төлөгч Д.Цгийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтсон, энэ тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 4-144/1962... мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нд мэдэгдсэн, Өнөөдөр сонины 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт Албадан дуудлага худалдаа гэх гарчигийн 51 дэс дугаарт тухайн орон сууцыг худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн үйл баримтууд дээр дурдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, албан бичиг, мэдэгдэл, тогтоол, сонингийн хуулбараар тогтоогдож байна.

 

6. Зохигчид анхны дуудлага худалдаа явагдсан талаар маргаагүй. Харин дуудлага худалдааг явуулах тогтоол, үнийн саналыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, дуудлага худалдаанд оролцуулаагүй, дуудлага худалдааг нийтэд мэдээллээгүй гэж маргажээ.

 

7. Хариуцагч НШШГГаас Д.Цгийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтсон 11/51 дүгээр тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 4-144/1962... мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нд мэдэгдсэн, Өнөөдөр сонины 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаарын Албадан дуудлага худалдаа гэх гарчигийн 51 дэс дугаарт тухайн орон сууцыг худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ. гэж заасантай нийцэж байна. Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

8. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР