Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00600

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................... тоотод оршин суух Б ургийн овогтой С Б /РД:........./,

Нэхэмжлэгч: .................. тоотод оршин суух О ургийн овогтой Т Ө /РД:............/,

 

Хариуцагч: ....................... өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн .... тоот Шинжээч томилох тухай тогтоол, Эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай, Улаанбаатар хот, ................. талбайтай орон сууцыг үнэлсэн Х ХХК-ийн ...... оны .... сарын ...-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч О.Ө, С.Б нар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... оны ... сарын ...-ны өдрийн ............... дугаартай шийдвэрээр С.Б, Т.Ө нараас .... төгрөг гаргуулж, Ө.А олгохоор шийдвэрлэсэн байна. Н газрын .... оны ... сарын ...-ний өдрийн .......... дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тогтоолоор тус газрын ... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.М шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагч Ө.Алтаншагай хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн шинжээч томилох тухай .... тоот тогтоолоор Хт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Хт ХХК нь эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай, Улаанбаатар хот, ................... орон сууцыг 118,724,150 төгрөгөөр үнэлсэн байна. Хт ХХК-ийн шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах зөрчил бүхий асуудлууд гарч байна. Харьцуулж байгаа хөрөнгүүдийн талбайн хэмжээ, давхрын байрлал, өрөөний тоо нь үнэлж байгаа хөрөнгөөс илт зөрүүтэй буюу харьцуулж болохгүй хөрөнгөтэй харьцуулсан, харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй, үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй, үнэлгээчин Б.Б болон Хт ХХК-ийн харилцан хамаарал тодорхойгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна. 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх мөн хуулийн 9.3-т Хөрөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана, 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж тус тус заажээ. Хөрөнгийн үнэлгээний Хт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ мэдээллийн эх сурвалж, үнэлгээ хийхэд ашигласан баримт мэдээллээ тодорхой зааж өгөөгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална 4.1.4-т хууль тогтоомжид нийцсэн байх гэснийг зөрчсөн байх тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгч М.М Хт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбарыг өгөөгүй тул гар утасны камераар авсан зургийг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгч С.Б, Т.Ө нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: Эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай, Улаанбаатар хот, ..................., орон сууцыг үнэлүүлэхээр Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн шинжээч томилох тухай .... дугаар тогтоол гарч, тогтоолоор Хт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Н газрын .... дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргахдаа дараах хэдэн үндэслэлийг дурдаж байна. Үүнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж заажээ. Өөрөөр хэлбэл шинжээч нь тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн хувь хүн байх ёстой байтал .... дугаар тогтоолоор томилсон шинжээч нь Хт ХХК буюу хуулийн этгээд байна. Хт ХХК нь шинжээч биш хөрөнгийн үнэлгээчин гэж авч үзье. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж заажээ. Өөрөөр хэлбэл үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүн байх ёстой байтал тогтоолоор томилсон шинжээч нь Хт ХХК буюу хуулийн этгээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа шинжээчид хууль сануулсан баримтаас харахад шинжээчээр томилогдсон Хт ХХК-д биш шинжээч Б.Б хууль сануулсан байна. Шинжээч Б.Б хууль сануулсныг шинжээчээр томилогдсон Хт ХХК-д хууль сануулсан гэж үзэхгүй. Н газрын .... дугаар тогтоолоор Хт ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.2.1-т эдийн бус хөрөнгө, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө, 55.2.3-т үнэт металл, эрдэнийн чулуу, 55.2.4-т бүх төрлийн цуглуулга, 55.2.5-д Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан түүх, соёлын өв, дурсгалд хамаарах эд зүйл, 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө гэж заажээ. Эндээс харахад үйлчлүүлэгч буюу Н байгууллага нь шинжээчээр хуульд заасан аль тохиолдлыг үнэлүүлэхээр сонгосон нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримталсан гэвэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... үл хөдлөх эд хөрөнгийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс харахад энэ заалт нь шинжээчийн тухай заалт биш хөрөнгийн үнэлгээний тухай заалт байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т үйлчлүүлэгч хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухай шаардлагатай мэдээллээр хангаагүй, гэрээнд заасан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй бол хөрөнгийн үнэлгээ хийхээс татгалзах гэж үнэлгээчний эрхийг тодорхойлжээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т хараат бус байх гэж хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг тодорхойлсон байна. Гэтэл Н газрын .... дугаар тогтоолын 3 дахь хэсэгт шинжээч үнэлэлт өгөхөөс... татгалзах ... тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээч Б.Б сануулсугай гэсэн нь хуулиар хамгаалагдсан үнэлгээчний хараат бус байдалд хууль бусаар халдсан заалт болсон байна. Н газрын .... дугаар тогтоолын 2-т шинжээч Б.Б шүүх шинжилгээний хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж... гэжээ. Эндээс үзвэл Б.Б нь нэг бол шинжээч, нэг бол үнэлгээчин байна. Нөгөө талаар 202 дугаар тогтоолоор томилсон шинжээч нь Хт ХХК биш харин Б.Б болж таарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж тус тус зааснаас үзвэл Н газар нь шинжээчээр Хт ХХК-ийг биш харин шинжээч Б.Бг томилох байжээ. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д төрийн албанд... хууль дээдлэх... зарчмыг баримтална гэж төрийн албаны зарчмыг тодорхойлсон байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилжээ. Дээр дурдсан нөхцөл байдлаас харвал Н газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Н газрын .... дугаар тогтоол нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н газар нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... оны ... сарын ...-ны өдрийн 147,196,000 төгрөг гаргуулж Ө.А олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох Т.Ө /...../-ын өмчлөлийн эрхийн улсын ................... дугаарт бүртгэлтэй ....................... орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 129,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн .... тоот Шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 5/, Н газрын .... оны ... сарын ...-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 6/, Н газрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ......0 тоот мэдэгдэл /хх-ийн 7-8/, 2019 оны 04 сарын 23-ны өдрийн ..... тоот Зээлийн гэрээ /хх-ийн 121/, 2019 оны 04 сарын 23-ны өдрийн .... тоот орон сууц хөлслөх гэрээ /хх-ийн 122/, Зээлийн гэрээ /хх-ийн 123/, 2020 оны 05 сарын 14-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ /хх-ийн 124-125/, 2021 оны 05 сарын 12-ны өдрийн .... тоот зээлийн гэрээ /хх-ийн 126/, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ..... тоот орон сууц хөлслөх гэрээ /хх-ийн 127-128/,

Хариуцагчаас Н газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай.......... тоот мэдэгдэл /хх-ийн 40/, 2021оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ...... дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 49/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн .... оны ... сарын ...-ны өдрийн ............... дугаар шийдвэр /хх-ийн 50-53/,....., Н газрын .... оны ... сарын ...-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 54/, мэдэгдэл /хх-ийн 55, 57, 61, 63, 71, 74, 76/, Зарлан дуудах хуудас /хх-ийн 56, 58, 60/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хх-ийн 59, 62, 70, 73, 75, 77/, Н газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ........../8, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ........../10 тоот, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 64-65, 66/, Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн .... тоот Шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 78/, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 79/, Шинжээчид хууль, эрх үүрэг тайлбарласан тухай тэмдэглэл /хх-ийн 80-81/, Хт ХХК-ийн .... тоот итгэмжлэл /хх-ийн 82/, Хт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-92/, Хт ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 93/, Хт ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 94/, Хт ХХК-ийн 2021 оны ... тоот албан бичиг /хх-ийн 94/, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /хх-ийн 95/, Н газрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ......... тоот мэдэгдэл, тэмдэглэл /хх-ийн 96-101/,

Шүүхэд гэрч Б.Б мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх-ийн 143-146/ нотлох баримтаар авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Б, Т.Ө нар нь хариуцагч Н газарт холбогдуулан Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн .... тоот Шинжээч томилох тухай тогтоол, Эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай, Улаанбаатар хот, ................. талбайтай орон сууцыг үнэлсэн Х ХХК-ийн ...... оны .... сарын ...-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шинжээч харьцуулж байгаа хөрөнгүүдийн талбайн хэмжээ, давхрын байрлал, өрөөний тоо нь үнэлж байгаа хөрөнгөөс илт зөрүүтэй буюу харьцуулж болохгүй хөрөнгөтэй харьцуулсан, харьцуулж байгаа хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй, үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй, үнэлгээчин Б.Б болон Хт ХХК-ийн харилцан хамаарал тодорхойгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна. 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх мөн хуулийн 9.3-т Хөрөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана, 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж тус тус заасныг баримтлаагүй. Мэдээллийн эх сурвалж, үнэлгээ хийхэд ашигласан баримт мэдээллээ тодорхой зааж өгөөгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална 4.1.4-т хууль тогтоомжид нийцсэн байх гэснийг зөрчсөн.

Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн шинжээч томилох тухай .... дугаар тогтоолоор Х ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Шинжээч нь тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн хувь хүн байх ёстой байтал .... дугаар тогтоолоор томилсон шинжээч нь Х ХХК буюу хуулийн этгээд байна. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүн байх ёстой байтал тогтоолоор томилсон шинжээч нь Х ХХК буюу хуулийн этгээд байна. Шинжээчээр томилогдсон Х ХХК-д биш шинжээч Б.Б хууль сануулсан учир шинжээчид хууль сануулсан гэж үзэхгүй. Шинжээчээр томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Гэвч хуульд заасан аль тохиолдлыг үнэлүүлэхээр сонгосон нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримталсан гэвэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... үл хөдлөх эд хөрөнгийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс харахад энэ заалт нь шинжээчийн тухай заалт биш хөрөнгийн үнэлгээний тухай заалт байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т үйлчлүүлэгч хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухай шаардлагатай мэдээллээр хангаагүй, гэрээнд заасан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй бол хөрөнгийн үнэлгээ хийхээс татгалзах гэж үнэлгээчний эрхийг тодорхойлсон. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т хараат бус байх гэж хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг тодорхойлсон байна. Гэтэл Н газрын .... дугаар тогтоолын 3 дахь хэсэгт шинжээч үнэлэлт өгөхөөс... татгалзах ... тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээч Б.Б сануулсугай гэсэн нь хуулиар хамгаалагдсан үнэлгээчний хараат бус байдалд хууль бусаар халдсан. Н газар нь шинжээчээр Х ХХК-ийг биш харин шинжээч Б.Бг томилох байсан. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д төрийн албанд... хууль дээдлэх... зарчмыг баримтална гэж төрийн албаны зарчмыг тодорхойлсон байна. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан. Хариуцагч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэжээ.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох Т.Ө /....../-ын өмчлөлийн эрхийн улсын ................... дугаарт бүртгэлтэй ....................... орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 129,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч нарт 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ........ тоот албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн .... оны ... сарын ...-ны өдрийн ............... дугаар шийдвэрээр хариуцагч Т.Ө, С.Б нараас ...... төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.А олгож, нэхэмжлэлээс ......төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Өын өмчлөлийн .......... бүхий эрхийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 50-53/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг .... оны ... сарын ...-ний өдөр үүсгэж, шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Т.Өын өмчлөлийн ............... бүхий эрхийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал өгөхийг мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагч, төлөгч нар хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл удаа дараа өгсөн боловч төлбөр авагч Ө.Алтаншагай, төлбөр төлөгч С.Б нар үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал өгөөгүй байна. /хх-ийн 68-77/ Үнэлгээний талаар санал өгөөгүй буюу үнэ тохиолцоогүй учир үнэлгээ тогтоолгохоор Нийслэлийн шүүхийнх шийдвэр гүйцэтгэх газраас ... оны .. сарын ...-ны өдрийн .... дугаар тогтоолоор шинжээчээр Хт ХХК-ийг томилж, шинжээч Хт ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Б.Б ... оны .. сарын ...-ны өдөр шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулж, хууль сануулж, эрх, үүрэг тайлбарлан өгсөн байна. /хх-ийн 79-81/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шинжээч томилсон тогтоолын 3 дахь хэсэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дагуур зүйлд заасан үндэслэлээс бусад шалтгаанаар буюу үндэслэлгүйгээр дүгнэлт гаргахаас зайлс хийх, татгалзсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулжээ.

 

Дээрхээс дүгнэвэл ... оны .. сарын ...-ны өдрийн .... дугаар шинжээч томилох тухай тогтоол Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалт, Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн .... тоот Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгохоор шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Шинжээч Хт ХХК нь ............................ талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 118,724,150 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг ...... оны .... сарын ...-ны өдөр гаргажээ. /хх-ийн 83-92/,

 

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр Хт ХХК-ийг томилж, тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Б.Б шинжээчээр ажиллахаас татгалзал, тусгай зөвшөөрөл ажлын туршлага зэргийг шалгаж, томилогдсон шинжээч байгууллага дүгнэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шинжээч томилсон тогтоолд дурдсан этгээдээс өөр этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.

 

Шинжээч нь хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийг адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ, байршил, ашиглалтад орсон он, хийц, чанар байдал, дэд бүтэц, хэлцлийн нөхцөл, хөрөнгө оруулалт зэргийн судалгаа хийн харьцуулсан байна. Мөн мэдээллийн эх сурвалжийг дүгнэлтэд тусгаж, итгэлцүүрийг олон улсын үнэлгээний стандарт 2017-д зааснаар тогтоосон болохыг шүүхэд гэрч Б.Б гэрчилсэн байна. /хх-ийн 88, 146/

 

Хэрэгт нэхэмжлэгчээс зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ нотлох баримтаар гаргасан боловч уг баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг багаар тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шинжээч Хт ХХК-иас тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Б.Б төлөөлөн тайлбар хийх эрх итгэмжлэлээр олгосон байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хуулийн этгээдийн болон тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин мөн эсэхийг тодруулсан байна. Хэрэгт үнэлгээчин Б.Б нь Хт ХХК-д хамааралгүй этгээд болохыг нотолсон баримт авагдаагүй.

 

Дээрхээс дүгнэвэл уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт хууль бус, үнэлгээг хэт багаар тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Н газарт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай, Улаанбаатар хот, ................. талбайтай орон сууцыг үнэлсэн Хт ХХК-ийн ...... оны .... сарын ...-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б, Т.Ө нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдох Н газрын ... оны .. сарын ...-ны өдрийн .... тоот Шинжээч томилох тухай тогтоол, Эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай, Улаанбаатар хот, ................. талбайтай орон сууцыг үнэлсэн Хт ХХК-ийн ...... оны .... сарын ...-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б, Т.Ө нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б, Т.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР