Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/00510

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............................ байрлах, Х ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... тоотод байрлах, ХВ ХХК /РД: .......,

  Хариуцагч: .......................... хаягт оршин суух, Х ургийн овогтой Я.Б /РД: ............../,

  Хариуцагч: ....................... тоот хаягт оршин суух, Х ургийн овогтой Б.Б /РД: ............/,

  Хариуцагч: ............................ тоот хаягт оршин суух, Х ургийн овогтой Бгийн Т /РД: ................../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 118,117,209.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тайлбартаа: ХВ ХХК, Я.Б, Б.Б нар нь Х ХХК-иас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .............. тоот зээлийн гэрээ, мөн тус өдөр ................ тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 150,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд Я.Б, Б.Б, Б.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ......................... дугаартай ..................... дугаартай, .................. нэгж талбарын дугаартай, ................. талбай бүхий өмчлөх эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын ................ дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын .................. дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын ......................... дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын .......................... дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 64,174,912.87 төгрөг, хүүгийн төлбөрт 26,142,221.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,119.25 төгрөг, нийт 90,351,253.4 төгрөгийг төлсөн байна. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өр төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т тус тус үндэслэн ХВ ХХК, Я.Б нарт холбогдуулан зээлийн төлбөрт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 85,825,087.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 26,679,183.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,612,939.03 төгрөг, нийт 118,117,209.44 төгрөг, Б.Б, Я.Б, Б.Т нарт холбогдуулан зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Я.Б, Б.Б, Б.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ......................... дугаартай ............................ талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Я.Бгийн өмчлөлийн .................... дугаартай, ...................... нэгж талбарын дугаартай, .............................м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын ................ дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын .................. дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын ......................... дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Бгийн нэгж талбарын .......................... дугаартай, .................................... талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 150,000,000 төгрөгийн зээл аваад, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 85,000,000 төгрөг, нийт 90,000,000 орчим төгрөгийг төлсөн. Өнөөдөр ч гэсэн зээлийн төлөлт хийгдэж байгаа. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй яриад байж байлаа. Өнгөрсөн долоо хоногт 5,000,000 төгрөг төлсөн асуудал байгаа. Манай байр суурь бол гэрээ байгуулсан дээр ямар нэгэн маргаан байхгүй. Нэгэнт зээл авсан, авсан мөнгөө төлөөд явах бүрэн боломж байгаа гэдэг байр суурьтай байгаа. Сүүлийн үед дэлхийд цар тахалтай холбоотой хил хаагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй саатсан асуудал байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэр гаргахдаа харж үзэх байх. Хамгийн сүүлийн төлөлт 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлээс 3,115,079 төгрөг хасагдсан. Нотлох баримт шинжлэн судлахад зээлийн гэрээн дээн.рх А гэж хүний гарын үсгийг судаллаа. Энэ ямар учиртай гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ нэхэмжлэгч талаас хариуцагчаар ХВ ХХК, Я.Б, Б.Б, Б.Т нарыг татсан байдаг. н.А гэж хүний гарын үсэг ямар учиртай яваад байдаг юм. Үүнийг шүүх шийдэхдээ анзаараад шийдэх байх гэж бодож байна. Цаашдаа магадгүй Б.Т гэж хүний асуудал хаанаас яаж, урган гарч ирж, шийдэгдэж, яригдах юм бол гэдгийг шүүх шийдэхдээ анхаарах хэрэгтэй байх гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Х ХХК болон ХВ ХХК, Я.Б, нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ............тоот зээлийн гэрээ /хх-ийн 9-11/, Х ХХК болон ХВ ХХК, Б.Б нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ....... тоот барьцааны гэрээ /хх-ийн 12-15/, Хны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 16/, Б.Б, Б.Б, Б.Т нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ......................... дугаарт бүртгэлтэй, .............................. м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 17/, Я.Бгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй, .................................... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ..... м.кв өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 18/,

............... м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 19/, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, ........................... м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 20/, ..............................., гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 21/, ............................., гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 22/, Хны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ............. тоот албан бичиг /хх-ийн 23-25/, ХВ ХХК, Б.Б нарын Хин дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-30/, Зээлийн бүртгэлийн карт /хх-ийн 31-32/, ХВ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 33/, Б.Б, Б.Б, Б.Мөнхдэлгэр нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34/, Хны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ................. дугаар албан бичиг /хх-ийн 35/ нотлох баримтаар гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ХВ ХХК, Я.Б, Б.Б, Б.Т нарт холбогдуулан 118,117,209.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч ХВ ХХК, Я.Б, Ц.А нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ............тоот зээлийн гэрээ /хх-ийн 9-11/, нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч ХВ ХХК, Б.Б, Я.Б, Б.Т нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ....... тоот барьцааны гэрээ /хх-ийн 12-15/ тус тус байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан.

Гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байх бөгөөд гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.  

 

Нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 90,351,253:4 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан ч гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй талаар зохигчид маргаангүй байна.

 

  Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон байна. 

 

Зээлийн гэрээнд Ц.А гарын үсэг зурсан байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т заанаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

 

   Хариуцагч ХВ ХХК, Я.Б нар нь зээлийг хүлээн авсан ч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, зээл 85,825,087.13 төгрөг, зээлийн хүү 29,679,183.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,612,939.03 төгрөг нийт 118,117,209.03 төгрөгийг хариуцагч ХВ ХХК, Я.Б нараас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Б.Б, Б.Б, Б.Т нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ......................... дугаарт бүртгэлтэй, ................... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /хх-ийн 17/, Я.Бгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй, ......................................... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ...... м.кв өмчлөх эрхтэй газар /хх-ийн 18/, .............................дугаар бүхий .... м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн .................дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар /хх-ийн 19/, .........................дугаар бүхий ..... м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар /хх-ийн 20/, ..............................., гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн .............дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар /хх-ийн 21/, ........................ дугаар бүхий ........ м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ....................... дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газрыг /хх-ийн 22/ албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч ХВ ХХК, Б.Б, Я.Б, Б.Т нарын хооронд байгуулагдсан .............. тоот барьцааны гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх боловч хариу тайлбар татгалзал, түүний үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 818,740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХВ ХХК, Я.Б нараас 748,536 төгрөг, хариуцагч ХВ ХХК, Б.Б, Я.Б, Б.Т нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ХВ ХХК, Я.Б нараас 118,117,209.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ХВ ХХК, Я.Б нар 118,117,209.03 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Б, Б.Б, Б.Т нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ......................... дугаарт бүртгэлтэй, ................................. м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Я.Бгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, ............................ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ...... м.кв өмчлөх эрхтэй газар, ........................... нэгж талбарын .............. дугаар бүхий ........ м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн .................дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, .....................нэгж талбарын .............. дугаар бүхий ........ м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, ..............................., гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ................дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, ...................... нэгж талбарын ..................дугаар бүхий ........ м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн ....................... дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХВ ХХК, Я.Б нараас 748,536 төгрөг, хариуцагч ХВ ХХК, Б.Б, Я.Б, Б.Т нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР