Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/00948

 

 

 

 

 

 

 

 

2022 05 18 210/МА2022/00948

 

 

Х ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2022/00510 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Х ХХК болон Я.Б н, Б.Б нартт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 118,117,209.44 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов. 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулгаХ ХХК болон Я.Б н, Б.Б нар нь Х ХХК К-аас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ/14/88 тоот зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГҮ/14/88 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 150,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд Я.Б н, Б.Б , Б.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037237 дугаартай Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамжны 2 тоот хаягт байршилтай 360 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Я.Б нгийн өмчлөлийн Г-2205001823 дугаартай, №18640312370252 нэгж талбарын дугаартай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамжны 2 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462705345 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462706153 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462704906 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462706316 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 64,174,912.87 төгрөг, хүүгийн төлбөрт 26,142,221.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,119.25 төгрөг, нийт 90,351,253.4 төгрөгийг төлсөн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дах зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өр төлбөр төлөгдөөгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т тус тус үндэслэн Х ХХК болон Я.Б н нарт холбогдуулан зээлийн төлбөрт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 85,825,087.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 26,679,183.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,612,939.03 төгрөг, нийт 118,117,209.44 төгрөг, Б.Б , Я.Б н, Б.Т нарт холбогдуулан зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Я.Б н, Б.Б , Б.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037237 дугаартай Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамжны 2 тоот хаягт байршилтай 360 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Я.Б нгийн өмчлөлийн Г-2205001823 дугаартай, №18640312370252 нэгж талбарын дугаартай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамжны 2 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462705345 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462706153 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462704906 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Я.Б нгийн нэгж талбарын №1462706316 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлх хадатын ам хаягт байршилтай 699 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 150,000,000 төгрөгийн зээл авч, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 85,000,000 төгрөг, нийт 90,000,000 орчим төгрөгийг төлсөн. Өнгөрсөн долоо хоногт 5,000,000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулсанд маргаангүй, зээлийн төлбөр төлөх бүрэн боломжтой. Ковид цар тахалтай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа явагдаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлээс 3,115,079 төгрөг хасагдсан. Нотлох баримт шинжлэн судлахад зээлийн гэрээнд Анхбаяр гэж хүний гарын үсэг зурсан талаар судалсаныг мэдэхгүй. Нэхэмжлэгч талаас хариуцагчаар Х ХХК болон Я.Б н, Б.Б , Б.Т нарыг татсан гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х ХХК , Я.Б н нараас 118,117,209.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК К-д олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х ХХК , Я.Б н нар 118,117,209.03 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Б , Б.Б , Б.Т нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205037237 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамж, 2 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 360 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Я.Б нгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205001823 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамж, 2 тоот, 18640312370252 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462705345 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008997 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462706153 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008984 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462704906 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008986 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462706316 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008995 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х ХХК К-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК , Я.Б н нараас 748,536 төгрөг, хариуцагч Х ХХК , Б.Б , Я.Б н, Б.Т нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны явцад хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх утхай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх утхай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэн, хуулийн этгээд шүүхэд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгчөөр дамжуулан оролцох, өмгөөлөгч авах байдлаар хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлдэг. Өмгөөллийн тухай хуулийн хувьд хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд төлөөлөх, өмгөөлөгчтэй холбоотой эрх зүйн харилцаанд үйлчилдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн эрхтэй байсан. Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу итгэмжлэлээр өөрийгөө төлөөлүүлж хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаадлагыг хангасан тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х ХХК К нь хариуцагч Х ХХК болон Я.Б н, Б.Б , Б.Т нарт холбогдуулан 118,117,209.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Х ХХК К нь хариуцагч Х ХХК болон Я.Б н, Ц.Анхбаяр нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/14/88 тоот зээлийн гэрээ, нэхэмжлэгч Х ХХК К нь хариуцагч Х ХХК болон Б.Б , Я.Б н, Б.Т нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр БГ/14/88 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 9-11, 12-15/

4. Зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, гэрээ байгуулсан эсэх талаар талууд маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

5. Зохигчид зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 90,351,253.4 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан ч зээл, зээлийн хүүг төлөөгүй талаар маргаангүй байна.

6. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Х ХХК К нь Х ХХК болон Я.Б н, Ц.Анхбаяр нартай зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгчийн хэн алинаас шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийг өөрөө тодорхойлох эрхтэй байна.

7. Хариуцагч Х ХХК болон Я.Б н, Б.Б , Б.Т нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зээл 85,825,087.13 төгрөг, зээлийн хүү 29,679,183.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,612,939.03 төгрөг нийт 118,117,209.03 төгрөгийг төлөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 118,117,209.03 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч Х ХХК К нь барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Б.Б , Б.Б , Б.Т нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205037237 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамж, 2 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 360 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Я.Б нгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205001823 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1 дүгээр гудамж, 2 тоот, 18640312370252 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462705345 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008997 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462706153 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008984 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462704906 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008986 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх Хадат ам хаягт байрлах, нэгж талбарын 1462706316 дугаар бүхий 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203008995 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байна. /хх-ийн 17, 18, 19, 20, 21, 22/

9. Хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй гэх үндэслэл заажээ. Анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан. Хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн тул энэ хугацаанд эрх зүйн туслалцаа авах боломжит хугацаа байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2022/00510 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Д.ЦОГТСАЙХАН