Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2022/00898

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан хэлэлцэв./

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 3242 дугаар захирамжаар Г.Н, Ц.М нараас 196,935,725 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэж, гүйцэтгэх хуудсаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Барьцаа хөрөнгө 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж хөрөнгийн өмчлөгч намайг хохироож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн өмчлөгч М.Д надад хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдээгүй бөгөөд миний бие Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцдаг ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд огт татан оролцуулаагүй, түүнчлэн дуудлага худалдаагаар худалдах гэж буй хөрөнгийг өөрийн өмчлөлд хэвээр байлгах боломж нөхцлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулаагүйд гомдолтой байна.

Миний бие энэ бүхнийг өөрийн эх Г.Нгээс эхний дуудлага худалдаа явагдсан талаар сая мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу мэдсэн өдрөөсөө дээрх хугацааг тоолж шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлэхэд өмчлөгч М.Дг татан оролцуулаагүй, оролцох боломж нөхцлөөр хангаагүй хууль бус шийдвэр гүйцтэх ажиллагааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

                       

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Г.Н, Ц.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.Нгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 61 дугаар байр 50 тоот орон сууц, М.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 04 дүгээр сарын сарын 15-ны өдрийн 117 дугаар шинжээч томилох тогтоолоор үнэлгээ тогтоолгоход төлбөр төлөгч Г.Н шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01552 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1175 дугаар магадлалаар үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дахин 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/192 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээч Э.Эыг үнэлгээчнээр томилж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 61 дугаар байр 50 тоот орон сууцанд үнэлгээ тогтоолгоход 92,643,800 төгрөгөөр, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийн шинжээч С.Цыг үнэлгээчнээр томилж, өмчлөгч М.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газарт үнэлгээ тогтоолгоход 190,556,100 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 24-нд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч Г.Н шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/Ш32020/04956 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02369 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2303 дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00361 дүгээр шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 693 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч Г.Н хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэхэд төлбөр авагч Хаан банктай харилцан тохиролцож, албадан дуудлага худалдааг 1 сар  хойшлуулах хүсэлт ирүүлсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хойшлуулсан боловч төлбөрөө барагдуулаагүй тул төлбөр авагч талаас албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсэн. М.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг шинжээчийн тогтоосон үнэ 190.556.100 төгрөгийн 70 хувь 133.389.270 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудад мэдэгдсэн. Барьцаа хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдаг борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Лгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.11.22-ны өдрийн итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.118-ны өдрийн 4-123/22390 дугаартай албан бичиг, 2021.11.08-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/37 дугаар тогтоол зэрэг баримт гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2021.12.10-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №18301083, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.18-ны өдрийн 182/ГХ2018/00755 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.18-ны өдрийн 182/ШЗ2018/08094 дугаартай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.10-ны өдрийн 182/ШЗ2018/03242 дугаар шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018.09.27-ны өдрийн 18301083 дугаар тогтоол, 2018.12.13-ны өдрийн 18301083/02 эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, Ү-2202015276 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.03.20-ны 18301083/03 эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019.08.20-ны Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.30-ны 4/10404 тоот  албан бичиг, 2019.05.02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.17-ны өдрийн 182/ШШ2019/01552 дугаар шийдвэр, 2020.01.31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, С.Нгийн НШШГГт гаргасан хүсэлт, М.Дгийн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн НШШГГт  гаргасан хүсэлт, Ц.Мын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НШШГГт  гаргасан хүсэлт, 2020.03.30-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.04.08-ны өдрийн 4/191 дугаартай шинжээч томилох тухай тогтоол,  хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, Баян модот ХХК-ийн 2020.04.17-ны ҮЗХҮ-20/10 хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянмодот ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.21-ний өдрийн 4/14820, 04/14821 дугаартай албан бичиг, 2020.04.21-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үнэлгээний мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.08-ны өдрийн 4/171319, 4/171320 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 182/ШЗ2020/04956 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 182/ШШ2020/02369 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.07-ны өдрийн 2303 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 182/ШШ2021/00361 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.28-ны өдрийн 693 дугаар магадлал, 2021.08.17-ны 9/41 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.24-ний 4-123/1553, 4-123/15530 тоот албан бичиг, 2021.08.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хаан банкны 2021.10.01-ний 61/2703 тоот албан бичиг, 2021.10.12-ны 11/70 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.20-ны 4-123/20203, 4-123/20204 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.29-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021.11.08-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/37 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.18-ны 4-123/22391, 4-123/22390 тоот албан бичиг, 2021.11.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гаргаж өгсөн.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

Нэхэмжлэгч М.Д нь НШШГГт холбогдуулан “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлэхэд өмчлөгч М.Дг татан оролцуулаагүй, оролцох боломж нөхцлөөр хангаагүй хууль бус шийдвэр гүйцтэх ажиллагааны үнэлгээг хүчингүй болгох гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ...үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 24-нд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн байна.

М.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг шинжээчийн тогтоосон үнэ 190,556,100 төгрөгийн 70 хувь 133,389,270 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудад мэдэгдсэн. Барьцаа хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдаг борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлоо гаргаагүй гэж тайлбарлажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2018/03424 дугаар шүүгчийн захирамжаар “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Н, Ц.Мөнхжаргал нарт холбогдох, “Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 196,935,725.65 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.Н, Ц.Мөнхжаргал нар 2018.04.01-ний өдрөөс 2018.07.28-ны өдрийн дотор 196,935,725.65 төгрөгийг төлж барагдуулах, гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэжээ.

 

Дээрх захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ГХ2018/00755 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 18301083 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, хураан авсан эд хөрөнгө нь барьцааны гэрээний барьцаалуулагч Г.Н, М.Д нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авсан үйл баримтын тухайд маргаагүй болно. Дээр дурдсан хөрөнгүүдийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилсэн, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар тус тус маргаагүй.

 

НШШГГ нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар харилцан тул НШШГГ нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Баян-Модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

 

Төлбөр төлөгч Г.Н шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 182/ШШ2021/00361 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.28-ны өдрийн 693 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заажээ.

 

Нэхэмжлэгч М.Дгийн хувьд НШШГГт хөрөнгийн үнэлгээний талаар саналаа 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлж байсан байх бөгөөд түүнийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар мэдээгүй гэх тайлбар уг баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгч баталж, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан Шинжээч томилох тухай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дугаар тогтоолын дагуу шинжээчээр “Баянмодот” ХХК томилогдсон байх бөгөөд үнэлгээчин 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 190,556,100 төгрөгөөр үнэлэн үнэлгээний тайлан ирүүлжээ. 

 

Энэ үнэлгээний талаар төлбөр төлөгч Г.Н болон өмчлөгч М.Д нарт 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14820, 4/14821 тоот албан бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна.”, мөн зүйлийн 14.4-т “Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно.”, 14.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” гэж тус тус зохицуулжээ.

 

            Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтаар төлбөр төлөгч Г.Н болон өмчлөгч М.Дд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14820, 4,14821 дугаар албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд хүү М.Дд дамжуулах болно гэж тэмдэглэсэн байна.

 

Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Г.Н, Ц.Мөнхжаргал нарт мэдэгдсэн байх бөгөөд өмчлөгч М.Дд түүний төрсөн ээж болох Г.Нд мэдэгдэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.6-д заасны дагуу мэдэгдсэн нь хуульд нийцжээ.

 

Мөн хариуцагчийн хувьд өмчлөгч М.Дг гадаад улсад амьдарч байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.4-т заасны дагуу түүний и-мэйл хаяг руу мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар mndawaatseren гэх буруу хаяг руу явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч М.Дгийн и-мэйл хаяг [email protected] хаяг болох нь түүний НШШГГт хандаж гаргаж байсан 2020.03.01-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал гадаад улсад амьдарч байгаа өмчлөгч М.Дд хуульд заасны дагуу и-мэйлээр мэдэгдэх ажиллагаа явуулсан боловч буруу хаяг руу явуулсан нь нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу түүний төрсөн ээж болох Г.Нд мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан ажиллагаа нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн, төлбөр төлөгч Г.Н нь барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Д гадаад улсад амьдарч байгаа тул төрсөн ээж Г.Н нь дамжлуулан танилцуулж, үнэлгээний тайланг и-мэйл хаягаар хүргүүлж хариуг нь авчрахыг мэдэгдсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд хариуцагч талыг хуульд заасны дагуу мэдэгдэх ажиллагаа гүйцэтгэсэн байна. 

 

М.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь нэхэмжлэгч М.Дгийн хувьд үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй, болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримтыг хавсаргаагүй байхаас гадна хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч М.Дгийн “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай М.Даваацэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС