Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/00741

 

 

2022 оны 03 сарын 22 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/00741                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: , Х ха ХХК /РД:00000-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 000дүгээр хороо, 0 дугаар хэсэг, н, Игол улс гдамж, 00 байр, 000 тоотод оршин суух, Б овогт Б Бауун /РД:000000/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 6.586.342 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.За нар оролцов.

                          

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Хэв хашмал ХХК-аас иргэн Б.Баатарчулуун нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан байдаг. Б.Баатарчулуун нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр 4750 ширхэг труба, хэв зэрэг барилгын туслах материалыг Тэрэлжийн Чингисийн уул хаадын амралтын газрын барилгын ажилд ашиглах зорилгоор түрээслэн авсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 27.529.995 төгрөг, борлуулалт 1.796.000 төгрөг, түрээсийн барааны гэмтлийн төлбөрт 604.400 төгрөг, акталсан бараа материалын төлбөрт 40.000 төгрөг, нийтдээ 29.974.390 төгрөг болсноос хариуцагчийн зүгээс 25.583.500 төгрөг төлж, үлдэгдэл 4.390.895 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймээс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Иймд барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл 4.390.895 төгрөг, алданги 2.195.447 төгрөг, нийтдээ гэрээний үүргийн үлдэгдэл 6.586.342 төгрөгийг Б.Баатарчулуунаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өнгө үү гэж нэхэмжлэл гаргасан болно гэв.

 

2. Хариуцагч Б.Баатарчулуун нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэв хашмал ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж барилгын туслах материал түрээсэлсэн билээ. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барьцаа мөнгөнөөс гадна 25.583.500 төгрөг төлсөн. Барилгын гүйцэтгэгч компани хугацаа хэтэрсэн болон барааны гэмтэл акталсан төлбөрийг бүрэн хариуцах байтал Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил болон манай амралтын газрын ажил бүрэн зогсож үлдэгдэл төлбөрөө бүрэн өгөх боломжгүй болсон. Манай амралтын газар одооноос ажиллаж эхэлж байгаа учраас алданги болон акталсан барааны төлбөрийг гаргаж өгөх боломжгүй. Үлдсэн бусад төлбөр болох 3.781.985 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны дотор бүрэн төлж дуусгах хүсэлтэй байна гэсэн байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №20-341 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Зарлагын падаан 8 хуудас, Хүлээн авсан бараа материалын акт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэв хашмал ХХК нь Б.Баатарчулуунд холбогдуулан 6.586.342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3.781.985 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 20-341 дугаартай барилгын материал түрээслэх гэрээгээр 4750 ширхэг труба, хэв зэрэг барилгын туслах материалыг түрээслэж, түүний төлбөр 27.529.995 төгрөг, борлуулалт 1.796.000 төгрөг, түрээсийн барааны гэмтлийн төлбөрт 608.400 төгрөг, акталсан бараа материалын төлбөрт 40.000 төгрөг, нийтдээ 29.974.390 төгрөг болсноос хариуцагч 25.583.500 төгрөг төлж, үлдэгдэл 4.390.895 төгрөгийг төлөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар түрээсийн гэрээний дагуу төлбөр шаардах, талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэлийн шаардлага түрээсийн барааны гэмтлийн төлбөрт 604.400 төгрөгийн талаарх шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

7. Иймд хариуцагч Б.Баатарчулуун нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй тул түүнээс үндсэн төлбөр 4.390.895 төгрөгөөс барааны гэмтлийн төлбөр 608.400 төгрөгийг хасч, үлдэх 3.782.495 төгрөг, түүний алданги 1.891.248,5 төгрөг, нийт 5.673.742,5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

8. Хариуцагч Б.Баатарчулуунд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй буюу шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Баатарчулуунаас 5.673.742,5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаа үлдэх 912.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Хэв хашмал ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатарчулуунаас 105.729 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО