Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *********** , түүний өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч: *********** , түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овгийн *********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын **-ны өдөр, Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр ** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ********** *-р багийн ***** тоотод түр оршин суух, Говь-Алтай аймгийн ********** сумын 2-р баг ********** *-р гудамжны ** тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********** овогт *********н ********** /РД:**********/.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч ***********  нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр “**********н ” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр ********** улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан хохирогч М.********** ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ***********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас ахиж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ********** сумын Цагдаагийн хэлтсээс ********** гэдэг хүн машинд дайруулчихлаа гэж над руу утсаар ярьсан. Намайг очиход талийгаач дүү маань замын хажуугийн асфальтан замын шороон дээр дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Би талийгаачийн төрсөн ах нь байгаа юм. Хохирол төлбөрт оршуулгын зардал 11,124,150 төгрөг нэхэмжилж байгаа. ***********  нь осол гарсан цагаас хойш утсаар ярьж уучлалт гуйсан зүйл байхгүй байгаа. Энэ үйл явдлаас болж манай ээжийн биеийн байдал хүндхэн, сэтгэл санаа нь хэцүү байгаа. Намайг очиход талийгаач асфальтан замын хажуу талын хөвөөний зах дээр хэвтэж байсан. Талийгаач дээшээ харсан байдалтай, толгойноос нь цус гоожоод байж байсан. Би гомдолтой байна. Талийгаач дүү маань айлын 2 дахь хүүхэд байсан. Би айлын том, миний удаах дүү байсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд ********** сумын цагдаагаас над руу залгаж ярьсан. Тэр үед би дүү **********г нас барсан талаар мэдсэн. Тэгээд мэдэнгүүтээ ********** сумын төвөөс гараад хэргийн газар очсон. Тухайн үед намайг хэргийн газарт очиход цагдаа нар ирчихсэн хэмжилт хийж байсан. Талийгаач дүү маань зам дээр асфальтан замынхаа хажууд шороон буюу хөрсөн хэсэгт нь хэвтэж байсан. Талийгаач ********** нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ********** сумын төв рүү айлын газарт явах гэж байгаа талаар надтай утсаар ярихдаа хэлж байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буцахдаа осолд орсон байсан. Би оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ. Баримтаа бүрдүүлж өгнө гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-46 хуудас/,

 

Гэрч М.********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим ********** сумын харалдаа **********н  гүүр орох гээд ********** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ уруудаад явж байсан. Би жолоо барьж явсан ба эхнэр ********** , үеэл ********** бид нар ********** сумаас гараад Улаанбаатар хот руу явж байсан. Тэгтэл миний машины өмнөөс ирж байсан машины урдуур нь нэг юм орчих шиг болсон. Тэр үед нөгөө машин гэнэт буруу тийш дараад замын хажуу руу орсон. Би тэр машиныг мал шүргэчихлээ гэж бодоод ямар ч байсан машиныг нь гаргаж өгье гэж бодоод зогссон. Буутал нөгөө Приус-20 маркийн машины жолооч зам руу гүйсэн. Тэгэхээр нь харсан чинь нөгөө приус-20 маркийн машины жолооч газар унасан байсан дээлтэй хүнийг тэвэрчихсэн сууж байсан. Би хажууд нь яваад очтол талийгаач цус асгарсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Приус-20 маркийн машины жолооч талийгаачийг дээш нь харуулаад өвөр дээрээ толгойг нь байрлуулсан. Би тэр жолоочоос амьсгаатай байна уу гэж асуусан чинь амьсгалж байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар руу залгатал утсаа аваагүй. Тэр хооронд ********** сумын цагдаа нар ирсэн байсан. Цагдаа ирсний дараа 20-30 орчим минутын дараа ********** сумын түргэний эмч ирсэн. Эмч ирж үзээд зүрх нь зогссон байна гэж хэлсэн. ********** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хэр их хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Гэхдээ нэг их хурдтай бол яваагүй байсан. Гэнэт бөгсний улаан гэрэл нь харагдаад л замын хажуу руу орсон. Би талийгаачийг замын аль хэсэгт зорчиж явсныг харж амжаагүй ээ. Би дайрсныг нь мэдээгүй. Машин нь зам руу орчихлоо гаргаж өгье гэж бодоод зогстол хүн дайрчихсан байсан. Талийгаачийг аль болох хөдөлгөөнгүй байлгахыг л зорьсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 хуудас/,

 

Гэрч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой нөхөр ********** , үеэл ********** нарын хамт ********** сумаас 19 цагийн орчим Улаанбаатар хот руу явахаар гарсан. Тэгээд 20 цагийн орчим ********** сумын харалдаа явж байтал эсрэг талын буюу өөдөөс ирж байсан нэг жижиг тэрэг, буруу дараад замын хажуу руу орсон. Тэгэхээр нь бид нар зогссон. Манай нөхөр машиныг нь гаргаж өгье гээд **********тай  хамт машинаас буусан. Приус-20 машины жолооч машинаасаа буугаад зам руу гүйсэн. Би машиндаа л сууж байсан. Тэгтэл манай нөхөр ирээд түргэн дуудаарай гэж хэлэхээр нь би онцгой байдлын газар руу залгатал утсаа аваагүй. Өвөрхангай аймаг руу залгаад түргэний эмчийн ************ гэсэн дугаар луу залгаад дуудлага өгсөн. Би дэргэд нь очоогүй ээ. Ямар ч байсан нэг нударгатай дээлтэй залуу бас зогсож байсан. Тэр нударгатай дээлтэй залуу болохоор талийгаачтай хамт явж байсан юм шиг байсан. Хэр их хурдтай явсныг нь анзаараагүй ээ. Ямар ч байсан тийм их хурдтай бол яваагүй ээ. Би талийгаачийг замын аль хэсэгт зорчиж явсныг хараагүй ээ. Түргэний эмч 20-30 минутын дараа ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

 

Гэрч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2021 оны 12 сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд ********** сумын “********** ” гэх газраас ********** , **********  нарын хамт портер маркийн автомашинтай Улаанбаатар хот руу гарсан. 20 цагаас 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн ********** сумын урд шатахуун түгээх станц уруудаад явж байтал нэг машин гэнэт замаас гараад хажуу тал руу гарсан. Тэгэхээр нь мал мөргөсөн юм байхдаа гэж бодоод туслах санаатай машинаасаа буугаад очтол машинаас нэг залуу буугаад гадуур хувцсаа өмсөөд засмал руу гүйгээд явсан. Засмал зам дээр нэг залуу сууж байсан. Тэгсэн чинь нөгөө залуу зам дээр байсан хүнийг толгойноос нь өргөөд барьчихсан хаанаас нь ч юм мэдэгдэхгүй цус гараад байсан. Цус нь доошоо дуслаад байсан. Тэгсэн чинь жолооч нь түргэн тусламж дуудаарай гэсэн. Хамт явж байсан эмэгтэй надаас цагдаагийн дугаарыг асуусан. Тэгээд цагдаа ирсэн. Тэгээд би машиндаа очиж суугаад манай үеэлийн эхнэр **********  түргэн тусламж дуудсан. Талийгаачийг замын аль хэсэгт явсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

 

Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Талийгаач ********** сумын Хар дээлийн гогцоо гэх газарт манай саахалт ********** гэх айлд мал малладаг байсан. Талийгаачийн гэр нь ********** сумын 4 дүгээр баг Хар дэлийн гогцоо гэх газарт манайхтай саахалт байгаа. Талийгаач ********** бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим гэрээсээ гараад ********** сумын 4 дүгээр баг Талын толгой гэх газарт ********** гэх хүний ажил явдалд очсон. Тэнд айлдаа очиж хоноод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө айлын газарт явчихаад өдөр 15 цагийн орчим газрын ажил дууссан. Тэгээд талийгаач бид хоёр тэр айлаасаа 2 уулаа гараад ********** сумын төв рүү унаанд дайгдаж орж ирсэн. Талийгаач бид 2 сумын төвд орж ирээд ********** ахад дайгдахаар болоод хөдөө харих гээд ********** ахын мотоцикльтой гарсан. Талийгаач ********** ах бид 3 сумын төвөөс чанх урагшаа хөдөө гэр лүүгээ явсан. Сумын төвөөс урагшаа гарч яваад Хар дэлийн гогцоо гэдэг газар луу явж байгаад Их хайрханы тэнд зогсоод талийгаач бид хоёр 0.5 литрийн 2 шил архийг хоёулаа хувааж уусан. Харин ********** ах архи уугаагүй ээ. Талийгаач ********** ах бид 3 Их хайрханы тэнд 17 цаг өнгөртөл суусан. Тэгээд цаашаа явах гэтэл талийгаач дахиад архи нэмж ууя гээд архи олж авахаар “Их нутгийн буян” нэртэй колонкийн доор байдаг гуанз руу явсан. Бид гурав гуанз руу явсан боловч архи олдоогүй. Тэгэхээр нь харихаар болоод буцаад явсан. Буцаж явж байгаад **********н  гүүр өнгөрөөд баруун тийшээ шороон замаар явж байтал ********** ахын мотоциклийн хойд дугуй хагарсан. Тэр үед ********** ах мотоциклийн дугуйгаа янзлуулна гээд мотоциклио унаад явсан. Талийгаач бид хоёр тэнд буугаад үлдсэн. Гуанз руу чиглэлтэй алхаж байсан. Талийгаач бид хоёр засмал замын хажуугаар шороон хэсгээр алхаж байсан. Талийгаач миний ард 1-2 метрийн зайтай алхаж байсан. Тэгтэл өмнөөс нэг залуу гүйж ирээд хамт яваа хүнийг чинь шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал талийгаач засмалын хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Очоод үзтэл ********** ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би согтуу байсан болохоор яг мөргөж байх үеийг нь мэдээгүй ээ. ********** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсныг мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60 хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би талийгаач **********тай саахалт байдаг. Саахалтын айл гэдэг утгаараа нэг нэгнийгээ танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16:00 цагийн орчим талийгаач ********** , ********** нартай сумын төв дээр таарсан. Би тухайн үед өөрийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой ганцаараа явж байсан. Тэгээд талийгаач ********** , ********** нар унаагүй дайгдаад хамт явахаар болоод бид гурав миний мотоцикль дээр 3 сундлаад сумын төвөөс арагшаа гэр лүүгээ чиглэлтэй явсан. Тэгтэл ********** , талийгаач хоёр Их хайрханы тэнд зогсоод 0.5 литрийн соёрхол архийг хувааж уусан. Би архи уудаггүй болохоор огт амсаагүй. Тэгээд ********** , талийгаач хоёр нэлээн халсан байсан ба гуанз орж нэмж архи авъя гээд хоргоогоод байхаар нь би зөвшөөрөөд бид гурав колонкийн хажууд байдаг гуанз орсон. Гуанз дээрээс архи олдоогүй. Тэгээд хөдлөөд явж байгаад **********н  гүүрний орчим шороон замаар явж байгаад дугуй хагарахаар нь засмал зам дээр гараад ********** , талийгаач хоёрын буулгаад араас алхаад ир гэж хэлээд би мотоциклио унаад дугуйгаа янзлуулах гээд гуанз руу явсан. Тэгтэл гуанз дээр байж байтал цагдаагийн машин, түргэний машин зам дээр байгаад байхаар нь яваад очтол **********  машинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан. Би түрүүлээд гуанзан дээр ирсэн байсан учраас юу болсон талаар мэдээгүй. ********** , талийгаач хоёр нилээн согтуу байсан гэхдээ гуйвахгүй байсан. ********** , талийгаач бид гуравт маргалдсан асуудал байхгүй. ********** , талийгаач хоёр намайг буулгах үед замын хажуугаар алхаж байсан. Яг тэнд алхаж байсныг нь нарийн хараагүй. Би буулгачихаад эргээд хартал зүгээр алхаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

 

Гэрч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу **********г  Говь-Алтай аймаг руу явах гэж байгаа талаар мэдсэн. Тэгээд **********тай холбогдоод бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарсан. **********н  ********** улсын дугаартай тоёота приус-20 маркийн цагаан өнгийн автомашинтай хамт хоёулаа гарсан. ********** бид хоёр ********** сумын нутаг дэвсгэрт байрлах **********н  гүүр дөнгөж өнгөрөөд явж байтал гэнэт хоёр хүн өмнөөс явган гараад ирсэн. Тэр үед ********** хоёр хүн алхаж байхыг хараад буруу тал руугаа /зүүн гар тал руугаа/ дарсан. Машинаа буруу тийш дартал машины толинд зүүн талд явж байсан хүн нь цохигдож унасан. Машин гулгаад замын хажуу руу орсон. Би машин өнхөрчихвий гэж бодсон чинь харин гайгүй зогссон. Тэгээд ********** бид хоёр сандраад, айгаад машинаасаа зэрэг буугаад зам руу гүйж очтол нэг дээлтэй хүн нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэр үед эсрэг урсгалаас ирж байсан портер маркийн машины жолооч бууж ирээд хажууд хүрээд ирсэн. ********** бид хоёр эмч, цагдаа дуудаарай гэж хэлсэн ба би өөрөө 102 дугаарын утсанд залгаж дуудлагаа өгсөн. Харин нөгөө портертой явсан хүмүүс түргэний эмч дуудаж өгсөн. Зам гулгаатай байсан болохоор нэг их хурдтай яваагүй. Дээрээс гүүр гарсан учраас хурдаа бага зэрэг хассан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байгааг нь хараагүй. Ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явж байсан. ********** машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлсэн. Эсрэг урсгалаас портер маркийн автомашин ирж байсан учраас гэрлээ шилжүүлсэн. Тэр портерийн жолооч гэрлээ шилжүүлсэн эсэхийг би анзаараагүй. ********** өөрөө жолоодож явж байсан. Би жолоо огт бариагүй ээ. ********** согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ч гэсэн хэрэглээгүй байсан. Талийгаач ********** бид хоёрын явж байсан зам голлоод алхаж байсан. Хэрэв ********** буруу тийш дараагүй байсан бол тэр алхаж явж байсан хоёр хүнийг хоёуланг нь мөргөх байсан. Зүүн тийш дарсан тулдаа талийгаачийг машины баруун талын толь хэсгээр шүргэж дайрсан. Миний биед гэмтэл учраагүй ээ. ********** бид хоёр хоёулаа суудлын бүсээ зүүгээд явж байсан болохоор гайгүй өнгөрсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай эхнэрийн төрсөн дүү ********** энэ машиныг худалдаж аваад хотын дугаар авах хэрэгтэй болоод миний нэр дээр авсан юм. **********н  өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн №01 дугаартай:... Талийгаач ********** ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьдадаа үүссэн байна. Суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл үхэлд шууд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач ********** нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач ********** ийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусны бүлгийн харьяалал тогтоосон шинжилгээний хариу илрээгүй тул дүгнэх боломжгүй. Талийгаач ********** ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-100 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн багш ************, *********, ********* нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай:... Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. ********** улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан *********н ********** нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн тус тус заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч /амь хохирогч/ **********н   **********  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна”, явган зорчигч зорчих захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч болон амь хохирогч явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа болохоос тухайн хэргийг газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад оролцоогүй зэргээс хамаарч хууль, эрх зүйн талаас нь буруутныг тогтоох шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан, зам 2 захаараа цасан бүрхүүлтэй халтиргаатай байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд:... Уг хэрэг нь зам тээврийн осолд хамаарна. Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь 67.7 км/цаг-аас бага хурдтай явсан байна. ********** улсын дугаартай Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ***********  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалт буюу “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

 

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Г.Цэндсүрэн, ********** нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай:... Асуултын 1,2,3-д нэгтгэж хариулахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.8-р заалтын дагуу хариулах боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэг дэх нотлох баримтад үндэслэн явган зорчигч нь зам дагуу зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцож байсан. ********** улсын дугаартай Рпиз-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь “А” цэгээс 22,4 метрийн цаанаас тоормослох үйлдэл буюу зогсоох арга хэмжээ авсан байна. Осол хэрэг гарсан зам орчин нь халтиргаатай, гэрэлтүүлэггүй байсан нь зам тээврийн осолд шалтгаалах олон нөхцөлүүдийн нэг байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 5.2.8, 17.2-д заасны дагуу өмнөх шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй. Үзлэг шинжилгээний явцад шинэ, нэмэлт зүйл илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 233-236 хуудас/,

 

Шүүгдэгч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:... Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Өөдөөс машины гэрэл гялбасан. Талийгаач миний явж байсан урсгалыг голлоод гэнэт зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хоёр хүнийг хараад тоормос гишгээд тулаад ирэхээр нь саадыг тойрч гарах гээд зүүн тийш дараад замын хажуу руу машинтайгаа гулсаад орох байсан. Би зогсоох арга хэмжээ авсан тулдаа тэр хоёр явган хүний нэгийг нь толиороо шүргэсэн. Мөн  машинаа өнхрөөгүй үлдсэн. Талийгаачийг жолооч талын толь хэсгээрээ шүргэсэн. Хамт явж байсан ********** гэх хүн нь талийгаачаас 2 метрийн зайтай шороон замаар явж байсан гэж мэдүүлсэн байна. Намайг харахад ********** талийгаач хоёр зэрэгцээд явж байсан. Зам халтиргаатай байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би жолоо барьж байх үедээ нойрмоглоогүй ээ. Мөн өөр ямар нэгэн сатаарах үйлдэл хийгээгүй ээ. Зам халтиргаатай байсан болохоор хурдтай яваагүй ээ. Би тухайн үедээ тоормос гишгэсэн. Халтиргаатай байсан учраас тоормосны мөр үлдээгүй байж магадгүй. Мөр үлдсэн үлдээгүй талаар сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 хуудас/,

 

Шүүгдэгч *********** ийн хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146, 148-149, 150 хуудас/,

 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 128-129 хуудас/,

 

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ********** дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 130-133 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** эд холбогдох ********** дугаартай эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ***********  нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “**********н ” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр ********** улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан хохирогч ********** ийг дурдагдсан тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч ***********  нь өөрийн үйлдлийг бусдад хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм бурууг болгоомжгүй үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хуульд заасан шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-22/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** гийн мэдүүлэг /хх-ийн 43-46/, гэрч ********** ын мэдүүлэг /хх-ийн 50-52/, гэрч *********** тын мэдүүлэг /хх-ийн 56-57/, гэрч ********** гийн мэдүүлэг /хх-ийн 58-60/, гэрч **********н мэдүүлэг /хх-ийн 62-63/, гэрч ********* гийн мэдүүлэг /хх-ийн 65-67/, гэрч *********н мэдүүлэг /хх-ийн 75-76/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн шинжээчийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-100/, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалах эрхийг зөрчсөн, эрхийг хассан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай гэж үзэж байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч *********** ийн хувьд авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарын зайлшгүй баримтлах ёстой дүрмийг хэрэгжүүлээгүй хууль тогтоомжийн мэдлэг ойлголт муу хэрэв зөрчсөн тохиолдолд үүссэн үр дагавар хор уршгийг сайтар ухамсарлаагүй нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэсэн. Могол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, мөн энэ хуулийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх шинж болно гэж тус тус хуульчилж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач ********** , шүүгдэгч ***********  нарын хэн аль нь Монгол улсын замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Шүүх хуралдаанаар талийгаачийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгчийг гэм буруутайд дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *********** ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлаагүй учраас талийгаач ********** ийг мөргөж амь насыг хохироосон үйлдлийг хууль зүйн үүднээс нь авч үзэхэд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч **********г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч **********д хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сая шүүх хуралдаанд гаргасан 11.124.150 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулах саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Би шүүгдэгч *********** ийг замын хөдөлгөөнд оролцож явахдаа аваар осол гаргасан гэм буруутай гэж үзэж байна. Техникийн шинжээчийн дүгнэлтэд замын хөдөлгөөний хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөний улмаас аваар осол гаргасан гэж үзсэн байдаг. Техникийн шинжээчийн дүгнэлтэд зорчигчийн буруугаас болж аваар осол гарсан байна гэсэн 2 өөр дүгнэлт гарсан. Хэргийн бодит байдалтай нийцэж байгаа нь техникийн шинжээчийн дүгнэлтийг гэж миний хувьд үзэж байгаа. Хохирогч замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам дагуу алхаж явсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээс харагдаж байгаа. Талийгаач замын хажуугаас гарч ирээд осол болсон асуудал огт байхгүй. Хохирогч замын голоор явж байсан. Энэ нь осолд орох нөхцөл шалтгаан болсон. Энэ нь явган зорчигчийн буруу гэж үзэх гээд байгаа юм. Хохирогч замын голоор алхаж явсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Хэргийн газарт хийсэн дүгнэлтээр шороон зам дээр хохирогчийн цусны тогтоц байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түргэн хугацаанд хэргийн газар очиход талийгаач замын хажууд нас барсан байдалтай хэвтэж байсан гэсэн мэдүүлэг байгаа. Мөн хамт явсан ********** гийн мэдүүлэгт хохирогч миний ард явсан, би өмнө нь явж байсан гэдэг. Хохирогч замын голоор явж байсан гэсэн зүйл байхгүй. Техникийн шинжээчийн дүгнэлт болон 5 шинжээчийн гаргасан дүгнэлт зөрүүтэй байдаг. Энэ зөрүүтэй байдлыг дахин гаргуулахад аль нэг шинжээчийн дүгнэлтийг зөв буруу гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. Иймд өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч ***********г Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэрэг үзэгдэх орчин хязгаарласан, болгоомжгүй энэ нөхцөл байдал нөлөөлөх боловч хариуцлага оногдуулахдаа анхаарах зүйл болохоос биш энд нөлөөлөөд осол гараад хүний амь нас хохирсон байна гэж үзэх боломжгүй. Хохирогч 30 нас дөнгөж гарч яваа амьдралын боломж тааруухан, амьдрал зохиож чадаагүй, ар өврөөс хөөцөлдөөд явах хүн байхгүйгээс болж өнөөдрийг хүртэл энэ хэрэг явж байна. Энэ хэрэгт хохирогчийн хувийн байдал нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Шүүгдэгч *********** ийг гэм буруутай гэж үзэх нь зөв  гэж бодож байна. Гэм буруутай гэж үзвэл хохирол төлбөрийн асуудал гарч ирнэ. Энд хүний амь нас хохирсон байгаа. Шүүгдэгч ***********  нь энэ хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзаагүй. Монгол ёс заншил гэж байдаг. Хохирогчийн оршуулгын зардлын мөнгийг ч өгөөгүй. Хүний ишиг дайраад алсан ч хүн чинь ямар үнэтэй билээ, яах уу? гэж асуудаг биз дээ. Шүүгдэгч ***********  ямар ч санаачилга гаргахгүй, би буруугүй гээд байгаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдоод байгаа асуудлын нэг юм. Бид хохирлын баримтыг чадах чинээгээр гаргаж өгсөн. Нийт 11.124.950 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч *********** ээс оршуулгын зардал 11.124.950 төгрөгийн баримтыг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй. Техникийн шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэгийн хүрээнд гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байж нотлох баримтын шаардлагыг хангана. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч зөв ойлгох нь зүйтэй байх гэж бодож байна. Хэргийн үйл баримтаар буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэрч ********** , гэрч ********** нарын мэдүүлгээр  хохирогч замын хажуу талд явсан болох нь тогтоогдсон. Хэргийн үйл баримтын хувьд замын хажуугаар явж байгаад тухайн машинд мөргүүлж тухайн гэмтлийг авч хохирогч газар дээрээ нас барсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэдгийг нотолж байна. Сүүлд гарсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэдгийг нотолж байгаа. Авто осол гарахад тухайн авто машины арын 2 дугуй зуны дугуй байсан учраас гулгалтын байдалд нөлөөлснөөс энэ гэмт хэрэг гарсан байх үндэслэлтэй. Зам гулгаатай байсан гэдэг нь аль аль шинжээчийн дүгнэлтээр тодорхой байдаг. Энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэсэн. Хэргийн үйл баримтаар өнгөрсөн үйл баримтыг сэргээн дүрсэлдэг. Үүнийг боломжит хэмжээнд сэргээн дүрсэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд энэ хэргийг шийдвэрлэхэд бүрэн хангалттай байна гэж үзэж байна. Яллах дүгнэлт бол энэ хэргийг нийтэд нь дүгнэсэн хэргийн дүгнэлт байгаа. Иймд шүүгдэгч *********** ийг гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** ийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн үгийг сонслоо. Миний хувьд анхнаасаа осол болон хэрэг учрал гарсан нөхцөл байдал хэргийн газрын үзлэг зэргээр энэ хэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Анх эхлээд гарсан техникийн шинжээчийн дүгнэлтээр тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд техникийн шинжээчийн дүгнэлтээ гаргах ёстой байхад хэргийн газарт очиж үзлэг хийдэггүй, машин техникийн үзлэгийн үүднээс бид тодорхойлолт л өгдөг болохоос биш хэрэг учралын газарт хууль эрх зүйн дүгнэлт өгдөггүй гэсэн тайлбарыг өгдөг. Тухайн хэрэг учрал болсон замын өргөн тухайн хэрэг гарах үед унаж явсан тээврийн хэрэгслийн тооромзны мөр зэрэгт үзлэг хийсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Үүнийг эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь 67.7 км/цаг-аас бага хурдтай явсан байна. Хөдөө орон нутгийн замд зөвшөөрөгдсөн хэмжээ 80 км/цаг байна гэсэн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хэлээд байдаг осол гарсан “А” цэгт хэн нь давуу эрхтэй, хэн нь зам тавьж өгөх ёстой вэ? гэдэг асуулт гарч ирдэг. Анх “А” цэгийг харахад замын зорчих хэсэг дээр өгөгдсөн “А” цэг харагддаг. Түүнээсээ амь хохирогч 26.4 метр газар шидэгдэж замын хөвөө хэсэгт унасан ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хэрэг учрал болоход амь хохирогчийн буруутай зүй бус үйлдэл нөлөөлсөн. Хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган хүний зам буюу замын хөвөө гарцгүй явган хүний зорчих хэсгийн захаар явна гэснийг зөрчиж зам тээврийн осолд өртсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Осол гаргах нөхцөл байдлын үед *********** ийг үнэлэх боломжгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлахгүй хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан учраас нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан хор уршгийг гэм буруугаар учруулсан байна гэж заасан. Иймд шүүхийг энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу? гэдгийг анхаарч үзэх байх гэж бодож байна. Хэрэгт хамааралтай сүүлд гаргасан техникийн шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслээр хүнийг мөргөхөд үүсэх хүчний чиглэлтэй тохирч байгаа ба явган зорчигч нь зам дагуу замын зорчих хэсгээр хөдөлгөөн үйлдэж байсан нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн тухайн шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны аргачлал шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримталж тал бүрээс нь бодитой дүгнэлтийг гаргадаг. Анх гаргасан Өвөрхангай аймгийн техникийн шинжээчийн Болдбаатарын дүгнэлт бол хэрэг учралын газарт очоогүй, бид нар хууль эрх зүйн ямар нэгэн мэдлэг байхгүй болохоор гаргасан дүгнэлт учраас ганцхан тодорхойлолт өгч байгаа гэдэг. Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан бол гэм буруутай байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Энэ хэргийг ганц сайн мэдэх хүн бол ********** гэдэг гэрч байгаа гэдэг. ********** гийн хувьд тухайн хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрөө түрүүлж явж байгаад ард нь явж байсан хүн амь насаа алдаж байхыг мэдэхгүй, зөрж явсан жолооч хөөе чамтай  хамт явсан хүн осолд орчихлоо, тэнд байна гэсэн нь мэдүүлэгт байдаг. Мөн гэрч ********** , ********** нарын мэдүүлэгт тодорхой ярьсан байдаг. Хэрэг учрал болсон, яаж явж байсан, хэдэн километрийн хурдтай явж байсан амь хохирогч замын аль хэсэгт яаж явж байсан гэдгийг маш сайн нотолж өгсөн нөхцөл байдлууд байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү? гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********  шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... “Би гомдолтой байна. Оршуулгын зардал болон бусад хохирлоо гаргуулмаар байна” гэсэн.

 

Шүүгдэгч ***********  нь гэм буруугийнхаа талаар “Энэ хэргийн үнэн зөвийг олж өгнө үү? Шүүх ямар шийдвэр гаргана би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *********** эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *********** ийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “**********н ” гүүрний орчим байрлах хоёр урсгалтай хатуу хучилттай авто зам дээр ********** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээр явган алхаж байсан иргэн М.********** ийг дурдагдсан тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүгдэгч *********** овгийн *********н **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч ********** ын “Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим ********** сумын харалдаа **********н  гүүр орох гээд ********** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ уруудаад явж байсан. Би жолоо барьж явсан ба эхнэр ********** , үеэл ********** бид нар ********** сумаас гараад Улаанбаатар хот руу явж байсан. Тэгтэл миний машины өмнөөс ирж байсан машины урдуур нь нэг юм орчих шиг болсон. Тэр үед нөгөө машин гэнэт буруу тийш дараад замын хажуу руу орсон. Машин нь зам руу орчихлоо гаргаж өгье гэж бодоод зогстол хүн дайрчихсан байсан. Талийгаачийг аль болох хөдөлгөөнгүй байлгахыг л зорьсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 хуудас/,

 

Гэрч Б.********** ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой нөхөр ********** , үеэл ********** нарын хамт ********** сумаас 19 цагийн орчим Улаанбаатар хот руу явахаар гарсан. Тэгээд 20 цагийн орчим ********** сумын харалдаа явж байтал эсрэг талын буюу өөдөөс ирж байсан нэг жижиг тэрэг, буруу дараад замын хажуу руу орсон. Тэгэхээр нь бид нар зогссон. Манай нөхөр машиныг нь гаргаж өгье гээд **********тай  хамт машинаас буусан. Приус-20 машины жолооч машинаасаа буугаад зам руу гүйсэн. Би машиндаа л сууж байсан. Тэгтэл манай нөхөр ирээд түргэн дуудаарай гэж хэлэхээр нь би онцгой байдлын газар руу залгатал утсаа аваагүй. Өвөрхангай аймаг руу залгаад түргэний эмчийн 9932-9847 гэсэн дугаар луу залгаад дуудлага өгсөн. Би дэргэд нь очоогүй. Ямар ч байсан тийм их хурдтай бол яваагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

 

Гэрч *********** гийн 2021 оны 12 сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд ********** сумын “********** ” гэх газраас ********** , **********  нарын хамт портер маркийн автомашинтай Улаанбаатар хот руу гарсан. 20 цагаас 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн ********** сумын урд шатахуун түгээх станц уруудаад явж байтал нэг машин гэнэт замаас гараад хажуу тал руу гарсан. Тэгэхээр нь мал мөргөсөн юм байхдаа гэж бодоод туслах санаатай машинаасаа буугаад очтол машинаас нэг залуу буугаад гадуур хувцсаа өмсөөд засмал руу гүйгээд явсан. Засмал зам дээр нэг залуу сууж байсан. Тэгсэн чинь нөгөө залуу зам дээр байсан хүнийг толгойноос нь өргөөд барьчихсан хаанаас нь ч юм мэдэгдэхгүй цус гараад байсан. Цус нь доошоо дуслаад байсан. Тэгсэн чинь жолооч нь түргэн тусламж дуудаарай гэсэн. Хамт явж байсан эмэгтэй надаас цагдаагийн дугаарыг асуусан. Тэгээд цагдаа ирсэн. Тэгээд би машиндаа очиж суугаад манай үеэлийн эхнэр **********  түргэн тусламж дуудсан. Талийгаачийг замын аль хэсэгт явсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

 

Гэрч ********* гийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу **********г  Говь-Алтай аймаг руу явах гэж байгаа талаар мэдсэн. Тэгээд **********тай холбогдоод бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарсан. **********н  ********** улсын дугаартай тоёота приус-20 маркийн цагаан өнгийн автомашинтай хамт хоёулаа гарсан. ********** бид хоёр ********** сумын нутаг дэвсгэрт байрлах **********н  гүүр дөнгөж өнгөрөөд явж байтал гэнэт хоёр хүн өмнөөс явган гараад ирсэн. Тэр үед ********** хоёр хүн алхаж байхыг хараад буруу тал руугаа /зүүн гар тал руугаа/ дарсан. Машинаа буруу тийш дартал машины толинд зүүн талд явж байсан хүн нь цохигдож унасан. Машин гулгаад замын хажуу руу орсон. Би машин өнхөрчихвий гэж бодсон чинь харин гайгүй зогссон. Тэгээд ********** бид хоёр сандраад, айгаад машинаасаа зэрэг буугаад зам руу гүйж очтол нэг дээлтэй хүн нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэр үед эсрэг урсгалаас ирж байсан портер маркийн машины жолооч бууж ирээд хажууд хүрээд ирсэн. ********** бид хоёр эмч, цагдаа дуудаарай гэж хэлсэн ба би өөрөө 102 дугаарын утсанд залгаж дуудлагаа өгсөн. Харин нөгөө портертой явсан хүмүүс түргэний эмч дуудаж өгсөн. Зам гулгаатай байсан болохоор нэг их хурдтай яваагүй. Дээрээс гүүр гарсан учраас хурдаа бага зэрэг хассан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байгааг нь хараагүй. Ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явж байсан. ********** машиныхаа гэрлийг ойр дээр нь шилжүүлсэн. Эсрэг урсгалаас портер маркийн автомашин ирж байсан учраас гэрлээ шилжүүлсэн. Тэр портерийн жолооч гэрлээ шилжүүлсэн эсэхийг би анзаараагүй. ********** өөрөө жолоодож явж байсан. ********** согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ч гэсэн хэрэглээгүй байсан. Талийгаач ********** бид хоёрын явж байсан зам голлоод алхаж байсан. Хэрэв ********** буруу тийш дараагүй байсан бол тэр алхаж явж байсан хоёр хүнийг хоёуланг нь мөргөх байсан. Зүүн тийш дарсан тулдаа талийгаачийг машины баруун талын толь хэсгээр шүргэж дайрсан. Миний биед гэмтэл учраагүй ээ. ********** бид хоёр хоёулаа суудлын бүсээ зүүгээд явж байсан болохоор гайгүй өнгөрсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 хуудас/,

 

Гэрч Д.********** гийн талийгаач ********** сумын Хар дээлийн гогцоо гэх газарт манай саахалт ********** гэх айлд мал малладаг байсан. Талийгаач ********** бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим гэрээсээ гараад ********** сумын 4 дүгээр баг Талын толгой гэх газарт ********** гэх хүний ажил явдалд очсон. Тэнд айлдаа очиж хоноод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө айлын газарт явчихаад өдөр 15 цагийн орчим газрын ажил дууссан. Тэгээд талийгаач бид хоёр тэр айлаасаа 2 уулаа гараад ********** сумын төв рүү унаанд дайгдаж орж ирсэн. Талийгаач ********** ах бид 3 сумын төвөөс чанх урагшаа хөдөө гэр лүүгээ явсан. Сумын төвөөс урагшаа гарч яваад Хар дэлийн гогцоо гэдэг газар луу явж байгаад Их хайрханы тэнд зогсоод талийгаач бид хоёр 0.5 литрийн 2 шил архийг хоёулаа хувааж уусан. Тэгээд цаашаа явах гэтэл талийгаач дахиад архи нэмж ууя гээд архи олж авахаар “Их нутгийн буян” нэртэй колонкийн доор байдаг гуанз руу явсан. Бид гурав гуанз руу явсан боловч архи олдоогүй. Тэгэхээр нь харихаар болоод буцаад явсан. Буцаж явж байгаад **********н  гүүр өнгөрөөд баруун тийшээ шороон замаар явж байтал ********** ахын мотоциклийн хойд дугуй хагарсан. Тэр үед ********** ах мотоциклийн дугуйгаа янзлуулна гээд мотоциклио унаад явсан. Талийгаач бид хоёр гуанз руу чиглэлтэй алхаж байсан. Талийгаач бид хоёр засмал замын хажуугаар шороон хэсгээр алхаж байсан. Талийгаач миний ард 1-2 метрийн зайтай алхаж байсан. Тэгтэл өмнөөс нэг залуу гүйж ирээд хамт яваа хүнийг чинь шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал талийгаач засмалын хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Очоод үзтэл ********** ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би согтуу байсан болохоор яг мөргөж байх үеийг нь мэдээгүй ээ. ********** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсныг мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60 хуудас/,

 

Гэрч **********н 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16:00 цагийн орчим талийгаач ********** , ********** нартай сумын төв дээр таарсан. Би тухайн үед өөрийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой ганцаараа явж байсан. Тэгээд талийгаач ********** , ********** нар унаагүй дайгдаад хамт явахаар болоод бид гурав миний мотоцикль дээр 3 сундлаад сумын төвөөс арагшаа гэр лүүгээ чиглэлтэй явсан. Тэгтэл ********** , талийгаач хоёр Их хайрханы тэнд зогсоод 0.5 литрийн соёрхол архийг хувааж уусан. Би архи уудаггүй болохоор огт амсаагүй. Тэгээд ********** , талийгаач хоёр нэлээн халсан байсан ба гуанз орж нэмж архи авъя гээд хоргоогоод байхаар нь би зөвшөөрөөд бид гурав колонкийн хажууд байдаг гуанз орсон. Гуанз дээрээс архи олдоогүй. Тэгээд хөдлөөд явж байгаад **********н  гүүрний орчим шороон замаар явж байгаад дугуй хагарахаар нь засмал зам дээр гараад ********** , талийгаач хоёрын буулгаад араас алхаад ир гэж хэлээд би мотоциклио унаад дугуйгаа янзлуулах гээд гуанз руу явсан. Тэгтэл гуанз дээр байж байтал цагдаагийн машин, түргэний машин зам дээр байгаад байхаар нь яваад очтол **********  машинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан. Би түрүүлээд гуанзан дээр ирсэн байсан учраас юу болсон талаар мэдээгүй. ********** , талийгаач хоёр нилээн согтуу байсан гэхдээ гуйвахгүй байсан. ********** , талийгаач бид гуравт маргалдсан асуудал байхгүй. ********** , талийгаач хоёр намайг буулгах үед замын хажуугаар алхаж байсан. Яг тэнд алхаж байсныг нь нарийн хараагүй. Би буулгачихаад эргээд хартал зүгээр алхаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

 

Гэрч *********н ********** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай эхнэрийн төрсөн дүү ********** энэ машиныг худалдаж аваад хотын дугаар авах хэрэгтэй болоод миний нэр дээр авсан юм. **********н  өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн №01 дугаартай Талийгаач М.********** ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьдадаа үүссэн байна. Суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл үхэлд шууд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач ********** нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох суурь ясны хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач М.********** ийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусны бүлгийн харьяалал тогтоосон шинжилгээний хариу илрээгүй тул дүгнэх боломжгүй. Талийгаач М.********** ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-100 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн багш *********, **********, **********  нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай:... Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. ********** улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан *********н ********** нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн тус тус заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч /амь хохирогч/ **********н   **********  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна”, явган зорчигч зорчих захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч болон амь хохирогч явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа болохоос тухайн хэргийг газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад оролцоогүй зэргээс хамаарч хууль, эрх зүйн талаас нь буруутныг тогтоох шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан, зам 2 захаараа цасан бүрхүүлтэй халтиргаатай байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй:... Уг хэрэг нь зам тээврийн осолд хамаарна. Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь 67.7 км/цаг-аас бага хурдтай явсан байна. ********** улсын дугаартай Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ***********  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалт буюу “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Г.Цэндсүрэн, ********** нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай:... Асуултын 1,2,3-д нэгтгэж хариулахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.8-р заалтын дагуу хариулах боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэг дэх нотлох баримтад үндэслэн явган зорчигч нь зам дагуу зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцож байсан. ********** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь “А” цэгээс 22,4 метрийн цаанаас тоормослох үйлдэл буюу зогсоох арга хэмжээ авсан байна. Осол хэрэг гарсан зам орчин нь халтиргаатай, гэрэлтүүлэггүй байсан нь зам тээврийн осолд шалтгаалах олон нөхцөлүүдийн нэг байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 5.2.8, 17.2-д заасны дагуу өмнөх шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй. Үзлэг шинжилгээний явцад шинэ, нэмэлт зүйл илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 233-236 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүх дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан боловч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна.

 

Учир нь шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурор, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан. 

 

Шүүгдэгч *********** ийн холбогдсон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байхыг шаарддаг гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн үндсэн шинж нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, үүнээс улбаатайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг, хүндрүүлэх шинж нь согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулсан байхыг, онцлон хүндрүүлэх шинж нь хүний амь нас хохирсон байх зэрэг шинжүүд хамаарч, тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах шинжээч дүгнэлтээ гаргаснаар энэ гэмт хэргийн бүрдэл хангагддаг. 

           

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэж хуульчилсан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэж заасан. 

Тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах гэдгийг эдийн засаг-санхүүгийн шинжээч, хүний эрүүл мэндийн хохирлын /гэмтлийн/ шинжээч, техникийн шинжээч гэх мэт шинжээчдийг ойлгох бөгөөд дээр дурдсанчлан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаад хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байдаг бол шүүхийн хувьд тухайн асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандаж, нотлох баримтын үнэлж, шинжлэн судлаад хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эсхүл гэм буруугүйд тооцож цагаатгах үйл ажиллагаа юм.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд нэгэнт техникийн үзлэг, оношилгоонд даруй хугацаанд хамрагдсан гэх тэмдэглэгээтэй тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, бүрэн бүтэн байдлыг жолооч тухайн үед шууд мэдэх боломжгүй хийгээд энэ үйлдлээр шүүгдэгчийг буруутгаж болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад Өвөрхангай аймгийн Политехник коллежийн багш *********, **********, **********  нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай “Явган зорчигч /амь хохирогч/ **********н   **********  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна”, явган зорчигч зорчих захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч болон амь хохирогч явган зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөнийг техникийн мэргэжлийн үүднээс тодорхойлж өгч байгаа болохоос тухайн хэргийг газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзээгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад оролцоогүй зэргээс хамаарч хууль, эрх зүйн талаас нь буруутныг тогтоох шалтгааныг тодорхойлох боломжгүй байна. Осол гарахад харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан, зам 2 захаараа цасан бүрхүүлтэй халтиргаатай байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй “Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь 67.7 км/цаг-аас бага хурдтай явсан байна. ********** улсын дугаартай Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ***********  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалт буюу “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Г.Цэндсүрэн, ********** нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэг дэх нотлох баримтад үндэслэн явган зорчигч нь зам дагуу зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцож байсан. ********** улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь “А” цэгээс 22,4 метрийн цаанаас тоормослох үйлдэл буюу зогсоох арга хэмжээ авсан байна. Осол хэрэг гарсан зам орчин нь халтиргаатай, гэрэлтүүлэггүй байсан нь зам тээврийн осолд шалтгаалах олон нөхцөлүүдийн нэг байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 233-236 хуудас/ зэрэг дүгнэлтүүдийг шинжлэн судалж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр Өвөрхангай аймгийн Политехник коллежийн багш *********, **********, **********  нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай дүгнэлт, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Г.Цэндсүрэн, ********** нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрээ гаргав.

 

Тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах шинжээч нарын дээрх дүгнэлтүүд, гэрч ********** , ********** , ********, ********* , ********* , *********** нарын мэдүүлгүүд, Шүүгдэгч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч *********** ийг гэм буруугүйд тооцож, цагаатгах гол нотлох баримт болж байна.

           

Өөрөөр хэлбэл шинжээч нар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлж мэргэжлийн үүднээс дүгнэхдээ зам тээврийн осол гаргах шалтгааныг явган зорчигч ********** ийн буруутай үйлдэл мөн гэж,

Харин жолооч ***********  нь  нь “А” цэгээс 22,4 метрийн цаанаас тоормослох үйлдэл буюу зогсоох арга хэмжээ авсан байна. Осол хэрэг гарсан зам орчин нь халтиргаатай, гэрэлтүүлэггүй байсан нь зам тээврийн осолд шалтгаалах олон нөхцөлүүдийн нэг байна гэж дүгнэжээ.

 

Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй, тодорхой бус, ойлгомжгүй гэх нөхцөл байдлууд байхгүй байна.

Харин автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “согтуурсан”-ыг оруулж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *********** ийн хувьд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь “Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”-ээр 0.00% гэж бүртгэгджээ.

 

Энэ хэргийн хохирогч ********** нь 2.8%-ийн согтолттой байсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн №01 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй.

           

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Нэргүй нь “Шүүгдэгч *********** ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлаагүй учраас талийгаач ********** ийг мөргөж амь насыг хохироосон үйлдлийг хууль зүйн үүднээс нь авч үзэхэд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч **********г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нь “Би шүүгдэгч *********** ийг замын хөдөлгөөнд оролцож явахдаа аваар осол гаргасан гэм буруутай гэж үзэж байна. Талийгаач замын хажуугаас гарч ирээд осол болсон асуудал огт байхгүй. Хохирогч замын голоор явж байсан. Хохирогч замын голоор алхаж явсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч *********** ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *********** ийг гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Гэрч ********** нь талийгаач ********** бид хоёр гуанз руу чиглэлтэй засмал замын хажуугаар шороон хэсгээр алхаж байсан. Талийгаач миний ард 1-2 метрийн зайтай алхаж байсан. Тэгтэл өмнөөс нэг залуу гүйж ирээд хамт яваа хүнийг чинь шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал талийгаач засмалын хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан гэж мэдүүлж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ********** , ********** , *********** , ********* , ********* , *********** нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Политехник коллежийн багш *********, **********, **********  нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Г.Цэндсүрэн, ********** нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэснийг зөрчсөн. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон болох нь тогтоогдож байх бөгөөд улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтүүд няцаагдаж байна.

 

Шүүгдэгч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Өөдөөс машины гэрэл гялбасан. Талийгаач миний явж байсан урсгалыг голлоод гэнэт зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хоёр хүнийг хараад тоормос гишгээд тулаад ирэхээр нь саадыг тойрч гарах гээд зүүн тийш дараад замын хажуу руу машинтайгаа гулсаад орох байсан. Би зогсоох арга хэмжээ авсан тулдаа тэр хоёр явган хүний нэгийг нь толиороо шүргэсэн. Мөн  машинаа өнхрөөгүй үлдсэн. Талийгаачийг жолооч талын толь хэсгээрээ шүргэсэн. Намайг харахад ********** талийгаач хоёр зэрэгцээд явж байсан. Зам халтиргаатай байсан” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ********** , ********* , *********** , ********* , ********* , *********** нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Политехник коллежийн багш *********, **********, **********  нарын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/07 дугаартай Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Г.Цэндсүрэн, ********** нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3236 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон.

 

Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна гэснийг зөрчсөн. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон нь тогтоогдож байх тул

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлахгүй хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан учраас нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан хор уршгийг гэм буруугаар учруулсан байна гэж заасан. Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шалгасан боловч гэм буруутай байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овгийн *********н **********д холбогдох ********** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *********** ийг цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овгийн *********н **********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ.

 

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** г иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ.

 

Иргэний нэхэмжлэгч ********** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оршуулгын зардалд гарсан хохирол болох 11124950 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино”, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж хуульчилсан байх тул иргэний нэхэмжлэгч *********** гийн нэхэмжилсэн 11124950 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан 10 дугаартай цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 11 дугаартай хар, цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 12 дугаартай толины суурь зэргийг устгаж,

 

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор ********** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *********** ийн эзэмшлийнх болох нь гэрч Б.Бат-Орших, шүүгдэгч ***********  нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, битүүмжилсэн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч ***********  нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслээ буцаан авсан болох нь шүүгдэгч *********** ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********  нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *********** эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овгийн *********н **********д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овгийн *********н **********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

 3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч *********** гийн нэхэмжилсэн 11124950 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан 10 дугаартай цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 11 дугаартай хар, цагаан өнгийн хуванцар хэлтэрхий, 12 дугаартай толины суурь зэргийг устгасугай.

 

5. Шүүгдэгч ***********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********  нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

     

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *********** эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ             Х.ОТГОНЖАРГАЛ