Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г. Ууганзаяа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр ҮД:13-98,

          хохирогч У.Батцэцэг,

          хохирогчийн өмгөөлөгч А.Батмандах ҮД:04-66,

          гэрч  Г.Болдбаатар

          шүүгдэгч Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуун-Мод хотод 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ “Дэвжих-Эрдэнэ” ХХК-д нятлан бодогч ажилтай байсан , ам бүл-7, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол 904-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  гавьяа  шагналгүй ,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Номхон овогт Болдбаатарын Мягмарсүрэнд  /РД:НО91121102/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуун-Мод хотод 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан , ам бүл-7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол 904-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  гавьяа  шагналгүй ,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Мандал овогт Бат-Очирын Пүрэвзул  /РД:НО69122568/ нарт          

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Б.Мягмарсүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзул нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2017 2501 0640 дугаартай 105/2017/0301/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:           

Б.Мягмарсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бусадтай бүлэглэн түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн УНО 30-95 улсын дугаартай У.Батцэцэгийн эзэмшлийн авто машины толийг санаатай устгаж 472.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт ,

 Б.Пүрэвзул нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бусадтай бүлэглэн зодож түүний бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.Пүрэвзул мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ний орой би хүүхдээ дагуулаад өөрийн амьдардаг байр, гэр оронд очиход Батцэцэг, Болдбаатар  хоёр  нэг  оронд хамт байсан болохоор Батцэцэгийг зодсон, биеэ барьж дийлээгүй. Гэвч надад өсөрхөж миний охиныг гүтгэж байгаад гомдолтой байна. Миний охин энэ зодоонд оролцоогүй. Хохирогч өнгөрсөн хугацаанд дугаараа нууцлаж над руу залгаад их дарамтладаг байсан. Хэрэг гарсны дараа ч утасны цаанаас мөн чамд ял эдлүүлнэ, чи танхайрсан, бүлэглэсэн гэж дарамтладаг байсан. Би тухайн үед Батцэцэгийг зодсон нь үнэн боловч миний охин зодоонд оролцоогүй. Ийм л зүйл болсон. Болсон хэргээс хойш хохирогч надад 7-8 жилийн ял эдлүүлнэ гэж хэлээд, уучлалт гуйгаад очихоор их хэмжээний мөнгө төл, сөгдөж уучлалт гуй гэж их дарамтлаад байгаа гэв.

 Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мягмарсүрэн мэдүүлэхдээ : 2017 оны 01 дүгээр сарын 30-ны орой өөрийн ажиллаж, амьдардаг үйлдвэрийн хашаанд нохойгоо хооллохоор бас байгаа байдлыг нь хянах гээд ээжтэйгээ хамт очиход Батцэцэг, миний аав Болдбаатар 2 орон дотроо байсан. Ээж уурлаад Батцэцэгтэй зууралдсан боловч аав намайг зогсоогоод Батцэцэгт гар хүргээгүй. Тэгээд Болдбаатартай ноцолдож байхад Болдбаатарын биеэ ороосон одъаль нь уначихсан учраас аавынхаа нүцгэн байгааг үнэхээр харж чадаагүй. Тэгээд би гараад Батцэцэгийн машиных нь толийг эвдлэсэн. Батцэцэцэгийг бүлэглэж зодоогүй, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, толийг нь гэмтээснээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Машиных нь хувьд уураа барьж дийлээгүй машины толийг хагалсан гэв.

Шүүхийн  хэлэлцүүлэгт  хохирогч У.Батцэцэг  мэдүүлэхдээ : 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс хэд хоногийн өмнө машинаа Болдбаатарын  ажилладаг  ажлын  агуулахад нь тавьсан бөгөөд хэрэг гарсан өдөр Болдбаатар миний машинаар ажлаа амжуулаад орой нь би Болдбаатарыг хүргэж өгчихөөд машинаа авч явахаар очсон. Очоод байж байхад энэ 2 хүн орж ирсэн. Пүрэвзул угаасаа элдүүр шиг мод барьсан, хаалга эвдэж орж ирээд хоёулаа нийлээд намайг зодсон. Пүрэвзул модоор ихэнх хувийг зодсон, зүүн гарны хэсэгт их гэмтэл учирсан. Мягмарсүрэн гараараа цохисон, хөл рүү өшиглөсөн, үсдэж зодсон. Мөн хоёулаа бичлэг хийж, зураг авсан. Тэгээд гэрийнхэнд чинь үзүүлнэ, ажлынханд чинь хэлнэ гэж дарамтласан. Би алдаа гаргаснаа мэдэж уучлал гуйсан, өргөдөл гомдол гаргахгүй ингээд өнгөрөөе гэсэн боловч тухайн үед миний цүнхнээс албаны утас авсныг би мэдээгүй. Уур амьсгал гайгүй болоход Болдбаатар хувцасаа өмсөөд салгасан. Би машинаа унаад гэртээ харихад миний утас байгаагүй тул би 4 хоног гэртээ байгаад, 5 дахь өдөр утсаа авах гэж такситай очоод таксины жолоочоор яриулахад өгөөгүй, өгөх шинжгүй байсан. Тухайн үед би эргүүлийн цагдаа дуудахад мөн өгөөгүй. Тэгээд би өргөдөл гаргасан. Пүрэвзул гаднаас элдүүр шиг мод бариад хаалга эвдэж орж ирсэн. Хэргийн улмаас 1.520.000 төгрөгний баримт байгаа, түүнийг барагдуулбал гомдолгүй гэж бичээд өгье гэдгээ өчигдөр өмгөөлөгч рүү нь ярьж хэлсэн гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалалтанд хохирогч У.Батцэцэгийн: ...Тэгээд Пүрэвзулд өрөөнд зодуулж байхад охин Мягмарсүрэн нь гарахдаа барилга дотор байсан миний машиныг мэдээд 2 толийг эвдсэн байсан. Миний өөрийн эзэмшлийн машин 2007 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монголд орж ирсэн, 30-95 УНО УНО дугаартай “Тоёотай-Аурис” маркийн  улаан хүрэн өнгийн 13.5 сая төгрөгөөр худалдаж авсан. 2 ширхэг толийг үнэлгээний комиссын мөнгөн дүнгээр нэхэмжлэх болно.гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

Мөрдөн байцаалтанд  гэрч  Г.Болдбаатарын:...  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах  “Азийн  Бамбар “ ХХК-н  үйлдвэрийн байранд  22-23 цагийн үед  Батцэцэгтэй байж байхад манай эхнэр Пүрэвзул, охин Мягмарсүрэн нар хүрч ирээд  бид хоёрыг дотно  харьцаанд орсныг  мэдээд хаалга цохисоор байгаад  орж ирсэн. Тэгэхэд Батцэцэг хагас нүцгэн шахуу, намайг шалдан байхыг хараад  эхнэр уурлаад Батцэцэгийг  үсдээд харилцан  зууралдаад зодолдсон. Би  араар тавьсан мөн шалдан байсан болохоор  ичиж айсандаа тэр хоёрыг салгаж чадаагүй юм. Тэгэхд охин маань  тэр хоёрыг салгаж байх шиг байсан. Тэгээд  тэр хоёр маргалдаж байхад   охин Мягмарсүрэн  маань  биднийг тэвчихгүй уурандаа  гарч Батцэцэгийн улаан  өнгийн машины  гадна 2 ширхэг толийг хагалсан байсныг би сүүлд мэдсэн. Тэгээд Пүрэвзул Батцэцэгтэй  маргалдаад байхаар нь би хувцасаа өмсөөд  дундуур нь орж салгасан. Тэгээд  Батцэцэг салаад машинтайгаа явсан ... гэх мэдүүлэг / хх-н  32-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2447 дугаартай дүгнэлтэд:

1. У.Батцэцэгийн биед зүүн суганы ар хэсэг, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуя, баруун гуя, зүүн гуяны гадна дунд хэсэг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.  Шинжээч эмч  Н.Энхцолмон  гэсэн дүгнэлт /хх-н 36-р тал/

         -Эд зүйлийн үнэлгээ  /хх-н 18-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Пүрэвзулын  нөхөр  Болдбаатартай  хохирогч  У.Батцэцэг  эр, эрийн  харьцаанд  орж  байхад  нь Б.Пүрэвзул,  Б.Мягмарсүрэн нар тааралдаж  хэрүүл маргаан үүсч Б.Пүрэвзул У.Батцэцэгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Б.Мягмарсүрэн  У.Батцэцэгийн  автомашины толийг хагалж гэмтээсэн үйл баримт  болсон байна.

Харин  Б.Пүрэвзул,  Б.Мягмарсүрэн  нар У.Батцэцэгийг бүлэглэн зодсон  нь хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

           Иймд Б.Пүрэвзул нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг, 

Б.Мягмарсүрэн нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт У.Батцэцэгийн эзэмшлийн 30-95 УНО улсын дугаарын автомашины толийг хагалж 472.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  Б.Пүрэвзулын энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар,  

 Б.Мягмарсүрэнгийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар гэм буруутайд тооцож  ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 58,63-р тал/

Хохирогч У.Батцэцэгт 472.000+20.000+28.000+3000=520.000 төгрөгийн  хохирол  учруулсныг  шүүх хуралдааны шатанд төлж  барагдуулсан тул  шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. / хх-н 110-р тал/

          Шүүгдэгч  Б.Мягмарсүрэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо сайн  дураараа нөхөн төлж  гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэж  оногдуулсан  хорих ялыг  биеэчлэн  эдлүүлэх  шаардлагагүй гэж   шүүх үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн  248.1,  283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Мандал овогт Бат-Очирын Пүрэвзулын үйлдлийг  Монгол  улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар  Болдбаатарын Мягмарсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           3.Номхон овогт Болдбаатарын Мягмарсүрэнг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, Мандал овогт Бат-Очирын Пүрэвзулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Бат-Очирын Пүрэвзулыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  буюу 240.000 төгрөг х 5=1.200.000 /нэг сая  хоёр зуун  мянган/  төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Болдбаатарын Мягмарсүрэнг  1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Б.Мягмарсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар   Б.Пүрэвзул нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Пүрэвзул, Б.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх  төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Мягмарсүрэнд 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх  дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж   Б.Пүрэвзул, Б.Мягмарсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Пүрэвзул, Б.Мягмарсүрэн нарт  авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч. АЛТАНЦЭЦЭГ