Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/00495

 

2022 03 14 181/ШШ2022/00495

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02013 дугаар захирамжаар хариуцагч А.Л-гээс 114 487 635 төгрөгийг гаргуулж, Р ББСБ -д олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч А.Л миний өмчлөлд өмнө нь бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний төлбөрт холбогдуулан үнэлүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заажээ. Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байгаа эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжид байрлах нэгж талбарын 14****** дугаартай, 2,882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****, Ү-22****, Ү-22*** дугааруудад бүртгэлтэй 18/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилон 286 938 000 төгрөгөөр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын томилсон шинжээч болох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжинд байрлах нэгж талбарын 14****** дугаартай, 2.882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****, Ү-22****, Ү-22*** дугааруудад бүртгэлтэй  Баянбулаг 2 гудамж 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 286 938 000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч А.Л нь 2018 онд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч Р ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр өмчлөгч бус этгээд болж захиран зарцуулах эрх нь дуусгавар болсон байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, захиран зарцуулах эрх шинэ өмчлөгчид шилждэг зохицуулалттай.

Гэтэл хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч А.Лгийн өмчлөх эрх нь дуусгавар болсон байдалд эрх зүйн дүгнэлт өгөлгүй, битүүмжлэх болон хураах тогтоол үйлдсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар захирамжаар А.Л-гээс 113,783,660 төгрөгийг гаргуулж, Р ББСБ -д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19280389 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч А.Лгийн барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжинд байрлах нэгж талбарын 14****** дугаартай, 2.882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****, Ү-22****, Ү-22*** дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м.кв талбайтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар тогтоолоор хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4-190/29779 дүгээр албан бичгээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/391 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилоход хөрөнгийг 286,938,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн.

Талуудад хөрөнгийг үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2-190/31969 дүгээр албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-190/34152 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийн үндэслэл агуулга нь ойлгомжгүй байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл байгаа бол тэрийг нотолж, үнэлгээний үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Хэрэв төлбөр авагч Р ББСБ -ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг хурааж, үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол төлбөр төлөгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгааг тодорхойлох нь хууль зүйн үндэслэлтэй.

Хөрөнгийн үнэлгээ хийх нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээний байгууллагын хараат бус үйл ажиллагаа байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг ижил байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гаргаагүй байна.

Иймд төлбөр төлөгч А.Л нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар захирамжийн

1.1.-т Нэхэмжлэгч А.Лгийн амралт сувиллын зориулалттай  Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22*** дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-22***0, Ү-2203021981, Ү-22***, Ү-22***, Ү-22**** дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөлийг, мөн нэгж талбарын 18641330449078 дугаартай 19 хороонд байрлах амралт сувиллын зориулалттай 2.882 -v. м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Е.Э, Д.Т нараас Р ББСБ -ны нэр дээр А.Лг 113.783.660 төгрөг төлж дуусгах хүртлэх хугацаагаар түр шилжүүлэх,

1.4.-д А.Л төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа дээрх эд хөрөнгүүдийг буцааж А.Лгийн нэр дээр шилжүүлэх,

1.5.-д А.Л эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулах зорилгоор бусдад шилжүүлэхэд Рилайнс ББСБ саад болохгүй байхаар,

1.8.-д А.Л дээрх эд хөрөнгүүдийг арчлан хамгаалах, засан сайжруулах, засварлах бусдад түрээслэх, худалдан борлуулах зэргийг хариуцах бөгөөд Р ББСБ энэхүү ажиллагаанд саад болохгүй гэж заасан байна.

Эндээс харахад үл хөдлөх хөрөнгүүд төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэлх түр хугацаагаар төлбөр авагч Р ББСБ -ийн нэр дээр шилжих бөгөөд энэ хугацаанд А.Л дээрх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах, түрээслэх, худалдан борлуулах эрхтэй, Энэ эрхээ хэрэгжүүлэхэд Р ББСБ саад болохгүй байхаар тохиролцсон байна. Энэ захирамжийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00133 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд түр хугацаагаар дээрх эд хөрөнгүүд Р ББСБ-ын нэр дээр шилжсэн.

Энэ шилжилт нь болзолт хэлцлийн дагуу өөрөө хэлбэл А.Л төлбөрөө төлж дууссаны дараа буцаан авах нөхцөлтэйгөөр шилжсэн болох нь Шүүгчийн захирамжийн 1.4, шүүхийн гүйцэтгэх хуудасны 2.4-д заагдсан тул Р ББСБ -ийг өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1-д заасан тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь А.Лд хэвээр хадгалагдан үлдсэн, түүнд хариуцуулсан шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас байх тул Р ББСБ -ийг тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж үзэх боломжгүй.

Иймд уг хөрөнгүүдийг битүүмжлэх болон хураан авсан ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул А.Лгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээ хийлгэх шинжээчийг томилсон. Тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хугацаанд нь танилцуулж мэдэгдээд, тэмдэглэл үйлдсэн байна. Харин нэхэмжлэгч нь 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэх хуулийн заалтыг зөрчиж 6 хоног хэтрүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан бөгөөд үүнээс хойш 7 хоног тоологдох ёстой. Нэхэмжлэгч нь хуулийн хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас тус шүүхийн шүүгчийн2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/03315 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2-190/31969 дугаар мэдэгдэл, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02013 дугаар захирамж,-3х, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-2х зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар захирамж-3х, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2094 дугаар захирамж-1х, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх хуудас-1х, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19280389 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-1х, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Р ББСБ -ийн 2019.06.19-ний өдрийн 43 дугаар хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.06-ны өдрийн 1/11568 дугаар албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.06.02-ны өдрийн 19280389/02 дугаар тогтоол, 2020.06.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.05-ны өдрийн 19280389/03 дугаар тогтоол, 2020.08.05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.20-ны өдрийн 4-190/29779 дугаар тогтоол, 2020.08.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.06-ны өдрийн 1/11569 дугаар албан бичиг, Р ББСБ -ийн 2020.08.25-ны өдрийн 68, 2020.05.04-ны өдрийн 45 дугаар албан бичгүүд, 2020.08.27-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.04-ний өдрийн 2-190/31969 дугаар албан бичиг, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-17х, 2020.09.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.09.22-ны өдрийн 4-190/34152 дугаар мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.04.21-ны өдрийн 469 дугаар албан бичиг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.Л нь миний өмчлөлд өмнө нь бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний төлбөрт холбогдуулан үнэлүүлж байгаа нь үндэслэлгүй, төлбөр авагч байгууллагад эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлснээр өмчлөх эрх дуусгавар болсон байдалд эрх зүйн дүгнэлт өгөлгүй, битүүмжлэх болон хураах тогтоол үйлдсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгүүд төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл түр хугацаагаар төлбөр авагч Р ББСБ -ийн нэр дээр шилжсэн, А.Л төлбөрөө төлж дууссаны дараа буцаан авах нөхцөлтэйгөөр шилжсэн болох нь Шүүгчийн захирамжийн 1.4, шүүхийн гүйцэтгэх хуудасны 2.4-д заагдсан, А.Лгийн эд хөрөнгүүдийг захиран зарцуулах, түрээслэх, худалдан борлуулах эрхээ хэрэгжүүлэхэд Р ББСБ саад болохгүй байхаар тохиролцсон тул Р ББСБ -ийг өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч А.Лд 2020.09.04-ний өдөр үнэлгээний тайланг танилцуулж, үнэлгээний тайлан болон 2020.09.04-ний өдрийн 2-190/31969 тоот Мэдэгдэл-ийг гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-5, 51, 69х/,

Нэхэмжлэгч А.Л 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр С.Ө-д итгэмжлэл олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нь шүүхэд 2020.09.17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021.03.17-ны өдрийн 3315 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд дахин итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө 2021.03.19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д шүүхэд гомдол гаргах хугацааг 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гэж тодорхойлсон бөгөөд 55.3-д шийдвэр гүйцэтгэгчийг хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь авахыг үүрэгжүүлсэн тул төлбөр төлөгч А.Лг үнэлгээний тайлантай танилцсан өдрөөс шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй байна.

А.Л нь 2020.09.04-ний өдөр үнэлгээний тайлантай танилцаж, шүүхэд анх 2020.09.17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг 2021.03.19-ний өдөр нэхэмжлэлийг буцаасан /хх-128, 4х/ бөгөөд дахин 2021.03.19-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-2 хуудас ар тал/

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02013 дугаар захирамжаар

1.1. Нэхэмжлэгч А.Лгийн амралт сувиллын зориулалттай Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22*** дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-22**, Ү-220**1, Ү-****, Ү-22***, Ү-220*** дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөлийг, мөн нэгж талбарын 18******8 дугаартай  хороонд байрлах амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Е.Эр, Д.Т нараас Р ББСБ -ны нэр дээр А.Лг 113.783.660 төгрөгийг төлж дуусгах хүртлэх хугацаагаар түр шилжүүлэх,

1.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Е.Э, Д.Тнарын өмчлөлөөс Р ББСБ руу түр шилжүүлэхэд гарах улсын бүртгэлтэй холбоотой зардлыг Р ББСБ дангаар хариуцан төлөх,

1.3. Р ББСБ -ийн нэхэмжилсэн 119,783,660 төгрөгнөөс нэхэмжлэгч А.Л нь 113,783,660 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөх, Р ББСБ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгөөс татгалзах,

1.4. Нэхэмжлэгч А.Л нь зээлийн гэрээний үүрэгт 113,783,660 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 02-ны дотор төлж дууссаны дараа Р ББСБ -ийн нэр дээр түр шилжүүлсэн улсын бүртгэлийн Ү-22**** дугаартай, Ү-22**** дугаартай, Ү-22****1 дугаартай, Ү-22**** дугаартай, Ү-22***8 дугаартай, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 18******* дугаартай,  19 хороонд байрлалтай амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч А.Лгийн нэр дээр шилжүүлэх,

1.5. Гэрээнд заасан 5 сарын хугацааны дотор нэхэмжлэгч А.Л нь улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай, Ү-22*** дугаартай, Ү-22**** дугаартай, Ү-22***7 дугаартай, Ү-22*** дугаартай, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 186****дугаартай, **9 хороонд байрлалтай амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв талбайтай газрыг Р ББСБ -ийн эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулах зорилгоор бусдад шилжүүлэхэд Р ББСБ саад болохгүй ба дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдээс Р ББСБ нь тэргүүн ээлжинд зээлийн төлбөрөө гаргуулна.

1.8. Нэхэмжлэгч А.Л дээрх эд хөрөнгүүдийг арчлан хамгаалах, засан сайжруулах, засварлах бусдад түрээслэх, худалдан борлуулах зэргийг хариуцах бөгөөд Р ББСБ -ийн зүгээс энэхүү үйл ажиллагаанд саад болохгүй гэж тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-29-31хуудас/

 

3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч ажиллагааг явуулж, төлбөр төлөгч А.Лд төлбөрийг сайн дураар төлөх мэдэгдлийг өгч, Р ББСБ -ийн хүсэлт, шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн Ү-2203021979 дугаартай, Ү-2203021980 дугаартай, Ү-2203021981 дугаартай, Ү-2203021987 дугаартай, Ү-2203021988 дугаартай, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 18641330449078 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 хороонд байрлалтай амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв талбайтай газрыг Р ББСБ -ийн нэр дээр шилжүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /хавтаст хэргийн 32-38, 45 хуудас/

Төлбөр төлөгч А.Л төлбөрийг сайн дураар төлөөгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан * дугаар хороо, Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах, амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22*** дугаартай, Ү-22****0 дугаартай, Ү-22** дугаартай, Ү-22*** дугаартай, Ү-22****дугаартай, Ү-22*** дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 186***8 дугаартай Сүхбаатар дүүргийн *****ын зориулалттай 2.882 м.кв талбайтай газрыг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19280369/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-39-42х/

 

Өөрөөр хэлбэл,* Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах, амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2***9 дугаартай, Ү-2203021980 дугаартай, Ү-2203021981 дугаартай, Ү-22**** дугаартай, Ү-22*****8 дугаартай, Ү-22*** дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 186***** дугаартай Сүхбаатар дүүргийн 19 хороонд байрлах амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв талбайтай газрыг А.Лг 113.783.660 төгрөгийг төлж дуусгах хүртлэх хугацаагаар түр Р ББСБ -ийн өмчлөлд шилжүүлсэн, уг үл хөдлөх эд хөрөнгүүдээс Р ББСБ нь тэргүүн ээлжинд зээлийн төлбөрөө гаргуулахаар шүүхийн шийдвэрт заасан тул төлбөр төлөгч А.Лгийн төлбөрийг гаргуулах зорилгоор уг үл хөдлөх эд хөрөгүүдийг хурааж, битүүмжилсэн нь хуульд нийцсэн байна.

 

*угаар хороо, Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах, амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****угаартай, Ү-22*** дугаартай, Ү-22***дугаартай, Ү-220*** дугаартай, Ү-22****дугаартай, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 186**** дугаартай Сүхбаатар дүүргийн 19 хороонд байрлах амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв талбайтай газар зэрэг нь А.Лгийн өмчлөлийн хөрөнгүүд гэдэгт төлбөр авагч Р ББСБ маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан эвлэрлийн гэрээний дагуу эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг түр шилжүүлсэн нь А.Лг өмчлөгч биш гэж үзэх, Р ББСБ -ийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан бөгөөд А.Л, Р ББСБ нар нь улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байгаа.

 

Мөн шүүхийн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгүүдээс Р ББСБ нь тэргүүн ээлжинд зээлийн төлбөрөө гаргуулна гэж заасан байх тул тухайн хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан нь үндэслэлтэй байна.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020.08.20-ны өдрийн 4-190/29779 тоот албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч А.Лд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тогтоох үнийн саналаа 2020.08.24-ний өдрийн дотор бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг А.Л хүлээн авсан, утсаар ярьж мэдсэн байх боловч үнийн санал ирүүлээгүй байна. /хх-43-44х/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч Р ББСБ -ийг үнийн санал, хүсэлт /хх-46х/-ийг хүлээн авч, 2020.08.27-ны өдрийн 8/391 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна. /хх-48х/

 

5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах, амралт сувиллын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979 дугаартай, Ү-2203021980 дугаартай, Ү-2203021981 дугаартай, Ү-2203021987 дугаартай, Ү-2203021988 дугаартай, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 18641330449078 дугаартай Сүхбаатар дүүргийн 19 хороонд байрлах амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийн зах зээлийн үнийг 286,938,000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-49-50, 52-68х/

 

Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Г.Отгонбаяраас т Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэдээллийг тодруулж, шинжээчээр томилох тухай тогтоолыг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүрэг хариуцлагыг тайлбарласан болох нь Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-49-50х/

Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг, шинжээч Г.Отгонбаяр нь Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх-62-64х/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, орон сууцны үнэлгээг тогтоохдоо өртөгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан зах зээлийн хандлагын үнэлгээнд 100%-ийн ач холбогдол өгч 286,938,000 төгрөгөөр үнэлжээ. Мөн Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлэгдэж буй объекттой ижил төрлийн, байршлын хувьд ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа объектуудын үнийг харьцуулсан талаар дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн байна.  

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Лгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч А.Лгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч А.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА