Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/00433

 

2022 оны 02 сарын 09 өдөр                             Дугаар 102/ШШ2022/00433                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистр . Ж.ХХК-д уурхай ха..риуцсан гүйцэтгэх захирал ажилтай, Т.. овогтой Ч...ийн Г...

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн .-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байр, регистр ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

            Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.,

Гэрч хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д үнэлгээчин, Г.Б., 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үнэлгээ хүчингүй болгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3529 дугаар захирамжаар хүү Г.А..., бэр Б.Ц... нарын хамт “Нэт капитал финанс ББСБ” ХХК-д зээлийн төлбөр 79.315.624 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 312.364 төгрөгийг тус тус төлөхөөр болсон. Хүүхдийн байрыг барьцаалж 40 000 000 төгрөг зээлж 35 000 000 төгрөг болтол нь үндсэн зээл, зээлийн хүүг нь төлсөн. Улс орон даяар Ковид-19 тахал өвчин тархаснаас болоод хилийн боомтууд хаагдаж, ажил, бизнесээ хийж чадахгүй болсон. Цар тахлын үед бүх банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн хоршоод зээлийн хүүнд уян хатан байж, ард иргэд, аж ахуй нэгжүүдэд боломж олгож байхад “Нэт капитал финанс ББСБ” ХХК хүүгээ зогсоогоогүй, бүр нэмэгдүүлсэн хүү бодож анх зээлсэн 40 сая төгрөгийн зээлийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хүү, алданги тооцсоныг ярьж байгаад 2020 оны 12 дугаар сард зээлийн төлбөрөө 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрсэн хугацаанд хөл хорионд орж ажлаа хийх боломжгүй явсаар зээлээ төлж чадаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 6 дугаар сард зээлийг шилжүүлж барьцаанд байгаа, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205. дугаартай, Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Ц. хотхон, Энхтайваны өргөн чөлөө, ... дугаар байрны ... тоотод байрлах 56.21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Б дараах хууль бус үйлдлийг хийж, орон сууцыг үнэгүйдүүлсэнд маш их гомдолтой байна. Барьцаа хөрөнгөнд бэр Ц.Н нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дэслэгч С.Бямба-Эрдэнэ 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Н...ыг 2 хүүхдээ хараад гэртээ байх үед нь ирж дарамталж, айлгаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 2137040872 дугаартай хураах тогтоол үйлдээд 7 хоногийн дараа чөлөөлсөн байгаарай, гэж хэлээд надад огт хэлээгүй хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5 дахь хэсэгг зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлөөлөгчид, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байдагГэтэл байрыг хураахдаа, хураасныхаа дараа ч тэр надад огт мэдэгдээгүй, надаас үнийн санал авах талаар хэлээгүй, үнийн санал аваагүй, төлбөр авагчтай уулзуулаагүй хэрнээ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас шинжээч томилж, байрыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хийлгэж зориуд бага үнээр үнэлж, байрыг дуудлага худалдаанд 70.000.000 төгрөгнөөс дуудагдаж зарагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ талаар хүү Г.Алтанбагана 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим сайтад зарын 13-т Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан санал болгох доод үнийг тохиролцсон болон үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70% 71.610.000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож дуудлага худалдаанд орохоор бичигдсэн байна гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дэслэгч С.Б. гэгчийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас арай гэж хайж олоод, биечлэн уулзахад танай байрыг дуудлага худалдаанд оруулна энэ мэдэгдэл, тогтоолоо ав гэж хэлсэн. Надад хэлэлгүй хурааж, үнийн санал авалгүй үнэлж, үнэлгээний тайлангаа ч өгөөгүй байж яагаад дуудлага худалдаанд оруулж хямдхан зарах гэж байгааг ойлгохгүй байна. Байрыг “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК 102.300.000 төгрөгөөр үнэлсэнийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлээ авах үед л мэдсэн. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б... өөрийн ёс зүйгүй, хууль бус үйлдлүүдээрээ өнөөгийн Монголын нийгэмд мөнгө хүүлж байгаа банк бус хожиж, зээлээ төлөх гээд зүдэрч яваа над шиг ядарсан ард иргэд зовоод дуусах ёстой юм шиг ажлаа хийсэнд гомдолтой байна. Үнэлгээний тайлангийн тухайд Үнэлгээний тайлангийн 11 дүгээр хуудсанд шинжээч үнэлгээг хийхдээ 4 байрны үнийг л харьцуулаад дундаж үнээр нь байрны м.кв талбайг 1.820.000 төгрөгөөр үнэлсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд байрны үнэ их өссөн. 1 м.кв нь 2.200.000 төгрөгнөөс буух ёсгүй. Хэрвээ м.кв талбай бүрийг нь 2.200.000 төгрөгөөр үнэлсэн бол 56.21 м.кв байр 123.662.000 төгрөг болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 30 хувь үнэ бууруулж орвол дуудлага худалдаанд 86.563.400 төгрөгнөөс дуудагдах боломж байсан. Гэтэл шинжээч ур чадвар муу, судалгаа бага хийж бага үнэлсэнээс болоод 71.610.000 төгрөгнөөс эхлэн дуудагдаж ба үнээр зарагдах дээрээ тулаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2021 оны 11 дүгээр сарын 12-ны үнэлгээг өөрийн биеэр мэдсэн өдрөөсөө хойш гаргаж байгааг хүлээн авна уу. Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хийсэн 487 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3529 дугаар захирамжаар Чойжингийн Ганзориг, Ганзоригийн Алтанбагана, Баттөрийн Цогтгэрэл нараас 79.315.624 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 312.364 төгрөгийг тус тус гаргуулж "Нэткапитал финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Г..., Г.А..., Б.Ц... нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаж, төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ц... хотхон, Энхтайваны өргөн чөлөө, .... дугаар байрны . тоот.. хаягт байрлах 56.21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор битүүмжилсэн. Битүүмжлэх ажиллагаа хийхэд н.Насанжаргал гэдэг хүн байсан бөгөөд битүүмжилж хураах ажиллагаа хийхдээ лацдаж, цоожлоод хураах боломжтой байдаг. Бага насны 2 хүүхэдтэй гэр бүл байсан учраас өөрт нь хадгалалт хамгаалалтыг үлдээж битүүмжилсэн. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хураахад н.Насанжаргал мөн байсан. Түүнийг байж байх явцад хөндлөнгийн 2 гэрчийг оруулж зургийг дарж дахин хадгалалт хамгаалалтийг өөрт нь үлдээсэн.  Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахаар төлбөр төлөгч Ч.Г..., Г.А..., Б.Ц... нарт 2021 оны 4/18163, 18167, 18169 дугаар албан бичгээр удаа дараа, төлбөр авагч “Нэткапитал ББСБ” ХХК-д 2021 оны 4/8162 дугаар албан бичгээр тус тус үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нараас үнийн саналыг ирүүлээгүй, хөдөө явж байна гэдэг учраас  бүртгэлтэй хаягаар мэдэгдсэн боловч талуудаас үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч “Нэткапитал ББСБ” ХХК-иас орон сууцыг 84.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн. Талууд үнийн санал нийлээгүй, харилцан тохиролцож чадаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/259 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон, шинжээч Г.Б....т эрх, үүрэг танилцуулж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар орон сууцыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч Ч.Г..., Г.А..., Б.Ц... нарт 2021 оны 4/20522, 4/20519, 4/20520 дугаар албан бичиг, төлбөр авагч “Нэткапитал ББСБ” ХХК-д 2021 оны 4/20523 дугаар албан бичгээр тус тус хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, хавсралтаар тайлангийн хуулбарыг гардуулан өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан. Өөрөө үнэлгээний тайланг аваагүй гэдэг боловч баталгаат шуудангаар хүргүүлсэн. Баталгаат шуудан буцаасан талаар хариу өгөөгүй бөгөөд авсан гэж үзсэн. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, нийтэд зарласан хугацаанд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15130 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түдгэлзүүлсэн учраас дуудлага худалдааг зогсоосон байгаа. Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгө зарагдаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны зар /хх 5-6/, орон сууцны ханшийн мэдээ Мэдээ.мн /хх 7/, Барилга.мн-ээс авсан мэдээ /хх 8/, “Орон сууцны үнэ ханш улам өсч байна” гарчиг бүхий Б.Мөнгөнтамирын ярилцлага /хх 9-11/, НШШГ газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-144/21743 тоот “Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай” албан бичиг /хх 12/, 2021-11-08-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 12/13 тоот тогтоол /хх 13, 15/,  НШШГ газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-144/21741 тоот “Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай” албан бичиг /хх 14/, НШШГ газрын 2021-10-25-ны өдрийн 4-144/20519 тоот “Үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай” албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16-29/ зэрэг баримтуудыг,

 Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №21370408 /ХХ 40/, Шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2021-02-10-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 102/ШЗ2021/02101 дугаар захирамж /хх 43/, шүүгчийн  “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2020-12-16-ны өдрийн 102/ШШ2020/03529 дугаар захирамж /44-46/, Нэткапитал ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хүсэлт /хх 47-48/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 213704078 тоот тогтоол, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн “Эрх түдгэлзүүлэх тухай” 2021-07-26-ны өдрийн 4-144/13274 тоот албан бичиг /хх 51/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 21370408-144/01 тоот тогтоол /хх 52/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021-07-28-ны өдрийн 1023 тоот албан бичиг /хх 53/,   өмчлөх эрхийн 000298308 тоот гэрчилгээ /хх 54/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021-09-07-ны өдрийн 21370408/01 тоот тогтоол /хх 55-58/, эд хөрөнгө хураах тухай 2021-09-24-ний өдрийн 21370408/2 тоот тогтоол /хх 59-63/, 2021-09-27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4-144/18163/ 4-144/18169, 4-144/18162 тоот мэдэгдэл /хх 64-66/, Нэт капитал ББСБ-ын 2021-09-30-ны өдрийн ТТ01/247 тоот “Үнийн санал хүргүүлэх тухай” албан тоот /хх 67/, НШШГ газын 2021-10-01-ний өдрийн 4-144/18582, 4-144/18583, 2021-10-01-ний “мэдэгдэл хүргүүлэх тухай” 4-144/18584, 4-144/18585, 4-144/18586 тоот мэдэгдэл / 68-72/, шинжээч томилох тухай 2021-10-08-ны өдрийн 10/259 тоот тогтоол, шинжилгээний тайлан /хх 73-100/, үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай 4-144/20519, 4-144/20522, 4-144/20520, 4-144/20521 тоот мэдэгдэл /хх 102-105/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танлцуулсан тухай тэмдэглэл /хх 106/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан батлгаа, тайлбар /хх 107-108/, НШШГ газрын 2021-11-11-ний өдрийн 4-144/21741 4-144/21743 тоот дуудлага худалдааны тухай мэдэгдэл /хх 109-110/, 2021-11-08-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 12/13 тоот тогтоол /хх 111/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танлцуулсан тухай тэмдэглэл /хх 106/, төлбөр төлөгч Г.А..., Б.Ц... нарын тайлбар /хх 113-117/, /,  НШШГ газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-144/21738  тоот “Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай” албан бичиг /хх 118-120/ зэрэг баримтуудыг гаргажээ.

 

                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            2.Нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

            -Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Бямба-Эрдэнэ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205..... дугаартай, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Ц... хотхон, Энхтайваны өргөн чөлөө, .... дугаар байрны ... тоотод байрлах 56.21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бэр Ц.Н....ыг 2 хүүхдийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дарамталж, айлгаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 2137040872 дугаартай хураах тогтоол үйлдэж 7 хоногийн дараа чөлөөлөхийг мэдэгдсэн.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ажлын талаар мэдэгдээгүй, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар санал аваагүй, байрыг хураахдаа, хураасныхаа дараа төлбөр төлөгчид мэдэгдээгүй,

-“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас шинжээч томилж, байрыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хийлгэж зориуд бага үнээр үнэлж, байрыг дуудлага худалдаанд 70.000.000 төгрөгнөөс дуудагдаж зарагдах нөхцлийг бүрдүүлсэн, үнэлгээг 11 дүгээр хуудсанд шинжээч үнэлгээг хийхдээ 4 байрны үнийг л харьцуулж дундаж үнээр нь м.кв талбайг 1.820.000 төгрөгөөр үнэлсэн, 2 жилийн хугацаанд байрны үнэ их өсөж 2.200.000 төгрөг болсон гэжээ.

-Үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим сайтаас болон дуудлага худалдааны мэдэгдэл хүлээж авахдаа мэдсэн гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ .

-Барьцааны орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хурааж, хуульд зааснаар 2 гэрч оролцуулж хадгалалт, хамгаалалтыг  Насанжаргалд үлдээсэн,

-Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахаар төлбөр төлөгч Ч.Г. Г.А.., Б.Ц... нарт 2021 оны 4/18163, 18167, 18169 дугаар албан бичгээр, төлбөр авагч “Нэткапитал ББСБ” ХХК-д 2021 оны 4/8162 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн, төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Нэткапитал ББСБ” ХХК-иас орон сууцыг 84.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн.

-Талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/259 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон, шинжээч Г.Б...т эрх, үүрэг танилцуулж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар орон сууцыг 102.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн.

-Төлбөр төлөгч Ч.Г., Г.А., Б.Ц. нарт 2021 оны 4/20522, 4/20519, 4/20520 дугаар албан бичиг, төлбөр авагч “Нэткапитал ББСБ” ХХК-д 2021 оны 4/20523 дугаар албан бичгээр тус тус хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, хавсралтаар тайлангийн хуулбарыг гардууллж, тэмдэглэлээр баталгаажуулсан.

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээг гаргасан гэжээ. 

4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны зар, Барилга.мн сайтын ханшийн мэдээ, “Орон сууцны үнэ ханш улам өсч байна” гарчиг бүхий Б.М...ын ярилцлага, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2021 оны 2-р сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 102/ШЗ2021/02101 дугаар захирамж, “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2020 оны 12-р сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03529 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 213704078 тоот тогтоол, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн “Эрх түдгэлзүүлэх тухай” 2021-07-26-ны өдрийн 4-144/13274 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 21370408-144/01 тоот тогтоол, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021-07-28-ны өдрийн 1023 тоот албан бичиг,   өмчлөх эрхийн 00...... тоот гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021-09-07-ны өдрийн 21370408/01 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2021-09-24-ний өдрийн 21370408/2 тоот тогтоол, 2021-09-27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4-144/18163/ 4-144/18169, 4-144/18162 тоот мэдэгдэл, Нэт капитал ББСБ-ын 2021-09-30-ны өдрийн ТТ01/247 тоот “Үнийн санал хүргүүлэх тухай” албан тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-10-01-ний өдрийн 4-144/18582, 4-144/18583, 2021-10-01-ний “мэдэгдэл хүргүүлэх тухай”албан тоот,  4-144/18584, 4-144/18585, 4-144/18586 тоот мэдэгдэл, шинжээч томилох тухай 2021-10-08-ны өдрийн 10/259 тоот тогтоол, шинжилгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай 4-144/20519, 4-144/20522, 4-144/20520, 4-144/20521 тоот мэдэгдэл  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан баталгаа, тайлбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-11-11-ний өдрийн 4-144/21741 4-144/21743 тоот дуудлага худалдааны тухай мэдэгдэл, 2021-11-08-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 12/13 тоот тогтоол, төлбөр төлөгч Г.А., Б.Ц... нарын тайлбар,  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-144/21738  тоот “Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03529 дугаар захирамжаар хариуцагч Ч.Г..., Г.Ал..., Б.Ц... нараас 79 315 624 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгох, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн,  шийдвэр хүчинтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

           

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 2-р сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 102/ШЗ2021/02101 дугаар захирамж, 160 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө болох  Г.А..., Б.Ц... нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Ц... хотхон, Энхтайваны өргөн чөлөө, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 56.21 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн, улмаар төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг 2021-09-27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4-144/18163/, 4-144/18169, 4-144/18162 тоот мэдэгдэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-10-01-ний өдрийн 4-144/18582, 4-144/18583, 2021-10-01-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот,  4-144/18584, 4-144/18585, 4-144/18586 тоот албан бичгээр тус тус  мэдэгджээ.

Төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгийг худалдах үнийн санал өгөөгүй, төлбөр авагч Нэт капитал ББСБ нь 2021-09-30-ны өдрийн ТТ01/247 тоот “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичгээр барьцаа хөрөнгийг 84 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгчээ.

Үүгээр талууд үнийн саналын талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2021-10-08-ны өдрийн 10/259 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээч 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн 487 тоот дүгнэлтээр тухайн хөрөнгийг  102 300 000 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, байршлын хувьд нэг дор байх Ц... хотхоны байр, Парк-2 хотхоны байр, Үнэгүй.мн, Ремакс.мн, марко.мн зэрэг сайтын үнэтэй харьцуулан  жишиж стандартын дагуу үнэлсэн байна. 

Түүнчлэн гэрч, үнэлгээчин Г.Б...ын ... Орон сууцыг биечлэн үзэж хөрөнгийн үнэлгээг хийхдээ өртгийн хандлага болон зах зээлийн хандлагын аргаар хийсэн. “Ц... хотхон”-д зарагдаж байгаа зах зээлийн мэдээллийг сонгож 102,300,000 төгрөгөөр үнэлсэн. Тус байр 2016 онд ашиглалтад орсон, 1 м.кв-ын үнэ 1 700 000-1 900 000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Үнэлгээний тайлангаа үнэн зөв бодитой гаргасан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.    

Шинжилгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай 4-144/20519, 4-144/20522, 4-144/20520, 4-144/20521 тоот мэдэгдлээр төлбөр, авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгч ...төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, төлбөр авагчтай тохиролцох боломж олгоогүй, мэдэгдээгүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй, Цоглог хотхоны сууц зах зээлийн үнээр нэг м.кв нь 2 200 000 төгрөгний үнэтэй болсон гэж тодорхойлсон боловч Барилга.мн сайтын ханшийн мэдээ, “Орон сууцны үнэ ханш улам өсч байна” гарчиг бүхий Б.Мөнгөнтамирын ярилцлага зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Цоглог хотхоны ханшийн мэдээ тусгагдаагүй байна.

 

 Шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлсэн нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, төлбөр төлөгч нар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр орон сууцаа 1 сарын дотор худалдан борлуулах саналыг бичгээр  мэдэгдсэний дагуу орон сууцаа худалдах, төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А..., Б.Ц... нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2205. дугаар..т бүртгэгдсэн Баянгол дүүргийн . ..дүгээр хороо, Ц. хотхон, Энхтайваны өргөн чөлөө, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 56.21 м.кв талбай бүхий хоёр өрөө сууцыг 102 300 000 /нэг зуун хоёр сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ч.Г...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА