Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00556

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр               Дугаар 183/ШШ2022/00556                    Улаанбаатар хот

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  дүүрэг, 16 тоотод оршин суух, Б овогт Ж.С /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 12 тоотод оршин суух, Бн овогт Д.Д /РД:0000000/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч дүүрэг, 00 тоотод байрлах, П ХХК /РД:00000 / ,

2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан №3 дугаартай Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 12 тоотод оршин суух, Б овогт Д.Д  /РД:000000/-ын

Нэхэмжлэгч: С дүүрэг, 16 тоотод оршин суух, Б овогт Ж.С /РД:0000000/-д холбогдох,

Ж.С нь зээлийн болон барьцааны гэрээг үйлдэгдсэн болохыг 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өдрүүдэд мэдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Д.Д-д холбогдуулан 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, №3 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.С миний бие 2005 оноос С дүүрэг, 466 м2 үйлчилгээний зориулалт бүхий улсын бүртгэлийн Ү-2203014612  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилж байсан. Гэтэл Ж.С, Д.Д нарын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр зээлийн гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр №3 дугаартай С дүүрэг, 466 м2 үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд миний бие энэхүү гэрээнүүдийн талаар огт мэдэхгүй, иргэн Д.Д-аас ямар нэгэн хэлбэрээр зээл авч байгаагүй, Д.Д гэж хүнийг танихгүй болно. Гэрээнд тусгаснаар Ж.С намайг Д.Д-аас 150 000 000 төгрөг зээлсэн гэжээ. Би огт зээл авч байгаагүй юм.  Дээрх гэрээнүүд хуурамч байх ба миний бие гарын үсэг зурж байгаагүй, миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн, энэхүү гэрээнүүдийг улсын бүртгэлийн газарт өгч зээл болон барьцааны гэрээг бүртгүүлсэн байна. С дүүрэг, 466 м2 үйлчилгээний зориулалт бүхий улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь одоог хүртэл барьцааны бүртгэлтэй байна. Миний бие дээрх гэрээнүүдийг огт байгуулж байгаагүй учир Ж.С, Д.Д нарын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан гэх №3 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Энэхүү зээл болон барьцааны гэрээг иргэн Ж.С Д.Д  гэдэг хүнтэй огт байгуулж байгаагүй. Иргэн Ж.С энэ талаар огт мэдээгүй явж байгаад өөр дээр нь барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа талаар анх мэдэж эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байна. Гэвч Ж.С, Д.Д нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх асуудлыг шүүх хянаж байгаа. Тиймээс үүнтэй холбоотой асуудал дээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм. Ж.С гэдэг иргэн Д.Д гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар зээлийн болон барьцаан гэрээ байгуулж байгаагүй. Энэ гэрээ байгуулагдсан талаар 2018 онд улсын бүртгэл дээрээс лавлагаа авч мэдэж байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй, барьцаалбал тавигдсан, барьцаалбарын үйлчлэл одоо хүртэл хүчинтэй байгаа, өөрийнхөө өмчийг захиран зарцуулах эрхийг нь зөрчихөөр байгаа тул байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү, хөөн хэлэлцэх хугацаа дуусах үндэслэлгүй. Хариуцагч Д.Д хүртэл өөрөө ийм гэрээ байгуулаагүй гэдгээ хэлсэн байгаа гэв.

 

Хариуцагч Д.Д хариу тайлбартаа: Миний бие Д.Д 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Ж.Сг эдэг хүнтэй зээлийн ба барьцааны гэрээ нэг дор байж байгуулаагүй, миний өмнөөс хүргэн ах С.Ц гарын үсэг зурсан байх. Өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа баталгаажуулж байгаа гэж ярьж байсан санагдаж байна. Энэ асуудалд миний бие ямар нэг хамааралгүй, энэ гэрээтэй холбоотой бүх асуудлыг дуусгавар болгуулахаар итгэмжлэл Д.Я-д олгосон. н.Ц ахынх нь оруулсан хөрөнгийн асуудлыг тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан учраас П ХХК-ийн захирал н.Ч нь Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандаж Д.Дын нэр дээр байгаа зээл барьцааны бүх үүргийг компани өөртөө шилжүүлж авлаа гэсэн албан бичиг байдаг юм байна. Энэ бүх асуудлыг миний бие огт мэдэхгүй учраас надад холбоотой асуудлаа дуусгавар болгож, С.Ц агсны эхнэр Д.Я-той бүх асуудлыг тавьж дуусгавар болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Ж.С миний эзгүйд гэрээ хийсэн тул хүчингүй болгож өгнө үү гэж шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа. Гэвч нотариатч Д.Я нь энэ зээлийн гэрээг хийхэд байлцсан мэтээр гарын үсгийг нь зуруулсан байгаа. Тиймээс энэ асуудалд Ж.С өөрөө оролцоод мэдэж байсан атлаа одоо мэдээгүй гэж зээлийн болон барьцааны гэрээг 15 жилийн дараа хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүргээ зөрчиж байна. Энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол Ж.С юм.  Ж.С-ийн зүгээс гаргаж байгаа шаардлагаа өөрөө мэдэж байж хийсэн мөртлөө одоо хүчингүй болгуулахаар бусдаас шаардаж байгаа нь хууль ёсны асуудал биш гэж үзэж байна. Иргэний эрх зүйн ерөнхий хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дуусан атал одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед Ж.С П ХХК-нд эрхээ шилжүүлж байсан, тэр үедээ мэдсэн мөртлөө одоо мэдээгүй гэж нэхэмжлэл гаргаж байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ж.С-д холбогдох маргаанд захиргааны хэрэг үүсгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг үйлдэгдсэн болохыг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өдрүүдэд мэдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

Иргэн Ж.С нь намайг хариуцагчаар татан, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Ж.С бид хоёрын хооронд “байгуулагдсан” гэх 03 тоот “надаас нэг зуун тавин сая төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар хүүтэйгээр Ж.С-д зээлдүүлсэн” гэх утга бүхий зээлийн гэрээ болон мөн өдрийн огноотой” уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ж.С-ийн нэр дээр бүртгэлтэй С дүүрэг, 466 м2 талбайтай үйлчилгээний хэсгийг надад барьцаалуулах” гэсэн утга бүхий барьцааны гэрээ зэргийг байгуулсан болохыг хожим мэдээд тэдгээрийг байгуулахад өөрийн биеэр оролцоогүй учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргаад байгаа. Ийм гэрээнүүд байдаг тухай чухам хэдийд мэдсэнээ Ж.С нэхэмжлэл дээрээ ч шүүхэд тайлбар гаргахдаа ч тодорхой дурьдаггүй. Гэтэл би ийм гэрээнүүдийг миний  хүргэн ах асан, миний төрсөн эгч Д.Я-ийн нөхөр С.Ц агсан миний нэрийг ашиглан хэн нэгэнтэй байгуулж улсын бүртгэлд барьцаа бүртгүүлсэн байгаа болохыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эгчээс дуулж мэдсэн юм. Ийнхүү мэдсэн болохыг нотлох баримт гэвэл миний гаргаж өгсөн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэх огноотой миний зүгээс Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргаж байсан дээр дурдсан гэрээнүүдийг гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гэрээний үүргийн бүртгэлийг дуусгавар болгож өгнө үү гэх утга бүхий хүсэлт юм. Энэ хүсэлтийг би өөрийн эгчийн заавраар түүний хүссэнээр гаргаж байсан юм. Харин тухайн үед улсын бүртгэлийн газар нь уг барьцаалбарыг шилжүүлэн авсан П ХХК-ийг оролцуулан уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай буюу өөрөөр хэлбэл би дангаараа хүсэлт гаргаснаар уг асуудлыг шийдвэрлэхгүй гэх шалтгаанаар хүсэлтийг маань хүлээн аваагүй юм. Шүүхэд хэрэг хянагдах явцад Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн уг барьцаалбар хөрөнгийн хувийн хэргээс үзэхэд Нэгт. Ж.С нь дээрхи зээлийн болон барьцааны гэрээнүүдийг бүртгүүлэхээр 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж байсан байна. Хоёрт. Ж.С-ийн нөхөр С.Ч нь 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 0818 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан иргэн Д.Д нь иргэн Ж.С-д 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд манай компани 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлцлээр Ү-2203, гэрчилгээний дугаар: 00019 манай компани өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, зээлдүүлэгч Д.Д өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн зөвшөөрлөө нотариатаар гэрчлүүлж өгсөн тул манай компани Ж.С-ийн зээлийн ба барьцааны гэрээний үүргийг шилжүүлэн авч байна гэсэн хүсэлт гаргажээ. /Жич: Би ийм зөвшөөрөл гэх баримт огт гаргаж байгаагүй бөгөөд ийм баримт ч хөрөнгийн хувийн хэрэгт байхгүй байна./

 Гуравт. Ж.С нь 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нотариатч 124 дугаартай н.О-ээр гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэн Бэлэглэлийн гэрээ байгуулж, П ХХК-д надад барьцаанд бариулсан гэх Ү-2203 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэж байжээ. Иймд нэхэмжлэгч Ж.С нь дээр дурдсан өөрийн маргаж буй гэрээнүүдийн тухай 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн газарт хандан барьцаа бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргахдаа болон мөн надад барьцаанд бариулсан гэх хөрөнгөө өөрийн нөхрийн компанид өмчлүүлэхээр шилжүүлэх гэрээ байгуулахдаа 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн болон түүний нөхөр нь энэхүү өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргах үед тус тус мэдсэн байх боломжтой болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 150 000 000 төгрөгний зээл болон барьцааны гэрээнүүд үйлдэгдсэн талаар Ж.С нь мөн өдөр буюу 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр мэдсэн болохыг тогтоолгох гэсэн нөхцлийг нэмж байна гэсэн.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд Ж.С нь 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүд үйлдэгдсэн болохыг 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр болон 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, мөн 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд мэдсэн болохыг тогтоолгох гэжээ. Ж.Снь 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Д.Д тай байгуулж байгаагүй болно. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014612 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01/01 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг иргэн Б.Ц-тай байгуулж байсныг нотариатч Д.Я баталж байсан юм. 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гарсан ба тус мэдүүлэгтээ Б.Ц-тай байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгох бүртгэл хийсэн болохоос өөр бүртгэл хийгээгүй болно. Гэтэл Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн материалд 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг бүртгүүлсэн 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг авагдсан байна. Миний бие тус мэдүүлгийг гаргаж байгаагүй энэ талаар мэдэхгүй. Түүнчлэн нэг өдөр гаргасан гэх 2 мэдүүлэг нь өөр өөр бичгийн хэвтэй байгаа болох нь илэрхий харагдаж байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014612 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр П ХХК-д шилжүүлсэн ба тухайн гэрээг нотариатч Р.О /Д.Я-ийн найз/ баталж байсан. Тухайн гэрээнд үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болохыг тодорхой заасан байгаа.

 П ХХК-ийн 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0818 дугаартай 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0818 дугаартай хүсэлтүүдийг миний бие мэдэхгүй юм. Учир нь 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг анхнаасаа байгуулаагүй, миний гарын үсэг биш, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг өөр хүн гаргасан байна. П ХХК-тай байгуулсан бэлэглэлийн гэрээнд ч дурдаагүй байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 263627 дугаартай тодорхойлолтод “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай С дүүрэг, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 466 м2 талбайтай хэсгийн өмчлөгчөөр П ХХК бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэж байсан. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11-1173468 дугаартай тодорхойлолтоор анх удаа 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй талаар олж мэдсэн болно. Иймд хариуцагч Д.Д-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь миний бие нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. П ХХК нь 2010 онд С дүүрэг, 466 м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ж.С-аас шилжүүлэн авч өмчилж байна. Дээрхи үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсантай холбоотойгоор бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд одоог хүртэл манай өмч хэвээр байгаа. Иймд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №03 дугаартай зээлийн барьцааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000195313 дугаартай гэрчилгээ, Ж.С-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ж.С-аас О.А-д олгосон итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн О.А болон Ц.А нарын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /1 хавтаст хэргийн 13, 27, 237-238-р хуудас/,

хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Д-аас Д.Я-д олгосон итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Д.Д-ын хариу тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Д.Я болон Г.Т нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,  2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Д.Д-аас Г.Т-т олгосон итгэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Д.Д-ын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хэлтэст гаргасан хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Угтахуй ӨЭМТ-ийн магадлагаа,  2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШЗ2021/7259 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 9835 дугаар Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай шүүгчийн захирамж,  2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Бүртгэл гэх нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Сэтгэшгүй эмнэлгийн магадлагаа, 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн газарт Ж.С-ийн гаргасан өргөдөл, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШЗ2022/1127 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, /1 хавтаст хэргийн 14, 22, 25, 158-159, 164, 198, 241-244, 2 хавтаст хэргийн 3-6, 20, 22, 26-37-р хуудас/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс П ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн П ХХК-иас  Б.Х-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /1 хавтаст хэргийн 192, 196-197-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Ү-2203 дугаартай С дүүргийн 2 дугаар давхар үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ж.С-ийн гаргасан, 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №00015 дугаартай гэрчилгээ, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Ж.С-ийн гаргасан, 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд лавлагаа авахаар гаргасан Ж.С-ийн өргөдөл, 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Ж.С-ийн гаргасан, 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б.Ц, Ж.С нарын хооронд хийсэн зээлийн болон барьцааны №01/01 тоот гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Ж.С-ийн гаргасан, 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №03 тоот зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн П ХХК-ийн, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000195313 тоот гэрчилгээ, 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн П ХХК-ийн улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн харагдах байдал, С.Ч-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2007 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Ж.С-ийн П ХХК-ийн захирал Ч.Ч-тай байгуулсан бэлэглэлийн гэрээ, П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, П ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн П ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, П ХХК-ийн лавлагаа, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №263627 дугаартай П ХХК-нд олгосон лавлагаа, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний, 2016 оны 03 дугаар сарын 14-ний, 2018 оны 05 дугаар сарын 01-ний, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг П ХХК-ийн гаргасан, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК-ийн дүрэм, 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, П ХХК-ийн гэрчилгээ солиулах хүсэлт, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, барилгын харагдах байдал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн П ХХК-ийн лавлагаа гаргуулах тухай, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас П ХХК-д олгосон лавлагаа, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг С.Ч-ын, П ХХК-ийн баримт гаргуулах тухай хүсэлт, П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0004дугаар гэрчилгээ/,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр зээлийн болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нь Ж.С-ийнх мөн эсэх, гарын үсэгтэй нь тохирч байгаа эсэх талаар шинжээч томилох хүсэлтийг гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2501 тоот Шинжээчийн дүгнэлтийг /1 хавтаст хэргийн 35-155, 178-190-р хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ж.С-ийн хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №03 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Д-ын нэхэмжлэгч Ж.С-д холбогдуулан гаргасан  2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээ болон №03 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүд үйлдэгдсэн болохыг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд мэдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хариуцагч Д.Д-тай зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг хүлээн аваагүй тул зээлийн болон зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.

            Хариуцагч нь нэхэмжлэлийг зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан талаар Ж.С нь мэдэж байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэж үгүйсгэсэн.

            Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч Ж.С нь Д.Д-тай зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан болохыг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд мэдэж байсныг тогтоолгох гэж тодорхойлсон.

            Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Ж.С  нь зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээг байгуулаагүй учраас уг гэрээнүүдийг байгуулагдсан гэдгийг мэдсэн гэдэг нь үндэслэлгүй, гэрээнүүдийг өөрөө байгуулаагүй, гарын үсэг зураагүй учраас мэдээгүй, үл хөдлөх хөрөнгийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа бүртгэлтэй байна гэснээс мэдсэн гэж няцаасан.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр зээлийн гэрээ, мөн өдөр №03 дугаартай зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Ж.С-д 150 000 000 төгрөгийг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрөөс 2008 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг хувийн хүүтэй зээлдүүлэхээр, үүргээ гүйцэтгээгүй бол үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор байгуулжээ.

            Мөн 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №03 дугаартай зээлийн барьцааны гэрээнд Ж.С-ийн зээлдэж авсан 150 000 000  төгрөг 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 24, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний хэсэг үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалах талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан болно гэжээ.

            Талуудын маргааны зүйл нь зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулагдсан гэдгийг мэдсэн эсэх талаар байх бөгөөд уг гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй талаар хэн аль нь маргаагүй байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Гэтэл талуудын хооронд байгуулсан гэх зээлийн болон зээлийн барьцааны гэрээгээр зээлдүүлэгч болох хариуцагч Д.Д нь зээлдэгч болох нэхэмжлэгч Ж.С-ийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлээгүй, гэрээнд хэн аль нь гарын үсэг зураагүй талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2501 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн архивт хадгалагдаж буй 2007 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн №03 дугаартай зээлийн барьцааны гэрээ гэсэн баримтын 2 дугаар хуудасны баруун доод хэсэгт барьцаалуулагч гэсний доор зурагдсан гарын үсэг болон 2007 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээ гэсэн баримтын баруун доод хэсэгт зээлдэгч гэсний доор гарын үсэг гэсний дээр зурагдсан шинжилсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.С-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэжээ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй, зээлийн гэрээний үүрэг үүсээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эрх үүсэхгүй, эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулсан болохыг мэдсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэж маргаад зээлийн болон зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан гэдгийг мэдсэн болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч Ж.С нь С дүүргийн 166 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын 2 давхрын хэсэг Ү-2203011612 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан байх бөгөөд маргаан бүхий зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээний тал учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй, барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхтэй боловч гэрээний нэг тал болох нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнүүдийн байгуулсан гэдгийг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр мэдсэн болох нь нотариатын бүртгэлийн дэвтэрээр тогтоогдох бөгөөд нотариатч Д.Я-ийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан нь мэдсэн байж болох талтай, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зурсан гарын үсгийг маргаад нотариатийн дэвтэрт зурагдсан гарын үсгийг зурсан талаараа маргаагүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн газарт 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан Ж.С-ийн өргөдлөөр гэрээ байгуулагдсан гэдгийг мэдэж байсан нь нотлогдоно гэж хариуцагчийн төлөөлөгч нь тайлбарласан.

Хэрэгт авагдсан Гэрээ 2007 гэсэн бүртгэлийн дэвтрийн 017-д Ж.С гэж гарын үсэг зурагдсан байгаа боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уг гарын үсгийг Ж.С зурсан эсэх талаар маргасан, уг бүртгэлийн дэвтэр нь нотариатч Д.Я-ийн бүртгэлийн дэвтэр байх бөгөөд хариуцагч Д.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа Д.Я-г энэ бүхнийг мэдэж байгаа гэсэн тул хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтыг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй байна гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн газарт 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан Ж.С-ийн өргөдлөөр нотлогдоно гэсэн баримтыг ирүүлсэн боловч Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлстээс ирүүлсэн С дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 24 байр, 2 дугаар давхар үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт дээрх баримт нь авагдаагүй, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн болох нь Улсын бүртгэлийн газар гаргасан мэдүүлгээр тогтоогдоно гэсэн боловч нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлгээр 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээг мэдэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.С-г өөрийн нөхрийн компанид барьцааны хөрөнгөө шилжүүлэх үедээ мэдэж байсан болох нь 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0818 тоот П ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлтээр мөн нотлогдоно гэсэн бөгөөд уг хүсэлтэд “...иргэн Д.Д нь иргэн Ж.С-д 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөг хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд манай компани 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлцлээр манай компани өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, зээлдүүлэгч Д.Д өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн зөвшөөрлөө нотариатаар гэрчлүүлж өгсөн тул манай компани Ж.С-ийн зээлийн ба барьцааны гэрээний үүргийг шилжүүлэн авч байна” гэжээ.

Гэвч уг хүсэлтийг нэхэмжлэгч Ж.С биш бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс эрх бүхий газарт гаргасан хүсэлт байх бөгөөд уг хүсэлтийг нэхэмжлэгч нь өөрөө гаргаагүй тул түүнийг мэдэж байсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Д.Д ч мэдэхгүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэж тайлбарласан болно.  

Хэрэгт авагдсан 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ж.Снь П ХХК-ийн захирал С.Ч-тай байгуулсан бэлэглэлийн гэрээгээр П ХХК-ийн өмчлөлд өөрийн өмчлөлийн С дүүрэг 24 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар Ү-2203 гэрчилгээний дугаар 00019нийт 2 дугаар давхарын худалдаа, үйлчилгээний зориулалттай нийт 466 м.кв талбайтай 10 000 000 төгрөгний үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийг уг гэрээг байгуулснаар өмнөх зээлийн болон зээлийн барьцааны гэрээг мэдэж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон №03 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсан гэдгийг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд мэдсэн гэсэн тайлбар нь баримтаар нотлогдоогүй болно.

С дүүрэг, 2 дугаар давхар үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 26  тоот Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас П ХХК-нд “...өмчлөгчөөр П ХХК бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэсэн болох нь тогтоогдож байна.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн П ХХК-ийн лавлагаа гаргуулах тухай албан бичигт “...аливаа үүрэг ногдуулсан эсэх талаар дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгнө үү” гэсэн байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №11-1173468 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн П ХХК-нд албан лавлагаа “...өнөөдрийн байдлаар 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн иргэн Д.Д-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгүүлсэн нь дуусгавар болоогүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С  нь өөрийн өмчлөлд байсан 2010 онд бэлэглэлийн гэрээгээр нэг талын хүсэл зоригоор бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд шилжүүлсэн хөрөнгө нь 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээнд бүртгэлтэй болохыг 2018 онд мэдсэн гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэсэн тайлбар нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон мөн өдрийн №03 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн болон мөн өдрийн №03 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсныг мэдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ нь бодитоор хэрэгжээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар үүсэхгүй, өөрөөр хэлбэл хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй боловч уг зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй, зээлийн гэрээний үүрэг үүсээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө барьцаалсан нь үндэслэлгүй болно.

            Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, захиргааны хэргийн шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой захиргааны хэрэг үүсгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж, шүүгчийн захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2022/1127 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Ц.Э, Ц.Ү, Ц.Ц, Д.Я нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан НХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Ү-2203 дугаарын үл хөдлөх эд хөрөнгөөс бэлэглэлийн гэрээгээр салгаж, 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ж.С-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл Ү-2203 гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгох боловч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бүртгэл хүчингүйд тооцуулах шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тооцуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл хамаарахгүй гэж дүгнэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулсан 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №03 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.Д-ын нэхэмжлэгч Ж.С-д холбогдуулан гаргасан 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн зээлийн гэрээ, 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн №03 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсныг 2007 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр, 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 200 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 978 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.С-долгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН