Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0937/З |
Дугаар | 128/ШШ2019/0096 |
Огноо | 2019-02-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2019/0096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.М
Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Д.С, Б.А, С.С, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гүйцэтгэлийн аудит хариуцсан мэргэжилтэн А.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаар Улсын ахлах байцаагчийн акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Г, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.А, хариуцагч нарын өмгөөлөгч С.М, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаар Улсын ахлах байцаагчийн акт-ыг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна, О.М намайг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 101/ШШ2018/01767 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 09-ны өдрийн 1598 магадлалаар тус тус Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"-ийн захирлын ажил, албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гэж үззн эгүүлэн томилж шийдвэрлэсэн байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнген үйлдвэрийн сайд 2 шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 08 сарын 06-ны өдрийн Ажилд эгүүлэн тогтоох тухай Б-23 дугаар тушаалаар биелүүлж намайг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-гийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон гэсэн боловч мөн өдрөө Ажлаас чөлөөлөх тухай Б-24 дугаар тушаалыг гаргаж намайг ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлсөн Б-24 дугаар тушаалыг 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаар Улсын ахлах байцаагчийн акт-ыг үндэслэл болгож гаргасан болохыг төлөөлөгчөөрөө дамжуулан танилцаж акт гэх миний эрх ашгийг хөндсөн зүйл гарсан болохыг олж мэдсэн. Улмаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 94.1 дэх хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад гомдол гаргасан боловч тус яамнаас миний гомдлыг хуульд зааснаар шийдвэрлээгүй тул өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамын Санхүүгийн улсын ахлах байцаагч Д.С, Б А, Б.С, Гүйцэтгэлийн аудит хариуцсан мэргэжилтэн А.Н нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2016-2017 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд ХХААХҮ- ийн сайдын 2018 оны 04 сарын 16-ны өдрийн Дотоод аудит, хяналт шинжилгээ үнзлгээ хий тухай А-67 дугаар тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх удирдамж-ийн хүрээнд ЖДҮХС-ийн орон тоо, бүтэц, зохион байгуулалт, цалин хөлс тогтоолт, олголтын байдалд хэсэгчлэн дотоод аудит хийж 2018 оны 07 сарын 06-ны өдөр 13/13-01/01 дугаар Улсын ахлах байцаагчийн акт гэхийг гаргасан байсан. Гэтэл улсын байцаагчийн актын ТОГТООХ НЬ хэсэгт: 1. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх заалтыг үндэслэн дээрх бүтцийн өөрчлөлт, орон тоо хасагдсан нэрийдлээр өмнө ажиллаж байсан албан тушаалтнуудыг чөлөөлж, чөлөөлөгдсөн албан хаагчдын тэтгэмжид 58,792,100 төгрөг олгож, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах зарчмыг алдагдуулж, төсөвт учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар нөхөн төлүүлж, төсвийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзлээ... гэждурьджээ. Миний бие ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 08 дугаар 19-ны өдрийн Б-09 дугаар тушаалаар Жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх сан-ийн захирлаар томилогдон ажиллах болсон. Улмаар ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 08 сарын 29-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А-09 дугаар тушаал гарч тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заагдсанаар буюу бүтцийн нэгжээс тодорхой тооний албан тушаалууд хасагдаж үүний дагуу албан тушаал нь бүтцэд байхгүй болсон албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсгийг үндэслэж ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд нийцүүлэн олгож ажил олгогчийн үүргээ биелүүлсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төсвийн захирагчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн. Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дээрх хуулийн заалтаар болон Төсвийн тухай хуулийн дээрх заалтаар дээрх акт үндэслэлгүй байгааг харуулж байна. Улсын байцаагчийн актын ТОГТООХ НЬ хэсэгт: 2. Буруутай шийдвэр гаргаж, төсөвт 58.792.100 төгрөгийн хохирол учруулсан, буруу шийдвэр гаргасан, шийдвэр гаргахад нөлөөлсөн этгээдүүдийг судлан тоггоож, төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх сан-ийн захирал болон холбогдох албан тушаалтнуудад хариуцуулав гэжээ. Дээрхээс үзвэл О Мөнгөнцэцэг намайг болон манай байгууллагын ажилтнуудыг буруутай шийдвэр гаргасан гэж дүгнэж дээрх актыг гаргасан бололтой байна. Бид холбогдох хууль тогтоомж, бүрэн эрхийн хүрээнд ХХААХҮ-ийн сайдын баталсан тушаалыг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд дээрх акт нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан буюу О.М намаг хоёр дахь удаагаа үндэслэгүй ажлаас халахад чиглэгдсэн хууль бус акт болсон гэж үзхээр байна Дээрх акт нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийг ноцтой зөрчиж гарсан байдаг. Үүнд: ь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэж захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Үүнийг үндэслээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.10-д шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана гэсэн заалтыг хангаагүй өөрөөр хэлбэл надад ямар нэгэн байдлаар хяналт шалгалтын талаар болон актын талаар мэдэгдээгүй болно. Мөн дээрх захиргааны актад холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 94.1 дэх хэсэгт заасны дагуу ХХААХҮЯам, сайдад гомдол гаргасан атал Захиргааны ерөнхий хуулийн 98 дүгээр зүйлийн 98.1-д заасныг зөрчиж гомдлыг хянан үзээд дараах захиргааны актыг гаргаж шийдвэрлээгүй. Иймд миний хууль ёсны эрхийг хөндөж хууль зөрчиж гарсан хууль илт хууль бус актыг зөвшөөрөх боломжгүй тул дээрх актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Д.С, Б.А, С.С, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гүйцэтгэлийн аудит хариуцсан мэргэжилтэн А.Н нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч нарын өмгөөлөгч С.М, С.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.М нь Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаартай Улсын байцаагчийн акт-г хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай 2018 оны 11 сарын 5-ны өдөр танилцахад бүхэлдээ үндэслэлгүй байх тул энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэг. Нэхэмжпэгчийн нэхэмжлэлд ...Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам"-ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаартай Упсын байцаагчийн актнь үндэслэлгүй. Учир нь О.М би сайдын тушаалыг хэрэгжүүлсэн, ... бүтцийн нэгжээс тодорхой албан тушаалууд хасагдаж үүний дагуу албан тушаал нь бүтцэд байхгүй болсон албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасныг үндэслэж ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд нийцүүлэн олгож ажил олгогчийн үүргээ биелүүлсэн... Төсвийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн... гэжээ. О.М нь 2016 оны 8 сарын 19-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын Б-09 дугаартай тушаалаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны А-09 дугаартай ХХААХҮЯ-ны сайдын тушаалыг хэрэгжүүлэн ажиллах үүргээ хэтрүүлэн бүтэц зохион байгуулалт нэрийн дор 16 албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн бүтэц, орон тоо өөрчлөгдөж хасагдсан гэж ажлаас нь чөлөөлж тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн 3-6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжид 58 792 100 төгрөгийг олгож Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах зарчмыг алдагдуулж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байдал тогтоогдон 2016 оны 8 сарын 25-ны өдрийн Б/01, 2016 оны 8 сарын 26-ны өдрийн Б/02, 2016 оны 8 сарын 30-ны өдрийн Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б10, Б/11, Б12, Б/13, Б/14, Б/15, Б/16, Б/17, 2016 оны 9 сарын 15-ны өдөр Б/33 дугаар тушаалууд, 2016 оны 9 сарын 05-ны өдрийн Б/31 тоот 17 албан хаагчид 61 708 000 төгрөгийн тэтгэмж олгох, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн Б/49 дугаартай 4 540 200 төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрүүд, 2016 оны 9 сарын 21- ний өдрийн 200 тоот төлбөрийн даалгавараар 54 251 900 төгрөг, 2016 оны 12 сарын 6-ны өдрийн 261 тоот төлбөрийн даалгавараар 4 540 200 төгрөг олгосон болох нь дээрх баримтуудаар нотлогдсон. Энэ үйл баримтыг Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаартай Улсын байцаагчийн акт-р бүрэн тогтоосон. Знэхүү актыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 4 сарын 16-ны өдрийн А-67 дугаартай Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хийх тухай тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж-н дагуу тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн-тэйгээр явуулсан тус байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалт, цалин хөлс тогтоолт, олголтын байдалд хэсэгчлэн дотоод аудит хийсний дүнд тависан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл дахь хуулийн дагуу ажил олгогчийн үүргээ биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй юм. Хоёр. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг төрийн байгууллага миний эрх ашгийг хөндсөн актыг урьдчилан мэдэгдээгүй, акт гарахад миний оролцоог хангаагүй, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчсөн гэжээ. Гэтэл дараах нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ Төсвийн тухай хуулийг зөрчин төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан буруутайгаа ухамсарлаж хүлээн завшаарсөн байсан, мөн хяналт шалгалт 2018 оны төлөвлөгөөний дагуу явагдах болсныг, х.яналт шалгалт явагдаж байгааг, маргаж буй акт гарсныг тус тус мэдсэн бөгөөд санаатайгаар ажлын хэсгийнхэнээс зугатан өөрийн биеэр акттай танилцаж гарын үсгээ зураагүй болох нь дараах үйл баримтуудаар нотлогддог. Гунд: 1 О.М нь өөрийн буруутай шийдвэрийн улмаас улсад хохирол учирсан болохыг хүлээн зөвшөөрч байсан. Тодруулбал, Авилгатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын 2017 оны 12 сарын 5-ны өдрийн 01/8723 дугаартай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танаа гэж хаягалсан Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн Зөвлөмжид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2016 оны 9 сарын 5-ны өдрйн Б/31 дүгээр тушаалаар тус сангийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан 17 албан хаагчийг ажлаас чөлөөлж, 3-6 сарын хөлстэй тэмцэх нийт 61 708 200 төгрөгийн тэтгэлэг... олгосон байна. Төсвийг хэмнэлттэй байдалд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 377 дугаар тогтоолыг зөрчжээ... гэж ирүүлж байсантай О.М 2017 оны 12 сарын 20-ны өдөр танилцаж шийдвэртэйгээ холбогдуулан тайлбар болон залруулах оролдлого огт хийгээгүй нь өөрийн буруутай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсныг харуулдаг. 2. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 1 сарын 5-ны өдрийн А-02 дугаартай 2018 оны дотоод аудитын төлөвлөгөө батлах тухай" А-02 дугаар тушаалыг байгууллагын сайтад тус өдөр байршуулсан бөгөөд харъяа газар алба, сангийн ажилтан албан хаагчид танилцах бүрэн боломжтой байсан бөгөөд О.М нь 2018 оны 1 сарын 2-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан хэдий ч ажпаа бүрэн хүлээлцээгүй байдаг. Иймээс өөрийн хариуцаж гадаад дотоодод төлөөлөн санхүүгийн бүрэн эрх мэдэлтэй байсан ажил албаны үйл ажиллагаанд нь дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэх талаар мэдсэн байсан. 3. Дээрх төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг байгуулагдан дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээг 2018 оны 4 сарын 16-ны өдөр эхлүүлж 5 сарын 31-ний өдөр дуусгавар болгон 7 сарын 6-ны өдөр акттай холбогдох албан тушаалтанууд танилцан, зөвшөөрсөн байдаг. Энэ хугацаанд О.М нь 2018 оны 1 сарын 2-ний өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалтай холбогдуулан иргэний шүүхэд маргаж байсан бөгөөд хяналт шалгалтыг явуулсан ажлын хэсгээс удаа дараа буюу 2018 оны 4 сарын 20-с 7 сарын 7-ны өдрийн хүртэл 20 гаруй удаа О.Мийн 99112526 дугаар утсанд залган 4 удаа холбогдон хяналт шалгалт явагдаж байгаатай холбоотой ирж тайлбар өгөхийг хүссэн боловч ирээгүй, акт гарсан талаар мэдэгдэхэд хариу егөөгүй нь ажлын хэсгийг Захиргааны ерөнхий хуульд заасан оролцоог хангах, мэдэгдэх үүргээ биелүүлзэгүй гэх үндэслэл болохгүй юм. Иймээс 1- рт О.М Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаартай Улсын байцаагчийн акт-д холбогдуулан гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн. 2- рт Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаартай Улсын байцаагчийн акт нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр акт тул Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаартай Улсын байцаагчийн акт-г хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Хавсаргасан баримтын жагсаалт - н49 . 1. Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаартай Улсын байцаагчийн акт хуулбар-ү^нөн^ашадэ^увь 2. Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018-01 -02-ны өдрийн Б02 дугаар тушаал хуулбар үнэн тэмдэгтэй хувь 3. О.М-ийн Ажил хүлээлцсэн баримт хуулбар үнэн тэмдэгтэй хувь 4. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 1 сарын 5-ны өдрийн А-02 дугаартай 2018 оны дотоод аудитын төлөвлөгөө батлах тухай А-02 дугаар тушаал хавсралтуудын хамт 5. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 4 сарын 16-ны өдрийн А-67 дугаартай Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хийх тухай тушаал хавсралтуудын хамт 6. Авилгатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Э-ын 2017 оны 12 сарын 5-ны өдрийн 01/8723 дугаартай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б танаа гэж хаягалсан Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг хавсралтын хамт 7. 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 662 дугаартай бүртгэл хяналтын карт хуулбар үнэн тэмдэгтэй 8. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан-н захирлын 2016 оны 8 сарын 25-ны өдрийн Б/01 дугаар тушаал хуулбар үнэн тэмдэгтэй 9. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан-н захирлын 2016 оны 8 сарын 26-ны өдрийн Б/02 дугаар тушаал хуулбар үнэн тэмдэгтэй 10. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан-н захирлын 2016 оны 8 сарын 30-ны өдрийн Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10, Б/11, Б12, Б/13, Б/14, Б/15, Б/16, Б/17 дугаартай тушаалууд хуулбар үнэн тэмдэгтэй 15 хуудас 11. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан-н захирлын 2016 оны 9 сарын 15-ны өдөр Б/33 дугаар тушаал хуулбар үнэн тэмдэгтэй 12. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан-н захирлын 2016 оны 9 сарын 05-ны өдрийн Б/31 тоот 17 албан хаагчид 61 708 000 төгрөгийн тэтгэмж олгох тухай тушаал хуулбар үнэн тэмдэгтэй гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч О.М нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13/13-01/01 дугаар Улсын ахлах байцаагчийн акт-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № 13/13-01/01 тоот актаар бүтцийн өөрчлөлт орон тоо хасагдсан нэрийдлээр өмнө ажиллаж байсан албан тушаалтнуудыг чөлөөлж дээрх орон тоонууд дээр шинээр ажилтан авч ажиллуулан чөлөөлөгдсөн албан хаагчдын тэтгэмжид 58,792.1 мянган төгрөг олгож, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах зарчмыг алдагдуулж, төсөвт учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар нөхөн төлүүлж, төсвийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Ажлаас чөлөөлөх тухай 2016 оны холбогдох тушаалуудаар нэр бүхий 17 албан хаагчийг орон тоо өөрчлөгдөж хасагдсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д тус тус заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас халагдсаны тэтгэмж олгосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус заасан байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй болох нь Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай дугаар 187 тоот тушаал болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай дугаар А-09 тоот тушаалаар тодорхой нотлогдож байна.
Мөн хасагдсан гэх албан тушаалуудын нэр өөрчлөгдсөн боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт цугларсан ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь сангийн шинэ бүтцийг баталсанаар орон тоо хасагдаагүй, нийт 24 орон тоотой байсныг 24 орон тоотой хэвээр нь баталсан буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай дугаар А-09 тоот тушаалаар орон тоо хасагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба хасагдсан гэх албан тушаалуудын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх асуудалтай маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь улсын ахлах байцаагчийн актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, уг актыг гардуулах, мэдэгдэх ажиллагааг мөн хуульд заасны дагуу хийгээгүй, улсын ахлах байцаагчийн актыг гаргахдаа Сангийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Стандарт батлах тухай дугаар 107 тоот тушаалаар батлагдсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3.2.8 болон 3.4 зэрэг заалтуудыг зөрчсөн буюу хяналт шалгалтын тэмдэглэлийг зохих журмын дагуу үйлдээгүй гэх мэт уг стандартын холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байх хэдий ч эдгээр үндэслэлүүд нь маргаан бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № 13/13-01/01 тоот актыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.
Тодруулбал хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг сонсох, мэдэгдэх, гардуулах ажиллагааг тус хуульд заасан журмын дагуу зохих ёсоор хийсэн гэж үзэхээргүй байх хэдий ч улсын ахлах байцаагчийн 2018 оны № 13/13-01/01 тоот акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн маргаж буй үндэслэлүүд нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж тусгай зарчмыг хуульчилсан ба тус сангийн орон тоо хасагдаагүй, хасагдсан гэх албан тушаалын буюу ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт цугларсан дээр дурдсан баримтуудаар тодорхой нотлогдож байх тул тус улсын ахлах байцаагчийн акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байна.
Өөрөөр хэлбэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № 13/13-01/01 тоот актыг төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулсан эсэхийг хянах зорилгоор гаргасан байх ба бодит байдалд орон тоо хасагдаагүй байхад үндэслэлгүйгээр орон тоо хасагдсан гэж үзэж 17 албан хаагчийг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон болох нь нотлогдож байх тул маргаан бүхий улсын ахлах байцаагчийн актыг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий гэж үзнэ.
Иймд маргаан бүхий улсын ахлах байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцсэн буюузорилгодоо нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа үндэслэлүүдээр уг улсын ахлах байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № 13/13-01/01 тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч О.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан О.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б