Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Х” ХХК

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б

Гомдлын шаардлага: “Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц , О.Т , хариуцагч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Т.С шүүхэд гаргасан гомдолдооХариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02-153274 дугаартай шийтгэлийн хуудас гаргахдаа “байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэж үзэн торгуулийн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “ Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” гэж, мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т /Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна/ гэж тус тус заасан байгаагаас харахад бид байгаль орчны нарийвчилсан үнэлгээг зайлшгүй хийлгэсэн байж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хийх боломжтой болж байна.

Гэтэл Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4-т /
Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:” 7.4.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх./ гэсэн заалтад тулгуурлан байгаль орчны нөлөөллийн
нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ” Гэвч тухайн байгаль орчны нөлөөллийн ерөнхий
үнэлгээг мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т /
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ/ гэж заасан.

Иймээс бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4.2-т зааснаар /төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх” гэж үзэж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.6-д /“байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;/ гэж заасан байх ба манай захын хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байгаль орчин бохирдуулсан зүйл байхгүй, өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх бодит хэрэгцээ шаардлага байхгүй байна.

Иймээс хариуцагчийн гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх
/Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл,
хүсэлт ... эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт
өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд
буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид
заасан бусад үндэслэлээр хийнэ./ гэж заасны дагуу 100 кВт-аас дээш хүчин
чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн
хяналтын газрын дэд даргын баталсан “Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 02-03/06
дугаартай удирдамжийн хүрээнд 1.0 мВт хучин чадалтай уурын зуух ашиглагч
‘Х” ХХК-ийн үйл ажиллагаанд “Дулааны цахилгаан станц, хэсгийн халаалттай уурын зуух, нам даралтын зуухны байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах” 2.3 дугаар бүхий хяналтын хуудсаар шалгасан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д заасан Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага
нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч,
байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, геологи, уул
уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина, 9
дүгээр зүйлийн 9.12 дахь /Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын
менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль
хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга,
төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага
хяналт тавина./, Агаарын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь /Агаарын
бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг энэ хуулийн 23.1-д заасан багаж
хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглох, тэдгээрийн ашиглалтын байдалд тухайн
салбарыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч хяналт тавина./ хэсгүүдэд тус тус заасны
дагуу эрх олгосон.

Шалгалтаар илэрсэн зөрчилд Агаарын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2
дахь /Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн
тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ./, Байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь /Энэ хуулийг зөрчсөн хун,
хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага
хүлээлгэнэ/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10
дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн харьяаллын дагуу зөрчил шалган
шийдвэрлэх ажиллагааг явуулж, торгуулийн арга хэмжээ ногдуулсан болно.

Нэхэмжлэл үндэслэл-1.

“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “ Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” гэж, мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т /Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна/ гэж тус тус заасан байгаагаас харахад бид байгаль орчны нарийвчилсан үнэлгээг зайлшгүй хийлгэсэн байж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хийх боломжтой болж байна” гэжээ.

“Нэхэмжлэлийн үндэслэл 1”-ийн хариу тайлбар: Шалгалтаар 1998 онд
шинээр батлагдан мөрдөгдөж, 2012 оны 05 дугаар сарын 17-ний өдөр шинэчлэн
найруулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, мөн 2002
оны) 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдан 2003 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Газрын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах
зорилгоор хяналт шалгалтыг хийсэн.

Анх “Х'’ ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2001 оны 05 дугаар
сарын 03-ны өдрийн 231 дугаартай захирамжаар газар эзэмших эрх олгосон
бөгөөд үүнээс хойш 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 болон 2014 оны
10 дугаар сарын 28-ны А/916 дугаар захирамжуудаар хугацааг сунгасан бөгөөд
15945 м2 газрыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа,
үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Х” ХХК нь Агаарын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь
/Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийн барилга байгууламжийг
барьж байгуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ/,
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь /Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ/, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь /Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар ззэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 10 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/ хэсгүүдэд тус тус заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхийг хуульчилсан байна.

“Х” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр газар дээр
нөхцөл байдалтай танилцан холбогдох баримт бичигт хяналт шалгалтыг хийхэд
тус компани нь 1995 оноос 2020 оныг хүртэл 25 жил үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн жилийн байгаль орчны менежментийн
төлөвлөгөөг батлуулаагүй.

Мөн “Х” ХХК нь анх 2012 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын
нарийвчилсан үнэлгээг хийлгүүлсэн байдаг. Энэ нь “Х” ХХК-ийн олон
нийттэй харилцах албаны дарга Л.Ц*******гийн мэдүүлэг, баримт бичгийн үзлэгээр
тогтоогдсон.

Нэхэмжлэлийн үндэслэл-2,

“Гэтэл Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4-т /
Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:” 7.4.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх./ гэсэн заалтад тулгуурлан байгаль орчны нөлөөллийн
нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ” Гэвч тухайн байгаль орчны нөлөөллийн ерөнхий
үнэлгээг мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т /
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ/ гэж заасан.

Иймээс бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4.2-т зааснаар /төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх” гэж үзэж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.6-д /“байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;/ гэж заасан байх ба манай захын хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байгаль орчин бохирдуулсан зүйл байхгүй, өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх бодит хэрэгцээ шаардлага байхгүй байна" гэжээ.

“Нэхэмжлэлийн үндэслэл-2”-ийн хариу тайлбар: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь Үнэлгээний шинжээч” гэж энэ хуулийн 3.1.6-д заасан үнэлгээ, үнэлгээний тайланд шинжилгээ
хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг/ заалтад заасан эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгосон этгээд нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх /Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга
байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд
байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14
хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:
 7.4.1.техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах;  7.4.2.төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх; хэсэгт
заасан дүгнэлтийг гаргахаар хуулиар зохицуулсан.

Мөн “Х” ХХК нь Агаарын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 хэсгүүдэд тус тус заасны дагуу
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн зөвшөөрөгдөх
хэмжээнээс давж байгаль орчин бохирдуулсан зүйл байгаа эсэхийг хуулиар эрх
олгосон этгээд тогтоож, дүгнэлтийг гаргахаар хуулиар зохицуулсан.

Гэтэл “Х” ХХК нь хуулийг илтэд буруу тайлбарлаж, өөрсдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх бодит хэрэгцээ шаардлага
байхгүй гэсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл-4. "...бид байгаль орчны нарийвчилсан үнэлгээг зайлшгүй хийлгэсэн байж аль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хийх боломжтой болж байна” гэжээ.

“Нэхэмжлэлийн үндэслэл-4”-ийн хариу тайлбар:

“Х” ХХК нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй эсхүл байгаль орчны ерөнхий үнэлгээтэй эсэхээс үл хамааран байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй үйл ажиллагаа явуулж байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь /Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна/, 9.3-д ”Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно”, 1.3-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч боловсруулж, ерөнхий үнэлгээг хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан газарт хүргүүлэн хянуулж, батлуулна”, 1.4-д “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын хянаж, баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчны үндсэн баримт бичиг болно”, 2.2-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон нэмэлт тодотгол үнэлгээний ажлын үр дүнгээр боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үнэлгээний мэргэжлийн зөвлөл хэлэлцэн баталснаас хойш төсөл хэрэгжүүлэгч 1 сарын дотор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ”, 2.5-д “Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэхээр зөвшөөрөгдсөн төслийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 31-ний дотор хүргүүлнэ”, 2.13-т “Үйлчилгээ, аялал жуулчлалын төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн бизнес төлөвлөгөөтэйгөө уялдуулан боловсруулж батлуулна”, 3.1-д “Тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хянан баталснаар төслийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ”, 3.2-т “Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталснаар төслийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх эрх үүснэ” хэсгүүдийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулах үндэслэл бүрдсэн.

“Х” ХХК нь тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөөгүй ажиллаж байсан зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн зөрчил үйлдэгдсэн нь илт тодорхой байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус хуулийн 2.2 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Э хяналтанд хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар 10-200044 дугаартай зөрчлийн хэргийг үүсгэн олон
нийттэй харилцах албаны дарга Л.Ц*******г оролцуулж, хуульд заасан эрх үүргийг
тайлбарлан мэдүүлэг авч, холбогдох материалд гарын үсэг зурсан болно. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 500 нэгж
буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл оногдуулсныг 2020 оны 01
дүгээр сарын 22-ны өдөр 02/0153274 дугаартай шийтгэлийн хуудас, 04-129/0065
дугаартай эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ
авахуулах тухай” даалгаврыг тус компанийн олон нийттэй харилцах албаны дарга
Л.Ц хүлээн авсан,

Иймд байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч
С.Б би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Х” ХХК-д
оногдуулсан 02/0153274 дугаартай торгуулийн шийтгэл болон 04-129/0065
дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай”
даалгаврыг хэвээр үлдээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр
зүйлийн 5 дахь /Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны
даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга
хэмжзэний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж,
шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ./ хэсэг, мөн хуулийн
7.5 дугаар зүйлийн 8 дахь /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон
хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар
албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт
гаргана/ хэсгийг үндэслэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас “Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэж торгууль ногдуулсан нь үндэслэлгүй...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх бодит хэрэгцээ шаардлага байхгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Д  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан 02-03/06 дугаар “Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжийг баталж, нийслэлийн нутаг дэвсгэрт 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийг хамруулахаар заасан байна.

Дээрх удирдамжийн хүрээнд улсын байцаагч С.Б нь “Х” ХХК-д хяналт шалгалтыг явуулж, холбогдогчийн мэдүүлэг, баримт бичгийн үзлэгийг үндэслэн “байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан” зөрчил гаргасан гэж үзэж,  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан “Х” ХХК-д 500 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч “Х” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж байгаагүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06/1799, Нийслэлийн байгаль орчны газрын газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2/418 дугаар албан бичиг болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг...аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хуулийн 7.3-д заасан байгууллагаар хийлгэхээр, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байхаар тус тус заажээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.5-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, агаарын чанар...хог, хаягдлын менежментийн арга хэмжээ, орон нутгийн захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллага, ажлын хэсгийн дүгнэлт, шаардлагаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нөлөөллийн бүсийн оршин суугчдад тайлагнах үйл ажиллагаа, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр орно” гэж тус тус заасан байна.

Дээрх хууль болон журмын заалтаас үзвэл “Х” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар боловсруулж, ерөнхий үнэлгээг хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан газарт хүргүүлэн хянуулж, батлуулах үүрэгтэй байна.

Гэтэл “Х” ХХК уг үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.  

Түүнчлэн хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, улмаар гомдол гаргагчид шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, уг захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд “Х” ХХК-иас гаргасан Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-иас гаргасан Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0153274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.Д