Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00408

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00408

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, * дүгээр хороо, Уурхайчдын * дугаар гудамж, * тоот хаягт оршин байх, И ХХК 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, үйлдвэрийн гудамж, * дугаар байр, * тоотод оршин суух, Х хотгойд Б-ийн М /РД:мэ72091018/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хэсэг, Т скүэр, * байр, * тоотод оршин суух, Б овогт Х-ын Б /РД:дю71041515/

 

Нэхэмжлэлийн шаардлага:

 

хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах,

 

эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн * дүгээр хороо, Уурхайчид * дугаар гудамж, * тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, * м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Б-д даалгуулах

 

Шүүх хуралдааны оролцогч:

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ар,

хариуцагч Х.Б, өмгөөлөгч Э.Ө, Х.Н,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,

 

хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах,

 

эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн * дүгээр хороо, Уурхайчид * дугаар гудамж, * тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, * м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Бд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

 

Нэхэмжлэгч нь хамгийн анх хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн * дүгээр хороо, Уурхайчид * дугаар гудамж, * тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, * м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Бд, нэгж талбарын 18669296328036 дугаартай, Налайх дүүргийн * дүгээр хороо, Баянзүрх *, уурхайчид * дугаар гудамж, * тоот хаягт байршилтай, 1,800 м2 талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч И ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Н.Бид даалгуулах тухай шаардлага гаргасан. Гэвч бид Н.Бтай тусдаа эвлэрсэн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан учир хариуцагч Н.Бид холбогдох ...Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэгж талбарын 18669296328036 дугаартай, Налайх дүүргийн * дүгээр хороо, Баянзүрх *, уурхайчид * дугаар гудамж, * тоот хаягт байршилтай 1,800 м2 хэмжээтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг тусгаарласан. Улмаар хариуцагч Н.Бид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо нэхэмжлэгч нь хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн * дүгээр хороо, Уурхайчид * дугаар гудамж, * тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 1033 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Б-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.

 

Нэг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсвэл энэ нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж шилжүүлсэн зүйлийг буцаан олгодог. Үүрэг үүсээгүй гэж тодорхойлоход тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус буюу анхнаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэх үндэслэлгүй байх учиртай буюу энэ тохиолдолд гэрээнээс үүдэх шаардах эрх анхнаасаа үүсдэггүй. Нэхэмжлэгч тал талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан ч энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх хариуцагч Б.Мад ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж үзэж байгаа. Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Гараж худалдах- худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-нүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд:

1. Бодит байдал дээр нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.М-ад гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээ 50,000,000 төгрөгөөр худалдаагүй ба тус 50,000,000 төгрөгийг Б.М-аас зээлсэн. Зээлэх болсон шалтгаан нь И ХХК-д автобус худалдсан компанийн ажилтан БНСУ руу эмчилгээнд яаралтай явах шаардлага үүсч, улмаар автобусны төлбөр болох 50,000,000 төгрөгийг нь богино хугацаанд, яаралтай олж өгөхийн тулд мөнгө зээлсэн. Ингэхдээ талуудын хооронд 50,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх аман тохиролцоо хийгдсэн. Харин Б.М нь зээлийн төлбөрөө буцаан төлүүлэх арга хэрэгсэл болгож, тус компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Нийслэлийн Налайх дүүрэг, * дүгээр хороо, Уурхайчид * гудамж, * тоот хаят байршилтай, гаражийн зориулалттай 1,033м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус компанийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбарын * дугаартай, Налайх дүүрэг, * дүгээр хороо, Баянзүрх *, Уурхайчид * гудамж, * тоот хаягт байршилтай, 1,800 м2 хэмжээтэй газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн гэрээг байгуулсан.

 

2. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.М, И ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал М.Г нар 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Гараж худалдах- худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулах, энэхүү гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зориг талуудын хэн хэнд нь байгаагүй. Нэхэмжлэгч ба хариуцагч Б.М нар нь худалдах-худалдан авах, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг зөвхөн хэлбэр төдий байгуулж, уг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эзэмших эрхийг 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөр төлүүлэх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилготой байгуулсан тул энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.

 

3. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн зохицуулалтаар газар эзэмших эрхийг бусдад үнэ төлбөртэйгөөр худалдахыг хориглосон. Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу газар эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдаж, худалдаж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

 

4. Дээрх хууль үйн үндэслэл бүрдсэн болох дараах үйл баримт болон нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд:

 

а/ Хэрэв үнэхээр Б.М дээрх хөрөнгүүдийг худалдан авсан нь үнэн бол тухайн үед нь хөрөнгийн шилжүүлгийг хийлгэх байсан. Гэтэл тэрээр тэгэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлгийг хийлгэх зорилгоор сүүлд буюу 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан, харин газар эзэмших эрхийг Налайх дүүргийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/143 захирамжаар шилжүүлэн авч, мөн өдөртөө Налайх дүүргийн Газрын албатай Газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдаг.

 

б/ Бодит байдал дээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан нь М.Гээс Мад 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 11,382,000 төгрөг, нийт 33,382,000 төгрөгийг төлсөн төлбөрийн баримтаар нотлогдоно. Нөгөөтэйгүүр, хариуцагч Б.М өөрөө зээлийн буцаан төлөлтийг хүлээн авах дансаа өгсөн байдаг.

 

г/ Хариуцагч Мын худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний МЧД ХХК-ийн тайлангаар тухайн үеийн зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээгээр 979,200,000 төгрөг, гаргасан зардлын өртгөөр тооцсон үнэлгээгээр 499,187,800 төгрөг байсан ба ямар ч тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү үнэлгээтэй байсан үл хөдлөх эд хөрөнгөө, уг хөдлөх эд хөрөнгийн хажууд нь байрлалтай 1,800 м2 хэмжээтэй газрын эзэмших эрхийг хоёуланг нь 50,000,000 төгрөгөөр бусдад худалдахгүй нь жирийн иргэний зүгээс дүгнэхэд ч ойлгомжтой билээ. Учир нь И ХХК нь 2006 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан, хариуцагч Б.Мтай гэрээ байгуулах үедээ ч энэхүү үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан байдаг тул өөрийн автобуснуудаа байрлуулдаг, завсар үйлчилгээгээ хийдэг үйл ажиллагааныхаа гол цөм болсон объектоо бусдад худалдах хэрэгцээ шаардлага огт байхгүй байсан.

 

д/ Түүнчлэн хариуцагч Б.М гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж үзэж байгаа боловч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд дээр үнийг 50,000,000 төгрөг гэж бичсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгө дээр үнийг 50,000,000 гэж бичсэн байгаагаас үзэхэд хариуцагч Б.Мын тайлбар бодит байдалтай нийцэхгүйг байгааг харуулдаг. Иймд хариуцагч Б.М 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр шилжүүлэн авсан газар эзэмших эрх ба үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй. Гэвч Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн материалаас үзэхэд хариуцагч Б.М нь иргэн Н.Бтай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж газрын эзэмших эрхийг түүнд шилжүүлсэн, мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн материалаас үзэхэд Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Х.Бтай улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ тохиолдолд давхар Х.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, Н.Б газрын эзэмших эрхийг шударгаар олж авсан эсэхийг шалгах шаардлагатай.

 

Хоёр.Х.Б нь * тоот хаят байршилтай гаражийн зориулалттай 1,033м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй болох тухайд:

 

1. Хариуцагч Б.М үл хөдлөх эд хөрөнгийг Х.Бд худалдсан мэтээр, газрын эзэмших эрхийг Н.Бид шилжүүлсэн мэтээр тус тус гэрээ байгуулж, бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү гэрээ байгуулсан гадаад илрэлийг бий болгож шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх буцаан нэхэмжлэгч И ХХК-д шилжих магадлалаас зайлсхийх, үүнийг саатуулах зорилгоор уг гэрээнүүдийг байгуулсан байгаа тул эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарахаар байна.

 

2. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдэд хохирол учруулах зорилгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл байдаг. Тодруулбал, хариуцагч Б.М маргаан ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон даруйд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Бд, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед газрын эзэмших эрхийг Н.Бид шилжүүлж нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө болох газрын эзэмших эрхийг буцаан авахыг саатуулж байгаа нь нэхэмжлэгчийг хохироож, өөртөө ашиг бий болгох зорилготой байна.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл байхаар заасан. Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Гараж худалдах-худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул энэхүү хэлцэл дээр үндэслэгдэж хийсэн Б.Мөнбатаас Х.Б, Н.Бтай тус тус байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

4. Дээрх хууль зүйн үндэслэл бүрдсэн болох нь дараах үйл баримт, нотлох баримтуудаар тогтоогддог:

 

а/ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00387 дугаар тогтоолоор мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08210 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.М нар харилцан тохирч нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор хариуцагчид 100,000,000 төгрөг төлөх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд * дугаар бүртгэлтэй газрын хамт чөлөөлж Б.Мын эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай гэж өөрчлөн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Энэ тогтоолд нэхэмжлэгч талаас гаргасан байх үед хариуцагч Б.М нэгж талбарын 18669296328036 дугаартай газрын эзэмших эрхийг Н.Бид үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ.

 

б/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00036 дугаар тогтоолоор шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00387 дугаар тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00544 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон үед хариуцагч Б.М нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Сорани ХХК-иас буцаан авсан тэр өдөртөө буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Х.Б руу 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлжээ.

 

в/ Хариуцагч Б.М үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж маргаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийг Х.Бд 10,000,000 төгрөгөөр худалдсан гэж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Х.Б нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах үедээ хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаантай асуудал байгааг мэдэж байсан нь түүний шүүхэд өгсөн хариу тайлбараас харагддаг. Иймд 2014 оны 6 дугаар сараас хойш маргаантай байгаа обьектын хувьд Х.Б зах зээлийн үнээс хэт доогуур 10,000,000 төгрөгийн дүн гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх түүний энэ итгэл үнэмшил хамгаалагдах боломжгүй.

 

г/ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М болон Х.Б нарыг хоорондоо харилцаатай хүмүүс гэж тайлбарласан боловч Х.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь Б.Мтай ямар ч хамааралгүй гэж зөрүүтэй тайлбар өгсөн. Мөн хариуцагч Б.Мын итгэмжпэгдсэн төлөөлөгч үл хөдлөх хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр Х.Бд худалдсан гэж тайлбарласан боловч Х.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхлээд үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, хүн өөрийн хөрөнгөө хэдэн төгрөгөөр нь худалдах нь тухайн хүний асуудал гэж мэдүүлж байснаа сүүлд өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байдаг гэж тайлбараа өөрчилж байснаас үзэхэд Б.М, Х.Б нарын хооронд хуулийн дагуу, шударга хэлцэл явагдаагүйг илтгэж байна.

 

д/ Мөн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Н.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхлээд газрын үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг үгүйсгээгүй атлаа хэлэлцүүлгийн явцад сүүлд нь газрын эзэмших эрхийг шилжүүлж авахдаа бэлнээр мөнгө өгсөн асуудал байдаг тайлбараа өөрчилж байсан. Н.Б нь энэхүү газрын эзэмших эрхийг шилжүүлж авах үедээ Б.М болон нэхэмжлэгчийн хооронд маргаантай асуудал байгааг мэдэж байсан нь түүний шүүхэд өгсөн хариу тайлбараас харагддаг. 2014 оны 6 дугаар сараас хойш маргаантай байгаа объектын хувьд Н.Б үнэ төлбөргүйгээр газрын эзэмших эрхийг шударгаар олж авсан гэх түүний энэ итгэл үнэмшил хамгаалагдах мөн боломжгүй.

 

е/ Түүнчлэн хариуцагч Н.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед газар эзэмших эрхийг 150,000,000 төгрөгөөр худалдах зарыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 200,000,000 төгрөгөөр худалдах зарыг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус www.unegui.mn вэб сайтад байршуулж, газар эзэмших бусдад худалдах оролдлогыг хийсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон ба энэ нь тухайн газар ямар үнэ цэнэтэй болохыг харуулж байна.

 

5. Дүгнэлт: М.Г болон Б.М нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн Б.М болон Х.Бн нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалт нэвт хэрэглэгдэж Х.Б нь 1 тоот хаят байршилтай гаражийн зориулалттай 1033м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид, Н.Б нь нэгж талбарын 2 тоот хаягт байршилтай 1,800м2 хэмжээтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид тус тус буцаан шилжүүлэх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр М.Г болон Б.М нарын хооронд байгуулагдсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус тул Б.М-Х.Бандалай, Б.М-Н.Б нарын хооронд хэлцэл хийх үед ч мөн адил И ХХК өмчлөгч, газрыг эзэмших эрхтэй этгээд хэвээр байсан гэж үзнэ. Тиймээс хариуцагч Б.М нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газрыг эзэмших эрхгүйд тооцогдох тул цааш өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээд биш болно.

 

Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэг: Иргэний хуулийн 494.1-д Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Б.М-Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Б.М-Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хооронд байгуулсан гэрээ хүчинтэй байх нөхцөлд зөвхөн Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д заасны дагуу Х.Б үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг, Н.Б газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид гарган өгөх үүрэгтэй. Үүргийн эрх зүйн харьцангуй байх зарчим гэдэгт аливаа этгээд хувийн чөлөөт байдлын үндсэн дээр өөрийн сонгосон гэрээний талтай л эрх зүйн харилцаа үүсгэх ба энэ харилцаанд гуравдагч этгээд аль болох оролцохгүй байхыг юун түрүүнд ойлгодог. Энэхүү зарчмын шийдлээс гэрээний бус үүргийн талаарх Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэг болон өмчийн эрх зүйн талаарх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн зохицуулалтууд хуульд заасан цөөн тохиолдлуудад хазайдаг. Тодруулбал Иргэний хуулийн 494 дүгээр зүйл нь энэхүү харьцангуй байх зарчмыг эвдэж, үнэ төлбөргүй шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эсрэг аливаа хөрөнгийг буцаан шаардах эрх олгодог онцгой зохицуулалт юм.

 

Урьдчилсан нөхцөл:

1/ Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үүрэг гүйцэтгэгчийн эсрэг үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхтэй байх. М.Г болон Б.М нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч И ХХК нь Б.Маас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийн дагуу тул үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг буцаан шаардах эрхтэй гэдгийг дээр дурдсан.

 

2/ Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдэд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлсэн байх ёстой. Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Н.Б нь газар эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлж авсан. Хариуцагч Н.Б үнэ төлбөргүй авсан зүйлээ байнга өөртөө авч үлдэнэ гэж найдах боломжгүй. Ялангуяа 2015 оноос маргаантай байгаа объектын хувьд энэ итгэл үнэмшил хамгаалагдах боломжгүй. Хариуцагч Н.Б газар эзэмших эрхийг шилжүүлж авах үедээ уг газрын эзэмших эрх дээр маргаантай асуудал байгааг мэдэж байсан нь түүний шүүхэд өгсөн хариу тайлбараас харагддаг. Хариуцагч Б.М болон Х.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-н дээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10,000,000 төгрөг гэж заасан боловч мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр Х.Бд худалдсан гэж мэдүүлсэн боловч Х.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхлээд үл хөдлөх эд хөрөнгийн 10,000,000 төгрөгөөр худалдан авсан, хүн өөрийн хөрөнгөө хэдэн төгрөгөөр нь худалдах нь тухайн хүний асуудал гэж мэдүүлж байснаа сүүлд өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байдаг гэж тайлбарласнаас үзэхэд Х.Бг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртэйгөөр шилжүүлж авсан гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, Б.М 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан хөрөнгөө 10,000,000 төгрөгөөр үнэлэн Х.Бд худалдсан гэж байгаа нь илтэд үнэмшилгүй байна. Хариуцагч Х.Б хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах үедээ уг хөрөнгө дээр маргаантай асуудал байгааг мэдэж байсан нь түүний шүүхэд өгсөн хариу тайлбараас харагддаг. Мөн адил 2015 оноос маргаантай байгаа обьектын хувьд энэ итгэл үнэмшил хамгаалагдах боломжгүй. Тиймээс мөн Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д заасны дагуу Х.Б нь үнэ төлбөргүйгээр олж авсан хөрөнгөө нэхэмжлэгч И ХХК-д гаргаж өгөх үүрэгтэй гэжээ.

 

2. Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд нэхэмжлэгч байгууллагатай эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд ороогүй. Манайх Налайх дүүрэгт 2 давхар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үйлдвэртэй өргөтгөл хийх шаардлагатай болсон учир энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Нэхэмжлэгч талын яриад байгаа объект нь балгас болсон гараж байсан. Тэр гараж манай үйлдвэрээс 20 м зайтай байдаг. Урд талын гаражийг зарах гэж байгаа гэж газрын албаны хүн надад хэлсэн. Тэгэхээр нь сураглаад очиход Б.М ...би өмчлөгч нь болсон та худалдаж авах уу гээд эхлээд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь худалдах, худалдан авах гэрээ хийж 10,000,000 төгрөг өгсөн, нийт 40,000,000 төгрөг өгч Налайх дүүрэг, 1 хороо, уурхайчдын гудамж 1 тоот гаражийг авсан. Тухайн үед хууль ёсны өмчлөгч нь Б.М байсан. Ямар нэгэн маргаан байгаагүй. Энэ эд хөрөнгийг авснаас хойш би маш их хөрөнгө оруулалт хийсэн. Хийсэн ажлаа нэг бүрчлэн бичиж шүүхэд өгсөн байгаа. Тухайлбал 12 шинэ тоосгон өрөө хийсэн, 48 хана тусгаарлаж өрөөнүүд болгосон. Нэг давхарт нь үйлдвэрлэлээ өргөтгөсөн. Нэхэмжлэгч талаас 900,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж ярьж байна. Энэ үнэлгээ нь бүгд худлаа. Би худалдаж авснаас хойш хийсэн хөрөнгө оруулалт нь 500,000,000 төгрөг болж байгаа. Энэ маргаанаас болж би одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй, миний эрх ашгийг хөндөж байгаа. Манайх хүнсний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Б.Мтай ямар нэгэн хувийн, найз нөхдийн гэх харилцаа байхгүй. Би одоо өөрийн үл хөдлөх хөрөнгөө Хас банк ХХК-д барьцаалж 80,000,000 төгрөгийн зээл авсан, төлөөд явж байгаа.

 

Х.Бг нэхэмжлэгчийн зүгээс үнэ төлбөргүй авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үздэг. Гэхдээ энэ хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл Б.М өөрөө 50,000,000 төгрөгөөр авсан эд хөрөнгийг Х.Бд 40,000,000 төгрөгөөр зарсан. Нэхэмжлэгч нь өөрөө анх шүүхээр Б.Мтай маргаж явахдаа асуудлаа шийдвэрлүүлээгүй, Б.Мтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингээд хэргээ эвлэрч шийдвэрлүүлсэн мөртлөө шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл нь Х.Бн эрх ашгийг хохироож байгаа. Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу эвлэрлийн гэрээнийхээ нөхцөлийг зөрчсөн үйлдээ бусдад няцааж шаардлага гаргасан байгаа нь ёс зүйн хувьд болоод хууль зүйн хувьд хангагдах боломжгүй гэж үзэж байна. Мөн нэг зүйлийг тодруулж хэлэхэд Х.Бн хувьд өөрийнх нь үйлдвэртэй ойрхон байрлалтай байсан учраас үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор маргаан бүхий эд хөрөнгийг худалдаж авсан. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа маргаантай гэдгийг нь мэдсээр байж Х.Бг авсан гэж байна. Гэтэл тийм зүйл байхгүй, огт мэдээгүй нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарыг гаргаж байгаагүй. Тухайн эд хөрөнгийг авсан шалгаан нь 3 шатны шүүхээр яваад шийдвэр хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас байсан учраас үл хөдлөх эд хөрөнгийг Х.Б худалдаж авсан. Түүнчлэн Х.Б нь Хаан банкнаас зээл авч тухайн эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Гэтэл энэ маргаанаас үүдэлтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй маш их эрх нь зөрчигдөж байгаа. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ИХШХШ тухай хуулийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримт байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК нь иргэн Б.Мтай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Гарааш худалдах, худалдан авах гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагатай нэхэмжлэлийг гаргахдаа, тухайн гэрээнүүд нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, мөн тухайн гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчлэн баталгаажуулсан тойргийн нотариатч Т.Жгийн үйлдэл нь халхавчилсан гэрээг Иргэний хууль болон нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар гэх зэрэг нотариатын тухай хууль тогтоомжийг зөрчиж гэрчилсэн гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн болно. Түүнчлэн И ХХК нь уг үйл баримттай холбоотой асуудлаар өөрсдөө санал гаргаж эвлэрлийн хэлцэл үйлдэн шүүхээр баталгаажуулж байсан бөгөөд тийнхүү эвлэрэн хэлэлцэж, газар эзэмших эрх шилжүүлэх болон гараж худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн бүхий л үүргээ бичмэл гэрээ хэлбэрээр ч, бодит үйлдлүүдээрээ ч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тухайн маргааны зүйл болсон газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.Маас түрээслэн ашиглаж байсан явдал нь маргаангүй үнэн юм. Тэгтэл И ХХК зөвхөн өөрийн дур зорго, ашиг сонирхлыг тулгаж, хариуцагч талд бүх талаар дарамт, шахалт үзүүлэх зорилгоор энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй асуудлаар хуульд нийцэхгүй хүсэлтийг жил дамнуулан шүүхэд өгч, хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан үед хэргийг дахин ердийн журмаар шийдвэрлүүлэхэд хүргээд байгаа юм. Хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан иргэний хэргийг дахин ердийн журмаар хянан хэлэлцэх үндэслэл бол зөвхөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянасны үндсэн дээр бий болдог байтал уг иргэний хэрэгт хуулиар тогтоосон энэхүү журам ноцтой зөрчигдөөд байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. И ХХК, түүний хувьцааг дангаар эзэмшигч, гүйцэтгэх захирал М.Г нь ийнхүү хуульд нийцэхгүй үйл ажиллагааг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байгаан зэрэгцээ, нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан ижил үйл баримтаар байж болох бүхий л журмаар үндэслэлгүй шаардлага, нэхэмжлэл гаргах замаар хариуцагч Б.Мын эрх ашгийг хохироосон. Тухайлбал, энэхүү хэргийн нэхэмжлэлд дурдсантай яг адил үндэслэл, үйл баримтаар буюу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, гараж худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг Б.Мад холбогдуулан иргэн М.Гээр, эдгээр гэрээний үнэн зөвийг гэрчлэн баталгаажуулсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг И ХХК-иар, газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжүүлсэн Налайх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах захиргааны нэхэмжлэлийг И ХХК-иар тус тус гаргасан. Энэ бүх үйл ажиллагаа нь нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эрх ашгийг сэргээх зорилготой гэхээс илүүтэй хариуцагч Б.Мыг залхаан цээрлүүлж, тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгөнд аж ахуйн үйл ажиллагаа явуулах бололцоог хясан боогдуулах зорилготой болох нь тэдгээр хэргүүдийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоол зэргээр нотлогддог. И ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Тодруулбал:

 

1/ И ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, гараж худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг гэрээний үнэн зөв болохыг гэрчилсэн тойргийн нотариатч Т.Жгийн үйлдэл нь Иргэний хууль, нотариатын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зээлийн гэрээг болохыг мэдсээр байж дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцлийг үнэн зөв гэж гэрчлэн баталгаажуулсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь зохих журмаар хянагдаж, Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №01188 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж нотариатчийн үйлдэл нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, талуудын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр гэрээний нөхцөлүүдээ өөрсдөө тохиролцож тогтоон хийсэн хэлцлийг гэрчилсэн үйлдэл болохыг тогтоосон. Энэхүү тогтоолоор дээрх үйл баримтыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нотлох баримтыг үнэлэх журам үйлчлэх бөгөөд энэ хүрээнд уг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн маргаж буй асуудлыг хариуцагч талаас дахин шүүхийн журмаар няцаах, өөрийн татгалзлыг нотлох шаардлагагүй юм.

 

2/ И ХХК-ийн хувьцааг дангаар эзэмшигч, гүйцэтгэх удирдлага М.Г нь иргэн М.Гийн хувьд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан энэхүү иргэний хэрэгт дурдсантай яг адил агуулга, үндэслэл, шаардлага, үйл баримт бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхээс хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр...байгаа бол зэрэг үндэслэл бүрдсэн байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус шүүхийн 410, 0060 дугаартай тогтоолуудаар тус тус хянагдаж хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг өмнө шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хүчинтэй хэвээр байгаа болох тухай үнэлэлт өгөгдсөн буюу хуулийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа нөхцөл бүрдсэн болохыг тогтоосон шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр үйлчилж байгаа юм.

 

3/ И ХХК нь маргааны зүйл болсон хэлцлээр шилжүүлэн өгсөн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн бодит үйлдлийг тухай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн ашиглаж байснаараа дахин нотолдог. Тодруулбал, талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Гараж түрээслүүлэх, түрээслэх гэрээ-г 6 сарын хугацаатай үйлдэж, түрээслэн ашиглаж байсан. Түрээсийн төлбөрийн үүрэгтэй холбоотой маргаан хянагдаж мөн эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд тухайн асуудлаар нэхэмжлэгч тал шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр гаргасан хүсэлтийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Эдгээр нөхцөл байдлаар нэхэмжлэгч тал нь тухайн хэрэгт эвлэрэх санал тавьж үүргээ хүлээн зөвшөөрч байсан төдийгүй өмчлөгч Б.Мын эрхийг маргаангүй зөвшөөрч түүнд үндэслэн түрээсийн харилцаанд орж байсныг илтгэн харуулдаг.

 

4/ Нэхэмжлэгч тал нь гагцхүү өөрт ашигтай байдлыг төрөл бүрийн арга сүвэгчлэн бий болгох, үүндээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрхүүдийг ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогддог бөгөөд харин үндсэн нэхэмжлэл нь нэгэнт өмнө эцэслэн шийдвэрлэгдсэн, түүнчлэн өөрийнх нь хэдэнтээ хүлээн зөвшөөрсөн үүрэгт холбогдох асуудал байгаа юм. Энэ тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10 өдрийн 415 дугаартай тогтоолд ...2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 дүгээр шүүгчийн захирамжаар талууд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан, нэхэмжлэгч тал 2014 оны 10 дугаар сарын 24-ний дотор мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн гэдгээ мэдэж ухамсарласан атлаа хожим үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсний дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүсэлтээ ирүүлсэн... гэж бодит үнэнд нийцсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд үндэслэн шийдвэр гүйцэтгэл хийгдсэний дагуу олж авсан газар эзэмших эрх, өмчлөх эрхэд хөрөнгө оруулалт хийсэн, түүнчлэн худалдан авсан шударга эзэмшигч, өмчлөгч нарын хувьд хэрэв уг хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль бус эрх зүйн үр дагавар гарсан тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар, хохирлыг чухам аль буруутай этгээдээс нэхэмжлэх тухай асуудал зайлшгүй хөндөгдөхөөр байна.

 

5/ Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг илэрхий зөрчиж ердийн журмаар дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн нь уг хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчим хэрэгжих боломжгүй байдлыг үүсгэсэн. Учир нь талууд эвлэрэн хэлэлцэх үеийн эрх зүйн байдал, тухайлбал, хариуцагч Б.М тухайн эд хөрөнгө, газар эзэмших эрхтэй холбоотой эдлэх эрхийн статус, нэхэмжлэгч И ХХК-ийн хүсэл зориг бүрэлдэх нөхцөл байдал зэрэг аливаа нөхцөл байдал, эрх зүйн байдал нэгэнт өмнөхтэй адилтган авч үзэх боломжгүйгээр өөрчлөгдсөн, бусад этгээдэд шилжсэн зэргээс үзэхэд одоо уг хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь хэргийн бодит үнэнийг тогтоох, хууль ёсны зарчим алдагдахаар байна. Тодруулбал, И ХХК нь өмнө батлагдаж байсан эвлэрлийн хэлцлийн үр шимийг тухайн цаг хугацаандаа нэгэнт бүрэн дүүрэн хүртсэн байдаг. Үүнд, сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн, улмаар тухайн хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагагүй болсон, түүнчлэн хөлсөлж түрээслэх замаар орлого, ашиг олсон үйл баримтууд хамаарна. Тухайн цаг хугацаандаа эвлэрлийн хэлцлийн үр шимийг бүрэн дүүрэн хүртсэн асуудлыг хуульд нийцэхгүй журмаар дахин ердийн журмаар хянан шийдвэрлэх нь Б.Мын эрх ашигт болон үүргийг шударгаар гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байгаа гэж үздэг гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М, Н.Б, Х.Б нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй Хас банк ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

1/ Хас банк ХХК нь маргаан бүхий хөрөнгийн барьцааны эрхийг шударгаар олж авсан тухай: Хариуцагч Х.Б нь Хас банк ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5002558749 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн тогтмол хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр хариуцагч Х.Бтай 5002558749-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулан, түүний өмчлөлийн Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаартай, 1,033 м2 талбай бүхий автомашины гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Хас банк ХХК нь Х.Бтай 5002558749-01 дугаартай Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий этгээдийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олгосон албан ёсны бусад баримт бичигт үндэслэсэн бөгөөд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсч төгөлдөр болсон. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан ба 5002558749-01 дугаартай Барьцааны гэрээг байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х.Б бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул Хас банк ХХК нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж Барьцааны гэрээг байгуулсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2/ Өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны эрхийг хөндөхгүй тухай:

 

Барьцааны эрх нь хөрөнгөнд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул өмчлөгч өөрчлөгдөх нь тухайн хөрөнгөнд бүртгэгдсэн барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иймд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн хүчин төгөлдөр барьцааны эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ өмнөх өмчлөгчийн өмчлөх эрхийг сэргээх тохиолдолд Хас банк ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүднээс шүүхийн шийдвэрт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй тапаар тухайлан дурдаж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК нь №126 тамганы дугаартай, Нийслэлийн Налайх дүүргийн тойргийн нотариатч Т.Жд холбогдуулан одоо хянагдаж буй хэрэгтэй ижил үйл баримт, ижил үндэслэлээр буюу Б.Мтай бодитоор худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, нотариатч тухайн хэлцлүүдийг зээлийн гэрээг халхавчилсан хэлцэл байсныг мэдэж байсан гэх үндэслэлээр 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцээд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тухайн үйл баримтын талаарх шаардлагыг шүүхээс эцэслэн дүгнэсэн байгааг үл хэрэгсэн ижил агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг И ХХК нь гаргаснаа өөрчлөөгүй, улмаар шүүхээр дахин хянуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1хавтас, хх10/, И ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /1хавтас, 11-12/, И ХХК-ийн дүрэм /1хавтас, хх14-18/, М.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас, хх 19/, М.Г, Б.М нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ /1хавтас, хх20/, Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хавтас, 21/, Хаан банкны орлогын мэдүүлгүүд /1 хавтас, 22/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн газраас И ХХК-д явуулсан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/1704 тоот албан бичиг /2 хавтас, 145/, И ХХК-иас Нийслэлийн тээврийн газар-т явуулсан албан бичиг /2 хавтас, 146/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн газраас И ХХК-д явуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6/1991 тоот Гэрээ цуцлах тухай албан бичиг /2 хавтас, 147/, И ХХК-иас Нийслэлийн тээврийн газар-т явуулсан албан бичиг /2 хавтас, 148, 149/, Unegui.mn сайтад байршуулсан зарын фото зураг /2 хавтас, хх150-152/,

 

нэгж талбарын  2 тоот хаят байршилтай 1,800м2 хэмжээтэй газар дээр үйлчилгээний зориулалттай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга барих зорилгоор бүрдүүлж баримт бичгүүд, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр УБЦТС-ын Налайх түгээх төвөөр хийлгүүлсэн техникийн нөхцөл, 2013 онд Налайх дулааны станц ТӨХК-иар хийлгүүлсэн техникийн нөхцөл, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 606 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 99 тоот Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлт, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Барилга, байгууламжийн зураг төслийн экспертизийн ерөнхий дүгнэлт, түүний хавсралт, Барилгын эксиз зураг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайхын дулааны станц ТӨХК-тай үйлдэж баталгаажуулсан Дулааны эрчим хүчим хэрэглэх эзэмшлийн зааг тогтоосон акт, 2009 оноос хойш Нийтийн тээврийн үйлчилгээний газартай байгуулж байсан Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ-нүүд /2 хавтас, хх192-249, 3 хавтас, 1-13/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан И ХХК-ийн сөрөг нэхэмжлэл /3 хавтас, 43, 44/, Шуурхай зар сонины захиргаанд гаргасан хүсэлт, тодорхойлолтууд /2 хавтас, хх45-47/, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн газрын албанд хүргүүлсэн мэдэгдэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 74 дүгээр тогтоол, Скайтел ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 21/2515 тоот албан бичиг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1207 дугаартай шийдвэр /3 хавтас, 167-176/.

 

7. Хариуцагч Х.Бгаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ /2 хавтас, 19/, Х.Бн нэр дээрх 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /2 хавтас, 20/, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Барилга хүлээлцсэн акт /2 хавтас, хх21/, Хас банк ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтууд /2 хавтас, 22-32/, Хосдалай ХХК-ийн үйлдвэр, оффисийн барилгын зураг /3 хавтас, хх57-73/, Хас банк ХХК дахь дансны хуулга, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Хос далай фүүдс ХХК-ийн гэрчилгээний хуулбар, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт,татвар төлөгчийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний савлагаа /3 хавтас/.

 

8. Хариуцагч Б.Маас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Гараж түрээслүүлэх, түрээслэх гэрээ /2 хавтас, хх 119, 120/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/шт2018/00262 тоот дээд шүүхийн тогтоол, хурлын тэмдэглэл /2 хавтас, хх125-133/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/шз2017/12380 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, уг захирамжийг хянасан тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/шт2017/00410 тоот тогтоол /2 хавтас, 134-140/, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримт/3хавтас, 133/,

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-иас шүүхэд өгсөн баримтууд: Хариу тайлбар /1 хавтас, 218, 219/, 2018 оны 5002558749 дугаартай зээлийн шугамын гэрээний хавсралт /1хавсралт, хх220, 221/, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №5002558749-01 тоот Барьцааны гэрээ /1 хавтас, 222/, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1 хавтас, хх223/, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №5002558749 тоот Зээлийн шугамын гэрээ, гэрээний хувийн хэрэгт авагдсан баримтууд /1 хавтас, 224-231/.

 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Жгээс шүүхэд өгсөн баримтууд: Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 001/хт2018/01188 дугаар тогтоол, тэмдэглэл.

 

11. Талуудын хүсэлтээр шүүхийн цуглуулсан баримтууд: Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.М, Н.Б, Х.Б нарт холбогдох гараж, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий газруудын хувийн хэрэг /1 хавтас, 102-173/, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу цугларсан Нотлох баримт нэртэй баримтууд /нб, нийт 192 хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /2 хавтас, хх1,2/, Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 999 тоот мэдэгдэл /2 хавтас, хх3/, Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан И ХХК-ийн гомдол/2 хавтас, хх4/, И ХХК-иас Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, холбогдох баримтууд /2 хавтас, хх5-11/, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 захирамж/2 хавтас, хх12/, Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан И ХХК-ийн гомдол/2 хавтас, хх13, 14/, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 56 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол /2 хавтас, 15/, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /2 хавтас, 16/, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /2 хавтас, хх17, 18/, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /2 хавтас, хх59-88/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Энхбаяр, М.Төрбат нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /3 хавтас, хх92-103/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2014 онд И ХХК нь хариуцагч Б.Мад холбогдуулж 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гаргаж шүүхэд ханджээ. Ажиллагааны явцад Б.Маас уг гэрээний дагуу худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 тоот Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд талуудын эвлэрлийг дараах байдлаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнд:

 

1/ ...И ХХК нь Б.Мад 100,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөх, ...Б.М мөнгийг хүлээн авч ...1,800м2 газар болон ...1033м2 гаражыг И ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэх /нб, хх32, 33/.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17802 тоот Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 тоот Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хүчингүй болгожээ /нб, хх 34, 35/.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 415 тоот 17802 дугаартай шүүгчийн захирамж хянасан тухай тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17802 тоот Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгожээ /нб, хх37-38/.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/шз2015/08210 тоот Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ /нб, хх 39, 40/.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/шт2015/00387 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/шз2015/08210 тоот Захирамж хүчингүй болгох тухай захирамжид дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:

 

1/ ...нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.М нар харилцан тохирч нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор хариуцагчид 100,000,000 төгрөг төлөх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд ...гаражийг газрын хамт Б.Мын эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай /нб, хх41,42/.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхий 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/шт2015/00544 дүгээр тогтоолоор 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/шт2015/00387 дугаар тогтоолыг хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хянаад хэвээр үлдээсэн /нб,хх44/.

 

Дээрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/шт2015/00387 дугаар тогтоолд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2033 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол гарчээ /нб, 54, 55/.

 

Улмаар Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/109 дүгээр захирамжаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/шт2015/00387 дугаар тогтоолыг үндэслэж И ХХК-иас Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамжны 01 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй гараашийг 1033м2 газрын хамт чөлөөлж Б.Мын нэр дээр шилжүүлсэн байна /1 хавтас, хх137/.

 

Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/шт2018/00036 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/шт2015/00387 дугаар тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/шт2015/00544 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/шт2018/00036 дугаар тогтоолд Б.Мын зүгээс гомдол гаргасныг хянаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 183/шт2018/00152 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн, ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдаж эхэлжээ /нб, хх59, 60/.

 

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч И ХХК нь Б.М, Х.Б, Н.Б нарт холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

 

Хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,

 

хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ,

 

хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах;

 

эрхийн улсын * дугаартай 1 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 1033 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Бд,

 

нэгж талбарын * дугаартай  2 тоот хаягт байршилтай, 1,800 м2 талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч И ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Н.Бид даалгуулах.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Х.Б, Н.Б нарт холбогдох И ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч Н.Бид холбогдох ...Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэгж талбарын * дугаартай, 2 тоот хаягт байршилтай 1,800 м2 хэмжээтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг тусгаарласан. Улмаар нэхэмжлэгч хариуцагч Н.Бид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дараах шаардлагуудаа дэмжиж оролцсон. Үүнд:

 

1/ Хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах;

 

2/ эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, 1 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 1033 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Бд даалгуулах.

 

2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн М.Г болон Б.М нарын хооронд байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр талууд дараах гол нөхцлийг тохирчээ. Үүнд:

 

1/ Худалдагч тал буюу М.Г нь худалдан авагч Б.Мад 1 тоот хаягт байршилтай, 1033м2 талбай бүхий гараашийг 50,000,000 төгрөгт худалдах /1 хавтас, хх20/.

 

2/ М.Г /эрх шилжүүлэгч/ нь Б.М /эрх хүлээн авагч/-д 2 тоот хаягт байршилтай, 1,800м2 талбай бүхий газрыг 50,000,000 төгрөгт шилжүүлэх/1 хавтас, хх116/.

 

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б.М болон Н.Б нарын хооронд байгуулагдсан гэрээгээр талууд дараах гол нөхцлийг тохирсон. Үүнд:

 

1/ Б.М нь эрх хүлээн авагч Н.Бид Налайх дүүрэг, 2 тоот хаягт байршилтай, 1,800м2 талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх /1 хавтас, хх108/.

 

Хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-гээр талууд дараах гол нөхцлийг тохирсон. Үүнд:

 

1/ Б.М нь Х.Бд 1 тоот хаягт байрлах, 1033м2 талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдах /нб, хх145/.

 

Хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээ худалдаагүй, ...зээлж авсан. Б.М нь ...үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг зээлийн төлбөрөө буцаан төлүүлэх арга, хэрэгсэл болгож ...эрхийг нэр дээрээ шилжүүлж авсан тул тухайн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцэлд хамаарна,

 

...Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг бусдад үнэ төлбөргүйгээр худалдахыг хориглосон. Гэтэл Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ...эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж,

 

харин хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...хариуцагч Б.М үл хөдлөх эд хөрөнгийг Х.Бд худалдсан мэтээр, газрын эзэмших эрхийг Н.Бид шилжүүлсэн мэтээр гэрээ байгуулж, бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү гэрээ байгуулсан гадаад илрэлийг бий болгож шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх буцаан нэхэмжлэгч И ХХК-д шилжих магадлалаас зайлсхийх, үүнийг саатуулах зорилгоор уг гэрээнүүдийг байгуулсан байгаа тул эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна,

 

...гуравдагч этгээдэд хохирол учруулах зорилгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зан суртахууны хэм хэмжээнд харш хэлцэл. Тодруулбал, хариуцагч Б.М маргаан ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон даруйд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Бд, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед газрын эзэмших эрхийг Н.Бид шилжүүлж нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө болох газрын эзэмших эрхийг буцаан авахыг саатуулж байгаа нь нэхэмжлэгчийг хохироож, өөртөө ашиг бий болгох зорилготой,

 

...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл байхаар заасан. Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Гараж худалдах-худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул энэхүү хэлцэл дээр үндэслэгдэж хийсэн Б.Маас Х.Б, Н.Бтай тус тус байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл,

 

...М.Г болон Б.М нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн Б.М болон Х.Бн нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д зааснаар Х.Б нь ...1,033м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон журмыг зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Хэрэгт Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 001/хт2018/01188 дугаар тогтоол авагдсан.

 

Дээрх тогтоолд ...нэхэмжлэгч И ХХК-ийн төлөөлөгч М.Г, гуравдагч этгээд Б.М нар 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 01 тоотод байрлах 1033м2 талбай бүхий гаражийг худалдах-худалдан авах, мөн гудамжны 02 тоотод байрлах И ХХК-ийн 1,800м2 талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх гэрээг тус тус байгуулсныг нотариатч Т.Ж гэрчилж, бүртгэлийн 1524, 1525 дугаарт бүртгэсэн ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй,

 

...нэхэмжлэгч И ХХК нь ганц гишүүнтэй хуулийн этгээд ба 100 хувийн хувьцаа эзэмшигч нь М.Г байх бөгөөд түүний компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар хийсэн хэлцлийг нотариатч Т.Ж гэрчлэхдээ хуульд заасан үүргээ зөрчөөгүй...,

 

...зээлийн гэрээ байгуулах байсныг мэдсэн атлаа үр дагаврыг танилцуулаагүй, өөр гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй гэсэн дүгнэлтүүд хийгджээ.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгт авагдсан И ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13/65 тоот дугаартай ...тус компанийн нэр дээр байдаг  1 тоотод байрлах 1,800м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэсэн албан бичиг /нб, хх92/,

 

...худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч Б.Мтай эвлэрч магадгүй гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан учир 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 9352 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан үйл баримт / нб хх4 /,

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 тоот Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар И ХХК нь Б.Мад 100,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөх, үүний хариуд Б.М 1,800м2 газар болон 1,033м2 гараашийг И ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхээр тохирсон эвлэрлийг баталж байсан үйл баримт /нб, хх32, 33/,

 

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Гараж түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ний дагуу Б.М нь И ХХК-д  1 тоот хаягт байрлах 1033м2 талбай бүхий гаражийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл түрээслэхээр тохирч байсан үйл баримт /2 хавтас, хх119/-уудтай харьцуулан судлахад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй, хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус гэж үндэслэлгүй байна.

 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, ямар ч төрлийн гэрээг байгуулах эрхтэй. Гагцхүү байгуулсан гэрээ нь өөрөө хуулийн хүрээнд байх ёстой.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэжээ.

 

Мөн газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг газар эзэмшигч эдэлнэ, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Тодруулбал, эзэмшил газрыг хуульд нийцсэн хэлбэрээр шилжүүлэх боломжийг ийнхүү зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн ...Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн зохицуулалтаар газар эзэмших эрхийг бусдад үнэ төлбөртэйгөөр худалдахыг хориглосон байдаг. Гэтэл Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр худалдаж, худалдаж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Мөн аливаа хөрөнгийн жинхэнэ эзэмшигч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс тухайн хөрөнгөө биет байдлаар, биет байдлаар байхгүй бол үнийг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2.-т зааснаар шаардах эрхтэйгээс гадна ийнхүү тухайн хөрөнгө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн эзэмшлээс гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн бол гуравдагч этгээдээс шаардах эрхтэй болно. Гуравдагч этгээдээс шаардах уг эрх нь эзэн этгээдийн сонголтоос шалтгаалахын зэрэгцээ хөрөнгө олж авсан этгээд хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр шилжүүлсэн байдлаас хамаарах учиртайг Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1, 494.2 дахь хэсгүүдэд тусгагджээ.

 

Гэвч өмнө дүгнэсэнчлэн Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн Б.М, М.Г нарын хооронд үүрэг огт үүсээгүй, эсхүл үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Ийм учраас хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан хөрөнгийг /тухайн цаг үед/ бусдад гэрээний дагуу шилжүүлэхдээ Б.М нь хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.М, М.Г нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гараж худалдах-худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч Б.М, Х.Б нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.М, Н.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах,

 

эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, 1 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 1033 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Бд даалгуулах тухай И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ