Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01019

 

                              “ ****- **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00408 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1150 дугаар магадлалтай, 

“ ****- **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох 

****, ******* нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, гараашны зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг *******д даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Зохигчийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хариуцагч *******, гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****- **** ****” ХХК нь ****, ****нарт холбогдуулан ****, ******* нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, гараашны зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг *******д даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00408 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул хариуцагч ****, ******* нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, гараашны зориулалттай, 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг *******д даалгуулах тухай “ ****- **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1150 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т зааснаар ****, ******* нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч ****аас 126,618,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа 2 гэж нэмж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, гараашны зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг *******д даалгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг 3 гэж дугаарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 337,950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч ****аас улсын тэмдэгтийн хураамжид 815,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 723,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “ ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийж, улмаар уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй байсан. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******тай эвлэрч ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн хэлцлийн үр дагаврыг арилгуулж нэгж талбарын 18669296328036 дугаартай Нийслэлийн Налайх дүүрэг, 1-р хороо, Баянзүрх 12070, Уурхайчид 2 гудамж, 2 тоот хаягт байршилтай 1800 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч *******ид тус тус даалгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан Баянгол дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/Ш32021/13422 дугаар захирамжаар *******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

4.1. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. *******, **** нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл ба уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Энэ талаар адил төстэй маргаанд Улсын Дээд шүүхийн  хэрхэн дүгнэлт хийсэн талаар авч үзвэл. Тохиолдол: Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Б.О, Д.Б, Ч ХХК нарт холбогдуулан 2013.12.17-ны өдөр М.У болон Б.О нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2014.06.23-ны өдөр Б.О болон Д.Б нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, 2017.02.17-ны өдөр Д.Б болон Ч ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгон, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48 А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч Б.О нь нэхэмжлэлийг зөвшөөрч, хариуцагч Д.Б, Ч ХХК нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. Давж заалдах шатны шүүх Б.О, Д.Б нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний Барилга худалдах-худалдан авах гэрээ нь 2013.12.17-ны өдрийн М.У, Б.О нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхдээ анхан шатны шүүх хууль зөв хэрэглэжээ” гэж дүгнэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2022/00807 дугаар тогтоолд “Хоёр шатны шүүх Б.О, Д.Б нарын хооронд 2014.06.23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ нь 2013.12.17-ны өдрийн М.У, Б.О нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэж дүгнэжээ. Дээрхээс үзэхэд *******, **** нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд уг хэлцэлд үндэслэгдэж хийгдсэн ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан зохицуулалт нэвт хэрэглэгдэж ****хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй болно. Мэдээж улсын бүртгэл нь олон нийтийн итгэл үнэмшлийг тээж байдаг хамгийн найдвартай хэлбэрийн шаардлага юм. Үүнд итгэж үнэмшсэн этгээдийн эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т заасан өргөдөл гарсан эсхүл буруу ташаа болохыг нь мэдэж байснаас бусад нөхцөлд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т зааснаар хамгаалагдана. Өөрөөр хэлбэл ****нь шударгаар өмчлөх эрхийг олж авснаас бусдаар үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй. ****үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй нь дараах нотлох баримтуудаас харагдана.

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00036 дугаар тогтоолоор шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 00387 дугаар тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 00544 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр болсон байдаг. Чухам энэ үеэс ****, ****нарын зүгээс шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх буцаан нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК-д шилжих магадлалаас зайлсхийх, үүнийг саатуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ****аас ****руу шилжүүлэх ажлыг маш түргэн хугацаанд хийж гүйцэтгэсэн байдаг. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05932 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1962 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00185 дугаар тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Сорани” ХХК-аас ****ад шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1094 тоот шүүхийн гүйцэтгэх хуудасбичигдсэн байдаг.

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.02.06-ны өдрийн 1/2501 тоот албан бичгээрдээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг ****ын өмчлөлд шилжүүлэхийг Налайх дүүргийн бүртгэлтийн хэлтэст мэдэгдсэн ба үүнээс 4 хоногийн өмнө 2018.02.02-ны өдөр хариуцагч ****, хариуцагч *******д итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Сорани” ХХК-аас ****ын нэр дээр гаргуулахтай холбоотой улсын бүртгэлд мэдүүлэг бөглөх, гарын үсэг зурах, гэрчилгээг хүлээн авах гэх мэт үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон байдаг. Дээрх итгэмжлэлийн дагуу хариуцагч ****нь 2018.02.06-ны өдөр улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж, тухайн өдөртөө багтаан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ****ын нэр дээр гаргуулан авч, улмаар тэр өдрөө буюу 2018.02.06-ны өдөр ****, ****нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.” гэж зааснаас үзвэл ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэгдэх асуудлыг ажлын 1 өдрийн дотор шийдвэрлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хууль зүйн боломжгүй байсан нь харагддаг. Үүнээс үзэхэд хариуцагч *******гийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд маргаантай асуудал байгааг мэдэж байсан нь тодорхой харагдаж байгаа бөгөөд 2015 оноос маргаантай байгаа объектын хувьд тэрээр шударга өмчлөгч гэх итгэл үнэмшлээр хамгаалагдах боломжгүй гэж үзэж байна.

4.4. ****, ****нарын 2018.02.06-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.1-д үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн нь дүр үзүүлсэн хэрэг юм. Учир нь ****ын нэхэмжлэлтэй “Сорани” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ****ын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо“...бид аргагүйн эрхэнд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бизнесээ авахын тулд 400 орчим сая төгрөгийн үнэтэй объектоо 3 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хийсэн.” гэж бичиж гомдол гаргаж байсан. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр  худалдсан эсэх асуудалд хариуцагч нар өөр өөр тайлбарыг өгдөг. Тодруулбал 2021.01.18-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн асуултад зөрүүтэй тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл 400 орчим сая төгрөгийн үнэтэй объектоо 3 сая төгрөгөөр худалдахгүй гэж маргаж, мэтгэлцэж байсан хүн хэрэг ердийн журмаар шийдвэрлэхээр болсны дараа 10 сая төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан үйл баримтыг үнэ зөв гэж, хариуцагч *******г шударга өмчлөгч гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдэж, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигчийг биш харин хэний нэр дээр уг хөрөнгө бүртгэлтэй байна тэр этгээдийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцох боловч маргааны үйл баримт, хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч *******г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх боломжгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

4.5. Давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тооцохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, үнэлгээг буруу тооцсон. Давж заалдах шатны шүүх “Хас банк”-аас *******д зээл олгож, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа түүний зах зээлийн үнэлгээг 160,000,000 төгрөгөөр үнэлсэн талаар баримт хэрэгт авагдсан учир уг үнэлгээг бодит байдалд илүүтэйгээр нийцнэ гэж үзсэн болно” гэжээ. Өмнө нь дурдсанчлан ****ын нэхэмжлэлтэй “Сорани” ХХК-д холбогдох иргэний хэрэгт ****ын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “бид аргагүйн эрхэнд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бизнесээ аврахын тулд 400 орчим сая төгрөгийн үнэтэй объектоо 3 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн гэрээг хийсэн” гэж бичсэн байдаг. Үүнээс үзвэл хариуцагч тал энэхүү энэхүү хөрөнгийг дор хаяж 400 сая төгрөгийн үнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна. Хэрэгт авагдсан 2012.03.19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “МЧД” ХХК-ийн тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээгээр 979,200,000 төгрөг, гаргасан зардлын өртгөөр тооцсон үнэлгээгээр 499,187,800 төгрөг гэж үнэлсэн нь ****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбаяр нарын дээрх тайлбартай нийцэж байгаа. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. 1-р хавтаст хэргийн 231 дэх талд “Хас банк”-ны “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудас”-аас үзэхэд “Хас банк”-ны зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ын үнийг 159,250 төгрөгөөр буюу 164,505,000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг 1 м.кв-ын үнийг 15,000 төгрөгөөр буюу 15,495,000 төгрөгөөр буюу нийт 180,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийг газраас салган авч үзэх боломжгүй нь тодорхой тул “Хас банк”-ны зүгээс үл хөдлөх эд хөрөнгө болон түүний доорх 1.033 м.кв газрыг хамтад нь барьцаалж зээл олгосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тооцсон нь үндэслэлгүй юм. Анх нэхэмжлэгч, **** нарын хооронд байгуулсан гарааш худалдах-худалдах авах гэрээнд гараашны доорх газрыг тусгаагүй, мөн шүүхийн гүйцэтгэх хуудаст ч энэ талаар тусгаагүй байдаг боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад газар үл хөдлөх эд хөрөнгөө дагаж шилжих ёстой гэсэн зарчмаар гараашны доорх газраас 1.033 м.кв-ыг таслан албадан чөлөөлж, ****ын эзэмшилд шилжүүлсэн байдаг. Энэ талаар 1хх-ийн 137 дах талд авагдсан Налайх дүүргийн Засаг даргын 2017.04.11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/109 дүгээр захирамжид тодорхой тусгагдсан байдаг.

4.6. Давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус байх гэрээний харилцан буцаан шилжүүлгийг тооцохдоо хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу “гараашны үнэлгээ 160,000,000 төгрөгөөс *******ээс шилжүүлсэн гэх 33,382,000 төгрөгийг хасаж, үлдэх 126,618,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч анх ****аас 50,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд үүнээс буцаан төлсөн 33,382,000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 16,618,000 төгрөг болно. Хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн хийгдсэн шилжүүлгийг харилцан буцаах тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ****ад 16,618,000 төгрөг төлөх дутуу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 160,000,000 төгрөгөөс төлсөн 33,382,000 төгрөгийг бус, харин төлөөгүй үлдэгдэл 16,618,000 төгрөгийг хасах ёстой байжээ.

4.7. Давж заалдах шатны шүүх ****, ******* нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчинтэй байх тохиолдолд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д “Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулсан гэрээ хүчинтэй байх нөхцөлд ****үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нэхэмжлэгчид гарган өгөх үүрэгтэй. Үүргийн эрх зүйн харьцангуй байх зарчим гэдэгт аливаа этгээд хувийн чөлөөт байдлын үндсэн дээр өөрийн сонгосон гэрээний талтай л эрх зүйн харилцаа үүсгэх ба энэ харилцаанд гуравдагч этгээд аль болох оролцохгүй байхыг юун түрүүнд ойлгодог. Гэхдээ өмчийн эрх зүйн талаарх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дах хэсгийн зохицуулалтууд хуульд заасан цөөн тохиолдлуудад хазайдаг. Тодруулбал Иргэний хуулийн 494 дүгээр зүйл нь энэхүү харьцангуй байх зарчмыг эвдэж, үнэ төлбөргүй шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эсрэг аливаа хөрөнгийг буцаан шаардах эрх олгодог онцгой зохицуулалт юм. ******* болон **** нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК нь ****аас Иргэний хулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг буцаан шаардах эрхтэй. Хариуцагч **** болон ****нарын хооронд байгуулсан 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10,000,000 төгрөг гэж заасан боловч мөнгө шилжүүлсэн баримт байдаггүй. Мөн энэ гомдлын Нэг дэх хэсгийн 3-т заасан үндэслэлүүдээр 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн, өмчийн буцаан шилжүүлгийг саатуулах зорилготойгоор хийсэн хэлцэл болно. Мөн Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д заасны дагуу ****төлбөргүйгээр олж авсан хөрөнгийг нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй.

4.8. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас “ ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот, хаягт байршилтай, гараашны зориулалттай 1.033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг *******д даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасны дагуу хэлцлийн үнийн дүн болох 10,000,000 төгрөгөөс тооцож 174,950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд “эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот, хаягт байршилтай, гараашны зориулалттай 1.033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч *******д даалгах” агуулга бүхий өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“...давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ****аас 126,618,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.3-т тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг харилцан зөрүүтэй хэрэглэж тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь магадлалд нөлөөлсөн, Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан байх тул эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.  Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэргийн үйл баримтын талаар өөр өөр үнэлэлт өгсөн. Тухайлбал, анхан шатны шүүх “хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ”

5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4, 120.4-т заасны хүрээнд Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01188 дугаар тогтоолоор маргаж буй үйл баримт болох гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, хэлцлийн агуулга, үр дагаврыг тайлбарлаагүй, худалдах-худалдан авах гэрээ бус, зээлийн гэрээ болохыг мэдсээр байсан атлаа нотариатч гэрчилсэн гэх үйл баримт нэгэнт дүгнэгдсэн,

Нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК нь тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрч байна гэсэн албан бичгийг өөрөө үйлдэж газрын албанд гаргаж өгсөн,

Уг нэхэмжлэлээ нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК хариуцагч Б. Мөнхбаттай эвлэрч магадгүй үндэслэлээр татан авсны дагуу 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн 9352 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан,

Нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК нь өөрийн өмгөөлөгчийн оролцуулан ****тай эвлэрлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг ****ад нэг сарын дотор төлж барагдуулах, үүний хариуд **** 1,800 м.кв газар болон 1033 м.кв гараашийг буцаан худалдахаар тохирсныг шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4481            дугаартай захирамжаар баталсан.

5.2. Нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК болон **** нарын хооронд хожим 2015.10.29-ний өдөр “Гарааш түрээслүүлэх, түрээслэх гэрээ” байгуулагдаж, тухайн газарт байрлах 1033 м.кв гараашийг 2015.10.26-ны өдрөөс 2016.04.26-ны өдөр хүртэл түрээслэхээр тохирч “ ****- **** ****” ХХК түрээслэн ашигласан нөхцөл байдал тус тус тогтоогдсон тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ хариуцагч ****ын зүгээс анхан шатны шүүхэд дараах нотлох баримтуудыг татгалзлынхаа үндэслэл болгон тодруулж заасан.

“ ****- **** ****” ХХК Налайх дүүргийн тойргийн нотариатч Т. Жигжидсүрэнд холбогдуулан бие даасан нэхэмжлэлийг гаргахдаа, зөвхөн Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлцлийн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн (хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг хувь этгээд М. Гансүх захиран зарцуулах хэлцэл гэрчилсэн) гэх үндэслэлээр бус, түүний хамтаар хэлцлийн агуулгын шаардлагыг зөрчиж, нотариатч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж буйг мэдсээр байж дүр үзүүлсэн хэлцэл болох худалдах-худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн гэсэн үйл баримтыг шүүхээр хянуулсан. Энэхүү үйл баримтын талаар урьд шүүхээр нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал авагдсан, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4, 120.4-т зааснаас гадна, тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1-д заасан журам үйлчлэхээр байсан.

Иргэн ******* нь хуулийн этгээд “ ****- **** ****” ХХК-аар бус, иргэнийхээ хувьд Б. Мөнхбатын хамаарал бүхий хүний дансанд “Гансүхээс” утгаар шилжүүлсэн нийт 33,382,000 төгрөгийг ****аас буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэргийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зэрэгцүүлэн гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад, тухайн хэрэгт нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагатай өөр иргэний хэрэг нөлөөлөх, түүнчлэн “ ****- **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй шийдвэрлэгдэж дууссан хэрэгт авагдсан үйл баримт давтагдаж байгааг шүүх дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон.

5.3. “ ****- **** ****” ХХК нь маргааны зүйл болсон хэлцлээр шилжүүлэн өгсөн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн бодит үйлдлийг удаа дараа гаргасны дотор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Б. Мөнхбатаас буцаан түрээслэн ашиглаж байсан, түрээсийн төлбөрийг хугацаа хоцроосон үндэслэлээр Б. Мөнхбатын нэхэмжлэлтэй, “ ****- **** ****” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үед, тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэл дэвшүүлж маргаж, тайлбар огт гаргаж байгаагүй, энэ нь тухайн шийдвэрийг хожим “ ****- **** ****” ХХК шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаж, хяналтын шатны журмаар хуралдаан явагдах үед дахин сөхөгдөж, яагаад тухайн үед ийм үндэслэлээр огт маргаж тайлбар гаргаагүй болохыг шүүх бүрэлдэхүүн тодруулахад “шаардлага байгаагүй” гэсэн тайлбарыг өгч байснаар нотлогддог /холбогдох түрээсийн гэрээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох баримт, Улсын дээд шүүхэд түрээсийн төлбөр хоцроосон маргааныг хянан шийдвэрлэсэн тогтоол, хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн./

5.4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 10 өдрийн 415 дугаартай тогтоолоор “ ****- **** ****” ХХК нь өмгөөлөгчийн хамтаар батлуулсан эвлэрлийн гэрээнийхээ үүргээ биелүүлэх хугацаа нь өнгөрмөгц, өөртөө ашигтай байдлыг хууль зүйн үндэслэлээр халхавчлан бий болгож, үүргийг шударгаар гүйцэтгэхээс зайлсхийж буй болохыг тусгайлан дүгнэсэн. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн үйлдэл, тайлбарыг ажиглаж нягталсны үр дүнд “...2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4481 дүгээр шүүгчийн захирамжаар талууд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан, нэхэмжлэгч тал 2014.10.24-ний дотор мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн гэдгээ мэдэж ухамсарласан атлаа хожим үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсний дараа буюу 2014.10.27-ны өдөр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүсэлтээ ирүүлсэн...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

“ ****- **** ****” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, маргах эрхгүй болсон, нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтаар 3 жил дараалан хүсэлт гаргаж, төрөл бүрийн дарамт шахалт үзүүлсээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болсон хэргийг дахин ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, хүсэлт хангагдсан. Үүний үр дүнд: 1: “ ****- **** ****” ХХК анх гэрээ байгуулах тухайн цаг үед бэлэн мөнгөний хэрэгцээ байсныгаа хангаж дуусаад, хожим тухайн хэрэгцээ арилсан үедээ нөхцөл байдлыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлах боломжтой болсон. 2: “ ****- **** ****” ХХК ****ын өмчлөлд шилжүүлэн өгсөн хөрөнгөө буцаан түрээслэн ашиглаж, авто тээврийн үйл ажиллагаа явуулж ашиг орлого олоод, хожим тухайн нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа өөрийн үйлдлийг үгүйсгэж шүүхэд мэдүүлэх боломжтой болсон. 3: “ ****- **** ****” ХХК нь ****ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх эрсдэлээс эвлэрлийн гэрээний дагуу чөлөөлөгдсөн. Үүний дагуу тухайн хөрөнгийг ашиглаж түрээслэн ашиг орлого олсныхоо дарааг нөхцөл байдлыг дахин өөрөөр тайлбарлах болсон. 4: Анх шилжүүлэн өгсөн хөрөнгийн шинж байдал өөрчлөгдөж, бусдын эд хөрөнгө холилдож нийлсэн, маргааныг эцэслэн шийдвэрлэж, “гомдол гаргах эрхгүй, эцсийн шийдвэр” болно гэсэн шүүхийн тогтоол, шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шинээр хөрөнгө оруулалт орж үнэ цэнэ өссөн тул үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагыг дахин 4 жилийн дараа ердийн журмаар хянан шийдвэрлэхэд бодит байдлыг сэргээн дүрсэлж тухайн цаг үеийн байдлаар дүгнэх шаардлагатай болсон. 5: “ ****- **** ****” ХХК өөрийн удаа дараагийн үйлдлээр баталгаажуулсан хөрөнгө шилжүүлэх болон эвлэрэх хэлцлийнхээ үр шимийг удаа дараа хүртсэнийхээ дараагаар тухайн үр шим хүртсэн хэлцлүүдийгээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шинээр маргах боломжийг нээсэн нь шударга бус болсон.

5.5. “ ****- **** ****” ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасныхаа дарааг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй тул нэхэмжлэл буцаагдсан, дахин тухайн асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаагүй. “ ****- **** ****” ХХК нь ****ад худалдсан газар эзэмших эрхтэй холбоотойгоор шүүхэд зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад, энэ явцад тухайн эрхийг дамжуулан шилжүүлж авсан хариуцагч *******аас үнэ цэнэ бүхий эд хөрөнгө хүлээн авч эрх ашиг нь сэргээгдсэн тул “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-тэй холбоотой шаардлагыг тусгаарлан хэрэгсэхгүй болгосон, энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болсон (энэ нь дахин нотлогдож, “ ****- **** ****” ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзан, татан авсныг анхан шатны шүүх хуралдааны дараа, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/2022/0156 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамж гарсан) “ ****- **** ****” ХХК нь хүүтэй авсан гэх “зээл”-ийнхээ хүү, хугацаа, тооцоо, нөхцөлийг өөрсдөө ч тайлбарлаж чаддаггүй, энэ талаар нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй.

5.6. **** нь “маш хямд үнээр хөрөнгө худалдаж авах” агуулгатай зар буюу гэрээ байгуулах саналын дуудлага гаргасныг дагуу “ ****- **** ****” ХХК холбогдож талууд хэлцэл байгуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх *******ээс 2014.01.22-ны өдрөөс 02.20-ныг хүртэл шилжүүлсэн 33,382,000 төгрөг, ******* хөрөнгө буцаан худалдан авах хүсэл зориг илэрхийлсэн тухай тайлбар, хөрөнгийг буцаан худалдахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан баримтуудыг талуудын хооронд “дүр үзүүлсэн хэлцэл” байгуулагдсан гэж үзэх үндэслэл гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болгохдоо баримталсан хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг үнэлсэн хэлбэр нь дээрхээс үзэхэд анхан шатны шүүхийн өгсөн дүгнэлттэй илт зөрүүтэй, дутуу дулимаг, хэт ерөнхийлсөн, үндэслэл муутай болсон тул хэргийг хяналтын шатны журмаар хянан хэлэлцэж, хэргийн бодит үнэнийг тогтоох нөхцөлөөр хангаж өгнө үү.

5.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Гэрээ байгуулах шинэ саналыг урьдын хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй адилтган дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл /Нотлох баримтыг үнэлэх/-ийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дах хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ, цаг хугацаа, орон зайн хэмжүүр, учир зүйн шалтгаант холбоог алгасан илэрхий алдаатай дүгнэлт өгснөөр нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлэх журам зөрчигдөж, улмаар буруу дүгнэлтэд үндэслэн магадлал гарчээ. Тодруулбал магадлалын хянавал хэсэгт дурдсан, *******ээс 2014.01.22-ны өдрөөс 02.20-ныг хүртэл шилжүүлсэн 33,382,000 төгрөг, буцаан худалдахаар тохирсон, буцаан худалдахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. ******* нь ****ад худалдсан хөрөнгөө буцаан худалдан авах хүсэл сонирхолтой байгаа тухайгаа хэлж, тухайн хөрөнгийг **** буцаан худалдах тохиолдолд 100,000,000 төгрөгөөр худалдаж болохыг илэрхийлсэн байдаг ба талууд энэхүү үйл баримтын талаар маргадаггүй. Үүний дагуу *******ээс ****ын нэр зааж өгсөн дансанд 33,382,000 төгрөгийг шилжүүлээд тохирсон дүнг бүрэн шилжүүлээгүй. Яагаад ийм дүнгээр хэсэгчилж шилжүүлээд байгаа талаар, үлдэгдэл төлбөр хэзээ төлөх талаар ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбаяр *******тэй уулзахаар удаа дараа ажлын байран дээр нь очиж байсан боловч гадуур ажилтай, гадаад явсан зэрэг шалтгаанаар уулзахгүй явж байгаад шүүхэд гэнэт хүчингүй гэрээ гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан байсныг сөрөг нэхэмжлэл гаргахдаа тайлбарласан байдаг. Ингээд хожим нэхэмжлэлээ татаад, дахин гаргаж, улмаар тохирсон ёсоор эвлэрлийн гэрээг 100,000,000 төгрөгөөр хийж хөрөнгийг буцаан худалдах тохиролцоонд хэний ч шахалт, дарамтгүйгээр, өмгөөлөгчөө оролцуулан хийсэн байдаг. Энэхүү гүйлгээний утга дээр ******* нь ****ын хамаарал бүхий гуравдагч этгээдийн дансанд зээл, хүү гэсэн утгыг бичиж шилжүүлсэн болохыг **** хожим мэдсэн. ******* гүйлгээ хийхдээ бичсэн утга нь хоёр талын хүсэл зоригийг дангаар илэрхийлэх боломжгүй.

5.8. Нөгөөтээгүүр, энэхүү үнийн дүнг хуулийн этгээд “ ****- **** ****” ХХК бус, иргэн ******* нь ****ад холбогдуулан тухайн дүнг шилжүүлэгч хувь этгээдийнхээ хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний дагуу буцаан гаргуулахаар шаардсан хэргийг дээр дурдсанаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хожим шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тухайн үйл баримтаар бие даасан маргаан явж байгаа гэж үзэн мэтгэлцээний хүрээ хязгаар тогтсон байсан боловч давж заалдах шатны шүүх “ ****- **** ****’’ ХХК-ийн шилжүүлээгүй, бие даасан маргааны хүрээнд иргэнээрээ шаардсан мөнгөн дүнг уг хэрэгтэй хамтатган шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6 дах хэсэгт “Гэрээ байгуулах саналаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг гэрээ байгуулах тухай шинэ санал гэж үзнэ”гэж заасан тул **** нь өмчлөлдөө авсан гэж үзэж буй хөрөнгөө үнэ нэмж, өөр нөхцөлөөр буцаан худалдахаар тохирсон нь шинэ хэлцлийн санал бөгөөд энэхүү шинэ санал нь урьдын хэлцэл дүр үзүүлсэн болохыг илэрхийлэх нотлох баримт болохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа заасан нотлох баримтуудыг үнэлэхдээ, үнэн зөвөөр үнэлж чадаагүй тул алдаатай болсон. Товчоор хэлбэл, 2013оны хэлцэлд “ ****- **** ****” ХХК нь хөрөнгө худалдагч талын хувьд хэлцлийн санал гаргаж гэрээ байгуулсан бол, 2014 оны буцаан худалдах хэлцэлд **** нь хөрөнгө худалдагч талын хувьд хэлцэл хийж эвлэрлийн гэрээ байгуулагдсан болохын хувьд эдгээр нь харилцан ялгаатай хэлцлүүд болохыг давж заалдах шатны шүүх ялгаж салгаж чадаагүй. Хямд үнээр хөрөнгө худалдан авах авах гэрээ хийснийхээ төлөөст Б. Мөнхбат 126,6 сая төгрөг нэмж төлөх болсон  нь алдаатай. Нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчиж, улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн өөр нэгэн алдаа нь, давж заалдах шатны шүүх 2013 оны гэрээгээр шилжүүлсэн талууд үнэ цэнийн төсөөлөл, тохиролцооны хувьд 50 сая төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хожим өөрчлөгдөж, бусдын хөрөнгө оруулалт шингэсэн, эд хөрөнгийн шинж байдал, үнэ цэнэ өссөний дараах үе болох 2018 оны Хас банкны хийсэн үнэлгээ болох 160,000,000 төгрөгөөр тооцож, зөрүү үнийн дүнгээс 33,8 сая төгрөгийг суутган ****аас 126,6 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн явдал юм. Энэ нь таван жилийн өмнөх өөр цаг үеийн, өөр шинж чанар бүхий, талууд 50 сая төгрөгөөр харилцан тохиролцож байсан хөрөнгийг таван жилийн дараа, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, бусдын хөрөнгөтэй холилдож нийлсэн, өөр үнэ цэнэ бүхий хөрөнгийн үнээр тооцож ****ад хүчээр тулган худалдсантай адил хууль хэрэглээний ноцтой алдаа бүхий үнэлэлт болсон. Өөрөөр хэлбэл, **** анх тухайн гарааш, газрыг 160 сая төгрөгөөр үнэлж тохиролцож аваагүй, тийм төсөөлөл байгаагүй боловч тухайн хөрөнгийн үнэ цэнэ өссөнийг үр дагаврыг **** хариуцан “ ****- **** ****" ХХК-ийн өмнө арилгах, **** буруутай этгээдээр тогтоогдсон мэт дүгнэлт болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулж сонсгомогц оролцогчийн хувьд магадлалаас тодруулах боломжийн дагуу, “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж ****ыг дүгнэсний үндсэн дээр мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байгаа юу?” гэж асуухад бүрэлдэхүүн магадлалаа тайлбарлаж, Иргэний хуулийн 56.6 дах хэсэгт заасан буруутай этгээдийн талаар бүрэлдэхүүн ямар нэгэн дүгнэлт өгөөгүй болохыг онцлон тайлбарласан. Энэ нь ч магадлалаас тодорхой харагдах бөгөөд давж заалдах шатны шүүх “дүр үзүүлэн хийсэн” хэмээн тооцсон хэлцлийг ****ын буруутай үйл ажиллагааны улмаас байгуулах болсон гэж дүгнээгүй. Энэ тохиолдолд хэрэв хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд Иргэний хуулийн 56.5 дах хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу үнийг төлүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 493.4-т “Гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй” гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжих журмаар буцаан шаардах хуулийн зохицуулалттай. Гэвч “ ****- **** ****” ХХК нь үнийн дүнг гаргуулах ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд (иргэн ******* нь гаргасан бие даасан өөр хэргийг эс тооцвол) гаргаж байгаагүй, энэ талаар шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан журмыг баримтлаагүй. улсын тэмдэгтийн хураамжийг зохих дүнгээр төлж байгаагүй, зохигч, гуравдагч этгээдүүд энэхүү мөнгөн дүнгийн талаар нэг ч удаа мэтгэлцэж байгаагүй, талуудын диспозитив зарчим хэрэгжээгүй байтал давж заалдах шатны шуух хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмуудыг зөрчиж мэтгэлцээгүй үнийн дүнг хариуцагч ****аас гаргуулсан нь нэхэмжлэгч талд илт давуу байдал бий болгосон, М. Гансүх нь иргэнийхээ хувьд шилжүүлсэн мөнгөн дүнг ямар нэгэн нотлох баримтгүйгээр “ ****- **** ****” ХХК-ийн авлагатай адилтган дүгнэж, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тогтоосны зэрэгцээ, газар эзэмших эрхийн хувьд нэгэнт зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэж *******аас зохих нөхөн төлбөр гаргуулсан шаардлагыг хамтатган шийдвэрлэж ноцтой алдаануудыг гаргасан.

5.9. Давж заалдах шатны шүүхийн үнэлэлт нь ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг удаа дараа алдаатай дүгнэсний дараагийн илрэл нь ****аас “ ****- **** ****” ХХК-нд төлсөн 50 сая төгрөгийг огт үнэлээгүй орхигдуулсан явдал юм. Иргэн *******ээс буцаан худалдан авах тохиролцооны хүрээнд шилжүүлсэн 33,382,000 төгрөгийг хасвал, 16,618,000 төгрөгийг “ ****- **** ****” ХХК эсхүл ******* нь бусдын хөрөнгө оруулалтаар өссөн үнэлгээний зөрүү болох 126,6 сая төгрөгийн хамт авч үлдэхээр байна. Магадлалаар хэргийг гомдлын хүрээгээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан шийдвэрлэхдээ ийм эрх зүйн үр дагаврыг бий болгосон. Хуулийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны зөрчсөн. Хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хянуулах зорилготой, нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл нь хэлцлийн агуулгыг хянуулах зорилготой, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах хэргээс тус тус харилцан тусдаа, бие даасан байдлаар шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэл, боломжтой талаар хариуцагч тал маргадаггүй. Харин “ ****- **** ****” ХХК нь урьд уг маргааны зүйл болсон хэлцлийг зээлийн гэрээ байсан, дүр үзүүлж өөр хэлцэл халхавчилсан гэрээг нотариатч гэрчилсэн гэх үндэслэлийг хэлбэрийн шаардлагатай хамтад нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тухайн хэлцлийг гэрчилсэн нотариатчид холбогдуулан шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх “шүүхийн зүгээс нотариатчийн үйлдлийг хянасан ба гэрээний талуудын хүсэл зориг буюу гэрээний агуулгыг хянаагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахад шүүхийн дээр дурдсан магадлал, тогтоол харшлахгүй” гэж дүгнэсэн нь Улсын Дээд шүүхэд нотариатчийн үйлдлийг “ ****- **** ****” ХХК нь зөвхөн нотариатчаар заавал гэрчлэгдэх хэлбэрийн шаардлагыг хянуулсан мэтээр явцууруулсан, бодит байдалтай нийцэхгүй болсон. Учир нь Т.Жигжидсүрэн нотариатчийн үйлдлийг “ ****- **** ****” ХХК нь зөвхөн иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага зөрчсөн үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар хандаагүй, агуулгын хувьд зээлийн гэрээ байсан, дүр үзүүлсэн хэлцэл байсныг мэдсээр байж гэрчилсэн гэх шаардлагыг хамтад гаргасан нь Улсын Дээд шүүхийн 01188 дугаар тогтоолд дүгнэгдсэн: “...зээлийн гэрээ байгуулах байсныг мэдсэн атлаа үр дагаврыг танилцуулаагүй, өөр гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй.” (Хэрэв нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахдаа зөвхөн хэлбэрийн шаардлагыг зааж маргасан байсан бол давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл бүхий болох байсан.) Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээтэй холбоотойгоор мөн адил Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн маргаан бөгөөд тухайн маргааны хүрээнд хариуцагчаар оролцсон “ ****- **** ****” ХХК нь ****ын өмчлөлийн хөрөнгийг түрээслэн ашигласан үйл баримт дүгнэгдсэн байхад энэхүү дүгнэлтийг мөн зөрчсөн. Энд нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК-ийн тайлбарлаж буй -тухайн түрээсийн гэрээг аргагүй байдалд орсны улмаас хийсэн гэх үйл баримт ямар ч шүүхээр тогтоогдоогүй, нотлогдоогүй, түрээсийн гэрээг аргагүй байдалд орсны улмаас хийгдсэн хэлцэл гэж нотолсон ямар баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх “дүр үзүүлж хийсэн” хэлцэл бус болохыг үгүйсгэж буй олон тооны нотлох баримтуудын талаар дүгнэлгүй орхигдуулж, зөвхөн нэг талын тайлбарыг ач холбогдолтой хэмээн үзсэн.

5.10. Шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 17 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт “Хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлговол зохино”, 2.4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 42.4-т заасан “бусад этгээд” гэдэгт тухайн хэлцлийг гэрчлэх хуулиар бүрэн эрх олгогдсон этгээдийг ойлгоно” гэж, 5.2 дах хэсэгт “Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно", 5.3 дах хэсэгт “Мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тус тус заасан. Тэгвэл “ ****- **** ****” ХХК болон **** нарын хооронд үүссэн харилцааг тал бүрээс нь шинжлэн судалж үзвэл, маш хямд үнээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэсэн зарлалын дагуу гараашийг газрын хамт 50 сая төгрөгөөр худалдаж, гэрээг нотариатчаар гэрчлүүлж, бүртгэл шилжихэд шаардагдах албан бичгийг “ ****- **** ****” ХХК гарган өгч, улмаар буцаан түрээсэлж, буцаан худалдан авахаар тохиролцож байсан үйл баримтууд тогтоогддог. Энэхүү үйл баримтыг давж заалдах шатны шүүх тайлбарласан байдал нь “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-ийн тухай Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбартай тохирохгүй, бусдын өмнө гадаад илэрхийллийг хэлцлээр дамжуулан бий болгохыг хүссэн гэсэн нөхцөл байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн төрөлд хамаарах өөр хэлцлийг халхавчилсан хэлцлийн “халхавчлагдсан хэлцэл” байх ёстой “зээлийн гэрээ” нь уг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн удаа дараагийн үйлдэл, үйл ажиллагаа, тэдгээрийн дотор халхавчлагдсан гэх гэрээнийхээ нөхцөлийг тайлбарлаж нотолж чадахгүй нь /зээлийн гэрээ болохыг эхлээд нотариатч мэднэ гэсэн нь нотлогдоогүй, гэрчүүд мэднэ гэсэн нь нотлогдоогүй. **** нь зээлийн төлбөр хүлээн авсныг мэдэж байсан мэтээртайлбарласан боловч энэ нь нотлогдоогүй, данс эзэмшигч А.Билгүүнийг гэрчээр асуугаагүй, хямд үнээр хөрөнгө худалдан авах зарын дагуу холбогдсон болохоо няцааж чадаагүй, г.м./ өөрөө түүнийг үгүйсгэдэг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар нарын гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.09.30-ны өдрийн 001/ШХТ2022/00959 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын гомдлын “...нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК нь *******тай эвлэрч ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн хэлцлийн үр дагаврыг арилгуулж, нэгж талбарын 18669296328036 дугаартай Нийслэлийн Налайх дүүрэг, 1-р хороо, Баянзүрх 12070, Уурхайчид 2 гудамж, 2 тоот хаягт байршилтай 1800 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч *******ид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан Баянгол дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/Ш32021/13422 дугаар захирамжаар *******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд давж заалдах шатны шүүх ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийж, улмаар уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй байсан. ...160,000,000 төгрөгөөс төлсөн 33,382,000 төгрөгийг бус, харин төлөөгүй буюу үлдэгдэл 16,618,000 төгрөгийг хасах ёстой...” гэсэн энэ хэсгийг хангаж,  хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

8. Анхан шатны шүүх “ ****- **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т зааснаар ****, ******* нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч ****аас 126,618,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК-д олгохоор өөрчлөн, тогтоох хэсэгт 2 гэсэн заалт нэмж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул ****, ******* нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, гараашны зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг *******д даалгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

9. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн хэдий ч зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчгүй хэрэглэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахдаа тооцооллын алдаа гаргасан байх тул зөвтгөнө. 

10. “ ****- **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ****тай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож гарааш, газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэх гэрээ байгуулсан, гэтэл хариуцагч **** нь ирээдүйд гарааш, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээс зайлсхийх зорилгоор *******, ******* нарт цааш нь гарааш, газар эзэмших эрхийг шилжүүлсэн. ****, ******* нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан гарааш худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, гараашны зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг *******д даалгах...” гэж тодорхойлжээ. 

11. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2021/13422 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ****, *******, ******* нарт холбогдох “ ****- **** ****” ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч *******ид холбогдох “... ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэгж талбарын 18669296328036 дугаартай,  Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Баянзүрх 12070, Уурхайчид 2 гудамж, 2 тоот хаягт байршилтай 1,800 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулах” тухай шаардлагыг тусгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “ ****- **** ****” ХХК хариуцагч *******ид холбогдох “... ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэгж талбарын 18669296328036 дугаартай,  Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Баянзүрх 12070, Уурхайчид 2 гудамж, 2 тоот хаягт байршилтай 1,800 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 

12. Хариуцагч **** “...нэхэмжлэгчээс гарааш, газрыг худалдан авсан, Улсын Дээд шүүхийн тогтоолоор гарааш, газар шилжүүлэх гэрээний үнэн зөвийг баталсан нотариатчийн үйлдлийг хууль зөрчөөгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь нэг маргааныг хэд хэдэн удаа үндэслэлгүй шийдвэрлүүлсэн...” гэж, 

хариуцагч ****“...Налайх дүүрэгт үйлдвэрлэл эрхэлдэг, үйлдвэрээ өргөтгөх зорилгоор гарааш худалдан авсан, тухайн үед өмчлөгчөөр **** бүртгэлтэй байсан учир түүнээс худалдан авсан...” гэж тус тус мэтгэлцсэн байна. 

13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК “...*******тай байгуулсан Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр учир барьцаа хөрөнгийн шилжилт барьцааны эрхийг хөндөхгүй...” гэж, 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Жигжидсүрэн “...гарааш худалдах, газар шилжүүлэх гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр байгаа...” гэсэн агуулгатай тайлбарыг тус тус гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын байр суурийг дэмжиж оролцжээ. 

14. Хэрэгт авагдсан *******, **** нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр ******* нь ****ад Налайх дүүрэг, 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай 1,033 м.кв талбайтай гараашийг 50,000,000 төгрөгөөр, мөн гудамжны 2 тоот хаягт байршилтай 1,800 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 50,000,000 төгрөгөөр тус тус худалдах, ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр **** нь *******д Налайх дүүрэг, 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай 1,033 м.кв талбайтай гараашийг 10,000,000 төгрөгөөр худалдах нөхцөлүүд тус тус тусгагдсан байна. 

15. “ ****- **** ****” ХХК-ийн 2006.05.18-ны өдрийн улсын бүртгэлийн 9011042061 дугаартай, 5063493 регистрийн дугаар бүхий 000039626 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл тус компани 1 гишүүнтэй, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* болох нь нотлогдож байна. 

Дээр дурдсан хэлцлийг ******* байгуулсан боловч гэрээний зүйл болох газрын эзэмшил нь “ ****- **** ****” ХХК байх ба ******* компанийг төлөөлөх эрхтэй талаар талууд маргаагүй байна. 

Иймд “ ****- **** ****” ХХК ****, ****нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй.     

16. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01188 дугаар тогтоолоор “ ****- **** ****” ХХК-ийн нотариатч Т.Жигжидсүрэнд холбогдуулан гаргасан *******, **** нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэн зөвийг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 746 дугаар магадлалыг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. 

Дээрх шүүхийн шийдвэрийн агуулга нь *******, **** нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн эсэх буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн, энэ шийдвэр нь *******, **** нарын хооронд байгуулагдсан 2013.12.13-ны өдрийн гэрээний хүчинтэй байдлын талаар маргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. 

Учир нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нотариатчийн үйлдэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд гэрээн дэх талуудын хүсэл зориг, түүний агуулгыг хянаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм. 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй тул хариуцагч, гуравдагч этгээд нарын маргаантай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх агуулгаар гаргасан хариуцагч ****ын тайлбар үндэслэлгүй юм. 

17. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн тайлбарыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан “ ****- **** ****” ХХК нь ****ад гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээ 50,000,000 төгрөгөөр худалдаагүй, харин ****аас 50,000,000 төгрөг зээлж, үүргийг хангуулах зорилгоор ****ад шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг илүү үндэслэлтэй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Тодруулбал: 

18. “ ****- **** ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ****аас 50,000,000 төгрөгийг хүлээн авч, улмаар ****ын заасан данс руу 2014.01.22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014.01.30-ны өдөр 12,000,000 төгрөг, 2014.02.20-ны өдөр 11,382,000 төгрөг, нийт 33,382,000 төгрөгийг тус тус зээлийн хүү гэсэн утгатайгаар *******ээс буцаан шилжүүлжээ. 

 Түүнчлэн ****аас “Ирээдүй- **** ****” ХХК-д холбогдуулан өмнө нь гаргаж байсан сөрөг нэхэмжлэлд “...Гансүх нь ...банкнаас мөнгө зээлэхээр болчихлоо удахгүй бүтнэ, юмаа эргүүлээд авчихна тэр үед нь хэдэн төгрөг нэмээд өгье, нэр шилжүүлэхээ түр хүлээгээч гэж хүсэлт тавьсан учир би нэр шилжүүлэх ажлаа түр хүлээхээр орхисон...” гэж бичигдсэн, “ ****- **** ****” ХХК-аас ****ад 100,000,000 төгрөг төлөх, **** нь 1,800 м.кв талбайтай газар, 1,033 м.кв талбайтай гараашийг “ ****- **** ****” ХХК-д буцаан шилжүүлэх агуулгаар талууд өмнө нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна. 

19. Аливаа гэрээг талууд байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, тохиролцсон эд хөрөнгө шилжсэн байдалд дүн шинжилгээ хийх ****аар тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

20. Давж заалдах шатны шүүх энэ тогтоолын 18 дугаарт дурдсан нотлох баримтыг үнэлж, хэдийгээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчингүй болсон ч тухайн үеийн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг түүнээс харах боломжтой бөгөөд *******, **** нарыг анхнаасаа маргаан бүхий гарааш, газрыг худалдах-худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэлгүй байсан гэж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ. 

21. *******, **** нарын хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан Гарааш худалдах-худалдан авах, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн хувьд оновчтой болоогүй байна. 

22. *******, **** нар зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2013.12.13-ны өдөр Гарааш худалдах-худалдан авах, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг ****ын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг зөрчинө. 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зүйтэй гэж үзэв. 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас талууд өгсөн авснаа харилцан буцаах үр дагавартай боловч нэхэмжлэгч “ ****- **** ****” ХХК нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ буцаан авах боломжгүй болсон нь дараах баримтаар тогтоогджээ.   

23. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах ****аар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг. 

****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох 1,033 м.кв талбайтай гараашны өмчлөгч, 1,800 м.кв талбайтай газрын эзэмшигчээр **** улсын бүртгэлд бүртгэлтэй байсан нь тогтоогдсоноос гадна эрх бүхий байгууллагаас тухайн үед тэдгээр эд хөрөнгийн эрхэд хязгаарлалт тавигдаагүй, бүртгэл буруу ташаа болохыг ****мэдэж байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар *******г өмчлөх, эзэмших эрхийг шударгаар олж авсанд тооцогдоно. 

Иймээс ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.   

24. Давж заалдах шатны шүүхийн ****, ****нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн дүгнэлт зөв.

25. Нөгөөтээгүүр ****нь “Хас банк” ХХК-тай 2018.10.18-ны өдөр 80,000,000 төгрөгийн зээлийн шугамын болон барьцааны гэрээг бичгээр тус тус байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн байна. 

Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ”, мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу маргаан бүхий Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот хаягт байршилтай, гараашны зориулалттай 1,033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч солигдсон тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээний үүрэг хэвээр үлдэх юм.   

Иймд нэхэмжлэгч “Ирээдүй- **** ****” ХХК зээлийн гэрээний үүрэг ногдуулсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авах эсхүл үнийг шаардах эрхтэй байна.   

 26. “Ирээдүй- **** ****” ХХК-ийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварт гаргуулахыг хүссэн 1,033 м.кв талбай бүхий гарааш шударга өмчлөгчийн эзэмшилд шилжсэн байх тул хариуцагч ****аас түүний үнийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан зохицуулалттай нийцжээ. 

 “Хас банк” ХХК, ****нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд маргаан бүхий гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 160,000,000 төгрөгөөр үнэлснийг бодит байдалд илүүтэйгээр нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэсэн тул хууль зөрчөөгүй. 

27. Харин давж заалдах шатны шүүх гараашны үнэлгээ 160,000,000 төгрөгөөс *******ээс шилжүүлсэн гэх 33,382,000 төгрөгийг хасаж, үлдэх 126,618,000 төгрөгийг ****аас гаргуулсан нь учир дутагдалтай болсон байна. 

Зээлийн гэрээний дагуу ****аас авсан 50,000,000 төгрөгөөс  ******* 33,382,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул зээлийн үлдэгдэл 16,618,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн үнэ  160,000,000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 143,382,000 төгрөгийг ****аас гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг магадлалд оруулах шаардлагатай. 

28. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу шийдвэрлэх байтал давж заалдах шатны шүүх Иргэний 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй. 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд уг эд хөрөнгийг буцаан өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөх үүрэгтэйг мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т заажээ. 

29. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасан үндэслэл тогтоогдоогүй болно. 

30. Энэхүү тогтоолын 11 дүгээрт дурдсанаар нэхэмжлэгч нь *******тай эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болсон байх тул*******ид холбогдох маргааныг дахин шийдвэрлэх шаардлагагүй тул магадлалд зохих өөрчлөлт оруулж зөвтгөнө. 

31. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын “... ****, ******* нарын хооронд 2018.02.06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. ...давж заалдах шатны шүүхийн магадлалд “эрхийн улсын бүртгэлийн Ү-2207003688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчид 2 гудамж, 1 тоот, хаягт байршилтай, гараашны зориулалттай 1.033 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч *******д даалгах” агуулга бүхий өөрчлөлтийг оруулж өгнө үү.”, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэсэн утга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлууд энэ тогтоолын 15-29 дүгээрт дурдсан үндэслэлээр хангагдахгүй. 

32. Иймд дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын гомдлын зарим хэсгийг энэ тогтоолд дурдсанаар хангаж,  үлдэх болон хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1431 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар...” гэж, “...хариуцагч ****аас 126,618,000 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч ****аас 143,382,000 төгрөгийг...” гэж, “...хариуцагч ****аас улсын тэмдэгтийн хураамжид 815,900 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч ****аас улсын тэмдэгтийн хураамжид 874,860 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, “... ****, ******* нарын хооронд 2015.07.20-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг...” гэснийг хасаж,магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 174,950 төгрөг,  хариуцагчийн 791,040 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ 

                                                                                       Н.БАЯРМАА 

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ