Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00581

 

 

Дугаар

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/00581

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, Консулын * дугаар гудамж, * тоотод оршин суух, В овогт Т-ийн Э

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, сөүл *, * тоотод оршин байх, Т ХХК /РД:5646545/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 53,166,000 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б

хариуцагчийн өмгөөлөгч А.З

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Т ХХК-иас 53,166,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.Э нь Т ХХК-д холбогдуулан **-** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсанаас учирсан хохирол болох 53,166,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба уг шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч Т.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Т ХХК нь 10,100,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай нэхэмжлэгчид зээлсэн. Уг зээлийн баталгаа болгож Т.Э нь өөрийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, ачааны зориулалттай, **-** УНН улсын дугаартай, Beiben маркын, улбар шар өнгөтэй тээврийн хэрэгслийг барьцаалсан. Түүнчлэн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т.Э болон Т ХХК-иуд Автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Т.Э нь **-** УНН улсын дугаартай, Beiben маркын тээврийн хэрэгслийг Т ХХК-д 10,100,000 төгрөгөөр худалдсан мЭ-тээр гэрээ байгуулсан. Уг худалдах-худалдан авах гэрээний дагуу **-** УНН улсын, 030033 арлын дугаартай, Beiben маркын тээврийн хэрэгслийг Т ХХК-ийн хамаарал бүхий Э-тгээдэд шилжүүлж өгсөн. Зээлдэгчийн зүгээс зээлийн барьцаанд тавьсан автомашинаа буцаан авахаар очиход таны машиныг бусдад худалдсан гэсэн хариуг өгсөн. Т ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан. Т ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т.Э-той зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, тэгсэн мөртлөө манай дотоод журам гэх нэрийдлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн **-** УНН улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн нь хэрэгт цугларсан баримтууд буюу Авто тээврийн үндэсний төв-ийн лавлагаагаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд мөн хуулийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд Т ХХК нь үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж, зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан атал автомашин худалдах-худалдан авах гэрээг давхар байгуулсан, уг гэрээг үндэслэн миний өмчлөлийн авто машиныг бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 53,166,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Т ХХК-иуд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нь 10,100,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй байхаар, зогсоолын төлбөр өдрийн 2,000 төгрөг байхаар тохирч зээлж авсан. Уг зээлийн барьцаанд 2010 онд үйлдвэрлэгдсэн, **-** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьсан. Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэг удаа зээлийн гэрээгээ сунгасан. Зээлдэгч нь сар болгон зээлийн хүүгээ төлөөд явбал гэрээг хэдэн ч удаа сунгах боломжтой нөхцөлөөр 1 сарын хугацаатай гэрээг байгуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд 565,000 төгрөг төлсөн. Үүнээс 505,000 төгрөг нь үндсэн зээлийн нэг сарын хүү, 60,000 төгрөг нь 30 хоногийн зогсоолын төлбөрт тооцогдсон. Одоо нэхэмжлэгч нь үндсэн зээл 10,100,000 төгрөг, нэг сарын хүү 505,000 төгрөг, зогсоолын төлбөр буюу машиныг борлуулах хүртэл 131 хоног хүлээгдсэн учир 262,000 төгрөг, алданги 5,050,000 төгрөг нийт 15,917,000 төгрөгийн үүргийг нэхэмжлэгч хүлээсэн хэвээр байгаа. Манайх барьцааны зүйл болох автомашиныг нь 20,000,000 төгрөгөөр бусдад зарсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Энэ талаар бид нэхэмжлэгчид удаа дараа сануулсан ба тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, гэрээний үүргийг биелүүлэх талаар нэхэмжлэгч мэдэж байсан, энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдоно. Нэхэмжлэгч манай байгууллага дээр ирээд өргөдөл, гомдол өгч байсан нь үнэн. Манай байгууллагын зарчим бол бусдын эд хөрөнгийг юун түрүүнд зарахгүй байхыг эрмэлздэг. Өөрөө мөнгөө төлөөд эд зүйлээ авъя гэвэл харин ч зээлийн хүү, алдангийг хөнгөлж өгдөг. Зээлийн гэрээ үргэлжлэх хугацаанд нэхэмжлэгч өөрөө тээврийн хэрэгслээ худалдан борлуулах бүрэн боломжтой байсан. Бид барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэлийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулсан, одоо нэхэмжлэгчийн төлөх ёстой 15,917,000 төгрөгийг автомашиныг худалдаад олсон 20,000,000 төгрөгөөс суутгаад үлдэх хэсгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй. Манайх нэхэмжлэгчтэй зээлийн болон барьцааны гэрээ, мөн худалдах-худалдан авах гэрээг бүгдийг нь нэг өдөр байгуулсан нь үнэн. Худалдах-худалдан авах гэрээг манайх зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэж хийсэн, угаасаа зээлдэгч нартайгаа ийм гэрээг хийдэг, энэ талаар бид гэрээгээр харилцан тохиролцдог. Гэрээнд Хэрэв та зээлээ төлж чадахгүй байвал манайх худалдах-худалдан гэрээг үндэслэж таны машины өмчлөлийг шилжүүлнэ гэсэн агуулгатай заалт ч байгаа. Дээр дурдсанчлан бид барьцааны зүйл болох автомашиныг 20,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. 15,000,000 төгрөгийг бэлнээр аваад, 5,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцЭ-тгэх байгууллагаар дамжуулан олж авсан. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүмүүс ...машин эвдэрхий байна, буцаана гэдэг саналыг хүртэл гаргаж байсан. Энэ талаар нэхэмжлэгч маш сайн мэдэж байгаа. Үнэндээ бол нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийн үнэлгээг ч анх мэдэхгүй 35,000,000 төгрөг гэдэг тоог гаргаад явж байсан. Шүүхийн томилсон шинжээчийн үнэлгээг хараад өөрийн шаардлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байгаа. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийг хЭ-т өндрөөр үнэлээд явж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ийм учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдон ажилласан шинжээчийн дүгнэлтийг шүүхээс үнэлэх ёсгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн **-** УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл доголдолтой байсан учраас бид бусдад боломжит үнээр нь худалдан борлуулсан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ...амьжиргааны түвшний 409,679 босго шугамаас доогуурт багтсан тухай лавлагаа /хх 4/, Т-авто ХХК, С ломбардын №0200817 тоот Барьцаат зээлийн гэрээ /хх10/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх14/, Т.Э, Т ХХК-иудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ /хх65/, Т.Э, Т ХХК-иудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ /хх66/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/шш2018/00845 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх139/, Т ХХК-ийн Зээлийн төлбөр тооцоолол /хх140/, Т ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №9 тоот Комиссын шийдвэр /хх141/, Т ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №16/005 тоот Захирлын тушаал /хх142/, Т ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №16/003 тоот Захирлын тушаал /хх143/, Х.Тэгшжаргалаас Т ХХК-д гаргасан хүсэлт /хх161/, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 511 тоот Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 856 тоот Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Вендо ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлангууд.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд:

2010 онд үйлдвэрлэгдсэн, **-** УНН улсын, * арлын дугаартай, Beiben маркын, улбар шар өнгөтэй тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 50, 57/, 2010 онд үйлдвэрлэгдсэн, **-** УНН улсын, * арлын дугаартай, Beiben маркын, улбар шар өнгөтэй тээврийн хэрэгслийг Т ХХК-иас Г.Бумцэндэд шилжүүлсэн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх 58/, Т ХХК-ийн Авто тээврийн үндэсний төв-д хандаж гаргасан 2010 онд үйлдвэрлэгдсэн, **-** УНН улсын, * арлын дугаартай, Beiben маркын, улбар шар өнгөтэй тээврийн хэрэгслийг Т ХХК-иас Г.Бумцэнд рүү шилжүүлэхийг хүссэн тухай 16/473 тоот албан бичиг /хх59/, Т.Э, Т ХХК-иудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Автомашин худалдах-худалдан авах гэрээ, гэрээнд хавсаргасан баримтууд /хх59, ар тал, 60-62/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 259 тоот шинжээчийн дүгнэлт, хавсаргасан баримтууд /хх90-112/.

 

6. Талуудын хүсэлтээр Х.Тэгшжаргалыг гэрчээр асуусан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т.Э болон Т ХХК-иуд Зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Т ХХК нь 10,100,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай олгохоор харилцан тохирчээ.

 

Мөн хэрэгт Т.Э болон Т ХХК-иудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 10,100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцЭ-тгэлийг хангах арга болгож хийгдсэн барьцааны гэрээ авагдсан байна. Барьцааны зүйлийг талууд 2010 онд үйлдвэрлэгдсэн, ачааны зориулалттай, **-** УНН улсын дугаартай, Beiben маркын, улбар шар өнгөтэй тээврийн хэрэгсэл гэж тодорхойлсон.

 

Түүнчлэн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т.Э болон Т ХХК-иуд Автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Т.Э **-** УНН улсын, 030033 арлын дугаартай, Beiben маркын тээврийн хэрэгслийг Т ХХК-д 10,100,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна.

 

Улмаар дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу **-** УНН улсын, 030033 арлын дугаартай, Beiben маркын тээврийн хэрэгслийг Т ХХК-ийн хамаарал бүхий Э-тгээдэд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Т ХХК нь Т.Эыг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 10,100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаандаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгө болох **-** УНН улсын, 030033 арлын дугаартай, Beiben маркын тээврийн хэрэгслийг иргэн Х.Тэгшжаргалд 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан Т ХХК-ийн Зээлийн төлбөр тооцоолол /хх140/, Т ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №9 тоот Комиссын шийдвэр /хх141/, Т ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №16/005 тоот Захирлын тушаал /хх142/, Т ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №16/003 тоот Захирлын тушаал /хх143/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/шш2018/00845 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн талуудын тайлбараар нотлогдож байна.

 

2. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Т.Э, Л.Одгэрэл нар хариуцагч Т ХХК-иас 35,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан ба 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийг Т.Э болохыг тодорхойлж, хариуцагчийг Т ХХК-иар сольжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Э хариуцагч Т ХХК-д холбогдуулж гаргасан шаардлагын хэмжээг ихэсгэж 53,166,000 төгрөг болгосон байна.

 

3. Дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч ...барьцаа хөрөнгө болох автомашиныг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад худалдсан нь хууль зөрчсөн үйлдэл, ...шинжээч автомашиныг 53,166,000 төгрөгөөр үнэлсэн, энэ хэмжээгээр тооцон хохирлоо гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан.

 

4. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1/ Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж тусгасан, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй Э-тгээд байна.

 

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааны талаар зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаас үзвэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг хуульд тусгайлан заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл байна.

 

Мөн барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий Э-тгээдээс олгодог зээлээс ялгаатай нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр барьцаалагдсан зээл олгох үйл ажиллагаа явуулна. Тодруулбал, барьцаалан зээлдүүлэх газрын үүргийн гүйцЭ-тгэлийг хангуулах аргыг хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэж тухайлан зохицуулжээ.

 

Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцЭ-тгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. Үүрэг гүйцЭ-тгэгч үүрэг гүйцЭ-тгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзэж барьцааны гэрээ дуусгавар болдог.

 

2/ Гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээ агуулга болон хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан эсэх буюу гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргасан эсэхээс үл хамаарч шүүх дүгнэлт хийнэ.

 

Дээр дурдсанчлан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т.Э болон Т ХХК-иуд Автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний дагуу Т.Э нь **-** УНН улсын, 030033 арлын дугаартай, Beiben маркын тээврийн хэрэгслийн өмчлөлийг Т ХХК-ийн хамаарал бүхий Э-тгээдэд шилжүүлсэн. Улмаар хариуцагч нь ...зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тээврийн хэрэгслийг бусдад 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон.

 

Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаасан ба мөн зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэжээ.

 

Т ХХК нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд хууль болон стандартаар тогтоосон журмыг дагаж мөрдөх үүрэгтэй ба зээлийн үүргийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулж болохыг, улмаар төлбөр төлөгдөөгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж эхлэх хугацаа, аргыг түүнчлэн үнийн зөрүү гарвал мөнгийг өгөх боломжийг хуулиар тодорхой зохицуулсан атал өөр буюу хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар төлбөр төлөгдөөгүй үүрэг зөрчигдсөн гэсэн үндэслэлээр автомашиныг гуравдагч Э-тгээдэд худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй.

 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгөө буюу тээврийн хэрэгслээ хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү тухайн тээврийн хэрэгсэл нь бусдад худалдагдсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд зааснаар үнийг гаргуулах эрхтэй.

 

3/ Хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг шүүх дараах байдлаар тогтоов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шүүхээс шинжээчээр томилсон. Тус байгууллагаас ирүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 259 тоот шинжээчийн дүгнэлт, хавсаргасан баримтуудаас үзэхэд ...ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн өнөөгийн байдлаарх зах зээлийн үнэлгээг 56,166,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгөө буюу тээврийн хэрэгслээ хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү тухайн тээврийн хэрэгсэл нь бусдад худалдагдсан учир үнийг гаргуулах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч хамгийн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 35,000,000 төгрөгөөр тодорхойлж байсан.

 

Ийм учраас шинжээч нь маргаан бүхий тээврийн хэрэгсэл дээр бодитоор үнэлгээ хийгээгүй, харьцуулсан байдлаар үнэлгээ гаргасан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардах эрхийн хэмжээг 35,000,000 төгрөгөөр тогтоов. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу гүйцЭ-тгэвэл зохих үндсэн зээл 10,100,000 төгрөг, зээлийн хүү 505,000 төгрөг, алданги 5,050,000 төгрөг, зогсоолын төлбөр 262,000 төгрөг, нийт 15,917,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаараа маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгчид олгогдох 35,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний дагуу төлөгдөх 15,970,000 төгрөгийг хасч, үлдэх 19,083,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэнэ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар шүүхийн зардалд хариуцагчаас 500,000 төгрөгийг гаргуулан шинжээчид олгов.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Т ХХК-иас 253,365 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 19,083,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 500,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Т ХХК-иас 253,365 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч Э-тгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч Э-тгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

 

Улаанбаатар хот