Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01078

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01078

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г

 

Хариуцагч: Б ХХК

 

Хариуцагч: О

 

Хариуцагч: М

 

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Б

хариуцагч Х.О болон Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б ХХК, Х.О, М нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Я.Г миний бие 2018 оны 6 дугаар сарын 14-нд Б ХХК-тай орон сууц захиалгын №BLLC2018/200 тоот гэрээ байгуулан тухайн үед төлбөрөө 100 хувь төлж Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө байрыг худалдан авсан. 2020 оны 8 дугаар сард байр ашиглалтанд ороход ньБ ХХК-иас 2020 оны 8 дугаар сарын 27-нд 106 тоот байрыг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийх хүлээлгэн өгсөн акт, байр хүлээлцсэн акт үйлдэн гарын үсэг зурж би байраа хүлээн авч 5 хувь түлхүүрийг гардан авч байрандаа орон нэмэлт засвар үйлчилгээ хийсэн, 800,000 төгрөгөөр балконы вакум хаалт зэргийг хийлгэсэн. Гэтэл намайг эзгүй хойгуур Үүр тээл ХХК ньБ ХХК-иас авлагатай гэсэн шалтгаанаар 106 тоот миний байранд хүн оруулж, эзэмшилдээ авсан байсан. Ингээд би анх 106 тоот, 2 өрөө байрны жинхэнэ эзэмшигчийг тогтоолгох шаардлага гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би хариуцагч Үүр тээл ХХК-ийгБ ХХК, Х.О, М болгон сольсон. Мөн өөрийн нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

1/ Хариуцагч Б ХХК, Х.О нарт холбогдуулж Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө  орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.

2/ Хариуцагч М-т холбогдуулж дээрх орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.

Би худалдан авч буй орон сууцны 1 м2 үнийг 800,000 төгрөгөөр бодож нийт 39,224,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээнд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 11,767,200 төгрөгийг хариуцагчБ ХХК-ийн Хаан банк дахь төгрөгийн 5084354105 тоот дансанд тушаасан.Б ХХК-ийн захирал Х.Отай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээгээ шинэчлэн Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот  2 өрөө орон сууцыг худалдан авахаар №ВИС2018/200 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 27,456,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр тушаасан. Мөн хариуцагч ...блокны хаалтын зардалд 795,000 төгрөгийг шилжүүл гэсний дагуу ажил гүйцэтгэгч компанийн захирал ажилтай Г.Г-ийн Хаан банк дахь төгрөгийн 5026464741 тоот дансанд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тушааж блокны хаалтаа хийлгэсэн. Улмаар 2020 оны 8 дугаар сард байр ашиглалтад оржБ ХХК-иас байрыг Акт үйлдэн түлхүүрийг надад хүлээлгэн өгсөн. Ингээд гэрээ нүүлгээд байрандаа орохоор ирэхэд хаалганы голыг сольж өөр айл орсон байсан. Байдлыг тодруулахад Үүр тээл ХХК-ийн ажилтан гэх М гэгч амьдарч байсан. Ингээд би байр ашиглалтад орсон цагаас эхлэн тус компаниудаас дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардахад Б ХХК-иас ...үл ойлголцол гарсан байна, хохирлыг барагдуулна, ...удахгүй шийдвэрлэж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Я.Г намайг Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө  орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг хариуцагч Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. ХариуцагчБ ХХК болон Х.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг бид Үүр тээл ХХК-д Арматур худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн буюу худалдсан. Бид иргэн Я.Г-той гэрээг цуцалсан, энэ талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээг цуцалсан, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн талаарх баримтууд одоо олдохгүй байгаа. Хариуцагчийн зүгээс Я.Г-той гэрээ байгуулсан болон төлбөрийг хүлээн авч байсан талаар маргахгүй. Гагцхүү уг маргааны зүйл болох орон сууцыг Үүр тээл ХХК руу гэрээний төлбөрт шилжүүлсэн байгаа. Х.О бол уг гэрээнд хамааралгүй.Б ХХК нь нэрээБ групп ХХК болгож өөрчилсөн байгаа гэжээ.

 

3. Хариуцагч М шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие хариуцагчаар оролцож байна. Уг хэрэг маргааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс Я.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ /4-7/, Хаан банк ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8/,Б ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хх 9/, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн акт /хх 10-11/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/18905 дугаар захирамж /хх 12-13/, Хаан банк ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн депозит дансны хуулга /хх 51, 129/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 100/, Нэмэх түвшин ХХК-ийн тодорхойлолт /хх 125/, Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 126/, фото зураг /хх 127-128/-ыг хавсаргаж өгсөн.

 

5. Хариуцагч Х.О,Б ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 155/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 156/-ыг гаргаж өгсөн.

 

6. Шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 6/6150 тоот албан бичиг ирсэн /хх119/. Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө  өрхийн бүртгэлийн картын хуулбар-ыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн /хх 124/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулж Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж Я.Г-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Үүр тээл ХХК-ийгБ ХХК, Х.О, М нараар сольсон ба нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

1/ Хариуцагч Б ХХК, Х.О нарт холбогдуулж Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох;

2/ Хариуцагч Мт холбогдуулж дээрх орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх.

 

3. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б ХХК болон Я.Г нар №BLLC2018/200 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1/ Б ХХК нь Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө 49.03 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалгын дагуу барьж, захиалагч Я.Гийн өмчлөлд шилжүүлэх;

2/ Я.Г нийт 39,224,000 төгрөгийг Б ХХК-д төлөх.

 

Б ХХК нь нэрээБ групп ХХК болгож өөрчилсөн байна.

 

4. ХариуцагчБ ХХК-ийн зүгээс Я.Гтой дээрх гэрээг байгуулсан болон гэрээний дагуу төлбөрийг хүлээн авсан талаараа маргаагүй. Харин нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...үл хөдлөх эд хөрөнгийг Үүр тээл ХХК-д Арматур худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдсан. Бид иргэн Я.Гтой гэрээг цуцалсан, энэ талаар мэдэгдэл хүргүүлж байсан гэж тайлбарласан.

 

5. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөрБ ХХК болон Я.Г нарын хооронд байгуулагдсан №BLLC2018/200 тоот гэрээг талууд Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч хэрэгт цугларсан баримтууд болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

 

6. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзсэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Гийг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.Г нь Х.Отай гэрээний үүргийн харилцаатай нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Х.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.

 

Хариуцагч М маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй. Шүүхээс Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө, 49.03 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.Гийг тогтоосонтой холбоотойгоор уг орон сууцыг хариуцагч Мийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ гэж үзлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 494,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ групп ХХК-иас 354,070 төгрөгийг, хариуцагч Мээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.Гт олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, * дугаар хороо,  тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Гийг тогтоож, уг орон сууцыг хариуцагч Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас Х.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 494,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б групп ХХК-иас 354,070 төгрөгийг, хариуцагч М-ээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.Г-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ