Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0898/З |
Дугаар | 128/ШШ2020/0095 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2020/0095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: А.Г
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Г миний бие анх 2000 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гаалийн байгууллагад /Төрийн тусгай албан хаагч/ орж өнөөдрийг хүртэд төрд тасралтгүй 19 жил 4 сарын хугацаанд ажиллаж ирсэн төрийн жинхэнэ албан хаагч юм.
Хамгийн сүүлд мнний бие Гаалийн ерөнхий газрын харьяа Бичигт дэх гаалийн газарт Ахлах нягтлан бодогч-Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийг шударгаар, зохих ёсоор хийж гүйцэтгэж байгаад ажлаас буюу төрийн албанаас илт үндэслэлгүйгээр хууль бусаар халагдсан.
Гаалийн ерөнхий газрын дарга Б.А 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б/480 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаал гаргаж намайг “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 13 хоног ажил тасалсан... ” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлнйн 48.1.3-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болсон ба ажнлтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.
Гаалнйн ерөнхий газрын дарга дээрх хууль бус тушаалыг гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, эсхүл хүндэттэн үзэх шалтгаантай байсан эсэхийг сайтар нягтлан шалган судалж тогтоогүй бөгөөд намайг ажил тасалсан гэж үзэн хууль бусаар төрийн албанаас халж Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн апбаны тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдсан гэж үзэж гомдолтой байна.
Миний бие хүнд өвчтэй ахыгаа харах, асрах шаардлага гарсан тул ажил олгогчид бичгээр хүсэлт гарган цалингүй, 5 хоногийн чөлөө хүссэн бөгөөд надад Гаалийн ерөнхий газрын харьяа Бүтээгдэхүүн нчигт дэх газрын 01 дугаартай чөлөөний хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгож 5 өдрийн чөлөөг олгосон байдаг.
Бичигт дэх гаалийн газраас надад олгогдсон чөлөөний хуудасны дагуу миний бие 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ны өдрийг дуустап өвчтэй ахыгаа асарч байгаад үргэлжлүүлэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 дугаар сарын 19-ны өдрийг дуустал Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ээлжийн амралтаа авсан байдаг.
Түүнчлэн миний ээлжийн амраптын хугацаа дуусгавар бопоогүй байхад ажил олгогчийн санал, хүсэлтийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны одрийг дуустал албан томилолтоор Улаанбаатар хотод ажилласан бөгөөд томилолтын хугацаанд миннй бие Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст эхний хагас жилийн тайланг нэгтгэн ажилласан бөгөөд энэ талаар татварын орлогын газраас ажип олгогчид 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 2019/84 дугаартай зурвас, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаартай дотоод зурвасуудыг Бичигт дэх гаалийн газар луу явуулж байсан. Энэ талаар бидний хооронд ямар нэгэн маргаан гарахгүй байх гэж ойлгож байна. Гэтэл ГЗТХБГ-ын ЗМА-ын даргын үүрийг түр орлог гүйцэтгэгч Ц.А нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дүгнэлт үйлдэхдээ намайг "...2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ныг дуустал ажлын 3 хоног, 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажлын 7 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ны одрийг дуустал ажлын 3 хоног, нийт ажлын 13 хоног буюу 104 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа очоогүй болох нь баримтаар тогтоогдож байна...” гэж дүгнэлт үйлдэн улмаар Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу сахилгын хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлэх санал гаргаж, Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралаар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж уг шийдвэрээ үндэслэн надад төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэх тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гаргаж энэ талаар надад 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 17:48 цагт сахилгын хорооны нарийн бичиг Б.Одгэрэлээс над руу мэссэж бичиж мэдэгдсэн. Үүний дараа мөн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дахин мэссэж бичиж тушаалын эх хувийг нь ирж аваарай гэж мэдэгдсэний дагуу миний бие 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр очиж тушаалын хуулбар хувийг гардаж асван бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тушаалд хуулбар үнэн даруулж авсан.
А.Г миний бие 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн “Уламжлалт”-ын тасагт Ч.Б эмчийн хяналтан дор 8 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан ба энэ талаар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр №1312796 дугаар Эмнэлэгийн хуудсыг Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Н, эмчлэгч эмч Ч.Б нар гарын үсэг зурж надад олгосноор тус эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа, энэ эмнэлэгийн хуудсаар ГЗТХБГ-ын ЗМА-ын даргын үүрийг түр орлон гүйцэтгэгч Ц.А гаргасан дүгнэлт, сахилгын хорооны хуралаас гаргасан шийдвэрүүд үндэслэлгүй болох нь нотлогдоно.
Мөн тус эмнэлэгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Н2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн 1113 дугаартай Тодорхойлолтоор намайг хэвтэн эмчлүүлсэн болох нь давхар нотлогдож байгаа ба ажил олгогчийн зүгээс буруутгасан үндэслэл нь “...гаалийн улсын байцаагч А.Г нь 2019 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдөр Төрийн тусгай албан хаагч нарын нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан боловч тус эмнэлэгээс эмнэлэгийн хуудас аваагүй ба хэвтэн эмчлүүлээгүй болох нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 949 дугаартай албан бичгээр тогтоогдож байна... ” гэж үзсэн нь хууль бус, огт баримтанд тулгуурлаагүй гэж үзэх үндэслэл болно.
Гаалийн улсын ахлах байцаагч А.Г миний бие Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжаар 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үзүүлж улмаар 3 хоногийн хугацаатай эмнэлэгийн магадлагааг бичүүлэн авч и-мэйлээр Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт хүргүүлэн, цаашид тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон талаар утсаар мэдэгдсэн, гэтэл зөвхөн эмнэлэгийн хуудас ирүүлсэн, хэвтэн эмчлүүлээгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай.
Мөн гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Ононгийн зүгээс төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 01-2/3140 дугаар албан бичиг хүргүүлэн А.Г нь хэвтэн эмчилгээ хийлгэсэн эсэх; эмнэлэгийн хуудас олгогдсон эсэх талаар лавлагаа хүссэн байх ба ТТАХНЭмнэлгийн даргын зүгээс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 949 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг.” гэжээ.
Уг хариу хүргүүүлсэн албан бичигт дурьдсанаар “...А.Г нь 2019 оны 08 дугаар сарын 15-наас 2019 оны 08 дугаар сарын 17-ны хооронд 3 хоногийн хугацаатай эмнэлэгийн магадлагаа авсан байна...”, “...А.Г тус эмнэлэгээс эмнэлэгийн хуудас аваагүй ба хэвтэн эмчлүүлээгүй болно...” гэх утга бүхий албан бичгийг хүргүүлснээр ажил олгогч болох Гаалийн ерөнхий газрын дарга уг албан бичгийг үндэслэж дүгнэлт үйлдүүлэн сахилгын хорооны хурлаар хэлэлцүүлэн намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх шалтгаанаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь төрийн албан хаагч миний хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчөөд зогсохгүй хууль бус тушаал гаргахад хүргэсэн байна. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт яагаад ийм албан бичиг өгөх болсныг тодруулахаар хандсан байгаа болно.
Өөрөөр хэлбэл, ТТАХНЭмнэлгийн дарга нь тус эмнэлэгт хэвтэн эмчлуүлэгчийн талаарх бодит мэдээлэлийг ажил олгогч болох Бичигт дах гаалийн газарт хүргүүлээгүй, эмчлүүлэгчийн талаарх мэдээлэлийг сайтар нягтлан судалж, шалгалгүйгээр ажил олгогчид хүргүулсэн хууль бус албан бичгээс болж гаалийн улсын ахлах байцаагч миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөд хурсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Мнний бие төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн Уламжлалтын тасгаас 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гарч гэрээр эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байсан тул “Энхт” ӨЭМТөвд үзүүлэн эмнэлэгийн магадлааг 1 хоногийн хугацаатай бичүүлэн авч бичигт дэх гаалийн газарт хүргүүлсэн ба үргэлжлүүлэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийг хүртэл Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн, энэ талаар Цэргийн төв эмнэлэгийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 732 дугаартай апбан бичгийг Бичигт дэх гаалинн газарт хүргүүлсэн, энэ талаар Ц.Анандын дүгнэлтэд тодорхой тусгагдсан байгаа.
Дээрх байдлаар Гаалийн ерөнхий газрын даргын хууль зөрчсөн, хууль бус шийдвэрээс болж төрийн албан хаагч миний хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаад гомдолтой байна.
2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дэх хэсэгт: “...Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тххай шийдвэрийг ундэслэлгуй гэж узвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхул шүүхэд гаргаж болно...”. мөн хуулийн 48.9 дэх хэсэгт: “...Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална... ” гэж тус тус заажээ.
Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн 36/32 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт: "... Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хулээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна... ” гэж заасан байх ба мөн журмын 8 дугаар зүйлийн 8.2 дэх хэсэгт зааснаар "...төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн ачбаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана ... ” гэж тодорхой заасан байх тул шууд захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Төрийн албан зөвлөлд гомдол гаргах эрхийн талаар журмаар тодорхой зохицуулсан байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журам хамаарахгүй гэж үзэж байна.
Иймд Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаап хууль бус болохыг тогтоож намайг урьд эрхэлж баисан Гаалийн Ерөнхий газрын харьяа Бичигт дэх гаалийн газарт Ахлах нягтлан бодогч-Гаалийн улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Гаалийн зөрчлийн мэдээллийн албаны дарга Ц.А, Хуулийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Э.Г бид нар иргэн А.Ггийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт ЗХШХШТХ-ийн 28.2.1 дэх заалтын хүрээнд дараах хариу тайлбар гаргаж байна.
Үүнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагадаа “Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэжээ.
Иргэн А.Г нь Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 13 өдөр ажил тасалсан үйлдэл нь тус газрын ЗМА-ны дарга Ц.Анандын Сахилгын хороонд гаргасан дүгнэлт болон холбогдох байгууллагын албан бичгээр нотлогдсон тул гаалийн албанаас халах шийдвэр гаргасан.
Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргахдаа дараах хууль тогтоомжийг үндэслэн гаргасан. Үүнд:
1. 3асгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Агентлагийн удирдлага” 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.”
2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биөлүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” 48.1.3-д “төрийн албанаас халах”, 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.
З.Гаалийн тухай хууль: 2711 дүгээр зүйл. Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх 2711.1. “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2711.1.11.гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах” 284 дүгээр зүйл. Сахилгын шийтгэл 284.1-д “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна: 284.1.1-д “сануулах; 284.1.2-т “зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах” 284.1.3-д “албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах” 284.1.4-т “гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах” 284.1.5-д “гаалийн албанаас халах”
4.Гаапийн улсын байцаагчийн сахилгын дүрэм. Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дүгээр тогтоолын 4-д “Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” 4.1-д “Гаалийн улсын байцаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” 4.1.4-т “хүндэтгэн үзэх шаптгаангүйгээр томилогдсон ажилдаа очихгүй байх, сэлгэн ажиллуулах гэрээ зөрчих, ажил таслах, ажлын байраа зөвшөөрөлгүй орхих;
5.Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/93 тоот тушаалаар баталсан Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамын 11-д “Сахилга, хариуцлага” 11.2-т “Хууль тогтоомжид зааснаас гадна дор дурьдсан тохиолдолд ажилтанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын хариуцлага хүлээлгэнэ” 11.2 2.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3, түүнээс дээш хоног ажил тасалсан”
Дээрх үндэслэлээр шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа тул “Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Г тус шүүхэд хандаж “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 13 хоног ажил тасалсан гэх зөрчлийг гаргаагүй...гаргасан гэх зөрчлийг шалган тогтоох ажиллагааг гүйцэд явуулаагүй нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар бүхий “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 1.11, 284 дүгээр зүйлийн 284.1, 284.1.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/93 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.2.2, Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 13 хоног ажил тасалсан... тул 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Шивээхүрэн дэх гаалийн газарт ня-бо гаалийн улсын байцаагчаар орж, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс Бичигт дэх гаалийн газарт ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан ба нотлох баримтаар тогтоогдож байна..
Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.1-д “төрийн албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1 “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.З.төрийн албанаас халах;48.4.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 1.11 “гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах”, 284 дүгээр зүйлийн 284.1-д “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна”, 284.1.5-д “гаалийн албанаас халах” гэж тус тус заажээ.
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилдаа очихгүй байх, сэлгэн ажиллуулах гэрээ зөрчих, ажил таслах, ажлын байраа зөвшөөрөлгүй орхих”, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/93 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3, түүнээс дээш хоног ажил тасалсан” гэж тус тус заажээ.
Түүнчлэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4-т “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтална”, 1.4.2 “хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.5-д “...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж...шалган тогтооно.., 6.1-д “албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол...төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.
Хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 13 хоног ажил тасалсан” зөрчил гаргасан гэж үзсэн боловч уг зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хууль болон дээрхи журамд заасны дагуу бүрэн гүйцэд явуулаагүйгээс нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил хангалттай тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв. Тухайлбал,
Нэхэмжлэгч А.Ггийн гаргасан гэх зөрчлийг шалгасан ГЗТХБГ-ын ЗМА-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А дүгнэлтдээ “...2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ажлын 3 хоног, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажлын 7 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал ажлын 3 хоног, нийт ажлын 13 хоног буюу 104 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа очоогүй болох нь тогтоогдож...байх тул сахилгын хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлэх санал” оруулсан, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Сахилгын хорооны хуралдаанаар “...13 хоног буюу 104 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан А.Гг ажлаас халах саналыг ГЕГ-ын даргад оруулахаар 100 хувийн саналаар, А.Ггийн санхүүгийн бичиг баримттай холбоотой гарын үсэг дутуу, мөнгө шилжүүлсэн материалыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах асуудлыг хариуцуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Гэтэл А.Г нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн мөн оны 7 дугаар сарын 19-ний өдрийг дуустал ажлын 15, нэмэгдэл 7 хоног, нийт ажлын 22 хоног амрахаар мэдэгдэл авсан, ийнхүү ээлжийн амралтаа эдэлж байх явцад байгууллагын ажлын шаардлагаар санхүүгийн тайлан нэгтгэх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 27 хоногийн албан томилолттой байсан байх ба энэ хугацаандаа буюу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ныг дуустал 2 хоног Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, мөн оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 хоног “Энхэг” өрхийн эрүүл мэндийн төвд үзлэг хийлгэж, улмаар 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 26 хүртэл 8 хоног Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, мөн оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 8 хоног Батлан хамгаалах яамны эмнэлэгт тус тус хэвтэж эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан эмнэлгийн хуудас болон эмчийн магадлагаануудаар тогтоогдож байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч дурдсан хугацаанд эмнэлгийн чөлөөтэй болон ээлжийн амралттай байсан байх ба түүний ажилладаг харьяа байгууллага болох Бичигт дэх гаалийн газраас түүний цалинг ажилласнаар тооцож олгосноос үзвэл нэхэмжлэгч Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.19-д “албан хаагч нь өвчтэй эсхүл гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ажлын байрандаа ирэх боломжгүй тохиолдолд өөрийн харьяалах нэгжийн удирдлагад шуурхай мэдэгдэх” үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг 13 хоног ажил тасалсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн хариуцагчаас А.Ггийн гаргасан гэх зөрчлийн асуудлыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэхдээ 2 дахь асуудал болох “...санхүүгийн бичиг баримттай холбоотой гарын үсэг дутуу, мөнгө шилжүүлсэн материалыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах асуудал”-ыг түүнд мэдэгдээгүй атлаа шууд хэлэлцсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.
Нөгөө талаар нэхэмжлэгч А.Г нь гаалийн байгууллагад ажилласан нийт хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй талаар хэргийн оролцогчид маргахгүй байхын дээр хариуцагч нь чухам ямар үндэслэлээр гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байгаа нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1-д заасан “албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол...төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэсэнтэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан төрийн албанаас халах үндэслэл бүрдээгүй, тухайлбал нэхэмжлэгч нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр ажил тасалсан зөрчил гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвхөн энэ зөрчлийн тухайд сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй.
Иймд “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул уг тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч А.Гг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 1.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Гг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.Д