Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00074

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00074

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У

Хариуцагч: Н газар

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт ирүүлсэн тул эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У нь хамгийн анх шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг ихэсгэсэн. Ингээд шүүхэд дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

1/ 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах;

2/ Анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах.

2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага: Нэхэмжлэгчийн аав З.Б нь 2019 онд нас барсан. Нэхэмжлэгч нь З.Бг нас барсны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/шш2018/00846 дугаар захирамжаар З.Бгээс 440,238,300 төгрөгийг гаргуулж Алаг уул ган ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байсныг мэдсэн. Улмаар 2020 оноос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, * тоот үл хөдлөх хөрөнгө /дуусаагүй барилга/ болон газар эзэмших эрхтэй * м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, * м2 газрын хамт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнэлсэн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлантай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага тус шууданг явуулсан эсэх талаар урьдчилан мэдэгдээгүй. Тухайн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгө, газрын хамт 802,899,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2014 оны тус барилгын төсөв нь 1,115,128,354 төгрөгөөр төсөвлөгдсөн. Уг барилга болон газрыг төлбөр авагчид барьцаалахдаа 70 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээгээ гаргуулан барьцаалсан байдаг. Хотын төвд байрлалтай тус обьект, газрын хамт долоон жилийн дараа шийдвэр гүйцэтгэх газар нь үндэслэлгүйгээр багасган үнэлсэнд маш их гомдолтой. Иймд Баянгол дүүргийн * дүгээр хороонд байрлах нэгж талбарын * дугаартай * талбайтай газар, Баянгол дүүргийн * дүгээр хороо, Хувьсгалчдын зам гудамж, * тоот хаягт байршилтай, *м2 талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус үнэлгээний талаар гомдол гаргасан боловч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд хандах хуулийн хугацаа дуусах гэж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа газрын харъяа дүүргийн шүүхэд хандсан болно.

Анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай:

Угийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч У нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 дугаар бүхий Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дүгээр хороолол, * тоот үл хөдлөх хөрөнгө /дуусаагүй барилга/ болон газар эзэмших эрхтэй * м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 690 м2 газрын хамт баръцаалсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 102/Ш32021/09322 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүссэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдэх хуудас гарч улмаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь мэдэгдлийг шуудангаар илгээснээ урьдчилж мэдэгдээгүй бөгөөд тухайн үед У, Б.Ундраа нар хөдөө орон нутагт байсан учир 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хавтаст хэргийн хуудас-91/-д тусгагдсан. Мөн өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжпэлийг гаргаж 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 102/Ш32021/09322 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүссэн. Гэтэл нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсчихээд байхад анхны дуудлага худалдааг явуулсан. Анхны дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө худалдагдан борлогдоогүй тул 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хоёрдахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч А ББСБ ХХК нь дуудлага худалдаанд оролцон худалдан авсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарч байж л дуудлага худалдаа явагдахгүй гэдэг тайлбарыг өгсөн. Улмаар нэхэмжлэгчээс иргэний хэрэг үүссэн даруйд буюу 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ...үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнэлсэнтэй шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хувиарлагдсан шүүгч хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/Ш32021/10914 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж болно гэсэн үндэслэлээр анхны дуудлага худалдаа явагдах боломжгүй гэж үзэж байсан ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцсан Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Х- нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдаа болох талаар 2021 оны 7 сарын 22- ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн хугацаандаа шүүхэд хандаж иргэний хэрэг үүссэн, холбогдох хүсэлтийг хугацаандаа гаргасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй анхны дуудлага худалдаа явуулж үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй ч хоёрдахь дуудлага худалдааг явуулж худалдан борлогдсон тул үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид дуудлага худапдааны доод үнээр санал болгож, үүний улмаас нэхэмжлэгч болон түүний дүү Б.У нар нь өөрийн эцгийн босгосон үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үнээр бусдад алдаж нэмж төлбөрт орж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөн хохирч байгаа тул анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Дээрх нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага бүхий бөгөөд нэхэмжлэгчийн төлөөгчийн зүгээс явагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулсан. Анхны дуудлага худалдаа нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явагдаж анхны үнийн санал ирээгүй тул, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2/27 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон байна. Улмаар хоёрдахь дуудлага худалдаа нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/27 тоот тогтоолоор явагдаж үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дурдсанчлан төлбөр төлөгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, хуульд заасан хугацаанд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэсэн атал дуудлага худалдааг явуулсан нь анхнаасаа процессын алдаатай явагдсан. Процесс гэдэг нь ямар нэг үр дүнд чиглэсэн буюу нэг нь нөгөөгөө залгамжилсан хэд хэдэн шат дамжлага /дэс дараалал/ бүхий бүхэл бүтэн үйл явцийг хэлдэг бөгөөд ийнхүү анхнаасаа алдаатай, хууль бус явагдсан шийдвэрээс хойшхи шийдвэрүүд мөн адил хууль бус болох юм. Дээрх процессийн алдаатай албадан дуудлага худалдааг явуулж үл хөдлөх хөрөнгийг төлбөх төлөгчийн хүлээн зөвшөөрөөгүй үнээр худалдан борлуулснаар өмчлөгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу албадан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгосноор өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргэх тул анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32018/00846 дугаар захирамжаар З.Бгээс 440,238,300 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай 1084 м2 талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн тоотод байрлах 690 м2 талбайтай газрын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт даалган шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар явуулж барьцааны орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18251383/02 тоот тогтоолоор битүүмжилсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч З.Б нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд барьцаа хөрөнгийн өв залгамжлагчаар түүний охин Б.Ундраа, У нар нь бүртгэгдсэн болох нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 86 тоот нотариатчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжүүлэн явуулж 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 19250077 тоот тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад өв залгамжлагч У, Б.Ундраа нар 1,889,600,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч А ББСБ-аас дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх талаар хүсэлт гаргасан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/120 дугаар тогтоолоор Файн-эстимейт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 802,899,000 төгрөгөөр үнэлж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад үнэлгээг мэдэгдэх ажиллагааг явуулж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдэх хуудсаар өв залгамжлагч нарт 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй. Барьцаа хөрөнгө болох орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч У нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын Зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1084м2 талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, нэгж талбарын 1616/0146 дугаар бүхий 690м2 талбайтай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай эзэмшил газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар ихэсгэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт багаар хийсэн гэсэн агуулгаар, ...анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдаагүй гэсэн агуулгаар тайлбарлав.

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00846 дугаар захирамжаар нэхэмжлэгч Алаг уул-Ган ББСБ ХХК болон хариуцагч З.Б нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, Алаг уул-Ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 439,306,000 төгрөгийг хариуцагч З.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1,084м2 талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/14755 дугаар захирамжийн дагуу 102/ГХ2018/01159 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18251383 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, * тоот хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй 5 давхар, нам даралтын зуухтай * айлын үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг газрын хамтаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18251383/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00846 дугаар захирамжтай, 1159 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн төлбөр төлөгч З.Б нас барсан тул 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 21/01 тоот тогтоолоор Б.У, У нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлагчаар оролцуулсан.

2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1925007 дугаар тогтоолоор эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, * тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, * тоот хаягт байршилтай эзэмших эрхтэй * талбайтай газрыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох Б.У, У, А ББСБ ХХК-иуд харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Файн эстимэйт ХХК-ийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/120 тоот тогтоолоор шинжээчээр томилж, Баянгол дүүргийн * дүгээр хороонд байрлах нэгж талбарын * дугаартай * талбайтай газар, Баянгол дүүргийн * дүгээр хороо, * тоот хаягт байршилтай, * талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээч Баянгол дүүргийн * дүгээр хороонд байрлах нэгж талбарын * дугаартай  талбайтай газрын үнэлгээг 129,862,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, *м2 талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 673,037,000 төгрөгөөр, нийт 802,899,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.У, У нарт мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. Файн эстимэйт ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

Шинжээчид барьцаа хөрөнгүүдийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт хямд гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх хуульд заасан ажиллагааны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 8/45 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр ажилласан Файн эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээ буюу 802,899,000 төгрөгийн 70 хувь болох 562,029,300 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ундраа, У нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлж байжээ. Тодруулбал, төлбөр төлөгч нарын шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдүүлсэн хаягаар холбогдох албан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 9/27 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Улмаар 802,899,000 төгрөгийн 50 хувь болох 401,449,500 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/15164 тоот албан бичгээс үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ундраа, У нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн байна.

Дээр дурдсан байдлаар үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоож, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 62, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй тул анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Н газарт холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00074

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30/1 байр 8 тоотод оршин суух, Булгадар овогт Бгийн Уянгаа /РД:оэ91042906/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт ирүүлсэн тул эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У нь хамгийн анх шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг ихэсгэсэн. Ингээд шүүхэд дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

1/ 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах;

2/ Анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах.

2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага: Нэхэмжлэгчийн аав З.Б нь 2019 онд нас барсан. Нэхэмжлэгч нь З.Бг нас барсны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/шш2018/00846 дугаар захирамжаар З.Бгээс 440,238,300 төгрөгийг гаргуулж Алаг уул ган ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байсныг мэдсэн. Улмаар 2020 оноос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот үл хөдлөх хөрөнгө /дуусаагүй барилга/ болон газар эзэмших эрхтэй 1084 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 690 м2 газрын хамт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнэлсэн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлантай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага тус шууданг явуулсан эсэх талаар урьдчилан мэдэгдээгүй. Тухайн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгө, газрын хамт 802,899,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2014 оны тус барилгын төсөв нь 1,115,128,354 төгрөгөөр төсөвлөгдсөн. Уг барилга болон газрыг төлбөр авагчид барьцаалахдаа 70 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээгээ гаргуулан барьцаалсан байдаг. Хотын төвд байрлалтай тус обьект, газрын хамт долоон жилийн дараа шийдвэр гүйцэтгэх газар нь үндэслэлгүйгээр багасган үнэлсэнд маш их гомдолтой. Иймд Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1616/0146 дугаартай 690м2 талбайтай газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1084м2 талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус үнэлгээний талаар гомдол гаргасан боловч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд хандах хуулийн хугацаа дуусах гэж байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа газрын харъяа дүүргийн шүүхэд хандсан болно.

Анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай:

Угийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч У нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 дугаар бүхий Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот үл хөдлөх хөрөнгө /дуусаагүй барилга/ болон газар эзэмших эрхтэй 1084 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 690 м2 газрын хамт баръцаалсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 102/Ш32021/09322 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүссэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдэх хуудас гарч улмаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь мэдэгдлийг шуудангаар илгээснээ урьдчилж мэдэгдээгүй бөгөөд тухайн үед У, Б.Ундраа нар хөдөө орон нутагт байсан учир 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хавтаст хэргийн хуудас-91/-д тусгагдсан. Мөн өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжпэлийг гаргаж 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 102/Ш32021/09322 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүссэн. Гэтэл нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсчихээд байхад анхны дуудлага худалдааг явуулсан. Анхны дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө худалдагдан борлогдоогүй тул 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хоёрдахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч А ББСБ ХХК нь дуудлага худалдаанд оролцон худалдан авсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарч байж л дуудлага худалдаа явагдахгүй гэдэг тайлбарыг өгсөн. Улмаар нэхэмжлэгчээс иргэний хэрэг үүссэн даруйд буюу 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ...үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнэлсэнтэй шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, захирамж гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хувиарлагдсан шүүгч хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/Ш32021/10914 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж болно гэсэн үндэслэлээр анхны дуудлага худалдаа явагдах боломжгүй гэж үзэж байсан ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцсан Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Хажидмаа нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдаа болох талаар 2021 оны 7 сарын 22- ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн хугацаандаа шүүхэд хандаж иргэний хэрэг үүссэн, холбогдох хүсэлтийг хугацаандаа гаргасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй анхны дуудлага худалдаа явуулж үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй ч хоёрдахь дуудлага худалдааг явуулж худалдан борлогдсон тул үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид дуудлага худапдааны доод үнээр санал болгож, үүний улмаас нэхэмжлэгч болон түүний дүү Б.Ундраа нар нь өөрийн эцгийн босгосон үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үнээр бусдад алдаж нэмж төлбөрт орж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөн хохирч байгаа тул анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Дээрх нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага бүхий бөгөөд нэхэмжлэгчийн төлөөгчийн зүгээс явагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулсан. Анхны дуудлага худалдаа нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явагдаж анхны үнийн санал ирээгүй тул, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2/27 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон байна. Улмаар хоёрдахь дуудлага худалдаа нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/27 тоот тогтоолоор явагдаж үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дурдсанчлан төлбөр төлөгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, хуульд заасан хугацаанд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэсэн атал дуудлага худалдааг явуулсан нь анхнаасаа процессын алдаатай явагдсан. Процесс гэдэг нь ямар нэг үр дүнд чиглэсэн буюу нэг нь нөгөөгөө залгамжилсан хэд хэдэн шат дамжлага /дэс дараалал/ бүхий бүхэл бүтэн үйл явцийг хэлдэг бөгөөд ийнхүү анхнаасаа алдаатай, хууль бус явагдсан шийдвэрээс хойшхи шийдвэрүүд мөн адил хууль бус болох юм. Дээрх процессийн алдаатай албадан дуудлага худалдааг явуулж үл хөдлөх хөрөнгийг төлбөх төлөгчийн хүлээн зөвшөөрөөгүй үнээр худалдан борлуулснаар өмчлөгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу албадан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгосноор өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргэх тул анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32018/00846 дугаар захирамжаар З.Бгээс 440,238,300 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай 1084 м2 талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон мөн тоотод байрлах 690 м2 талбайтай газрын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт даалган шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар явуулж барьцааны орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18251383/02 тоот тогтоолоор битүүмжилсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч З.Б нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд барьцаа хөрөнгийн өв залгамжлагчаар түүний охин Б.Ундраа, У нар нь бүртгэгдсэн болох нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 86 тоот нотариатчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжүүлэн явуулж 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 19250077 тоот тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад өв залгамжлагч У, Б.Ундраа нар 1,889,600,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч А ББСБ-аас дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх талаар хүсэлт гаргасан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/120 дугаар тогтоолоор Файн-эстимейт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 802,899,000 төгрөгөөр үнэлж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад үнэлгээг мэдэгдэх ажиллагааг явуулж, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдэх хуудсаар өв залгамжлагч нарт 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй. Барьцаа хөрөнгө болох орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч У нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын Зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1084м2 талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, нэгж талбарын 1616/0146 дугаар бүхий 690м2 талбайтай, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай эзэмшил газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар ихэсгэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт багаар хийсэн гэсэн агуулгаар, ...анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдаагүй гэсэн агуулгаар тайлбарлав.

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00846 дугаар захирамжаар нэхэмжлэгч Алаг уул-Ган ББСБ ХХК болон хариуцагч З.Б нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, Алаг уул-Ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 439,306,000 төгрөгийг хариуцагч З.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1,084м2 талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/14755 дугаар захирамжийн дагуу 102/ГХ2018/01159 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18251383 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй 5 давхар, нам даралтын зуухтай 12 айлын үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг газрын хамтаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18251383/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00846 дугаар захирамжтай, 1159 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн төлбөр төлөгч З.Б нас барсан тул 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 21/01 тоот тогтоолоор Б.Ундраа, У нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлагчаар оролцуулсан.

2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1925007 дугаар тогтоолоор эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай эзэмших эрхтэй 690м2 талбайтай газрыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох Б.Ундраа, У, Алаг уул-Ган ББСБ ХХК-иуд харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Файн эстимэйт ХХК-ийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/120 тоот тогтоолоор шинжээчээр томилж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1616/0146 дугаартай 690м2 талбайтай газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1084м2 талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээч Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1616/0146 дугаартай 690м2 талбайтай газрын үнэлгээг 129,862,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам гудамж, 123 тоот хаягт байршилтай, 1084м2 талбайтай, үйлчилгээ-орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 673,037,000 төгрөгөөр, нийт 802,899,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Ундраа, У нарт мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. Файн эстимэйт ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

Шинжээчид барьцаа хөрөнгүүдийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт хямд гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх хуульд заасан ажиллагааны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 8/45 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр ажилласан Файн эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээ буюу 802,899,000 төгрөгийн 70 хувь болох 562,029,300 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ундраа, У нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлж байжээ. Тодруулбал, төлбөр төлөгч нарын шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдүүлсэн хаягаар холбогдох албан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 9/27 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Улмаар 802,899,000 төгрөгийн 50 хувь болох 401,449,500 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/15164 тоот албан бичгээс үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ундраа, У нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн байна.

Дээр дурдсан байдлаар үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоож, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 62, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй тул анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.