Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2022/00480

 

 

 

 

  2022          04           27                                         151/ШШ2022/00480    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргалан сум, 3 дугаар баг, Эрдэнэ, нүдэн 3 дугаар  гудамжны 21 тоотод оршин суух Бага монгол овогт Гомпилын ““““““““““““““““““,

Хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, Эрдэнэ 3 дугаар багт оршин суух Хиад боржигон овогт Ленжийн ““““““““““““““““““,

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөлжөөний газар албадан чөлөөлүүлэх тухай

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.”“““““““““““““““““

Хариуцагч: Л.”“““““““““““““““““

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.”“““““““““““““““““

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ нь Л.”“““““““““““““““““ад холбогдуулан өвөлжөөний газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.”“““““““““““““““““ нь Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар захирамжаар Төв аймгийн Баянжаргалан сумын 03 дугаар багийн Номтын хар толгойн зүүн урд гэх газрыг өвөлжөөний зориулалтай 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшиж байна. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж 15 жилийн хугацаатай, 000092801 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно. Тус өвөлжөөний газрыг Г.”“““““““““““““““““ нь 2008 оноос 2012 он хүртэл өвөлжөөний зориулалттай эзэмшиж ашиглаж байсан ба 2012 оноос өөр газар өвөлжиж байсан. Гэтэл Л.”“““““““““““““““““ нь 2012-2013 онд Г.”“““““““““““““““““ийн зөвшөөрөлгүй, түүний өвөлжөөний газарт бууж ашиглаж ирсэн. Г.”“““““““““““““““““ нь 2019 оноос өөрийн эзэмшлийн өвөлжөөний газартаа өвөлжих, газраа ашиглах гэтэл Л.”“““““““““““““““““ нь өвөлжөөний газарт нь хашаа, саравч барьж, өвөлжөөний газрыг чөлөөлж өгөх тухай хэлэхэд хэл амаар доромжлох, өвөлжөөний газраас хөөж, туух зэрэг үйлдэл гаргаж өвөлжөөний газрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Г.”“““““““““““““““““ийн өөрийн эзэмшлийн газрыг ашиглах эрхэд Л.”“““““““““““““““““ нь санаатай саад учруулж, шударгаар ашиглах эрхэд нь ноцтой халдаж байна. Иймд Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд гэх газар байрлах 700 м.кв өвөлжөөний газрыг Л.”“““““““““““““““““аас албадан чөлөөлж өгнө үү” гэж тайлбарласан.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Учир нь 2010 оноос манайх өвөлжиж байгаа энэ өвөлжөө нь Хавцгайн зүүн хар толгойн өвөлжөө бөгөөд Чимэдийн ““““““““““““““““““ гэдэг хүний нэр дээр 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар 40 жилийн хугацаатай олгогдсон 0116821 тоот гэрчилгээтэй 180700506 тоот нэгж талбарын дугаартай өвөлжөө болно. Энэ өвөлжөө дээр  Ч.”“““““““““““““““““ нь 2010 он хүртэл өвөлжиж байгаад нас нөгчсөн тул түүний охин Дашмаа сумын төвд ажиллаж амьдардаг тул өвөлжөөгөө ““““““““““““““““““ надад ашиглуулахаар гэрчилгээгээ өгсөн тул манайх энэ өвөлжөөнд хашаа саравч барьж тохижуулж олон жил өвөлжиж байгаа болно. Энэ талаар Т.Дашмаа болон 3 дугаар багийн Засаг дарга Д.Батдоржийн тодорхойлолтыг хавсаргав. Манай өөрийн 000092837 тоот гэрчилгээтэй хар толгойн тэмээний хашаа гэх өвөлжөө нь одоо манай өвөлжиж буй өвөлжөөнөөс 200 м зайтай ойрхон байдаг юм. Эдгээрээс үзэхэд Г.”“““““““““““““““““ийн нэхэмжилж байгаа өвөлжөөнд манайх өвөлждөггүй болох нь тодорхой байна. Иймд Г.”“““““““““““““““““ нь энэ өвөлжөөнд 2008 оноос 2012 онд өвөлжиж байсан гэдэг нь үндэслэлгүй худлаа болохыг багийн ард иргэд сайн мэдэх билээ” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.”“““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өвөлжөөний газарт албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Тодруулбал нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ гэх хүн Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар захирамжаар Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн “Номтын хар толгой зүүн урд” гэх газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон ба 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, тус газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, 92801 дугаар бүхий гэрчилгээ авсан. Ингээд улсын бүртгэлд гэрчилгээгээ бүртгүүлсэн. Дээрх газрыг Г.”“““““““““““““““““ нь 2008 оноос эзэмшиж байсан бөгөөд 2012 оноос хойш өөр газар руу нүүсэн тул уг газар нь эзэнгүй үлдсэн. Улмаар Г.”“““““““““““““““““ нь өөрийн эзэмшлийн буюу “Номтын хар толгой зүүн”  гэх газарт буух гэтэл Л.”“““““““““““““““““ гэх хүн аль хэдийн хашаа, саравч барьчихсан эзэмшиж байсан. Эхэндээ Г.”“““““““““““““““““ нь уг газар нь миний эзэмшлийн газар гэж тайлбарлаж, талууд хэл амаараа ярилцаж байсан ч сүүлдээ хэрүүл тэмцэл, маргаан үүсэж, өнөөдөр шүүхээр шийдүүлэх асуудал болж хувирсан. Ингээд талууд энэ газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр Засаг даргад хандсан боловч, Засаг дарга албан бичгээр хариу өгөөгүй, газартай холбоотой маргаан тул газрын албаар шийдүүл гэсэн байдаг. Гэтэл газрын албанаас уг маргааныг шийдвэрлэх боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Ийм учраас өвөлжөөний газраа албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна.  Тэгэхээр Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн “Номтын хар толгой зүүн урд” гэх өвөлжөөний зориулалттай 700 мкв газрыг иргэн Л.”“““““““““““““““““аас албадан чөлөөлүүлж өгнө үү” гэв.

Хариуцагч Л.”“““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Би энэ газартаа амьдраад 12 жил болж байна. “Хавцгайн зүүн хар толгой” гэдэг нь Т.Дашмаагийнх, “Тэмээний хашаан хар толгой” гэдэг нь миний газар, энэ 2-н хоорондын зай 200 метр л байгаа. 2008-2012 он хүртэл би байсан гэж Г.”“““““““““““““““““ яриад байгаа юм. Би Г.”“““““““““““““““““ гуайнхыг мэднэ. Өмнө ““““““““““““““““““ гэж хүн байж байгаад, охин нь танай манай газарт ойрхон юм байна, чамд би гэрчилгээгээ өгчихье гэсэн. Тэр гэрчилгээг нь бас Г.”“““““““““““““““““ гуай Т.Дашмаагаас “надад өгчих” гэж хэлж байсан юм билээ. Одоо би Т.Дашмаагийн газар дээр амьдарч байж, Г.”“““““““““““““““““ гуайд хөөгдөөд байж байдаг. Г.”“““““““““““““““““ гуай “Номтын хар толгой” гэх газраа газрын зураг дээр үзтэл манайхаас хэд дахин 1км 500 метр газар гээд Засаг даргын захирамж нь гарсан байдаг. Ингээд захирамжаар “Номтын хар толгойн зүүн” талд гэж авсан хэр нь газарт оруулахдаа “Номтын хар толгойн зүүн урд” гэж 2 өөр газар болгоод авчихсан. Ингээд Г.”“““““““““““““““““ чив чимээгүй байж байснаа энэ жил гараад ирсэн. Намайг мал олонтой болохоор хавчаад л, ийш тийш нь явуулах гээд байдаг. Өөрөө тэр “Номтын хар толгой” гэх газраа эзэмшихгүй мөрөө яагаад зүүн урд тал руу газар эзэмших гээд байгаа юм бэ? Тэрнээс би Г.”“““““““““““““““““ гуайн газарт буусан зүйл байхгүй, нэртэй, гэрчилгээтэй Т.Дашмаагийн газарт л буусан. Өнөөдөр Г.”“““““““““““““““““ тэр газраа өөрөө ч сайн мэдэхгүй, бууж байсан бууцаа ч мэдэхгүй байгаа. Хэрэв энэ газарт бууж байсан  л юм бол бууж байсан бууцаа хүн мэднэ шүү дээ. Ингээд Номтын хар толгойноос намайг хөөгөөд байдаг. Тэрний хажууханд манай бууц байгаа. Надад 40 жил эзэмших гэрчилгээ нь байж л байгаа. Г.”“““““““““““““““““ хөдөө байж үзээгүй хүн. Хэрэв байсан бол би юу гэж хүний газарт буух вэ дээ. Ийм л зүйл болоод байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.”“““““““““““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч эзэнтэй газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэхээр Г.”“““““““““““““““““ “Номтын хар толгойн зүүн” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар авсан. Энд газар авсан талаар хариуцагч тал маргаад байх зүйл байхгүй. Харин маргаад байгаа газартаа үзлэгээр очихдоо Л.”“““““““““““““““““ыг манай газар дээр буучхаад байгаа юм гээд, маргаад байгаа болохоос нотлох барим нэг ширхэг ч байхгүй. Өнөөдөр шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Гэтэл Засаг дарга “...Л.”“““““““““““““““““ нь Халцгайн зүүн гэх газарт 2012 оноос хойш өвөлжиж байгаа нь үнэн...” гэх тодорхойлж, газрын байршлыг маш тодорхой заагаад өгсөн. Тэрнээс Номтын хар толгой гэх газар буусан гэсэн албан бичиг хэрэгт ерөөсөө байхгүй. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчээс Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №08 дугаартай захирамж, захирамжийн хавсралт (хх-5-6), №000092801 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх-7), Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ (хх-8-9), Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд гэх газарт байрлах кадастрын зураг (хх-10), Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт (хх-11), Баянжаргалан сумын Газрын даамлаас Г.”“““““““““““““““““д олгосон хариу өгөх мэдэгдэл (хх-14), газрын төлбөр төлсөн баримтууд (хх-39-44) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 03 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-23), №000092837 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-24), №0116821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-25), Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №130 дугаартай захирамж, захирамжийн хавсралт (хх-26-27), Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ (хх-28-29), Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Хар толгойн тэмээний хашаа гэх газарт байрлах кадастрын зураг (хх-30), Д.Дашмаагийн тодорхойлолт (хх-31), Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №А/157 дугаартай захирамж (хх-32) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Г.”“““““““““““““““““ийн өвөлжөөний газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...Г.”“““““““““““““““““ нь Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар захирамжаар Төв аймгийн Баянжаргалан сумын 03 дугаар багийн Номтын хар толгойн зүүн урд гэх газрыг өвөлжөөний зориулалтай 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар гэрчилгээ гаргуулсан...” “...Улмаар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж 15 жилийн хугацаатай, 000092801 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан...” “...Г.”“““““““““““““““““ нь 2019 оноос өөрийн эзэмшлийн өвөлжөөний газартаа өвөлжих, газраа ашиглах гэтэл Л.”“““““““““““““““““ нь өвөлжөөний газарт нь хашаа, саравч барьж, өвөлжөөний газрыг чөлөөлж өгөх тухай хэлэхэд хэл амаар доромжлох, өвөлжөөний газраас хөөж, туух зэрэг үйлдэл гаргаж өвөлжөөний газрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Иймд Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд гэх газар байрлах 700 м.кв өвөлжөөний газраас Л.”“““““““““““““““““ыг албадан чөлөөлж өгнө үү” гэв.

Хариуцагч Л.”“““““““““““““““““ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Учир нь 2010 оноос манайх өвөлжиж байгаа энэ өвөлжөө нь Хавцгайн зүүн хар толгойн өвөлжөө бөгөөд Чимэдийн ““““““““““““““““““ гэдэг хүний нэр дээр 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар 40 жилийн хугацаатай олгогдсон 0116821 тоот гэрчилгээтэй 180700506 тоот нэгж талбарын дугаартай өвөлжөө болно. Энэ өвөлжөө дээр Ч.”“““““““““““““““““ нь 2010 он хүртэл өвөлжиж байгаад нас нөгчсөн тул түүний охин Дашмаа сумын төвд ажиллаж амьдардаг тул өвөлжөөгөө ““““““““““““““““““ надад ашиглуулахаар гэрчилгээгээ өгсөн тул манайх энэ өвөлжөөнд хашаа саравч барьж тохижуулж олон жил өвөлжиж байгаа болно. Манай өөрийн 000092837 тоот гэрчилгээтэй хар толгойн тэмээний хашаа гэх өвөлжөө нь одоо манай өвөлжиж буй өвөлжөөнөөс 200 м зайтай ойрхон байдаг юм. Эдгээрээс үзэхэд Г.”“““““““““““““““““ийн нэхэмжилж байгаа өвөлжөөнд манайх өвөлждөггүй болох нь тодорхой байна. Иймд Г.”“““““““““““““““““ нь энэ өвөлжөөнд 2008 оноос 2012 онд өвөлжиж байсан гэдэг нь үндэслэлгүй худлаа болохыг багийн ард иргэд сайн мэдэх билээ” гэв.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №08 дугаартай захирамж, захирамжийн хавсралт (хх-5-6), №000092801 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх-7), Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ (хх-8-9), Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд гэх газарт байрлах кадастрын зураг (хх-10), Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт (хх-11), Баянжаргалан сумын Газрын даамлаас Г.”“““““““““““““““““д олгосон хариу өгөх мэдэгдэл (хх-14), газрын төлбөр төлсөн баримтууд (хх-39-44), Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 03 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-23), №000092837 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-24), №0116821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-25), Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №130 дугаартай захирамж, захирамжийн хавсралт (хх-26-27), Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ (хх-28-29), Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Хар толгойн тэмээний хашаа гэх газарт байрлах кадастрын зураг (хх-30), Д.Дашмаагийн тодорхойлолт (хх-31), Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №А/157 дугаартай захирамж (хх-32) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ нь Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг Номтын хар толгойн зүүн урд өвөлжөө гэх газрын эзэмшигч болох нь нотлогдон тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““д Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №08 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтад 5-рт Г.”“““““““““““““““““ гэрчилгээний №0116845 дугаартай, 0.07 хэмжээтэй, Байршил нь Номтын хар толгой зүүн гэх газарт 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Улмаар Төв аймгийн Баянжаргалан сумын засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №08 дугаартай захирамжийг үндэслэн Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд өвөлжөө хаягт байрлах, нэгж талбарын дугаар 4102030658 дугаар бүхий, 700 м.кв газрыг Өвөлжөө, Хаваржааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь эрхийн улсын бүртгэлийн Э-1407000010 дугаарт бүртгэж сумын газрын асуудал эрхэлсэн даамлаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000092801 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Төв аймгийн Баянжаргалан сумын газрын даамал, Г.”“““““““““““““““““ нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан №04122-2008/00003 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын  Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р баг, Номтын хар толгойн зүүн урд өвөлжөө хаягт байрлах регистрийн дугаар НЕ53032579, Гомпилийн ““““““““““““““““““, нэгж талбарын дугаар 4102030658, 700 м.кв эзэмшил газрын кадастрын зургийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тухайн газрын эзэмшигч нь Г.”“““““““““““““““““ болох нь нотлогдон тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ өөрийн эзэмшлийн эд хөрөнгө буюу газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Л.”“““““““““““““““““ тухайн газарт малын хашаа барьж саад болж байх тул уг саадыг арилгуулах эрхтэй болно.

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар өмчлөгч, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч Л.”“““““““““““““““““ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү газар анх Ч.”“““““““““““““““““ гэдэг хүний нэр дээр байсан. Улмаар 2010 онд Ч.”“““““““““““““““““ гуай нас бараад түүний хүүхэд болох Т.Дашмаа нь манайх хөдөө гарахгүй учраас та энэ газрыг ашигла гэж хэлээд надад гэрчилгээгээ өгсөн, тухайн газрыг би өөрийн нэр дээр шилжүүлж авсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт нотлох баримтаар өгсөн Чимэдийн ““““““““““““““““““ын эзэмшлийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Хавцгайн зүүн хар толгой өвөлжөө” нэгж талбарын дугаар 180700506, 0,07 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон бөгөөд энэхүү үйл баримтад зохигч талууд маргаагүй байна.

Түүнчлэн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Хавцгайн зүүн хар толгой өвөлжөө” нэгж талбарын дугаар 180700506, 0,07 м.кв газрын гэрчилгээ нь өнөөдрийн байдлаар хэний эзэмшилд байгаа эсэх, мөн тухайн гэрчилгээ хүчинтэй эсэх талаарх нотлох баримт байхгүй тул тус гэрчилгээ болон Т.Дашмаагийн тодорхойлолттой холбоотойгоор дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин тус газар нь нэхэмжлэлийн шаардлага болох Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Номтын хар толгойн зүүн урд гэх өвөлжөө, хаваржааны зориулалттай газартай давхацсан зүйл байхгүй бөгөөд нэгж талбарын дугаарууд нь өөр мөн тухайн өвөлжөөнүүдийн нэр хаяг нь зөрүүтэй байна.

Тухайн маргаж буй газрыг зохигчид миний өвөлжөө гэж харилцан маргаж байгаа боловч хариуцагч Л.”“““““““““““““““““ нь тухайн газрыг хууль ёсоор ямар нэгэн байдлаар өмчлөх, эзэмших зэргээр Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга болон газрын даамалд хандаж байгаагүй энэ талаарх нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэлээ.

Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж зохицуулсан байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 27.3-т заасан “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” мөн хуулийн 27.4 заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг хариуцагч Л.”“““““““““““““““““ тус тус зөрчсөн байна.

Хариуцагч Л.”“““““““““““““““““ын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Хар толгойн тэмээний хашаа өвөлжөө хаягтай нэгж талбарын 4102030622 дугаартай, 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрчилгээ,

Төв аймгийн Баянжаргалан сумын газрын даамал, Л.”“““““““““““““““““ нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан №04122-2011/30086 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын  Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Хар толгойн тэмээний хашаа өвөлжөө хаягт байрлах регистрийн дугаар НЕ73081770, Ленжий ““““““““““““““““““, нэгж талбарын дугаар 4102030622, 700 м.кв эзэмшил газрын кадастрын зургийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг нотлох баримтууд нь хариуцагчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газрын гэрчилгээ түүнтэй холбоотой баримтууд байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газартай холбогдуулан шаардлага гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үндсэн зарчмаар тухайн хэрэгт хамааралгүй нотлох баримтууд болохыг дурдах нь зүйтэй байна. 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Өөрийн шаардлага, татгалзал, тайлбарыг нотлох гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болохыг батлахыг хэлнэ. 

Иймд Г.”“““““““““““““““““ийн эзэмшлийн Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р баг, Номтын хар толгойн зүүн урд өвөлжөө хаягт байрлах, нэгж талбарын дугаар 4102030658 дугаар бүхий, 700 м.кв талбай бүхий Өвөлжөө, хаваржааны газрыг Л.”“““““““““““““““““ын эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.”“““““““““““““““““аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ийн эзэмшлийн Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд өвөлжөө хаягт байрлах, нэгж талбарын дугаар 4102030658 дугаар бүхий, 700 м.кв талбай  Өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч Л.”“““““““““““““““““ын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.”“““““““““““““““““аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.”“““““““““““““““““д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ