Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00704

 

2022 оны 03 сарын 00 өдөр            Дугаар 003/ШШ2022/00704                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, -р 00 мянгат гудамж, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух Б овогт Б.О /РД:УУ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух З овогт Ж.Ц /РД:ЦБ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 158,710,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:   нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О 158,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Г-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талууд 2021 оны 0 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, хариуцагчид 100,000,000 төгрөг зээлүүлсэн ба хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 0 дугаар байр, зоорийн давхарт байрлалтай 159.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид 100,000,000 төгрөгийг хүлээн өгөх, хариуцагч хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн. 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 00,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлснээр шинээр зээлийн эрх зүйн харилцаанд ороогүй. Харин зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж ойлгож байна. Талууд 2021 оны 0 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан боловч барьцааны гэрээ нь барьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Тийм учраас нэхэмжлэгч 70,000,000 төгрөгийг эхний ээлжид шилжүүлж барьцаа хөрөнгийг бүртгүүлсэн. Барьцаа хүчин төгөлдөр байснаар 00,000,000 төгрөг өгөх үүргээ биелүүлсэн. 100,000,000 төгрөгийг хүлээн авсан болон зээлийн хүү их бага гэж маргаагүй. 2021 оны 00 дугаар сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 00,000,000 төгрөг шилжүүлснээр тусдаа зээлийн харилцаа үүссэн гэж үзэж үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х 2022.01.00-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2021.00.24-ний өдөр 1310 тоот зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021.00.24-ний өдөр хариуцагчид 100,000,000 төгрөг зээлэхээр харилцан тохиролцсон хэдий ч 2021.00.25-ны өдөр 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасны дагуу нэхэмжлэгч тал Зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь энэхүү гэрээний үүргийг 70,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэхээр байна. 2021.07.01-ний өдөр үлдэгдэл 00,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч дээрх гэрээний 100,000,000 төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлсэн байгаа нь гэрээний үүргийн биелэлтэд биелүүлэх ёстой үндсэн үүргийн зөрчлийг харуулж байгаа явдал юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг харгалзан үзэхэд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно хэмээн хуульчилсан тул 2021.07.01-ний өдрийн 00,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэрээ гэж ойлгох уу. Эсвэл 2021.00.24-ний өдрийн 1310 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлсэн 70,000,000 төгрөгийн гэрээг байгуулсан гэж хариуцагч талаас үзэж байна. Дээрх зээлийн гэрээний гүйцэтгэх ёстой үндсэн үүрэгтэй холбоотой зөрчилтэй харагдаж байх тул нэхэмжлэгчийн бичиж өгсөн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгэх ёстой үүргийн 50 хувиас хэтэрсэн анз нэхэмжилж байна хэмээн үзэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х 2022.03.07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х миний бие нь албан ажил давхцаж хөдөө орон нутагт явах шаардлага гарсан тул 2022.03.07-ны өдрийн 12:00 цагт товлогдсон шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд шүүх хурлыг хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс 2021.00.24-ний өдрийн 1310 дугаар зээлийн гэрээ, 2021.00.24-ний өдрийн 1310 дугаар барьцааны гэрээ, 2021.00.25-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2021.07.01-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 0 дугаар байрны зоорийн давхарт байрлалтай 159.8 м.кв талбайтай, Зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021.12.01-ний өдрийн Б.О-ээс К.С-д олгосон итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /х.х-ийн 3-9 хуудас/

Хариуцагчаас 2021.12.00-ны өдрийн 1210 дугаартай Ж.Г-аас Н.Х-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн байна. /х.х-ийн 00- хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Огийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 158,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х 2022.03.07-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн мөн 2022.03.00-ны өдрийн 11:00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2022.03.07-ны өдөр мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэргийн баримтаас үзэхэд Б.О, Ж.Г- нар нь 2021.00.24-ний өдөр 100,000,000 төгрөгийг нэг сарын 0 хувийн хүүтэй, 2021.00.24-2021.09.24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч Б.О нь Хаан банкны 5007002599 тоот данснаас 2021.00.24-ний өдөр 70,000,000 төгрөг, 2021.07.01-ний өдөр 00,000,000 төгрөгийг тус, тус хариуцагч Ж.Г-ы 5070100008 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь 2021.00.24-ний өдөр 1310 дугаартай зээлийн гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэж байна. /хэргийн 3, 5, 0 хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч 2021 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу гэрээний үүргийг хариуцагч Ж.Г-аас шаардах эрхтэй байна.

  Мөн хуулийн 281.2-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.О нь 2021.00.24-ний өдөр 70,000,000 төгрөг, 2021.07.01-ний өдөр 00,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Ж.Г-д шилжүүлсэн байх тул зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн хүүг гэрээнд заасан хэмжээгээр төлнө гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний үүрэгт

1.    70,000,000 төгрөгт ногдох хүү 4,000,000 төгрөг ( 2021.00.25 -2021.07.24 хүртэл, 1 хоногийн хүү 100,000 төгрөг, нийт 29 хоногийн хүү)

2.    00,000,000 төгрөгт ногдох хүү 1,400,000 төгрөг ( 2021.07.01-2021.07.24 хүртэл 1 хоногийн хүү 00,000 төгрөг, нийт 24 хоног),

3.    2021.07.24-2021.09.24-ний өдөр хүртэлх гэрээгээр тохирсон 100,000,000 төгрөгийн хүү 12,000,000 төгрөг,

4.    Гэрээний дагуу үндсэн үүрэгт 100,000,000 төгрөг, хүү 00,500,000 (4,000,000+1,400,000+12,000,000) төгрөг, алданги 00,537,500 төгрөг (1 хоногийн алданги 587,500 төгрөг, 2021.09.24-2021.12.02-ны өдөр хүртэл нийт 09 хоногийн алданги ) нийт 158,037,500 төгрөгийн үүрэг хариуцагчид үүсжээ.

Дээрхийн нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ж.Г-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 158,037,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 072,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 110, 100 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.0 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 158,037,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 072,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 00 дугаар зүйлийн 00.1, 00 дугаар зүйлийн 00.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 951,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 948,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 00 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ