Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2022/00067/И |
Дугаар | 183/ШШ2022/00400 |
Огноо | 2022-02-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/00400
2022 оны 02 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2022/00400 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 0-р гудамж, 0-0а тоотод оршин суух Б овогт Н. Т /РД:УГ00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах З.Т.Н ОНӨААТҮГ /РД:0000000/-т холбогдох
Цалинд 5,095,134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н овогтой Т би 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Автобус нэгдүгээр баазад жолоочоор ажилд орсон. 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр баазын Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдон ажилласан. Байгууллагын удирдлагаас үйлдвэрчний эвлэлийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгвөл жолоочоор ажилд эгүүлэн авна гэсний дагуу миний бие 2021 оны 0 сарын 00-ны өдөр сонгуульт ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч байгууллагын зүгээс ажилд аваагүй, одоо тайлбарлахдаа мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй байсан тул аваагүй гэж тайлбарладаг.Мөн намайг анх ажилд орж байгаа хүн шиг янз бүрийн шаардлага тавьж ажилд авахгүй байсан бөгөөд шүүхээс ажилд 8 сард томилоод байхад шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Гэтэл байгууллагын зүгээс надад мэргэшсэн жолоочийн үнэмлээх авчир гэж хэлээгүй юм. Ингээд намайг жолоочийн ажилд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр томилж, тушаал гарсан гарсан боловч ажил хийлгэхгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулсан. З.Т.Н ОНӨААТҮГ-т жолоочоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2000 оны 0 дугаар сарын 00-ны өдрөөс 2021 оны 0 дугаар сарын 00-ны өдөр хүртэл 24 сарын цалинг олгож, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн тэнхимийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 000/шхт2021/00000 дугаар тогтоол гарсан. Миний бие анх шүүхэд 4,529,038 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500,090 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ-аас нийт 5,095,134 төгрөгийн цалин гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.Т нь 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд орж ажиллаж байх хугацаандаа 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон үндсэн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 2015 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр З.Т.Н ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл манай байгууллагын 2 үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийж байсан. Нэгтгэлийн хэмжээнд 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдөр ҮЭХ-ны бүх гишүүдийн хурал болж Ц.А ҮЭХ-ны даргаар сонгогдсон. Энэ өдрөөс эхлэн Н.Т-ын Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болж ҮЭХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Байгууллагын захиргаа нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийнх нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлсийг нь бууруулахгүйгээр ажил олгохоор заасны дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд авах үүргээ биелүүлсэн. Н.Т-ын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ажилд орох өргөдлийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр цохсон. Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу жолоочийн заавал бүрдүүлэх шаардлагатай баримт болох мэргэжсэн жолоочийн үнэмлэхийг Н.Т нь бүрдүүлээгүй 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр байгууллага дээр авчирч өгсөн тул 2021 оны 10 дугаар сарын 00-ны өдөр жолоочоор ажилд авах тушаал гарсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,529,038 төгрөгийг олгох боломжгүй. Учир нь байгууллагаас шалтгаалан Н.Т-ыг ажилд авахгүй, ажил үүргээр хангахгүй байгаа юм биш нэхэмжлэгч өөрөө холбогдох баримт буюу байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу жолоочийн өдөр тутмын шугамын үйлчилгээнд гарахад зайлшгүй хэрэг болдог мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг бүрдүүлж өгөхгүй 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүргэсэн нь захиргаанаас хамаарсан асуудал биш. Түүнчлэн байгууллагын жолооч нарыг шугамд ажилласан замын хуудсаар ажлын гүйцэтгэл нь тооцогдож цалин бодогддог. 2021 оны 0 дугаар сарын 00-ноос 2021 оны 10 дугаар сарын 00-ны өдөр хүртэл ажил үүрэг гүйцэтгэж шугаманд ажилласан баримт байхгүй. Мөн нэхэмжилж буй хугацааг буруу тооцсон. 2021 оны 0 дугаар сарын 00-нд нэхэмжлэгч ҮЭХ-ны даргын сонгуульт ажилд ажиллаж байсан. 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдөр сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд авсан зүйл огт байхгүй, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд зааснаар ажилд нь авсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Н.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 00-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул гардан авч хуульд заасан хугацаа болох 00 хоног авах шаардлагагүй, хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаанд тайлбараа гаргаад, мэтгэлцэх бүрэн бололцоотой байна. Иймд тайлбар гаргаж өгөх хугацаа авах шаардлагагүй тул шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлж өгнө үү... гэв.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай магадлал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0000 дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 00-ны өдрийн 00000 дугаартай захирамж, 0000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, З.Т.Н ОНӨААТҮГ-ын 2000.01.08-ны өдрийн 1/79 тоот, 2000.01.03 өдрийн 0/00 тоот тус тус албан бичиг, З.Т.Н ОНӨААТҮГ-ын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч нарын 2021 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр хамтарсан хурлын тогтоол, үйлдвэрчний эвлэлийн хороонуудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, З.Т.Н ОНӨААТҮГ-ын Автобусны хоёрдугаар баазын ажилтны үйлвэрчний эвлэлийн хорооны тодорхойлолт, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлвэрчний эвлэлийн хорооны гэрчилгээ, З.Т.Н ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлийн хорооны төлөөгчдийн хурлын тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 00000 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 3-13, 50-03, 71-105 хуудас/
Хавтаст хэрэгт хариуцагчаас З.Т.Н ОНӨААТҮГ-ын 2021 оны 10 дугаар сарын 00-ны өдрийн Б/000 дугаартай захирлын тушаал, жолоочийн мэргэшсэн үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч Н.Т-ын гараар бичсэн өргөдлийн хуулбар, З.Т.Н ОНӨААТҮГ-ын 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн бүх ажилчдын хурлын тогтоол, Н.Т-ын цалингийн картын хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00000 дугаартай шүүгчийн захирамж, албан тушаалын тодорхойлолт, Үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 25-33, 30-48 хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Т нь З.Т.Н ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 4,529,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2022 оны 02 дугаар сарын 00-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 500,090 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ-аас нийт 5,095,134 төгрөгийн цалин гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ-т холбогдуулан 4,529,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н.Т гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид биечлэн оролцсон байна.
Хариуцагч ... шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Н.Т-ыг ажилд томилоогүй, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.3-т заасныг үндэслэн жолоочийн ажилд нь томилсон. Н.Т-ыг жолоочийн ажилд нь эгүүлэн томилоход мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй байсан тул ажил олгогч томилоогүй. Цалин шаардсан хугацаанд нэхэмжлэгч зам хоног буюу ажил хийгээгүй тул цалин олгох үндэслэлгүй... гэж маргадаг.
Нэхэмжлэгч Н.Т нь 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Автобус 1 дүгээр баазын ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож үндсэн ажлаасаа чөлөөлөгдөн ажиллаж байгаад 2000 оны 12 дугаар сарын 00-ний өдрөөс сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөн, 2000 оны 1 дүгээр сард ажил олгогч байгууллагад үндсэн жолоочийн ажилдаа эргэн орох талаар өргөдөл гаргасан боловч ажил олгогч ажилд нь эгүүлэн томилоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийг шүүхээс З.Т.Н ОНӨААТҮГ-ын автобус 1 дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, уг маргааныг шүүх хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн 1204 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 4-7 хуудас/
Хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ нь 2021 оны 10 дугаар сарын 00-ны өдөр нэхэмжлэгч Н.Т-ыг үйлдвэрчний хорооны сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болж ажилд орох хүсэлт гаргасан үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгтгэлийн Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний албанд нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллуулахаар, хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан байна. /х.х-ийн 25,43-48 хуудас/
Дээрх үйл баримтаас дүгнэвэл Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.3-т заасан үндэслэлээр хуучин ажил буюу жолоочийн ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан бөгөөд ажил олгогч уг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна гэж үзнэ. Нөгөөтээгүүр ажил олгогч ажилтныг ажилд эгүүлэн томилох тушаал гаргахдаа шүүхийн шийдвэрийг тушаалын хууль зүйн үндэслэл болгоогүй нь шүүхийн шийдвэрээр ажилд томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь ажил олгогч шүүхээр шийдвэрлэсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд ажилтныг ажилд нь буцаан томилсон тушаалыг ажил олгогч гаргасан байна.
Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан нь 0099 онд батлагдсан Хөдөлмөрийн хуулийн үйлчлэлтэй хугацаанд үүссэн хөдөлмөрийн маргаан байх тул шүүх маргааныг 0099 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 09 дүгээр зүйлийн 09.1-т Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.
Иймээс Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.3-т заасан үндэслэлээр ажилтныг буюу нэхэмжлэгчтэй 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажил олгосон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 00-ны өдрийн 1204 дүгээр магадлалаар тогтоосон дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг олгов.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 0 дугаар сарын 00-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр /ажлын 78 хоног/-ийг хүртэлх дундаж цалинд 4,107,700 төгрөг /1 өдрийн цалин 1,132,202:21,5=52,003 төгрөг х 78 хоног/ -ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 987,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 40.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Н.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 110 дугаар зүйл, 100 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 09 дүгээр зүйлийн 09.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинд 4,107,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 987,420 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Н.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ-т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т.Н ОНӨААТҮГ-аас 80,073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 00 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 100 дүгээр зүйлийн 100.4, 100.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 00 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ