Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/00937

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0/0 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай, 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0/0 дугаартай хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгох, Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 дүгээр байр 0 тоот 125.13 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг хийлгүүлэхийг НШШГГазарт даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгөнд дахин шинжээч томилуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

1. Нэхэмжлэгч Ч.Б- би НШШГГазарт явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байгаа юм. Миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 2019 онд 242,900,000 төгрөгөөр шинжээчийн үнэлгээ гаргуулсны дагуу 2021 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр 0/58 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа-гаар оруулах тогтоол гарсан байна. Би 2019 онд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, манай орон сууцны зах зээлийн ханшны үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын зах зээлийн ханшаар дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргах гэсэн боловч дээрх тогтоол гарснаар хүсэлтийг хүлээж авахгүй гэх бөгөөд хүсэлт, гомдол гаргах боломжгүй болоод байна. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний зах зээлийн ханш 2019 онд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээс 30 хувиар өссөн ханштай байна.

Би бага насны болон сургуулийн насны олон хүүхэдтэй, манай гэр бүлийг үлдэгдэлтэй төлбөртэйгөөр гудамжинд гар гэсэн байдалтай хандаж илт хохироох гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ тухайн үеийн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлгээ хийнэ гэсний дагуу хөрөнгийн үнэлгээ хийгдэх ёстой гэж үзэж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөн гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу миний үл хөдлөх эд хөрөнгийг одоогийн зах зээлийн ханшаар дахин үнэлгээг хийлгүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа тул НШШГГ-ын 2021 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 0/0 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0/0дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан байдаг ба 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-164/******* дугаартай мэдэгдлээр 2019 онд хийлгүүлсэн үнэлгээний 70 хувь буюу 170,030,000 төгрөгөөр үнийг тогтоох тухай, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/25363 дугаартай мэдэгдлээр манай орон сууцыг 125,000,000 төгрөгөөр  анхны дуудлага худалдаагаар худалдсан гэсэн ойлгомжгүй мэдэгдэх бичгүүд гарсан байна. 2019 оны буюу 3 жилийн өмнө хийгдсэн үнэлгээг үндэслэж манай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ..... орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч нарт мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа бол тухайн үеийн ханшаар буюу одоогийн зах зээлийн ханшаар үнэлгээ хийгдсэн байхыг хуульчилсан байна. Бид өөрийн орон сууцаа мэргэжлийн үнэлгээний байгууллагаар одоогийн зах зээлийн ханшийн үнэлгээ хийлгүүлэхэд 301,359,220 төгрөгийн үнэлгээтэй байна гэсэн тайлан дүгнэлт гарсан. Иймд 2021 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр 0/0 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа  явуулах тухай, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0/0 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудын хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 дүгээр байрны 0 тоот 0.0 м.кв орон сууцны үнэлгээг хийлгүүлэхийн НШШГГазарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3538 дугаар шийдвэрээр Ч.Б-, Т.******* нараас 110,200,118 төгрөгийг гаргуулж ******* банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөхгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19261195/3 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн 19261195/5 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан болно.

Төлбөр төлөгч нарт үнийн саналыг өгөхийг мэдэгдэхэд 312,500,000 төгрөгөөр үнэлснийг  төлбөр авагч ******* банк хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Орил трейд ХХК-иар үнэлүүлэхэд тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 242,900,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр төлөгч Ч.Б- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах хүсэлтийг гаргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн1051 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1131 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 895 тогтоолоор нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлэгдсэн үнийн санал ирээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0/0дугаар тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-169/******* дугаар мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр  төлөгч нарт гардуулан өгсөн.

Хоёр дахь дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үнэлэгдсэн үнийн дүнгийн 50 хувь буюу 121,450,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0/0дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/******* дүгээр мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Ч.Б-т гардуулсан нь шийдэв гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлбөр төлөгч нарт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 4-164/******* тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн тоотод албадан дуудлага худалдаа зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж бичигдсэн техникийн алдаа дээр дөрөөлөөд байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4.-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд:Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт (хх-ийн 5 дугаар тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэл(хх-ийн 6 дугаар тал), Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол(хх-ийн 7 дугаар тал), Б.Ү-дын төрсний гэрчилгээний хуулбар(хх-ийн 10 дугаар тал), Б.Б-гийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 11 дүгээр тал), Б.Жийн төрсний гэрчилгээ(хх-ийн 12 дугаар тал), Б.Д-ний төрсний гэрчилгээний хуулбар(хх-ийн 13 дугаар тал), “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан(хх-ийн 129-147 дугаар тал),

Хариуцагч шүүхэд: Шүүхийн гүйцэтгэх хуудас(хх-ийн 24 дүгээр тал), Баянзүрх дүүргийн иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хх-ийн 25-28 дүгээр тал), шүүхийн гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол(хх-ийн 29 дүгээр тал), зээл, барьцааны гэрээ(хх-ийн 30-35 дугаар тал), Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст (хх-ийн 36 дугаар тал), нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт(хх-ийн 37 дугаар тал), зарлан дуудах мэдэгдэл(хх-ийн 38 дугаар тал), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн 39 дүгээр тал), эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол(хх-ийн 40-41 дүгээр тал),шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл (хх-ийн 42 дугаар тал), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн 43 дугаар тал), эд хөрөнгө хураах тухай тогтоол(хх-ийн 44-45 дугаар тал),Т.******* хүсэлт(хх-ийн 46 дугаар тал), Ч.Б- хүсэлт(хх-ийн 47 дугаар тал), шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл(хх-ийн 48 дугаар тал), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн 49 дүгээр тал), “******* банк” ХХК-ийн хүсэлт шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн 50 дугаар тал), шинжээч томилох тухай тогтоол (хх-ийн 51-52 дугаар тал), Хөрөнгийн үнэлгээний тухай тайлан(хх-ийн53-77 дугаар тал), мэдэгдэл (хх-ийн 78 дугаар тал), Ч.Б-ийн хүсэлт (хх-ийн 79 дүгээр тал), Ч.Б-ийн нэхэмжлэл (хх-ийн 80 дугаар тал),Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж(хх-ийн 82-83 дугаар тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр(хх-ийн 85-89 дүгээр тал),Ч.Б- гомдол(хх-ийн 90 дүгээр тал), Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн 91-94 дүгээр тал), Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол(хх-ийн 96-99 дүгээр тал), Албадан дуудлага худалдаанд оруулах санал(хх-ийн 100 дугаар тал), Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол(хх-ийн 101 дүгээр тал), мэдэгдэл(хх-ийн 102 дугаар тал), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн 103 дугаар тал),өнөөдөр сонины зар(хх-ийн 104, 108-109 дүгээр тал), дуудлага худалдааны тэмдэглэл (хх-ийн 105-107 дугаар тал), 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол (хх-ийн 110 дугаар тал), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (хх-ийн 112 дугаар тал) зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх зохигчдоос ирүүлсэн бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0/0дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол”-ыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0/0дугаар “Анхны  албадан дуудлага худалдаа явуулах тогтоол”, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0/0 дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдаанд явуулах тогтоол”-ыг хүчингүй болгуулах, уг орон сууцыг одоогийн ханшаар дахин үнэлгээ хийлгүүлэхийг НШШГГазарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэмэгдүүлсэн. (хх-ийн 127 дугаар тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн үндэслэлээ: ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/******* тоотоор төлбөр төлөгч нарт мэдэгдсэн Мэдэгдэл-д орон сууцыг 50 хувь болох 121,450,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаагаар худалдсан гэх албат бичгүүд ирсэн. 2019 оны буюу 3 жилийн өмнө хийгдсэн үнэлгээг үндэслэж манай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Төлбөр төлөгчийн эд хөрөнгө одоо зах зээлийн үнэлгээ 30 хувиар өссөн тул 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0/0дугаар Анхны  албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0/0 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаанд явуулах тогтоол”-ыг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/******* дугаар шийдвэрээр “хариуцагч Ч.Б-, Т.******* нараас нь нэхэмжлэгч ******* банк ХХК-д 110,200,118 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот 0 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 00534 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас хуудасны үндэслэн хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1921195 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. (хх-ийн 24-29)

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 192611195/3 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, 2019 оны 12 сарын 20-ны өдөр 19261195/5  дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор үл хөдлөх хөрөнгийг хурааж,  2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19261195/1 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19261195/6 мэдэгдлүүдээр “... төлбөр төлөгч нарыг шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн,  2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч нар үл хөдлөх хөрөнгийг 312,500,000 төгрөгөөр, төлбөр авагч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийн томилж, шинжээчээс 242,900,000 төгрөгөөр үнэлснийг  талуудад мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна. (хх-ийн 38-78)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4.“Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.” гэж заасан.

Нэхэмжлэгч Ч.Б-ээс тус шүүхэд  эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасанг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01051 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1131 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00895 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр хэвээр үлдээн шийдвэрлэжээ. (хх-ийн 85-99)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид “албадан дуудлага худалдаа” гэх/-г шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна.”, 43.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ...төлбөр төлөгчид хүргүүлнэ.” Гэж зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа болох талаар орон сууцны өмчлөгч Б.Б-а, Ч.Б- нарт түүний оршин суугаа хаяг болох Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 29 тоот хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 08, 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд баталгаат шуудангаар хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 17, 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд төлбөр төлөгч нарт гардуулж, тэмдэглэл үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 100-112)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: ....хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах  тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/******* тоотоор төлбөр төлөгч нарт мэдэгдсэн Мэдэгдэл-д орон сууцыг 50 хувь болох 121,450,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай мэдэгдсэн гэж маргах боловч төлбөр төлөгч нарт Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэж, 11 дүгээр сарын 17-ны өдөр уг тогтоолыг тэдэнд гардуулж, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл”-ийг 12 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, 12 дугаар сарын 14-ний өдөр уг тогтоолыг төлбөр төлөгч нарт гардуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон болно. (хх-ийн 102-103,111-112)

Өөрөөр хэлбэл: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг мэдэгдсэн, хувийг гардуулснаас үзэхэд төлбөр төлөгч нар анхны дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25, хоёр дахь албадан дуудлага худалдааг 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус явуулах талаар мэдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны тогтоолгосноос хойш 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-164/*******,12 дугаар сарын 24-ний өдрийн 4-164/******* тогтоолоор албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “....хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч нарын  үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж хууль зөрчин 50 хувь бууруулж 121,450,000 төгрөгөөр худалдсан” гэх өгсөн тайлбар хамаарахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” энэ хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгох, дахин шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 122 дугаар зүйлийн 122.1.-д заасныг үндэслэн Ч.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.    Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ