Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/01187

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т Б” ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: “И М Б” ХХК холбогдох

үндсэн нэхэмжлэлийн шаардлага ”ТБ” ХХК- болон “И МБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээний эрсдэлийн шимтгэлд 72,350,90 ам доллар буюу 206,199,341.50 төгрөг гаргуулах, 2017.01.23-ны өдрийн №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эд хөрөнгө  өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг-т барьцаа хөрөнгийн хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

сөрөг нэхэмжлэлийн шаардлага: зохигчдын хооронд Банкны баталгааны гэрээний 3.5-д заасныг байгуулсан хүчин төгөлдөр бус тооцуулах, 166,025,639 төгрөгийг хасч тооцох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч, Н.Байгал, хариуцагчийн төлөөлөгч Х.Гантөмөр, өмгөөлөгч М.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч  ”ТБ” ХХК- нь хариуцагч “И М Б “ ХХК--д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээний эрсдэлийн шимтгэлд 72,350,90 ам доллар буюу 206,199,341.50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. “И М Б” ХХК нь  ”Т Б” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12/17-14 тоот “Эх үүсвэргүй банкны баталгааны гэрээ”-г байгуулж жилийн 10 хувийн шимтгэлтэй 178,072 ам.долларын баталгааг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 26/1238 тоот албан бичгээр “Ш К Г” ХХК-д гаргаж өгсөн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12/17-61 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” байгуулан дараах эд хөрөнгийг Банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад үлдээсэн байдаг. Үүнд:

- 0УНС улсын дугаартай,  200

- 0УНЧ  улсын дугаартай, 

- 0УБ улсын дугаартай, авто ачигч,

- 0УБулсын дугаартай, чулуу бутлагч,

- 0УН улсын дугаартай, авто ачигч,

0УБ улсын дугаартай, авто грейдер,

- 0УБ улсын дугаартай, зам индүүдэгч зэрэг тээврийн хэрэгслүүд нь хариуцагчийн бодит эзэмшил ашиглалтад байгаа.

Талуудын хооронд байгуулсан “Фидуцийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхтэйгээр заасан байх боловч тээврийн хэрэгслүүд нь хариуцагчийн биет эзэмшил, ашиглалтад байгаа учир гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдалтай байна. “Т Б” ХХК-ийн зүгээс ”И М Б” ХХК-д эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэлийг төлөх үүргээ хэрэгжүүлэхийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 02/5188, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/6160, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/542 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. Хариуцагч “И М Б” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдаж банкны зүгээс “ШКГ” ХК-д Банкны баталгаа гаргаж өгсөн өдрөөс эхлэн одоог хүртэл эрсдэлийн шимтгэл болох 72,350.90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 Талуудын хооронд байгуулагдсан дугаартай Банкны баталгааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Баталгаа гаргасны шимтгэлийг Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу тооцож авна. Эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл жилийн 10 хувь байх ба сар бүрийн 16-ны өдөр 106000047346 тоот дансанд тушаана гэж заасан. Иймд ”Т Б” ХХК болон ”И М Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/14-14 дугаартай “Банкны баталгааны гэрээ”-ний дагуу 72,350,90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөгийн шимтгэлийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч “И М Б “ ХХК- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ТБ”ны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээний эрсдэлийн шимтгэлд 72,350 ам.доллар буюу 206,199,341 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “ ТБ”тай 12-17-14 тоот Банкны баталгааны гэрээг байгуулсан. Үүгээр “ШКГ” ХК -ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай байгуулсан “*******- *******ийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А /К45+000-аас К58-400 хүртэлх/ хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгаа болгож 178,072 ам.долларын баталгааг гаргаж, үнийн дүнгээс 10 хувийн эрсдэлийн шимтгэл төлөх үүргийг манай компани хүлээсэн.

Дээрх “*******- *******ийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А /К45+000-аас К58-400 хүртэлх/ хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу манай компани нь нийт 1,22,754.75 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн ба үүнтэй холбоотойгоор “Ш К Г” ХХК--тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж, холбогдох тайлан актыг /цаашид тайлан гэх/ үйлдсэн. Үүнээс үзвэл, “ ТБ”тай байгуулсан 12/17-14 тоот Банкны баталгааны гэрээний 6.1.1-т “...гэрээнд заасан үүрэг биелэгдэж, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр.... бол гэрээг дуусгавар болно” гэж заасан бөгөөд тухайн гэрээний хувьд 178,072 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тайлангаар нотлогдож байна.

Түүнчлэн, манай компанийн зүгээс дээрх тайланд дурдсанаар Банкны баталгаанд заагдсан үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор баталгааг цуцлах талаар албан бичгийг “ ТБ” болон захиалагч “Ш К Г” ХХК- руу удаа дараа явуулж байсан. Өөрөөр хэлбэл, “Ш К Г” ХХК--иас банкны баталгааг цуцлах тухай албан бичгийг хугацаанд нь хүргүүлээгүй, мөн Банкны баталгааны гэрээнд зааснаар баталгааг цуцлах нөхцөл бүрдсэн байхад уг эрхээ хэрэгжүүлээгүйд манай компани буруугүй юм. Иймээс Банкны баталгааны гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс дээрх тооцоо нийлж, тайлан гаргасан хугацаа болох 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэлийг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Ш К Г” ХХК- –иас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн гэх Мэдэгдэл хавтас хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдаагүй баримтаар шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй гэв.

3. Хариуцагч “И М Б “ ХХК--иас нэхэмжлэгч “ ТБ”анд холбогдуулан Банкны баталгааны гэрээний 3.5-д заасныг байгуулсан хүчин төгөлдөр бус тооцуулах, 166,025,639 төгрөгийг хасч тооцох тухай сөрөг шаардлага гаргасан. Сөрөг шаардлагын үндэслэлээ: Гэрээ байгуулсан үйл баримтын талаар тодорхой дурдлаа. “ТБ” ХХК--иас өөрийн үйлчлүүлэгч болон олон нийтэд байнга хэрэглэгдэх урьдчилан тогтоосон нөхцөл бүхий санал болгох гэрээг “И М Б “ ХХК--г зөвшөөрч талууд харилцан итгэлцэж, банкны баталгааны гэрээг үүнтэй холбогдуулан зээлийн эрх нээх гэрээ, фидуцийн гэрээг тус тус байгуулсан байдаг. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээг талууд байгуулсан гэж үзэж байна. Дээрх стандарт нөхцөл бүхий банкны баталгааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт зааснаар баталгааны хугацаа дууссан боловч үүрэг гүйцэтгэгч банкны баталгааны үндсэн төлбөр, шимтгэлийг төлөөгүй бол гэрээний хугацаа үргэлжлэх агуулгатай тусгаж өгсөн байдаг. Гэтэл гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт энэхүү гэрээ нь баталгааг гаргасан өдрөөс баталгааны хүчинтэй хугацаа дуусгавар болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө гээд дуусгавар болох хугацааг 2 янзаар тусгасан байдаг. Банкны баталгаа дуусгавар болсон тухай мэдэгдэл үүрэг гүйцэтгүүлэгчээс ирэх юм бол 28 хоногийн дараа гэсэн нэг агуулгатай байгаа. Нөгөөх нь мөнгөө өгөөгүй бол энэ гэрээ хэрэгжээд явна гэж байгаа. Гэрээнд заасны дагуу банкны баталгаа гаргах, үүрэг дуусгавар болсон байдал манай компанийн хувьд эрсдэлээ шийдүүлэх хөрөнгө мөнгөний хэрэгцээ байгаа гэсэн агуулгатай байгаа нь банкнаас үйлчилгээ авч байгаа хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм. Банкны баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчид “И М Б “ ХХК- ажлаа хийж чадахгүй тохиолдолд 178,000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг “Ш К Г” ХК руу шилжүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Үүрэг нь дуусгавар болчхоод байхад шимтгэл тооцох үүрэг нь дуусгавар болохгүй байгаа нь хохиролтой байна. Иймд тухайн гэрээ хэрэгжих хугацааг тодорхойлсон дээр дурдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээж авч байгаа “И М Б “ ХХК--д хэт их хохиролтой байгаа нь хүчин төгөлдөр  бус гэж үзнэ. Стандарт нөхцөл бүхий гэрээний утга агуулга ойлгомжгүй байх юм бол тухайн заалтыг санал хүлээн авагч талд ашигтай байдлаар тайлбарлана гэж Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан банкны баталгааны 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу баталгааны хүчинтэй хугацааг тодорхойлох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. 1,222,754 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар “Ш К Г” ХК -тай тооцоо нийлсэн. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан үүрэг биелэгдэж байж үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байж гэрээ дуусгавар болно гэж байгаа. Зохигчдын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн банкны баталгааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний тухайн заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотой 165,025,639 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргасан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл дээр нэг зүйл ойлгомжгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг 3.5 дахь заалтыг хүчингүй болгуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж анх сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Сая тайлбар дээрээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай гэж байна. Сөрөг нэхэмжлэл зөрүүтэй байна гэж харагдаж байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлчхээд байхад гэж чухалчилж ярьж байна. Гэрээний 6.1.1 дэх заалт дээр гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгүүлэгчээс банкны баталгааны дагуу төлбөр нэмсэн шаардлагыг бичгээр ирүүлээгүй бөгөөд гэрээнд заасан үүрэг биелэгдэж гэж байгаа. Гэрээнд заасан үүрэг яаж биелэгдэж байгаа вэ гэхээр үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд биелэгдсэн гэх мэдэгдэл нь банканд ирсэн өдрөө гэрээнд заасан үүрэг биелэгдэж байгаа. Гэрээнд тусгайлан заасан үүрэг байхад түүнийг бас биелүүлснийг гэрээнд заасан үүрэг биелэгдсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээн дээр харилцан үүрэг үүсэж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу нэр бүхий үл хөдлөх хөрөнгийн лавлагааг гаргуулж авсан. Тэр лавлагаан дээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “И М Б “ ХХК- өмчилсөн гэж байгаа. Үүнээс хойш хэд хэдэн удаа өөр, өөр банканд барьцаалсан байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгч буюу баталгаа гаргуулж авч байгаа “И М Б “ ХХК- энэ үүргийг чухалчилж хүлээж авсан. Баталгаа гаргасан хугацаанд нэр бүхий үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 0 байр, 0 тоот хаягт байрлах 106.37 м.кв 4 өрөө орон сууцыг “И М Б “ ХХК--ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг банктай барьцааны гэрээ байгуулахдаа эх хувийг нь хүлээлгэж өгнө гэж үүрэг хүлээсэн байж одоо болтол хүлээлгэж өгөөгүй нь энэ лавлагаанаас харагдаж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байгаа. Захиалагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ мэдэгдэл нь ирсэн боловч банктай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ш К Г” ХК-иас албан бичиг ирэх өдөр хүртэл гэрээний 4.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт нь 2.1 дэх заалттайгаа холбогдохгүй, 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202 дахь заалтыг зөрчиж байна гэж ярьж байна. Гэтэл яриад байгаа хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ бол хохиролтой зүйл биш, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж, хэлцэл хийсэн бол Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно. Гэвч талууд харилцан тохиролцож, хэрэв та шимтгэлээ хугацаандаа төлөөгүй бол шимтгэл чинь тооцогдоод явна шүү гэдэг үндсэн банкны системийн зарчим үйлчлээд явж байгаа. Энэ нийтэд илэрхий зарчим учраас хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн асуудал биш. Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч талаас шүүхэд: хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(1 хх-ийн 6),Банкны баталгааны гэрээ (1 хх-ийн 7-10), “ ТБ”ны албан тоот (1 хх-ийн 11-14), дансны хуулга(1 хх-ийн16-17), ханшийн лавлагаа(1хх-ийн18-19), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж(1хх-ийн20-23),Зээлийн эрх нээх гэрээ(1хх-ийн224-226),

6.Хариуцагч шүүхэд: Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээ, орчуулга(1хх-ийн 94-115, 2 хх-ийн 99-116),”И М Б “ ХХК--ийн албан тоот(1хх-ийн 116-141, 2хх-25-48),санхүүгийн тайлан, орчуулга(1хх-ийн 153-184, 2хх-ийн 159-193), Авто зам ашиглалтад авах дүгнэлт(1хх-ийн 199-204), худалдах, худалдан авах гэрээ(1хх-ийн236-248),

7.Шүүх зохигчдын хүсэлтээр: 2014.02.12-ны өөрийн №А/68 дугаар Журам шинэчлэн батлах тухай (2хх-ийн 51-57), 2018.10.02-ны өдрийн №А/381 дугаар Журам шинэчлэн батлах тухай (2хх-ийн 51-57, 90-96), Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа(2хх-ийн 190-193), тээврийн хэрэгслийн лавлагаа (2хх-ийн 194-201) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчдын нэхэмжлэл, хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ”ТБ” ХХК--ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрлийн үндэслэн 40,173,370.25 төгрөгийн шаардлагыг хангаж , хэрэв хариуцагч сайн дураараа үүргээ биелүүлээгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166,025,639 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс  Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 166,025,639 төгрөгийг хасах  шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

8.    Үндсэн шаардлага болох 72,350,90 ам доллар буюу 206,199,341.50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн№12/17-14 дугаар Банкны баталгааны гэрээ-г хариуцагч ”И М Б “ ХХК--тай байгуулжээ. (1 хх-ийн 7-10, 224-226)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  хариуцагч “И М Б “ ХХК--иас 2017.01.23-ны өдрийн №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг-“т барьцаа хөрөнгийн хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. (1 хх-ийн 36)

Нэхэмжлэгч “ТБ” ХХК- нь хариуцагч  ”И М Б “ ХХК--тай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээг байгуулж, Банк үүрэг гүйцэтгэгчийн бүрдүүлсэн баталгааны даалгаврын дагуу 178,072 ам долларын дүнгээр “ШКГ” ХК  ажил гүйцэтгэж дууссан тухай мэдэгдэл ирсэн өдрөөс хойш 28 хоногийн хүчинтэй хугацаатай, гүйцэтгэлийн эх үүсвэрийн баталгааг гаргахаар  харилцан тохиролцсон байна. (1 хх-ийн7-8)

Зохигчид гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгож 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, хариуцагчийн өмчлөлийн

1.2014 онд үйлдвэрлэгдсэн, ланд крузер маркийн 0УНС улсын JTBY05JX04073756 арлын дугаартай цагаан өнгийн авто машин,

2.   2012 онд үйлдвэрлэгдсэн JEEP GRAND CHEROKEE маркийн 0 УНЧ улсын, IC4RJFBG7CC 277197 арлын дугаартай усан цэнхэр өнгийн суудлын зориулалттай авто машин,

3.  2012 онд үйлдвэрлэгдсэн 0 улсын дугаартай, ******* арлын дугаартай, шар өнгөтэй ХСМG W500Fавто ачигчийн зориулалттай авто ачигч

4.   2007 онд үйлдвэрлэгдсэн 0 УББ улсын, RM 80G00024 арлын шаргал өнгийн RM890 чулуу бутлагчийн зориулалттай  чулуу бутлагч,

5.  2013 онд үйлдвэрлэгдсэн 0УН улсын, арлын дугаартай шар өнгөтэй ХСМG W500F авто ачигчийн зориулалттай авто ачигч,

6.  2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын, ******* арлын, шар өнгөтэй GR215 авто грэйдер зориулалттай авто грейдер,

2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын, арлын, шар өнгөтэй XZзам индүүдэгчийн зориулалттай зам индүүдэгч зэрэг 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “ТБ” ХХК- бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. (хх-ийн 9-10, 2 хх-ийн 194-201 тал)

Зохигчдын хороонд байгуулсан Банкны баталгааны гэрээний:

2 дугаар зүйлийн 2.1.-д Банк нь үүрэг гүйцэтгэгчийн бүрдүүлсэн баталгааны дагуу 178,072 ам долларын дүнгээр “ШКГ” ХК / цаашид үүрэг гүйцэтгүүлэгч/ ажил гүйцэтгэж дууссан тухай мэдэгдэл ирсэн өдрөөс хойш 28 хоногийн хүчинтэй хугацаатай, гүйцэтгэлийн эх үүсвэргүй банкны баталгаа гаргана.”;

2 дугаар зүйлийн 2.3.-д гэрээ нь Баталгаа гаргасан өдрөөс баталгааны хүчинтэй хугацаа дуусгавар болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.”;

3 дугаар зүйлийн 3.5-д Баталгааны  хугацаа дууссан боловч үүрэг гүйцэтгэгч банкны баталгааны үндсэн төлбөр зээлийн үйл ажиллагааны шимтгэл, банкны баталгааны төлбөрт шаардлагатай дүнгээр олгосон зээл, түүний хүү, мөн нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ.Баталгааны хугацаа дууссан нь  банкны  баталгааны үндсэн төлбөр, банкны баталгааны төлбөрт шаардлагатай дүнгээр олгосон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй.”;

4 дүгээр зүйлийн 4.1.8-д үүрэг гүйцэтгэгч  Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их монгол Улсын гудамж, 0 дугаар байр 0 тоот хаягт байрлалтай, 0,37 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор банктай байгуулсан барьцааны гэрээг байгуулан УБЕГ-ын ЭХЭБГ-т бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээг эх хувиар банканд хүлээлгэн өгнө.”;

6 дугаар зүйлийн 6.1.1-д гэрээнд заасан хугацаанд  үүрэг гүйцэтгүүлэгчээс банкны баталгааны  дагуу төлбөр нэхэмжилсэн шаардлага бичгээр ирүүлээгүй бөгөөд гэрээнд заасан үүрэг биелэгдэж, Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр, тендерийн баталгааны хувьд тендерт ялж Үүрэг гүйцэтгүүлэгчтэй гэрээ байгуулж, гүйцэтгэлийн баталгаа гаргасан тухай эсхүл тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг Үүрэг гүйцэтгүүлэгчээс ирүүлсэн бол гэрээ дуусгавар болно.”;

6 дугаар зүйлийн 6.1.2-т “И М Б “ ХХК- болон “Ш К Г” ХК  нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан *******–*******ийн гүүр чиглэлийн 19.4 км замын ажлын туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ дуусгавар болж, гаргасан эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгаа  мөн дуусгавар болно.”;

6 дугаар зүйлийн 6.2.5-т үүрэг гүйцэтгэгч гэрээний 4.1.8-дахь заалтыг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд. гэж тохиролцжээ.(хх-ийн 7-8)

Хэрэгт:

“И М Б “ ХХК-,  “Ш К Г” ХК -ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн *******ийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээ (1хх-ийн 76-115);

“И М Б “ ХХК- нийт 1,222,754.75 ам долларын  ажлыг хийж гүйцэтгэн “ШКГ” ХК -тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн санхүүгийн тайлан (2хх-ийн 159-193);

“ТБ” ХХК--иас  “Ш К Г” ХК 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 26/1236, “И М Б “ ХХК--д 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/5188, 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/6160, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/542 дугаар албан тоот (1хх-ийн 11-14 );

“ИМБ” ХХК -иас ”ТБ” ХХК--д 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №01/85, 2019 оны 05 дугаар сарын 09-ний №01/40, 09 дүгээр сарын 05-ны өдрийн-01/84, 10 дугаар сарын 17-ны өдрийн №01/98, (2хх-ийн 31-34, 37);

“ИМБ” ХХК -иас “Ш К Г” ХК -д 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №01/76,  11 дүгээр сарын 05-ны өдрийн№01/83, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №01/85, 10 дугаар сарын 17-ны өдрийн №01/97, 10 дугаар сарын 31-ний өдрийн №01/99, 12 дугаар сарын 16-ны өдрийн №01/115, 12 дугаар сарын 26-ны өдрийн № 01/128, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №01/107, (2хх-ийн 25-30, 35-36,38-43);

“ИМБ” ХХК -иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №0123 дугаар Өргөдөл;

Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах хэсгийн 2019 ооны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №10/11/19 дугаар дүгнэлт (хх-ийн 2хх-ийн 199-204) зэрэг баримт нотлох баримтаар авагдсан болно.

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн№12/17-14 дугаар Банкны баталгааны гэрээ-г байгуулсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .... Банкны баталгааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу “Ш К Г” ХК -иас ТБ 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Мэдэгдэл-ийг банканд ирүүлсэн тул хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж байна гэж тайлбарласан.

Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн шаардах эрхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон “Ш К Г” ХК -иас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ТБ-Д ирүүлсэн гэх Мэдэгдэл-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ алдсан гэж үзэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх өдрийг хүртэл хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”  эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн  457.1.-д “Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банканд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.”;

458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч  ”ТБ” ХХК- нь хариуцагч “И М Б “ ХХК--иас 206,199,341.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн атал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас  40,173,370.25  төгрөгийг төлөхийг  зөвшөөрлийн хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 166,025,971.25 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт... хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлалтай, 0.37 м2 талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувийг гэрээнд заасан хугацаанд хариуцагч хүлээлгэх үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй тул  шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэх  боломжгүйг дурдах нь зүйтэй.

Зохигчид гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгож 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, хариуцагчийн өмчлөлийн

1.   -2014 онд үйлдвэрлэсэн, 200 маркийн, 0УНС улсын дугаартай, ******* арлын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашин,

2.- 2012 онд үйлдвэрлэсэн, маркийн, 0УНЧ  улсын дугаартай, ******* арлын дугаартай, усан цэнхэр өнгийн суудлын зориулалттай автомашин,

3.- 2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын дугаартай, ******* арлын дугаартай, шар өнгөтэй ХСМG W500FN авто ачигчийн зориулалттай авто ачигч,

4.- 2007 онд үйлдвэрлэгдсэн 0 УББ улсын, RM 80G00024 арлын шаргал өнгийн RM890 чулуу бутлагчийн зориулалттай  чулуу бутлагч,

5.- 2013 онд үйлдвэрлэгдсэн 0 УН улсын, ******* арлын дугаартай шар өнгөтэй ХСМG W500F авто ачигчийн зориулалттай авто ачигч,

6.- 2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын, ******* арлын, шар өнгөтэй GR215 авто грэйдер зориулалттай авто грейдер,

7.- 2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын, арлын, шар өнгөтэй XS202J зам индүүдэгчийн зориулалттай зам индүүдэгч  зэрэг 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд  фидуцийн гэрээгээр тохирсон үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

9.Батлан даалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 166,025,639 төгрөгийг хасах Сөрөг шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “И М Б “ ХХК- нь “ТБ” ХХК--д холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 166,025,639 төгрөгийг хасах тухай сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

“И М Б “ ХХК-, “Ш К Г” ХК -ийн хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан Ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу ******* аймгийн *******ийн гүүр чиглэлийн  129.4 км б хатуу хучилттай авто замын 2-А хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцож, 1,222,754.75 ам. долларын ажлыг хийж гүйцэтгэн тооцоо нийлж, уг замын барилгын ажлыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.(1 хх-ийн 76-93, 153-184, 199-204, 2хх-ийн 141-158 )

 Зохигчдын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн  3.5-д Баталгааны  хугацаа дууссан боловч үүрэг гүйцэтгэгч банкны баталгааны үндсэн төлбөр зээлийн үйл ажиллагааны шимтгэл, банкны баталгааны төлбөрт шаардлагатай дүнгээр олгосон зээл, түүний хүү, мөн нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ.Баталгааны хугацаа дууссан нь  банкны  баталгааны үндсэн төлбөр, банкны баталгааны төлбөрт шаардлагатай дүнгээр олгосон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Банкны баталгааны гэрээг байгуулсан талаар маргаангүй.  

Дээрх гэрээ нь  хуулийн этгээдийн хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ, 189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн зүйл, заалтуудад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

              Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон “Ш К Г” ХК -иас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “ ТБ”анд ирүүлсэн гэх Мэдэгдэл-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй хэдий ч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 40,173,370.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 12/17-14 дугаартай Батлан даалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн  3.5-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 166,025,971.25 төгрөгийг хасах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас сөрөг шаардлагад урьдчилан төлсөн хураамж улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж хариуцагчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааныг баримтлан хариуцагч “И М Б” ХХК-иас 40,173,370.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166,025,971.25 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг шаардлагаас Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 166,025,971.25 төгрөгийг хасаж тооцох шаардлагыг хангасугай.

2.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч

-2014 онд үйлдвэрлэсэн, 200 маркийн, 0УНС улсын дугаартай, ******* арлын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашин,

- 2012 онд үйлдвэрлэсэн, маркийн, 0УНЧ  улсын дугаартай, ******* арлын дугаартай, усан цэнхэр өнгийн суудлын зориулалттай автомашин,

- 2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын дугаартай, ******* арлын дугаартай, шар өнгөтэй ХСМG W500FN авто ачигчийн зориулалттай авто ачигч,

- 2007 онд үйлдвэрлэгдсэн 0 УББ улсын, RM 80G00024 арлын шаргал өнгийн RM890 чулуу бутлагчийн зориулалттай  чулуу бутлагч,

- 2013 онд үйлдвэрлэгдсэн 0 УН улсын, ******* арлын дугаартай шар өнгөтэй ХСМG W500F авто ачигчийн зориулалттай авто ачигч,

- 2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын, ******* арлын, шар өнгөтэй GR215 авто грэйдер зориулалттай авто грейдер,

- 2012 онд үйлдвэрлэгдсэн 0 УБ улсын, арлын, шар өнгөтэй XS202J зам индүүдэгчийн зориулалттай зам индүүдэгч  зэрэг 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,259,146.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 358,817 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг шаардлагад урьдчилан төлсөн хураамж 2,694,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж “Т Б” ХХК-иас 988,080 төгрөгийг гаргуулж “И М Б” ХХК-д олгосугай.

4. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2021/08638 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.-т давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна.122.3.-д Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

5. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ