| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/935 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/935
2024 10 22 2024/ШЦТ/935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0088/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Хохирогч: Р.Б, Ч.Ц нарын өмгөөлөгч М.Билгүтэй, Н.Анхтуяа,
Хохирогч: Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
Хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,
Хохирогч: Т.Б,
Иргэний нэхэмжлэгч *** банкны төлөөлөгч: Н.Б, Г.Б,
Шүүгдэгч С.Ц, С.М, С.Л, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, С.Ц, С.Л нарт холбогдох 201625020877 дугаартай хэрэгт, шүүгчийг татгалзан гаргаж, дахин хуваарилагдан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Д*** Ө***” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, урьд 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 105 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, С.М /РД:/
Монгол улсын иргэн, 1960 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, “Д*** Ө***” ХХК-ийн Ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, охин, зээгийн хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Ц /РД:/
Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “М***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Л /РД:/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7,8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг чинь өсгөөд өгье, хамтарч ажиллая” гэх мэтээр хуурч, төслөө хэрэгжүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хуурч
Хохирогч Т.Б-д “Төсөл бичиж шалгарсан, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулчих, удахгүй зээл гарахаар эд хөрөнгийг чинь чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах хувийн орон сууцыг, газрын хамт 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “И* М*” банк бус санхүүгийн байгууллагад 35.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, урьд авсан зээл, барьцаа хөрөнгийг чөлөөлөн нийт 82.205.675 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;
Япон улсаас хөрөнгө оруулагч нар ирж байгаа, тэдний хэрэгцээнд нийцсэн зөөлөн унаа хэрэгтэй байна, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, зээл гарахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч, хохирогч Б.Б-н эзэмшлийн Лексус 570 маркийн автомашиныг 78.000 ам доллароор худалдан авахаар,
- мөн дээрх аргаар хуурч, хохирогч Ж.Б-гийн эзэмшлийн “Лексус 570” маркийн автомашиныг 105.000 ам. доллароор худалдан авахаар тохиролцон, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, дээрх 2 автомашины төлбөрийн урьдчилгаа 10 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд төлнө” гэж ярьж тохиролцсон атлаа автомашиныг бусдад худалдаж хохирогч Б.Б-д 138.840.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, хохирогч Ж.Б-д 186.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулж залилсан,
“Төсөл бичиж шалгарсан, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч, хохирогч Р.Б-н өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** 27, 63, 64 тоот нийт 4 өрөө, 3 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан уг зээлээс тухайн банкнаас урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, нийт 1.669.869.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;
“Төсөл бичиж шалгарсан, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч хохирогч Ч.Ц-н өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** 12 тоот 4 өрөө, 416.929.862 төгрөгийн үнэ бүхий 1 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж 557.780.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
“Н” ХХК-ийн үйлдвэрийг, газар, дагалдах хэрэгслийн хамт 1.7 тэрбум төгрөгөөр худалдан авахаар ярьж тохиролцон, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдох гэж байгаа, банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байна, зээл авангуут худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгийн мөнгийг өгнө” хэмээн хуурч, Б.Б-н өмчлөлийн “Н” ХХК-ийн үйлдвэрийн 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр С.Л-н нэр дээр шилжүүлэн авч, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан, нийт 1.686.077.639 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,
Шүүгдэгч С.М, С.Ц нар бүлэглэн
Хохирогч Б.О-д “Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон”, одоо түрээсэлж байгаа Баянзүрх дүүргийн *** 11 тоот 2 өрөө байрыг /Б.О-н өмчлөлийн/ 158.000.000 төгрөгөөр худалдан авъя, барьцаанд тавиад 1 сарын хугацаанд чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “О* И*” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, зээлээ төлөлгүй барьцаа хөрөнгө хураагдаж,
мөн ”Япон улсаас гааль дээр орж ирсэн тоног төхөөрөмжийн татварыг төлөхөд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, өнөө маргаашгүй мөнгийг өгнө” хэмээн хуурч, 2014 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн *** 19 тоот /Б.О-н гэр/-ын гадна 23.600.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 138.613.307 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
“...манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, эд хөрөнгөө барьцаалбал тэр зээлээс 1 тэрбум төгрөг өгнө, барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, хохирогч Д.О-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “***” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “А” банк бус санхүүгийн байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан, 50.000 ам.доллар буюу 50.000.000 төгрөгийг авч, зээлээ төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгө хураагдаж,174.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Ц нь ганцаараа Сүхбаатар дүүргийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Э* С*” ХХК-аас 6-7 сая долларын хөрөнгө оруулалт авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Д-с хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50,000,000 төгрөгийг төрсөн охин Б.М-н 50*** дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Улсын яллагчийн уншиж танилцуулсан яллах дүгнэлттэй өмнө нь уншиж танилцсан. Нэгдүгээрт хохирогч Б.О, Р.Б, Ч.Ц, Т.Б нарын тухай ярьж байна. Манай компани бол 2006 оноос оёдлын үйлдвэрийн төслөө Англи улсаас жишээ авч бичиж эхэлсэн ба 2008 оноос ажлын байрыг бий болгож, экспортоор бүтээгдэхүүн гаргах чиглэлээр төсөл боловсруулаад 2008 оны Засгийн газар болон Хүнс Хөдөө Аж Ахуйн яаманд танилцуулж, дэмжлэг аваад үйлдвэрлэлээ нээж эхэлсэн. Хоёрдугаар үе шатанд Чингис Бондоос санхүүжигдэх 888 төсөлд хамрагдаж 2013 оны Засгийн газрын хуралдаанаар 10,300,000,000 төгрөг хуваарилсан. Үүнийгээ бид цаашид үргэлжлүүлэх, гадаадын түншүүдтэйгээ харилцах, үйл ажилагаандаа зориулах, өргөжүүлэх зорилготой ажлаа эхлүүлсэн. Энэ хооронд бид *** Банкны харилцагч болоод 2006 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Төслийг бүрэн хэрэгжүүлэх боломж байсан. Улсын яллагчийн яллах дүгнэлтдээ дурдсанаар биелэгдэхгүй байх нөхцөл байдлыг ашиглаж хандаагүй. Хохирогч гэх хүмүүстэй тодорхой хугацаагаар бүгдтэй нь танил байсан. Хохирогч нартай хамтран ажиллах зорилгоор үйл ажиллагаа явуулсан. Тухайн зээл гарч ирж чадахааргүй нөхцөл байдал үүсэж цаг хугацаа алдсанаас болж хохирогч эд хөрөнгөөрөө хохироод өнөөдрийн байдалд хүрсэн байна. Б.Б, Ж.Б нарын хувьд хоёр ширхэг lexus-570 авсан ба нэг нь 105,000 доллар авсан. Тухайн хоёр хүн бол хамаатны хүмүүс байсан. н.Н итгэмжлэхтэй учраас бид Ж.Б-д бүх мөнгийг өгч байсан. Нийтдээ 260,000,000 төгрөгийг өгсөн ба өөрөө дүүдээ хэлэлгүйгээр мөнгөө авсан байсан. Үүнийг бол Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаад криминалистикийн шинжилгээр авсан гэдгийг нь тогтоож хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлыг Б.Б гэх дүү нь мэдээгүй учраас сүүлдээ Иргэний шүүхэд өгөөд одоогийн байдлаар 130,000,000 төгрөгийн шүүхийн шийдвэр С.Л дээр гарчихсан явж байгаа. Ж.Б бол өөрийн авах 180,000,000 төгрөгөө 260,000,000-270,000,000 төгрөг илүү авсан мөртлөө хэрэгт авагдсан явж байгаа. Нөгөө талаас Б.Б-н иргэний хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа мөртлөө энэ хэрэгт мөн адил явж байгаа. Б.Б, Ч.Ц, Р.Б нарын хувьд мөн адил тодорхой хугацаагаар танил байсан ба үйл ажиллагаа танилцуулан иймэрхүү байдалтай байгаа гээд ярилцаад явж байсан. Ч.Ц, Р.Б нартай Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан н.О танилцуулж байсан. н.О-г яагаад танилцуулсан бэ гэхээр өөрөө төсөл ямархуу байдалтай хэрэгжээд явж байгааг мэдэж байсан учраас туслаач ээ гэж гуйгаад нөгөөдүүл маань ч үйл ажиллагааг дэмжээд явсан. Энэ бол Ч.Ц, Р.Б нарын хувьд төсөл явагдаж байх үед *** Банкин дээрээс яамнаас тодорхой зээлийн эрх үүссэн. “М” компани дээр 2,000,000,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн ба үүн дээр “Д* Ө*” дээр 7,800,000,000 төгрөгийн зээлийн хуваарилалт гараад Хөгжлийн банкин дээр байж байсан. Ингээд бүх асуудал ном журмын дагуу явж байсан. *** банктай бол 2006 оноос эхлэн 10 гаруй жил харилцагч байсан учраас тэднийх тодорхой хэмжээгээр дэмжээд эхний ээлжинд 2,000,000,000 төгрөгийн зээлийг чинь гаргая гээд “М” компани дээр гаргаж өгсөн. Тэгээд тухайн үеийнх нь захирал н.Д, гүйцэтгэх захирлыг нь одоо бол сайн санахгүй байна. Тухайн үед Т.Б гэх захирал байсан, н.Т захирал байсан, н.Э гэх хүн байсан. Эд нар бол манай үйл ажиллагааг мэдэж байсан ба олон жил харилцаж байсан учраас оёдлынх нь үйлдвэрлэлийг дэмжье гээд яам руу бичиг явуулаад эхний 2,000,000,000 төгрөгийг гаргуулахаар болсон. 2014 оны 10 дугаар сард шийдвэрлэгдэж байсан ба 02 дугаар сард Чингис бондын мөнгө нь орох ёстой байсан боловч 2014 оны 12 дугаар сард бид нарыг н.Д захирал болон бусад хүмүүс дуудаж уулзаад манайх одоо жилийн эцсийн тайлан бланс гаргах гэж байна. Үүн дээр банкны үзүүлэлтэд шаардлагатай байгаа ба дараагийн хоёр зээлийг чинь олгоход манай банкинд туслаач гээд арилжааны зээл авхуулаад “Д* Ө*” компаний тухайн үеийн байдлаар зээл дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн байсан ба тухайн зээлийг төлүүлээд эргээд 7,800,000,000 төгрөгийн зээлийг олгоно гэсэн асуудлаас болж олон хохирогч хохирсон ба *** Банкыг уг шүүх хуралдаан дээр иргэний хариуцагчаар татсан шүүгчдээ талархаж байна. Р.Б, Ч.Ц нарын хувьд бид нар маргаан байхгүй ба үл хөдлөх хөрөнгө нь барьцаанд байхад 1 жилийн гаруйн хугацаанд бид нарт зээл олгохгүй хохирогч нарын асуудал хүндрээд ирсэн. Хохирогч нар ч хуулийн байгууллагад хандсан. Бид нар *** Банкны ТУЗ-ийн хурал дээр Т.Б захирал, н.Д захирал, тухайн үед байсан хуулийн хэлтсийнх нь захирал н.У гэх хүмүүстэй хуралдаад банкны буруутай үйл ажиллагаанаас болоод бид нар нэгдүгээрт төслөө явуулж чадахгүй, хоёрдугаарт хохирогч нар эд хөрөнгөөрөө хохирсон байна тийм учраас танай банкны мөнгө биш Засгийн газраас хуваарилагдсан төрийн мөнгөөр хувийн банк зээл төлж болохгүй, үүнийг буцаагаад авах шаардлагатай гээд бид шүүхэд хандсан. Болсон процессуудыг хуулийнх нь дагуу өмгөөлөгч н.Гансүх гэж хүн өмгөөлж оролцсон. Шүүхэд хандангуут намайг дуудаад бид нар та нарт зээлийг чинь олгоё, танайх нэхэмжлэлээ татаад авчих гэж хэлж байсан ба 2016 онд Хөгжлийн банк руу бичгээ явуулаад зээл авах гэж байсан. Тэгэхэд намайг хуулийн байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 08-нд амраад 2024 оны 07 дугаар сарын 18-нд орж ирэхэд Эрүүгийн Цагдаагийн газраас намайг хорьсон. Тэгээд хоригдоод банкны зээлийн гэрээ гарсан байсан ба би Б.О-с гуйсан. Ах нь зээл авахаар болсон, үйл ажиллагаа явуулаад хохирлыг барагдуулах бүрэн боломжтой байсан ба зээл аваад нэг хүний зээлийг хаах бодол үнэндээ байгаагүй. Хугацаа удсан учраас хохирогч нарын байдал хүндэрсэн. н.Д захирал одоо байхгүй байх. *** Банкны зарим төлөөлөгч нар бид гурвыг сая 2020 онд 08 сар хоригдоод гараад ирэхэд уулзах хүсэлт тавьсан. Бидний зүгээс эрүүгийн хэрэг үүссэн явж байгаа учраас бид дур мэдэж танай банктай уулзахгүй, хуулийн зөвлөх болон өмгөөлөгчийн хамт уулзах боломжтой гэж хэлэхэд танай зээлийг цаашдаа тодорхой хэмжээгээр хөнгөлөх, хүүг нь багасгах, зогсоох боломж байна гэхээр нь би тэр тал дээр оролцох эрхгүй байсан. Энэ тал дээр бол мэдээж хохирогч нар өөрсдийн эд хөрөнгөөрөө хохирсон ба 2014 онд Эрүүгийн хэрэг үүссэн. Одоо 2024 он болж байна бүхэл бүтэн 10 жил зовсон байна. Энэ хугацаанд цагдаа, шүүх, прокурорын байгууллагуудаар шалгагдаад 2-3 удаа хэрэг хэрэгсэхгүй болоод Иргэний хэрэг болоод, буцаад сэргэдэг байсан. Хамгийн сүүлд бид 3 хохирлоо барагдуулахын тулд үйл ажиллагаа явуулах, гадны түншүүдтэйгээ ярилцаж, үйлдвэрлэлээ явуулах арга замыг хайгаад явж байгаа. Сая хохирогч Б.О-н талаар ярьсан. Энэ хүнтэй бол бид тодорхой хэмжээгээр өөрсдөө сайдын бичиг үзүүлэхээр бид хүн хуураад залилаад явах насан дээрээ биш. Манай үйл ажиллагаатай танилцаад манай үйлдвэр дээр очоод гэрээг үзээд гурван Засгийн газар дамжсан Чингис Бонд, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөл гээд Монгол улсад хэрэгтэй учраас дууддаг байсан байдлаас болоод бид өнөөдөр зээлээ ч авч чадаагүй. Д.О-н хувьд ижилхэн 100,000 ам.доллар аваад 50,000 ам.доллараар хувааж авсан ба зээлээ адилхан төлнө шүү гээд анхнаасаа гэрээтэй байсан. Манай талын зүгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт байцаагдаж байх хугацаандаа 50,000 ам.доллараа төлсөн. Д.О өөрөө тодорхой хэмжээгээр тухайн зээлээ төлж чадаагүйн улмаас хөрөнгө нь эрсэдсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас 2 удаа хэрэгсэхгүй болгосон ба Иргэний хэрэг байна одоо энэ зээлээ өөрөө төл гэсэн байдлаар Д.О-д хандаж байсан. Тэгэхээр бид зээл аваад цаашдаа 10,000,000,000 төгрөгийн зээл авах гэсэн баталгаагүй биш баталгаатай байсан. Одоо энэ шүүх хуралдаан дээр гэрчүүдийг нэмж оруулах хүсэлтэй байсан. Яагаад гэхээр итгэл үнэмшил төрүүлж зээл авч, эдгээр хүмүүсийг бүгдийг нь хуурсан мэтээр харагдаад байгаа боловч өнөөдрийн байдлаар тухайн үеийн яам тамгын газрын хүмүүс байна. Японд 2015 очиж Монгол улсад анх удаагаа 15,000,000 ам.долларын экспортын гэрээг манайх хийж байсан. Тэнд н.Э сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар очингуутаа Засгийн газраас зээлийг чинь олгочихно гэж байсан. Х.Б ерөнхийлөгч чинь тухайн үед Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн яамны сайд байсан ба одоо шууд энэ зээлийг чинь гаргана гээд манай үйлдвэр дээр очиж шалгаад ном журмын дагуу хийсэн. Бид нарт ямар ч танил байхгүй ба бид нар өөрсдөө Англи улсад 2003-2008 онд ажиллаж байх хугацаандаа удмын оёдолчин ээжтэй байсан. Тиймээс Англи маягаар бүтээгдэхүүнээ экспортолж гаргая гээд Японы түншүүдтэйгээ явахаар Засгийн газар болон яамнаас ажлын байр бий болгох байсан учраас манай төслүүдийг маш их дэмждэг байсан. Манайхыг оёдлын салбартаа экспортын бүтээгдэхүүн гаргах чиглэлээр 10,380,000,000 төгрөгийг Х.Б ерөнхийлөгч тухайн үедээ өөрөө Голомт банкинд Чингис Бондын мөнгийг оруулчихсан байхад Голомт банк манай зээлийг олгохгүй, дээрээс нь Төрийн банк руу шилжүүлье гээд бүхэл бүтэн яамаараа Голомт банктай уулзаж байсан. Ийм л хүнд үеүд байсан. Ингээд эргээд харахад бид нар *** Банк 2006 оноос хойш 2014 он хүртэл бүхэл бүтэн 12-13 жил бид нарыг судлаад, ажиллаад явж байх үедээ бид нар ямар ч арилжааны зээл авах шаардлага байхгүй байсан. Хоёр удаа орж ирсэн ба нэг удаа яамнаас орж ирсэн 400,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч төлүүлэхгүйгээр нулимстай нь хоцроогоод н.Даваа захирал хугацаа нь болоогүй нэг зээлийг төлүүлсэн. Дараа нь бүтэн жилийн дараа төлөх ёстой зээлийг төлүүлээд эргээд бид 3 үйл ажиллагаа явуулж чадахгүй хохиролтой байдал үүссэн. Цаашдаа ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж бид орон нутгаар явж олон ажлын байр бий болгож, дарга нартай нь уулзаж, зээлгүйгээр бага хөрөнгөөр яаж төвлөрүүлэх талаар арга хэмжээ хайгаад явж байгаа. Энэ ямар зорилгоор вэ гэхээр хохирогч нарынхаа өр эээлийг төлөх, гэхдээ өнгөрсөн 10 гаруй жил цагдаа шүүхээр яваад байхаар нэр хүндний асуудал ч хэцүү болдог юм байна. Энэ хугацаанд хүнд хэцүү зүйлс туулсан ч бид 3 шантрахгүйгээр явж байна. Үйл ажиллагаагаа зөв явуулсны үндсэнд бид 3 хохирогч нарынхаа хохирлыг барагдуулна. Гол нь өнөөдрийн ярьж хэлж байгаа зүйлс нь *** Банкны хууль бус үйл ажиллагаагаар зээл олгоогүй байж зээл төлсөн мэтээр 2 удаа үйлдэл гаргаж н.Д захирал биднээс хоёр ч удаа хувьдаа мөнгө авсан асуудал байгаа. Бид бол банкны урд сөхөрдөг, юу л хий гэнэ түүгээр нь хийдэг. Хохирогч Б.О болон Т.Б нартай хувийн өшөө хонзон байхгүй. н.Д захирлыг шалгуулмаар байна, *** Банкыг иргэний нэхэмжлэгчээр биш хий давхар зээл гаргасан асуудлыг шалгуулмаар байна. Хохирогч нарынхаа хохирлыг барагдуулахын тулд болж бүтэх бүх зүйлсийг хийнэ гэв.
Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний бие С.Ц нь “Д* Ө*” компаний захирлын ажлыг хийж байсан. Тухайн үед манай хоёр дүү Англи улсад загвар зохион бүтээх ажил хийж байсан ба Монгол улсдаа очиж төсөл хэрэгжүүлэх зорилгоор “Д* Ө*” компанийг байгуулсан. Гадаадад байхдаа алсын хараатай, томоохон төсөл хийх санаатай байгаагаа хэлж Монгол улсад ямар төсөл хэрэгжүүлэх боломжтой вэ гэхээр нь оёдлын үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр болж, ард иргэд, төр засаг бүгд биднийг дэмжсэн. Тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгоё гэх шийдэлд хүрж, удаа дараа хөнгөлөлттэй зээлийг олгосон. 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 800,000,000 төгрөгийн гэрээ *** Банкаар дамжигдан зээл олгогдсон. Тухайн мөнгийг үйлдвэрийнхээ байр ажилчдынхаа цалин, эргэлтийнхээ хөрөнгөд зарцуулаад үйл ажиллагаа маань эхлээд сайхан явагдаж байсан. Зээлийг 2 үе шаттай болгосон ба эхнийхийг 12 дугаар сард болгоод дараагийнхийг нь 03 дугаар сард болгосон. Уг зээлийг 5 жилийн хугацаатай авсан учраас 2014 онд төлөлтөө хийсэн. Тэгээд бид үйлдвэрийнхээ хүчин чадлаар, боломжоороо зээлийнхээ графикийн дагуу зээлээ төлөөд явсан. Эхний 800,000,000 төгрөгийн асуудал ингээд сайн яваад эргэлт нь ч сайн байсан. Бид бүтээгдэхүүнээ Орос руу ч гаргасан, тухайн үеийн зах зээлээр Орост экспортлох бүрэн боломж байсан. Мөн Япон улсын мэргэжилтнүүд хүрч ирж манай үйлдвэрт 3 жилийн судалгаа хийсэн. Уг судалгаан дээр түшиглээд манайх Монгол улсаа төлөөлж жил бүр 15,000,000 ам.долларын бүтээгдэхүүн экспортлох эрхийг хоёр Засгийн газрын Япон Монголын хамтын ажиллагааны гэрээн дээр улсаасаа төлөөлж очин боломжтой нөхцөл бүрдэж дэмжлэг авсаар ирсэн. Япон улсад очиход тэндхийн хүмүүс та нар ямар дэмжлэг авах талаар асуухад нь тоног төхөөрөмжөө Япон улсаас авъя, тодорхой хөрөнгө оруулалтыг бид очоод олгох бүрэн боломжтой, бид та нартай адилхан судалгаа хийсэн байгаа гэх хариулт өгсөн учраас бид тоног төхөөрөмжөөр нь бүрэн хангаж өгсөн. Манай төсөл бол 3 үе шаттай байсан. Нэг дэх төслийн санхүүжилтийн асуудал дээр энд яригдаж байсан. Дараагийнх нь төсөл үргэлжилж байх хугацаанд *** банк бидэнд эргэлтийн зээл 2 жилийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлийг 2011 онд олгосон. Төлөх хугацаа нь 2013 оны 10 дугаар сард байсан. Түүний дараа нь улсаас 2 дахь үе шатын санхүүжилт орж ирж 2012 оны 07 дугаар сарын 31-нд 400,000,000 төгрөг орж ирсэн. Бидний үйл ажиллагаан дунд энэ зээл чухал байсан. Уг үйл ажиллагаагаа эхлээд Монголд байхгүй тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх ёстой байсан. Гэтэл энэ зээлийг шууд 2011 оны 11 дүгээр сарын 21-нд олгосон ба эргэлтийнхээ зээл рүү татаж аваад 10,000,000 төгрөгийг би авах гээд ард урдуур нь яваад ч авч чадаагүй. 400,000,000 төгрөгийн гүйлгээг тухайн үед чекэн дээр гарын үсэг зуруулаад одоо танайх эргэлтийн зээлээ төлөхгүй бол удахгүй санхүүжилт орж ирэх гэж байгаа юм чинь ийм байдлаар банкин дээр харж явахгүй бол болохгүй байна. Тухайн зээл нь жил 3 сарын хугацаанд татагдан авагдсан байдаг. Түүний дараа 2014 онд 11 дүгээр сарын 26-нд бидний төслийг улсаас Яамнаас чиглэл өгсөн. Нэг хүн дээр нэг компани дээр авч байснаас угаасаа улс даяар орон даяар болох экспорт бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүд байгаа учир та бүхэн салбарлаад яв аа, ингээд явбал их боломжтой гэхээр нь С.Л бид хоёр төслөө салгаад хоёр тийш хуваагаад С.Л дээр 1,000,000,000 төгрөг гараад над дээр 7,800,000,000 төгрөгийн зөвшөөрөл гарсан юм. Энэ зээл нь Хөгжлийн банк, *** Банкнаас судлагдаад ер нь нэг их боломжтой нөхцөлд орсон. 2013 оны 11 дүгээр сарын 26-нд С.Л-н 2,000,000,000 төгрөгийн зээл бол орж ирсэн. 12 дугаар сарын 26-нд С.Л-н “М” компанийг оны өмнө байгууллага дээр бид нарыг зохицуулах шаардлага тэртээ тэргүй орж ирж байгаа. Бид нарт арилжааны компанид зээл олгож, тэр зээлээр үйл ажиллагаагаа хугацааны хоцрогдолтой явж байсан “Д* Ө*” компанийн зээлүүдийг төлүүлсөн. Энэ нь бол эхний зээлийг 3 сарын өмнө зээлийг төлөх хугацаа нь 2012 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл тэр чигт нь 1 жил 5 сарын өмнө, 3 дахь зээлийг 2017 оны 07 дугаар сарын 31-нд өдөр төлөх ёстой байсан зээлийг 2014 оны 12 дугаар сарын 26-нд, 3 жил 7 сарын өмнө татан авсан. Түнийг татаж авахдаа биднээс одоо тань дээр 7,800,000,000 төгрөг батлагдаж орж ирж байна. Дүү дээр чинь 2,000,000,000 төгрөг орж ирж байна.Одоо та нар ажлаа ингээд сэлгээд яв, банк дэмжиж байна, бид банкны үйл ажиллагааг зохицуулах шаардлагатай гэж хэлээд ийм нөхцөл бүрдүүл, тэгэхгүй бол одоо цаашдаа үйл ажиллагаа чинь хэцүүднэ гэхээр нь бид хүмүүсийн эд хөрөнгийг барьцаалчихсан байсан учраас үгүй гэж хэлэх боломжгүйгээс бид ийм байдалд орсон. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 05-нд 4,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд *** Банк бидэнд зээл олгохоор болсон. Энэ хооронд 2014-2016 оны хооронд маш их хугацаа явагдаж, бидний үйл ажиллагаа явуулах нөхцөл хүндэрч нэг ч төгрөггүй, зээлийг зээлээс татаад авчихсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хувь хүмүүст өртэй болоод хүндрэлтэй байдалд орсон. Гэхдээ бид боломжоороо үйл ажиллагаагаа явуулж байсан. Хохирсон хүмүүс маань гомдолтой байх нь аргагүй байх шүүх цагдаад өгч эхэлсэн. Энэ байдлаас болоод тодорхой хэмжээний хүн залилах хэрэгт орсон. Яг үнэндээ бичиг баримтууд нь хавтаст хэрэгт байгаа, гүйлгээнүүд нь ч байгаа. Зээл олгохгүй зогсонги байдалд орсон учраас үнэхээр хариуцлагагүй байдалд орсон. Энэ байдлаас болоод яах учраа ч олохгүй байж байтал цагдаагийн байгууллагаас бидний хамгийн сүүлчийн зээл болох 4,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ олгогдохоор болоод наадмын амралтын дараа Хөгжлийн банкин дээр дуудаад чи чинь зээл яаваа гэж байсан. Тэгэхэд хохирогч Б.О бид хоёрыг Чингэлтэй дүүргийн цагдаагаас бид нар зээлээ аваад ажил цаашаа үргэлжлэх гээд байна, цаашаа үргэлжлэх юм бол хувь хүмүүсийн зээлийг барагдуулна гэсэн чинь ямар ч учир нь олдохгүй өглөөнөөс орой болтол хорьж байгаад орой нь авч яваад бүүр хорьсон. Тэгээд хоригдож дуусаад гараад ирсэн чинь хамаг ажил маань алга урвуулсан юм шиг эргээд хүнд хэцүү байдалд орсон. Гэхдээ бид бууж өгөөгүй, судалгаагаа хийгээд явж байгаа. Хохирогч нар бидэнд маш их итгээд хамтран ажилласан боловч бид цагдаа шүүх гээд итгэлийг нь алдсан буруутай. Гэхдээ яг энэ нөхцөл үүссэн боловч бид цаашид болгочих гээд байдаг, нөгөө талдаа шоронд орчих гээд байдаг. Одоо би 60 гарч байна, надад үнэхээр хэцүү байна. Хохирогч С.Д-н зээлийг төлөх боломж бол надад байгаа. Зээлийн асуудал нэгээс нөгөө рүү бөмбөрүүлж явсаар байгаад хуулийн хаалга татаж байгаадаа үнэхээр их харамсаж байна, мөн гомдолтой байна. *** Банкны 400,000,000 төгрөг орж ирсэн боловч бид нэг төгрөг ч аваагүй. Чадлаараа л хоёр дүүтэйгээ хичээсэн. Хууль хатуу учраас хэлэх үг ч олдохгүй юм гэв.
Шүүгдэгч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний бие С.Л байна. Юуны өмнө энд эд хөрөнгөөрөө болон эрхээр хохирсон хүмүүсээс хүлцэл өчье. Бидний хамтран ажиллагааны талаар манай хоёр тодорхой ярьсан учраас би олон зүйл яриад яахав. Харин прокурорын зүгээс яллах дүгнэлт дээр урьдын байдалд итгэл үнэмшил олсон хүний итгэл үнэмшлийг далимдуулан залилах гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаад нь миний хувьд тайлбар хийе. Учир нь өнгөрсөн хугацаанд компанийн захирлын ажлыг хийх эрхийг гардаж аваагүй ч гэсэн тухайн үед яам тамгын газраас, банкнаас өгөгдөж байсан бичгүүд бол яг эх хувиараа байгаа ба бид нэг ч үг үсэг зохиож тавьж байгаагүй. Бид хийсэн ажлынхаа үйл ажиллагааг танилцуулан туслалцаа хүсэж байсан. *** Банк нь 2014 оны 12 дугаар сард “М” компани дээр 1,200,000,000 төгрөгийн зээлийг бичилт хийж гаргасан. Түүнийг бол би хажууд нь сууж байсан учраас мэдэж байна. Миний гар дээр нэг төгрөг ч тавилгүйгээр 1,200,000,000 төгрөгийн “Д* Ө*” компанийн зээлийн төлбөр рүү бүгдийг нь суутгаж авсан. Тэгээд би одоо үйл ажиллагаагаа яаж явуулах вэ гэхээр танай дээр 7,800,000,000 төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсон байгаа гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн учраас би болчих юм байна гэж бодоод алдсан маань миний маш том алдаа болжээ. Тухйан үед бол би чадахгүй л гэж хэлэх ёстой байсан байна гэж би маш их гэмшиж байгаа. Одоо *** Банктай холбоотой асуудлыг шалгаж өгнө үү гэх хүсэлтийг өнгөрсөн хугацаанд олон удаа өмгөөлөгчөөрөө дамжуулж тавьсан боловч өмнөх хойшилсон хурал дээр *** Банкин дээр гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний хариуцагчаар татан оруулж ирж, зөв талаас нь шийдэх боломж байна гэж л харж байна. Тухайн үед нэг хүнийг ч хуурах, залилах бодол байгаагүй. Наад зах нь 2,500,000,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 14-ны өдөр авч байсан. 2016 оны 03 дугаар сар гэхэд ажлынхаа шугамаар Токио хотод явж байсан. Хэрвээ энэ хүмүүсийг би ямар нэгэн байдлаар залилах хууран мэхлэх санаа агуулж байсан бол би хилийн дээс алхсан дээрээ буцаж ирэхгүй байх байсан байх. Гэхдээ би бол тэгээгүй, ажлынхаа хойноос явж байсан. *** Банкны ТУЗ-ийн дарга Т.Б Токиод надтай уулзаад та нар чинь яагаад байгаа юм бэ? яагаад банкаа шүүхэд өгөөд байгаа юм бэ? одоо энэ асуудлаа цэгцэл, цаад хоёрыгоо манай захирлуудтай уулз гэж хэлээрэй гэхээр нь би аргагүй шүү дээ хэрвээ танай 4,800,000,000 төгрөг чинь олгогдох боломжгүй бол чиний 1,200,000,000 төгрөгийг чинь манайх арилжааны зээлээр хөнгөлттэй олгоно гэж хэлж байсан хүмүүс тухйан үедээ энэ асуудлаар шалгагдаж байхад банкны эдийн засагч н.Өнөрцэцэг гэж охин бас тэр асуудалд орон асуудал үүссэн гэж би сонссон ба амиа хорлох дээрээ хүртэл тулсан гэсэн. Энэ бол банкны захирлуудын заавраар явагдсан ажил юм. Бид бол ажлаа явуулах юмсан гэх үүднээс банкныхан юу л гэж хэлнэ бид за л гэдэг байсан. Үгүй гэж хэлэх ямар ч эрх байгаагүй. Энэ нөхцөл байдлыг маань бас харгалзаж үзээд бид нар өөрсдийгөө ямар ч буруугүй гэж хэлэхгүй. Бидэнд алдсан зүйл зөндөө байгаа, гэхдээ хүмүүсийг бид анхнаасаа залилах сэдэлтэйгээр авсан зүйл биш шүү гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч С.Л бол манайд ажиллаж байсан хүний эхнэртэй холбоотой хүн байсан. Тэгээд бизнес хийж байгаа тухайгаа хэлж байсан. С.Л-н хэлснээр би нотариат дээр очоод нэрээ шилжүүлж өгч байсан. Үүнээс хойш 10 жил гаруйн хугацаа болсон ба би эд хөрөнгөө ч эргүүлж аваагүй байгаа. Газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгөө банкнаас чөлөөлүүлж авмаар байна гэв.
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.М бол 13 дугаар хороололд байх миний өмчлөлийн 2 өрөө байрыг түрээсэлдэг байсан. Надад анх энэ байрыг чинь би 158,000,000 төгрөгөөр авъя гэж хэлж байсан. Тэгээд 50,000,000 төгрөгийн хэрэг байгаа тул 1 сарын хугацаагаар банк бусад тавиад өгөөч гэж хэлсэн. Тухайн зээлэнд тавигдсан байр маань сүүлдээ 48 хоногоор хугацаа сунгасан. Өнөөдрийг хүртэл зах зээлийн үнээс өндөр үнээр авъя гэж байсан нь миний итгэлийг олж авсан гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр надаас болоод зээл авч чадаагүй юм шиг ярьж байна. Энэ хэрэгт хамгийн анх гомдол гаргасан хүн нь би юм. Маш их гомдолтой байна. Байрны мөнгө 113,000,000 төгрөг, бэлнээр 23,000,000 гээд нийт 136,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байгаа. Хохирлоо бүгдийг нь барагдуулуулмаар байна гэв.
Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2013 онд шүүгдэгч С.М-тэй танилцсан. Тэгээд байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч 3 хоноод буцаагаад мөнгийг нь өгье гэж байсан боловч одоог хүртэл 10 жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Одоогоор би байрны баримт бичгээ аваагүй байгаа. Хохирлоо бүрэн авмаар байна гэв.
Иргэний нэхэмжлэгч *** Банкны төлөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч С.Л-д 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000,000 төгрөгийн зээл олгосон ба одоогоор эргэн төлөлт хийгээгүй, барьцааны гэрээний үүргийг хангуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. “М” компанийн захирал С.Л-с манай банкинд албан тоот ирсэн ба тухайн албан бичгэнд 1,200,000,000 төгрөгийг урьчилан олгож өгнө үү гэх утгатай байсан. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тухай гэрээ байгуулагдаад данс руу нь орсон. Тэгэхээр манай банкийг хариуцагчаар татах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Б Ч.Ц гэдэг хүмүүс бол шүүгдэгч нарт өмчлөх эрхээ нотариатаар баталгаажууж өгсөн байсан. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Зээлийн гэрээний үүрэг нь 2,000,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүтэй хамт нийт 3,878,794,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэргээс:
Т.Б-с цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (19 дүгээр хавтаст хэргийн 161 дэх тал),
“И* М*” банк бус санхүүгийн байгууллага, Т.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №100 дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ болон бусад холбогдох баримтууд (23 дугаар хавтаст хэргийн 128-144 дэх тал),
Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д*** Ө***” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М, гишүүд болох С.Ц, С.Л нарт тэдний хүсэлтээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоотод байрлах хувийн орон сууц болон 416 м.кв газрын хамт “И* М*” ББСБ-ын захирал Д гэх хүнд барьцаалан 35.500.000 төгрөгийн зээлийг авсан. С.М, С.Ц, С.Л нар нь удахгүй банкнаас зээл гарах гэж байгаа, зээл гарахаар чиний үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө гэж надад итгүүлэн миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавиулчихаад би 35.500.000 төгрөгөөс огт мөнгө авалгүй бүх мөнгийг дээрх хүмүүс авсан. ...Би гомдолтой байна. ББСБ нь С.М, С.Ц, С.Л нарыг олдохгүй байна, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд байгаа, үл хөдлөх хөрөнгөө банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж авмаар байна...” гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал),
Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай байгууллага дээр “Д*** Ө***” ХХК-ийн захирал С.Ц, С.М, Т.Б нар ирсэн. С.Ц манай байгууллагаас урьд 40 сая төгрөгийн зээл авч Төв аймгийн Ахуй үйлчилгээний барилгыг барьцаалсан байсан тэр зээлийн үлдэгдэл 35,5 сая төгрөгийг Т.Б-н нэр дээр шилжүүлж Т.Б-н Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах хувийн орон сууц, үйлчилгээний зориулалттай байшин, газрыг барьцаалан гэрээ байгуулсан, 100 тоот зээл болон барьцааны гэрээг Т.Б хүлээн зөвшөөрөөд баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Т.Б-н зээлийн гэрээнд С.Ц хамтран зээлдэгчээр оролцсон. Зээл авснаас хойш С.Ц, С.М нар 2-3 удаа уулзаад, бид Т.Б-н энэ зээлийг төлнө гээд яваад байснаа сүүлийн үед алга болсон” гэх мэдүүлэг (19 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал),
“И*М* ББСБ” ХХК-ийн 08/18 дугаартай албан бичиг (19 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал),
“Дамно” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (26 дугаар хавтаст хэргийн 57-72 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зээлийн болон барьцааны гэрээгээр Т.Б нь зээлийг төлөх үүрэг хүлээж байгаа. С.Ц манайхаас 2010 онд 40 орчим сая төгрөгийн зээл авсан, төлөөд 35 сая төгрөгийн үлдэгдэл байсан. С.Ц, С.М, Т.Б нарын дунд ямар яриа болсон талаар би мэдэхгүй. “Д* Ө*” ХХК-д оёдлын үйлдвэр байгуулахын тулд тоног төхөөрөмж худалдан авна гээд 40 сая төгрөгийн зээлийг авч байсан. 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс нэг хоногийн өмнө С.Ц, С.М нар нь орж ирээд маш том төсөлд хамрагдахаар болсон, төсөл хэрэгжүүлэх гэж байна, өөрийн найз Т.Б-н эд хөрөнгийг барьцаалж зээл аваад, тэр мөнгөөр нь өмнөх зээлээ хааж барьцаа хөрөнгөө чөлөөлж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Маргааш нь Т.Б гэж хүнийг дагуулж ирээд зээл авахуулж зээлээ хаасан. Зээл авсан цагаас хойш 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.300.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, гээд үндсэн зээлээс 6.300.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 700.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.382.800 төгрөг, уг өдрөө нэмэгдүүлсэн хүүнд 276.500 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг гээд хүүнээс 3.759.300 төгрөг тус тус төлсөн. Зээлийг төлөөгүй асуудалтай холбоотойгоор уг хэрэг, асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь зээлийн хүү алдангийг зогсоосон байгаа...” гэх мэдүүлэг (26 дугаар хавтаст хэргийн 23-27 дахь тал),
Хохирогч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн дүү Б-н нөхөр О-н төрсөн дүү Б.Б, Х /талийгаач/ нарыг Да хүрээ техникийн зах дээр байх үед С.М, С.Л нар нь уулзаад 78.000 ам долларын үнэтэй *** УНЧ улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг сарын дотор төлбөрийг барагдуулна, манай компанитай хамтран ажиллах Япончууд ирэх гэж байгаа юм аа, Голомт банкны 7,8 тэрбум төгрөгийн зээл бүтэж байгаа гээд бичгээ үзүүлээд Баянзүрх дүүргийн 16-р хорооллын нотариат дээр гэрээ байгуулсан юм билээ. ...Б.Б, Х нар нь дүү Б, хүргэн О нарт “манайх машинаа зарсан, танайх зарах уу гэж асуугаад машинаа гаражид байхад нь үзүүлсэн байсан. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ““Д* Ө*” ХХК-ийн ажлын байранд Б, О нарт “Манай компанитай хамтран ажиллах Япончууд ирэх гэж байгаа юмаа, зөөлөн машин хэрэгтэй байна, манайх үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, бараа материал барьцаалж байна, манай зүгээс ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлээд оношилгоон дээр С.М С.Л нар нь ирээд дугааргүй, хар өнгийн шилэн эмблемтэй Лексус 570 маркийн автомашиныг 105,000 ам долларын үнээр бодож Б, О нар оношилгоонд оруулаад тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн байсан. Дээрх 2 автомашины 183,000 ам долларын 10 хувь буюу 18300 ам долларыг урьдчилж авсан, үлдэгдэл 164,700 ам долларыг сарын дараа өгөх ёстой байсан боловч төлбөрийг төлөөгүй. Бид машинаа хайгаад явж байтал Б.Б, Х нарт таньдаг хүн нь танайх машинаа зарсан уу Дорнод аймагт явж байна гэж хэлсэн гэсэн. 2014 оны 12 дугаар сарын дундуур Оргил сувиллын ойролцоо бид явж байгаад Б бид хоёр явж байгаад зарсан машинаа таньтал 49-12 улсын дугаар авчихсан байсан... ...урьдчилгаа 18,300 ам.доллар өгсөн, үүний дараа 50 сая төгрөг, 30 сая төгрөг, 15 сая төгрөг, 5 сая төгрөг буюу нийт 100,000,000 төгрөг С.М, С.Ц нараас авсан...” гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Хохирогч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...С.М-н гаргаж өгсөн 230.774.000 төгрөгийн мөнгөний тооцоо дээрээс харахад нийт 145.774.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч байна... Зарсан 2 автомашиныг үнэлүүлсэн бөгөөд зарсан цаг үеийн ханш буюу 2014 оны үнэлгээ 325,000,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал),
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 12-13-ны үед байх, нөхөр бид хоёр гэртээ байхад машиныг харж үзээд таалагдах бол авъя гэсэн. С.М гэдэг хүн машиныг худалдаж авахаар болсон. Манайх машинаа 78,000 ам доллараар зарахаар болсон, С.М яг бүтэн 78,000 долларыг өгч чадахгүй, харин урьдчилгаа 10 хувийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг сарын дараа өгнө. Иймд нотариатын газраар орж гэрээ хийх үү гэсэн. Нөхөр бид 2 ярилцаж байгаад зөвшилцөлд хүрсэн. Урьдчилгаа болох 7800 ам долларыг авсан. С.М нь тухайн үед нөхөр бид хоёрт хэлэхдээ Японоос хүмүүс ирж байгаа, зөөлөн явдалтай 2 жийп машин хэрэгтэй байна, гээд авсан. Нөхөр Х нь “Тэгвэл манай ахад нэг машин байгаа, ярьж өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (17 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...С.М-с удаа дараа шаардсаны эцэст бэлнээр 10,000,000 төгрөг авсан. Өөрсдийнхөө хэрэгцээнд авч байгаа, өөрөө унаж хэрэглэнэ, Японоос хөрөнгө оруулагч нараас мөнгө ороод ирэхээр олон салбар байгуулах учраас хөдөө явахад хэрэгтэй байна гээд авсан. ...Одоо би С.М, С.Л, С.Ц нараас 120,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Тухайн үед нөхрийн бие муу, би өөрөө нялх хүүхэдтэй байсан учраас энэ асуудлын талаар хөөцөлдөж чадахгүй болчих гээд байсан учраас манай ах Ж.Б нь 2 машин гэж явж байсан юм...” гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 55-56, 26 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),
Б.О, С.Л нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Лексус 570 маркийн автомашиныг зээлээр буюу 105,000 ам.долларын зээлээр худалдах, худалдан авах гэрээ (17 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал),
Б.Б, С.Л нарын хооронд 2014 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан Лексус 570 маркийн автомашиныг зээлээр буюу 138,840,000 төгрөгийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ (17 дугаар хавтаст хэргийн 111 дэх тал),
Хохирогч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Би С.М-с 230 орчим сая төгрөг аваагүй. С.М нь өөрөө рецетив гэмт хэрэгтэн, намайг хүртэл дарамталж байсан. Тэр бүү хэл 2 гөлөг өгөхдөө бэлэглэж байна гэж өгчихөөд сүүлдээ 1 гөлгийг 5 сая төгрөгөөр тооцож өгдөг ийм л зальтай хүн. Авсан бол би хэл ам хийхгүй, нүүрэлдье гэхээр татгалзаад байгаа нь ийм л учиртай хүн...” гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 91-92 дахь тал),
Хохирогч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Ц бид 2 нэг айлын баз хүргэчүүд байгаа юм. 2013 онд Ч.Ц ах, “миний танил О-н таньдаг “М***” ХХК-ийн захирал С.Л, С.Ц нар хувцасны чиглэлээр төсөл бичиж шалгарсан, санхүүжилт хөрөнгө авах дээрээ тулчхаад байгаа юм байна, хамгийн гол нь банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байгаа юмаа, барьцаа хөрөнгө байвал туслаач ээ гэж байна чи юу гэж бодож байна уулзаж ярилцаж үзэх үү” гэсэн. Тэгээд би ахад танд хэрэгтэй, мөн тус болохоор бол тавьчихаа би зөвшөөрч байна гэсэн. Тэгээд С.Л, С.Ц, М гэж дуудаад байдаг ах дүү нартай уулзаж байсан. Тэгэхэд төслөө сайхан танилцуулж яриад л олох ашиг, үйл ажиллагааг танилцуулсан. Ингээд зөвшөөрсөн бөгөөд тэрбум төгрөгийн барьцаа хэрэгтэй байна гэсэн, тэгэхээр нь ах бид хоёр 4 байр гаргахаар нэг байрыг нь 250 сая төгрөгөөр тооцож бодож авах юм байна даа гэж ойлгосон. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг *** тоот 138,15 мкв, 63 тоот 137,29 мкв, 64 тоот 138,15 мкв талбайтай нийтдээ 413,59 мкв талбай бүхий орон сууцны итгэмжлэлийг С.Л-д хийж өгсөн. Энэ байрыг 1 жилийн дараа буцаагаад суллаад өгнө гэж ярьж байсан. Мөн энэ талаар “М***” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг бий. Тэгээд итгэмжлэл хийж өгсний дараа 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр *** банк дээр дуудсан, очиход Ч.Ц ах бид хоёрыг барьцааны гэрээнд гарын үсэг зур гэээд гарын үсэг зурсан, тэгээд л салцгаасан. 6 сарын дараа банкнаас яриад нөгөө зээл авсан хүмүүс 6 сар зээлийнхээ хүүг төлсөнгүй, асуудал хүндрээд байна, танай барьцаа хөрөнгөтэй ярина шүү гэсэн. Тэгээд судлаад нөгөө нөхдүүдийг олж уулзахад өмнө 1,3 тэрбумын зээл авч байсан бөгөөд түүнийгээ төлж чадаагүй өртэй, саяны төслийн санхүүжилт болох 2 тэрбум төгрөг орж ирэхэд өмнөх зээлийг хаачихсан үлдэгдэл 700 сая төгрөгөө бэлнээр гаргаад авсан байсан... Тэр гурвыг өр төлбөртэй байсныг мэдэж байсан бол хэзээ ч байраа тавихгүй, төсөл шалгарч *** банкаар дамжуулан зээл авч төслийн үйл ажиллагаа явуулах юм байна гэж ойлгосон болохоос өмнөх өр төлбөрийг суутгаад нааш цааш нь гэсэн асуудал байсныг мэдсэн бол хэзээ ч байраа тавихгүй байсан...” гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 78-80 дахь тал),
Хохирогч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О 2 жилийн өмнө “М***” ХХК-ийн захирал С.Л, “Д*** Ө***” ХХК-ийн захирал С.Ц нартай намайг танилцуулж улмаар 2013 онд Засгийн газраас зарласан “экспортыг дэмжих, импортыг орлох 888” төсөлд биеийн тамир спортын хувцасны төсөл боловсруулаад оролцсон чинь шалгарчихлаа, барьцааны хөрөнгө дутаад байна гэж С.Л, С.Ц нар хэлсэн. Тэгээд төслийн холбогдох материалтай танилцаад олох ашиг хөрөнгө оруулалтын талаар Засгийн газрын тогтоол шийдвэрийг нь үзэж харж танилцсан, тэгээд дэмжээд туслаад өгөөч ээ гэсэн. Ингээд би өөрийн баз хүргэн Р.Б-тэй уулзаж ярилцаад өөрийн нэг, мөн Р.Б-н 3, нийт 4 байрыг банкны баталгааны барьцаанд тавихаар болсон. ...Тухайн үед би С.Л, С.Ц нарыг хэдэн төгрөгийн зээл авах гэж байгааг мэдээгүй, барьцаа хөрөнгө л дутаад бид нараас тусламж авч байна гэж ойлгосон. Ингээд 6 сарын дараа банк бид нар луу утсаар яриад энэ хүмүүсээ олж өгөөч ээ хүүгээ төлөхгүй байна гэсэн. Тэгээд л энэ асуудлыг мэдсэн. С.М, С.Ц нар *** банкнаас өмнө нь зээл авсан байсан юм билээ. Тэр зээлээ төлөхийн тулд надад худлаа хэлж, компанидаа тоног төхөөрөмж авах хэрэгтэй байна гэж итгүүлээд улмаар өмнөх зээлээ хаахын тулд надад худлаа хэлж байгаад Р.Б бид хоёрын эд хөрөнгийг барьцаалан зээл авч, өмнөх зээлээ хаасан байгаа юм. Тус банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авсан байсан бөгөөд өөрсдөө ямар ч барьцаа гаргаагүй Р.Б бид хоёрын 4 байрыг барьцаалсан байсан... ” гэх мэдүүлгүүд (12 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал, 26 дугаар хавтаст хэргийн 11-14 дэх тал),
Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2014 онд шиг санагдаж байна, С.Л, С.Ц хоёр надтай ирж уулзаад “зээл авах гэсэн боловч банкны барьцаа хэрэг болоод байна, хэрвээ банкинд барьцаа тавьчих юм бол зээлээ авчих гээд байна” гэж хэлсэн. Харин энэ үед “Экспортыг дэмжиж импортыг орлох 888” гэдэг төсөлд С.Л, С.Ц хоёр шалгарсан байсан бөгөөд зээлээ *** банкнаас авахаар болсон байсан. Ингээд би өөрийн танил Ч.Ц-тэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлсэн чинь Р.Б гэдэг хүнтэй уулзаж улмаар би С.Л, С.Ц хоёртой Ч.Ц, Р.Б хоёрыг уулзуулсан. Гэхдээ би барьцаа хөрөнгө заавал тавь гэж хэлээгүй. Хэрвээ уулзаад итгэл үнэмшил олох юм бол барьцаагаа тавь л гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 06 дугаар сар байсан байхаа, Ч.Ц над руу утсаар яриад “над руу сая банкнаас ярилаа нөгөө хоёр чинь банкны хүүгээ төлөхгүй алга болсон байна, тэгээд манай байрыг хураана гээд байна.” гэж хэлсэн. Энэ үед л би Ч.Ц-г барьцаа гаргаж зээл авч өгснийг мэдсэн. Улмаар С.Ц-тэй уулзаад яагаад банкны хүү төлөхгүй байгаа талаар асуухад “ажил хэвийн явагдаж байгаа, Япон улс руу экспортлох талаар гэрээ хийчихсэн байгаа, удахгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ” гэж хэлэхээр нь итгэсэн. Мөн сүүлд авсан зээлийн зарцуулалтын талаар асуухад С.Ц нь 2 тэрбум төгрөгийн зээлийг *** банкнаас авсан боловч банк нь урд авсан зээлийн үлдэгдлийг суутгаад авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал),
Гэрч О.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Д*** Ө***” ХХК-д зээл олгож байгаагүй, харин ”“М”” ХХК нь 2 удаагийн зээл авсан бөгөөд уг зээлийг би судалж зээлийг олгож байсан. Анх 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “М***” ХХК-ийн захирал С.Л нь “Экспортыг дэмжих, импортыг орлох 888” төслийн хүрээнд шалгарсан оёдлын үйлдвэрийн төсөлд эргэлтийн хөрөнгийн зээл авахаар гэрээ хийсэн. Би бүгдийг нь судалж улмаар зээл олгохоор болж 2014 оны 12 сарын 26-ны өдөр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг 1 сарын 1,5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай өгсөн. Үүний дараа дээрх зээл дуусгавар болоогүй байхад “М***” ХХК нь Засгийн газраас хэрэгжсэн “экспортыг дэмжих, импортыг орлох 888” хөтөлбөрийн хүрээнд зээл олгох шийдвэр гарч улмаар барьцаа хөрөнгөд 4 ширхэг байрыг холбогдох итгэмжлэл зөвшөөрөл авсны дагуу барьцаалахаар шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ хийгдэх үед байраа барьцаалуулахаар итгэмжлэл хийсэн хүмүүс нь өөрсдийн биеэр ирж зээлийн гэрээтэй танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг С.Л нь чек бичиж бэлнээр авсан, мөн өдөр С.Л нь 1,2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж зээлээ хаасан. Сүүлд авсан зээлийг “М***” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14,794,520 төгрөгийг, 2015 оны 04 сарын 24-ний өдөр 1,288,628 төгрөгийн хүүний төлбөрийг тус тус төлсөн” гэх мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал),
*** банк, С.Л нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №ЭДҮТ/15-001 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь (12 дугаар хавтаст хэргийн 30-33 дахь тал),
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ (12 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал),
Р.Б, Ч.Ц нараас С.Л-д орон сууц захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлүүд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд (12 дугаар хавтаст хэргийн 22-29 дэх тал),
“Дамно” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (26 дугаар хавтаст хэргийн 77-103 дахь тал),
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 9 дүгээр сард өөрийн танил хүнээр дамжуулан С.Л, С.М, С.Ц нартай танилцаад Налайх дүүрэгт байдаг миний “Н” компани, үйлдвэртэй танилцаж үзээд худалдах, худалдан авах гэрээ хийхээр болоод салцгаасан. 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Л, С.М, С.Ц нар *** банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл хөөцөлдөөд болсон, одоо барьцаа нь дутуу байна, чиний урьдчилгааг зээл гарахаар өгнө гэж тохирон С.Л-тэй худалдах, худалдан авах гэрээ өөрсдөө хийсэн. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр С.Л-тэй уулзахад банкны барьцаанд миний үйлдвэрийг тавихын тулд *** банк нь “Н” компани 50-с доошгүй хувийг эзэмшиж байж барьцаанд тавьж болно гэж надад хэлэхээр нь би компанийн 50 хувийг Сүхбаатар дүүрэгт байрлах Улсын бүртгэл дээр хамт очиж С.Л-н нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С.Л-тэй хамт Баянзүрх дүүрэг, 2-р хороонд байрлах нотариатаар орж банканд барьцаанд тавих эрхийг би олгож нотариатаар батлуулсан. С.Л нь 2018 он хүртэл зээл хөөцөлдөж байна гэж надад хэлж байсан, гэтэл 2018 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг гуравдагч этгээдээр дуудаж үүргийн гүйцэтгэлийг “Н” компанийн үйлдвэрийн барилгаар хангуулахаар *** банк нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл 2015 онд иргэн С.Л нь миний үйлдвэрийг барьцаалж 2 тэрбум төгрөгийн зээл авсан байсныг мэдсэн. 2018 оноос хойш Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл хөөцөлдөж байна гээд зээлийн гэрээ үзүүлсэн. Та нар цагдаад мэдэгдэх юм бол зээл ч гарахгүй, бид нар үйлдвэрийг чинь гаргаж өгч чадахгүй гэж хэлэхээр нь өнөөдрийг хүртэл цагдаад хандаагүй. *** банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэг миний үйлдвэртэй цуг барьцаалагдсан бусад хүмүүсийн хөрөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал түдгэлзсэн байгаа...” гэх мэдүүлэг (25 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал),
Б.Б, С.Л нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ (25 дугаар хавтаст хэргийн 16-22 дахь тал),
Б.Б-с С.Л-д олгосон итгэмжлэл (25 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал),
2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ (25 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал),
2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ
*** банк, “М***” ХХК, “Н” ХХК, Ч.Ц, Р.Б нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №ЭДҮТ/15-001 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ (25 дугаар хавтаст хэргийн 40-45 дахь тал),
Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Нисэхийн 115 тоотод байрлах 1140,7 м.кв талбайтай “Н” ХХК-ийн үйлдвэрийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (25 дугаар хавтаст хэргийн 50-62 дахь тал),
“Дамно” ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (26 дугаар хавтаст хэргийн 104-146 дахь тал),
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...С.Л, С.Ц, С.М нар нь үйлдвэрийг зарна гэсэн зарын дагуу гурвуулаа надтай ирж уулзаад үйлдвэрийг чинь худалдан авах сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ С.М нь “Д* Ө*” ХХК-г ажиллуулдаг, С.Ц нь компанийн захирал ажилтай, спорт хувцас үйлдвэрлэх гэж байгаа, *** банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авна. Уг зээлээр танай үйлдвэрийг 1,700,000,000 төгрөгөөр худалдан авна гэж хэлсэн. ...Төрсөн ах, дүү нар гэсэн учраас маш их итгэсэн. ...Ингээд үйлдвэрийг худалдан авах мөнгийг өгөхийн тулд *** банкнаас зээл авна, Банкнаас зээл авахын тулд худалдан авах гэж буй үйлдвэрийг барьцаалж байгаад, дээр нь “Н” ХХК-ийн 50 хувийг С.Л нь хувьцаа эзэмшдэг байдлаар харагдуулж байгаад зээл авах шаардлагатай байна гэсний дагуу өөрийн үйлдвэрээ зарахын тулд итгэн улмаар С.Л-д “Н” ХХК-ийнхаа 50 хувийг Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Мөн С.Л нь үйлдвэрийг банкинд барьцаалах, миний өмнөөс баримт бичиг дээр гарын үсэг зурах эрхийг шилжүүлэн өгсөн. Дээрх процесс яриаг С.М, С.Л, С.Ц нартай ярилцаж байсан. Ингээд С.М, С.Л, С.Ц нараас шаардсаны дагуу бүх эрхээ шилжүүлж өгсөний дараа сураг чимээгүй болсон. Ингээд хайгаад байж байтал Хан-Уул дүүргийн шүүхээс намайг дуудсан. Очих уулзахад *** банкнаас нэхэмжлэл гаргасан байсан. Миний эзэмшлийн үйлдвэрийн болон одоо нэрийг нь мэддэг болсон Ч.Ц, Р.Б нарын хүмүүсийн байрыг давхар барьцаалж байгаад *** банкнаас 2 тэрбум төгрөгний зээл авчихсан, тэрийг төлөөгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байсан. Гэтэл анх аман байдлаар тохиролцсоноор бол “Н” ХХК-ийн 50 хувийг С.Л шилжүүлэн аваад, мөн Үйлдвэрийг барьцааланд *** банкнаас 2 тэрбум төгрөгний зээлийг авч, уг зээлсэн мөнгөнөөс 1 тэрбум 7 сая төгрөгийг надад өгч үйлдвэрийг худалдан аваад, эргүүлэн “Н” ХХК-ийн 50 хувийг С.Л нь буцаан надад шилжүүлэн өгөх байсан боловч ярьсан зүйлс худлаа болж зээл авсан мөнгөөрөө өмнөх зээлээ хаасан болж таарсан. ...С.М, С.Л, С.Ц нар гурвуулаа ирээд “Д* Ө*” ХХК-ийн захирал, тус компаниараа үйл ажиллагаа явуулж мөнгө олдог гэж итгүүлсэн, мөн компани хувьцааны 50 хувийг шилжүүлэн авсан, миний өмнөөс гарын үсэг зурах эрхийг авч улмаар банкинд үйлдвэрийг барьцаалан зээл авч намайг хохироосон хүмүүс юм. ...С.М, С.Л, С.Ц нарт "“Н”" ХХК-ийн 50 хувийг шилжүүлэн өгсөн, үйлдвэрийг банкны барьцаанд тавиулснаас болж үйл ажиллагаагаа эрхэлж чадахгүй, улсад төлөх ёстой татвараа төлж чадахгүй, худалдан борлуулаад өөрийн мөнгөө гаргаж авья гэхээр бусдад шилжүүлэн өгөх боломжгүй маш их эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироод байна. Нөгөөтэйгүүр *** банкинд байгаа Налайх дүүргийн *** тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрийн зориулалттай баригдсан барилга, дагалдах эд зүйлс, газрыг алдах магадлалтай байна. Улмаар буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэх болон компани хувьцааны 50 хувийг эргүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлттэй байна. Мөн барьцаа хөрөнгө хураагдаж биет байдлаар шилжүүлэх боломжгүй болж алдсан тохиолдолд хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлж гарсан мөнгийг мөнгө хэлбэрээр гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (26 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б нь миний төрсөн ах Б-н хүүхэд юм аа. С.Л, С.М, С.Ц нарыг мэднэ. Амгалангийн ажлын байран дээр 2014 онд байнга уулзаж ирдэг байсан. Налайх дүүрэгт байрлах Б.Б-н блокийн үйлдвэрийг худалдан авах гэж байгаа хүмүүс гэж танилцуулж байсан. С.Л, С.М, С.Ц нар гэрээ болон банкны барьцааны талаар байнга ярьж Б.Б-д удахгүй мөнгийг чинь өгнө гээд яваад байдаг байсан. Амгалангийн байранд мөнгө төлөх график гаргаж байх шиг байсан, тэр үед би хамт сууж байсан...” гэх мэдүүлэг (25 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал),
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамж (25 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал),
“Голден Пэйж Аудит” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дугаартай “Аудитын дүгнэлт” (12 дугаар хавтаст хэргийн 104-128 дахь тал)
Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2010 оны 10 дугаар сараас эхэлж миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн *** тоот 2 өрөө байрыг С.М түрээсэлж ирсэн юм. С.М-д сарын 300 ам.доллароор түрээсэлж байсан. Тэгээд түрээсийн хугацаа 1 жилд сунгагдаад явж байгаад 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сүүлийн гэрээ дуусаад гэрээ сунгах уу гэтэл ах нь одоо түрээсийн гэрээ хийхгүй, энэ байрыг чинь худалдаж авъя гэсэн. С.М надад хэлэхдээ би одоо 10 тэрбум төгрөг авах гэж байна, зээл авахаараа чамд 200.000.000 төгрөгийг банкны хүүгээр зээлээд хэрэглүүлье гэсэн юм. Тэр үед би итгээгүй юм. Хамгийн сүүлд гэхэд 2013 оны 12 сард багтаж орж ирнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би бэлэн мөнгөө гар дээрээ авч байж өгнө гэсэн чинь надад, би тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гэж зураг харуулсан, орон нутаг болгонд үйлдвэрээ нээж байгаа, миний төсөл батлагдсан гэсэн. Тэгэхээр нь би бас итгэхгүй байсан чинь С.М, төрсөн эгч С.Ц-тэй ирээд, чи ахдаа байраа 50.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад өгчих, гааль дээр байгаа тоног төхөөрөмж ороод ирсэн, гааль дээр мөнгө хэрэгтэй байна, байраа О*** банк бус санхүүгийн байгууллагад тавья гэсэн юм. Тэгээд тэр газарт нь очоод байраа 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан, 50.000.000 төгрөгийг С.М өөрөө тоолоод авсан. ...би мөнгөө өгөөд С.Ц-д, “мөнгөө өглөө шүү” гэсэн чинь “за найдвартай, нэг сарын дотор угаасаа чөлөөлөөд авна” гэсэн. Тэгээд дараа нь ахиад 2014 оны 01 дүгээр сард С.М ах утасдаад ахад нь хэдэн төгрөгийн хэрэг болоод байна, нөгөө мөнгө нь бүтэх гээд банкны хурлаар ороод байна, өнөө маргаашгүй мөнгө бүтлээ гээд дахин дахин залгаад гэрээс бэлнээр 23.200.000 төгрөг аваад явсан. Энэ мөнгийг авахдаа С.Ц эгчтэй хамт ирээд аваад явсан... Одоо байрны мөнгө 113.000.000 төгрөг, мөн бэлнээр авсан 23.600.000 төгрөг, ингээд бодит хохиролд 136.300.000 төгрөг, мөн дээрээс нь нэмээд энэ хугацаанд авсан 4 өмгөөлөгчийн хөлс, нийт 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.М нь надад дүү Б.О-н байрыг зах зээлийн үнээс бараг 30 хувь илүү үнээр, мөн миний зуслангийн байшинг бараг 60 хувь илүү үнээр худалдаж авахаа амлаад хамт газар дээр нь очиж үзэж байсан. С.М нь над руу утсаар бараг тасралтгүй өдрийн 10-20 удаа залгаж гуйж мөнгө олоод өгөөч, Б.О-н байрыг тавиулаад өгөөч гэж байсан. Хүн тасралтгүй залгаад олон дахин ярихаар бүр үнэмшил төрдөг юм билээ. Энэ бүхнээс болоод эр хүнд мөнгөний хэрэг гарахгүй яахав гэж би бодсон. Банкны ажилтнуудыг авилгалдах мөнгө хэрэгтэй байна, гааль дээр ирсэн тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй байна гээд байсан. Тэгээд миний дүү Б.О болон хүргэн М нараас 20,600,000 төгрөгийг надаас 3,000,000 төгрөгийг нийт 23,600,000 төгрөгийг С.М, С.Ц нар нэмж авсан боловч мөнгийг өгөөгүй. Би боломжтой хүн биш ч гэсэн өөрт байгаагаа хамж шимээд л 3,000,000 төгрөг болгож С.М-д өгч байсан...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал),
Шинжээч С.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Оийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн *** тоот байр нь хэмжилт хийхэд 58,9179 мкв талбайтай болсон, 59 мкв талбайгаар тооцож үнэлгээг гаргасан... 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 115.013.307 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал),
Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Б.О түүний ах Г нарт ...байрыг чинь өндөр үнээр авна, мөнгийг нь 14 хоногийн дараа өгнө” гэж санал тавьсан талаар би утсаар сонсоод эргэлзэж эхэлсэн. С.М нь хэдхэн хоногийн дараа 10 тэрбум төгрөгийн зээл авна гэж хэлээд төслийн бичиг баримт үзүүлээд, Ганзориг ахыг үйлдвэр дээрээ аваачиж үзүүлсэн байгаа юм, энэ мэтээр олон хоног эргүүлдэж, 20 гаруй удаа утсаар залгаж гуйсан учраас эцэст нь бид өндөр үнээр зараад 3 өрөө болгох боломж байгаа мэт санагдаж гэрээ хийж “О* И*” банк бус санхүүгийн байгууллагад байраа барьцаалсан...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал),
Б.О, “О* И*” ББСБ нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 13/2128 дугаартай Зээлийн гэрээ (9 дүгээр хавтаст хэргийн 61-65 дахь тал),
Хохирогч Б.О-н 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: “...итгээд байраа зарах, мөн байраа барьцаалж зээл гаргаж өгөхөөр болсон. Үүний дагуу 2013.11.22-ны өдөр уулзаж тохиролцсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “О* И*” ББСБ-д байраа 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, би өөрийнхөө нэр дээр зээл гаргуулан авч, ББСБ-аас би өөрөө 50.000.000 төгрөгийг бэлнээр тоолж аваад, улмаар мөнгийг авч гараад банк бусын гадаа С.М нь ирээд 50.000.000 төгрөгийг тоолоод авч явсан. 1 сарын дотор зээлээ төлж, байраа чөлөөлөхөөр гэрээ хийсэн байсан боловч Банк бусад мөнгөө төлөхгүй, мөнгөө төлөөч, тохиролцсоны дагуу байрыг минь чөлөөлж өг гэхээр Чингис бондын зээл бүтэхгүй, удаашраад байна гээд хугацаа хожоод яваад байдаг байсан. Ингээд байрыг барьцаалж зээлж авсан 50.000.000 төгрөгийг төлөхгүй байсаар байгаад “О* И*” ББСБ-аас намайг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өгч, улмаар “О* И*” ББСБ-д мөнгөн дүнг нь одоо санахгүй байна, надаас 70 гаруй сая төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. Энэ хугацаанд С.М нь анх надад хэлж итгүүлсэн бүх зүйлээ хэрэгжүүлээгүйгээс гадна, С.Мын өмнөөс өөрийн нэр дээр байраа барьцаалж зээл авч өгөөд, зээлээ С.М нь төлж барагдуулна гэсэн хэрнээс төлөхгүй байснаас болж Шүүхийн шийдвэр гарна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, миний байр хураагдан, дуудлага худалдаанд орж “О* И*” ББСБ-ийн төлбөр төлөгдсөн. Ингээд би бүр байраараа хохирсон.
Улмаар “Г” ХХК-аар миний алдаж хохирсон Баянзүрх дүүргийн *** тоотод 2 өрөө байрыг үнэлүүлэхэд 115.013.307 төгрөгөөр үнэлэгдсэн. Ингэхээр би зөвхөн байртай холбоотой асуудал дээр С.М-с 115.013.307 төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг авах ёстой мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Мөн 2013.11.25-ны өдөр 50.000.000 төгрөгөөр бэлнээр зээлсний дараа 2013.12 сарын дундаас эхлээд С.М, С.Ц нар нь “Д* Ө*” ХХК-ийн нэр дээр ажиллуулдаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах оёдлын үйлдвэрээ үзүүлээд, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, Япон улсаас хөрөнгө оруулагч нар ирээд манай оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулж, үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжүүлэх, хөдөө орон нутагт салбар нээх гэж байгаа, үүнтэй холбогдуулан Япон улсаас шинээр тоног төхөөрөмж орж ирж байгаа, гааль дээр ирчихсэн байгаа юм аа, татварыг төлөөд тоног төхөөрөмжөө авчихмаар байна, боломжоороо олоод туслаач, эргүүлээд 1 сарын хугацаанд Чингис бондын 10 тэрбумын зээл бүтэхээр нь өгчихнө, зээл өгөх нь тодорхой, цаг хугацааны асуудал болоод байна гэхээр нь энэ үед байрыг маань авна, зээлээ төлнө гээд давхар давхар асуудалтай, түүнийгээ шийдчих байх, С.Мын ажил бүтвэл, миний мөнгийг бүтээж өгөх юм байна гэж итгэж, туслаад итгээд яваад байсан. Энэ үед нөхөр Д.М-н унаж хэрэглэдэг Toyota Hilux загварын автомашиныг 23.600.000 төгрөгөөр зарчихсан, мөнгөө хадгалаад байж байсан учраас С.М, С.Ц нар нь удаа дараа гуйгаад байсан учраас мөн л 1 сарын дараа гэхэд эргүүлээд өгчих байх гэж итгээд 2014 оны 01 сарын эхээр өдөр нь сайн мэдэгдэхгүй байгаа, бэлнээр мөнгө нь байсан учраас С.М, С.Ц нар манай гэрийн гадаа ирээд мөнгийг бэлнээр тоолоод аваад явсан. Уг авсан 23.600.000 төгрөгийг тоног төхөөрөмжийн татвар төлнө гэж авсан боловч сүүлд шалгалтын явцад гааль дээр тоног төхөөрөмж орж ирсэн нь нотлогдохгүй, мөн тухайн “Д* Ө*” ХХК нь татвараас чөлөөлөгдсөн компани байсан. Ингэхээр байраа алдаад 115.013.307 төгрөгийн хохирол учирсан, мөн бэлнээр 23.600.000 төгрөгийг өгсөн. Ингэхээр С.М, С.Ц нараас авах ёстой мөнгө маань 138.613.307 төгрөгийг авахаар байгаа.
...Нийт авах ёстой 138.613.307 төгрөгнөөсөө өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг аваагүй байгаа. Уг авах ёстой мөнгөнд хамааралгүй байдлаар миний байрыг түрээсэлж байхдаа сүүлийн 1 жилийн хугацаанд түрээсийн төлбөр өгөөгүй байсан бөгөөд бид хоёр түрээсийн төлбөрөө жилээр нь /сарын 650.000-700.000 төгрөг/ хийдэг байсан боловч 1 жил орчмын хугацаанд төлбөрөө төлөөгүй байсан учраас уг мөнгөндөө бодож кровн машиныг өгсөн. Өгөхдөө төлөөгүй түрээсийн төлбөрт бодож өгсөн бөгөөд машиныг яг тэдэн төгрөгөнд гэж үнэлж өгөөгүй. Түрээсийн өлбөртөө гээд 2013 оны 06 сарын 04-ны өдөр С.М надад шилжүүлж өгсөн. Уг машин нь надад өгөх төлбөртэй ямар ч хамааралгүй. ...Би С.М, С.Ц нараас 138.613.307 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлыг маань барагдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал),
Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэр 2 хүн “манай компани аж үйлдвэрийн тендерт оролцоод 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, чи эд хөрөнгөө барьцаалчих юм бол тэр зээлээс 1 тэрбум төгрөг аваарай бид чиний барьцаалсан хөрөнгийг чөлөөлөөд өгчихнө” гэсэн. ...тэгээд би өөрийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** худалдааны төвийн В1, 1 дүгээр давхруудыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавихаар болсон. С.Ц, С.М нар өөрсдөө гүйж хөөцөлдөж байгаад “А” банк бус санхүүгийн байгууллагыг олж бид нар эд хөрөнгөө тавьсан. 100.000 ам долларын зээл авсан. 1 сарын хугацаатай зээлийн гэрээ гэж бодож байтал 1 жилийн хугацаатай байсан. ...2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12000 ам доллар авч “А” банк бус санхүүгийн байгууллагад өгсөн. Дараа нь 20 сая төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-нд 1 сая төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-нд 1.5 сая төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-нд 5 сая төгрөг тус тус өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 25-нд 5000 ам.доллар авсан, өөр мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал),
Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.О нь манай эхнэр байгаа юм. ...”А” банк бус санхүүгийн байгууллагаас 100.000 ам доллар авсан. 50,000 ам.долларыг нь С.М, С.Ц нар авсан. Зээлийн гэрээг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулж зээлүүлсэн. С.Ц, С.М нар Б.О бид хоёрт хэлэхдээ “Танай авч байгаа зээлийг 100 хувь бид хоёр дааж төлнө, 1 сарын хугацаатай байхад болно, эхний санхүүжилт оронгуут эд хөрөнгийг зээлээс чөлөөлж өгнө” гэж амаар тохиролцсон...” гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал),
Гэрч П.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.М нь төсөв батлагдсан 7,8 тэрбум төгрөг байгаа барьцаа байвал банкнаас зээл гаргаж өгнө гэж хэлсэн. ...тэгээд Шилэн зах дотор С.М, С.Ц хоёрыг Б.О-той уулзуулсан. Нэг удаа Б.О бид 2 очиж уулзахад 60 гаруй сая төгрөг төлсөн гэж байсан...” гэх мэдүүлэг (18 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал),
Хамтран ажиллах гэрээ, иргэд хоорондын зээлийн гэрээ (19 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал),
Хохирогч Д.О-н 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн: “...2015 байна уу 2016 онд байх, цаг хугацаа өнгөрсөн учраас оноо мартсан байна, намайг ажлын байран дээрээ байж байтал С.М, С.Ц, С.Л нар ирж уулзаад Аж үйлдвэрийн яамнаас “Д* Ө*” ХХК-д 7,8 тэрбум төгрөгний зээл олгох гэж байгаа гэсэн утга бүхий бичиг үзүүлээд, яаралтай мөнгөний хэрэг гараад, 14 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, эргүүлээд бүрэн төлнө гэхээр нь өөрт бэлэн мөнгө байгаагүй, мөн надад мөнгөний хэрэг байсан учраас өөрийн Баянзүрх дүүргийн *** байрны 1 давхарт байрлах 290,42 м.кв талбай, *** байрны зоорийн давхарын зүүн хэсэгт байрлах 145.16 м.кв талбайтай үйлчилгээний талбайг барьцаалан “А” ББСБ”-аас 2 жилийн хугацаатай 100.000 ам.долларыг зээлсэн. Уг зээлж авсан 100.000 ам.доллароос С.М, С.Ц нарт бэлнээр 50.000 ам.долларыг өгсөн. Тухайн үед монгол мөнгө өгөөгүй бөгөөд уг 50.000 ам.долларыг монгол мөнгөөр 100.000.000 төгрөгөнд бодож өгсөн. Үлдэгдэл 50.000 ам.долларыг өөрөө авч, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Ингээд “А” ББСБ-д зээлийг өөрийн нэр дээрээ авсан байсан учраас зээл авсан өдрөөс хойш хугацаатай төлж явсаар байгаад өөрийн төлөх ёстой 50.000 ам.долларыг “А” ББСБ-д бүрэн төлж барагдуулсан байгаа. С.М, С.Ц нарт бэлнээр 50.000 ам.долларыг төлөөгүй байгаа. Миний санаж байгаагаар бол “А” ББСБ-д нийт 174 орчим сая төгрөгийг төлөхөөр болсон байгаа. Би өөрийн авсан 50.000 ам.долларыг төлж дуусгасан учраас барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн ***-р байрны 1 давхарт байрлах 290,42 м.кв бүхий үйлчилгээний талбайг чөлөөлж авсан байгаа. Харин С.М, С.Ц нарын төлөх ёстой 50.000 ам доллар буюу түүний хүү алдангид нь Баянзүрх дүүргийн ** байрны В1 буюу зоорийн давхарын зүүн хэсэгт байрлах 145.16 м.кв талбайтай үйлчилгээний талбайг “А” ББСБ-ийн барьцаанд байсан боловч намайг шүүхэд өгөөд, улмаар шүүхийн шийдвэр гарч “А” ББСБ-д төлөх ёстой төлбөрт тооцож зоорийн давхарын үйлчилгээний талбайг өгөхөөр шийдвэр гарсан. Үүний дагуу “А” ББСБ-д С.М, С.Ц, С.Л нарын төлөх ёстой төлбөрийн оронд өөрийн үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгөх байсан учраас үл хөдлөх хөрөнгөө алдахгүй байхын тулд миний төрсөн дүү болох Эрхэмбаяр, Энхтүвшин нар нь “А” ББСБ-д төлөх ёстой 174 орчим сая төгрөгийг төлж, “А” ББСБ-д өгөхөөр байсан үл хөдлөх хөрөнгийг маань чөлөөлж, дүү Энхтүвшин нь өөрийнхөө нэр дээр авсан байгаа. Ингэхээр би “А” ББСБ-д ямар нэгэн өр төлбөрийн асуудалгүй болж, улмаар “А” ББСБ-д С.М, С.Ц, С.Л нарын төлөх ёстой төлбөрийг дүү Д.Э нь 174.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ингэхээр одоо С.М, С.Ц, С.Л нараас авах ёстой мөнгө нь 174.000.000 төгрөг болж байгаа юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд одоо С.М, С.Ц, С.Л нараас 174.000.000 төгрөг авах ёстой. Ингэхээр төрсөн дүү Д.Э нь 174.000.000 төгрөгийг авах ёстой болоод байгаа юм. Гэвч дүү маань энэ асуудалд оролцохгүй, намайг нэхэмжлэх байдлаар яв яв гэсэн учраас миний бие анхнаасаа хохирогчоор явж байна. ...Хохирлоо барагдуулж авмаар байна. С.М, С.Ц, С.Л нарын хүмүүст гомдолтой байна...” гэх мэдүүлэг (23 дугаар хавтаст хэргийн 93-94 дэх тал),
Хохирогч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 онд "Д" ХХК дээрээ ЖДҮ-н зээл авах зорилгоор хөөцөлдөж байсан ба Монгол банкин дээр хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй гээд банкнаас ЖДҮ-н зээл гарахгүй гэж хэлсэн. Ерөнхийдөө би хүү багатай зээл хайж байсан. 2021 оны 11 сарын эхээр би бясалгалын төв дээрээ байхдаа тэнд хамт бясалгал хийдэг Д-д бага хүүтэй зээл авах хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд оёдол дээр хөрөнгө оруулалт хийх хүн байна чи уулзах уу" гэхээр нь би зөвшөөрөөд манай ажил дээр аваад ирээч гэж хэлэхэд 2021 оны 12 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн *** тоотод байх манай оёдлын үйлдвэр дээр Д хөрөнгө оруулалт хийнэ гэх С.Ц гэх эмэгтэй түүний охин М нарын хамтаар ирсэн. С.Ц нь урьд өмнө оёдлын техник хэрэгсэл оруулж ирдэг байсан миний хуучны зүс таних эмэгтэй байсан. С.Ц надад хэлэхдээ гаднын хөрөнгө оруулалт эгч нь авч байгаа нэг хөрөнгө оруулагчтай болсон, одоо манай хөрөнгө оруулалтын мөнгө орж ирнэ хамтарч ажиллах оёдлын салбарынхаа хүмүүсийг хайж байна, яг чам шиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс хэрэгтэй байна, жилийн 2 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах гэж байгаа гэж хэлсэн. "Э**” ХХК"-аас 6-7 сая орчим долларын хөрөнгө оруулалт орно гэж хэлсэн. Тэр хөрөнгө оруулалтаараа том оёдлын үйлдвэрүүд барина захиалга нь Япон улсаас орж ирнэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр хөрөнгө оруулалтыг нь маш сайн лавлаж асуухад "манай хөрөнгө оруулалтын дээр хамтарч ажиллах эсвэл чи надад мөнгө байршуулах юм бол хөрөнгө оруулалтынхаа мөнгөнөөс бага хүүтэй зээл гаргаж өгч болно" гэж хэлсэн. Хамгийн сүүлийн хугацаа 2022 оны 03 сарын 15-ны өдөр гэхэд мөнгө орж ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол 1 тэрбум төгрөгийн зээл хайж байгаа талаараа хэлсэн. Хөрөнгө оруулалт чинь орж ирэхээр л би аль нэг нөхөцлөө сонгоно гэж хэлсэн. Тэгээд С.Ц нь манайх санхүүжилтээ авахад гадаад валютын данс нээх гэх мэт зардалд мөнгө хэрэгтэй байна 50,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх боломж байна уу гэж хэлсэн. Ерөнхийдөө зээл гаргахад урьдчилгаа төлбөр болгож авч байна гэж би ойлгосон. Тэгээд би 2021 оны 12 сарын 24-ний өдөр С.Ц-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тэгээд гэрээ байгуулсны маргааш би хүнээс хүүтэй 60,000,000 төгрөг зээлээд 50 саяыг нь С.Ц-д өгсөн ...Тэгээд одоог хүртэл С.Ц-н хөрөнгө оруулалт гэх мөнгө орж ирээгүй надаас авсан 50,000,000 төгрөгөө одоог хүртэл буцаан өгөөгүй намайг хохироож байна. Сүүлдээ бүр гар утсаа авахаа больсон миний дугаарыг блок хийсэн байгаа...” гэх мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал)
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би ээж С.Ц болон түүний танил дүү Д нарын хамтаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.Д гэх эгчтэй уулзсан. Уулзаад ээж тухайн хүмүүстэй хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд мөнгө төгрөг ярилцаад байх шиг байсан. Би тухайн үед машин бариад жолоочийн үүрэг гүйцэтгээд л явж байсан. Тэд нар хоорондоо юу ярьсан талаар би тодорхой мэдэхгүй. Тэгээд манай ээж С.Ц нь С.Д гэх эгчээс 50,000,000 төгрөг авахаар болоод өөрийнх нь данснууд хаагдсан байсан болохоор миний 54*** дугаарын Хаан банкны дансаар 50.000.000 төгрөг тухайн өдөр авсан. Тэр дансны картыг ээж тухайн үед ашиглаж байсан болохоор мөнгөө хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал)
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Малайзын хөрөнгө оруулалттай Э*** ХХК-ийн Монгол талаа хариуцсан менежер ажилтай. Манай компани 2018 онд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулах чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш манайх өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай компани захирал Малайз улсын иргэн "J” нь 2022 оны 09 сард Малайз улс руу ажлаар буцсан байгаа ба энэ оны 03 сарын 20-ны өдрийн орчимд Монгол улсад эргэн орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Захирал явсан цагаас хойш манай үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалтай байгаа. Захирал ирээд үйл ажиллагаа хэвийн явагдана. Би тухайн манайхтай байгуулсан гэх гэрээг харлаа. Манайх тухайн "“Д* Ө*” гоёл ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэхдээ хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэдэг нь хөрөнгө оруулна гэсэн үг биш. Ерөнхийдөө анхан шатны гэрээ гэж ойлгож болно. Тухайн газар нь манай шаардлагыг хангаад мөн манайхтай хамтарч ажиллах үйлчилгээ авах 15,000,000 төгрөгийн төлбөр төлснөөр дараагийн шатны гэрээ хийгддэг. Тэгэхээр тухайн компани манайхаас хөрөнгө оруулалт авах гэрээ байгуулаагүй гэсэн үг. Манайд 15,000,000 төгрөгийн төлбөр төлсөн асуудал ч байхгүй. Би “Д* Ө*” гоёл ХХК-ийн захирал С.Ц гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг (28 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал)
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б.М-н эзэмшлийн 50*** дугаартай Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгэрэнгүй хуулга (28 дугаар хавтаст хэргийн 48-61 дэх тал),
““Д* Ө*” гоёл” ХХК, “Э* С*” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээ, “Д” ХХК, ““Д* Ө*” гоёл” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, мөнгө шилжүүлсэн баримтууд (28 дугаар хавтаст хэргийн 21-29 дэх тал)
Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Тушаалын өөрчлөлтөд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” №173 дугаартай тушаал (3 дугаар хавтаст хэргийн 138-140 дэх тал)
“М” ХХК-н зээлийн барьцаа хөрөнгөнд гаргасан баталгаа (3 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал)
Гэрч Ц.О, Б.Т, О.Ө, Б.Э, Д.Э, Г.Б нарын мэдүүлгүүд (4 дүгээр хавтаст хэргийн 80-88 дахь тал)
С.Л-н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 230, 234-238 дахь тал)
“М” ХХК Зээлийн дансны хуулга (6 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал)
2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** банк, “М” ХХК нарын хооронд байгуулагдсан ЭХ-14/036 дугаартай зээлийн гэрээ (6 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 17 хуудас баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7,8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг чинь өсгөөд өгье, хамтарч ажиллая” гэж хуурч, төслөө хэрэгжүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөн хохирогч иргэдтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж,
Хохирогч Т.Б-д “Төсөл бичиж шалгарсан, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулчих, удахгүй зээл гарахаар эд хөрөнгийг чинь чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах хувийн орон сууцыг, газрын хамт 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “И* М*” банк бус санхүүгийн байгууллагад 35.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, урьд авсан зээл, барьцаа хөрөнгийг чөлөөлөн нийт 82.205.675 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;
Япон улсаас хөрөнгө оруулагч нар ирж байгаа, тэдний хэрэгцээнд нийцсэн зөөлөн унаа хэрэгтэй байна, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, зээл гарахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч, хохирогч Б.Б-н эзэмшлийн Лексус 570 маркийн автомашиныг 78.000 ам доллароор худалдан авахаар, хохирогч Ж.Б-н эзэмшлийн “Лексус 570” маркийн автомашиныг 105.000 ам. доллароор худалдан авахаар тус тус тохиролцон, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт нотариатын газарт “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, дээрх 2 автомашины төлбөрийн урьдчилгаа 10 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд төлнө” гэж ярьж тохиролцсон атлаа автомашиныг бусдад худалдаж хохирогч Б.Б-д 138.840.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, хохирогч Ж.Б-д 186.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулж залилсан,
“Төсөл бичиж шалгарсан, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч, хохирогч Р.Б-н өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** 27, 63, 64 тоот нийт 4 өрөө, 3 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан уг зээлээс тухайн банкнаас урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, нийт 1.669.869.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;
“Төсөл бичиж шалгарсан, Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, банкнаас зээл авахад тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, 1 жилийн дараа барьцаанаас суллаад өгнө, найдвартай” хэмээн хуурч хохирогч Ч.Ц-н өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** 12 тоот 4 өрөө, 416.929.862 төгрөгийн үнэ бүхий 1 байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр авч, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан урьд авсан 1,3 тэрбум төгрөгийн зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөн, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж 557.780.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
“Н” ХХК-ийн үйлдвэрийг, газар, дагалдах хэрэгслийн хамт 1.7 тэрбум төгрөгөөр худалдан авахаар ярьж тохиролцон, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдох гэж байгаа, банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байна, зээл авангуут худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгийн мөнгийг өгнө” хэмээн хуурч, Б.Б-н өмчлөлийн “Н” ХХК-ийн үйлдвэрийн 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр С.Л-н нэр дээр шилжүүлэн авч, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан, нийт 1.686.077.639 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,
Шүүгдэгч С.М, С.Ц нар бүлэглэн
Хохирогч Б.О-д “Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон”, одоо түрээсэлж байгаа Баянзүрх дүүргийн *** 11 тоот 2 өрөө байрыг /Б.О-н өмчлөлийн/ 158.000.000 төгрөгөөр худалдан авъя, барьцаанд тавиад 1 сарын хугацаанд чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “О* И*” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, зээлээ төлөлгүй барьцаа хөрөнгө хураагдаж,
мөн ”Япон улсаас гааль дээр орж ирсэн тоног төхөөрөмжийн татварыг төлөхөд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч, өнөө маргаашгүй мөнгийг өгнө” хэмээн хуурч, 2014 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн *** 19 тоот /Б.О-н гэр/-ын гадна 23.600.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 138.613.307 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
“...манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, эд хөрөнгөө барьцаалбал тэр зээлээс 1 тэрбум төгрөг өгнө, барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлөөд өгнө” хэмээн хуурч, хохирогч Д.О-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “***” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “А” банк бус санхүүгийн байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан, 50.000 ам.доллар буюу 50.000.000 төгрөгийг авч, зээлээ төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгө хураагдаж,174.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Ц нь ганцаараа Сүхбаатар дүүргийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Э* С*” ХХК-аас 6-7 сая долларын хөрөнгө оруулалт авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Д-с хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50,000,000 төгрөгийг төрсөн охин Б.М-н 50*** дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ч.Ц, Р.Б нар болон шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нарын хувьд Ч.Ц-н таньдаг хүнээр дамжуулуулан шүүгдэгч нартай танилцсан байх бөгөөд төсөл танилцуулж, олох ашиг зэргийг урьдчилан амлан, өөрсдийгөө урьд банкны зээлтэй байсан, уг зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа зэрэг бодит байдлуудыг нууж, хохирогч Ч.Ц, Р.Б нарт 1 жилийн дараа гэхэд байрыг чинь суллаад өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан Р.Б-н 3 ширхэг байр, Ч.Ц-н 1 ширхэг байрны эзэмших, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр шилжүүлэн авч, *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан залилж хохирогч Ч.Ц, Р.Б нарт их хэмжээний хохирол учруулжээ.
Харин хохирогч Б.Б-н тухайд түүний Налайх дүүрэгт байрлах үйлдвэр, газар, дагалдах хэрэгслийн хамт зарна” гэсэн зарын дагуу шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь түүнтэй холбогдож, “Н” ХХК-ийн 1.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үйлдвэр, газар, дагалдах хэрэгслийг залилан мэхэлж авах санаа зорилгоор худалдан авах тухай хуурамч хэлцэл хийж улмаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Худалдах, худалдан авах” халхавч гэрээ байгуулж, улмаар Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ний нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдох гэж байгаа, банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байна, зээл авангуут худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгийн мөнгийг өгнө” хэмээн хуурч, Б.Б-н өмчлөлийн “Н” ХХК-ийн үйлдвэрийн 50 хувийг бэлэглэлийн гэрээгээр С.Л-н нэр дээр шилжүүлэн авч, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** банканд 2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавиулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж залилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь хохирогч Б.Б-н Налайх дүүрэгт байрлах үйлдвэр, газар, дагалдах хэрэгслийг худалдаж авах санаа зорилго анхнаасаа байгаагүй, хуурч, итгүүлэн банкнаас авах зээлийн барьцаанд тавиулах, ашиглах сэдэл, санаа зорилготой байсан болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нар нь “...банкнаас зээл аваад төслийнхөө хэрэгжилтэнд зарцуулах байсан...” гэж мэдүүлдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хууран мэхэлж хийсэн хэлцлийг тодорхойлсон байх ба энэ зүйл хэсэгт “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй...” гэж заасан бөгөөд “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 төгрөгийн зээл гарах гэж байгаа, зээл гарахаар үнийг төлнө гэж хохирогчдийг хуурч итгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог бөгөөд хохирогч Б.Б-н тухайд өөрийн үйлдвэр, дагалдах хэрэгсэл, газраа шүүгдэгч нарт худалдах зорилготой байсан бөгөөд шүүгдэгч нарын тухайд харин хохирогчийн эд хөрөнгийг хууран мэхэлж авах, ингэхийн тулд банкнаас зээл гаргах, зээл гаргахын тулд компанийх нь 50 хувийг шилжүүлэн авсан байдаг. Харин түүний үйлдвэр, дагалдах хэрэгсэл, газрыг нь банкны барьцаанд тавьсан талаар түүнийг иргэний шүүхээс дуудах үед л мэдсэн талаараа мэдүүлдэг.
Харин хохирогч Р.Б, Ч.Ц нарын тухайд шүүгдэгч нарыг өөр компанитай, бусдад их хэмжээний өр, зээлтэй байсан талаар огт мэдээгүй, мэдсэн бол гэрээ хийхгүй, үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалахыг зөвшөөрөхгүй байх байсан гэж мэдүүлцгээдэг.
Үүнээс үзэхэд шүүгдэгч нар нь хохирогчдыг хууран мэхэлсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул шүүгдэгч С.Л-н иргэний нэхэмжлэгч *** банктай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг тус тус хүчингүй болгож, хохирогчдийн үл хөдлөх хөрөнгүүдийг *** банкны зээлийн барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хохирогч Т.Б-н тухайд урьд С.М-г өөрийн ах, дүү нар болох С.Л, С.Ц нарын хамт оёдлын үйлдвэр ажиллуулдаг байсныг мэддэг байсан бөгөөд бараа бүтээгдэхүүн, хувцас ОХУ руу зарья, хамтарч ажиллая хэмээн итгэл төрүүлэн, бараа материалын мөнгө хэрэгтэй болчихлоо, удахгүй банкнаас зээл авна, зээл авахаараа үл хөдлөхийг чинь чөлөөлж өгнө гэж хуурч, түүний үл хөдлөх хөрөнгийг ББСБ-д барьцаанд тавиулж залилсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулан зээл авсан 35,500,000 төгрөгийг урьд авсан зээлийг төлөх, барьцаа хөрөнгийг чөлөөлөх зэрэгт зарцуулсан болох нь хавтаст хэргээс нотлогдон тогтоогдсон.
Мөн Ж.Б-г урьд таньдаг, түүний ямар ажил үйлчилгээ эрхэлдэг болохыг мэддэг байснаа ашиглан шүүгдэгч С.М нь С.Л, С.Ц нарын хамт Ж.Б-н дүү Б.Б-тэй уулзаж, “Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон, зээл гарахаар мөнгийг чинь өгнө, Япон улсаас хөрөнгө оруулагч нар ирж байгаа, тэдний хэрэгцээнд нийцсэн зөөлөн унаа хэрэгтэй байна” хэмээн хуурч, итгүүлэн “Лексус 570” маркийн 2 ширхэг авто машиныг худалдан авахаар тохиролцож, “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, дээрх 2 автомашины төлбөрийн урьдчилгаа 10 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд төлнө” гэж ярьж тохиролцсон атлаа автомашиныг бусдад худалдаж, бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөлгүй залилан мэхэлжээ.
Шүүгдэгч С.М нь 3 жил орчим хугацаанд хохирогч Б.О-н байрыг нь түрээсэлж суудаг байсан, ах, дүү шиг харилцаатай байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглаж, “Чингис бондоос “Д*** Ө***” ХХК-ийн нэр дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор болсон”, одоо түрээсэлж байгаа байраа зах зээлийн үнээс өндөр үнээр буюу 158.000.000 төгрөгөөр худалдан авъя гэж С.Ц-н хамт ятгаж, итгүүлэн одоо гааль дээр тоног төхөөрөмж ирчихсэн, гааль дээр мөнгө хэрэгтэй байна, байраа барьцаанд тавиад өгчих, 1 сарын хугацаанд чөлөөлөөд авна” хэмээн хуурч, байрыг нь “О* И*” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулсан, мөн дараа нь нөгөө зээл бүтэх гээд банкны хурлаар ороод байна, мөнгө хэрэгтэй байна хэмээн 23,600,000 төгрөгийг бэлнээр авч, хохирогч Б.О-н барьцаанд тавиулсан байр ББСБ-ын барьцаанд хураагдаж, их хэмжээний хохирол учруулан залилжээ.
Мөн С.М, С.Ц нар нь “манай компани аж үйлдвэрийн тендерт оролцоод 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, чи эд хөрөнгөө барьцаалчих юм бол тэр зээлээс 1 тэрбум төгрөг аваарай бид чиний барьцаалсан хөрөнгийг чөлөөлөөд өгчихнө” гэж итгүүлэн, хамтарч ажиллах санал тавин хамтран ажиллах гэрээ байгуулан, уг гэрээний дагуу хохирогч Д.О-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Шилэн зах” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “А” банк бус санхүүгийн байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан, 50.000 ам.доллар буюу 50.000.000 төгрөгийг авч, зээлээ төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгө хураагдаж,174.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилжээ.
Мөн шүүгдэгч С.Ц нь ганцаараа хүнээр дамжуулуулан танилцуулсан хохирогч С.Д-д “Э* С*” ХХК-аас 6-7 сая долларын хөрөнгө оруулалт авах гэж байгаа хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хөрөнгө оруулалтын урьдчилгаа мөнгө гэж 50,000,000 төгрөгийг өөрийн төрсөн охин Б.М-н дансаар шилжүүлэн авч залилжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг заавал нотолсон байх ёстой. 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн болон 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** Банкны зээл олголттой холбоотой асуудлыг шалгаад өгөөч ээ, зээл олгогдсон ажиллагаа нь хууль ёсын дагуу явсан уу гэдгийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байж дараа нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Зээлийг зээлээр дарснаас үүдэж барьцаанд тавьсан хөрөнгөд асуудал үүсэн...” гэх агуулгаар дүгнэлтээ гаргажээ.
Арванхоёрдугаар хавтаст хэргийн 102-109 дүгээр талд авагдсан аудитын дүгнэлтээр ““М” ХХК”-ийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон 1,2 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалтын талаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлтэд “М***” ХХК-д олгогдсон 1,2 тэрбум төгрөгийн зээлээс “Д*** Ө***” ХХК-ийн 2009.12.11, 2012.07.31-ний өдрүүдэд *** банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээлийн үлдэгдэл буюу 731,5 сая, 420,7 сая буюу нийт 1,152.200,000 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн бөгөөд 22,2 сая төгрөгийг тодорхойгүй зээлийн төлбөрт, үлдэгдэл 25 сая төгрөгийг юунд зарцуулсан нь тогтоогдоогүй байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “М***” ХХК-д олгогдсон 1,2 тэрбум төгрөгийн *** Банкны зээл олголттой холбоотой асуудлыг шалгаад өгөөч, зээл олгогдсон ажиллагаа нь хууль ёсын дагуу явсан уу гэдгийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулья” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргадаг бөгөөд энэ нь уг хэрэгт хамааралгүй хүсэлт байна.
Учир нь шүүхэд ирүүлсэн 201625020877 дугаартай С.М, С.Ц, С.Л нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэр бүхий 9 хохирогчийг залилан мэхэлсэн эсэх талаар хэлэлцэж байх бөгөөд үүний “М***” ХХК-д олгогдсон 1,2 тэрбум төгрөгийн *** Банкны зээл олголттой холбоотой хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б нарын асуудал хөндөгддөг.
201625020877 дугаартай хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б нарыг хуурч мэхлэн, өөр компани дээр зээлтэй, зээлийн эргэн төлөлтөө хийх чадваргүй зэргээ нуун дарагдуулж, “хамтран ажиллая, удахгүй банкнаас зээл гарна, зээл гарахаар үл хөдлөхийг чинь чөлөөлж өгье, үл хөдлөх хөрөнгийг чинь зээл гарахаар худалдаж авья, зээл авахын тулд компанийн чинь 50 хувийг эзэмших ёстой юм байна хэмээн итгүүлж, өмчлөгчид мэдэгдэлгүй компанийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг банкны барьцаанд тавьсан” зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог.
Энэ нь шүүгдэгч, хохирогч нарын харилцаатай холбоотой залилан мэхлэх үйлдлүүд хийгдсэнийг харуулж байгаа бөгөөд *** банкнаас “М***” ХХК-д зээл олгогдохоос өмнөх асуудал буюу зээл авахын тулд бусдыг хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч иргэдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь итгэмжлэлээр өөрсдөдөө шилжүүлэн авч банкны барьцаанд тавиулан банкнаас зээл авч мөнгийг өөрсдөдөө авч ашиглаж байгаа үйл явдал юм.
Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас тайлбарлаж байгаа ““М” ХХК-д олгогдсон 1,2 тэрбум төгрөгийн зээлээс “Д* Ө*” ХХК-ийн хугацаа болоогүй зээлийн эргэн төлөлтийг хийлгэсэн нь бидний уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нар нь хохирогчдийг залилахдаа “Д*** Ө***” ХХК дээр 7,8 тэрбум төгрөгийн зээл гарах гэж байгаа, зээл гарахаар буцаагаад өгнө гэж төслийн баримт бичиг үзүүлж харуулж, ашигласан нийтлэг шинж тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч С.М, С.Л, С.Ц нарыг дангаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нараас нийт 155,082,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Б-д 113,956,000 төгрөг, хохирогч Ж.Б-д 41,126,000 төгрөгийг тус тус олгох;
мөн шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нараас 33,700,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Д-д олгож, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204031235 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 211 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт баярлах нэгж талбарын Г-*** дугаартай 416 м.кв газрыг тус тус “И*М* ББСБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, хохирогч Т.Б-д олгох;
шүүгдэгч С.М, С.Ц нараас нийт 311,413,307 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, 137,113,307 төгрөгийг хохирогч Б.О-д, 174,300,000 төгрөгийг хохирогч Д.О-д олгох, шүүгдэгч С.Ц-с 46,000,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Д-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Яллах дүгнэлтэд “...хохирогч Т.Б-д ...түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах хувийн орон сууцыг, газрын хамт “И* М*” банк бус санхүүгийн байгууллагад 35.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиулж, ...нийт 82.205.675 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэж ирүүлсэн боловч хавтаст хэргээс хохирогч Т.Б нь өөрийн өмчлөлийн сууц буюу 1558А тоот хаягт байрлах хувийн орон сууцдаа одоо амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь хохирогчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хөндөгдсөн байна гэж үзсэн тул түүнд учирсан бодит хохирол нь 35,500,000 төгрөг байна гэж шүүх үзсэн болно.
Иймд “И* М*” банк бус санхүүгийн байгууллага, Т.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №100 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний үнэ буюу (23хх-н 28-144) 35,500,000 төгрөгөөс төлөгдсөн дүнг хасаж, иргэний нэхэмжлэгч Д.Д-д 33,700,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан олгож, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг чөлөөлж хохирогч Т.Б-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Д нь зээлийн хүү, алдангитай холбоотой иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн болно.
Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-н иргэний нэхэмжлэгч *** банктай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул эд хөрөнгийг ээзэмшигч нарт буцаан олгох буюу хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийг ***Банкны барьцаанаас чөлөөлж, Р.Б-н 3 орон сууц, Ч.Ц-н 1 орон сууц, Б.Б-н үйлдвэр, дагалдах хэрэгсэл, газрыг тус тус хохирогч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч *** банкнаас шүүгдэгч С.Л-с нэхэмжилсэн 3,878,174,794 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Д-н тухайд иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор, хохирогч нар нь өөрсдөд учирсан гэж үзэж байгаа эд хөрөнгийн болон бусад хохирол, хор уршгийн асуудлаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.М, С.Л, С.Ц нарыг дангаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч нарт холбогдох зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.М, С.Ц нарт тус бүр 7 жилийн хугацаагаар хорих ял, С.Л-д 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжоор хангаж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нарын хувьд үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэргийг харгалзан тус бүр хорих ял оногдуулж, шүүгдэгч С.Ц-н хувьд түүний нас, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ялыг бусад шүүгдэгч нараас бага хэмжээгээр оногдуулав.
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон шүүгдэгч С.М, С.Ц нарын тус бүр 230 хоногийг, С.Л-н 227 хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.М, С.Л, С.Ц нарыг дангаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зааснаар шүүгдэгч С.М-д 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, С.Л-д 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, С.Ц-д 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.Ц нарын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон тус бүр 230 хоногийг, С.Л-н 227 хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нарыг цагдан хорьсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, С.Ц-д оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, С.Л-д оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нараас иргэний нэхэмжлэгч Д.Д-д 33,700,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан олгож, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-** дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 211 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт баярлах нэгж талбарын Г-*** дугаартай 416 м.кв газрыг тус тус “И*М* ББСБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, хохирогч Т.Б-д олгох;
шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нараас нийт 155,082,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Б-д 113,956,000 төгрөг, хохирогч Ж.Б-д 41,126,000 төгрөгийг тус тус олгох;
шүүгдэгч С.М, С.Ц нараас нийт 311,413,307 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, 137,113,307 төгрөгийг хохирогч Б.О-д, 174,300,000 төгрөгийг хохирогч Д.О-д олгох;
шүүгдэгч С.Ц-с 46,000,000 төгрөг гаргуулж, хохирогч С.Д-д тус тус олгосугай.
6. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-н иргэний нэхэмжлэгч *** банктай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг тус тус хүчингүй болгож хохирогч Р.Б, Ч.Ц, Б.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийг *** банкны барьцаанаас чөлөөлж, Р.Б-н өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** 27 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаартай 138,15 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууц, мөн байрны 63 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаартай 137,29 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууц, мөн байрны 64 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаартай 138,15 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууц, буюу нийт 3 ширхэг орон сууц, Ч.Ц-н өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** 56 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаартай, 138,15 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууцыг, Б.Б-н “Н” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын *** дугаартай Налайх дүүрэг, *** тоот хаягт байрлах 10 га газар, мөн хаягт байрлах “Н” ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-*** дугаартай 1440,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигчдэд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч *** банкнаас шүүгдэгч С.Л-с нэхэмжилсэн 3,878,174,794 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Иргэний нэхэмжлэгчдийн тухайд шүүхээс хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэл болон хохирогч нар нь өөрсдөд учирсан гэж үзэж байгаа эд хөрөнгийн болон бусад хохирол, хор уршгийн асуудлаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
9. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР