Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2022/00121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суух, ******* //

 

Хариуцагч: *******, *******, *******д байрлах, “” ХХК /РД:*******/-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., өмгөөлөгч С.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Гэрч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хариуцагч “” ХХК, гүйцэтгэх захирал Ц., Ц. нартай Солонгос ханын цаас  нийлүүлэхээр харилцан тохиролцож, үнийн оронд *******д 70 м.кв талбай бүхий 8 давхрын 3 өрөө байрыг 88000000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож 2020 оны 04 сарын 13 өдөр 19 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан юм. Үүний дараа буюу 2020 оны 04 сарын 17 өдөр харилцагч талтай гэрээнд заасан барилгын материалыг нэг бүрийн үнийг 22000 төгрөгөөр тооцож, 4000 боодол Солонгос ханын цаас нийлүүлж, бараа хүлээлцсэн акт үйлдсэн юм. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаанд хариуцагч талд бараа материалыг бүрэн хүлээлгэж өгсөн байхад хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК, гүйцэтгэх захирал Ц., Ц. нартай 2020 оны 04 сарын 13 өдрийн 19 дугаартай орон сууц бариулах гэрээний дагуу *******, *******нд байрлах, , ийн 70 м.кв 3 өрөө, 98000000 төгрөгийн үнэтэй орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж нэхэмжлэгч ы нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Тухайн байр 98000000 төгрөгийн үнэтэй бөгөөд байрны үнийг ханын цаасаар бэлэн төлсөн учир талууд 88000000 төгрөгөөр тохиролцож гэрээг байгуулсан. гэв

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар маргаж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н. шүүхэд нэхэмжлэл гаргасан. ээс н.д олгосон итгэмжлэл зөвхөн Монгол улсад олгодог итгэмжлэл юм. Итгэмжлэл хийлгэхэд орчуулагч оролцоогүй. Бүгд Найрамдах Солонгосын иргэн Монгол улсын иргэнд итгэмжлэл өгөхдөө үр дагаврыг нь хэрхэн яаж ойлгож байгаа, ... итгэмжлэлийн утга агуулгыг ойлгож, гарын үсэг зурсан гэдгийг яаж тогтоох  нь ойлгомжгүй байна.  Нотариатын тухай хуульд орчуулагч байхыг шаарддаг. Итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй учраас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Монгол хэлэх мэдэхгүй гадаад улсын иргэн “гэрээг ойлгосон эсэхийг” мэдэхгүйгээр гарын үсэг зурсан. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага шууд өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах гэжээ. Хүний юмыг хуулийн байгууллагаар далайлгаж, авах боломжгүй. Эхлээд ыг орон сууцны өмчлөх мөн эсэхийг тогтоолгох ёстой. Шүүх өмчлөгчөөр тогтоосны дараа улсын бүртгэлд өмчлөгчөөр тогтоолгохыг даалгах ёстой. ... шууд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах шаардлага байж болохгүй. Дээрх нөхцөлүүдээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3.Нэхэмжлэгч орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, бараа материал хүлээлцэх акт, бараа материал хүлээн авалтын баримт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтын хуулбарыг ирүүлжээ.

 

4.Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.аас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал “” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхийн шийдвэрээр хариуцагч талд орон сууцыг ашиглалтад оруулж, өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3. Хариуцагч тал  талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, -ээс С.д олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

-2020 оны 04 сарын 13 өдөр захиалагч , ажил гүйцэтгэгч “” ХХК-ийн хооронд ны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны т F тоот бүхий 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулагджээ. /хэргийн 6-8-р хуудас/

-Талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 4000 ширхэг солонгос ханын цаасаар төлөхөөр тохиролцож, захиалагч тал гэрээгээр тохирсон хөлсөө ажил гүйцэтгэгч талд шилжүүлсэн байна. /хэргийн 6-9, 48-49-р хуудас/

 

-Орон сууц захиалан бариулах гэрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн болох орон сууцыг 2020 оны 04-р улиралд ашиглалтад оруулахаар тусгажээ.

 

5.  Нэхэмжлэгч талаас гүйцэтгэсэн ажлын үр дүн /орон сууц/-ыг  хүлээлгэн өгөх /гэрээнд заасны дагуу ашиглалтад оруулж, өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах/-ийг шаардаж байна.  Хариуцагч тал зохигчдын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Харин нэхэмжлэгчийг гэрээгээр тохирсон хөлсөө бүрэн төлсөн асуудлаар маргаагүй байна.

 

Хариуцагч талаас хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд /маргааны хүрээнд/ шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч  -ээс “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүхэд төлөөлөн үйлдэл хийх эрхийг 2021 оны 06 сарын 07 өдөр С.д  3 жилийн хугацаатай  итгэмжлэлээр олгожээ.

 

Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д үйлчлүүлэгч нь монгол хэл мэдэхгүй бол оруулагч оролцуулахаар,  мөн хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-д хууль зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг нотариатын болон сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх хүчингүйд тооцохоор тус тус  хуульчилжээ.

 

Хариуцагч тал, нэхэмжлэгч -ийг монгол хэл мэддэг болох нь баримтаар нотлогдоогүй, үйлдэл хийхэд орчуулагч оролцуулаагүй тул итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа боловч итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

-ээс С.д олгосон 377 бүртгэлийн дугаартай итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн  64.2-д заасан шаардлагыг хангасан байна. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. 

 

Ажил гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал орон сууцны байшингийн В блок, т орших 3 өрөө 70 м.кв байрыг захиалан бариулахаар хариуцагч талтай  гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон гэрч Б.ы  мэдүүлгээр нотлогдож байна.

 

Мөн гэрээнд хариуцагч тал орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад нь шаардагдах туслалцааг үзүүлэх үүргийг хүлээхээр тусгажээ.

Хариуцагч талаас өөрийн татгалзлыг баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658496 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 647950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118., 119-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “” ХХК /РД:*******/-д Улаанбаатар хот, *******, *******, *******ы B блок, тоотод байрлах, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж, нэхэмжлэгч -ий нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658496 /зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “” ХХК-аас 647950 /зургаан зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАЯРДАВАА