Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01053

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 13 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01053

                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б овогтой, Т.М-ын нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: О овогтой, З.С-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.466.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.М.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.С.

/Нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хариуцагч З.С-ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.М нь З.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.466.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.М, З.С нар 2020 оны 7 дугаар сарын 22-ны “Зээлийн гэрээ” байгуулж, үхрийн фермер худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 50.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч З.С нь зээлийн үндсэн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хүүд 19.000.000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 50.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 19.466.000 төгрөг, нийт 69.466.000 төгрөгийг З.С-аас гаргуулан өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие З.С нь Т.М-аас 2020 оны 3 дугаар сард 50.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Ингээд тухайн мөнгийг зээлж авснаас хойш Т.М-д буцааж 19.000.000 төгрөгийг өгсөн юм. Гэвч Т.М надаас 69.466.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 30.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 39.466.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс З.С, Т.М нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 58ТМ003 дугаар “Зээлийн гэрээ”, Мал тооллого 2019, Т.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “зээлийн гэрээг 2022.02.28-ны өдрийг хүртэл сунгав” баримт, Хаан банкны депозит дансны хуулга, Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тодорхойлолт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.М-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.466.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 7 дугаар сарын 22-ны “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 50.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 19.466.000 төгрөг, нийт 69.466.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: З.С нь Т.М-аас 2020 оны 3 дугаар сард 50.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Ингээд тухайн мөнгийг зээлж авснаас хойш Т.М-д буцааж 19.000.000 төгрөгийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 30.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин 39.466.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн З.С, Т.М нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 58ТМ003 дугаар “Зээлийн гэрээ”, Мал тооллого 2019, Т.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “зээлийн гэрээг 2022.02.28-ны өдрийг хүртэл сунгав” баримт, Хаан банкны депозит дансны хуулга, Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тодорхойлолт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

З.С, Т.М нар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 58ТМ003 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т.М нь 50.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгч З.С-д зээлдүүлэхээр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Т.М нь зээлдэгч З.С-ийн өмчлөлд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь 19.000.000 төгрөгийг буцаан зээлдүүлэгчид өгсөн талаар зохигч маргаагүй болно.

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдэгч З.С нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүүд /8 сарыг 2.000.000 төгрөгөөр тооцон/ 16.000.000 төгрөг, нийт 66.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Т.М-д буцаан төлөхөөс 19.000.000 төгрөг төлсний хасаж тооцон үлдэх 47.000.000 төгрөгийг хариуцагч З.С-аас гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22.466.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч тал “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгав...” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтын “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгав...” гэсэн бичвэр доор З.С нь гарын үсэг зураагүй байх тул гэрээний талууд харилцан тохиролцож, гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй тул 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 58ТМ003 дугаар “Зээлийн гэрээ”-ний хугацаа нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд дээрх хугацааны 8 сарын зээлийн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Маас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 505.280 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Зулсын тэмдэгтийн хураамжид 392.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч З.С-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22.466.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 505.280 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч К.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 392.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД