Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/47

 

Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                   Н.Энхнаран 

Прокурор                                        Д.Нямдэлэг

Өмгөөлөгч                                      Г.Цэрэндолгор, М.Энхтуяа, Ө.Батболд, Ч.Эрдэнэбат /онлайнаар/

 Шүүгдэгч                                        Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор,  шүүгдэгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б, М.Э, Г.М, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1821001270107 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Боржигон овогт Энхболдын Б. Урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

2. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Олхонууд овогт Мөнхтуулын П. Урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгий хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

3. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1973 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Тайжууд овогт Гомбосүрэнгийн М. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

4. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Суваргачин овогт Чадраагийн Ч. Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүсэн.

5. Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1982 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Хатгин овогт Өлзийхутагийн Батбаатар. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

6. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1980 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Шарайд овогт Иваны Э. Урьд:

- Дорнод аймгийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

7. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Боржигон овогт Энхээгийн Б. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

- Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэж хянан харгалзсан.

1. Яллагдагч Э.Баядэлгэр нь:

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг Дунд баян гэх газарт оршин суух П.Бын өмчлөлийн 4 тооны үхрийг нядалж, Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, улмаар гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Амгалан булаг гэх  газраас Х.Мын 1 тооны үхрийг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Гурван загал сумын 1 дүгээр багийн нутаг Сахилтагийн шанд гэх газраас Ж.Шын 2 тооны үхрийг Истана маркийн 52-61 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, Хажуу дэрс гэх газраас Ц.Чийн ухаа зүсмийн 1 тооны адууг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- М.Птой бүлэглэн 2017 оны 12 сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Гурван булаг гэх газраас Г.Зын 1 тооны үхрийг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Птой бүлэглэн 2017 оны 11 сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хажуу дэрс гэх газраас Ц.Бийн хоттой хониноос мотоцикл ашиглан 2 тооны хонийг хулгайлан 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Птой бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг 68-ын хоолой гэх газарт 2018 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Ө.Б, Х.Г нарын 2 тооны үхрийг Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нядлан 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Чтой бүлэглэн 2017 оны 10 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг Хөтөл гэх газраас Ц.Оийн хээр буудай зүсмийн 1 тооны адууг эмээл, хазаарын хамт Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 525 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.О, Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Ц.Б-н 3 тооны үхрийг хулгайлж 4 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.П, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг Баян-Өлзийт гэх газраас Б.Уын 1 тооны үхрийг цагаан өнгийн Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 12-оос 15-ны өдрийн хооронд Г.Тийн 18 тооны хонийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Б.Батцэнд, Ч.Ч нартай бүлэглэн 2019 оны 12 сарын 08-аас 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг Улаан ар гэх газраас Т.Оийн 1 тооны үхрийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1 500 000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Сонгинотолгой гэх газарт байрлах М.Бгийн өмчлөлийн блокоор барьсан худаг дотроос 53 ширхэг мөч, 1500 кг үхрийн махыг Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Тоёота приус маркийн 00-89 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Баяны ам гэх газарт байрлах Х.Оын модон чингэлэг, блокоор барьсан худгаас 20 литр бензин, лутиан нэртэй худгийн мотор, монгол гутал, орос хромон гутал, 4 ширхэг хивс, элдээд бэлдсэн 100 ширхэг хурганы арьс, эмэгтэй хүний түрийтэй өвлийн гутал, хүүхдийн эмээл 2 ширхэг, хурган дотортой дээл, цэнхэр гадартай нэхий үстэй дээл, цэнхэр торгон гадартай сэгсүүргэн дээл, цэнхэр торгон гадартай хурган дээл, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс зэргийг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- Ч.Ч, Б.Батцэнд нартай бүлэглэн 2019 оны 12 сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Цагаанчулуут гэх газарт байх Ц.Цийн өмчлөлийн вагончикны хаалгыг эвдэн дотогш нэвтэрч 4 үхэр, 1 хонь, 1 ямааны мах зэргийг Тоёота марк-2 маркийн 45-21 УБР улсын дугаартай  тээврийн хэрэгсэл ашиглан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан гэх гэмт хэрэгт,

2. Яллагдагч М.П нь:

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг Дунд баян гэх газарт оршин суух П.Бын өмчлөлийн 4 тооны үхрийг нядалж, Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч улмаар гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Амгалан булаг гэх  газраас Х.Мын 1 тооны үхрийг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 02 сарын 06-аас 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багийн нутаг Сахилтагийн шанд гэх газраас Ж.Шын 2 тооны үхрийг Истана маркийн 52-61 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн Хажуу дэрс гэх газраас Ц.Чийн ухаа зүсмийн 1 тооны адууг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- Э.Бтэй бүлэглэн 2017 оны 12 сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Гурван булаг гэх газраас Г.Зын 1 тооны үхрийг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Бтэй бүлэглэн 2017 оны 11 сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хажуу дэрс гэх газраас Ц.Бийн хоттой хониноос мотоцикл ашиглан 2 тооны хонийг хулгайлан 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Ө.Б нартай бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг 68-ын хоолой гэх газарт 2018 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Ө.Б, Х.Г нарын 2 тооны үхрийг Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нядлан 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.О, Ө.Б, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Ц.Байгальмаагийн 3 тооны үхрийг хулгайлж 4 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг Баян-Өлзийт гэх газраас Б.Уын 1 тооны үхрийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, Э.Б, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 12-оос 15-ны өдрийн хооронд Г.Тийн 18 тооны хонийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Ч, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг Энгэр шанд гэх газраас Ө.Чын 1 тооны үхрийг Хьюндай портер маркийн 19-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Ч, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Хадагтай овоо гэх газар нутаглах хохирогч Т.Бийн адуунаас 3 тооны адууг Хьюндай портер маркийн 19-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Сонгинотолгой гэх газарт байрлах М.Бгийн өмчлөлийн блокоор барьсан худаг дотроос 53 ширхэг мөч, 1500 кг үхрийн махыг Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Тоёота приус маркийн 00-89 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ө.Б, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Баяны ам гэх газарт байрлах Х.Оын модон чингэлэг, блокоор барьсан худгаас 20 литр бензин, лутиан нэртэй худгийн мотор, монгол гутал, орос хромон гутал, 4 ширхэг хивс, элдээд бэлдсэн 100 ширхэг хурганы арьс, эмэгтэй хүний түрийтэй өвлийн гутал, хүүхдийн эмээл 2 ширхэг, хурган дотортой дээл, цэнхэр гадартай нэхий үстэй дээл, цэнхэр торгон гадартай сэгсүүргэн дээл, цэнхэр торгон гадартай хурган дээл, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс зэргийг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж хулгайлсан,

3. Яллагдагч Ө.Б нь:

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг Дунд баян гэх газарт оршин суух П.Бын өмчлөлийн 4 тооны үхрийг нядалж, Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч улмаар гэмт хэргийг зохион байгуулалттайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Амгалан булаг гэх  газраас Х.Мын 1 тооны үхрийг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 02 сарын 06-аас 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багийн нутаг Сахилтагийн шанд гэх газраас Ж.Шын 2 тооны үхрийг Истана маркийн 52-61 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн Хажуу дэрс гэх газраас Ц.Чийн ухаа зүсмийн 1 тооны адууг Соната-2 маркийн 83-80 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг 68-ын хоолой гэх газарт 2018 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Ө.Б, Х.Г нарын 2 тооны үхрийг Истана маркийн 51-62 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нядлан 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ц.О, М.П, Э.Б нартай бүлэглэн 2018 оны 01 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Ц.Б-н 3 тооны үхрийг хулгайлж 4 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.П, Э.Б, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 сарын 12-оос 15-ны өдрийн хооронд Г.Тийн 18 тооны хонийг Тоска маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр Сонгинотолгой гэх газарт байрлах М.Бгийн өмчлөлийн блокоор барьсан худаг дотроос 53 ширхэг мөч 1500 кг үхрийн махыг Истана маркийн 5162 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тоёото приус маркийн 0089 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Б, М.П нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р багийн нутаг Баяны ам гэх газарт байрлах Х.Оын модон чингэлэг, блокоор барьсан худгаас 20 литр бензин, лутиан нэртэй худгийн мотор, монгол гутал, орос хромон гутал, 4 ширхэг хивс, элдээд бэлдсэн 100 ширхэг хурганы арьс, эмэгтэй хүний түрийтэй өвлийн гутал, хүүхдийн эмээл 2 ширхэг, хурган дотортой дээл, цэнхэр гадартай нэхий үстэй дээл, цэнхэр торгон гадартай сэгсүүргэн дээл, цэнхэр торгон гадартай хурган дээл, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс зэргийг Соната 2 маркийн 8380 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан,

4. Яллагдагч Ч.Ч нь: 

- Б.Батцэнд, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны хооронд Т.Оийн өмчлөлийн 1 тооны үхрийг Тоска маркийн 8662 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Т.От 1 500 000 төгрөгний хохирол учруулсан,

- М.П, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 3-р багийн нутаг Энгэр шанд гэх газраас Ө.Чын 1 тооны үхрийг Хьюндай портер маркийн 1980 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1 000 000 төгрөгний хохирол учруулсан,

- М.П, Г.М нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р багийн нутаг Хадагтай овоо гэх газар нутаглах хохирогч Т.Бийн адуунаас 3 тооны адууг Хьюндай портер маркийн 1980 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Б.Бт 2 500 000 төгрөгний хохирол учруулсан,

- Э.Бтэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3-р багийн нутаг Хөтөл гэх газраас Ц.Оийн хээр буудай зүсмийн 1 тооны адууг эмээл хазаарын хамт соната 2 маркийн 8380 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 525 000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

   - Э.Б, Б.Батцэнд нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 2-р багийн нутаг Цагаанчулуут гэх газарт байх Ц.Цийн өмчлөлийн вагончикны хаалгыг эвдэж дотогш нэвтэрч 4 үхэр, 1 хонь, 1 ямааны махыг 4521 УБР улсын дугаартай тоёото марк 2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан,

5. Яллагдагч Г.М нь:

- М.П, Ч.Ч нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 3-р багийн нутаг Энгэр шанд гэх газраас Ө.Чын 1 тооны адууг Хьюндай портер маркийн 1980 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

- М.П, Ч.Ч нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р багийн нутаг Хадагтай овоо гэх газар нутаглах хохирогч Т.Бийн адуунаас 3 тооны адууг Хьюндай портер маркийн 1980 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Б.Бт 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Яллагдагч И.Э нь:

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2-р багийн Дунд баян гэх газраас иргэн П.Бын өмчлөлөөс хулгайлсан 4 тооны үхрийн махыг,

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгинотолгой гэх газраас иргэн М.Бгийн өмчлөлөөс хулгайлсан 53 ширхэг мөч 1500 килограмм үхрийн махыг,

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд иргэн Ж.Шын өмчлөлөөс хулгайлсан 2 тооны үхрийн махыг,

- М.П, Э.Б, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Хажуу дэрс гэх газраас Ц.Чийн өмчлөлөөс хулгайлсан ухаа зүсмийн 1 тооны адууны махыг,

- Э.Б, М.П, Ө.Б нарын бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р багийн нутаг Амгалан булаг гэх газраас Х.Мын өмчлөлөөс хулгайлсан 1 тооны үхрийн махыг,

- М.П, Э.Б нарын бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Гуравны булаг гэх газраас Г.Зын өмчлөлөөс хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан,

7. Яллагдагч Э.Б нь:

- М.П, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1-р багийн нутаг Баян-Өлзийт гэх газраас Б.Уын 1 тооны үхрийг хулгайлж, 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 

- М.П, Э.Б, Ө.Б нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 15-ны хооронд Г.Тийн 18 тооны хонийг хулгайлж, 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэг яллагдагч Э.Б, М.П, Ө.Б, Ч.Ч нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

- яллагдагч Г.М, Э.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

- яллагдагч ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж үхэр, адууны махыг байнга тогтвортой авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Э.Б, О овогт М.П, Х овогт Ө.Б, С овогт Ч.Ч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизим ашиглан үйлдсэн гэм буруутайд

- Шүүгдэгч Т овогт Г.М, Б овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

- Шүүгдэгч Ш овогт И.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж үхэр, адууны махыг байнга тогтвортой авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Э.Б, М.П нарт тус бүр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Б, Ч.Ч нарт тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Э.Б, М.П Ө.Б, Ч.Ч нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Э.Б нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч И.Эт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч, Ө.Б нарт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.П, нарт оногдуулсан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Б, Ч.Ч нарт оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.М, Э.Б нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч И.Эт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Э.Бийн 253 /хоёр зуун тавин гурав/ хоногийг, шүүгдэгч М.Пын 188 /нэг зуун наян найм/ хоногийг, шүүгдэгч Ч.Чийн 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийг, шүүгдэгч Ө.Бын 206 /хоёр зуун зургаа/ хоногийг, шүүгдэгч И.Эийн 59 /тавин ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 21374995 төгрөгнөөс шүүгдэгч Э.Бээс 6374999 төгрөг, шүүгдэгч М.Поос 6041665 төгрөг, шүүгдэгч Ө.Баас 4624999 төгрөг, шүүгдэгч Ч.Чоос 2416666 төгрөг, шүүгдэгч Э.Бгээс 1250000 төгрөг, шүүгдэгч Г.Маас 666666 төгрөгийг тус тус гаргуулж,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бээс нийт 14036833 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг, .............. гэх газарт оршин суух, Б овогт П.Б /РД: ............./-т 1333000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг ............... гэх газарт оршин суух Б  Ч.М /РД: ............/-д 333.000 төгрөг, Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг, ..............гэх газарт оршин суух, Х овогт Ж.Ш /РД: ............./-т 900000 төгрөг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, .............. гэх газарт оршин суух, Б овогт Ц.Ч /РД: ............./-т, 333.333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, ............... гэх газарт оршин суух, Х овогт Г. З /РД: ................/-д 700000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг ................ гэх газарт оршин суух хохирогч Б овогт Ц.Б /РД: ............./-д 125000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 19-6 тоотод оршин суух, Б овогт Ө.Б /РД: ........./,  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг .............. гэх газарт оршин суух, С овогт Х.Г /................/ нарт  610000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг ................. гэх газарт оршин суух Ж овогт Ц.О /РД: .............../-д 1262500 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт оршин суух, Ц овогт Ц.Б /РД: ................./-д  1050000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ................ багт оршин суух Е овогт Б.У /РД: ................./-т 500000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Г.Т /РД: .............../-д 600000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг ................. гэх газарт оршин суух, Б овогт Т.О /РД: .............../-т 500000 төгрөг, хохирогч  Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ............ тоотод оршин суух, Н овогт М.Б /РД: ........../-д 2000000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг ............гэх газарт оршин суух, И овогт Х.О /РД: .............../-т  680000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ногооны ..... тоотод оршин суух Б овогт Ц.Ц /РД: ............../-д 3110000 төгрөг тус тус олгож,

   Шүүгдэгч М.Поос нийт 10330999 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух, Б овогт П.Б /РД: ............./-т 1333000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг ............ гэх газарт оршин суух Б овогт Ч.М /РД: ................/-д 333.000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг, ................. гэх газарт оршин суух, Х овогт Ж.Ш /РД: .............../-д 900000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг, ................ гэх газарт оршин суух, Б овогт Ц.Ч /РД:...................../-д 333.333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг,  суух, Х овогт Г.З /РД: ......................./-д 700000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг ............... гэх газарт оршин суух хохирогч Б овогт Ц.Б /РД: ..................../-т 125000 төгрөг, хохирогч  Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг .............. тоотод оршин суух, Б............... овогт Ө.Б /РД: ................/, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг .............. газарт оршин суух, С овогт Х.Г /................./ нарт 610000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт оршин суух Ц овогт Ц.Б /РД: ................/-д 1050000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух Е овогт Б.У /РД: ............./-т 500000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багт оршин суух Б овогт Г.Т /РД: ............../-д 600000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ......... тоотод оршин суух Н овогт М.Б /РД: ............../-д 2000000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг ......... гэх газарт оршин суух И овогт Х.О /РД: ................/-д 680000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумы................ гэх газарт оршин суух Б овогт Ө.Ч /РД: ............/-д 333333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багт оршин суух Х овогт Т.Б /РД: /-т 833333 төгрөг тус тус олгож,

   Шүүгдэгч Ө.Баас нийт 1793333 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг .........” гэх газарт оршин суух, Б овогт Ц.Ч /РД: ___/-т, 83.333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 19-6 тоотод оршин суух, Б овогт Ө.Б /РД: ............/-т, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг .................. газарт оршин суух, С овогт Х.Г /РД:___/-д нарт 610000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багт оршин суух Б овогт Г.Т /РД: ................../-д 600000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг .................. тоотод оршин суух Н овогт М.Б /РД: .........../-д 500000 төгрөг тус тус олгож,

   Шүүгдэгч Ч.Чоос нийт 6039166 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумы 3 дугаар баг .............. гэх газарт оршин суух Ж овогт Ц.О /РД: .............../-д 1262500 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг ................ гэх газарт оршин суух Б овогт Т.О /РД: ............/-т 500000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ногооны ............. тоотод оршин суух Б овогт Ц.Ц /РД:___/-д 3110000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын ............ гэх газарт оршин суух Б овогт Ө.Ч /РД: ............../-д 333333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багт оршин суух Х овогт Т.Б /РД: ____/-т 833333 төгрөг тус тус олгож,

   Шүүгдэгч Э.Бгээс нийт 600000 төгрөг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух Е овогт Б.У /РД: .........../-т 300000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багт оршин суух Б овогт Г.Т /РД: _____/-д 300000 төгрөг тус тус олгож,

   Шүүгдэгч Г.Маас 333333 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Чойбалсан сумын ............. гэх газарт оршин суух Б овогт Ө.Ч /РД: .____/-д олгож, шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Т.Бт 833333 төгрөг, шүүгдэгч Ө.Б нь хохирогч П.Бт 1334000 төгрөг, Ч.Мад 334000 төгрөг, Ж.Шт 900000 төгрөг, Ц.Чт 250000 төгрөг, Ц.Б-д 1050000 төгрөг, М.Бд 1500000 төгрөг, Х.От 680000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд шүүгдэгч И.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч Н.Г-н эзэмшлийн 2000000 төгрөгний үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн 19-80 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигч Н.Г-т буцаан олгож, шүүгдэгч Э.Бийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг _____ тоот 700м2 газрыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Б, М.П, Ө.Б, Ч.Ч, Г.М, Э.Б, И.Э нарын  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Г” хэлбэрийн дугуйн дорцов, ногоон өнгийн эмжээр бүхий эсгий тохомтой цэрэг эмээл, хүрэн өнгийн модон бариултай хутга, хүрэн судал бүхий  шар өнгийн бариултай хутга, мөн тус аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт түр хадгалах байранд хадгалагдаж байгаа Istana маркийн авто машины 5 ширхэг дугуй зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б, Г.М нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах болон  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Б, И.Э нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Б, Ч.Ч, М.П нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Г.М миний бие 2017.12.03-аас 04-нд шилжих шөнө Чинбатын 1 тооны адуу, Б-ийн 3 тооны адууг худал үгэнд итгэн үнэмшиж тээвэрлэн ирсэн нь үнэн билээ. Шүүгдэгч Г.Ч нь шүүх хуралд худлаа хэлснээ нэгд нэгэнгүй тоочиж намайг буруугүй гэж хэлсэн. Гэтэл улсын яллагч Д.Нямдэлэг хохирогч Ч-ын “миний шаргал морийг 2017.12.05-ны өглөө барихаар очиход байхгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогч Б-ийн “2017.12.05-ны өглөө адуугаа услахад хээр гүү, хоёр хүрэн даага дутсан байсан” гэх мэдүүлэг зэрэг нь 2017.12.03-аас 04-нд шилжих шөнийн үйлдэл байхад хоёр үйлдэл болгоод байгаад гомдолтой байна. Мөн миний хэргийг тусгаарлуулах өргөдлийг минь яасан нь огт мэдэгдээгүй, шүүхэд хэрэг очиход шүүхийн туслах нь хоёр хүн нь тусгаарлах хүсэлттэй юм байна гээд дахин чимээгүй болсон. 2017 оноос хойш миний бие огт буруутай үйлдэл хийгээгүй. И.Э нь шинэ хуулиндаа хэрэг хийсэн байдаг. Миний бие намайг 2 үйлдэлтэй харагдуулаад байгаад маш их гомдолтой байна. Г.М намайг 2020 оны 7 сард дуудаж эрүү үүсгэж шалгахад би гайхаж асуухад хамууд чинь төлбөрийг төлүүлэхээр өөрийг чинь чирсэн гэсэн энэ буруутай үйлдэлд явсандаа гэмшин хохирол гомдолгүй болгож өгсөн. Миний биеийн байдал маш хүнд байна. 2020.09.03-ны өдөр ШШГГазарт 6 сарын ял сонсон хоригдсоноос хойш агааргүйдэж, бачимдан сандарч, чичрэн 1 удаа 103 дуудаж 4 удаа эндээ аналгин димедрол тариулан тайвшран амардаг байсан. 2020.09.18-ны өдөр төв эмнэлэгт гав дөнгөтэй очин зүрхний бичлэг хийлгэн оношоо тодруулан зүрхний ховдол болон хэм алдагдалтай болж өвчний түүхийг бичүүлэн 1 тариа 3 эмтэй бичүүлэн хийлгэж байна. Миний биеийн байдлыг харгалзан үзэж давааны хурлыг 14 хоног дуусмагц түргэвчлэн шийдвэрлэж өгнө үү. Миний бие Г.М нь 2020.08.31-ний өдөр Улсын 3-р эмнэлэгт зүрхний хагалгаатай байсан нь үнэн. Би шүүгч болон өмгөөлөгчтэй ярин шүүхийг хүндэтгэн үзэж шүүх хуралдаа ороод 2020.09.04-ний өдөр ороё гэж Мөнгөн-Өлзий эмчтэй тохирсон байсан. Мөнгөн-Өлзий эмч нь тамга дараагүй байсанг болон намайг засвар хийсэн гэж буруутган ялласанд би гомдолтой байна. Улаанбаатар хот руу карт болон бичиг баримтыг явуулан тамга тэмдэг болон баталгаажуулсан нь нотлоглоно. Монголд зүрхний хүнд хагалгааг хоёр эмч хийдгийн нэг нь Мөнгөн-Өлзий эмч билээ. Эрхэм шүүгч нар минь шүүх тунгааж, биеийн байдлыг бодолцон тэнсэн суллаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Ө.Бын хувьд өөрийн үйлдсэн хэргүүдээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн үйлдсэн хэргүүдээ нэгийг ч үлдээлгүй нэг мөр шийдүүлэх гэж удаа дараа хүсэлтээ гаргаж байгаа. Ө.Бын нэг үйлдэл буюу 2018 оны 10 сарын 17-оос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын “Дөхөм” гэх газраас С.Пүрэвдоржийн 4 тооны үхэр хулгайлсан үйлдэл бөгөөд уг хэрэгт эрүүгийн хэргийн _________ дугаар үүсгэн шалгаж байсан. Уг хэрэгт 2018 оны 10 сарын 23-нд яллагдагчаар татсан тогтоол гаргаж, яллагдагчаар мэдүүлэг авч байсан. Гэвч уг хэргийг тусгаарлан авч үлдсэн нь яллагдагч Ө.Бын эрх зүйн байдлыг дордуулаад байгаа тул яллах дүгнэлтэд заасан хэргүүдийг нь уг тусгаарласан хэрэгтэй нэгтгүүлэн нэг мөр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр заалтыг Ө.Бт хэрэглэхэд тохиромжгүй байдал үүсээд байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Б 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие мөрдөн байцаалтад тусгаарлан авч үлдсэн хэргүүдээ нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна. Ямар үндэслэл шалтгаанаар бид нарт хэлж танилцуулаагүй байж бид нарын хэргийг тусгаарласныг ойлгохгүй байна. Энэ тусгаарлаж авч үлдсэн хэрэг дотор хэргээ хүлээн мэдүүлгээ өгөөд 3 жил болж байгаа хэрэг ч байна. Хохирогч М-ны 1 тооны үхэр бид нарын энэ тусгаарлан авч үлдсэн хэрэг ямарч маргаангүй бүх эзэн холбогдогч нь тогтоогдсон хэргүүд байгаа. Зарим хэрэг дээр нь яллагдагчаар татаж байцаасан ч удаа байгаа. Дэслэгч ............. хэлэхдээ би яллагдагчаар татаж байцаах саналаа прокурорт 2 удаа өгсөн боловч прокурор байж бай гээд байна гэсэн. Хэн прокурор гэдгийг хэлээгүй. Прокурор яагаад бидний эрх зүйн байдлыг дордуулаад байгааг ойлгохгүй байна. Миний бие дэслэгч Х.Нямдавааг шүүх хуралдаа суулгах хүсэлтэй байна. Хэрэг тусгаарлаж авч үлдээгээд бүхэл бүтэн 7, 8 сарын хугацаанд тусгаарлаж авч үлдсэн хэргийнхээ талаар нэг ч удаа ирж уулзаж асууж, байцаасан юм байхгүй. Бид нарын энэ тусгаарлаж авч үлдсэн хэрэгт үнэхээр хийх ажил байхгүй гэдгийг би баталгаатай хэлж байна. Бид нар анхнаасаа хэргээ нэг мөсөн нэг удаа шийдүүлэх гэж бүх л хэргээ үнэн зөвөөр нь хүлээсэн одоо бид нарт өнчин ишигний ч хэрэг байхгүй. Мөн миний Истана маркийн машиныг хураасан бусад 7 машиныг яасан талаар мэдэхгүй байна. Мөн миний бие хохирогч О, О нарын хоёр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хоёр хүний малыг хулгайлаагүй, хулгайлсан хүмүүс нь одоо чөлөөтэй явж байна. Миний бие нь бусад хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.

Иймд эрхэм шүүгч нар минь Б миний гаргасан гомдлыг үнэн болон бодит байдлаас нь харгалзан үзэж хэргийг минь нэгтгүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Шийтгэх тогтоолын 8-р талд Г.Мыг /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 2017.12.03-аас 04-нд шилжих шөнө Ч-ын 1 тооны үхэр, 2017.12.04-өөс 05-нд шилжих шөнө Б-ийн 3 тооны адууг хулгайлсан мэтээр бичсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл Г.М нь үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх дээрх шүүхээр нөхөн гүйцээх боломжгүй үйлдэл холбогдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналыг хэрэгсэхгүй орхисон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн.

2. Мөн Чийн ганцаараа үйлдсэн шарга морийг хулгайлсан үйлдлийг Г.М үйлдсэн мэтээр дүгнэсэн нь ЭХХШТХ-ийн 16 дугаар зүйлийн 1.1-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7-1, 1.7-2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй нь зүрхний хэм алдагдалтай эрүүл мэндийн хувьд нэн эрсдэлтэй  байсан шүүгдэгч Г.Мын эрх зүйн болон эрүүл мэндийн байдлыг илэрхий дордуулсан.

3. Г.М нь зөвхөн 2017 оны 12 сарын 03-аас 04-нд шилжих шөнө Ч, П нартай хамт Чойбалсан сум руу явж Баттөмөрийн адуунаас 3 тооны адууг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авчирсан, 2 тооны адууг хувьдаа ашигласан үйлдэлтэй байхад 2017 оны 12 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй, огт үйлдэгдээгүй хэрэг учралд Г.Мыг холбогдуулан ял халдаасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3-1, 1.3-5-д заасан шударга ёсны зарчмаас гажсан, ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1.7-1-т заасан хэргийн бодит байдлыг мөрдөгч, улсын яллагч тогтоож чадаагүй, ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн талаар нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгдээгүй байхад хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх боломжгүй болгоход хүргэсэн.

4. Г.М Ч, Пүрэвдорж нараас гэмт хэргийн замаар бусдын эд зүйл авах гэж байгаа эсэхийг лавласан талаар хавтаст хэрэгт хэргийн оролцогч гэрч нар хангалттай мэдүүлсэн байхад үүнд шүүхээс бодитой дүгнэлт өгөөгүй, мөн Г.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо өөрт ногдох хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан, шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн зүрхний пульс унасантайгаар холбоотойгоор зүрхний үйл ажиллагааг дэмжих аппарат зүрх суулгах мэс засалд яаралтай орох шаардлагатай талаарх мэргэжлийн байгууллагын баримт зэрэг хууль хэрэглээний хувьд, эрүүл мэндийн хувьд ч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэх нөхцөл байдал байхад шүүх энэрэнгүй ёсны зарчмыг зөрчин шүүгдэгчийн өмнөх хувийн байдалд дүгнэлт хийх замаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөрчсөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэт нэг талыг барьсан байна.

5. Г.М нь одоогийн байдлаар Дорнод аймаг дахь ШШГА-ны цагдан хорих байранд байх хугацаанд байнгын зүрхний хэм алдагдалтай цагдан хорих байрны эмчийг шөнийн цагт яаралтай дуудаж тогтворжуулах эмчилгээ хийлгэж байгаагийн зэрэгцээ, яаралтай заалтаар “зүрхний хэм алдагдалтыг тогтворжуулах” аппарат суулгах хагалгаанд орох шаардлагатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд зааснаар “хүн амьд явах” эрхтэй бөгөөд Монгол Улсын төр иргэнийхээ энэхүү эрхийг баталгаатай хангах үүрэгтэй байдаг. Г.Мын хувьд эрүүл мэндийн байдал нэн ноцтой байдалд байгаа. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан, шүүхээс ногдуулсан төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгөхийг хүсье. Анхан шатны шүүхээс Г.Мын эмнэлгийн бичиг баримтад засвартай байна гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Бодит байдал дээр засварласан зүйл огт байхгүй.

6. Г.Мад 333 333 төгрөгийн хохирол тооцогддог бөгөөд өнөөдрийн байдлаар хохирогч Б-т 1 бяруу, 1 байдас биет байдлаар барагдуулж хохирогчийн зүгээс Г.Мад холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх хохиролгүй талаар бичгээр тайлбар гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэхийг хүсье.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Мад холбогдох хэсэг “ЭХЕА-ийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял гэснийг ЭХЕА-ийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тэнсэж, үүрэг хүлээлгэх” гэж өөрчилж өгнө үү.

Г.М нь гомдол гаргах өдрийн байдлаар дахин хэм алдагдалд орсон ба удаа дараа БОЭТ-д үзүүлж түр тогтворжуулах эмчилгээг хийлгэж байна. Дээрх зүрхний аппарат суулгах мэс заслыг 3-р шатлалын эмнэлэг буюу зайлшгүй ойрын хугацаанд Улаанбаатар хотод хийх шаардлагатай байгааг харгалзан давж заалдах шатны шүүх хурлыг богино хугацаанд товлон зарлаж өгөхийг хүний эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн хүсэж байгааг минь хүлээн авна уу .” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч Б, П нар давж заалдах гомдол гаргаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн цаад талд үлдсэн хэд хэдэн удаагийн үйлдэл нь 2020 оны 01 дүгээр сард шалгагдаж, хэргийн холбогдогч нар үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрсөн байхад хэргийг одоо хүртэл шүүх рүү шилжүүлж өгөхгүй байгаа. Мөн энэ хүмүүсийн хэрэг холбогдлыг нэг мөр шийдвэрлэх нь эрх зүйн байдалд нь нөлөөтэй. Энэ хүмүүс бүтэн жил шахуу хоригдож байна. Дахиад цаана нь байгаа хэргийн төлөө урьдчилан хорих байранд хэдий хугацаанд байх юм. Урьдчилан хорих байр, хорих газарт ял эдлэх хоёр өөр шүү дээ. Прокурорын хүсэл зоригоор шийдвэрлэгдэхгүй удааширч байна. Эрх мэдлээ ашиглаад байж болохгүй шүү дээ гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: И.Эийн тухайд 3 удаагийн үйлдлээр авсан байхад 6 удаагийн үйлдлээр авсан мэт болгож хувиргаад байгаа юм. Гурван удаагийн үйлдэл байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 болох ёстой. Энэ талаас нь харж үзнэ үү. Чийн тухайд О-ийн 1 үхэр, Ч-ын 1 үхэр, Б-ийн 3 адуу, О-ийн 1 адуу, нийт 7 толгой мал байгаа юм. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ч хангахгүй хэрэг дээр 17.12 дугаар зүйлийн 3-аар зүйлчлээд ирүүлж байгаа нь буруу гэж үзэж байна. Олон тооны мал болохгүй байхад 17.12 дугаар зүйлийн 3-аар зүйлчилж болж байгаа юм уу. Иймд шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж, Чийн тухайд хэргийн зүйлчлэлийг 17.12 дугаар зүйлийн 1 болгож, нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мын хэлж байгаа нь үнэн. Ахынхаа адууг авч ирнэ гэж хэлж авч явсан. Би өөрөө 4 үйлдэлтэй. Нэг үйлдлийг 2 болгож, 5 үйлдэлтэй болгочихоод байгаа. Би өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Ээжийг минь бодож ялаас минь багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа гэв.

Шүүгдэгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 6 жил 7 сарын хорих ял авсан. Авч үлдсэн байгаа хэргүүдээ нэгтгүүлье гэдгээ хэлж байсан. 2017 оны хэргийг авч үлдсэн хэрнээ 2019 оны хэргийг энд нэгтгэж ирүүлсэн. Эт 2 удаа адуу, 1 удаа 3-н үхэр, 1 удаа 9-н үхрийн мөч өгсөн. Тогосоо гэж ченжид өгч байсан. Гэтэл тэр ченжийг одоо хүртэл татаагүй. Ганцхан Istana маркийн машинаар хулгай хийгээгүй. Хулгай хийхэд ашигласан машин тэргүүдийг мөрдөн байцаалтын шатанд олж хураагаагүй. Бидний хэргийг тусгаарлаж шийдвэрлэх журамтай байдаг юм уу, эсхүл малын хулгайн хэрэг ийм байдаг юм уу. Бидний эрх зүйн байдал жаахан ч гэсэн дээрдэх боломж байдаг бол дээрдүүлж өгнө үү. Би одоо өндөр ялтай байгаа. Дээр нь ял нэмэх гээд хэргүүдийг аваад үлдчихсэн байгаа. Энэ талаас харж үзнэ үү гэв.

Шүүгдэгч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б нараас 3 удаа мах авсан нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл намайг 6 удаа авсан гэж хэрэгт татсан. Тогосоо гэж хүн 7 удаагийн үйлдэлтэй мөртлөө гэрчийн мэдүүлэг өгөөд салсан байдаг. Энэ ямар учиртай юм бэ. Үнэн зөвийг олж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбадорж байцаагч дээр 2 хэрэг үлдчихээд байгаа. Түүнийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,  шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч Э.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай;

Шүүгдэгч Г.М, Э.Б нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай;

Шүүгдэгч  И.Э нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж үхэр, адууны махыг байнга тогтвортой авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Бийн гаргасан “хохирогч Ц.Оийн 1 адуу, хохирогч Т.Оийн 1 үхрийг хулгайлсан гэх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хохирогч Ц.Оийн 1 адууг хулгайлсан үйлдэл нь 5-р хавтаст хэргийн 72-136-р хуудсанд авагдсан нотлох баримтуудаар, тухайлбал шүүгдэгч Э.Бийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг, хамт хулгай хийсэн Ч.Чийн мэдүүлэг, тухайн үед Ч.Ч, Э.Б нартай таарсан гэрч П.О-ийн мэдүүлэг, хулгайлсан адууны махаа зарах үед нь байлцсан Г.М, М.П нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Түүнчлэн хохирогч Т.Оийн 1 үхрийг хулгайлсан үйлдэл нь 7-р хавтаст хэргийн 105-143-р хуудсанд авагдсан нотлох баримтуудаар, тодруулбал хамт хулгай хийсэн Б.Б, Ч.Ч нарын мэдүүлэг, тухайн үед Б.Б-ийн гуйснаар морио өгч явуулсан гэрч Г.Б-ны мэдүүлэг, шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өөрийнх нь гаргаж байсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогджээ.

Түүнчлэн шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч Э.Б нарын гаргасан “яллагдагчаар татан мэдүүлэг авч байсан зарим хэргүүдийг тусгаарлан үлдээснийг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. 2-р хавтаст хэргийн 31-44, 8-р хавтаст хэргийн 154-165-р хуудсанд авагдсан баримтуудаас үзвэл, энэ хэргээс нэр бүхий өөр яллагдагч нарт холбогдох тодорхой хэргүүдийг тусгаарлахдаа “Э.Б нь тухайн хэргийг хамтран үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсэн үндэслэл дурдсан байна. Шүүгдэгч Ө.Бын хувьд “2018 оны 10 сарын 17-18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р багийн нутаг ............. гэх газраас С.П-ийн 4 тооны үхрийг хулгайлсан” гэх хэрэгт шалгагдаж байсан нь харагдаж байгаа боловч энэ яллах дүгнэлтээр шүүхэд шилжиж ирээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаана” гэж, 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж, 8 дахь хэсэгт “прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэж заасан байна. Эдгээр заалтуудаас үзвэл хэргийг тусгаарласан прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн, хэргийг буруу тусгаарласан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулдаг учраас “тусгаарласан хэргүүдийг нэг мөр шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай, тусдаа шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна” гэх тайлбар нь үндэслэл муутай бөгөөд зөвхөн ийм шалтгаанаар “хэргийг буруу тусгаарласан” гэж дүгнэх нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах,...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй юм.

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох, шүүгдэгч Г.Мад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Шүүгдэгч Г.Мыг М.П, Ч.Ч нартай бүлэглэн, Хюндай Портер маркийн 19-80 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 3-р багийн нутаг Энгэр шанд гэх газраас хохирогч Ө.Чын 1 адууг хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р багийн нутаг “Хадагтай Овоо” гэх газар нутаглах хохирогч Т.Бийн 3 адууг хулгайлсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Ө.Чын 1 адуу хулгайлсан үйлдлийг, “1 үхэр” гэж техникийн алдаа гаргаснаа хуульд заасан журмаар залруулсан байна.

Хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэрвээ ял эдлэхэд саад болох өвчнөөр өвчилсөн бол ялаас чөлөөлөх зэргээр хоригдлын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байгаа учраас, шүүгдэгч Г.Мад хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг түүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал бий болоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу юм. Хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн, шинээр гарсан хууль нь хуучин үйлчилж байсан хуультай харьцуулахад, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд, шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үед гарсан хэрэгт буцаан хэрэглэх явдал юм. Энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал байхгүй бөгөөд, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан хуулиар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш юм. Одоо энэ хуулийг дагаж мөрдөж байгаа боловч энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн мал хулгайлах хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн нийтлэг хэм хэмжээний дагуу шийдвэрлэх учиртай.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрэглэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,  шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч Э.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож; Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 03-ны 2020/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтууд дахь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” болгон өөрчилж; шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Б, Ч.Ч, М.П, Ө.Б, И.Э, Г.М, Э.Б нарын 2020 оны 09 сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн жаран хоёр хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДОЛГОРМАА                         

                                   ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                                      Л.НАРАНБАЯР