Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/281

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

          Иргэдийн төлөөлөгч Ш.Шинэжил

          Улсын яллагч Д.Нямдэлэг

          Хохирогч Б_, Ц

          Шүүгдэгч П. Б нарын өмгөөлөгч М.Энхтуяа,

          Шүүгдэгч Э. Ч нарын өмгөөлөгч Ө.Батболд,

          Шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Д.Урансувд,

          Шүүгдэгч М-ын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

          Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

          Шүүгдэгч Б, П, Ч, Б, Э, М, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б, Олхонууд овогт П, Хатгин овогт Б, Суваргачин овогт Ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт МБоржигон овогт Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Э нарт холбогдох 1821001270107 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн ...дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Б / РД: ..../   

 

2. Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Олхонууд овогт П /РД:..../ 

 

3. Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ....гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, М /РД:..../ 

 

4. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын ..., улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сум дундын 10 дугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ч /РД: ..../ 

 

5. Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б /РД: ..../ 

 

6. Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Э / РД..../  

 

7. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...тоотод оршин суух гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Бор-Өндөр суман дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэж хянан харгалзсан, Б / РД: .../  

Шүүгдэгч Б

- Б, П нартай хамтран 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2-р багийн нутаг Дунд баян гэх газарт оршин суух Б өмчлөлийн 4 тооны үхрийг нядалж, Истана маркийн 52-61 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч улмаар гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

.....

 Шүүгдэгч Э нь:

- П, Б, Б нар нь хамтран 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2-р багийн Дунд баян гэх газраас иргэн Б-ын өмчлөлөөс хулгайлсан 4 тооны үхрийн махыг,

- П, Б, Б нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгинотолгой гэх газраас иргэн Б-ийн өмчлөлөөс хулгайлсан 53 ширхэг мөч 1500 килограмм үхрийн махыг,

- П, Б, Б нар нь хамтран 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд иргэн Ш-ЫН өмчлөлөөс хулгайлсан 2 тооны үхрийн махыг,

- П_, Б, Б нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Хажуу дэрс гэх газраас Ч-ийн ухаа зүсмийн 1 тооны адууг хулгайлсан 1 тооны адууны махыг,

- Б, П, Б нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р багийн нутаг Амгалан булаг гэх газраас Х.М-ын 1 тооны үхрийг хулгайлсан 1 тооны үхрийг махыг,

- П, Б нар нь хамтран 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Гуравны булаг гэх газраас З-ЫН өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б,, П, Б, Ч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизим ашиглан үйлдсэн гэм буруутайд

- Шүүгдэгч М, Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

- Шүүгдэгч ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж үхэр, адууны махыг байнга тогтвортой авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б, П нарт тус бүр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б, Ч нарт тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Б, П, Ч нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М, Б нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ч, Б нарт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, П нарт оногдуулсан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б, Ч нарт оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М, Б нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Б-ийн 253 /хоёр зуун тавин гурав/ хоногийг, шүүгдэгч П-ын 188 /нэг зуун наян найм/ хоногийг, шүүгдэгч Ч-ын 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийг, шүүгдэгч Б-ын 206 /хоёр зуун зургаа/ хоногийг, шүүгдэгч Э-ийн 59 /тавин ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 21374995 төгрөгнөөс шүүгдэгч б-ээс 6374999 төгрөг, шүүгдэгч П-оос 6041665 төгрөг, шүүгдэгч Б-раас 4624999 төгрөг, шүүгдэгч Ч-оос 2416666 төгрөг, шүүгдэгч Б-ээс 1250000 төгрөг, шүүгдэгч М-аас 666666 төгрөгийг тус тус гаргуулж,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ЭЭС нийт 14036833 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Гурванзагал сумын ...гэх газарт оршин суух, Б /РД: .../-т 1333000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн ... булаг гэх газарт оршин суух М /РД: ...-д 333.000 төгрөг, Дорнод аймгийн Гурванзагал сумын ...гэх газарт оршин суух, Ш /РД: .../-т 900000 төгрөг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын ... гэх газарт оршин суух, Баргачууд овогт Ч /РД: ...1/-т, 333.333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын ..” гэх газарт оршин суух, З /РД: .../-д 700000 төгрөг тус тус олгож,

          Шүүгдэгч П-оос нийт ...төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг, “Дунд Баян” гэх газарт оршин суух, Б/РД: .../-т 1333000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын ... гэх газарт оршин суух М /РД: .../-д 333.000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн ... газарт оршин суух, Ш /РД: .../-д 900000 төгрөг тус тус олгож,

          Шүүгдэгч Ө.Батбаатараас нийт 1793333 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын ...” гэх газарт оршин суух, Ч /РД: .../-т, 83.333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ... оршин суух, Б /РД: .../-т, Дорнод аймгийн ... гэх газарт оршин суух, Г /.../-д нарт 610000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн ... оршин суух ... /РД: ../-д 600000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух Б /РД: ...2/-д 500000 төгрөг тус тус олгож,

          Шүүгдэгч Ч.Чинзоригоос нийт 6039166 төгрөгийг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумы ... гэх газарт оршин суух О /РД: .../-д 1262500 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Булган сумын ... гэх газарт оршин суух О /РД: .../-т 500000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух Ц /РД: .../-д 3110000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын ...” гэх газарт оршин суух Ч/РД: .../-д 333333 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын ...Дугаар багт оршин суух Б /РД: ..../-т 833333 төгрөг тус тус олгож,

          Шүүгдэгч Э.Баярхүүгээс нийт 600000 төгрөг гаргуулан хохирогч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух Еншөөбүд овогт Болдбаатарын Ууганбаатар /РД: ЖК83121719/-т 300000 төгрөг, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын ... оршин суух Т /РД: ..../-д 300000 төгрөг тус тус олгож,

          Шүүгдэгч М-аас 333333 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Чойбалсан сумын ...эх газарт оршин суух Ч /РД: .../-д олгож, шүүгдэгч М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б 833333 төгрөг, шүүгдэгч Ө.Батбаатар нь хохирогч П.Батбаярт 1334000 төгрөг, М 334000 төгрөг, Ш 900000 төгрөг, Ч 250000 төгрөг, Б 1050000 төгрөг, Б 1500000 төгрөг, О 680000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч Г эзэмшлийн 2000000 төгрөгний үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн ....ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эзэмшигч Г буцаан олгож, шүүгдэгч Б-ийнэзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Эрхэтийн 27-38 тоот 700м2 газрыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б, П, Б, Ч, М, Б, Э нарын  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

 

 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Г” хэлбэрийн дугуйн дорцов, ногоон өнгийн эмжээр бүхий эсгий тохомтой цэрэг эмээл, хүрэн өнгийн модон бариултай хутга, хүрэн судал бүхий  шар өнгийн бариултай хутга, мөн тус аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт түр хадгалах байранд хадгалагдаж байгаа Istana маркийн авто машины 5 ширхэг дугуй зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, М нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах болон  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б, Э нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б, Ч, П нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА

   

       ШҮҮГЧИД                      Л.БАТЖАРГАЛ

                                                 

                                              П.ПАГМА