Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/01385

 

 

 

 

 

 

       2022 оны өдөр

     04 сар      26  р                                        184/ШШ2022/01385

 

      *******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр,  тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр, тоот

Орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******.Г, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******иний бие 2017 оны зун ******* дүүргийн  дугаар хороо, .. дүгээр хорооллын .. дүгээр байрны ... тоот хаягтай, .. өрөө орон сууцыг бусдаас 50,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай гэрээ хийж, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Энэ орон сууцыг худалдан авахад зориулж төрсөн ах *******-с мөнгө зээлж авсан, дан өөрийн хөрөнгөөр худалдаж авсан бөгөөд хариуцагч *******-с мөнгө гараагүй. Надтай хамтран амьдарч байсан хариуцагч ******* нь өөрийн -г ******* дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын “” цогцолбор сургуульд оруулах гэтэл тус хороонд амьдардаг гэсэн нотолгоо хэрэгтэй гэсэн тул өөрийн нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэмж оруулаад өгөхийг хүссэн тул би зөвшөөрсөн.

Ийнхүү түүний хүссэний дагуу орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авч, түүнийг өмчлөгчөөр нэмж оруулсан.

Хариуцагч нь миний орон сууцны хамтран өмчлөгч болсон ч охин -г дээрх сургуульд суралцуулалгүй, *******онгол-Солонгосын сургуульд суралцуулсан. *******өн намайг 2018 онд хорт хавдар өвчин тусч, хагалгаа хийлгэж, бие муудахад намайг хаяж явсан.

Намайг хууран мэхэлж, өөрийн нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд  нэмж оруулсан тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******иний бие нэхэмжлэгчтэй хамтран амьдарч эхлэхээс өмнө өөрийн гэр болох ******* дүүргийн ... дүгээр хороо, Дунд нарангийн ... тоотод амьдарч байсан. ******* нь уг хашаа байшинд хамт амьдарч байгаад 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр охин П.*******уяндарь төрж ам бүл 5 болсон. Ингээд бид ярилцаад орон гэрээ сайжруулж, орон сууц авахаар тохиролцож 2017 онд ******* дүүргийн 15 дугаар хороо, 19-161 тоот байрыг худалдан авч улмаар гэр бүлийн дундын эд хөрөнгө учраас орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл миний бие Тэмүүлэн, Анударь гэх хүүхэдтэй бөгөөд *******-тэй гэр бүл болоод охин П.*******уяндарийг төрүүлсэн. Намайг *******-тэй гэр бүл болоод  нэг гэрт хамт амьдарч эхлэх үед хүү Тэмүүлэн 15 настай, охин А 12 настай насанд хүрээгүй байсан бөгөөд миний хүүхдүүдийг ч өөрийн хүүхэд шиг хайрлана халамжилна гэж итгүүлж улмаар бүгдээрээ нэг гэр бүл учраас хамт амьдарна гээд тухайн үед ярилцаад ******* дүүргийн 15 дугаар хороо, 19-261 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Ингээд хүүхдүүд насанд хүрээгүй байсан тул ******* бид хоёр өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед нь 10 жилийн 54 дүгээр сургуульд сурч байсан бөгөөд төгсөөд *******онгол Солонгосын хамтарсан коллежид элсэн суралцсан учраас заавал уг орон сууцны эзэмшигч байх шаардлага байгаагүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Энэ хүн 2018 онд хавдар тусаагүй, 2019 онд хавдар туссан. Энэ хүний өвдсөнөөс нь хойш би халамжилсан. Нэхэмжлэгч харин хавдраа эдгээд ирсний дараа ааш зан нь хувирсан, маш олон хүүхнүүд гарч ирсэн. Энэ хөрөнгөнд би өөрийнхөө хувийг оруулсан, би энэ хүнийг өвчин тусахаар нь хаяж яваагүй. Тухайн үед хүү бага байсан учир би үл хөдлөх хөрөнгө өмчлөх ажиллагаанд оролцож чадаагүй ******* ганцаараа явсан. Хуурч мэхэлсэн зүйлгүй, тухайн үед хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, өвчин зовлон байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын Лаборатори ирээдүй цогцолбор сургуулийн захирлын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар,

Хариуцагчаас: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ, 111 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, *******, хүүхдүүдийн хамт *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлд *******-с гаргасан хариу тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Соронзон үзүүлэлт томографикийн оношлогоо, Суурь боловсролын *******Г2017 дугаар гэрчилгээний хуулбар, *******эргэжлийн боловсролын №20 дугаартай үнэмлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн               Ү-220  дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулж, өмчлөгч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа тодруулж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч  нь бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх  эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хариуцагч *******-д бэлэглэх хүсэл зориг байгаагүй, хүүхэд сургуульд оруулахад хэрэгтэй хэмээн хууран мэхэлсэн гэж, хариуцагч нь хуурч мэхэлсэн зүйл байхгүй, бид хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон, орон сууцыг худалдан авахад миний оролцоо байсан гэж тайлбарлаж байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2016 оны 1 дүгээр сарын 5-нд охин П.******* төрсөн, одоо тусдаа амьдарч байгаа тухайд маргаагүй.

Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. дүгээр байр, ... тоот хаягт байрлах .. м.кв талбайтай, .. өрөө орон сууц нь 2017 оны 8 дугаар сарын  11-ны өдөр нэхэмжлэгч *******-н өмчлөлд бүртгэгдсэн, тэрээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрт ногдох хэсгээс хариуцагч *******-д бэлэглэсэн, улсын бүртгэлд *******, ******* нарын 2 иргэний өмч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно.  /хх-ийн 4, 5/

*******элэглэлийн гэрээнд бэлэглэгч, бэлэг хүлээн авагч талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн, бэлэглэлийн зүйлийн үнэ 60,000,000 төгрөг, бэлэглэж буй хэсгийн үнэлгээ 30,000,000 төгрөг байхаар гэрээнд заасан байна. /хх-ийн 23/

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгүүдэд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг охин -г ******* дүүргийн “” цогцолбор сургуульд суралцуулахад орон сууцны өмчлөгч байх шаардлагатай гэж итгүүлсэн, гэтэл өмчлөгчөөр бүртгүүлсний дараа өөр сургуульд оруулсан нь хууран мэхлэх зорилготой байсан гэх үндэслэл, тайлбарыг гарган маргасан.

Хариуцагч *******-гийн охин нь 2017 оны 6 дугаар сарын 7-нд *******аянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгсөөд, *******онгол-Солонгосын Политехник коллежид элсэн суралцаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төгссөн нь 201725000 дугаартай суурь боловсролын гэрчилгээ, 201 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх, талуудын тайлбараар тогтоогдсон.

Дээр дурдсан баримт, тайлбараас үзэхэд -н сургууль төгссөн, коллежид элсэн суралцсан  үйл баримт зохигчийг хамтран амьдарч байх хугацаанд хамаарч байна. 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2  дахь хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар заажээ.  

 *******өн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд хууран мэхлэж хийсэн хэлцлийн талаар зохицуулсан байх бөгөөд 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй байхаар заасан байна.

Хариуцагч ******* нь *******-д холбогдуулан хамтын амьдралаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, орон сууцны ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 1 дүгээр сард, ******* 2021 оны 9 дүгээр сард бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /хх-ийн /

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн хүсэлтээр гэрчүүдийг асуусан, гэрч  нь талуудын үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авсан гэх мөнгөний эх үүсвэрийн тухай мэдүүлсэн болно.

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгчийг орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад буюу хамтран амьдрагч *******-д бэлэглэхдээ хууран мэхлэгдсэн, мөн хариуцагч Ё.Н нэхэмжлэгчийг хууран мэхэлж, бодит нөхцөл байдлыг далдалсан, нуун дарагдуулсан гэх, нэхэмжлэгч хууран мэхлэгдсэнээ хариуцагчийг шүүхэд нэхэмжлэл гаргахад нь л мэдсэн гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгч *******-н хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, тоот хаягт байрлах ... м.кв талбайтай, ... өрөө орон сууцны өөрт ногдох хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч өөрийг нь хавдар туссан байхад хариуцагч хаяж явсан тухай дурдсан боловч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон тогтоох нь ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******-н хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ... дугаар хороо, .. дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт байрлах .... м.кв талбайтай, ... өрөө орон сууцны өөрт ногдох хэсгийг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.*******АТСҮХ