Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/01386

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

       04 сар      26  р                                               184/ШШ2022/01386

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /. Хаяг: *******аянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, Нэхий плаза,  тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дүгээр хороо, Дунд наран,  дүгээр гудамж,  тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, Дунд наран,  дүгээр гудамж,  тоот

Хариуцагч: ******* овогт Э.******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дүгээр хороо, Дунд наран,  дүгээр гудамж,  тоот

Зээлийн гэрээний үүрэгт 6,523,668 /зургаан сая таван зуун хорин гурван мянга зургаан зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******” ХХК нь хариуцагч *******, *******, Э.******* нартай  2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 5,880,000 төгрөгийн зээл олгосон.

Мөн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр *******Г20/82 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж хариуцагч *******-н өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн  дүгээр хороо, Дунд нарангийн дугаар гудамж, тоот, м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон.

Зээлдэгч нар зээл авснаас хойш үндсэн зээлээс 656,290 төгрөг, хүүнээс 3,320,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,056 төгрөг, нийт 4,015,948 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 5,143,709 төгрөг, үндсэн хүү 1,292,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,671 төгрөг, нийт 6,523,668 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр анх эвлэрүүлэн зуучлалд хандсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дууссан байхад нэхэмжлэл гаргах өдөр хүртлээ хүүгээ бодсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч *******, нэхэмжлэгч байгууллагаас 2016 онд өөрийн өмчлөлийн газраа барьцаалж, 2,000,000 төгрөгийн зээл авсан, үүнээс өмнө Э.******* ч 2,000,000 төгрөгийн зээл авч төлж дуусгасан, Э.*******-н хувьд энэхүү зээлийн гэрээнд оролцоо байхгүй, хариуцагч байх үндэслэлгүй.

Хариуцагч ******* нь *******-н газрыг барьцаалж, зээлийн гэрээ байгуулсан боловч энэ нь хуулийн шаардлага хангаагүй, өмнө нь барьцаалсан газраа дахин итгэмжлэлгүйгээр барьцаалсан байдаг.

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн 5,800,000 төгрөгөөс 2,800,000 төгрөгөөр *******-н өмнө авсан зээлийг хаасан тул 3,077,000 төгрөгийг л авсан байдаг. Зээлээс хариуцагч нарын төлсөн хэмжээ болон төлбөрийн үлдэгдэл хэмжээний тухайд маргахгүй байна. Ковид 19 цар тахлын улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагууд хүүгээ зогсоосон байхад хүүг үргэлжлүүлэн тооцсон, мөн хариуцагчийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлийг хугацаанд төлж чадаагүй байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Г-220 эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, зээлдэгч нарын анкет, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, оршин суугаа хаягийн лавлагаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт,

Хариуцагч нараас: Хариуцагч нараас олгосон итгэмжлэл, ******* дүүргийн дүгээр хорооны халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтний амжиргааны түвшингийн, тус хорооны Засаг даргын тодорхойлолтууд, *******, ******* нарын Хаан банкны дансны хуулгууд, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн он сартай төлбөр төлсөн тухай Хаан банкны депозит дансны хуулга, Өлзийт манал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай, тус эмнэлэгт дуудлага өгсөн тухай их эмчийн тодорхойлолтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, *******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,523,668  төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 5,880,000 төгрөгийг зээлэн авч, мөн өдөр *******Г20/82 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж хариуцагч *******-н өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн  дүгээр хороо, Дунд нарангийн  дугаар гудамж,  тоот,  м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна. /хх-ийн 6-9/

Зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч *******, Э.******* нар, барьцааны гэрээнд барьцаалуулагч ******* гарын үсгээ зурсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлээ гаргажээ.

Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн, эсэх, мөн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргахгүй, харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ  хариуцагчийн эрүүл мэнд муудсан, цар тахлын улмаас төлбөрийн чадвар доройтсон, хариуцагч Э.******* зээлийг хамтран хариуцах үндэслэлгүй,  оролцоо байхгүй гэж тайлбарлана.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч *******-н авсан зээлээр ******* өмнө авсан зээлийн үлдэгдлийг төлсөн тул зээлийн зориулалт алдагдсан, мөн түүний өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчсөн гэж маргасан. 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ЗГ16/46, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ЗГ19/436 тоот зээлийн гэрээ байгуулж, өмчлөлийн газраа барьцаалж байсан, ЗГ19/436 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,700,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлсөн нь тогтоогдоно. /хх-ийн 67-75/

Дээр дурдсан баримтаас үзэхэд хариуцагч ******* 2020 оны 3 дугаар сарын 17-нд байгуулсан зээлийн гэрээгээр авсан 5,800,000 төгрөгөөс *******-н зээлийг хаасан байх магадлалтай боловч, зээлэн авсан мөнгөө хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрх, мөн зээлдүүлэгч зээлийн зарцуулалтыг хянах, хориглох боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* өөрийн төрсөн охин *******-н зээлийн үлдэгдлийг төлсөн нь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч зөрчсөн гэх, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. 

Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх баримтаас үзэхэд хариуцагч нь үндсэн зээлээс 656,290 төгрөг, хүүгээс 3,320,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,056 төгрөг, нийт 4,015,948 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 17-нд дуусахаар байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилсэн байна.  

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, *******анк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх, зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй байхаар заажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч байгууллага хамтран зээлдэгч Э.******* гэрээний үүргийг хамтран хариуцах ёстой, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх боловч шүүхэд гаргаж өгсөн түүний зээлдэгчийн анкет нь огноогүй, хэдэн төгрөгийн зээл хүссэн, хамтран зээлдэх хүсэл зориг байсан эсэх  нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 11/

Хариуцагч *******, ******* нар хүүхдийн сургалтын төлбөрийн зориулалтаар зээл хүссэн өргөдөл хамтран гаргасан, зээлийн мөнгийг хамтран зарцуулсан байх тул гэрээний үүргийн хамтран хариуцах үндэслэлтэй гэж дүгнэв. /хх-ийн 12/  

            Талуудын хооронд байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзэхэд  30 сарын хугацаанд зээлдэгч нар 9,886,906 төгрөг төлөх байснаас 4,015,948 төгрөг төлсөн байна. 

Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч ******* өвчтэй, мөн дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой, хөл хорионы дэглэм хэрэгжсэнээс хариуцагч үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Иймд хариуцагч *******, ******* нарын зээлийн гэрээгээр хүлээх үүргийг дээр дурдсан 9,886,906 төгрөгөөс төлсөн 4,015,948 төгрөг, нэмэгдүүлсэн хүү тооцсон 87,671 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан 39,056 төгрөгийг тус тус хасаж, 5,744,130 төгрөгөөр  тогтоож, нэхэмжлэлээс хариуцагч Э.*******-д холбогдох болон 779,437 төгрөгийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна. 

Хариуцагч тал хариуцагч *******-н авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******-н өмчлөлийн эд хөрөнгөөр хангуулахаар гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй, *******-д итгэмжлэлийг олгоогүй гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар зээлдүүлэгчтэй тохиролцсон, барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийг  өмчлөгч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.    

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 5,744,130 /таван сая долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 779,437 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Э.*******-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн дүгээр хороо, Дунд нарангийн дугаар гудамж, тоот,  м.кв талбайтай,  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,529 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******, ******* нараас 106,856 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******” ХХК-д олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.*******АТСҮХ