Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0063

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А”ХХК /РД:___/

Хариуцагч: Эрүүл мэндийн яам

 

Утас: 26*******,26*******

Хариуцагч: Сангийн яам

 

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Эрүүл мэндийн яамны 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай'’ захиргааны актыг хүчингүй болгуулах.

2. Сангийн яамны 2019 оны 10-р сарын 08-ны өдрийн 9/6776 тоот Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах.

3. Дорногоь аймаг З******* сумын 1-р баг, ******* хэсэг, 100 ортой эмнэлгийн зураг төслийг зохиогч “ЭЗТ” ХХК-ны 2018 онд боловсруулж , Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8 058 258 679 төгрөгөөр батлагдсанаас, анх байгуулагдсан гэрээний 4 056 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4 002 258 679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар ирсэн байна нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “А” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “... Манай компани нь 2013 онд Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан СТШ1-НТШ-04/2013 тоот “Сумын төвийн шинэчлэлт" төслийн хүрээнд З******* суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт зохих журмын дагуу 4,273,670,058.00 /дөрвөн тэрбум хоёр зуун далан гурван сая зургаан зуун далан мянга тавин найм/ төгрөгийн үнийн саналтай оролцож Дорноговь аймгийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны газрын тавьсан саналыг үндэслэж 4,056 000,000.00 /дөрвөн тэрбум тавин зургаан сая/ төгрөгөөр гэрээ байгуулж, барилга угсралтын ажлаа эхлүүлсэн.

Бид тухайн үед гадаад валютын ханш /2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 1462.75 төгрөг, 1 юань 238,45 төгрөг байсан. Засгийн газрын барилгын материалуудын үнэ тогтворжуулах хөтөлбөр явагдаж байсан учир материал болон тээврийн зардлыг тогтвортой байна гэж тооцон тус гэрээт ажлыг гүйцэтгэх нийт машин, механизмын зардлаа 84%-иар бууруулж 16%-иар, мөн ашгаа 5%-иар тооцон 4,273,670,058 /дөрвөн тэрбум хоёр зуун далан гурван сая зургаан зуун далан мянга тавин найман/ төгрөгийн төсөвт өртгөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үнийн саналтай тооцож тендерт оролцож байсан.

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтүүдийг захиалагч талаас удаа дараа хугацаанаас дараах байдлаар хоцроож санхүүжүүлж байсан. Үүнд:

1.Гүйцэтгэл № 1. 2013 оны 07 дугаар сарын 29-нд баталгаажсан боловч 2013 оны 09 дүгээр сарын 11-нд 1,000,000,000.00 /нэг тэрбум / төгрөг орж 29 хоногоор 2013 оны 10 дугаар сарын 02-нд 133,168,446.00 /нэг зуун гучин гурван сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг орж 49 хоногоор,

2. Гүйцэтгэл №2. 2013 оны 11дүгээр сарын 12-нд баталгаажсан боловч мөн хоёр хувааж 2013 оны 12 дугаар сарын 12-нд 750,362,043.00 /долоон зуун тавин сая гурван зуун жаран хоёр мянга дөчин гурван/ төгрөг орж 16 хоногоор, 2013 оны 12 дугаар сарын 31 -нд 400,000,000.00 /дөрвөн зуун сая / төгрөг орж 34 хоногоор,

3. Гүйцэтгэл №3 2013 оны 12 дугаар сарын 18-нд баталгаажсан боловч 2014 оны 03 дугаар сарын 14-нд 385,937,230.00 /гурван зуун наян таван сая есөн зуун гучин долоон мянга хоёр зуун гучин/ төгрөг орж 71 хоногоор,

4. Гүйцэтгэл №4. 2014 оны 08 дугаар сарын 02-нд баталгаажсан боловч 2014 оны 12 дугаар сарын 30-нд 528,210,346.00 /таван зуун хорин найман сая хоёр зуун арван мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг орж 137 хоногоор тус тус хоцорч санхүүжилтүүд олгогдож байсан.

Дээрх санхүүжилтүүд хугацаандаа хийгдээгүйгээс Барилга угсралтын ажлын гэрээг: 2013.12.30-ны өдөр “Сумын төвийн шинэчлэлт” төслийн хүрээнд З******* суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай 2013 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн СТШ-НТШ-04/2013 тоог гэрээг дүгнэхэд 4 давхрын угсралтын ажил дуусаж хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулж угсралтын ажлыг түр зогсоогоод байна. Гүйцэтгэлээр угсралтын ажлын 70 гаруй хувь хийгдэж 1,883,500,000,00 төгрөгийн буюу 46,4%-ийн санхүүжилт хийгдсэн байна.

Тус барилгыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ашиглалтад оруулах гэрээтэй хэдий үе шатны ажлуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалтыг Сангийн яам хугацаандаа хийгээгүй, хүйтний улирал эхэлсэн, 2013 онд төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтаас үлдэгдэл санхүүжилт 2014 онд шилжсэн зэргээс шалтгаалж гэрээний хугацаа 2014 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр З******* суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “А*******” ХХК-тай байгуулсан НТШ-04/2013, НТШ-04/2013-01 тоот гэрээг дүгнэхэд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй тус эмнэлгийн барилгын ажлын явцад БХТөвөөс хяналт шалгалт ирж Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гартал 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/266 тоот албан бичгээр барилгын ажлыг зогсоосны дагуу тус эмнэлгийн барилгын ажил 2014 оны 07 дугаар сараас хойш барилгын ажил огт хийгдээгүй, мөн нийт санхүүжилтийн үлдэгдэл 1,2 тэрбум төгрөгийг 2015 онд олгохоор шийдвэрлэсэн зэргээс үүдэн барилга угсралтын ажлын гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгахаар,

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр З******* суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “А*******” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэхээр байгуулсан НТШ-04/2013 тоот гэрээг дүгнэхэд барилгын ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж, хийгдсэн ажлын гүйцэтгэлээр 171,3 сая төгрөгийн гүйцэтгэл баталгаажсан хэдий ч өнөөдрийн байдлаар санхүүжилт олгогдоогүй байна иймд тус компаниас ирүүлсэн 2015 оны 11-р сарын 30-ны өдөр ирүүлсэн 53 тоот албан хүсэлтийг үндэслэн, улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаагаас шалтгаалж гүйцэтгэлийн санхүүжилт олгогдоогүй, 2015 онд санхүүжилт бүрэн батлагдаагүй зэрэг шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг 2016 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл сунгахаар,

2016 оны 12-р сарын 15-ны өдрийн СТШ-НТШ-04/2013/04 дугаартай “Дорноговь аймгийн З******* сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээ “-г байгуулж гэрээт ажлыг дуусгах хугацааг 2017 оны 08-р сарын 15-ны өдөр байхаар тохиролцож гэрээ дүгнэсэн актууд үйлдэж захиалагч гүйцэтгэгч талууд баталгаажуулж удаа дараа сунгагдсаар ирсэн ба нийт 76 хувийн санхүүжилт хийгдэж барилга угсралтын ажил нийт 85 хувийн гүйцэтгэлтэй байна гэж сунгасаар ирсэн.

2014 оноос хойш өдрийг хүртэл тус барилга угсралтын ажлыг Барилгын Хөгжлийн Төвөөс зогсоож,Улсын төсөвт хөрөнгө суугдахгүй, барилгын гүйцэтгэлийн санхүүжилт огт хийгдэхгүй байсан ба Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд манай компани нь хэдийгээр 4,056,000,000.00/ дөрвөн тэрбум тавин зургаан сая/ төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээтэй боловч 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар манай компаний хийсэн ажлын бодит гүйцэтгэлийг зургийн “ЭЗТ’ХХК нь гаргаж , Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 9-р сарын 27-ны өдрийн 1313/2018 тоот магадлалаар 5,186,676,843,00/Таван тэрбум нэг зуун наян зургаан сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөг үлдэгдэл ажил 2871581636 төгрөг нийт барилгын төсөвт өртөг 8,058,258,679 /найман тэрбум тавин найман сая хоёр зуун тавин найман мянга зургаан далан есөн/ төгрөг болсон.

Үүнээс улсын төсвөөс нийт 4,056,000,000.00 /гурван тэрбум дөрвөн зуун хорин гурван сая далан нэгэн мянга ерэн/ төгрөгийн гүйцэтгэл батлагдсанаас 202,800,000.00 /хоёр зуун хоёр сая найман зуун мянган/ төгрөг Барилга, хот байгуулалтын яам барьцаа санд авч үлдэж, 3,853,200,000.00 /гурван тэрбум найман зуун тавин гурван сая хоёр зуун арван мянган/ төгрөгийн санхүүжилт хийгдсэн.2018 оны 9-р сарын 27-ны өдрийн 1313/2018 тоот Барилгын хөгжлийн төвийн магадлалаар З*******ийн 100 ортой эмнэлгийн хийсэн бодит ажил 5186676843 төгрөг үлдэгдэл ажил 2,871,581,836 төгрөгөөр магадлагдаж нийт барилгын төсөвт өртөг 8,058,25 8,679 төгрөг болсон.

Өөрөөр хэлбэл барилга угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилт урт хугацаагаар хоцорч барилгын нийт өртгийн 49 орчим хувийн санхүүжилт хийгдэж барилгын угсралтын ажил гүйцэтгэж дуусах шатанд орсон байхад эрх бүхий захиргааны байгууллага талуудын хоорондын нэмэлт ажлын гэрээг байгуулах үүргээ биелүүлэхгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсаар байгаа юм.

2019 оны 05-р сарын 31-ний өдрийн “XVIII. 1.7.Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлэг 100 ор /Дорноговь, З******* сум/ төсөл арга хэмжээний тухай ажлын хэсэг”-ийн хуралдаанаар талууд ойлголцож манай компаниар үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгахаар болсон. Үүний дагуу “Дорноговь аймгийн Зам-Үүд сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээний сунгалт” СТШ-НТШ-04/2013-04-126 дугаартай гэрээний сунгалтыг 2019 оны 07-р сарын 05-ны өдрийн талууд гарын үсэг зурсан.

Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 10-р сарын 11-ний өдрийн 1 а/4672 тоот албан бичгээр бүх яамдаас санал авах тухай албан бичгийг хүргүүлсний дагуу бусад яамд дэмжиж, Сангийн яамнаас 2019 оны 10-р сарын 08-ны өдрийн 9/6776 тоот “Санал өгөх тухай" албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-ийн 34.1.4-т “нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол” зохицуулалтын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй гэж гэсэн санал өгсөн, Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас бидэнд дахин худалдан авах ажиллагаа зохион байгуулах болсныг мэдэгдсэн.

Гэтэл манай компанитай Эрүүл мэндийн яам гэрээгээ сунгасан, мөн тус барилга өнөөдрийн байдлаар 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, улсын төсвөөс санхүүжүүлсэн мөнгөн дүнгээс 40 гаруй хувиар илүү ажил гүйцэтгэсэн буюу компани өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж дуусах шатанд орсон хойно дахин тендер сонгон шалгаруулалт зарлагдвал компанийн хөрөнгөөр санхүүжүүлж барьсан хөрөнгө оруулалтыг нөхөж авч чадахгүй, их хэмжээний хөрөнгөөр хохирох нөхцөл бүрдээд байна. Захиалагч талаас шаардлагатай санхүүжилтээ цаг тухай бүрт өгөөгүй, мөн гэрээг сунгасан атлаа одоо гэрээг цуцалж, дахин тендер шалгаруулалт зарлах талаар мэдэгдэл ирүүлж байгаа нь манай компани үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрээд байна.

Иймд манай компанийн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хариуцагч Сангийн яам шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 9/6776 тоот санал өгөх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/4342 тоот албан бичгээр тус яаманд ирүүлсэн бөгөөд тус яамнаас 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 96776 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яаманд саналаа хүргүүлсэн. Энэхүү санал авах болон санал өгөх үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 5 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээс өмнө бүх яамдаас санал авна гэсэн журмын шаардлага юм. Иймд санал өгсөн албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа биш юм.

Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийн яамнаас боловсруулан ирүүлсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлд тусгасан “Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эмнэлэг, 100 ор /Дорноговь, З******* сум/” төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нь 15 хувиас хэтэрсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлага буюу 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтын нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно гэсэн шаардлагыг хангаагүй тухай санал юм. Мөн Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглох тул төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй болох тухай хуулийн заалтыг үндэслэн санал хүргүүлсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яам шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яам болон яаманд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

"А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар тодорхойлсон байна.

Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд энэхүү төсөл арга хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын багцад шилжин тусгагдсан бөгөөд Эрүүл мэндийн яам тухайн арга хэмжээний гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл боловсруулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/4342 тоот албан бичгээр Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авахаар хүргүүлсэн гэвч тус яамнаас 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 9/6776 тоот албан бичгээр гэрээ байгуулах замаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нь хуульд нийцэхгүй гэсэн санал ирүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яам Сангийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/6776 тоот албан бичгийн дагуу 2019 оны 11 дүгээр 01-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” бичгээр нэхэмжлэгч “А” ХХК-д хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Эрүүл мэндийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Манай компани нь 2013 онд Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан СТШ НТШ-04/2013 тоот “Сумын төвийн шинэчлэлт” төслийн З******* суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт зохих журмын дагуу 4,273,670.058.00 /дөрвөн тэрбум хоёр зуун далан гурван сая зургаан зуун далан мянга тавин найм/ төгрөгийн үнийн саналтай оролцож Дорноговь аймгийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны газрын тавьсан саналыг үндэслэж 4056000000.00 /дөрвөн тэрбум тавин зургаан сая төгрөгөөр гэрээ байгуулж, Барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Хэдийгээр захиалагч болон гэрээний тал нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар боловч энэхүү барилгын санхүүжилтийг Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Яамны Сайдын багцаас санхүүжиж ирсэн юм.

 Бид тухайн үед гадаад валютын ханш /2013.07.10-ны өдрийн Монгол банкны ханш 1 доллар 1462.75 төгрөг, 1 юань 238,45 төгрөг байсан. Засгийн газрын барилгын материалуудын үнэ тогтворжуулах хөтөлбөр явагдаж байсан учир материал болон тээврийн зардлыг тогтвортой байна гэж тооцон тус гэрээт ажлыг гүйцэтгэх нийт машин, механизмын зардлаа 84 хувиар бууруулж 16%-иар, мөн ашгаа 5%-иар тооцон 4,273,670,058 /дөрвөн тэрбум хоёр зуун далан гурван сая зургаан зуун далан мянга тавин найман/ төгрөгийн төсөвт өртгөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үнийн саналтай тооцож тендерт оролцож байсан.

 Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг захиалагч талаас удаа дараа хугацаанаас дараах байдлаар хоцроож санхүүжүүлж байсан. Үүнд:

1. Гүйцэтгэл №1. 2013.07.29-нд баталгаажсан боловч 2013.09.11-нд 1,000,000.000.00 /Нэг тэрбум/ төгрөг орж 29 хоногоор 2013.10.02-нд 133,168,446.00/ Нэг зуун гучин гурван сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг орж 49 хоногоор,

Гүйцэтгэл №2. 2013.11,12-нд баталгаажсан боловч мөн хоёр хувааж 2013.12.12-нд 750,362,043.00 /Долоон зуун тавин сая гурван зуун жаран хоёр мянга дөчин гурван/ төгрөг орж 16 хоногоор, 2013.12.31 -нд 400,000.000.00/ Дөрвөн зуун сая төгрөг орж 34 хоногоор,

3. Гүйцэтгэл №3 2013.12.18-нд баталгаажсан боловч 2014.03.14-нд 385,937,230.00/ Гурван зуун наян таван сая есөн зуун гучин долоон мянга хоёр зуун гучин/ төгрөг орж 71 хоногоор,

4Гүйцэтгэл №4. 2014.08.02-нд баталгаажсан боловч 2014.12.30-нд /528,210,346.00 / /Таван зуун хорин найман сая хоёр зуун арван мянга гурван зуун дөчин зургаа / төгрөг орж 137 хоногоор тус тус хоцорч санхүүжилтүүд олгогдож байсан.

5. Гүйцэтгэл №5. 2014 онд хийсэн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох /171,300,000.00/ нэг зуун далан нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг одоо хүртэл олгоогүйгээр өнөөдрийг хүртэл 1200 гаруй хоногоор хоцролттой байна.

Дээрх санхүүжилтүүд хугацаандаа хийгдээгүйгээс Барилга угсралтын ажлын гэрээ 2013 оны 12дугаар сарын 30-ны өдөр “Сумын төвийн шинэчлэлт” төслийн хүрээнд Замын Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай 2013.07.04-ны өдрийн СТШ-НТШ-04/2013 тоот гэрээг дүгнэхэд 4 давхарын угсралтын ажил дуусаж хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулж угсралтын ажлыг түр зогсоогоод байна. Гүйцэтгэлээр угсралтын ажлын 70 гаруй хувь хийгдэж 1,883,500,000,00 /нэг тэрбум найман зуун наян гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буюу 46.4%-ийн санхүүжилт хийгдсэн байна.

Тус барилгыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ашиглалтанд оруулах гэрээтэй хэдий үешатны ажлуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалтыг Сангийн яам хугацаандаа хийгээгүй, хүйтний улирал эхэлсэн, 2013 онд төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтаас үлдэгдэл санхүүжилт 2014 онд шилжсэн зэргээс шалтгаалж гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар, 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр З******* суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “А” ХХК-тай байгуулсан НТШ-04/2013, НТШ-04/2013-01 тоот гэрээг дүгнэхэд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй тус барилгын ажлын явцад БХТөвоос хяналт шалгалт хийж Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гартал 2014 оны 07дугаар сарын 02-ны өдрийн 1/266 тоот албан бичгээр Барилгын ажлыг зогсоосны дагуу тус эмнэлгийн барилгын ажил 2014 оны 07 дугаар сараас хойш барилгын ажил огт хийгдээгүй, мөн нийт санхүүжилтийн үлдэгдэл 1,2 тэрбум төгрөгийг 2015 онд олгохоор шийдвэрлэсэн зэргээс үүдэн барилга угсралтын ажлын гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгахаар, 2015 оны 12 дугаар сарын08-ны өдөр З******* суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “А” ХХК-ний барилга угсралтын ажил гүйцэтгэхээр байгуулсан НТШ 04/2013 тоот гэрээг дүгнэхэд барилгын ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж, хийгдсэн ажлын гүйцэтгэлээр 171,3 сая төгрөгийн гүйцэтгэл баталгаажсан хэдий ч өнөөдрийн байдлаар санхүүжилт олгогдоогүй байна иймд тус компаниас ирүүлсэн 2015.11 30-ны өдөр ирүүлсэн 53 тоот албан хүсэлтийг үндэслэн, улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаагаас шалтгаалж гүйцэтгэлийн санхүүжилт олгогдоогүй, 2015 онд санхүүжилт бүрэн батлагдаагүй зэрэг шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг 2016.09.20-ны өдөр хүртэл сунгахаар, хамгийн сүүлд 2016.12.15-ны өдрийн СТШ-НТШ-04/2013/04 дугаартай “Дорноговь аймгийн З******* сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээг байгуулж гэрээт ажлыг дуусгах хугацааг 2017.08.15-ны өдөр байхаар тохиролцож гэрээ дүгнэсэн актууд үйлдэж захиалагч гүйцэтгэгч талууд баталгаажуулж удаа дараа сунгагдсаар ирсэн ба нийт 76 хувийн санхүүжилт хийгдэж барилга угсралтын ажил нийт 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

2014 оноос хойш өдрийг хүртэл тус барилга угсралтын ажлыг Барилгын Хөгжлийн Төвөөс зогсоож.Улсын төсөвт хөрөнгө суугдахгүй, барилгын гүйцэтгэлийн санхүүжилт огт хийгдэхгүй байгаа ба барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд манай компани нь хэдийгээр 4.056,000.000.00/ дөрвөн тэрбум тавин зургаан сая/ төгрөгийн бараа угсралтын ажлын гэрээтэй боловч 2014.09.15-ны байдлаар барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэл 5,296,252,129,00/таван тэрбум хоёр зуун ерэн зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун хорин есөн/ төгрөг болсон байна.

Үүнээс улсын төсвөөс нийт 3,423,071,090.00 гурван тэрбум дөрвөн зуун хорин гурван сая далан нэгэн мянга ерэн/ төгрөгийн гүйцэтгэл батлагдсанаас 171,153,555.00 нэг зуун далан нэгэн сая нэг зуун тавин гурван мянга таван зуун тавин таван/ төгрөг БХБЯам барьцаа санд авч үлдэж, 3,251,917,535.00 /гурван тэрбум хоёр зуун тавин нэгэн сая есөн зуун арван долоон мянга таван зуун гучин таван/ төгрөгийн санхүүжилт хийгдсэн .

Өөрөөр хэлбэл барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, санхүүжилт урт хугацаагаар хоцорч 76 хувийн санхүүжилт хийгдэж барилгын гүйцэтгэл дуусах шатанд орсон байхад эрх бүхий захиргааны байгууллага талуудын хоорондын гэрээг сунгах үүргээ биелүүлэхгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсаар байна.

2019.05.31-ний өдрийн “XVIII.1,7.Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлэг 100 ор /Дорноговь, З******* сум/ төсөл арга хэмжээний тухай ажлын хэсэг”-ийн хуралдаанаар талууд ойлголцож манай компанийг үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгахаар болсон. Үүний дагуу “Дорноговь аймгийн Зам-Үүд сумын 100 ортой эмнэлгийн угсралтын ажлын гэрээний сунгалт” СТШ-НТШ-04/2013-04-126 дугаартай гэрээний сунгалтыг 2019.07.05-ны өдрийн талууд гарын үсэг зурсан.

Эрүүл мэндийн яамнаас 2019.10.11-ний өдрийн 1а/4672 тоот албан бичгээр бүх яамдаас санал авах тухай албан бичгийг хүргүүлсний дагуу бусад яамд дэмжиж. Сангийн яамнаас 2019.10.08-ны өдрийн 9/6776 тоот “Санал өгөх тухай’' албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т “нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалт явуулснаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол” зохицуулалтын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй гэж гэсэн санал өгсөн, үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас бидэнд дахин худалдан авах ажиллагаа зохион байгуулах болсныг мэдэгдсэн. Иймд манай компанийн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яам нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яам болон Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар тодорхойлсон байна.

Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 2/4962 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад Дорноговь аймаг, Замын Үүд сумын 1-р баг, ******* хэсэг, 100 ортой эмнэлгийн барилгын зураг төслийн зохиогч “ЭЗТ” 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлалаар барилгын 8,058,258,679 төгрөгөөр батлагдсанаас анх байгуулсан гэрээний 4 056 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл 4,002,258,679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах гэжээ.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд энэхүү төсөл арга хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын багцад шилжин тусгагдсан бөгөөд Эрүүл мэндийн яам тухайн арга хэмжээний гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл боловсруулан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/4342 тоот албан бичгээр Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авахаар хүргүүлсэн ч тус яамнаас 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 9/6776 тоот албан бичгээр гэрээ байгуулах замаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нь хуульд нийцэхгүй гэсэн санал ирүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яам Сангийн яамнаас 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 9/6776 тоот албан бичгийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2/4962 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” бичгээр нэхэмжлэгч “А*******” ХХК-д хүргүүлсэн. Иймд Эрүүл мэндийн яаманд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сангийн яам нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэмэгдүүлсэн шаардлага нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд хамааралтай байна. Харин нэхэмжлэгч А ХХК-ийн Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 9/6776 тоот санал өгөх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд өмнө нь гаргасан хариу тайлбарын дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.