Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00049

 

022 оны 01 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2022/00049 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн........... тоотод байрлах М ХХК /РД: ........8/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........ байрлах Н ХХК /РД: ......../,

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн .............оршин суух Г Э-ийн Н/РД: ..../ нарт холбогдох,

барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У хариуцагчийн төлөөлөгч С.Э, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

Хариуцагч Э.Ннь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр гаргасан тул зохигдын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Нарангэрэлийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь гүйцэтгэх захирлаар иргэн Л.Л-ийг 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллуулж байсан бөгөөд улмаар Л.Л нь ажиллаж байх хугацаандаа иргэн Э.Нарангэрэлтэй хуйвалдан Н ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байна. Улмаар тус мөнгийг Э.Н-ийг захиран зарцуулсан талаар шүүхэд тайлбар өгч байсан байх ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Н ХХК-д 22.135.254 төгрөгийг хувь тэнцүүлэн иргэн Л.Л Э.На нар төлөхөөр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гарсан байна. Тус шүүх хуралд М ХК-ийг хариуцагчаар татаагүй байна. Мөн шийдвэрт барьцааны гэрээнд заагдсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 0000000 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг хөрөнгөөр дээрх нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэр гарсныг М ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх үед мэдсэн бөгөөд бараа материал худалдан авах болон барьцааны гэрээ хийгдсэн асуудлыг манай компани урьд өмнө мэдээгүй ба оролцоогүй бөгөөд мөнгийг Э.Н , Л.Л  нар хувьдаа захиран зарцуулсан байна. Мөн манай компанид Э.Нарангэрэл гэх менежер ажилладаггүй болно. Н ХХК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 29-нйи өдрийн барьцааны гэрээгээр манай компанийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн Ү-00000000дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 00000000дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэргийг барьцаалсан байх ба энэхүү барьцааны гэрээг манай компани байгуулаагүй болно. Мөн энэхүү барьцаа хийгдсэн талаар Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэлээс эд хөрөнгө битүүмжлэх үед мэдэж, улмаар тус аймгийн бүртгэлийн хэлтсээс лавлагаа хүсэхэд барьцаа хөрөнгө бүртгэгдээгүй талаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0000001 тоот лавлагаа гарч ирсэн болно. Улмаар тус барьцааны гэрээнд дурдсан манай эзэмшлийн газрын гэрчилгээ 2017 онд эх хувиараа олдохгүй байсан тул манай компани шинээр тус газартаа гэрчилгээ гаргуулахад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэгж талбарын 170103625 дугаартай, 458 м.кв газрын гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын алба гаргаж өгсөн. Хэрэв энэ үед барьцаанд байсан бол бидэнд уг газарт шинээр гэрчилгээ олгогдохгүй байсан. Бидний зүгээс дээрх барьцааны гэрээ хийгдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан бөгөөд Л.Л нь барьцааны гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд компанийн дүрмээр Б.Э  хувьцаа эзэмшигч билээ. Гэтэл барьцааны гэрээг төлөөлөгч Э.Нарангэрэл гэж байгуулсан бөгөөд компанийн зүгээс Э.Нарангэрэлд барьцааны гэрээ хийх итгэмжлэл олгоогүй болно. Барьцааны гэрээг хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан байх ба улмаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг нь гэрээ хууль бус гэдгийг илчилж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ, мөн хуулийн 156.3-т энэ хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн газар эзэмших эрх барьцаалсан бол газрын албанаас зохих зөвшөөрөл авах ёстой байсан зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл тул Ма ХХК-ийг төлөөлөн Э.Н болон Н ХХК-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ............дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг Ма ХК-ийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

2. Хариуцагч Н  ХК-ийн төлөөлөгч С.Э   Э.Г  нар шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК болон М   ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Н ХХК нь нэхэмжлэгч М сХХК-д 21.756.836 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба энэхүү худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээг Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 238 дугаартай улсын бүртгэгч Ү-00000000000дугаарт бүртгэж баталгаажуулсан нь хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болохыг илтгэж байна. Харин тухайн барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.О-ийн буруутай үйл ажиллагаанаас бүртгэгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон учир барьцааны гэрээг улсын бүртгэлд нөхөж оруулах боломжгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн дээрх худалдах, худалдан авах болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэж, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000000 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...гэрээгээр манай компанийн улсын бүртгэлийн0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000000дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэргийг барьцаалсан барьцааны гэрээг манай компани байгуулаагүй болно, бидний зүгээс дээрх барьцааны гэрээ хийгдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан бөгөөд Л.Лхнь барьцааны гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд компанийн дүрмээр Б.Э  миний бие хувьцаа эзэмшигч билээ гэжээ. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Л  нь тус компанийг төлөөлөн дээрх худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан байна. Дээрх гэрээ байгуулагдах үед буюу 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Л.Л   нь М  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч М  сХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн бүртгэлийн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Макс плюсХХК болон хариуцагч Номин тав трейдХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулаагүй, хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Э.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НХХК, Э.Ннарт холбогдох хэрэгтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4.Нэхэмжлэгч МХХК-аас МХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, МХХК-ийн дүрэм /хх-7-9/, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ /хх-10-11/, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-12-13, МХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг /хх-14-15/, МХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл /хх-16/, газрын гэрчилгээ /хх-17-18/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-20/, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэх хуудас /хх-21/ зэрэг бартимтуудыг,

Хариуцагч НХХК-аас худалдах, худалдан авах гэрээ /хх-43-45/, барьцааны гэрээ /хх-46-47/, Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №43-37521 дугаартай лавлагаа /хх-48/, МХХК-ийн газрын гэрчилгээ эх хувь /хх-55/, МХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эх хувь /хх-56/, Номин тав трейдХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-57-59/, НХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №03/27 дугаартай албан бичиг,Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 он 02 дугаар сарын 22-ны өдринй 172 дугаартай албан бичиг, НХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн0000000 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын000 дугаар шийдвэр /хх-69-72/, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 619 дугаартай албан бичиг /хх-158/, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/427 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд болох МХХК-ийн эзэмшлийн газартай холбоотой баримтууд /хх-166-180/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Номин тав трейд ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан TtB/15/1253 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч НХХК нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч Макс плюсХХК-д нийлүүлсэн байх ба худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд заагдсан улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Булагийн 2-17 тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 170103625 дугаар бүхий МХХК-ийн эзэмшлийн 458 м.кв газар зэрэг эд хөрөнгийг бариулсан болох нь худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээгээр тус тус нотлогдож байна.

3. Худалдан авагч МХХК-аас дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 14.756.836 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул худалдагч Номин тав трейдХХК-иас гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар тооцсон алданги 7.378.418 төгрөг, нийт 22.135.254 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр МХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л, менежер Э.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж, НХХК-д олгохоор, барьцааны гэрээнд заагдсан улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын №170103625 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг хөрөнгөөр дээрх нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар болон Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, гэрээнд улсын бүртгэлийн тэмдэглэл хийгдсэн, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

 

5. Нэхэмжлэгч МХХК-аас уг барьцааны гэрээг байгуулахад тухайн үед Макс плюсХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Л компаниас албан ёсны зөвшөөрөл аваагүй, МХК-д Э.Н гэж хүн ажилладаггүй, Э.Н-д барьцааны гэрээ байгуулах эрх олгоогүй, компанийн зүгээс барьцааны гэрээ хийгдсэн талаар мэдээгүй, энэхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэл дарагдсан ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан бол хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч НХХК-иас дээрх худалдах, худалдан авах болон барьцааны гэрээг байгуулах үед МХХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Лажиллаж байсан тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т заасан эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан, барьцааны гэрээ нь бичгээр хийгдэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн тул худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 22.135.254 төгрөг гаргуулах тухай маргааныг шийдсэн шүүх бидний хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

6. Учир нь зохигчид маргаан бүхий 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн TtB/15/1253 тоот барьцааны гэрээг байгуулахад нэхэмжлэгч Макс плюсХХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Л ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, Макс плюсХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

7. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мөн хуулийн 83.8-т гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар тус тус заасан байна.

Нэхэмжлэгч МХХК-ийн дүрмээс үзэхэд тус компанид төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тул дээрх зохицуулалтын дагуу компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулсан гэрээгээр хязгаарлагдаж байна.

Нэхэмжлэгч МХХК нь Л.Л-ийг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллуулахдаа гэрээ байгуулсан эсэх, гэрээ байгуулсан бол ямар эрх хэмжээний дотор ажиллуулж байсан болох нь холбогдох баримтаар тогтоогдохгүй байх тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан этгээд болох Л.Лхагвадоржтой гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

8. Мөн зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд хэдийгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэл хийгдсэн боловч уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай энэхүү бүртгэл нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.Отгонцэцэгийн барьцааны гэрээнд холбогдох тэмдэглэлийг үйлдэж, мэдүүлэг гаргагчид олгосон боловч, улсын бүртгэлд бүртгээгүй, нотлох баримтыг архивын хувийн хэрэгт баяжилт хийж оруулаагүй, өөртөө хадгалж байсан буруутай үйл ажиллагааны улмаас улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн00000тоот, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 000 тоот лавлагаа, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 172 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т барьцааны гэрээг бичгээр байгуулна, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

10. Гэвч зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, барьцааны гэрээнд улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэл хийгдсэн, уг тэмдэглэлийг хуурамч гэж үзэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар үнэн зөвд тооцно.

Учир нь улсын бүртгэлд зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэсэн бүртгэл бүртгэгдээгүй нь тухайн бүртгэлийг хариуцсан ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон байх тул барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэлийг үнэн зөвд тооцох үндэслэлтэй.

11. Мөн барьцааны гэрээгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Булагийн 2-17 тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 170103625 дугаар бүхий МХХК-ийн эзэмшлийн 458 м.кв газрыг барьцаалсан байх боловч энэхүү барьцааны гэрээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар сумын газрын даамалд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх шаардлагыг хангаагүй байна.

12. Гэвч тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өмнө нь гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дүгнэх шаардлагагүй юм.

13. Иймд нэхэмжлэгч МХХК-ийн хариуцагч Номин тав трейдХХК-д холбогдох зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч МХХК-ийн хариуцагч НХХК-д холбогдох зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР