Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Х гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Таня, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гэрч Ч.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч ШХХК-д холбогду Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. ШХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/06/57 дугаар Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу нэхэмжлэгч намайг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цагаан орд хотхоны 92А дугаар байрны 57 тоотод байрлах, 54,28 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Учир нь А.Х би ШХХК-ийн охин компани болох Дэмж инвестмент партнерс ХХК болон Шижирт гүн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу шатахууны төлбөр болох дээрх хаягт байрлах орон сууцыг 116.702.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авсан. Ингээд уг орон сууцыг миний нэр дээр шилжүүлэн өгөх гэрээг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ШХХК-тай байгуулж, миний бие байрны түлхүүрийг гардан авч, оршин сууж байна. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд 2020 оны 8 дугаар сард улсын комисс хүлээн авсны дараа миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэвч Шижирт гүн ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан гэх шалтгаанаар миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байсаар өдий хүрсэн. Үүгээр ч зогсохгүй өвлийн хүйтэнд байрны цахилгааныг тасалж намайг уг орон сууцанд амьдрах боломжгүй болгож байна. Иймд ШХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/06/57 дугаар Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулах гэрээ-ний дагуу намайг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цагаан орд хотхоны 92А дугаар байрны 57 тоотод байрлах, 54,28 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ШХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Дэмж инвестмент партнерс ХХК-ийн Шижирт гүн ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай 20/Б-13 тоот гэрээг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ба төлбөрийг бартераар буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цагаан орд хотхоны 92А байрны 57 тоотод байрлах байрыг төлбөрт тооцохоор тохиролцсон. ШХХК нь иргэн А.Хтай 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/06/57 тоот Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан ба төлбөрийг мөн бартераар буюу гэрээний 3.2-т зааснаар газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөрт тооцохоор тохиролцсон. Гэрээ хүчин төгөлдөр болсон тул А.Х тухайн байранд нүүн орсон. Шижирт гүн ХХК-иас 2020 оны 8 дугаар сард Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тул гэрээгээ цуцалж байна гэж утсаар мэдэгдсэн. Иймд А.Хтай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болсон тул бид гэрээнээс татгалзсан ба өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг А.Хд удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин А.Х тухайн байрыг эзэмших, ашиглах эрхгүй тул уг байрыг А.Хгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 741.460 төгрөг төлсөн баримт, А.Хгийн иргэний үнэмлэхний хуулбар, Шижирт гүн ХХК-иас Дэмж инвестмент партнерс ХХК-д хүргүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/157 дугаар албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/06/57 дугаартай Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ-ний хуулбар, ШХХК-иас А.Хд 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн Мэдэгдэл, Г.Батбаяраас Ч.Дэлгэрмаад олгосон 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Итгэмжлэл, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх баримт, Б.Адъяабаатараас Н.Эрдэнэсүрэнд олгосон 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Итгэмжлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хамт, А.Хгийн Хаан банк дахь 5114239217 тоот дансны хуулга, А.Хгаас Т.Таняд олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, төрөл садангийн лавлагаа 2 ширхэг, иргэн Б.Адъяабаатар, Г.Батбаяр, Ч.Дэлгэрмаа нарын тодорхойлолтуудыг тус тус ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас ШХХК-ийн Б.Алтансүхэд олгосон итгэмжлэл, ШХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн баримт, Шижирт гүн ХХК болон Дэмж инвестмент партнерс ХХК-ийн хооронд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 20/Б-13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Шижирт гүн ХХК-ийн Дэмж инвестмент партнерс ХХК-д 11.400.000 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлсэн тухай 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ШТМ-ын зарлагын падаан, ШХХК-ийн иргэн Г.Хангайд олгосон итгэмжлэл зэрэг баримт авагдсан.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Адъяабаатарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/3165 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, уг бичигт хавсарган ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

2. Иргэн А.Х, хариуцагч ШХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 20/06/57 тоот Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цагаан орд хотхоны 92А дугаар байрны 57 тоотод байрлах, 54,28 м.кв талбай бүхий орон сууцыг 116.702.000 төгрөгөөр худалдах, уг төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дэмж инвестмент партнерс ХХК болон Шижирт гүн ХХК-ийн хооронд байгуулагдсан 20/Б-13 тоот Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлэх шатахууны төлбөрт тооцохоор тохиролцсон.

 

 

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

 

 

3. Хэрэгт авагдсан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0655 тоот Итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 0481 тоот Итгэмжлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, иргэн Б.Адъяабаатар, Г.Батбаяр, Ч.Дэлгэрмаа нарын шүүхэд өгсөн тодорхойлолт, Ч.Дэлгэрмаа, Б.Адъяабаатар нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Ч.Дэлгэрмаа нь өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу Г.Батбаярын хүсэлтээр Range rover evoque маркийн, аралын SALVA2AC7EH866884 дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн авмомашиныг 50.000.000 төгрөгт тооцон Нэргүй овогтой Эрдэнэсүрэнд шилжүүлсэн, мөн иргэн Б.Адъяабаатар нь Г.Батбаярын хүсэлтээр Toyota Rav 4 маркийн, аралын JTMZDREV80J059666 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн суудлын автомашиныг 50.000.000 төгрөгт тооцон Н.Эрдэнэсүрэнд шилжүүлэн өгсөн, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Байрны үнэ Анхбаяраас гэсэн утга бүхий 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5063368678 тоот дансанд шилжүүлсэн баримтаар Шижирт гүн ХХК-д А.Х орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна.

 

 

 

4. Хариуцагч ШХХК нь Газрын тос нийлүүлэх гэрээний дагуу Шижирт гүн ХХК-иас манайд 11.400.000 төгрөгийн шатахуун нийлүүлснээс өөрөөр гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд манай охин компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан тул А.Хг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

 

 

Гэвч Дэмж инвестмент партнерс ХХК-ийн өмнөөс гэрээний үүрэг шаардах эрх ШХХК-д олгогдоогүй байх бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20/Б-13 тоот гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй гэж үзэж, нэхэмжлэгч А.Хг орон сууцнаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэв.

 

 

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байр, 57 тоотод байрлах, 54,28 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206076270 дугаарт бүртгэж, иргэн Болдбаатарын Жавзанпагмад өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон байх ба хариуцагч ШХХК нь тухайн орон сууцны өмчлөгч биш тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардах эрхгүй байна.

 

 

 

Тэгэхээр хариуцагч ШХХК нь талуудын хооронд байгуулагдсан 20/06/57 тоот гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлээгүй, тодруулбал, уг гэрээний 2.1-т Захиалагч орон сууцны төлбөр тооцоог бүрэн дуусгаж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргу авах хүртэл тухайн орон сууц гүйцэтгэгчийн өмчлөлд хэвээр байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ захиалагчийн нэр дээр бүртгэгдсэнээр захиалагчийн орон сууц өмчлөх эрх үүснэ гэснийг зөрчиж, нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй.

 

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/02584 тоот захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулахгүй байхыг хариуцагч ШХХК-д даалгасан байхад 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Жавзанпагамын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогджээ.

 

 

 

Мөн А.Х нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа ба Шижирт гүн ХХК-иас 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1/157 тоот Дэмж инвестмент партнерс ХХК-д хүргүүлсэн албан бичигтээ А.Хгийн нэр дээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цагаан орд хотхоны 92А дугаар байрны 57 тоотод байрлах, 54,28 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөх-ийг хүсэж байсан байна.

 

 

 

5. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байрны 57 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206076270 дугаартай, 54,28 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Хг тогтоож, хариуцагч ШХХК-ийн нэхэмжлэгч А.Хд холбогду гаргасан Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741.460 төгрөг, хариуцагч ШХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШХХК-иас 741.460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгоно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 92А дугаар байрны 57 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206076270 дугаартай, 54,28 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Хг тогтоож, хариуцагч ШХХК-ийн нэхэмжлэгч А.Хд холбогду гаргасан Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741.460 /долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жар/ төгрөг, хариуцагч ШХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШХХК-иас 741.460 /долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцу сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА