Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/25

 

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар  яллах дүгнэлт үйлдсэн яллагдагч Шагдарын Түвшинбатад холбогдох эрүүгийн 201521000324 дугаартай хэргийг  Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай магадлалаар  дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2017  оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол улсын иргэн, Шарнууд овогт Шагдарын Түвшинбат, 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 35 настай, ПЭ81061711 регистрийн дугаартай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 2-р 30 айлын  8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ш.Түвшинбат нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа  албан тушаалын байдлаа ашиглаж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр “Хөрс” шатахуун түгээх станцын зүүн хойт талд байрлах хохирогч Ж.Мягмардоржийн нөхөр / талийгч/ Д.Батцэнгэлийн өмчлөлийн 2500 м/кв талбай бүхий Г-1617001044 дугаартай  газрын гэрчилгээг 2009 оны 04 дүгээр сараас 2009 оны 05 дугаар сарын хооронд “ газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар хохирогч Ж.Мягмардоржид 13.756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/ Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ш.Түвшинбатын өмгөөлөгч Б.Ганбаатар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: 1.Яллагдагч Ш.Түвшинбатын  2009 оны 09 дүгээр сард үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “ 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө  гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэсэн заалтанд хамрагдаж байна.

2. Энэ хуулийн 3 дугаар бүлгийн өршөөлд үл хамааруулах заалтын 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2,9.1.3-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг хамаарагдахгүй байна.

3.Мөн хуулийн 4 дүгээр бүлэгт хууль хэрэглэх журмын 10.3-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалгаж тогтоосон байхаар заасан. Яллагдагч Ш.Түвшинбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналт, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар  бүрэн тогтоогдсон нь өршөөлд хамааруулах үндэслэлийг бий болгожээ.

4.Мөн хуулийн 10.7-д” Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэмт хэргийн тухайд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэжээ. Яллагдагч Ш.Түвшинбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд тус тус илэрхийлсэн нь хавтаст хэрэгт тусгагдсан байна.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэргийг 2009 оны 09 дүгээр сард үйлдсэн яллагдагч Шарнууд овогт Шагдарын Түвшинбат нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдаж байх тул Ш.Түвшинбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Яллагдагч Ш.Түвшинбат шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэргийг үйлдэж, шүүхийн шатанд 201521000324 дугаартай эрүүгийн хэрэг шилжин ирсэн. Уг гэмт хэргийн хохирогч Ж.Мягмардоржид хохирол болох 13.765.000 төгрөгөөр үнэлэгдсэн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Хөрс ШТС-ын хойт талд байрлах газрыг эргүүлэн авч өгч хохиролгүй болгохоо илэрхийлж байна. Иймд 2009 оны 09 дүгээр сард үйлдэгдсэн уг гэмт хэрэг нь Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул өршөөлд хамруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Яллагдагч Ш.Түвшинбатад Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч Ш.Түвшинбат нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Мягмардоржийн “ ...манай нөхөр Д.Батцэнгэл 2008 оны 06 дугаар сарын 26-нд нас барсан. Манайх тэр үед Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт “Хөрс” шатахуун түгээх станцын хойт талд байрлах 2500 м2 талбай бүхий Г-1617001044 дугаартай гэрчилгээтэй газартай байсан.Тухайн үед хашааг барьж дуусаагүй байсан. Дараа нь хашаагаа барьж дуусаад айл буулгах гэж байсан чинь аймгийн газрын албаны мэргэжилтэн Ш.Түвшинбат над руу яриад “ танай хашаанд айл буулгамаар байна” гэхээр нь би зөвшөөрөөд айл буулгуулсан. Тэгтэл 2008 оны намар Ш.Түвшинбат над руу яриад “ манай газрын албан дээр шалгалт ирчихсэн. Танай хашааны газрыг кадастрт оруулж байгаа, та газрын гэрчилгээгээ өгөөч, шалгалтын дараа би таны нэр дээр шилжүүлээд өгье “ гэхээр нь гэрчилгээгээ өгөөд явуулсан.2009 оны сүүлчээр би Ш.Түвшинбат руу яриад “нөгөө газрын гэрчилгээ яасан бэ” гэхэд, би таны нэр дээр шилжүүлчихсэн байгаа, санаа зоволтгүй гэсээр 2015 оныг хүрсэн. Ингээд манай хүү Б.Гантогоо бид хоёр Улсын бүртгэлийн хэлтэс дээр ирээд Д.Батцэнгэлийн нэрээр шүүлгэхэд тухайн газрыг миний нэрийн өмнөөс өв залгамжлалын гэрээг нотариатч П.Хишигжаргал баталсан байсан.Энэ газрын кадастрыг хэн хийсэн юм бэ гэхэд газрын албаны Ш.Түвшинбат хийсэн байна гэж Ш.Мөнх-Од хэлсэн. Мөн манай нөхрийн нас барсны гэрчилгээг нотариатч Дэмбэрэл гэдэг хүн баталсан байсан. Ингээд би бичиг баримтаа бүрдүүлээд цагдаагийн газарт хандсан ” гэх мэдүүлэг, гэрч  Л.Бадмаагийн”...Хөрс колонкийн хойт талд байх хэдэн м2  гэдгийг мэдэхгүй газрыг сүмийн Солонгос эзэн У Дун Сон Ш.Түвшинбатаас 10 сая төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн ...гэх, гэрч Р.Эрдэнэбаатарын “...сүмийн Солонгос эзэн У Дун Сон сүмд газар авах гэтэл гадаад хүний нэр дээр өгөхгүй байна гэхээр нь би зөвшөөрөөд Газар худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан.Тухайн газрыг газрын албаны ажилтан Ш.Түвшинбат гэдэг хүнээс 10 сая төгрөгөөр худалдан авч байсан.Мөнгийг нь солонгос эзэн өгсөн.Дараа нь миний нэр дээр байсан уг газрыг Шүрэнцэцэгийн нэр дээр шилжүүлсэн.” гэх, гэрч З.Өмөртэйгийн “...газар өмчлөх хуулиар нэг газрыг нэг хүнд нэг удаа өмчлүүлэх ёстой. Гэтэл энэ баримтан дээрээс үзэхэд  хуурамч бичиг баримт үйлдэж газрын гэрчилгээ болон кадастрын зургийг үйлдсэн байна.Ш.Түвшинбат заавал надаар хянуулах ёстой, хуурамч учраас хянуулаагүй байна” гэх мэдүүлгүүд, гарын үсгийн харьцуулсан шинжилгээний 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх64-65х/, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ний бүрэлдэхүүнтэй нэмэлт үнэлгээ тогтоосон шинжээчийн 782 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ж.Мягмардоржоос 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн  Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав багийн нутаг дэвсгэр “Хөрс” шатахуун түгээх станцын зүүн хойт талд байрлах хохирогч Ж.Мягмардоржийн нөхөр / талийгч/ Д.Батцэнгэлийн өмчлөлийн 2500 м/кв талбай бүхий Г-1617001044 дугаартай  газрын гэрчилгээг 2009 оны 04 дүгээр сараас 2009 оны 05 дугаар сарын хооронд “ газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэх үйлдэлд нь тус аймгийн Прокурорын газраас  2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Яллагдагч Ш.Түвшинбатад холбогдох гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд хамаарагдаж байна.

Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч Шарнууд  овогт Шагдарын Түвшинбатад холбогдох эрүүгийн 201521000324 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Яллагдагч Ш.Түвшинбатад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эзэмшлийн эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан 1 ширхэг CD –г эрүүгийн хэрэг хадгалагдах хугацаагаар хавтаст хэрэгт хадгалах, яллагдагч Ш.Түвшинбат нь  хохирогч Ж.Мягмаржид хохирол болох 13.765.000 төгрөгөөр үнэлэгдсэн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Хөрс ШТС-ын хойт талд байрлах газрыг эргүүлэн авч өгч хохиролгүй болгоно гэснийг тус тус дурдав.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  250 дугаар зүйлийн 250.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6,10.7 -д  заасныг   удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Яллагдагч Шарнууд  овогт Шагдарын Түвшинбатыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Шарнууд овогт Шагдарын Түвшинбатад холбогдох эрүүгийн 201521000324 дугаартай  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Яллагдагч Ш.Түвшинбатын эзэмшлийн эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD –г эрүүгийн хэрэг хадгалагдах хугацаагаар хавтаст хэрэгт хадгалах, яллагдагч Ш.Түвшинбат хохирогч Ж.Мягмардоржид 13.765.000 төгрөгөөр үнэлэгдсэн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Хөрс ШТС-ын хойт талд байрлах газрыг эргүүлэн өгч хохиролгүй болгоно гэснийг  тус тус дурдсугай.

4. Яллагдагч Ш.Түвшинбатад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

            5.Захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

                             ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС